ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 4-р даалгавар

Шаргал өнгөтэй, гялалздаг, цахилгаан дулааныг сайн дамжуулдаг, тогтмол температурт хайлж, буцалдаг бол энэ ямар бодисын тухай өгүүлж байгааг сонгоно уу.

  • A.

    Металл биш хүхэр

  • B.

    Металлын хайлш монет

  • C.

    Металл кадми

  • D.

    Металл мөнгө

  • E.

    Металл алт

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 3-р даалгавар

Ердийн даралтанд нэгэн бодисын хайлах температур -150С, харин түүний буцлах температур 25,50С бол ердийн даралт болон 300С-д энэхүү бодис ямар төлөвт оршихыг сонгоно уу.

  • A.

    Хийн төлөвт

  • B.

    Шингэн төлөвт

  • C.

    Хатуу төлөвт

  • D.

    Хий ба шингэн төлвийн тэнцвэрт

  • E.

    Шингэн ба хатуу төлвийн тэнцвэрт

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 2-р даалгавар

2,5 моль дурын хий хэвийн нөхцөлд хэдэн литр эзлэхүүн эзлэхийг тооцоолно уу.

  • A.

    11,2 л

  • B.

    33,6 л

  • C.

    44,8 л

  • D.

    56,0 л

  • E.

    67,2 л

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 1-р даалгавар

170 г усанд 30 г давсыг уусгахад үүссэн уусмалын процентын концентрацыг бодож олно уу.

  • A.

    5%      

  • B.

    10%    

  • C.

    15%

  • D.

    20%

  • E.

    25%

Оноо: 3 Минут: 3
B хувилбарын 30-р даалгавар

Дугаартай хуруу шилэнд усыг түрүүлэх замаар устөрөгч, хүчилтөрөгч ба нүүрсхүчлийн хийг хураан авч шинж чанарыг туршжээ. Хуруу шил тус бүрт цогшсон зомгол хийхэд I хуруу шилэнд зомгол асаагүй бөгөөд дуу гарган тэсэрчээ. Харин II хуруу шилэнд зомгол дүрсхийн асав. III хуруу шилэнд өөрчлөлт гараагүй боловч ассан зомгол хийхэд унтарч байв. Аль хуруу шилэнд ямар хий байсныг сонгоно уу.

  • A.

    устөрөгч, хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий

  • B.

    устөрөгч, нүүрсхүчлийн хий, хүчилтөрөгч

  • C.

    хүчилтөрөгч, устөрөгч, нүүрсхүчлийн хий

  • D.

    хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий, устөрөгч

  • E.

    нүүрсхүчлийн хий, хүчилтөрөгч, устөрөгч

Оноо: 3 Минут: 3
B хувилбарын 29-р даалгавар

Дараах урвалаар исэлдлийн зэрэг өөрчлөгдөж буй исэлдүүлэгч атомыг тодорхойлоод, зөв харгалзуулна уу.

Урвалын бүдүүвч:                                                                Исэлдүүлэгчийн исэлдлийн зэргийн өөрчлөлт:

А) Cu + HNO3 → Cu(NO3)2 + NO2 + H2O                              Cu0 → Cu+2

Б) Zn + H2SO4 → ZnSO4 + H2                                                          N+5 → N+4

В) Mg + HNO3 → Mg(NO3)2 + NH4NO3 + H2O                        N+5 → N–3

                                                                                                 2H+ → H_{0}^{2}

                                                                                                  N+5 → N+2

  • A.

    А1, Б2, В3

  • B.

    А3, Б5, В2

  • C.

    А2, Б3, В5

  • D.

    А5, Б4, В2

  • E.

    А2, Б4, В3

Оноо: 3 Минут: 3
B хувилбарын 23-р даалгавар

Дараах өгөгдлийг ашиглан 2Na(хат) + 1/2O2(хий) = Na2O(хат) + Q гэсэн урвалын дулааны илрэл (Q)-ийг тооцож олно уу.

H2(хий) +1/2O2(хий) = H2O(шинг.) + 68.3 ккал

Na2O(хат) + H2O(шинг.) = 2Na+(уусм.) + 2OH-(уусм.) + 53.4 ккал

2Na(хат) +2H2O(шинг.) = 2Na+(уусм.) +2OH-(уусм.) + H2(хий) + 161 ккал

  • A.

    -21,2 ккал

  • B.

    39.3 ккал

  • C.

    146.1 ккал

  • D.

    175.9 ккал

  • E.

    282.7 ккал

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 18-р даалгавар

Ижил нөхцөлд буй дараах хийн төлөвт орших бодисуудын нягтыг өсөх дарааллаар байрлуулсан эгнээг сонгоно уу.

Бодисын томьёо

Cl2

N2

O2

Бодисын дугаар

1

2

3

  • A.

    1, 2, 3

  • B.

    2, 3, 1

  • C.

    3, 2, 1

  • D.

    3, 1, 2

  • E.

    2, 1, 3

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 17-р даалгавар

Магнийг илүүдэл давсны хүчлээр үйлчлэхэд магнийн хлоридын уусмал үүсч, устөрөгч хий ялгардаг.

Mg + 2HCl → MgCl2 + H2

Дараах дүгнэлтүүдээс алдаатай тооцооллыг сонгоно уу.

  • A.

    0.5 моль Mg урвалд ороход 1,0 моль HCl урвалд орно.

  • B.

    2 моль MgCl2 үүсэхэд 4 моль HCl урвалд орно.

  • C.

    44.8 л H2 (х.н.)-д ялгархад 2 моль MgCl2 үүснэ.

  • D.

    5 моль HCl бүрэн урвал ороход 2,5 моль H2 үүснэ.

  • E.

    2 моль Mg бүрэн урвалд ороход 1.5 моль MgCl2 үүснэ.

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 16-р даалгавар

Дараах урвалын тэгшитгэлийг бичиж, үүссэн бодисыг харгалзуулна уу

Урвалд орсон бодис:                                                                            Урвалаас үүссэн бодис:

            А)  C2H6 +  O2 → ................................................                           1. 4CO2 + 2H2O

            Б)  C2H4 +  O2 →.................................................                            2. 2CO2 + 2H2O

            В)  C2H2 +  O2 →.................................................                           3. 2CO2 + 6H2O

                                                                                                                     4. 4CO2 + 6H2O

  • A.

    А4, Б2, В1

  • B.

    А4, Б1, В3

  • C.

    А1, Б3, В4

  • D.

    А2, Б3, В1

  • E.

    А3, Б2, В4

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 36-р даалгавар

Хүснэгтэд өгөгдсөн мэдээллийг зөв тохируулна уу. 

Арлын нэр

дугаар

Далайн нэр

тэмдэглэгээ

Мадагаскар

1

Номхон

a

Микронези

2

Хойд мөсөн

b

Ньюфаундленд

3

Энэтхэгийн

c

Франц-Иосифын газар

4

Атлантын

d

  • A.

    1c, 2b, 3d, 4a

  • B.

    1a, 2d, 3c, 4b

  • C.

    1d, 2a, 3b, 4c

  • D.

    1c, 2a, 3d, 4b

  • E.

    1b, 2c, 3a, 4d

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 15-р даалгавар

Дараах хос бодисуудын харилцан үйлчлэх урвалын төрлийг тодорхойлж ангиллыг харгалзуулна уу.

Бодисын харилцан үйлчлэл

Урвалын ангилал

1

 

Давсны хүчлийн уусмалд металл цайрын үрлийг хийхэд өнгөгүй хий ялгарав.

А

Задрах

2

 

Зэсийн сульфатын уусмал дээр натрийн гидроксидын уусмал нэмэхэд цэнхэр өнгийн тунадас буув.

Б

Халах

3

 

Мөнгөн усны улбар шар өнгийн оксидыг халаахад хий ялгарч, мөнгөлөг цагаан өнгийн дуслууд үүсэв.

В

Нэгдэх

4

 

Усыг түрүүлэх замаар хураан авсан устөрөгч бүхий хуруу шилний амсарт дөл ойртуулахад дуу гарган тэсрэв.

Г

Солилцох

  • A.

    1В, 2Г, 3Б, 4А

  • B.

    1Б, 2В, 3А, 4Г

  • C.

    1Г, 2Б, 3В, 4А

  • D.

    1Б, 2Г, 3А, 4В

  • E.

    1Г, 2Б, 3А, 4В

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 12-р даалгавар

Дараах томьёо бүхий бодисуудын химийн холбоог баримжаалж харгалзуулна уу.

               Бодисын томьёо:                                Химийн холбооны төрөл:                                              

               А) HCl                                                      1. Металлын

               Б) Cu                                                       2. Туйлгүй ковалент

               В) CuO                                                    3. Ионы 

                Г) N2                                                                  4. Туйлт ковалент

   

  • A.

    А1, Б2, В3, Г4

  • B.

    А4, Б1, В3, Г2

  • C.

    А2, Б3, В4, Г1

  • D.

    А3, Б4, В1, Г2

  • E.

    А4, Б3, В2, Г1

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 35-р даалгавар

Дараах улсуудаас гадаргын усны импортоос хамаардаг улсууд аль нь вэ?              

  • A.

    Туркменистан, Ботсван

  • B.

    Ботсван, Португал

  • C.

    Узбекистан, Вьетнам

  • D.

    Иран, Мавритан

  • E.

    Туркменистан, Тайланд

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 34-р даалгавар

Г. Меркаллын 1902 онд боловсруулсан газар хөдлөлтийн хүчийг хэмжих  I-XII балл шатлал нь газар хөдлөлтийн үед гадарга дээр үүсэх янз бүрийн шинж тэмдэгт тулгуурладаг бол V баллын газар хөдлөлтийн үед ямар шинж тэмдэгтэй илрэх вэ?                                                           

  • A.

    Мэдрэгдэхгүй, зөвхөн багажинд бүртгэгдэнэ.

  • B.

    Цонхны шил харжигнана, сав суулга чахрана.

  • C.

    Гэр дотор мэдэгдэнэ, өлгүүртэй зүйлс савлана.

  • D.

    Гудамжинд мэдэгдэнэ, савнаас шингэн цалгина.

  • E.

    Бараг бүх чулуун байгууламж эвдэрнэ, хөрсний шилжилт үүснэ.

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 11-р даалгавар

2CO (хий) + O2 (хий) _{\leftarrow }^{\rightarrow } 2CO2 (хий) гэсэн тэнцвэр тогтсон системийн дараах хүчин зүйлсийг өөрчлөхөд аль тохиолдолд бүтээгдэхүүн үүсч дахин тэнцвэр тогтох вэ? Тохирох нөхцлийг сонгоно уу.

  1. Нүүрстөрөгч (II)-ийн оксидын концентрацыг бууруулахад
  2. савны даралтыг нэмэгдүүлэхэд
  3. савны эзлэхүүнийг багасгахад
  • A.

    I тохиолдолд

  • B.

    II тохиолдолд

  • C.

    II ба III тохиолдолд

  • D.

    I, II ба II тохиолдолд

  • E.

    II ба III тохиолдолд

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 7-р даалгавар

Дараах нийлмэл бодисын ангилалд тохирох бодисын томьёог зөв харгалзуулна уу.

 

Нийлмэл бодисын ангилал

Бодисын томьёо

1

 

Хүчил

А

KOH

2

 

Суурь

Б

SO2

3

 

Оксид

В

H2CO3

4

 

Давс

Г

CaCl2

 

  • A.

    1Б, 2В, 3А, 4Г

  • B.

    1Г, 2Б, 3А, 4В

  • C.

    1В, 2Г, 3А, 4Б

  • D.

    1В, 2А, 3Б, 4Г

  • E.

    1Г, 2А, 3В, 4Б

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 6-р даалгавар

Идэмхий кали (КOH) ба давсны хүчил (HCl) ийн уусмал тус бүр дээр фенолфталейн дусаахад уусмалын өнгө ямар болох вэ? Тохирох хариуг сонгоно уу.

  • A.

    Улаан ба улбар шар

  • B.

    Ягаан  ба өнгөгүй

  • C.

    Хөх ба өнгөгүй

  • D.

    Улаан ба хөх

  • E.

    Ягаан ба хөх

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 33-р даалгавар

Дэлхийн бөмбөрцгийн тодорхой мужид улирлаар чиглэлээ өөрчлөн далайгаас эх газар луу үлээдэг салхийг......................гэнэ.     

  • A.

    Өдрийн бриз

  • B.

    Зуны муссон

  • C.

    Шөнийн бриз

  • D.

    Өвлийн муссон

  • E.

    Пассат

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 5-р даалгавар

Дараах үзэгдлүүдийн аль нь химийн хувиралд хамаарагдахыг сонгоно уу.

         I. Ус уурших,    II. Сүү гашлах,       III. Нүүрс шатах,     IV. Зэс харлах

  • A.

    I ба II үзэгдэл

  • B.

    I ба III үзэгдэл

  • C.

    I, III ба IV үзэгдэл

  • D.

    II, III ба IV үзэгдэл

  • E.

    Зөвхөн II үзэгдэл

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 4-р даалгавар

Мөнгөлөг цагаан өнгөтэй, гялалздаг, цахилгаан дулааныг сайн дамжуулдаг, тогтмол температурт хайлж, буцалдаг бол энэ ямар бодисын тухай өгүүлж байгааг сонгоно уу.

  • A.

    Металл биш фосфор

  • B.

    Металлын хайлш

  • C.

    Металл зэс

  • D.

    Металл алт

  • E.

    Металл хөнгөнцагаан

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 3-р даалгавар

Ердийн даралтанд нэгэн бодисын хайлах температур -100С, харин түүний буцлах температур 33,60С бол ердийн даралт болон -500С-д энэхүү бодис ямар төлөвт оршихыг сонгоно уу.

  • A.

    Хийн төлөвт

  • B.

    Шингэн төлөвт

  • C.

    Хатуу төлөвт

  • D.

    Хий ба шингэн төлвийн тэнцвэрт

  • E.

    Шингэн ба хатуу төлвийн тэнцвэрт

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 32-р даалгавар

Зурагт 1-ийн тоогоор Испани улсыг тэмдэглэжээ. Испани улс нь ямар хойг дээр оршдог вэ?

  • A.

    Аравын хойг

  • B.

    Апенниний хойг                                                                      

  • C.

     Скандиновын хойг

  • D.

    Бага азийн хойг   

  • E.

     

    Перенейн хойг   

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 2-р даалгавар

2,0 моль дурын хий хэвийн нөхцөлд хэдэн литр эзлэхүүн эзлэхийг тооцоолно уу.

  • A.

    11,2 л

  • B.

    33,6 л

  • C.

    44,8 л

  • D.

    56,0 л

  • E.

    67,2 л

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 1-р даалгавар

190 г усанд 10 г давсыг уусгахад үүссэн уусмалын процентын концентрацыг бодож олно уу

  • A.

    5%

  • B.

    10%

  • C.

    15%

  • D.

    20%

  • E.

    25%

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 31-р даалгавар

Дараах улсуудаас Хойд Африкийн бүлэг улсуудыг сонгоно уу. 

  • A.

    Марокко, Түнис, Ливи

  • B.

    Судан, Этиоп, Сомали

  • C.

    Түнис, Намиби, Ангол

  • D.

    Нигер, Мали, Мавритан

  • E.

    Танзани, Ливи, Замби

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 30-р даалгавар

Монгол Улсын бүх нутаг дэвсгэр нь газрын нэгдмэл санг бүрдүүлнэ. Газрын нэгдмэл сан үндсэн 6 ангилалд хуваагддаг ба дараах бүдүүвчийн цэгийн оронд тохирох хувилбарыг сонгоно уу.     

 

  • A.

    Усны сан, Дархан цаазат газар

  • B.

    Ойн сан, Зам шугам сүлжээ

  • C.

    Хөдөө аж ахуйн газар, Ойн сан

  • D.

    Зам, шугам, сүлжээ, Дурсгалт газар

  • E.

    Цогцолбор газар, нөөц газар

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 29-р даалгавар

Ногоон кофе үйлдвэрлэлээр тэргүүлэгч орон аль нь вэ?                                            

  • A.

    Норвег 

  • B.

    Бразил  

  • C.

    Этиоп

  • D.

    АНУ  

  • E.

    Индонез

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 28-р даалгавар

Дараах зурагт газарзүйн тусгагийн ямар төрлийг үзүүлсэн байна вэ?                           

  • A.

    Меркарторын тусгаг

  • B.

    Робинсоны тусгаг

  • C.

    Гүүдийн тусгаг

  • D.

    Азимут тусгаг

  • E.

    Синусоид тусгаг

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 27-р даалгавар

Ази тив ба Хойд америкийн эх газрууд ямар хоолойгоор тусгаарлагддаг вэ?               

  • A.

    Мозамбикийн    

  • B.

    Дрейкийн

  • C.

    Берингийн

  • D.

    Девисын

  • E.

    Данийн

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 26-р даалгавар

Хойд Америкийн эх газрын хамгийн өндөр цэг, нам цэгийг зөв  бичсэн хувилбарыг сонгоно уу.

  • A.

    Мак-кинли 6194 м, Үхлийн хөндий -89 м

  • B.

    Аконкагуа 7021 м, Ассаль нуур -89 м

  • C.

    Косцюшко 2230 м, Үхлийн хөндий -89 м

  • D.

    Мак-кинли 6194 м, Вальдес хойг -40 м

  • E.

    Аконкагуа 7021 м, Үхлийн хөндий -89 м    

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 25-р даалгавар

ОПЕК гэдэг нь газрын тос экспортлогч орнуудын холбоо юм. Энэ холбоонд Ази тивээс дараах улсуудын аль нь ордог вэ?                                                                                                          

  • A.

    Энэтхэг

  • B.

    Филиппин   

  • C.

    Балба

  • D.

    Лаос

  • E.

    Кувейт

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 24-р даалгавар

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш хувийг үйлдвэрлэж байгаа болон үйлдвэрлэх боломжтой ордуудыг стратегийн орд гэнэ. Дараах  ордуудаас стратегийн ач холбогдол бүхий орд газрыг сонгоно уу.                                                                                                    

  • A.

    Асгатын мөнгөний орд

  • B.

    Адуунчулуун нүүрсний орд

  • C.

    Нялгын газрын тосны орд

  • D.

    Зээгтийн нүүрсний орд

  • E.

    Нарангийн энгэр алтны орд

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 23-р даалгавар

Дараах хотуудыг зүүнээс баруун тийш орших дарааллаар нь зөв бичсэн хувилбарыг сонгоно уу.

 

 

 

  • A.

    2-5-4-3-1

  • B.

    2-1-4-3-5

  • C.

    2-5-3-4-1

  • D.

    2-3-4-1-5

  • E.

    2-4-3-5-1

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 22-р даалгавар

Говь-Алтайн нурууны ноён оргил аль нь вэ? 

  • A.

    Асралтхайрхан д.т.д 2800 м

  • B.

    Мөнхсарьдаг д.т.д 3491 м

  • C.

    Отгонтэнгэр д.т.д 4021 м

  • D.

    Ихбогд уул д.т.д 3957 м

  • E.

    Халзан уул д.т.д 1503 м

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 21-р даалгавар

Дараах зурагт Бичигтийн боомтыг аль аймагт хэдийн тоогоор тэмдэглэсэн байна вэ?    

  • A.

    Дорноговь аймаг, 4

  • B.

    Сүхбаатар аймаг, 6

  • C.

    Өмнөговь аймаг, 2

  • D.

    Говь-алтай аймаг, 3

  • E.

    Дорнод аймаг, 8

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 20-р даалгавар

Мэлхийн зам ямар ямар эх газруудын хэсгийг дайран өнгөрөх вэ?                                    

  • A.

    Хойд Америк, Африк, Ази

  • B.

    Өмнөд Америк, Ази, Африк

  • C.

    Хойд Америк, Европ, Австрали

  • D.

    Ази, Австрали, Хойд Америк

  • E.

    Антарктид, Өмнөд Америк, Ази

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 19-р даалгавар

Зурагт 1-ийн тоогоор тэмдэглэсэн хэсэг нь гадаргын ямар хэлбэр вэ?                         

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 18-р даалгавар

Дэлхийн аж үйлдвэрийн 80 хувийг үйлдвэрлэдэг, боловсруулах үйлдвэр түлхүү хөгжсөн орнууд алинд нь хамаарах вэ?                                                                                                            

  • A.

    Хөгжиж буй орнууд

  • B.

    Ядуу буурай орнууд

  • C.

    Хөгжингүй орнууд

  • D.

    Өмнөд орон

  • E.

    Далайд гарцгүй орнууд

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 17-р даалгавар

НҮБ-ын албан ёсны хэл аль нь вэ?                                                                                     

  • A.

    Монгол          

  • B.

    Солонгос     

  • C.

    Португал

  • D.

    Араб

  • E.

    Швед

Нийт: 13,274