ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 38-р даалгавар

Барбадос улсын жилийн нийт орлогын 48% нь аялал жуулчлалын салбараас бүрддэг байна. Үүнд нөлөөлсөн хүчин зүйлийг сонгоно уу.

  • A.

    Далайн хүйтэн урсгалын нөлөөгөөр экваторын ширэнгэн ой ихтэй

  • B.

    Барбадос улс нь хэт олон хүн амтай, ажилгүйдэл маш их

  • C.

    Газарзүйн байршил, байгаль, цаг уурын таатай нөхцөлтэй

  • D.

    Барбадос улс өргөн уудам нутаг дэвсгэртэй

  • E.

    Барбадос улсын бүх хүн ам япон хэлээр ярьдаг

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 49-р даалгавар

Доор дурдсан үйл явдлуудаас аль нь 1921 оны хувьсгалтай холбогдохгүй вэ?                       

  • A.

    Хувьсгалын хэрэгт ЗОУ-аас улсаас тусламж авав

  • B.

    Монгол ардын журамт цэрэг Нийслэл Хүрээг гамингаас чөлөөлөв

  • C.

    Хиагтыг гамин цэргээс чөлөөлөв

  • D.

    Богд хаантай тангарагын гэрээ байгуулав

  • E.

     Баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөв

Оноо: 2 Минут: 0
A хувилбарын 17-р даалгавар

ABC адил хажуут гурвалжны оройн өнцөг B=50° бөгөөд AM = BM байхаар  M цэгийг BC хажуу тал дээр авсан бол  ∡MAC өнцгийг ол

  • A.

    25°

  • B.

    5°

  • C.

    10°

  • D.

    15°

  • E.

    20°

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 48-р даалгавар

1915 оны Хиагтын бага хурлаар шийдэгдсэн асуудлуудыг ялган нэрлэнэ үү?

1. Монгол улсад Баргыг нэгтгэхээр болсон
     2. Монгол улс Дундад Иргэн улсын автономит болж хувирсан
     3. Хятадын пүүсүүдэд тавьсан монголчуудын өрийг цайруулахаар болсон
     4. Хятадаас Хүрээ болон Улиастай, Ховдод цагдан сэргийлэх цэрэг суулгахаар тохиролцов
     5. Богд хааныг жилд нэг удаа Бээжинд очиж бараалхаж байхыг тусгасан
     6. Дундад Иргэн улсаас Хүрээнд суух сайдыг томилж ажиллуулахаар болсон
     7. Өвөр монголчуудыг Халх монголд олноор суурьшихыг зөвшөөрсөн
     8. Монгол улсад зөвхөн Ховдын хязгаарыг нэгтгэхийг зөвшөөрсөн

 

  • A.

    2,5,8             

  • B.

    5,6,1                  

  • C.

    2,6,8                                  

  • D.

    3,5,8                  

  • E.

    7,3,1

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 47-р даалгавар

. “Автономит эрх” гэж ямар утгатай улс төрийн хэллэг вэ?

  • A.

    Бусад улс оронд ноёрхлоо тогтоосон

  • B.

    Бусад улс оронд эзлэгдсэн гэсэн утгатай

  • C.

    Бүрэн эрхт тусгаар улс

  • D.

    Өөртөө засан тогтнох эрх

  • E.

    Төвийг сахисан

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 46-р даалгавар

Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн дээд одон аль нь вэ?

  • A.

    Эрдэнийн очир одон          

  • B.

    Чингисийн одон          

  • C.

    Алтан гадас одон           

  • D.

    Богдын одон        

  • E.

    Цусан гавъяаны одон

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 45-р даалгавар

      Жибзундамба хутагт лүндэн буулгахдаа “...Ер нь аливаа юманд цаг хэмжээ хугацаагүй нь огт үгүй.  
      Энэ байдал нь мөн цаг болсны тул болой. Одоо Монгол овогтон бүгдээр нийлж, өөртөө улс болон    
      тогтнож, шашнаа мандуулан, бусдын эрх мэдэл, дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй цаг болсон...”    
      хэмээсэн нь монголчуудад ямар нөлөө үзүүлсэн бэ?                                                                  

  • A.

    Ямар нэгэн нөлөө үзүүлээгүй

  • B.

    Дундад Иргэн улсаас туурга тусгаарлах цаг боллоо гэдгийг ойлгуулсан

  • C.

    Барон Унгерний дарлалаас гарах цаг болсныг ойлгуулсан

  • D.

    Улаан Оросуудаас төрийн эрхийг буцаан авах явдлыг уриалсан

  • E.

    Монголчуудыг манжийн дарлалаас салж, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд уриалсан

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 37-р даалгавар
  1. Улс орнуудын хөгжлийг тодорхойлох үндсэн шалгууруудад хамаарах үзүүлэлтүүдийг сонгоно уу.
    1. Хүйсийн тэгш байдал
    2. Улс төрийн намын тоо
    3. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн
    4. Угсаатны бүтэц
    5. Цэвэр усны хангамж
    6. Төрөлт нас баралтын харьцаа
    7. Байгалийн ургамалжилтын төрөл, зүйл
  • A.

    1, 2, 4, 7

  • B.

    2, 3, 6, 7

  • C.

    2, 4, 5, 6

  • D.

    1, 3, 5, 6

  • E.

    3, 4, 5, 6

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 44-р даалгавар

. Манжийн эрхшээлийн үеийн хошуу захирагчийг хэн гэдэг байсан бэ?

  • A.

    Мэйрэн

  • B.

    Захирагч

  • C.

    Занги

  • D.

    Засаг ноён              

  • E.

    Залан

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 15-р даалгавар

Хувь хүний соёлын дээд буюу элит түвшин ямар хэрэгцээ давамгайлж байгаагаар тодорхойлогдох вэ?

  • A.

    Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ

  • B.

    Материаллаг хэрэгцээ

  • C.

    Бүтээн туурвих, оюуны хэрэгцээ

  • D.

    Өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ

  • E.

    Амьдралын орчин нөхцөлөө сайжруулах хэрэгцээ

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 14-р даалгавар

“Хэн бүтээсэн, ямар түвшний соёл вэ?” гэдэг шалгуурт суурилан соёлыг хэрхэн ангилдаг вэ?

  • A.

    Бүс нутгийн, үндэсний, олон улсын

  • B.

    Биет ба биет бус

  • C.

    Зонхилох, сөрөг, дагуул

  • D.

    Ардын, нийтийн, сонгодог

  • E.

    Материаллаг ба оюуны

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 36-р даалгавар
  1. Зурагт тодруулсан улсын тодорхойлолтыг хүснэгт ашиглан гүйцээж сонгоно уу. /2 оноо/

(I) . . . . . . улс нь (II) . . . . . . дэд бүсэд хамаардаг,(III) . . . . . . дэлхийн зах зээлд гаргаж жилд дунджаар 36 тэрбум долларын ашиг олдог бөгөөд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7200$ байна.

Улсын нэр (I)

Дэд бүс нутаг (II)

Бүтээгдэхүүн (III)

1

Алжир

A

Баруун Африк

a

алмаз

2

Египет

B

Зүүн Африк

b

байгалийн хий

3

Ливи

C

Өмнөд Африк

c

газрын тос

4

Марокко

D

Төв Африк

d

кофе

5

Тунис

E

Хойд Африк

e

какао 

 

  • A.

    1, А, b

  • B.

    2, A, a

  • C.

    3, E, d

  • D.

    5, A, e

  • E.

    1, Е, с

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 16-р даалгавар

\lim_{x\rightarrow -1}\frac{x^2-x-2}{x^2-1}хязгаарыг  бод

  • A.

    -\frac{2}{3}

  • B.

    \frac{2}{3}

  • C.

    \frac{3}{2}

  • D.

      

  • E.

    0

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 13-р даалгавар

Өвөр Монголчуудыг хятаджсан гэх боловч өнөөг хүртэл монгол хэлээрээ ярьж байгаа бол энэ нь соёлын ямар шинжийг илтгэн харуулж байна вэ?

  • A.

    Соёлын тогтворгүй шинж

  • B.

    Соёлын хувирамтгай шинж

  • C.

    Соёлын өөрчлөмтгий шинж   

  • D.

    Соёлын хөдөлгөөнт шинж

  • E.

    Соёлын тогтонги шинж

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 43-р даалгавар

Энэхүү зураг есөн эрүүний алинд орох вэ?     

                                                                                                       

  • A.

    Хонгор азарга

  • B.

    Туйпуу сугалах

  • C.

    Шаахайдах

  • D.

    Сараалж

  • E.

    Төөнүүр

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 12-р даалгавар

Бүхий л соёлд нэгэн адил хамаардаг ерөнхий шинж тэмдэг үргэлж байдаг. Энэ нь онолын хувьд соёлын аль ойлголтод хамаарах вэ?

  • A.

    Соёлын олон талт байдал

  • B.

    Соёлын нэвчих үзэгдэл

  • C.

    Соёлын олон янз байдал

  • D.

    Соёлын нийтлэг шинж

  • E.

    Соёлын салангид шинж

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 11-р даалгавар

Материаллаг амьдралын өөрчлөлтүүд нь үнэт зүйл, итгэл үнэмшил, ёс суртахууны өөрчлөлтөөс түрүүлж байж болно. Энэ нь онолын хувьд аль ойлголтод хамаарах вэ?

  • A.

    Соёлын нэвчих үзэгдэл

  • B.

    Соёлын гажилт

  • C.

    Харийн соёлын ноёрхол

  • D.

    Соёлын хожимдолт

  • E.

    Соёлын холбоо

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 10-р даалгавар

Эрдэмтэд соёлыг онолын хувьд олон талаас нь судалж тайлбарладаг. Английн антропологич Э.Тайлор соёлыг хэрхэн тодорхойлсон бэ?

  • A.

    Соёлын хэлбэрт олон тооны нийтлэг ойлголт, зарчмууд илэрч байдаг.

  • B.

    Хүн бол бэлгэ тэмдгүүдийг бүтээдэг амьтан

  • C.

    Соёл бол өв уламжлан авсан бүтээл, юмс, техникийн үйл ажиллагаа, үзэл санаа, зан үйл, үнэт зүйлс мөн.

  • D.

    Дэлхийн нэг нэгдмэл соёл байх боломжгүй, харин өөр өөрийн хувь тавилан бүхий янз бүрийн соёл байна.

  • E.

    Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэллэг зүйл юм.

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 9-р даалгавар

Эртний Энэтхэгийн кастын тогтолцооны Кшатрий нарт ямар хүмүүсийг хамааруулдаг байсан бэ?

  • A.

    Худалдаачид

  • B.

    Санваартан болон сэтгэгчид

  • C.

    Газар тариалан эрхлэгчид

  • D.

    Цэргийнхэн болон хууль сахиулагчид

  • E.

    Гар урчууд болон үйлчлэгч нар

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 8-р даалгавар

Нэг нь нөгөөгийнхөө өмч болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан давхраажилтын хэв маяг аль нь вэ?

  • A.

    Язгуур угсаа

  • B.

    Каст

  • C.

    Боолчлол

  • D.

    Анги

  • E.

    Бүлэг

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 15-р даалгавар

Дараах функцүүдийн аль нь тэгш  вэ?

  • A.

    y=\frac{sin2x}{3tgx}

  • B.

    y=\frac{cos2x}{tgx}

  • C.

    y=sin(2x+\frac{\pi}{3})

  • D.

    y=xcosx

  • E.

    y=cos(3x-\frac{\pi}{6})

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 7-р даалгавар

Нийгмийн хөгжлийн үе шат бүхэн өмнөх үеэсээ цаг хугацааны хувьд богино үргэлжилсэн байдаг. Дараах хэв маягуудаас аль нь хамгийн урт удаан хугацаанд үргэлжилсэн бэ?

  • A.

    Хөдөө аж ахуйн нийгэм

  • B.

    Аж үйлдвэржсэн нийгэм

  • C.

    Ан агнуур, түүврийн нийгэм

  • D.

    Тариалан, мал аж ахуйн нийгэм

  • E.

    Аж үйлдвэржсэний дараах нийгэм

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 35-р даалгавар

Судан улсын хүн амын ердийн өсөлтийг тооцоолоорой.

  • A.

    27

  • B.

    45

  • C.

    4

  • D.

    324

  • E.

    36

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 6-р даалгавар

“Хөдөө аж ахуйн нийгэм” хэмээх ойлголт нийгмийн хэв маягийг ангилах онол, ангиллын алинд нь хамаарах вэ?

  • A.

    Формацын онол

  • B.

    А.Ленски, Ж.Ленски нарын ангилал

  • C.

    Өсөлтийн үе шатны онол

  • D.

    Иргэншлийн онол

  • E.

    Морганы үзэл

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 14-р даалгавар

5sin\frac{\pi }{6}-ctg\frac{\pi }{4} утгыг ол.

  • A.

    \frac{5\sqrt3}{2}-\frac{\sqrt2}{2}

  • B.

    3.5

  • C.

    \frac{5\sqrt3}{2}-1

  • D.

    1.5

  • E.

    2.5

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 5-р даалгавар

Нийгмийн байр суурийг илтгэх төрөлх статусын жишээ аль нь вэ?

  • A.

    Би Булган аймгийн Орхон сумын дунд сургуульд сурч байв.

  • B.

    Миний аав Алаг адуу овогтой

  • C.

    Би сагсан бөмбөгийн I зэрэгтэй

  • D.

    Болд багш мэргэжилтэй

  • E.

    Миний өвөө улсын тэргүүний тариаланч

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 4-р даалгавар

Нийгэм нь харилцан хамаарал бүхий бүрэлдэхүүн хэсгүүдтэй, тэдгээр нь нийгмийн оршин тогтнол, хөгжилд зохих үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг нийгмийг судлах онолын хандлага аль нь вэ?

  • A.

    Харилцан үйлдлийн хандлага

  • B.

    Зөрчилдөөний хандлага

  • C.

    Бүтэц-чиг үүргийн хандлага

  • D.

    Индивидуалист хандлага   

  • E.

    Түүхийн хурдацын хууль буюу хандлага

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 34-р даалгавар
  1. Рамсарын конвенцид 1997 онд бүртгэгдсэн, х.ө. 49042’, з.у.1150 06’ солбицолд Хөх нуур оршдог, 210000 га талбай бүхий ус намгархаг газрын нэр аль нь вэ?
  • A.

    Тэрхийн цагаан нуур

  • B.

    Өгий нуур

  • C.

    Хар Ус нуурын БЦГ

  • D.

    Монгол дагуур

  • E.

    Айраг нуур

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 33-р даалгавар

Хоёр голын системийг зааглаж буй хамгийн өндөр цэгүүдийг дайрсан шугамыг юу гэж нэрлэдэг вэ?

  • A.

    Усан мандал

  • B.

    Ус хагалбар

  • C.

    Усны зарцуулга

  • D.

    Ус цуглуулах талбай

  • E.

    Уст давхарга

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 32-р даалгавар

Агаарын бага даралттай хэсгийн төлөв байдлын мэдээнээс зөвийг нь сонгоно уу

  • A.

    Температур -110С

  • B.

    Дуу цахилгаантай

  • C.

    Тэнгэр бүрхэг

  • D.

    Бороотой

  • E.

    Салхи зүүнээс

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 3-р даалгавар

Нийгмийн гажуудлын төрөлд аль нь хамаарах вэ?

  • A.

    Улс төрийн намд гишүүнээр элсэхгүй байх

  • B.

    Дээд боловсрол эзэмшээгүй байх

  • C.

    Сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байх

  • D.

    Гэмт хэрэг үйлдэх

  • E.

    Жагсаал цуглаанд оролцохгүй байх

Оноо: 2 Минут: 0
A хувилбарын 13-р даалгавар

 an=n2-6n+10 ерөнхий гишүүнтэй дарааллын хамгийн бага гишүүн ямар утгатай вэ?

  • A.

    -1

  • B.

    1

  • C.

    0

  • D.

    2

  • E.

    3

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 2-р даалгавар

Гэр бүлийн оршин суух газраа сонгох ёсыг агуулгатай нь зөв харгалзуулна уу.

 
1    Патрилокаль     a    Гэр  бүл болсон хосууд эхнэрийн эцэг эхийн гэр болон нутаг оронд нь амьдрах ёс       
2    Матрилокаль     b    Гэр  бүл болсон хосууд нөхрийн эцэг эхийн гэр болон нутаг оронд нь  амьдрах ёс       
3    Неолокаль        c    Гэр бүл болсон хосууд шинэ нутаг сонгож, эцэг эхээсээ тусдаа амьдрах ёс    

 

  • A.

    1b2c3a

  • B.

    1a2c3b

  • C.

    1c2a3b

  • D.

    1c2b3a

  • E.

    1b2a3c

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 31-р даалгавар

Бал чулуулгийн хатуулаг нь 1, бадмааргийн хатуулаг 9. Бал чулуу нь зөөлөн тул бадмаараг дээр зураас гаргадаг. Тэгвэл хайлуур жонш дээр зураас гаргахын тулд алийг нь сонгох вэ?

  • A.

    Апатит

  • B.

    Кварц

  • C.

    Молор

  • D.

    Гөлтгөнө

  • E.

    Бадмаараг

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 1-р даалгавар

Гэр бүлийн эндогами ёс аль нь вэ?

  • A.

    Гэрлэлтийг тодорхой бүлгийн дотоодод нь баталгаажуулдаг ёс

  • B.

    Гэрлэлтийг тодорхой бүлгээс үл хамааруулан зохицуулдаг ёс

  • C.

    Гэр  бүл болсон хосууд эхнэрийн эцэг эхийн гэрт амьдрах ёс

  • D.

    Гэр  бүл болсон хосууд нөхрийн эцэг эхийн гэрт амьдрах ёс

  • E.

    Гэр бүл болсон хосууд шинэ нутаг сонгож, эцэг эхээсээ тусдаа амьдрах ёс

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 12-р даалгавар

\sqrt{x-3}> -1 тэнцэтгэл бишийн шийдийг ол.

  • A.

    ]-∞;3]

  • B.

    ]-∞;+∞[

  • C.

    [4;+∞[      

  • D.

    [3;+∞[

  • E.

    ]4;+∞[

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 30-р даалгавар

Дэлхий нарнаас 150 сая км зайд алслагдсан байдаг. Харин Дэлхий ван 5900 сая км зайд алслагдсан байдаг бол Дэлхий ван гараг нарнаас хэдэн одон орны нэгжийн зайд оршиж байна вэ?/

  • A.

    1 о.о.н

  • B.

    1.52 о.о.н

  • C.

    5.2 о.о .н

  • D.

    19.1 о.о.н

  • E.

    39.33 о.о.н

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 42-р даалгавар

Манжийн эрхшээлийн үеийн Халхын дөрвөн аймгийг газар зүйн байрлалаар нь зүүн талаас эхэлж нэрлэнэ үү?

А. Түшээт хан аймаг       В. Засагт хан аймаг     С. Сайн ноён хан аймаг     D. Сэцэн хан аймаг 

  • A.

    B,C,A,D             

  • B.

    A,C,D,B              

  • C.

    D,A,C,B            

  • D.

    B,D,C,A            

  • E.

    Тохирох хариулт алга

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 29-р даалгавар

Сурагчид музейн аялал хийж буй жуулчдыг ажиглан, тэмдэглэжээ. Хүснэгтэд өгөгдсөн мэдээллээс нийт хэдэн эрэгтэй жуулчид музей үзсэнийг тооцоолно уу. (l=1, =5)

 

Байгалийн түүхийн музей

Богдын музей

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

Эрэгтэй

llll lll

llll   lll

llllllll

Эмэгтэй

llll  llllll

llllllll

llll ll

  • A.

    26

  • B.

    6

  • C.

    8

  • D.

    4

  • E.

    22

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 56-р даалгавар

Монгол улсын хувьд ихээхэн ач холбогдолтой олон улсын харилцааны бүс нутгууд болон тэдгээрт харъяалагдах улс орнуудыг зөв харгалзуулна уу.

 
1    Зүүн ба зүүн өмнөд ази    a    Тажикстан, Казакстан       
2    Зүүн хойд ази                   b    БНСУ, Япон       
3    Төв ба Евроази                 c    Филиппин, Малайз    

 

  • A.

    1a2b3c

  • B.

    1b2a3c

  • C.

    1c2a3b

  • D.

    1c2b3a

  • E.

    1b2c3a

Нийт: 13,274