ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 20-р даалгавар

Дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулж тооцохгүй бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний жишээ аль нь вэ?

  • A.

    Тухайн жилд үйлдвэрлэсэн талхны үнэ

  • B.

    Талхны үйлдвэрийн худалдан авсан гурилын өртөг

  • C.

    Бат машин засварын газар байгуулж, төлбөртэй засвар хийж мөнгө олдог.

  • D.

    Болд 1 га газар хүнсний ногоо тарьж, ургацаа зах дээр зарсан. Албан татвар төлсөн.  

  • E.

    Тухайн жилд үйлдвэрлэсэн бялууны үнэ

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 19-р даалгавар

Улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн, эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг......................гэнэ.

  • A.

    Цэвэр экспорт

  • B.

    Үндэсний нийт бүтээгдэхүүн

  • C.

    Дотоодын нийт бүтээгдэхүүн

  • D.

    Үндэсний орлого

  • E.

    Дотоодын хөрөнгө оруулалт

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 42-р даалгавар

Манжийн эрхшээлийн үеийн халхын дөрвөн аймгийг газар зүйн байрлалаар нь баруун талаас эхэлж зөв эрэмбэлсэн хувилбарыг дугуйлна уу?

1. Түшээт хан аймаг          2. Засагт хан аймаг          3. Сайн ноён хан аймаг          4. Сэцэн хан аймаг  


 

  • A.

    3,4,2,1               

  • B.

    2,4,3,1            

  • C.

    1,2,3,4              

  • D.

    Тохирох хариулт алга      

  • E.

    2,3,1,4             

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 8-р даалгавар

{1,2,3,...,15,16} олонлогоос ганц тоог санамсаргүйгээр сонгоход  хоёр оронтой тоо сонгогдох магадлалыг ол.

  • A.

    \frac{1}{16}

  • B.

    \frac{9}{16}

  • C.

    \frac{5}{16}

  • D.

    \frac{7}{16}

  • E.

    \frac{8}{16}

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 18-р даалгавар

Ёс суртахууны хэм хэмжээг тодорхойлох онцлог шинжийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

  • A.

    Нийтлэг шинжтэй учир татгалзах үндэслэл үгүй.

  • B.

    Нийт хүн төрөлхтнийг хамарсан түгээмэл шинжтэй

  • C.

    Хүмүүнлэг байх, шударга байх ёстой гэсэн ерөнхий зарчим, шаардлагыг зааж өгдөг.

  • D.

    Төрөөс тогтоож өгсөн тул заавал биелүүлэх шинжийг агуулдаг.

  • E.

    Хүн өөртэйгөө болон гэр бүл, хамт олонтой, бусад хүмүүстэй, нийгэмтэй харилцах харилцааг зохицуулж байдаг зарчим, шаардлагууд юм.

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 17-р даалгавар

Ёс суртахууны хэм хэмжээ нь хувь хүний үйл ажиллагааг бусад хүмүүс болон нийгмийн эрх ашиг сонирхолтой нийцүүлэн чиглүүлж байдаг. Энэ нь ёс суртахууны хэм хэмжээний аль үүрэгт хамаарах вэ?

  • A.

    Хуримтлуулах, хадгалах үүрэг

  • B.

    Төлөвшүүлэх үүрэг

  • C.

    Танин мэдэхүйн үүрэг

  • D.

    Үнэлэмж баримжааллын үүрэг

  • E.

    Зохицуулах үүрэг

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 16-р даалгавар

Иргэн Дорж нь өндөр боловсролтой их сургуулийн профессор бөгөөд бүтээн туурвих, бүтээлч байдал, бусдыг хүндлэх нинжин сэтгэл, сайн үйлийг амьдралдаа ямагт эрхэмлэн хэрэгжүүлэгч нэгэн юм. Түүний амьдралын хэв маяг нь хувь хүний соёлын ямар түвшинг илэрхийлж байна вэ?

  • A.

    Соёлын материаллаг түвшин

  • B.

    Соёлын доод түвшин

  • C.

    Соёлын хоёрдогч түвшин

  • D.

    Соёлын дээд түвшин

  • E.

    Соёлын дунд түвшин

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 7-р даалгавар

Куб хэдэн талстай  вэ?

A. 12    Кубын ирмэгийн тоо            

B. 10     Кубын ирмэгийн тоотой ойролцоо тоо       

C. 4        Кубын талсын тоотой ойролцоо тоо                 

D. 8      Кубын оройн тоо       

E. 6      Кубын талсын тоо

  • A.

    12

  • B.

    10

  • C.

    4

  • D.

    8

  • E.

    6

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 15-р даалгавар

Хувь хүний соёлын доод түвшин ямар хэрэгцээ давамгайлж байгаагаар тодорхойлогдох вэ?

  • A.

    Өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ

  • B.

    Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ

  • C.

    Материаллаг хэрэгцээ

  • D.

    Оюуны хэрэгцээ

  • E.

    Бүтээн туурвих хэрэгцээ

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 14-р даалгавар

“Хэн бүтээсэн, ямар түвшний соёл вэ?” гэдэг шалгуурт суурилан соёлыг хэрхэн ангилдаг вэ?

  • A.

    Ардын, нийтийн, сонгодог

  • B.

    Биет ба биет бус

  • C.

    Зонхилох, сөрөг, дагуул

  • D.

    Бүс нутгийн, үндэсний, олон улсын

  • E.

    Материаллаг ба оюуны

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 6-р даалгавар

Тэгш өнцөгтийн урт, өргөний харьцаа  5:2 ба талбай нь 90 бол талуудыг ол.

  • A.

    90;1

  • B.

    30;3

  • C.

    45;2

  • D.

    10;9

  • E.

    15;6

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 27-р даалгавар
  1. Дараах өгүүлбэрийн хоосон зайд тохирох үгсийг сонгоно уу.

(1) . . . . . . бохирдол гэдэгт эвгүй үнэр, амт орж, өнгө өөрчлөгдөх, үүнээс үүдэн гарсан бүх үр дагаврыг хамруулж ойлгоно. Энэ нь (2) . . . . . . ба (3). . . . . .  гэсэн хоёр хэлбэрээр үүснэ. Ганга, Рейн, Темза зэрэг (4) . . . . . . нь хамгийн их бохирдолтой байна.

  • A.

    (1) Хөрсний, (2)ургамлын, (3) чулуулгийн, (4)уулс

  • B.

    (1) Эрдэс чулуулгийн, (2) дотоод, (3)гадаад, (4)нуурууд

  • C.

    (1)Агаарын, (2)гадаад, (3)дотоод,(4)тэгш өндөрлөгүүд

  • D.

    (1)Хотын, (2)дуу чимээ, (3), замын түгжрэл, (4)нуурууд

  • E.

    (1) Усны, (2) ил, (3) далд, (4) голууд

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 13-р даалгавар

Европт шилжин суурьшсан Халимагуудыг оросжсон гэх боловч буддын шашин, монгол хэлээ эрхэмлэдэг, цагаан сараа тэмдэглэсээр ирсэн гэвэл энэ нь соёлын ямар шинжийг илтгэн харуулж байна вэ?

  • A.

    Соёлын хөдөлгөөнт шинж

  • B.

    Соёлын хувирамтгай шинж

  • C.

    Соёлын өөрчлөмтгий шинж

  • D.

    Соёлын тогтонги шинж

  • E.

    Соёлын тогтворгүй шинж

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 12-р даалгавар

Бүхий л соёлд нэгэн адил хамаардаг ерөнхий шинж тэмдэг үргэлж байдаг. Энэ нь онолын хувьд соёлын аль ойлголтод хамаарах вэ?

  • A.

    Соёлын нэвчих үзэгдэл

  • B.

    Соёлын нийтлэг шинж

  • C.

    Соёлын олон янз байдал

  • D.

    Соёлын олон талт байдал

  • E.

    Соёлын салангид шинж

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 21-р даалгавар

Омын хуультай холбоотой ЗӨВ илэрхийллийг сонгоно уу.

  • A.

    Гүйдлийн хүч нь хүчдэлд урвуу, эсэргүүцлийн квадратад урвуу хамааралтай.

  • B.

    Гүйдлийн хүч нь хүчдэлд шууд, эсэргүүцэлд шууд хамааралтай.

  • C.

    Гүйдлийн хүч нь хүчдэлд урвуу, эсэргүүцэлд шууд хамааралтай.

  • D.

    Гүйдлийн хүч нь хүчдэл ба эсэргүүцлийн харьцаатай тэнцүү.

  • E.

    Гүйдлийн хүч нь хүчдэлийн квадратад шууд, эсэргүүцэлд урвуу хамааралтай.

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 5-р даалгавар

Гурвалжны дотоод өнцгүүд  болох гуравт аль нь вэ?

  • A.

    \frac{\pi}{5} ; \frac{\pi}{3} ; \frac{2\pi}{5}

  • B.

    \frac{\pi}{2} ; \frac{\pi}{5} ; \frac{3\pi}{10}

  • C.

    \pi ; \frac{2\pi}{5} ; \frac{\pi}{5}

  • D.

    \frac{\pi}{2} ; \frac{2\pi}{3} ; \frac{\pi}{5}

  • E.

    \frac{\pi}{5} ; \frac{\pi}{10} ; \frac{\pi}{2}

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 26-р даалгавар
  1. Хөрсний бохирдлын хор уршиг аль нь вэ?
  • A.

    Гүний ус бохирдоно

  • B.

    Делювийн хурдас бий болно

  • C.

    Ойн сан нэмэгдэнэ

  • D.

    Бэлчээрийн даац нэмэгдэнэ

  • E.

    Үүлтэй өдрийн тоо цөөрнө

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 11-р даалгавар

Нийгэмд тогтсон хэм хэмжээ алдагдсаны улмаас соёлын нэгдэл зөрчилддөг. Энэ нь онолын хувьд аль ойлголтод хамаарах вэ?

  • A.

    Харийн соёлын ноёрхол

  • B.

    Соёлын хожимдолт

  • C.

    Соёлын гажилт

  • D.

    Соёлын нэвчих үзэгдэл

  • E.

    Соёлын холбоо

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 20-р даалгавар

A цэг дээр 1 ба 2 цэнэг тус бүрийн үүсгэх цахилгаан орны хүчлэг хаашаа чиглэх вэ?

  • A.

    1-Зүүн, 2-Баруун

  • B.

    1-Баруун, 2-Зүүн

  • C.

    1-Баруун, 2-Баруун

  • D.

    1-Зүүн, 2-Зүүн

  • E.

    Цахилгаан орон усталцана

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 10-р даалгавар

Эрдэмтэд соёлыг онолын хувьд олон талаас нь судалж тайлбарладаг. Английн антропологич Э.Тайлор соёлыг хэрхэн тодорхойлсон бэ?

  • A.

    Соёлын хэлбэрт олон тооны нийтлэг ойлголт, зарчмууд илэрч байдаг.

  • B.

    Хүн бол бэлгэ тэмдгүүдийг бүтээдэг амьтан

  • C.

    Соёл бол өв уламжлан авсан бүтээл, юмс, техникийн үйл ажиллагаа, үзэл санаа, зан үйл, үнэт зүйлс мөн.

  • D.

    Дэлхийн нэг нэгдмэл соёл байх боломжгүй, харин өөр өөрийн хувь тавилан бүхий янз бүрийн соёл байна.

  • E.

    Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэллэг зүйл юм. 

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 41-р даалгавар

. Зүүнгар улс буюу Ойрадууд Манжид эзлэгдэх болсон үндсэн шалтгаан юу вэ?

  • A.

    Зүүнгар улсын нөлөө бүхий ноёд Манжид урвасан

  • B.

    Зүүнгар улсын эрхшээлд байсан Дундад азийн орнуудын бослого

  • C.

    Орос улс Манжид цэргээр тусалсан

  • D.

    Зүүнгар улсад гарсан цэцэг өвчний улмаас

  • E.

    Манжийн цэргийн хүчийг зогсоох хүчин Төв азид байгаагүй

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 25-р даалгавар
  1. Монгол улсын эдийн засгийн зүүн бүсэд орших хилийн боомт аль нь вэ?
  • A.

    Шивээхүрэн

  • B.

    Ханги

  • C.

    Бага илэнх

  • D.

    Бичигт

  • E.

    Арц суурь

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 9-р даалгавар

Эртний Энэтхэгийн кастын тогтолцооны Брахман хэмээх давхраанд ямар хүмүүсийг хамааруулдаг байсан бэ?

  • A.

    Худалдаачид

  • B.

    Цэргийнхэн болон хууль сахиулагчид

  • C.

    Газар тариалан эрхлэгчид

  • D.

    Санваартан болон сэтгэгчид

  • E.

    Гар урчууд болон үйлчлэгч нар

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 34-р даалгавар

Эцэг эхийн цусны бүлгийг анхааралтай ажиглан дараах гэр бүлд IY бүлгийн цустай хүүхэд төрөх магадлалыг олно уу.     

                                                                                                                        

  • A.

    50 %

  • B.

    75 %

  • C.

    100 %

  • D.

    25 %

  • E.

    0 %

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 40-р даалгавар

1634 онд Монголын түүхэнд ямар томоохон үйл явдал болсон бэ?

  • A.

    Баруун Монгол Манжид эзлэгдсэн

  • B.

    Өвөр Монгол Манжид эзлэгдсэн       

  • C.

    Халх Монгол Манжаас салж тусгаар тогтносон

  • D.

    Хөх нуур Манжид эзлэгдсэн

  • E.

    Халх Монгол Манжид эзлэгдсэн

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 8-р даалгавар

Нэг нь нөгөөгийнхөө өмч болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан давхраажилтын хэв маяг аль нь вэ?

  • A.

    Боолчлол

  • B.

    Каст

  • C.

    Язгуур угсаа

  • D.

    Анги

  • E.

    Бүлэг

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 24-р даалгавар
  1. Цэгийн оронд тохирох утгыг сонгоно уу. “Эрдэнэт”, “Бороо”, “Нарийн сухайт” зэрэг нь . . . . . . юм.
  • A.

    Түүхэн дурсгалт газрууд

  • B.

    Стратегийн орд газрууд

  • C.

    Говийн тусгай хамгаалалттай газрууд

  • D.

    Эдийн засгийн чөлөөт бүс

  • E.

    Эдийн засгийн бүсийн төв

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 7-р даалгавар

Нийгмийн хөгжлийн үе шат бүхэн өмнөх үеэсээ цаг хугацааны хувьд богино үргэлжилсэн байдаг. Хамгийн богино хугацаанд үргэлжилж буй нийгмийн хэв маяг аль нь вэ?

  • A.

    Хөдөө аж ахуйн нийгэм

  • B.

    Ан агнуур, түүврийн нийгэм

  • C.

    Аж үйлдвэржсэн нийгэм

  • D.

    Аж үйлдвэржсэний дараах нийгэм

  • E.

    Тариалан, мал аж ахуйн нийгэм

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 39-р даалгавар

Халх Монголын ноёд Манжид дагаар орох болсон үндсэн шалтгаан юу вэ?

  • A.

    Манж улс эдийн засаг, цэргийн талаар хүчирхэг байсан

  • B.

    Галдан бошигт Халхын ноёдыг Манж руу хөөж оруулснаас     

  • C.

    Хаант Орос улс Халхад цэргийн тусламж үзүүлээгүй учраас

  • D.

    Шарын шашин дэлгэрснээс Халхуудын эрэлхэг дайчин байдал алдагдсан

  • E.

    Манжийн хаан Халхын ноёдод эд баялаг амласан учраас

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 23-р даалгавар

Өгөгдсөн бүс нутгуудаас хүн амын нягтшил хамгийн их бүс нутгийг сонгоно уу

  • A.

    Хойд Америк

  • B.

    Зүүн Европ

  • C.

    Өмнөд Ази

  • D.

    Ойрх Дорнод

  • E.

    Баруун Европ

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 6-р даалгавар

“Хөдөө аж ахуйн нийгэм” хэмээх ойлголт нийгмийн хэв маягийг ангилах онол, ангиллын алинд нь хамаарах вэ?

  • A.

    Өсөлтийн үе шатны онол

  • B.

    А.Ленски, Ж.Ленски нарын ангилал

  • C.

    Формацын онол

  • D.

    Иргэншлийн онол

  • E.

    Морганы үзэл

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 5-р даалгавар

Нийгмийн байр суурийг илтгэх олдмол статусын жишээ аль нь вэ?

  • A.

    Би 11 настай

  • B.

    Миний аав Алаг адуу овогтой

  • C.

    Би сагсан бөмбөгийн I зэрэгтэй

  • D.

    Би Булган аймагт төрсөн

  • E.

    Миний ээж Монгол үндэстэн

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 4-р даалгавар

Нийгэм нь харилцан хамаарал бүхий бүрэлдэхүүн хэсгүүдтэй, тэдгээр нь нийгмийн оршин тогтнол, хөгжилд зохих үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг нийгмийг судлах онолын хандлага аль нь вэ?

  • A.

    Зөрчилдөөний хандлага

  • B.

    Бүтэц-чиг үүргийн хандлага

  • C.

    Харилцан үйлдлийн хандлага

  • D.

    Индивидуалист хандлага

  • E.

    Түүхийн хурдацын хууль буюу хандлага

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 22-р даалгавар

2009 оны байдлаар газрын тос олборлолтоор тэргүүлэгч 10 улсын мэдээллийг хүснэгтэд өгөв. Латин Америкийн бүсэд хамаарах улс орнуудын өдөрт олборлох газрын тосны хэмжээг тооцоолоно уу.

Д/д

Улс

Өдөрт олборлох хэмжээ, 1000 баррель

1

ОХУ

9934

2

Саудын Араб

9760

3

АНУ

9141

4

Иран

4177

5

Хятад

396

6

Канад

3294

7

Мексик

3001

8

АНЭУ

2795

9

Бразил

2577

10

Кувейт

2496

  • A.

    2577000 баррель

  • B.

    5578000 баррель

  • C.

    14719 баррель

  • D.

    14719000 баррель

  • E.

    9141 баррель

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 3-р даалгавар

Нийгмийн гажуудлын төрөлд аль нь хамаарахгүй вэ?

  • A.

    Хууль зөрчих

  • B.

    Гэмт хэрэг    үйлдэх

  • C.

    Дээд боловсрол эзэмшээгүй байх

  • D.

    Архинд донтох

  • E.

    Хар тамхи хэрэглэх

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 21-р даалгавар
  1. Дараах өгөгдлөөс хамгийн их хүн амтай гурван хот бүхий улсыг сонгоно уу.
  • A.

    Герман

  • B.

    Хятад

  • C.

    Австрали

  • D.

    Вьетнам

  • E.

    Индонез

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 2-р даалгавар

Гэр бүлийн оршин суух газраа сонгох ёсыг агуулгатай нь зөв харгалзуулна уу.
 
1         a           
2         b          
3        c        

1 Патрилокаль a Гэр  бүл болсон хосууд эхнэрийн эцэг эхийн гэр болон нутаг оронд нь амьдрах ёс
2 Матрилокаль b  Гэр  бүл болсон хосууд нөхрийн эцэг эхийн гэр болон нутаг оронд нь  амьдрах ёс
3 Неолокаль c Гэр бүл болсон хосууд шинэ нутаг сонгож, эцэг эхээсээ тусдаа амьдрах ёс

 

  • A.

    1c2b3a

  • B.

    1a2c3b

  • C.

    1c2a3b

  • D.

    1b2a3c

  • E.

    1b2c3a

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 20-р даалгавар
  1. Нутаг дэвсгэрээр хүн ам тархан суурьшсан байдлыг юу гэж нэрлэдэг вэ?
  • A.

    Хүн амын нягтшил

  • B.

    Хүн амын байршил

  • C.

    Хүн амын шилжилт

  • D.

    Хүн амын нутагшилт

  • E.

    Хүн амын наслалт

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 1-р даалгавар

Гэр бүлийн экзогами ёс аль нь вэ?

  • A.

    Гэр бүл болсон хосууд шинэ нутаг сонгож, эцэг эхээсээ тусдаа амьдрах ёс

  • B.

    Гэрлэлтийг тодорхой бүлгийн дотоодод нь баталгаажуулдаг ёс

  • C.

    Гэр  бүл болсон хосууд эхнэрийн эцэг эхийн гэрт амьдрах ёс

  • D.

    Гэр  бүл болсон хосууд нөхрийн эцэг эхийн гэрт амьдрах ёс

  • E.

    Гэрлэлтийг тодорхой бүлгээс үл хамааруулан зохицуулдаг ёс

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 19-р даалгавар
  1. Туйлын бүслүүрийн шинжийг сонгоно уу.
  • A.

    Дулаан, чийглэг, улирлын ялгаагүй

  • B.

    Халуун, хуурай, их даралтын мужтай

  • C.

    Цас, мөсөн бүрхүүлтэй, цэвдэг бүрэн хайлдаггүй

  • D.

    алуун, сэрүүн бүслүүрийн агаарын орчил ээлжлэнэ

  • E.

    Дулаан бага, чийгийн илүүдэлтэй, намаг элбэг

Нийт: 13,274