3өв бичгийн дүрмээр бүх үгийг алдаагүй бичсэн үгийг ол.
A.
Тусла, бусаддаа, үзснийг, уяъя
B.
Тосолъё ̧, нөхөддөө, уулзсанаас, оёё
C.
Àял, эвлэ, насал, нүүдэллээ
D.
Хувцасла, цэвэрлэ, хавтасла, цэгцэл
E.
Боддогийг ярьдагийг, авдгийг, үздэгийг
Нэрээс үйл үг бүтээх -л дагавар залгахад алв үг нь бусдаасаа ялгаатай бичигдэх вэ? /кириллээр/
A.
Ах
B.
Хайч
C.
Тос
D.
Сав
E.
Ногт
Дараах үйл үндсэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад алü нü бусдаасаа онцлог бичигдэх вэ? /кириллээр/
A.
Судал
B.
Буцал
C.
Çажил
D.
Àрил
E.
Гашил
“Жинхэнэ нэр, ерийн, үүсмэл, ганц тоо, гарахын тийн ялгалд байгаа, хамаатуулах нөхцөл аваагүй” гэх шинжид тохирох үгийг ол.
A.
Инээмсэглэлээс
B.
Цэцэгнээс
C.
Зүүдлэхээс
D.
Гараас
E.
Сайхнаас
“Ээрүүлтэйгээ” гэдэг үг хэдэн авиа хэдэн үсэг вэ?
A.
9 авиа 12 үсэг
B.
4 авиа 4 үсэг
C.
7 авиа 12 үсэг
D.
8 авиа 12 үсэг
E.
12 авиа 12 үсэг
“Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ ...” гэдгийн “хаа холоос хүү ирэхээс эхэлнэ” гэдэг мөрийн эсрэг утгатай илэрхийллийг ол.
A.
Хүүгээ хүссэн эхийн сэтгэл баясах
B.
Ирсэн гийчин буцдаг
C.
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ
D.
Цэргийн хүүхдүүд ирлээ
E.
Намар сургууль цуглах сайхан
“Хадны жимс хувааж идэхээс эхэлнэ” гэдгийн “хувааж” хэмээх хэлзүйн үгтэй ойролцоо хэлбэрийг ол.
A.
Хуваан
B.
Хуваангаа
C.
Хуваамагц
D.
Хуваасаар
E.
Хуваажээ
6-р сорилын эхийн хэсэгт “тухайн үйл хөдлөлийг нэг, хо ̧р, гуравдугаар биеийн аль нэгээр гүйцэтгүүлэхээр хүсэх, гуйх, шийдэх, даалгах, захирах, зөвлөх, сануулах, зөвшөөрөх, шаардах, ерөөх, мөрөөдөх зэрэг өгүүлэгч этгээдийн хандлагыг илтгэдэг төгсгөх нөхцөл”-тэй үг хэд байна вэ?
A.
5
B.
1
C.
2
D.
3
E.
Байхгүй
“эмэг эх” гэсэн холбоо үг ямар холбоо үг вэ?
A.
Чөлөөт
B.
̄Үгийн санжсан
C.
Хэлзүйжсэн
D.
Утга зүйжсэн
E.
Бүхэлзүйжсэн
6-р сорилын хэсэгт нэрлэхийн тийн ялгалтай үг хэд байна вэ?
A.
1
B.
2
C.
3
D.
4
E.
5
6-р сорилын хэсэгт ямар үгсийн аймгийн үг ороогүй вэ?
A.
Холбох үг
B.
Жинхэнэ нэр
C.
Тэмдэг нэр
D.
Төлөөний үг
E.
Үйл үг
6-р сорилд байгаа өгүүлбэрийн “цай” гэдэг үг ямар гишүүн бэ?
A.
Өгүүлэгдэхүүн
B.
Өгүүлэхүүн
C.
Шууд тусагдахуун
D.
Тодотгол
E.
Шууд бус тусагдахуун
6-р сорилд байгаа өгүүлбэрт жинхэнэ нэрийн найрах холбоо үг хэд байна вэ?
A.
5
B.
1
C.
4
D.
8
E.
9
6-р сорилд байгаа өгүүлбэрт тохирох тодорхойлолтыг олоорой.
A.
Энгийн нийлмэл өгүүлбэр
B.
Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
C.
Холимог нийлмэл өгүүлбэр
D.
Угсарсан нийлмэл өгүүлбэр
E.
Харилцан зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
“... Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ
Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ
Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ” гэсэн хэсэгт жинхэнэ нэр хэд орсон байна вэ?
A.
5
B.
8
C.
7
D.
10
E.
2
“... Хасар басар нохой хөсөг дагахаас эхэлнэ
Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ...” гэсэн хэсгээр юуг дүрслэв?
A.
Наадмын дараах намар
B.
Хол газраас хүү ирэх хавар
C.
Хайр жимс болж амтагдсан зун цаг
D.
Өвлийн амгалан шөнө
E.
Малчин айлын сайн туслах хоточ нохойн дүрслэл
“Халмаг насны нойрондоо хүү зүүдэлнэ” мөрийн “халмаг насны” гэдэг үгэнд ямар далд утга байна.
A.
Халамцуу гөлөмцүү үе
B.
Ааг омог амтагдсан залуу нас
C.
Харьж яваа хайлган цаг
D.
Эр бие тэгширсэн идэр сайхан цаг
E.
Хайрандаа шатсан залуу халуун нас
“Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ...” гэсэн өгүүлбэриин найруулах ур маягийг ол.
A.
Зүйрлэл
B.
Àдилтгал
C.
Егөөдөл
D.
̈Ёгтлол
E.
Төлөөлөл
Эхийн санааг хэлнэ үү.
A.
Улирал бүр өөр өөрийн өнгө зүстэй
B.
Нүүдэлчин ардын ахуй амüдрал сайхан
C.
Хайртай хүүтэйгээ уулзах сайхан
D.
Чинийхээ гараас цай уух даанч сайхан
E.
Ийм сайхан байгалийг хамгаалах хэрэгтэй
Уншиж ойлгоод задлал хийх эх
Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ
Хайр дурлал инээмсэглэлээс эхэлнэ
Хаврын бороо, цэцэгнээс эхэлнэ
Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хадны жимс хувааж идэхээс эхэлнэ
Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ
Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ
Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хаа хол хүний үр явахаас эхэлнэ
Хасар басар нохой хөсөг дагахаас эхэлнэ
Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ
Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ
Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ
Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ /С.Нямсүрэн/
1. Эхийн сэдвийг ол.
A.
Хайр сэтгэл
B.
Àмьдрал сайхан
C.
Жил жилийн баяр
D.
Байгалийн сайхан
E.
Малчны мөрөөдөл
“Олох”гэдэг үгийн нэгдүгээр үед орсон “о” авианд үл тохирох шинжийг ол.
A.
Хэлний хойгуур
B.
Эр чанга
C.
Уруулын
D.
Дунд
E.
Балархай
Àль хэсэгт нь үеэр зөв тасалсан байна вэ?
A.
Өг - үүл - эмж - ийн - хээ
B.
Ө - гүү - лэмж - ийн - хээ
C.
Ө- гүү - лэм - жийн - хээ
D.
Өг - үүл - эмжмийн - хээ
E.
Өг - үүлэмж - ийн - хээ
Дараах дөрвөн хэсгийг зөв байрлуулбал О.Дашбалбарын нэгэн шүлэг болно.
1. тэнгэр баганадсан уулсыг чинь харнам.
2. Тэргүүн дээр минь алгуурхан нисэлдэж буунам
3. Тэндээс будрах цагаан цасан цэцэгс
4. Тэргэл саран оргилд нь даарч хонодог
A.
1, 2, 3, 4
B.
3, 1, 4, 2
C.
4, 3, 2, 1
D.
2, 1, 3, 4
E.
4, 1, 3, 2
Дараах зүйр үгийг зөв сонгож гүйцээ.
“Төмрөө мэдэхгүй хуурай............................................”
A.
Төөргөө мэдэхгүй лам
B.
Төрлөө мэдэхгүй нохой
C.
Төрхөмөө мэдэхгүй хүргэн
D.
Түмнээ мэдэхгүй засаг
E.
Гэдгэрээ мэдэхгүй тэмээ
Дараах нийлмэл үгсийг ажиглаад бусдаасаа ялгаатай үгийг ол.
A.
Хонин гүрвэл
B.
Нохойн хошуу
C.
Морин хийл
D.
Усан үзэм
E.
Мөсөн чихэр
Дараах хувилбаруудыг ажиглаад төрөл зүйлээр бүрэн ижилссэн хэсгийг олно уу?
A.
Өгүүллэг, тууж, роман, хууч яриа
B.
Оньсого, цэцэн үг, найраглал, магтаал
C.
Өгүүллэг, туулüс, тууж, найраглал
D.
Дууль, шүлэг, найраглал, бэсрэг тууж
E.
Оньсого, цэцэн үг, ерөөл, магтаал
Шүлгийн мөрийг уншаад өгөгдсөн хувилбаруудаас зөвийг сонгож гүйцээхдээ зохиолчийнхоо нэртэй тохирч байхаар гүйцэтгээрэй.
“Говь чухамдаа
Газар дэлхийн толин цэнхэр дэлгэц билээ
Говийн зэрэглээ ..............................”
A.
Гайхамшигт уран зураач билээ, Б.Явуухулан
B.
Гайхалтай сонин араншин билээ, Б.Лхагвасүрэн
C.
Гайхамшигт уран зураач билээ, Б.Лхагвасүрэн
D.
Гайхалтай сонин араншин билээ, Б.Явуухулан
E.
Гайхамшигт уран зураач билээ, Д.Пүрэвдорж
“Монголын нууц товчоо” зохиолд:“Хар хэрээ нугасыг барих болов Харц боол хан эзэндээ халдах болов Хаан анд минь хайрлаж өршөө Бор элээ борлог нугасыг барих болов...” гэж хэнээс хандаж хэнд хэлдэг вэ?
A.
Тэмүжинээс Жамухыг барьсан 5 хүнд хэлсэн үг
B.
Таргудайг тавиад Тэмүжинд дагаар орсон Àлаг Наяагийн хэлсэн үг
C.
Жамухаас Тэмүжин андад хэлсэн үг
D.
Ван ханаас Тэмүжинд хэлсэн үг
E.
Алтан хаанаас Тэмүжинд хэлсэн үг
Дараах хэсгийг унш. Хэний ямар зохиолоос авсан байна вэ?
“Баянмонголын хонь ямаан сүргээ гэсэн үг аятайгаа радио хоолойгоор хөврөх нь тун бүдэг сонстлоо. Дугаржавын нүднээс өөрийн эрхгүй дусал нулимс бөнжигнөн гарлаа. Зохиосон дууныхаа аяыг гяндны зузаан хананы цаанаас сонсоход төрсөн үр, амраг ханьтайгаа уулзсанаас ялгаагүй, сэтгэл догдлон, бүх бие догдлов”
A.
Б. Ринчен “Àну хатан”
B.
Ч.Лодойдамба “Тунгалаг тамир”
C.
C. Түдэв “Хувьсгал танаа өчье”
D.
С.Удвал “Их хувь заяа
E.
Б. Ринчен “Гүнж”
Монгол бичгээр аль үйл үг нь хатуу дэвсгэрээр төгсөх вэ?
A.
Чад
B.
Гомд
C.
Дэлд
D.
Шид
E.
Үд
Монгол бичгээр бичихэд дөрвөн үеэс бүтэх үгийг ол.
A.
Хэмнэл
B.
Таримал
C.
Санамж
D.
Элст
E.
Элсэлт
Зөв бичгийн дүрмээр бүх үг нь алдаагүй бичсэн хэсгийг ол.
A.
Нөхдөдөө, бусаддаа, үзснийг, уяя
B.
Тосолъё ̧, уулзсанаас, оёё, тугаллаа
C.
Галлалаа, нүүдэллээ, аяллаа, тусаллаа
D.
Хувцасла, цэвэрлэ, хавтасла, гуравлалаа
E.
Боддогийг, ярьдагийг, авдагийг, үздэгийг
Урт эгшгээр эхэлсэн нөхцөл залгавал аль үг нь бусдаасаа өвөрмөц дүрмээр бичигдэх вэ? /кирилл/
A.
Нуу-
B.
Сана-
C.
Уна-
D.
Ýргэ-
E.
Мана-
Дараах үйл үндсүүдэд –гд нөхцөл залгахад аль нь бусдаасаа өвөрмөц дүрмээр бичигдэх вэ? /кирилл/
A.
Боо
B.
Сана
C.
Хар
D.
Нээ
E.
Оно
“Санаа нь дэлхий, сачий нь.........” гэсэн хэллэгийн цэгийн оронд тохирох үгийг ол.
A.
Чоно
B.
Мэлхий
C.
Хонь
D.
Хорхой
E.
Шалбааг
Дараах хэлцүүдийн утга, дарааллын зүй тогтлыг ажиглаад цэгийн оронд тохирохыг нь ол.
Нүдэн балай чихэн дүлий, ум хумгүй, мэдэхгүй царайлсан, ухаан жолоогүй, дүлий дүмбэ оргисон, ..........
A.
Илжиг шиг зөрүүд
B.
Буруу ишилсэн сүх шиг
C.
Эргүү төлөг шиг
D.
Хуйхуйд хөөгдсөн юм шиг
E.
Доль цохисон
Дараах жагсаалтаас хэлзүйн шинжээрээ хоорондоо үл тохирч байгаа хэсгийг ол.
À. Ба, бөгөөд, буþу, агаад, болоод Â. Çарим, бүгд, би, алü, иймС. Дээр, наана, цаана, дэргэд,хааяа D. Нэн, бүү, маш, тун, тутамÅ. Шар, цэхэр, бор, зээрд, дугуй
A.
Ба, бөгөөд, буюу, агаад, болоод
B.
Зарим, бүгд, би, аль, ийм
C.
Дээр, наана, цаана, дэргэд,хааяа
D.
Нэн, бүү, маш, тун, тутам
E.
Шар, цэхэр, бор, зээрд, дугуй
Дараах үгсийн утгын дарааллыг ажиглаад, цэгийн оронд тохирох үгийг ол.
Гучин хэдэн, хорь шахам, ная гаруй, зуугаад, ....
A.
Àрван тавуул
B.
Мянга орчим
C.
Тавантаа
D.
Гурав дахь
E.
Гучдугаар
“Бүтээгдэхүүнээ борлууллаа” гэсэн өгүүлбэрт байгаа “бүтээгдэхүүнээ” гэсэн үгийг зөв задалсан тохиолдлыг ол
A.
Бүтээ + гд + хүүн + ээ
B.
Бүт + ээ + г + дэх+ үүн+ ээ
C.
Бүт + ээ+ гд + хүүн + о/-ийг/ ээ
D.
Бүтээ + гд+ х + үүн + ээ
E.
Бү + тээгд + хүү + нээ
Холбоо үгсийг утга үнэлэмжмийн талаас ажиглаад, цэгийн оронд тохирох үгийг ол.
Àтигархан буурал ижий, торойгоод л хоцордог ижий минь, цагийн салхинд уймарсан ижий, элэгдсэн дээлтэй ижий минь,...
A.
Буйлс цэцэглүүлэм сайхан ээж
B.
Ертөнцийн чимэг ээж
C.
Наран гэрлийн илчтэй саран гоо ижий минь
D.
Суутай мэргэдээс илүүтэй сургаал хайрласан ижий
E.
Жилээс жилд жижгэрсэн ээж