Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 129

Биеийг дэлхийн таталцлын орноос гаргаж нарны дагуул болгохын тулд биеийг дэлхийгээс хөөргөх хамгийн бага хурдыг сансрын II хурд гэж нэрлэдэг. Энэ хурдны утга хэдтэй тэнцүү байдаг вэ?                                                                    

                        

  • A. 12 км/с 

  • B. 11 км/с

  • C.10 км/с

  • D. 9км/с

Оноо: 1 №: 351

Хүхрийн хүчлийн эхний шатны диссоциацаар үүсэх ионыг cонгоно уу.

 

  • A.H+ ; HSO4-

  • B.2H+ ; HSO\small _{4}^{2-}

  • C.H+ ; HSO\small _{3}^{-}

  • D.2H+ ; HSO\small _{3}^{2-}

Оноо: 1 №: 738

5 сурагчийг 20 суудалд хэчнээн аргаар суулгаж болох вэ?

  

  •  A. A_{20}^{5}         

  • B. C_{20}^{4}             

  • C. p_{5}          

  • D.126   

Оноо: 1 №: 449

Дэлгэмэл өнцгийн 40% нь хэдэн градус болох вэ?

  • А.   45  

  • В. 120    

  • С.   72 

  • D. 40

Оноо: 1 №: 548

2 атомт молекул бүхий идеал хийн дотоод энерги  300 кЖ, даралт нь 60 кПа байв. Хийн эзлэхүүнийг олно уу. 

                                       

  • A. 2 м3

  • B. 3.3 м3

  • C. 5 м3

  • D. 0.2 м3

Оноо: 1 №: 128

Биеийг дэлхийг тойрох орбитод оруулахын тулд дэлхийгээс биеийг хөөргөх хамгийн бага хурдыг сансрын I хурд гэж нэрлэдэг. Энэ хурдны утга хэдтэй тэнцүү байдаг вэ?

  • A. 7.9 км/с  

  • B. 9.1 км/с

  • C.10.3 км/с

  • D.11.5 км/с

Оноо: 1 №: 127

Өвлийн шөнийн тэнгэрт хамгийн тод харагддаг одны гадаргуугийн температур 10000 К – 7500 К байдаг. Одны өнгө ямар вэ?                                

                             

  • A. Улаан    

  • B. Цэнхэр   

  • C. Цагаан 

  • D. Шаравтар  

Оноо: 2 №: 448

Юмсын байрлалыг эгц дээрээс нь харсан байдлаар  цаасан дээр буулган зурахыг юу гэж нэрлэдэг вэ? 

  • А. план 

  • В. масштаб  

  • С. бодит хэмжээ 

  • D. зургийн хэмжээ

Оноо: 1 №: 737

Ангид 12 хичээл ордог байв. Даваа гаригт тус бүр 1 цагаар орох 7 хичээлийг сонгох боломжийн тоо хэд вэ?

 

  • A.792        

  • B.72            

  • C.720                 

  • D.126     

Оноо: 1 №: 547

1 атомт молекул бүхий идеал хийн дотоод энерги 300 кЖ, даралт 100 кПа байв. Хийн эзлэхүүнийг олно уу.

                                               

  • A. 1 м3

  • B. 0.33 м3

  • C. 2 м3

  • D. 3 м3

Оноо: 1 №: 194

Зүрхний зүүн талын хананы булчин яагаад зузаан байдаг вэ?

 

 

 

 

  • A. Уушги руу цус шахдаг учир

  • B. Биеийн дээд хэсэг рүү цус шахдаг учир

  • C. Биеийн бүх хэсэг рүү цус шахдаг учир

  • D. Зүрхний баруун тосгуур луу цус шахдаг учир

Оноо: 1 №: 736

Шатрын тэмцээнд m хүн оролцон хүн бүр бусадтайгаа нэг нэг өрөг тогложээ. Нийтдээ 190 тоглолт болсон бол хэчнээн хүн тэмцээнд оролцсон бэ?

 

  • A.20         

  • B.19            

  • C.39                

  • D.25     

Оноо: 1 №: 126

Өвлийн шөнийн тэнгэрт цагаан одой од хамгийн тод харагддаг. Түүний гадаргуугийн температур хэд орчим байдаг вэ?                              

             

                  

               

    

  • А. T<3500 К    

  • B. 5000 К - 3500 К  

  • C. 7500 К – 6000 К    

  • D. 10000 К – 7500 К 

Оноо: 1 №: 447

Өнцгийн  \frac{5}{7}    хэсэг нь 45o бол уул өнцгийн хэмжээг олоорой.

  • А.  68o   

  •  В. 63o      

  • С. 225o  

  • D.315o

Оноо: 1 №: 316

4y-3x=8    шулууны налалтыг ол.

 

  • A. 2

  • B. \frac{4}{3}

  • C. \frac{3}{4}

  • D. –2

Оноо: 2 №: 393

H2SO4 + 2NaOHNa2SO4 + 2H2O гэсэн урвалаар хүхрийн хүчлийн концентрацийг хүчил суурийн титрлэлтийн аргаар тодорхойлжээ.

Хүчлийн уусмалаас 25 мл-ийг таслан авч фенолфталейны оролцоотойгоор титрлэхэд натрийн     гидроксидын 0.02 М концентрацтай уусмалаас 50 мл зарцуулагдсан гэвэл дээж дэх хүчлийн концентрацийг тооцоолно уу.

A. 0.01 М                      B. 0.02 М                      C.0.03 М                   D. 0.04 М                          

  • A. 0.01 М 

  • B. 0.02 М 

  • C.0.03 М

  • D. 0.04 М 

Оноо: 1 №: 193

Зүрхний нэг мөчлөгийн үргэлжлэх дундаж хугацаа:

 

 

 

 

  • A. 0.08 секунд

  • B. 0.80 секунд

  • C. 8.0 секунд

  • D. 80 секунд

Оноо: 1 №: 546

2 атомт молекул бүхий идеал хийн дотоод энерги 300 кЖ, эзлэхүүн 2 м3 . Хийн даралтыг олно уу.                                                   

                                

  • A. 600 кПа

  • B. 60 кПа

  • C. 150 кПа

  • D. 1200 кПа

Оноо: 1 №: 348

Хүчиллэг шинжээр илүү химийн нэгдлийн нэрийг сонгоно уу.

Химийн нэгдэл

HNO2

H2O2

HCN

CH3COOH

Иончлолын тогтмол (К)

6.9∙10-4

2.0∙10-12

5.1∙10-10

1.74∙10-5

 

  • A.Азотлог хүчил

  • B.Устөрөгчийн хэт исэл

  • C.Циант хүчил

  • D.Цууны хүчил

Оноо: 1 №: 125

5 кг масстай биеийг дэлхийгээс саран дээр аваачихад хүндийн хүч нь хэд дахин өөрчлөгдөх вэ?                                                                            

                                                 

  • А. 6 дахин ихэснэ.

  • B.  хэвээрээ байна. 

  • C. ихсэнэ. дэлхийн татах хүч дээр сарны татах хүч нэмэгдэнэ. 

  • D. 6 дахин багасна. 

Оноо: 1 №: 735

Гүдгэр 15 өнцөгт хичнээн диагнальтай вэ?

 

  • A.90         

  • B.95            

  • C.105                

  • D.50     

Оноо: 1 №: 192

Хоёр ба гурван хавтаст хавхлаг .............. үед нээлттэй байна.

 

 

 

 

  • A. Ховдлын систолын үед

  • B. Ховдлын диастолын үед

  • C. Тосгуурын диастолын үед

  • D. Ховдол болон тосгуурын диастолын үед

Оноо: 1 №: 337

\int_{-2}^{2}\left ( 2x-3 \right )dx=?

 

  • A. 12              

  • B.-12              

  • C. 0                 

  • D. 8

Оноо: 1 №: 124

Нарны аймгуудын  хоорондох   зайг хэмжихийн тулд одон орны нэгж (о.о.н) гэх уртын  нэгжийг ашигладаг. 1 одон орны нэгж хэдэн километртэй тэнцүү байдаг вэ?                                                                                                                    

                     

  • А. 100 сая км  

  • B. 150 сая км  

  • C. 200 сая км

  • D. 250 сая км  

Оноо: 1 №: 191

Ховдлын систолын хувьд буруу ойлголтыг сонгоно уу.

 


 

  • A. Ховдлын булчин агшина

  • B. Хоёр болон гурван хавтаст хавхлаг хаалттай байна

  • C. Тал саран хавхлаг онгорхой байна

  • D. Ховдлын булчин суларна

Оноо: 1 №: 545

1 атомт молекул бүхий идеал хийн дотоод энерги 300 кЖ, эзлэхүүн 2 м3 . Хийн даралтыг олно уу.         

      

 

 

  • A. 100 кПа

  • B. 150 кПа   

  • C. 300 кПа        

  • D.600 кПа 

Оноо: 1 №: 392

Эдгээр элементүүд нь үелэх системийн нэг үед оршдог бол 4Be -5B- 6C- 7N гэсэн эгнээний дагуу металл биш шинж хэрхэн өөрчлөгдөх вэ?                                                                                 

  • A. Буурна  

  • B. Буураад өснө

  • C. өснө 

  •  D. Өсөөд буурна

Оноо: 1 №: 347

Диссоциацийн тогтмолын тоон утгаар хүчиллэг шинж ихсэх дарааллыг сонгоно уу.

I

II

III

IV

К= 1.7∙10-5

К= 5.6∙10-4

К=1.5∙10-2

К= 4.7∙10-4

  • A. III II IV I

  • B. IV I III II

  • C. II IV I III

  • D. I II IV III

Оноо: 1 №: 734

\frac{\overline{C_{4}^{5}}}{2!}=? 

  

  • A.  28           

  • B. 126         

  • C.  2.5             

  • D. 14           

Оноо: 1 №: 123

Нарны аймгийн зарим гараг нь их хэмжээний хийнээс тогтдог. Хийн бүтэцтэй гараг аль нь вэ?                            

                              

  • A. Буд  

  • B. Сугар

  • C. Санчир

  • D. Ангараг   

Оноо: 1 №: 446

Тэгш өнцөгт гурвалжны нэг хурц өнцөг нь 68 ° бол нөгөө хурц өнцгийн хэмжээг олоорой.            

  • А.158o   

  •  В. 202o   

  • С. 90o  

  • D.  22o

Оноо: 1 №: 730

Choose the correct word.

We spent too _______ money to install waste bins.
    

  • A. any 

  • B. few  

  • C.many 

  • D. much

Оноо: 1 №: 315

3y-4x=9  шулууны налалтыг ол.

   

  • A. \frac{3}{4}

  • B. \frac{4}{3}

  • C. – 3                        

  • D. 3

Оноо: 1 №: 190

Тал саран хавхлаг хэзээ хаалттай байдаг вэ?

 

 

 

 

  • A. Ховдлын систолын үед

  • B. Ховдлын диастолын үед

  • C. Тосгуурын систолын үед

  • D. Тосгуурын диастолын үе

Оноо: 1 №: 346

Диссоциацийн тогтмолын илтгэгчийн тоон утгаар хүчиллэг шинж ихсэх дарааллыг сонгоно уу.

I

II

III

IV

рК= -1.4

рК= -1.28

рК= 6.35

рК= 3.8

 

  • A. III II IVI

  • B. IV I III II

  • C. II IV I III

  • D .I II IV III

Оноо: 2 №: 391

Онолын хувьд сурагч давс гарган авах 4 аргыг төлөвлөжээ. Үүнд:  

   I. 2K + H2SO4   K2SO4 + H2

   II. NaOH + HCI NaCI + H2O

   III. 2KI + Pb(NO3)2   PbI2 + 2KNO3

   IV.MgSO4 + 2HCI MgCI2 + H2SO4

Лабораторид  давс гарган авахад тохиромжтой хоёр аргын дугаарыг сонгоно уу. 

 

                         

  • A. I ба  II   

  • B. I ба  III

  • C.II ба III  

  • D. III ба  IV 

Оноо: 1 №: 122

Нарны аймгийн зарим гараг хатуу гадаргуутай байдаг. Дараах гарагуудын аль нь хийн гадаргуутай вэ?               

                                  

  • A. Буд

  • B. Бархасбадь

  • C. Ангараг 

  • D. Сугар 

Оноо: 1 №: 733

\overline{A_{2}^{4}}\times 4!=? 

 

  • A. 384         

  • B. 288     

  • C. 144          

  • D. 72

Оноо: 1 №: 729

Choose the correct word.

 There are _______ old buildings in this town.
        

  • A. any 

  • B. little 

  • C. many 

  • D. much

Оноо: 1 №: 189

Синусын зангилаа буюу пэйсмакер гэж юу вэ?
 

  

  • A. Зүрхний баруун тосгуурын дээд хэсэгт байрлах, цахилгаан сэрэл үүсдэг бүлэг эсүүд

  • B. Зүрхний цохилтын тоонд нөлөөлөх гормон

  • C. Зүрхний нэг удаагийн агшилтын эхнээс дараагийн агшилтын эхлэл хүртэлх үе

  • D. Зүрхний булчин сулран, цусаар дүүрэх үе   

Нийт: 19,976