Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 212

Хүний венийн судас хавхлагтай байдаг. Өөр ямар судас хавхлагтай байдаг вэ?

 

 

 

 

  • A. Артерийн судас

  • B. Гол судас

  • C. Титэм судас

  • D. Тунгалагийн судас

Оноо: 1 №: 731

Choose the correct word.

It is a nice day, _______ ?

                                                              

                                                                     

  •      A. is it  

  •      B. isn’t it 

  •   C. is he

  •   D. isn’t  he  

Оноо: 1 №: 457

Зураг дээрх шулуунуудаас харилцан перпендикуляр хоёр шулууныг олоорой.

             

  • А.  а ба d     

  • В.  a ба b       

  • С. в ба c   

  • D. c ба d

Оноо: 1 №: 211

Дараах зурагт ямар үүрэгтэй, ямар тогтолцоог дүрсэлсэн бэ?

 

  • А. Бие махбодыг хүчилтөрөгч болон шим бодисоор хангах үүрэгтэй цусны эргэлтийн тогтолцоо

  • B. Бие махбодын үйл ажиллагааг удирдан зохицуулах мэдрэлийн тогтолцоо

  • C. Бие махбодын үйл ажиллагааг зохицуулах гомеостазын тогтолцоо

  • D. Бие махбодын шингэний тогтвортой байдлыг хангах үүрэгтэй тунгалагийн тогтолцоо

Оноо: 1 №: 400

Эзэлхүүний анализ (титрлэлт) явуулахад хэрэглэгдэх багаж, сав суулгыг сонгоно уу.                                             

                          a.Бюретка                                                    e.   Хуруу шил

                         b.Штатив                                                       f.   Пипетка

                         c.Хуруу шилний хавчаар                               g.   Юүлүүр   

                         d.Хэмжээст колбо                                         h.  Шувтан колбо       

 

  

  • A. a, b, d, e, f, h   

  • B.   a, b, d, f, g, h 

  • C.   a, b, e, f, g, h

  • D.  a,  d, f, g,  h

Оноо: 2 №: 749

Цифрүүдийн нийлбэр нь 7 байх, 0 цифр агуулаагүй хэдэн 3 оронтой тоо байх вэ?

  •  A.15        

  • B.12          

  • C.9              

  • D.18

Оноо: 1 №: 210

Тунгалагийн шингэн хаанаас үүсдэг вэ?

 

 

 

 

  • A. Эдийн шингэнээс

  • B. Эсийн сийвэнгээс

  • C. Цусны сийвэнгээс

  • D. Цусны эсээс

Оноо: 2 №: 748

“ДАРХАН” гэдэг үгийн үсгүүдийг сэлгэж, хичнээн ялгаатай үг үүсгэх вэ?

  • A.360        

  • B.300    

  • C.250

  • D.320

Оноо: 1 №: 455

Гурвалжны  хоёр өнцгүүд нь 37° ба 68° бол гурав дахь өнцгийн хэмжээг олоорой.

  • А. 105o   

  •  В. 75o    

  •  С. 255o        

  • D. 90o

Оноо: 1 №: 209

Эдийн шингэний үүргийг сонгоно уу.

 

 

 

 

  • A. Эсээс бодис гадагшлахад туслах

  • B. Эс рүү бодис нэвтрэхэд туслах

  • C. Эсийн гадаад орчны тогтвортой байдлыг хангах

  • D. Тунгалагийн шингэнийг үүсгэх

Оноо: 1 №: 560

200 м/с хурдтай хөдөлж байгаа тугалган сум овоолсон шороо руу тусаж шигдэхэд температур нь 120 К-ээр нэмэгдэв. Түүний кинетик энергийн хэчнээн хувь нь сумны дотоод энергид шилжсэн бэ?   Тугалганы хувийн дулаан багтаамж c=130 Ж/кг К.   

                                   

  • A. 22 %

  • B. 56 %

  • C. 78 %

  • D. 13 %

Оноо: 1 №: 320

a^{2}-2ab+b^{2}-25   олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задалсан нь аль вэ?

            

  • A. \left ( a-b+5 \right )\left ( a+b-5 \right )

  • B. \left ( a-b-5 \right )\left ( a-b+5 \right )

  • C. \left ( a+b+5 \right )\left ( a+b-5 \right )

  • D. \left ( a-b+5 \right )\left ( a+b-5 \right )

Оноо: 1 №: 747

Шатрын тэмцээнд 16 хүн оролцжээ. Оролцогч бүр бусад тоглогч бүртэй нэг нэг өрөг тоглоно. Тэд бүгд хэдэн өрөг тоглосон бэ?

 

  • A.120       

  • B.210          

  • C.105               

  • D.128

Оноо: 1 №: 208

Эдийн шингэний найрлагад байх хэсгүүдийг сонгоно уу.

 

 

 

 

  • A. Сийвэн, цагаан эс, бусад ууссан бодис

  • B. Сийвэн, улаан эс, бусад ууссан бодис

  • C. Сийвэн, улаан эс, ялтас

  • D. Сийвэн, улаан эс, цагаан эс, ялтас

Оноо: 1 №: 559

200 м/с хурдтай хөдөлж байгаа хар тугалган сум овоолсон шороо руу тусаж шигдэв. Түүний кинетик энергийн 40% нь сумны дулааны энергид шилжсэн бол температур нь ямар хэмжээгээр нэмэгдсэн бэ? Тугалганы хувийн дулаан багтаамж c=130 Ж/кгК  

                                            

  • A. 153 К

  • B. 384 K

  • C. 92 K

  • D. 62 K

Оноо: 1 №: 746

Нэгэн охинд 6 өөр юбка, 10 өөр цамц байсан бол хэдэн янзаар хослуулан өмcөж болох вэ?

  • А. 60

  • B. 45

  • С. 75

  • D. 50

Оноо: 1 №: 454

Тэгш өнцгийн \small \frac{3}{5}  нь хэдэн градус вэ?

  • А. 54o     

  • В. 18o   

  • С. 150o      

  • D. 24o

Оноо: 1 №: 558

Идеал дулааны машины хөргөгчийн температур 27 oC, дулааны машины АҮК 30% бол халаагчийн температурыг  олно уу.

                               

  • A. 1000 K

  • B. 300 K

  • C. 429°C

  • D. 430 K

Оноо: 2 №: 144

Тус бүр 2∙1012 кг масстай бага гарагууд сансар огторгуйд хоорондоо 600 км зайд оршино. Бага гарагуудын хоорондын таталцлын хүчийг олно уу. Гравитацын тогтмол G=6.67∙10-11 Нм2/кг2.                                            

 

                                                 

  • A. 740 МН

  • B. 740 Н

  • C. 370 Н

  • D. 2200 Н

Оноо: 1 №: 450

Ангийн сурагч бүрийн сурах бичгийн тоог давтамжийн хүснэгтэд харуулав.    

  Сурах бичгийн тоо     0        1        2        3        4        5   
  Сурагчийн тоо (давтамж)     1     2     7     6     3     1

 

Давтамжийн хүснэгтийг ашиглан арифметик дунджийг ол.

  • А. 2.45 

  • B. 2.55   

  • C. 2.65  

  • D. 2.75

Оноо: 1 №: 207

Эдийн шингэн хаанаас үүсдэг вэ?

 

 

 

 

  • A. Тунгалагийн шингэнээс

  • B. Эсийн сийвэнгээс

  • C. Цусны сийвэнгээс

  • D. Цусны эсээс

Оноо: 1 №: 557

Идеал дулааны машины халаагчийн температур 427 oC,  АҮК 30% бол хөргөгчийн температурыг  олно уу.                                   

                                          

  • A. 210 K

  • B. 217 oC

  • C. 300 K

  • D. 490 oC

Оноо: 2 №: 143

Тус бүр 1∙1012 кг масстай бага гарагууд сансар огторгуйд 10 кН хүчээр таталцана. Бага гарагуудын хоорондох зайг олно уу. Гравитацын тогтмол G=6.67∙10-11 Нм2/кг2 .                                                            

                              

  • A. 80 м   

  • B. 67 км   

  • C. 8.0 км  

  • D. 80 км

Оноо: 1 №: 449

Ангийн сурагч бүрийн сурах бичгийн тоог давтамжийн хүснэгтэд харуулав. 

  Сурах бичгийн тоо     0        1        2        3        4        5   
  Сурагчийн тоо (давтамж)     1     2     6     7     3     1

 

Давтамжийн хүснэгт ашиглан арифметик дунджийг ол.

  • А. 2.4 

  • B. 2.5  

  • C. 2.6    

  • D. 2.7

Оноо: 2 №: 142

Марсын нар хүртэлх зай 1.52 жил бол Марсын эргэлтийн үеийг олно уу        

/Кеплерын III хуулийг ашиглах бөгөөд дэлхийгээс нар хүртэлх зай 1о.о.н, дэлхийн эргэлтийн үе 1 жил гэсэн өгөгдлийг ашиглан тооцоолох/                       

                        

  • A. 1.24 жил    

  • B. 1.55 жил  

  • C. 1.68 жил  

  • D. 1.88 жил

Оноо: 1 №: 319

x^{2}-2xy+y^{2}-9   олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задалсан нь аль вэ?

             

  • A. \left ( x-y+3 \right )\left ( x+y-3 \right )

  • B. \left ( x-y-3 \right )\left ( x+y+3 \right )

  • C. \left ( x+y+3 \right )\left ( x+y-3 \right )

  • D. \left ( x-y+3 \right )\left ( x-y-3 \right )

Оноо: 1 №: 206

Цусны улаан эсийн шинж бишийг нь сонгоно уу.

 

 

 

 

  • A. Бөөмгүй

  • B. Хэлбэрээ өөрчлөх чадвартай

  • C. Цусны эсүүдээс хамгийн удаан амьдардаг

  • D. Элгэнд очиж задардаг

Оноо: 1 №: 556

Идеал дулааны машины халаагчийн температур 227oC, хөргөгчийн температур 27oC бол дулааны машины АҮК-ийг олно уу                                                          

                                                

  • A. 40%

  • B. 50%

  • C. 70%

  • D. 88%

Оноо: 2 №: 141

Ангараг гарагийн нарыг тойрох эргэлтийн үе нь 1.88 жил. Марсаас  нар хүртэлх зай хэдэн о.о.н. вэ? 

Дэлхийгээс нар хүртэлх зай 1 о.о.н.                         

                                     

  • A. 0.66 o.o.н.    

  • B. 1.52 o.o.н.

  • C. 2.58 o.o.н.

  • D. 3.53 o.o.н. 

Оноо: 1 №: 453

X үсэг нь тэгш хэмийн хэдэн тэнхлэгтэй  вэ?     

  • А. 2    

  • В.1 

  • С.3

  • D.4

Оноо: 1 №: 205

Цусны сийвэнд агуулагддаг, уусдаг, цус бүлэгнэх үед уусдаггүй болон хувирдаг уургийг сонгоно уу.

 

 

 

 

  • A. Гемоглобин

  • B. Иммуноглобулин

  • C. Фибрин

  • D. Фибриноген

Оноо: 2 №: 140

Сугар гарагийн радиус 6052 км, чөлөөт уналтын хурдатгал 8.74 м/с2. Сугар гарагийн массыг  олно уу.  Гравитацын тогтмол G=6.67∙10-11Нм2/кг2.      

                               

  • A. 2.4∙1024 кг 

  • B.3.6∙1024 кг

  • C. 4.8∙1024 кг

  • D. 5.7∙1024 кг  

Оноо: 1 №: 204

Цусны эсүүд хаана үүсэж бий болдог вэ?

 

 

 

 

  • A. Тархи, нугасанд

  • B. Зүрх, судсанд

  • C. Ясны чөмөг, дэлүүнд

  • D. Элэг, цөсөнд

Оноо: 1 №: 555

Хийн анхны даралт p, эзлэхүүн V байв. Хий 3 дахин их даралттай, 2 дахин их эзлэхүүнтэй 2-р төлөв рүү p=f(V) шугаман хуулиар шилжив. Хий ямар хэмжээний ажил хийх вэ? 

                       

  • A. pV

  • B. 2pV

  • C. 5pV

  • D. 6pV

Оноо: 1 №: 745

Бүжгийн танхимд 17 хүү, 16 охин хичээллэж байв. Тэднээс хүү, охин оролцсон хос хэдийг зохиож болох бэ?

  • A. 272        

  • B. 289           

  • C. 256                

  • D.33

Оноо: 2 №: 139

Сугар гарагийн масс 4.8∙1024 кг, чөлөөт уналтын хурдатгал 8.74 м/с. Сугар гарагийн радиусыг олно уу. Гравитацын тогтмол G=6.67∙10-11 Нм2/кг2.

                                

  • A. 6100 км   

  • B. 6200 км

  • C. 6350 км

  • D. 6450 км

Оноо: 1 №: 203

Өвчин үүсгэгчийн мембран бүрхүүл дээр байрлах тусгай молекулыг юу гэж нэрлэдэг вэ?

 

 

 

 

  • A. Энзим

  • B. Эсрэг төрөгч

  • C. Эсрэг бие

  • D. Эритроцит

Оноо: 1 №: 318

3y+2x=9 шулууны налалт ба Оу тэнхлэгтэй огтлолцох цэгийн ординатыг ол.

                       

  • A. \frac{2}{3}  ба  3

  • B. -\frac{3}{2}  ба  4\frac{1}{2}

  • C. -\frac{3}{2}  ба  3

  • D. -\frac{3}{2}  ба  \frac{1}{3}

Оноо: 1 №: 744

Ээж 4 хос ээмэг, 6 зүүлт, 3 бөгжтэй. Эдгээрийг хэдэн янзаар хослуулан зүүж болох вэ?

 

  • A. 72        

  • B. 60            

  • C. 13                

  • D. 45

Оноо: 1 №: 446

Үл хамаарах  A, B  үзэгдлүүдийн магадлал харгалзан P(A), P(B) бол дараах адилтгалуудын аль нь ямагт  үнэн бэ? 

                                              

  • А. P(AB) = P(A)P(B

  • B. P(AB) = P(A+ P(B   

  • C. P(AB) = P(A)P(B)

  • D. P(AB) = P(A) + P(B)

Нийт: 19,976