ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 12-р даалгавар

Фотосинтезийн урвалд ашигладаг бодисуудыг сонгоно уу.                                                

 

  • A.

    (C6H12O6)n, O2

  • B.

    О2, С6Н12О6

  • C.

    Н2О, СО2  

  • D.

    CO2, O2

  • E.

    H2O, O2

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 25-р даалгавар

Тойргон диаграммаар далайн усны бохирдлын хувийг харуулав. Хамгийн их бохирдуулж байгаа эх үүсвэрийг сонгоно уу.

  • A.

    Эрэг орчмын уул уурхай

  • B.

    Хөлөг онгоц

  • C.

    Хог хаягдал

  • D.

    Агаарын бохирдол

  • E.

    Цутгал гол

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 11-р даалгавар

Хүнсний бүтээгдэхүүний дээжин дээр 10%-ийн NaOН-ын уусмалаас 10 дусал, 1%-ийн CuSO4-ын уусмалаас 2 дуслыг нэмсэний дараа дээжний өнгө нил ягаан болж өөрчлөгдөв. Энэ өөрчлөлтөөр ямар шим бодис илэрч буйг дараах молекул томьёоноос сонгоно уу.           

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 24-р даалгавар

ОХУ-ын Иркутск хотод хэддүгээр саруудад хамгийн их тунадас унадаг вэ?

  • A.

    IV - V сард

  • B.

    V - VI сард

  • C.

    VI – VII сард

  • D.

    VIII - IX сард      

  • E.

    VII - VIII сард

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 23-р даалгавар

Гадаргын хэлбэрт нөлөөлсөн гол хүчин зүйлийг тодорхойлно уу.

  • A.

    Мөсөн голын нөлөө

  • B.

    Усны нөлөө

  • C.

    Нарны энергийн нөлөө

  • D.

    Галт уулын нөлөө

  • E.

    Салхины нөлөө

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 7-р даалгавар

 масстай биед   хүч зурагт үзүүлснээр үйлчилнэ. Үрэлтийн коэффицент        бол үрэлтийн хүчний хэмжээг олно уу.  /     /     

       

  • A.

    12 Н    

  • B.

    10 Н     

  • C.

    6 Н      

  • D.

    2 Н  

  • E.

    8 Н

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 10-р даалгавар

Зурагт хүний хөгжлийн үе шатанд биед агуулагдах усны хэмжээг харуулжээ. Зургийг ажиглан биед агуулагдах усны хэмжээг зөв тохируулсан хувилбарыг сонгоорой.   

               

 

Хүний амьдралын үе шат

 

Биед агуулагдах усны хэмжээ, хувиар

1

Хүний үр хөврөл

A

50

2

Нярай хүүхэд

B

70

3

Насанд хүрсэн хүн

C

80

4

Өндөр настан

D

100

  • A.

    1A, 2D, 3C, 4B    

  • B.

    1B, 2A, 3D, 4C

  • C.

    1C, 2A, 3B, 4D   

  • D.

    1D, 2C, 3B, 4A

  • E.

    1B, 2D, 3A, 4C

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 22-р даалгавар

Хойд Америкийн Сьерра Невада уул нь д.т.д 4418 м өндөр бөгөөд энэ нь уулын ямар төрөлд хамаарагдах вэ?

  • A.

    Атираат уул

  • B.

    Галт уул

  • C.

    Хөмбөн уул

  • D.

    Зөрөгт уул

  • E.

    Өндөр уул

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 21-р даалгавар

Голдуу үйлдвэр ихтэй том хотын дээр үүсдэг, агаарт нүүрсхүчлийн хий болон хатуу хольцууд ихэссэнээс болж газрын гадаргаас ялгарах дулааныг тогтоон барьж буй үзэгдэл инверсийн ямар төрөл вэ? 

  • A.

    Адвекцийн инверс

  • B.

    Хаврын инверс  

  • C.

    Цацрагийн инверс

  • D.

    Уулзүйн инверс

  • E.

    Агаарын бохирдлын инверс        

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 20-р даалгавар

Газарзүйн бүрхэвчийн бүс, бүслүүрлэг шинж чанарын онцлогийг зөв тодорхойлсон хариултыг олно уу.                                                                                                           

  • A.

    Галт уулын дэлбэрэлтээс хий, тоос нэмэгдэх

  • B.

    Тектоникийн хөдөлгөөн эрчимжих

  • C.

    Агаарт чийг өтгөрч үүл бүрэлдэх

  • D.

    Хөрс, ургамал, амьтан тархах   

  • E.

    Өдөр шөнө ээлжлэх, улирал солигдох

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 9-р даалгавар

Эсийн эрхтэнцрүүдийн бүтэц, үүргийн онцлогийг харгалзах нэртэй нь зөв тохируулсан хувилбарыг сонгоно уу.                                                                                                                              

Эрхтэнцрүүдийн бүтэц, үүрэг

 

Нэр

1

1845 онд Портер нээсэн ба цүлхэн, олон суваг хоолойноос тогтсон бүтэцтэй.

A

гольджийн аппарат

2

Эсийн осмос үзэгдлийг барьж, ус түүнд ууссан давс, нөөц бодис хадгалах, бодисын солилцоо явуулах үүрэгтэй.

B

эндоплазмын тор

3

Тилакоидын мембран дээр гэрэлтэй шат, стромд харанхуй шат явагддаг бүтэц.

C

Лизосом

4

Лизосом үүсгэж, бодис хадгалах болон шүүрлийн үүрэгтэй.

D

Вакуоль

5

Хоол тэжээлийн бодисыг задлагч 30 гаруй энзим агуулсан дан мембран бүрхүүлтэй эрхтэнцэр.

E

Хлоропласт

 

  • A.

    1B, 2E, 3D, 4A, 5C

  • B.

    1B, 2D, 3E, 4A, 5C    

  • C.

    1A, 2D, 3E, 4B, 5C   

  • D.

    1B, 2D, 3A, 4E, 5C

  • E.

    1B, 2C, 3D, 4A, 5E

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 19-р даалгавар

Хуурай газарт тээврийн сүлжээг өргөжүүлэхэд тулгардаг саадуудын нэг нь ............ холбосон авто зам барих нь........................хүчин зүйл юм.

  • A.

    Нуур ба гол мөрөнг, харьцангуй

  • B.

    Уул ба хөндийг, харьцангуй

  • C.

    Уул ба хөндийг, үнэмлэхүй

  • D.

    Тэнгис ба буланг, үнэмлэхүй       

  • E.

    Шавар ба намгийг, харьцангуй

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 6-р даалгавар

Зурагт өгөгдсөн    хүчнүүдийн нийлбэр хүчний чиглэл аль нь вэ?

         

  • A.

    VII    

  • B.

    V     

  • C.

     VI 

  • D.

    II

  • E.

    VIII

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 18-р даалгавар

Органик фермийн тариалангийн талбайн хэмжээгээр тэргүүлэгч Америк тивийн орнуудыг  сонгоно уу.                                                                                                                       

  • A.

    Канад, Перу

  • B.

    Уругвай, Бразил

  • C.

    Аргентин, АНУ

  • D.

    АНУ, Боливи

  • E.

    Аргентин, Чили

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 8-р даалгавар

Ургамлын эсийн зургийг ажиглан 1- 4 дугаартай эрхтэнцрүүдийг зөв нэрлэсэн мөрийг сонгоно уу.

                                                                                                                                      

 

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 1 Минут: 2
A хувилбарын 17-р даалгавар

2017 оны Катар улсын хүн амын суваргыг ашиглан зөв тайлбарласан хариуг олоорой

  • A.

    60-с дээш насны эрэгтэйчүүдийн тоо цөөн

  • B.

    10-29 насны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн тоо ойролцоо

  • C.

    50-59 насны эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс олон

  • D.

    40-49 насны эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүдийн тоо олон

  • E.

    0-9 насны эрэгтэй хүүхдийн тоо эмэгтэйгээсээ цөөн

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 5-р даалгавар

Ачаатай ачаагүй хоёр тэргэнцрээр зурагт үзүүлснээр пүршийг шахаж, тайван байлгаж байгаад суллах үед ачаатай тэргэнцэр  хурдтай, ачаагүй тэргэнцэр  хурдтай хөдлөв. Тэргэнцрүүдийн хурдны харьцаа  -г ол.                                 

  • A.

    5 

  • B.

    0.25 

  • C.

    4   

  • D.

    1  

  • E.

    0.2

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 16-р даалгавар

Тоон үзүүлэлтийг ашиглан орхигдсон бүс нутгийн хүн амын эзлэх хувийг тодорхойлно уу.

  • A.

    13.5%

  • B.

    12.5%

  • C.

    14.5%

  • D.

    15.5%

  • E.

    11.5%

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 7-р даалгавар

Устөрөгчийн хэт ислийг задалдаг энзимийн нөлөөг илрүүлэх туршилтын үр дүнг графикт  үзүүлэв. Бүх туршилтад тэнцүү эзэлхүүнтэй устөрөгчийн хэт исэл, ижил хэмжээтэй хүнсний бүтээгдэхүүний дээж ашигласан. Туршилтын үр дүнг үндэслэн  зөв тайлбарыг сонгоно уу.                         

  • A.

    Хуурай дрожжийн протеаза энзимийн идэвх өндөр байна

  • B.

    Жимсний шүүсний сахараза энзимийн идэвх өндөр байна.  

  • C.

    Чанасан төмсний амилаза энзимийн идэвх хамгийн бага байна.              

  • D.

    Түүхий элэгний амилаза энзимийн идэвх хамгийн өндөр

  • E.

    Түүхий элэгний каталаза энзимийн идэвх хамгийн өндөр байна.  

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 15-р даалгавар

Хурдтай хөгжиж буй олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ТВ, интернет, харилцаа холбооны болон орчин үеийн тээврийн хэрэгсэл, хөгжлийн хувьд нэгдэж буй үйл явцыг илэрхийлсэн даяаршлын хүрээг тодорхойлно уу.

  • A.

    Ардчилалын даяаршил

  • B.

    Улс төрийн даяаршил 

  • C.

    Нийгмийн даяаршил

  • D.

    Эдийн засгийн даяаршил

  • E.

    Соёлын даяаршил

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 4-р даалгавар

Зурагт үзүүлсэн хөшүүргийг тэнцвэртэй байлгахын тулд ямар    хүчээр үйлчлэх вэ?  

  • A.

    4500 Н    

  • B.

    1500 Н    

  • C.

    900 Н 

  • D.

    2250 Н

  • E.

    2500 Н

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 14-р даалгавар

Нарны аймгийн алслагдсан дарааллаар 4 дүгээрт байрлах, тэнхлэгээ эргэх хугацаа нь 24 цаг 7 минут 23 секунт бөгөөд 687 хоногт нарыг 1 бүтэн тойрдог, сайн судлагдаж буй гарагийг олно уу

  • A.

    Сугар

  • B.

    Дэлхий

  • C.

    Бархасбадь

  • D.

    Ангараг

  • E.

    Санчир

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 13-р даалгавар

Зургийг ажиглан зөв тодорхойлсон хариултыг сонгоно уу.

  • A.

    Вектор зураг                      

  • B.

    Сансрын зураг                   

  • C.

    Агаарын зураг

  • D.

    Растер зураг

  • E.

    Аялалын зураг

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 12-р даалгавар

Газарзүйн зургийг хамрах нутгаар нь ангилдаг. Тивийн зургийг сонгоно уу

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 11-р даалгавар

Биомасс хаана хамгийн бага байна вэ?

    

  • A.

    Субтропикийн ой         

  • B.

    Цөл

  • C.

    Хээр

  • D.

    Тундр

  • E.

     Мөс

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 10-р даалгавар

Далайн урсгалын зурагт 1-ийн тоогоор тэмдэглэсэн урсгалыг нэрлэнэ үү

  • A.

    Гольфстримын урсгал            

  • B.

    Аляскийн урсгал                    

  • C.

    Саргассын урсгал          

  • D.

    Куросиогийн урсгал                

  • E.

    Бразилийн урсгал

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 9-р даалгавар

Агаарын ижил даралттай цэгүүдийг холбосон шугамыг ...................гэнэ

  • A.

    Изобар

  • B.

    Изокол

  • C.

    Изотерм

  • D.

    Изогипс

  • E.

    Изобат 

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 8-р даалгавар

Магмын чулуулаг аль нь вэ? 

  • A.

    Шохойн чулуу

  • B.

    Гантиг 

  • C.

    Шаварлаг занар

  • D.

    Галт уулын шил

  • E.

    Хөрзөн чулуу

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 7-р даалгавар

Бөхөн байгалийн аль бүсэд амьдардаг вэ?  

  • A.

    Хүйтэн бүс

  • B.

    Сэрүүн бүс

  • C.

    Субтропикийн бүс

  • D.

    Тропикийн бүс

  • E.

    Экваторын бүс

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 3-р даалгавар

Зурагт өгөгдсөн дараах гурван байрлалд унадаг дугуйн дөрөөнд үйлчлэх хүчний моментуудын хэмжээг жишнэ үү. Дөрөөнд үйлчлэх хүчний хэмжээ ижил. 

  • A.

     

  • B.

            

  • C.

     

  • D.

  • E.

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 6-р даалгавар

Аж үйлдвэрийг байршуулахад нөлөөлөх байгалийн хүчин зүйлийг сонгоно уу.        

  • A.

    Зам тээвэр

  • B.

    Зах зээл

  • C.

    Түүхий эд

  • D.

    Ажиллах хүч

  • E.

    Амьдралын чанар

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 5-р даалгавар

Хотжилтын түвшин хамгийн өндөр улс аль нь вэ? 

  • A.

    Аргентин

  • B.

    Франц

  • C.

    Энэтхэг

  • D.

    Бельги

  • E.

    Индонез

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 4-р даалгавар

2022 оны эхний хагаст ОХУ, Украйн улсын дайны улмаас Украйны 11 сая орчим хүн Европын улс орон руу дүрвэн суурьшсан нь шилжих хөдөлгөөний ямар хэлбэр вэ?

  • A.

    Түр зуурын шилжих хөдөлгөөн

  • B.

    Гадаад шилжих хөдөлгөөн

  • C.

    Сайн дурын шилжих хөдөлгөөн

  • D.

    Дотоод шилжих хөдөлгөөн

  • E.

    Албадлагын шилжих хөдөлгөөн 

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 2-р даалгавар

Биеийн хурд-хугацаанаас хамаарах хамаарлыг графикт өгөв. Биеийн [0-8]с хугацаанд явсан зам ба шилжилт ямар байх вэ?   

                      

                                                                       

  • A.

    12м, 0м 

  • B.

    12м, 12м  

  • C.

    6м, 6м 

  • D.

    8м, 0м  

  • E.

    8м, 8м

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 6-р даалгавар

Эсэд агуулагдах эрхтэнцрүүдийн агууламжийг графикаар өгөв. Энэ өгөгдөлд тохирох эсийг сонгоно уу.                                                                                                                                

  • A.

    Бактерийн эс

  • B.

    Булчингийн эс

  • C.

    Мэдрэлийн эс

  • D.

    Ургамлын эс

  • E.

    Шаахай

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 5-р даалгавар

Зургийг ажиглан энэ амьтанд тохирох шинж бүхий хариултыг сонгоно уу.                           

  Шинжүүд:

    1- хайрс бүрхүүлтэй,                        2- арьсан бүрхүүлтэй,                  3- уушгиар амьсгалдаг,                                     4- арьс ба уушгиар амьсгалдаг,     5- биеийн дотор үр тогтдог,     6- биеийн гадна үр тогтдог,                        7- 3 тасалгаат зүрхтэй,                 8- 4 тасалгаат зүрхтэй

  • A.

    1, 4, 5, 7

  • B.

    1, 3, 5,

  • C.

    1, 3, 5, 8

  • D.

    2, 3, 5, 8 

  • E.

    2, 4, 6, 7

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 1-р даалгавар

Хүний хөгжлийн индекс (ХХИ)-ийн үзүүлэлтэд асуултын тэмдгийн оронд тохирох хариултыг сонгоно уу.

  • A.

    Тогтвортой хөгжил   

  • B.

    Хүн амын өсөлт

  • C.

    Ажиллах хүч

  • D.

    Дундаж наслалт                    

  • E.

    Амьдралын түвшин

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 1-р даалгавар

Наранд хамгийн ойр орших гараг аль нь вэ?

  • A.

    Бархасбадь

  • B.

    Дэлхий

  • C.

    Буд

  • D.

    Ангараг

  • E.

    Тэнгэрийн ван

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 4-р даалгавар

Ангилал зүйн салаалсан түлхүүр бичгээс 2 болон 6 дугаартай амьд биетэд тохирох нэрийг зөв тодорхойлсон хувилбарыг сонгоно уу.                                                                                     

  Сонгох боломжит үгс: ургамал, мөөг, протиста, монера, вирус, эмгэн хумс, нүцгэн салс, цох хорхой, чимхүүр хорхой, чийгийн улаан

 

  • A.

    2- протиста, 6- эмгэн хумс

  • B.

    2- мөөг, 6- чийгийн улаан

  • C.

    2- монера, 6- нүцгэн салс   

  • D.

    2- монера, 6- эмгэн хумс

  • E.

    2- протиста, 6- нүцгэн салс  

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 1-р даалгавар

 Амьтны хүрээлэнгийн хөдөлгөөнгүй бэхлэгдсэн камер явж буй анаашны зургийг дараах агшнуудад авчээ. Зургаас харахад анааш ямар хөдөлгөөн хийсэн байна вэ?           

   

  • A.

    Хурдсах 

  • B.

    Жигд    

  • C.

    Удаашрах   

  • D.

    Тайван    

  • E.

    Тогтмол

Нийт: 13,274