Дэлхийн хүн амын тархалт байршлыг тэмдэгтийн аргаар үзүүлжээ. Хүн амын тархалт байршилтад нөлөөлөх хүчин зүйлсээс буруу дүгнэлтийг олоорой.
A. Хүйтэн болон туйлын бүсийн орнуудад хүн ам түлхүү суурьшжээ
B. Уур амьсгалын халуун дулаан нөхцөлд хүн ам түлхүү суурьшжээ
C. Байгалийн нөхцлийг харгалзаж суурьшжээ
D. Соёлын болон эдийн засгийн төвүүдэд хүн ам түлхүү суурьшжээ
1800-2100 онд дэлхийн хүн амын тооны болон өсөлтийн хувьд хэрхэн өөрчлөгдөж байгааг зурагт харуулжээ. Графикаас хамгийн зөв дүгнэсэн дүгнэлтийг олоорой.
A. Хүн амын өсөлт ихсэж байгаа тул тоо цаашид буурах хандлагатай
B. Хүн амын тоо ихсэж байгаа боловч өсөлтийн хувь буурах хандлагатай
C. Хүн амын тоо буурч байгаа тул өсөлтийн хувь ч буурах хандлагатай
D. Хүн амын тоо болон өсөлт зэрэг өсөх хандлагатай
Зурагт хотын ба хөдөөгийн хүн амын өөрчлөлтийг хөгжлийн ялгаагаар харуулжээ. Зөв дүгнэлтийг олоорой.
A. Хөгжлийн ялгаанаас үл хамааран хотын хүн ам ихсэх хандлагатай
B. Хөгжлийн ялгаанаас үл хамааран хөдөөгийн хүн ам ихсэх хандлагатай
C. Өндөр хөгжилтэй орнуудын хөдөөгийн хүн ам ихсэх хандлагатай
D. Хөгжиж буй орнуудын хөдөөгийн хүн амын тоо өөрчлөлтгүй
Зарим улсуудын 1000 хүнд ногдох төрөлт, нас баралтыг харуулсан цэгэн графикаас зөв хариултыг олоорой.
A. Өндөр хөгжилтэй орнуудын төрөлт ба нас баралт их байна
B. Буурай хөгжилтэй орнуудын төрөлт ба нас баралт их байна
C. Буурай хөгжилтэй орнуудын төрөлт их ба нас баралт бага байна
D. Өндөр хөгжилтэй орнуудын төрөлт бага нас баралт их байна
1 хүнд ногдох ДНБ ба нялхсын эндэгдлийг зарим улсуудаар үзүүлжээ. Хамаарлыг зөв тодорхойлсон хариуг олоорой.
A. 1 хүнд ногдох ДНБ ихсэхэд нялхсын эндэгдэл ихэсч байна
B. 1 хүнд ногдох ДНБ ихсэхэд нялхсын эндэгдэл буурч байна
C. 1 хүнд ногдох ДНБ ихсэхэд нялхсын эндэгдэл өөрчлөгдөхгүй байна
D. 1 хүнд ногдох ДНБ ихсэхэд нялхсын эндэгдэл тогтмолжиж байна
Өндөр хөгжилтэй орнуудын орлого ба иргэдийн аз жаргалын үзүүлэлтийг харьцуулсан графикаас зөв дүгнэсэн хариуг олоорой.
A. Орлого нэмэгдэхэд аз жаргалын индекс нэмэгджээ.
B. Орлого буурахад аз жаргалын индекс өөрчлөгдсөнгүй.
C. Орлого нэмэгдэхэд аз жаргалын индекс өөрчлөгдсөнгүй.
D. Орлого буурахад аз жаргалын индекс нэмэгджээ.
Зарим улсуудын 1 хүнд ногдох ДНБ болон бичиг үсэг тайлагдсан байдлыг цэгэн графикаар харуулжээ. Зөв дүгнэлтийг олоорой.
A. ДНБ буурахад бичиг үсэг тайлагдах байдал буурч байна
B. ДНБ буурахад бичиг үсэг тайлагдах байдал ихэсч байна
C. ДНБ ихсэхэд бичиг үсэг тайлагдах байдал буурч байна
D. ДНБ ба бичиг үсэг тайлагдсан байдал хамааралгүй байна
Норвегийн ойн тархалтын өөрчлөлтийг харуулжээ. Зургийг ажиглан, зөв дүгнэлтийг олоорой.
A. Норвегийн фитомасс ихэсчээ
B. Норвегийн фитомасс буурчээ
C. Норвегийн зоомасс ихэсчээ
D. Норвегийн зоомасс буурчээ
Какао тариалагч орнуудыг харуулсан зураг байна. Ямар уур амьсгалын бүсэд какао тариалах боломжтой болохыг зургийг ашиглан, сонго.
A. Сэрүүн уур амьсгал
B. Хүйтэн уур амьсгал
C. Цөлийн уур амьсгал
D. Тропикийн чийглэг уур амьсгал
Эрдэнэ шиш тариалагч орнуудын уур амьсгалын бүсийг зөв тодорхойлсон хариуг олоорой.
A. Сэрүүн уур амьсгал
B. Хүйтэн уур амьсгал
C. Цөлийн уур амьсгал
D. Тропикийн чийглэг уур амьсгал
Тропикийн чийглэг ойн тархалтыг харуулсан зургаас зөв хариуг олоорой.
A. Матрын замаас мэлхийн зам хүртэл
B. Туйлын цагиргаас туйл хүртэл
C. Өндөр өргөрөгт
D. Дундад өргөрөгт
Зургаас лагийн найрлагыг зөв тодорхойлсон хариуг олоорой.
A. 20% элс, үлдсэн нь лаг
B. 80% нь элс, үлдсэн нь шавар
C. 80% шавар, үлдсэн нь элс
D. 20% нь шавар, үлдсэн нь лаг
Голын зөөх, хуримтлуулах, элэгдэх үйл явцын хамаарлыг зөвөөр тайлбарласан хариуг олоорой.
A. Голын урсгалын хурд ихсэхэд хуримтлагдах явц зонхилно
B. Голын урсгалын хурд ихсэхэд элэгдэх явц зонхилно
C. Голын урсгалын хурд ихсэхэд зөөгдөх явц зонхилно
D. Голын урсгалын хурд буурахад ямар элэгдэх явц зонхилно
Амар мөрний усны зарцуулга сараар хэрхэн өөрчлөгдөхийг харуулжээ. Зөв хариуг олоорой.
A. Хамгийн их зарцуулга 7 сард байна
B. Хамгийн их зарцуулга 5 сард байна
C. Хамгийн их зарцуулга 9 сард байна
D. Хамгийн их зарцуулга 11 сард байна
Далайн усны температур, давсжилт, даралт далайн гүнээс хамааран хэрхэн өөрчлөгдөхийг зурагт харуулжээ. Зөв дүгнэлтийг олоорой.
A. Далайн ус гүн рүүгээ давсжилт ба даралт ихсэж, температур буурч байна
B. Далайн ус гүн рүүгээ давсжилт ба даралт буурч, температур ихсэж байна
C. Далайн ус гүн рүүгээ давсжилт ба даралт ихсэж, температур ихсэж байна
D. Далайн ус гүн рүүгээ давсжилт ба даралт буурч, температур буурч байна
Далайн усны температур ба давсжилтын өргөргөөр хэрхэн өөрчлөгдөхийг харуулсан графикаас уншиж, зөв хариуг олоорой.
A. Давсжилт экватор болон туйл руу багасч байна
B. Давсжилт экватор болон туйл руу ихэсч байна
C. Усны температур экваторт багасч байна
D. Усны температур туйл руу ихэсч байна
Усны эргэлтийг харуулсан зургаас зөв хариуг олоорой.
A. Усны эргэлтийн үндсэн хөдөлгөгч хүч нь нарны энерги ба үрэлтийн хүч
B. Усны эргэлтийн үндсэн хөдөлгөгч хүч нь нарны энерги ба төвөөс зугтаах хүч
C. Усны эргэлтийн үндсэн хөдөлгөгч хүч нь нарны энерги ба хүндийн хүч
D. Усны эргэлтийн үндсэн хөдөлгөгч хүч нь нарны энерги ба дэлхийн дотоод хүч
Хийн мандлын үе давхаргуудын агаарын температурын өөрчлөлтийг зөвөөр дүгнэсэн хариуг олоорой.
A. Хийн мандлын хүрээнд агаарын температур өөрчлөгдөж байна.
B. Хийн мандлын хүрээнд агаарын температур буурч байна.
C. Хийн мандлын хүрээнд агаарын температур ихсэж байна.
D. Хийн мандлын хүрээнд агаарын температур тогтмол байна.
Агаарын температур ба чийгийн багтаамжийн хэмжээг зурагт үзүүлжээ. Графикийг уншиж, зөв хариуг олоорой.
A. Агаарын температур -30С байхад чийгийн багтаамж 30,38г/см3 байна.
B. Агаарын температур 30С байхад чийгийн багтаамж 30,38г/см3 байна.
C. Агаарын температур 10С байхад чийгийн багтаамж 4,86г/см3 байна.
D. Агаарын температур 20С байхад чийгийн багтаамж 9,41г/см3 байна.
Уур амьсгалын диаграммаас 7 дугаар сарын хур тунадас ба агаарын температурыг зөв тодорхойлсон хариуг ол.
A. 7 дугаар сард 80мм тунадас, 16С дулаан байна
B. 7 дугаар сард 40мм тунадас, 10С дулаан байна
C. 7 дугаар сард 80мм тунадас, 8С дулаан байна
D. 7 дугаар сард 20мм тунадас, 6С дулаан байна
Цаг агаарын зургаас зөв хариуг ол.
A. Австралийн өмнөд хэсгээр хүйтэн фронт шилжиж байгаа тул хүйтэрнэ
B. Австралийн өмнөд хэсгээр дулаан фронт шилжиж байгаа тул хүйтэрнэ
C. Австралийн өмнөд хэсгээр дулаан фронт шилжиж байгаа тул дулаарна
D. Австралид цаг агаар дулаан ба хүйтэн фронтоос хамаарч өөрчлөгдөхгүй
Орчих мандалд 1000м тутамд агаарын температур -6°С-аар буурдаг. Тэгвэл орчих мандлын дээд хил өөр өөр байгаагийн учрыг зөв тодорхойлсон хариуг ол.
A. Туйл руу дөхөх тусам агаарын температур бага байдаг тул орчих мандлын хил намд оршино.
B. Экватор руу дөхөх тусам агаарын температур их байдаг тул орчих мандлын хил намд оршино.
C. Туйл руу дөхөх тусам агаарын температур их байдаг тул орчих мандлын хил өндөрт оршино.
D. Туйл руу дөхөх тусам агаарын температур бага байдаг тул орчих мандлын хил өндөрт оршино.
Өгөршил ба уур амьсгалын үзүүлэлтийн хамаарлыг харуулсан диаграммыг уншиж, зөв хариуг ол.
A. Тунадас 800-1200мм, агаарын температур +20+30С байхад физик өгөршил зонхилно.
B. Тунадас 1600-2000мм, агаарын температур +10+30С байхад физик өгөршил зонхилно.
C. Тунадас 1600-2000мм, агаарын температур +10+30С байхад химийн өгөршил зонхилно.
D. Тунадас 0-400мм, агаарын температур 0+10С байхад физик өгөршил зонхилно.
Японы арлуудад газар хөдлөлт байнга тохиолддогийн учрыг хавтангийн хөдөлгөөнтэй холбон зөв тайлбарласан хариуг олоорой.
A. Евразийн ба Хойд Америкийн хавтан ойртон нийлэх хөдөлгөөнд орж байгаа учраас
B. Филиппиний болон Энэтхэг Австралийн хавтан ойртон нийлэх хөдөлгөөнд орж байгаа учраас
C. Евразийн ба Номхон далайн хавтан ойртон нийлэх хөдөлгөөнд орж байгаа учраас
D. Евразийн ба Арабын хавтан ойртон нийлэх хөдөлгөөнд орж байгаа учраас
Чулуулагт нүх үүссэн байх нь ямар үйл явцаар дамжиж өнөөгийн хэлбэр төрхөө олсныг илэрхийлэх вэ?
A. Галт уулын гаралтай буюу галт уулын лаав хийн хамт гарсан учраас
B. Химийн өгөршилд автсан учраас
C. Температурын өгөршилд автсан учраас
D. Хүйтний өгөршилд автсан учраас
Мантид хүрэхэд хамгийн ойр байх газрыг сонгоорой.
A. Гималайн нурууны орой
B. Антарктидийн цасан бүрхэвч
C. Марианы хонхор
D. Сөнөсөн тэнгис
Тивүүд нэгдмэл нэг газар байсныг батлах үндэслэл аль нь вэ?
A. Тивүүдийн эргийн хэлбэр таарч байгаа
B. Тив тус бүрээс өөр өөр ургамал амьтны үлдэгдэл олддог
C. Тивүүдийн хэлбэр ижил
D. Энэтхэг тив биш тул батлах боломжгүй
Туйлын цагиргаас цааш нартай, наргүй байх өдрийн тоог хүснэгтээр харуулжээ. Хүснэгтийг ашиглан зөв хариуг олооорой.
A. Өргөрөг ихсэхэд нар жаргахгүй байх хоногийн тоо ихэсч байна
B. Өргөрөг ихсэхэд нар жаргахгүй байх хоногийн тоо буурч байна
C. Өргөрөг ихсэхэд нар жаргахгүй байх хоногийн тоо тогтмолжиж байна
D. Өргөрөг ихсэхэд нар жаргахгүй байх хоногийн тоо өөрчлөгдөхгүй байна
А ба Б цэгүүдэд цагийн ялгаа үүсэхгүй. Учир нь:
A. Цагийн бүс нь өргөргийн дагуу өөрчлөгдөнө
B. Цагийн бүс нь уртрагийн дагуу өөрчлөгдөнө
C. Цагийн бүс хойд өмнөд хагаст байгаагаас хамаарч өөрчлөгдөнө
D. Цагийн бүс нь газарзүйн байрлалаас хамаарахгүй
Дэлхийн гадаргын хуурай газрын ба далайн эзлэх хувийг өргөргөөр харуулсан зураг байна. Зургийг ашиглан зөв хариуг олоорой.
A. Хуурай газар х.ө50 хамгийн их талбай эзэлж байна
B. Хуурай газар х.ө20 хамгийн их талбай эзэлж байна
C. Хуурай газар ө.ө50 хамгийн их талбай эзэлж байна
D. Хуурай газар ө.ө80 хамгийн их талбай эзэлж байна
Шугаман хурдны зүй тогтлыг зөв тодорхойлсон хариуг олоорой
A. Экватор дээр шугаман хурд хамгийн их
B. Хаана ч шугаман хурд ялгаагүй
C. Туйл дээр шугаман хурд хамгийн их
D. Экватороос туйл хүртэл шугаман хурд ихэснэ
Нарны аймгийн гарагуудын нарыг тойрох хурд ба нарнаас алслагдсан зайны хамаарлыг зөв дүгнэсэн хариуг олоорой
A. Нарнаас алслагдсан зай нь нарыг тойрох хурдтай урвуу хамааралтай
B. Нарнаас алслагдсан зай нь нарыг тойрох хурдтай шууд хамааралтай
C. Нарнаас алслагдсан зай нь нарыг тойрох хурдтай хамааралгүй
D. Нарнаас алслагдсан зай ба нарыг тойрох хурд тогтмол
Цилиндр тусгагаар зурагдсан газарзүйн зурагт Гренланд арлын хэмжээ өргөргөөс хамааран хэрхэн өөрчлөгдөж байгааг зураг харуулжээ. Шалтгааныг зөв тайлбарласан хариуг олоорой.
A. Цилиндр тусгаг нь туйл руу дөхөх тусам талбайн гажилт ихэсдэг онцлогтой.
B. Цилиндр тусгаг нь экватор руу дөхөх тусам талбайн гажилт ихэсдэг онцлогтой
C. Цилиндр тусгаг нь дэлхийн гадаргыг ямар ч алдаагүй дүрсэлдэг онцлогтой
D. Цилиндр тусгаг нь туйл руу дөхөх тусам талбайн гажилт багасдаг онцлогтой
Шүр цайрах үзэгдлийн тархалт болон түүнд нөлөөлсөн улс орнуудыг ареалын болон цэгийн аргаар үзүүлжээ. Зөв хариуг олоорой.
A. Шүрийн тархалтыг ареалын аргаар аливаа улс орнуудыг цэгийн аргаар үзүүлжээ.
B. Шүрийн тархалтыг цэгийн аргаар аливаа улс орнуудыг ареалын аргаар үзүүлжээ.
C. Шүрийн тархалтыг, улс орнуудыг цэгийн аргаар үзүүлжээ.
D. Шүрийн тархалтыг, улс орнуудыг ареалын аргаар үзүүлжээ.
Энэтхэгийн хотуудын хүн амын тоог картограмын аргаар харуулжээ. 20 саяас их хүн амтай хэдэн хот байна вэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Газарзүйн зургийн тусгагаас хамаарч үүсэх гажилтыг зурагт харуулжээ. Ямар төрлийн гажилт болохыг зураг дээрх дүрсийн хэлбэрт үндэслэн ол.
A. Өнцгийн гажилт
B. Талбайн гажилт
C. Дүрсийн гажилт
D. Цэгийн гажилт
Австрали тив 7.6сая км2, Гренланд арал 2,1 сая км2 талбайтай боловч нь талбайн хувьд ихээхэн ялгаатай боловч меркаторын тусгагаар зурагдсан газарзүйн зураг дээр Гренланд арал илүү томоор дүрслэгддэг нь ямар учиртай вэ?
A. Меркаторын тусгаг нь экватор руу дөхөх тусам гажилт ихтэй
B. Меркаторын тусгаг нь экватороос холдох тусам гажилт ихтэй
C. Меркаторын тусгагт гажилт үүсдэггүй
D. Меркаторын тусгагт өнцгийн гажилт үүсдэгтэй холбоотой
функцийн цэг дээрх уламжлалыг ол.
A. 1/2
B. ln2
C. 2
D.1
Өгсөн хоёр графикийн огтлолцлын цэгүүдийн абсцисс нь аль тэгшитгэлийн шийд болох вэ?
.A.
B.
C.
D.
Цусан дахь глюкозын хэмжээ буурахад глюкагон дааврын нөлөөгөөр хаанаас, ямар бодис глюкоз болж ялгардаг вэ?
A. Цуснаас, уураг
B. Цуснаас, нүүрс ус
C. Элэг ба булчингаас, гликоген
D. Элэг ба булчингаас, инсулин