ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 23-р даалгавар

Цэгийн оронд тохирох утгыг олно уу?

..... зууны тэргүүн хагаст Ил хаант улсын хаан ....... Францын хаан IV Филиппт захидал илгээжээ.

 

  • A.

    XIII зууны дунд хагас, Хүлэгү хаан         

  • B.

    XIII зууны сүүл хагас, Аргун хаан         

  • C.

    XIV зууны эхний хагас, Газан хаан  

  • D.

    XIV зууны дунд хагас, Абу Сайд хаан

  • E.

    XIV зууны эхний хагас, Өлзийт хаан  

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 19-р даалгавар

 Монгол улсын хүн амыг бүрэн хамруулахаар төлөвлөсөн  вакцинжуулалтын товлолд ямар өвчнүүдийн эсрэг вакцин багтдаг вэ?         

  • A.

    Сахуу, татран

    3. 4. 5

  • B.

    Халдварт саа

    1. 3. 4

  • C.

    Улаан бурхан

    2. 3. 4

  • D.

    С гепатит  

    1. 2. 4  

  • E.

    Урвах тахал 

    1. 2. 3           

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 33-р даалгавар

5^\sqrt[3]{5} ;5^\sqrt[4]{7} ;  ; 5^\sqrt{3}тоонуудыг буурах дарааллаар эрэмбэлж бич.

  • A.

    5^\sqrt{3} ; 5^\sqrt[3]{5}; 5^\sqrt[4]{7}

  • B.

    5^\sqrt[4]{7} ; 5^\sqrt{3}  ;  5^\sqrt[3]{5}

  • C.

    5^\sqrt[3]{5}5^\sqrt[4]{7}  ;  5^\sqrt{3}

  • D.

    5^\sqrt[]{3}  ;  5^\sqrt[4]{7}  ;  5^\sqrt[3]{5}

  • E.

    5^\sqrt[3]{5}  ;  5^\sqrt[]{3}  ;  5^\sqrt[4]{7}

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 22-р даалгавар

. Эдгээр хүмүүсээс хэн нь Их Монгол улсад ирж байсан бэ?

  • A.

    Рашид Ад-дин                   

  • B.

    Францын Гоо ван Филипп               

  • C.

    Ата Малык Жувейни                  

  • D.

    Гильом Рубрук                  

  • E.

    Бүгд ирж байгаагүй         

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 18-р даалгавар

Эмгэгтөрөгчийн дархлаа төрүүлэх чанарыг хадгалж, хоруу чанарыг бууруулан хувиргасан биологийн идэвхтэй бодисыг юу гэж нэрлэдэг вэ?

  • A.

    Гормон

  • B.

    Энзим

  • C.

    Витамин

  • D.

    Вакцин

  • E.

    Эсрэгбие

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 21-р даалгавар

Адилтгах замаар асуултын тэмдэгийн оронд тохирох үгийг доорхи өгөгдлөөс олж дугуйлаарай?

Орчин цагт – Хотын захирагч     Их Монгол улсын үед -?

 

  • A.

    Баскак

  • B.

    Даргач

  • C.

    Гоо ван           

  • D.

    Захирагч

  • E.

    Чэрби

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 20-р даалгавар

Их Монгол улсын үед “шадар хишигтэн” ямар үүрэгтэй байсан бэ?                                             

  • A.

    Улс орны өдөр тутмын хэргийг удирдах, өртөө улааг хариуцах

  • B.

    Хаанд ойр шадарлах, түшмэдийг шагнах, шийтгэх                                                                                  

  • C.

    Нийгмийн хэв журмыг сахих, хааныг хамгаалах                                                                           

  • D.

    Хааны төрийн тамгыг хадгалах, хамгаалах

  • E.

    Улс орны дотоод асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах, хаанд айлтгах

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 17-р даалгавар

ХДХВ/ДОХ ямар замуудаар  хүнд халдварладаг вэ?
1. Бэлгийн замаар 2. Цус, цусан бүтээгдэхүүн 3. Зүү тариур 4. Ахуйн замаар 5. Амьсгалын замаар

  • A.

    1. 3. 4

  • B.

    1. 2. 4

  • C.

    1. 2. 3

  • D.

    2. 3. 4

  • E.

    3. 4. 5

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 19-р даалгавар

Чингис хаан Хорезмыг байлдан дагуулах аян дайнд явж байхдаа хэнээр Хорезмын Мухамед шахын араас нэхүүлсэн бэ?                                                                                                                          

  • A.

    Зэв, Зэлмэ                                

  • B.

    Боорчи, Борохул                    

  • C.

    Сүбээдэй, Шихихутуг                           

  • D.

    Зэв, Сүбээдэй                          

  • E.

    Зэлмэ, Хубилай

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 18-р даалгавар

. Чингис хааны есөн өрлөгт хамааралгүй хүн аль нь вэ?

  • A.

    Усун

  • B.

    Боорчи

  • C.

    Чуу мэргэн              

  • D.

    Хархиру

  • E.

    Сорхон шар  

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 17-р даалгавар

“Харайхад минь хөл болж
       Хазайхад минь түшиг болж хальтирахад минь тах болж
       Халамж тус хүргэхээ хайрт...... минь мэдтүгэй
       Энэ бие хэврэг боловч
       Эрхэм нэр мөнх шүү
       Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй
       Мунхаг хилэнгээс илүү муу дайсан байдаггүй
       Эрхэм итгэл олон боловч
       Энэ бие бүгдээс итгэлтэй
       Хайрлах юм олон боловч
       Халуун амийг хамгаас хайрлалтай
       Хатуужиж явбал хамагт хэрэгтэй
       Ариун явбал ашид тустай” хэмээн Чингис хаан хэнд ямар үйл явдал болоход хэлсэн бэ?

  • A.

    Тулуйд Сорхогтуныг хатан болгон өгөхөд

  • B.

    Ибага бэхийг Жорчидайд соёрхоход

  • C.

    Чэчэйхэн бэхийг Онгудын Алхуш Дигитхурид соёрхоход

  • D.

    Уйгурын Идүдэд Алалтун бэхиг хатан болгон өгөхөд

  • E.

    Алга бэхиг Харлагийн Арслан ханд хатан болгон өгөхөд

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 16-р даалгавар

Тэмүжин Жамух хоёр юунаас болж салсан бэ?

  • A.

    Уйдамтгай зангаас болж

  • B.

    Бөртэ Үжингээс болж

  • C.

    Адуу ба хонины бэлчээрээс

  • D.

    Хаан болох зорилгоос

  • E.

    Язгууртан ба ардчилсан үзлийн зөрөөнөөс

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 15-р даалгавар

1196 онд Алтан улсаас Хэрэйдийн хан Тоорилд юуны учир, ямар цол олгосон бэ?  

  • A.

    Алтан улсын албат болсны учир Засагт ван цол    

  • B.

    Улз голд ирсэн Татарыг устгасан учир Ван цол

  • C.

    Адуу малаар алба барьсны учир Далай ван цол

  • D.

    Алтан улсын умард хилийг сайтар батлан сахисан тул Түшээт хан цол

  • E.

    Цол олгоогүй

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 32-р даалгавар

 Цаг уурын станцын тэмдэглэсэн 5-р сарын 1-ээс 10-ны  өдрийн үд дундын агаарын температурыг хүснэгтэд харуулав. Уг өгөгдлийн моод(M_{0}) медиан(M)-ыг ол.                    

өдөр

1

2

3

4

5

6

7

8

9

10

t°

9°

12°

15°

14°

9°

16°

12°

13°

9°

16°

  • A.

    M_{0}=16 ; M=12.5

  • B.

    M_{0}=16 ; M=12

  • C.

    M_{0}=9 ; M=12

  • D.

    M_{0}=9 ; M=12.5

  • E.

    M_{0}=9 ; M=13

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 51-р даалгавар

Олон улсын эрх болон ёс зүйн хариуцлагыг үйлчлэх хүрээгээр нь хэрхэн ангилдаг вэ?

  • A.

    Хугацаатай, хугацаагүй

  • B.

    Зохицуулах, хамгаалах

  • C.

    Түгээмэл, бүс нутгийн, орон нутгийн

  • D.

    Диспозитив ба императив

  • E.

    Уян ба хатуу

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 50-р даалгавар

Дэлхий ертөнцөд хүч тэнцүү олон улс, гүрэн бий болж, тэдгээр нь өөр хоорондоо ашиг сонирхол, зөрчлөөрөө үлэмж харилцан хамааралтай болж, түүний тэнцвэр дээр олон улсын харилцааны шинэ дэг журам тогтсон гэвэл энэ нь олон улсын харилцааны ямар туйлт тогтолцоо вэ?

  • A.

    Олон улсын харилцааны нэг туйлт тогтолцоо

  • B.

    Олон улсын харилцааны олон туйлт тогтолцоо

  • C.

    Олон улсын харилцааны цөөн туйлт тогтолцоо

  • D.

    Олон улсын харилцааны хоёр туйлт тогтолцоо

  • E.

    Олон улсын харилцааны гурван туйлт тогтолцоо

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 49-р даалгавар

1939-1945 оны хоорондох хугацааг олон улсын харилцааны түүхэн үеийн аль ангилалд хамааруулах вэ?

  • A.

    Өнөө үеийн олон улсын харилцаа

  • B.

    Хүйтэн дайны үеийн олон улсын харилцаа

  • C.

    Дэлхийн I дайны үеийн олон улсын харилцаа

  • D.

    Дэлхийн II дайны үеийн олон улсын харилцаа

  • E.

    Дэлхийн хоёр дайны хоорондох үеийн олон улсын харилцаа

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 6-р даалгавар

Мэдээллийг уншаад, тохирох утгыгсонгоорой

Индонез улс нь 254.5 сая хүн амтай. Нэг хүнд ногдох ДНБ нь 4700 орчим ам доллар. Энэ нь АНУ-ынхаас бараг 10 дахин бага үзүүлэлт хэдий ч хүн амынх нь хагасаас илүү нь амьдралдаа сэтгэл хангалуун“сайхан” амьдарч байна гэж үздэг ажээ.

  • A.

    Аз жаргалын индекс

  • B.

    Хүний хөгжлийн индекс

  • C.

    Ажиллах хүчний бүтэц

  • D.

    Нэг ажилтны бүтээмжийн хэмжээ

  • E.

    Нэг хүнд оногдох дэд бүтцийн хүчин чадал

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 48-р даалгавар

Олон улсын эрх зүйн субъектүүд хоорондын харилцаандаа дагаж биелүүлдэг, хууль зүйн хувьд заавал биелүүлэх шинж чанартай гэж хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг юу гэж нэрлэдэг вэ?

  • A.

    Олон улсын харилцааны хэлбэр

  • B.

    Олон улсын ёс зүйн хэм хэмжээ

  • C.

    Олон улсын харилцааны тогтолцоо

  • D.

    Олон улсын харилцааны туйл

  • E.

    Олон улсын эрх зүйн хэм хэмжээ

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 47-р даалгавар

Олон улсын харилцаа бол зөвхөн бие даасан тусгаар төр улсуудын хооронд л явагдаж байгаа үйл явц юм. Олон улсын харилцаанд төр улсуудын зүгээс дипломатч, эсвэл цэрэг хоёрын нэгийг сонгон оролцуулдаг гэж үзсэн эрдэмтэн аль нь вэ?

  • A.

    Н.Макиавелли

  • B.

    Ж.Ж.Руссо

  • C.

    Д.Сингер

  • D.

    Р.Арон

  • E.

    Дж.Локк

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 14-р даалгавар

Доорхи улс орнуудыг монголчууд хэрхэн нэрлэж байсныг зөв харгалзуулна уу

⦁    Индонез                           А. Гуулин улс
⦁    Энэтхэг                            В. Жагар
⦁    Төвд                                 С. Алтан тив
⦁    Унгар                               D. Цастын орон
⦁    Солонгос                         E. Мажар

 

  • A.

    1e,2a,3c,4d,5b    

  • B.

    1a,2d,3e,4b,5c

  • C.

    1c,2b,3d,4e,5a     

  • D.

    1b,2c,3a,4e,5d

  • E.

    1a,2c,3d,4b,5e

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 5-р даалгавар

Чулуулаг гадаад хүчний нөлөөгөөр элэгдэн зөөгдөж, хуримтлагдан, дотоод хүчний нөлөөгөөр хувиран өөрчлөгдөж, ил гаран өгөршиж байгаа нь газарзүйн бүрхэвчийн ямар шинжийг илүү тод илэрхийлж байна вэ?

  • A.

    Бүслэг, бүслүүрлэг шинж

  • B.

    Нэгдмэл шинж

  • C.

    Мөчлөг ба хэмнэлт шинж

  • D.

    Өөрийгөө зохицуулах

  • E.

    Эргэлтэнд байх

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 46-р даалгавар

Өмчийн эрх болон харгалзах тайлбарыг зөвөөр тохируулна уу.

1 Эзэмших эрх a Эд юмсыг болон эрхийг хуулийн дагуу ашиглаж, түүнээс ашиг хонжоо олохыг хэлнэ
2 Ашиглах эрх b  Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ байлгаж, арчлан хамгаалж байхыг хэлнэ
3 Захиран зарцуулах эрх c Эд юмсыг бусдад худалдах, өвлүүлэх, шилжүүлэх зэргээр өөрийн эрхийн хүрээнд бүрэн өмчлөх байдлыг хэлнэ 

 

  • A.

    1a2c3b

  • B.

    1b2a3c

  • C.

    1c2b3a

  • D.

    1b2c3a

  • E.

    1c2a3b

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 31-р даалгавар

Тэгш өнцөгт параллелопипед хэлбэртэй саванг хэрэглэсний дараа урт, өргөн, өндөр нь тус бүр 20%-иар  багассан бол гадаргуун талбай нь хэдэн хувиар багассан  бэ?

  • A.

    20%

  • B.

    36%

  • C.

    16%

  • D.

    64%

  • E.

    74.4%

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 4-р даалгавар

Цаг агаар, уур амьсгалын бүх үзэгдэл явагддагагаар мандлын үеийг сонгоно уу.

  • A.

    Давхраат мандал

  • B.

    Дунд мандал

  • C.

    Халуун давхраа

  • D.

    Орчих мандал

  • E.

    Гадаад мандал

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 13-р даалгавар

Эдгээрээс Чингис хааны өөрийн биеэр оролцсон тулалдаанууд аль вэ?

  • A.

    Даланбалжуудын тулалдаан, Улаанбудангийн тулалдаан, Мау өндрийн тулалдаан, Сайр хээрийн тулалдаан

  • B.

    Айн Жалугын тулалдаан, Олгой нуурын тулалдаан, Тэрэлжийн Зуун модны тулалдаан, Балжун   нуурын тулалдаан

  • C.

    Олгой нуурын тулалдаан, Калка голын тулалдаан, Цавчаал боомтын тулалдаан, Улаан будангийн  тулалдаан     

  • D.

    Даланбалжуудын тулалдаан, Мау өндөр, Наху гүний тулалдаан, Улз голын тулалдаан                                                         

  • E.

    . Буур хээрийн тулалдаан, Даланбалжуудын тулалдаан, Калка голын тулалдаан, Наху гүний тулалдаан

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 3-р даалгавар

Тунамал чулуулаг үүсэх нөхцлийг сонгоно уу.

  • A.

    Өндөр даралт ба температурын нөлөөгөөр

  • B.

    Хүний үйл ажиллагаагаар

  • C.

    Далайн ёроол ба эх газарт тунах замаар

  • D.

    Тектоник хөдөлгөөнөөр

  • E.

    Лаав царцсанаас

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 30-р даалгавар

Цилиндрийн тэнхлэг огтлол нь 5\sqrt{2}   диагоналтай квадрат бол түүний хажуу гадаргуун талбайг ол.

  • A.

    25\pi^2

  • B.

    25

  • C.

    25\pi

  • D.

    10\pi

  • E.

    10

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 2-р даалгавар

Агаарын чийгийг хэмждэг багажийг сонгоно уу

  • A.

    Курвиметр

  • B.

    Гигрометр

  • C.

    Барометр

  • D.

    Флюгер

  • E.

    Термометр

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 12-р даалгавар

Найманы ханлиг хаагуур нутаглаж байсан бэ?

  • A.

    Хангай, Алтайн нуруу, Зайсан нуурын хооронд           

  • B.

    Сэлэнгийн сав газраар                         

  • C.

    Халх гол орчмоор            

  • D.

    Элсэн говийн урдуур      

  • E.

    Онон, Хэрлэн, Туулын сав 

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 45-р даалгавар

Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь .................. болно.

  • A.

    Хөрөнгийн зарцуулалт

  • B.

    Өмчийн эрх

  • C.

    Хөрөнгө

  • D.

    Хөрөнгийн субъект

  • E.

    Өмчийн хэв маяг

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 1-р даалгавар

Газарзүйн зургийг ажиглан өгөгдсөн аймгуудаасусны нөөцөөр хамгийн их аймгийг сонгоно уу

  • A.

    Баян-Өлгий

  • B.

    Өмнөговь

  • C.

    Ховд

  • D.

    Говь-Алтай

  • E.

    Өвөрхангай

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 11-р даалгавар

Кэмү хэмээх бичиг хэрэглэж байсан эртний улс аль нь вэ?

  • A.

    Жужан

  • B.

    Киргиз            

  • C.

    Уйгур

  • D.

    Кидан

  • E.

    Сяньби

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 44-р даалгавар

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар татварын чөлөөлөлтөд хамрагдах иргэн аль нь вэ?

  • A.

    Иргэн М 2017 онд 2 өрөө орон сууцаа худалдан борлуулж, үл хөдлөх хөрөнгийн татвар төлсөн.

  • B.

    Иргэн Н нэгэн компанид менежерээр ажилладаг. Түүний том хүү энэ жил их сургуульд элсэн суралцаж байна. Н хувиасаа сургалтын төлбөрийг нь төлсөн.    

  • C.

    Иргэн Д  хонжворт сугалаанаас анх удаа 10 сая төгрөгийн хонжвор хожсон.

  • D.

    Иргэн Г төрийн албанд ажилладаг. 2017 онд гэр бүлийн хэрэгцээндээ анх удаа орон сууц худалдан авсан.  

  • E.

    Иргэн О суралцаж байх хугацаандаа ажил эрхэлж олсон орлогоосоо сургалтын төлбөрөө төлдөг байсан. Ажил хийж олсон орлогоосоо албан татвар төлсөн.

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 10-р даалгавар

Эдгээр монгол бичгийн дурсгалаас хамгийн эртнийх нь аль нь вэ?

  • A.

    Цогтын хадны бичиг       

  • B.

    Мөнх хааны гэрэлт хөшөө    

  • C.

    Гүег хааны захидал        

  • D.

    Чингисийн чулууны бичиг       

  • E.

    Өлзийт хааны захидал

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 43-р даалгавар

Дуучин Д өөрийн анхны бие даасан тоглолтоо Бөхийн өргөөнд хийж 10 сая төгрөгийн орлого олжээ. Урлагийн тоглолтоос олсон орлогынхоо хэдэн хувийг татварт төлөх вэ?

  • A.

    5%

  • B.

    2%

  • C.

    10%

  • D.

    12%

  • E.

    40%

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 42-р даалгавар

Хяналтын шатны шүүх аль нь вэ?

  • A.

    Улсын дээд шүүх

  • B.

    Нийслэлийн шүүх

  • C.

    Аймгийн шүүх

  • D.

    Сум буюу сум дундын шүүх

  • E.

    Дүүргийн шүүх

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 41-р даалгавар

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр шүүх ямар чиг үүрэг хүлээх вэ?

  • A.

    Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлах

  • B.

    Хүүхдийн эрхийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах

  • C.

    Хүүхдийн эрх зөрчигдсөн тухай нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэх

  • D.

    Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх

  • E.

    Хүүхдийн эрхийн талаарх олон улсын гэрээний биелэлтийг хангах

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 40-р даалгавар

Хууль болон хуульчилсан акт тус бүрийг батлан гаргах төрийн албан тушаалтантай нь зөв тохируулна уу.

1 Хууль a Засгийн газрын гишүүн, сайд
2 Захирамж b УИХ
3 Тушаал c Аймгийн засаг дарга

 

  • A.

    1c2b3a

  • B.

    1a2c3b

  • C.

    1b2c3a

  • D.

    1b2a3c

  • E.

    1c2a3b

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 39-р даалгавар

Бүх шатны шүүгч, прокурорууд төрийн албаны аль ангилалд хамаарах вэ?

  • A.

    Төрийн тусгай алба

  • B.

    Төрийн үйлчилгээний алба

  • C.

    Төрийн улс төрийн алба

  • D.

    Төрийн захиргааны алба

  • E.

    Төрийн гүйцэтгэх алба

Нийт: 13,274