Үет хөлтний хүрээний төлөөлөгчийг тэдгээрийн харгалзах анги болон амьд биед үзүүлэх сөрөг нөлөөг зөв холбосон мөрийг сонгоорой.
|
Амьтны нэр |
|
Анги |
|
Амьд биед үзүүлэх сөрөг нөлөө |
1 |
Хачиг |
А |
Аалз хэлбэртэн |
I |
Долоох амны эрхтэнтэй, өвчин үүсгэгчдийг хөлдөө наалдуулан тараадаг. |
2 |
Аалз |
В |
Шавж |
II |
Мөлхөгчид, хөхтөн амьтны биеийн гадаргуу, арьсан дээр шимэгчлэн амьдардаг. |
3 |
Шалз |
С |
Хавч |
III |
Хүний арьсны өнгөн хэсгийн доогуур шигдэн орж хамуу өвчин үүсгэнэ. |
A.
3- С- II
B.
1- В- I
C.
2- В- I
D.
1- А- III
E.
2- А- III
Дэлхийн хэлбэр хэмжээг багасган үзүүлсэн бодит загварыг сонгоно уу.
A.
Глобус
B.
Газарзүйн зураг
C.
Гэрэл зураг
D.
Атлас
E.
Агаарын зураг
Мөөгний ургамал болон амьтны аймагт хамаарах бүтцийн онцлогийг зөв тодорхойлсон мөрийг сонгоно уу.
A.
B.
C.
D.
E.
Хорхойн бүлгийн дараах амьтдаас хавтгай хорхойн хүрээний төлөөлөгчийг сонгоно уу.
A.
Сормууст хорхой
B.
Хэвэл сормууст хорхой
C.
Нематод
D.
Хануур хорхой
E.
Цөөн өргөст хорхой
Хувь хүн тодорхой зүйлд чиглэсэн зорилготой, бүтээлч үйлдэл хийхдээ тухайн зүйл нь юу болохыг ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг гэж үздэг онол аль нь вэ?
A.
Нийгмийн
B.
Зөрчилдөөний
C.
Бүтэц чиг үүргийн
D.
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн
E.
Соёл иргэншлийн
Манай улсын уул уурхайн салбар дахь ГШХО-ын сөрөг үр дагавар аль нь вэ?
A.
Үйлдвэрлэлийн орчин үеийн удирдлага, зохион байгуулалтын аргад суралцах болсон.
B.
Экспортын 80 хувийг эзэлж байгаа нь эдийн засгийн өсөлтийн чухал хүчин зүйл болж байна.
C.
Гадаадын уул уурхайн компанид манай улсын олон мянган хүн ажил эрхэлж байна.
D.
Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтаас хэт хамаарал бүхий эдийн засгийн бүтэцтэй болсон.
E.
Монголын ААН-үүд гадны компанийн ашиглаж буй технологийг хуулах замаар бүтээмжээ өсгөх болсон.
Монгол улстай өргөн хүрээтэй түншлэлийн харилцаатай улс аль нь вэ?
A.
Канад, Австрали
B.
ОХУ
C.
БНСУ, АНУ
D.
БНХАУ
E.
Япон, Энэтхэг
Монгол улс гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоогоо аль болох бүрэн дайчлан зохион байгуулах нь олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны ямар зарчим бэ?
A.
Сайн хөршийн
B.
Тэнцвэртэй байх
C.
Олон тулгуурт байх
D.
Үндэсний эрх ашигт нийцсэн байх
E.
Прагматик байх
АСЕМ-ийн анхны дээд хэмжээний уулзалт хэзээ, хаана зохион байгуулагдсан бэ?
A.
1996 онд Германд
B.
2006 онд Финляндад
C.
2010 онд БНХАУ-д
D.
1996 онд Тайландад
E.
1990 онд Японд
Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилготой НҮБ-д одоогийн байдлаар хэдэн улс нэгдэн ороод байна вэ?
A.
51
B.
193
C.
53
D.
192
E.
210
ОХУ нь 17 сая ам дөрвөлжин кмгазар нутагтай, 144 сая хүн амтай, ДНБ-ны хэмжээ нь 1.2 тэрбум доллар, ГХО-ын хэмжээ нь 33 сая доллар байдаг гэсэн шалгуураар олон улсын харилцааны улс оролцогчийн аль ангилалд хамаарах вэ?
A.
Хөгжиж буй улс
B.
Өндөр хөгжилтэй улс
C.
Их гүрэн
D.
Бага улс
E.
Дунд улс
Монгол улс бүрэн эрхт улсын хувьд олон улсын эрх зүйн хүрээнд 1961 он хүртэл ямар статустай байсан бэ?
A.
Де-юре
B.
Социалист улс
C.
Тусгаар тогтносон улс
D.
Де-факто
E.
Ардчилсан
Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил гаргасан этгээдэд оногдуулах үндсэн шийтгэл аль нь вэ?
A.
Хууль бусаар олсон орлогыг хураах
B.
Жолооны эрх хасах
C.
Тусгайлан олгосон эрх хасах
D.
Хорих
E.
Баривчлах
Захиргааны хэргийн оролцогчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл ямар хугацаанд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй вэ?
A.
14 хоног
B.
30 хоног
C.
60 хоног
D.
7 хоног
E.
90 хоног
Иргэд хоорондын эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус амины харилцаанд оролцож, хуулиар олгогдсон эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээд нь иргэний эрх зүйн харилцааны аль бүрдэл хэсэгт багтах вэ?
A.
Чадвар
B.
Чадамж
C.
Агуулга
D.
Субъект
E.
Объект
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрхийн хуваагдашгүй байх зарчим аль нь вэ?
A.
Хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнтэй байж, адил хүндэтгэлийг хүлээнэ.
B.
Иргэний, улс төрийн, нийгэм, эдийн засаг, соёлын зэрэг хүний бүх эрх нэгдмэл байна.
C.
Арьс өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, нийгэмд эзэлж буй байр сууриас үл хамааран хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй
D.
Хүн оршин байгаа цагт эрхийг хүнээс тусгаарлах, салгах боломжгүй
E.
Хүний эрх нь сургууль, ажлын газар, гэр орон, зэрэг хүний амьдралын бүхий л хүрээг хамарна.
Монгол улсын иргэний үндсэн үүрэг аль нь вэ?
A.
Хөдөлмөрлөх
B.
Байгаль орчноо хамгаалах
C.
Хууль дээдэлж, сахин биелүүлэх
D.
Эрүүл мэндээ хамгаалах
E.
Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
Хууль тогтоох замаар хүний эрхийг хангах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь аль байгууллагын чиг үүрэг вэ?
A.
Хүний эрхийн комисс
B.
Засгийн газар
C.
Дээд шүүх
D.
Үндсэн хуулийн цэц
E.
УИХ
Хүүхэд муудсан жимс, ногоо ялгах ажил хийхийг хориглоно гэсэн заалт нь хүүхдийн эрхийг хамгаалах аль зарчмыг илэрхийлж байна вэ?
A.
Эрүүл энх байх, хөгжих боломж олгох
B.
Оролцооны эрхийг хамгаалах
C.
Ялгаварлан гадуурхахгүй байх
D.
Хүүхдийн эрхийг хамгаалах
E.
Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах
Цэгийн оронд тохирох хариултыг нөхөж бичнэ үү.
Монгол улсын үндсэн хуулинд зааснаар “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг ................-н өмнө хариуцна”.
A.
Засгийн газар
B.
УИХ
C.
Ерөнхийлөгч
D.
Улсын дээд шүүх
E.
Ард түмний
Эд зүйл хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт үйлдлийг илрүүлж, таслан зогсоох нь аль байгууллагын шийдвэрлэх асуудал вэ?
A.
Хүний эрхийн үндэсний комисс
B.
Захиргааны шүүх
C.
Цагдаагийн байгууллага
D.
Шүүх байгууллага
E.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Яамдын сайд, засгийн газрын агентлагийн дарга нар бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан эрх зүйн хэм хэмжээг юу гэж нэрлэдэг вэ?
A.
Хууль
B.
Шийдвэр
C.
Захирамж
D.
Тушаал
E.
Тогтоол
Иргэнийг ижил боломжтой байлгаж, арьс өнгө, шашин, үндэс угсаа, үзэл бодлоор нь ялгаварлахгүй байх нь ардчиллын аль үнэт зүйлд хамаарах вэ?
A.
Хүний эрх, эрх чөлөө
B.
Ил тод байх
C.
Хяналт тавих
D.
Иргэдийн улс төрийн оролцоо
E.
Тэгш эрхтэй байх
МоАХ-ны анхны цуглаан хэзээ болсон бэ?
A.
1989.12.10
B.
1990.12.10
C.
1989.12.09
D.
1990.12.09
E.
1992.12.10
“Миний дөрвөн хүүхэд нэгэн өдөр арьсны өнгөөрөө бус, өөрийн чадвар, чадлаараа үнэлэгдэх тийм улсад амьдраасай гэж би мөрөөддөг” хэмээн хэн хэлсэн бэ?
A.
Малала Юсуфзай
B.
Элеанор Рузвельт
C.
Жон Кеннеди
D.
Жон Локк
E.
Мартин Лютер Кинг
Жагсаал цуглаан хийх нь хүний эрхийн аль ангилалд хамаарагдах вэ?
A.
Соёлын
B.
Эдийн засгийн
C.
Нийгмийн
D.
Улс төрийн
E.
Боловсролын
Зээлийн хүүгийн орлого нь хэний орлого болох вэ?
A.
Гаалийн
B.
Мөнгө зээлдүүлэгчийн
C.
Аж ахуйн нэгжийн
D.
Ажилчдын
E.
Төрийн
Сувдаа гэртээ талх, мах, гурил худалдаж авсан нь зардлын аль төрөлд хамаарах вэ?
A.
Төрийн зардал
B.
Хувь хүний хэрэглээний зардал
C.
Өрх гэрийн хэрэглээний зардал
D.
Аж ахуйн нэгжийн зардал
E.
Гадаадын хэрэглэгчийн зардал
Иргэн Дорж 2021.01.25-нд 5000 ширхэг ард койн “хувьцаа” –г тус бүрийг нь 350 төгрөгөөр худалдан авч, 2021.03.20-нд 150 төгрөгөөр эргүүлэн худалдсан бол хэдэн төгрөгийн алдагдалд орсон бэ?
A.
1.750.000
B.
100.000
C.
10.000.000
D.
1.000.000
E.
650.000
Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү.
Хувьцаа эзэмшигч нь хөрөнгө эзэмшигч байдаг бол бонд эзэмшигч нь .................. байна.
A.
Брокер
B.
Зээл авагч
C.
Хөрөнгө эзэмшигч
D.
Үнэт цаасны наймаачид
E.
Мөнгө зээлдүүлэгч
Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Турк улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг нь .......................................-нд тооцогдоно.
A.
Монгол улсын ДНБ, Турк улсын ҮНБ
B.
Монгол улсын ҮНБ, Монгол улсын ДНБ
C.
Монгол улсын ҮНБ, Турк улсын ДНБ
D.
Турк улсын ДНБ, Турк улсын ҮНБ
E.
Монгол улсын нэрлэсэн ДНБ, Турк улсын бодит ДНБ
Хэрэглэгчдийн эцсийн хэрэглээндээ зориулан худалдан авахад зарцуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлох аргыг ................... арга гэнэ.
A.
Орлогоор тооцох
B.
Нийлбэрээр тооцох
C.
Үнийн дүнгээр тооцох
D.
Зардлаар тооцох
E.
Худалдан авалтаар тооцох
Мөнгө нь хөрвөх чадвар хамгийн өндөртэй, бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй солигдох боломжтой санхүүгийн хэрэгсэл гэвэл мөнгөний аль үүрэг вэ?
A.
Хуримтлалын хэрэгсэл
B.
Харилцааны хэрэгсэл
C.
Гүйлгээний хэрэгсэл
D.
Төлбөрийн хэрэгсэл
E.
Арилжааны хэрэгсэл
Төв банкнаас гаргадаг мөнгөн тэмдэгт, банкны тасалбарыг юу гэж нэрлэдэг вэ?
A.
Мөнгө
B.
Вексель
C.
Депозит мөнгө
D.
Чек
E.
Банкнот
Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшинд нөлөөлдөг болохыг судлан гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэдий их байна, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ төдий чинээ өсдөг болохыг тогтоосон судлаачийг нэрлэнэ үү.
A.
Кейнс
B.
Смит
C.
Хайек
D.
Фишер
E.
Оуэкен
Бусдын соёлын амьдралыг өөрийнхөөс илүүд үзэж хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээний хэв загварын үр дүнг соёлын харилцан үйлчлэлийн аль хэлбэрт хамааруулж болох вэ?
A.
Соёлын хямрал
B.
Соёлыг хуулбарлан дуурайх
C.
Соёлын тулгалт
D.
Соёлын адилсал
E.
Харийн соёлын ноёрхол
Хүнд төрөлхөөс заяасан амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчлөх гэсэн тулгуур гурван эрх байдаг тухай үзэл санааг дэвшүүлсэн сэтгэгчийг нэрлэнэ үү.
A.
Э. Фромм
B.
Дж. Кемпбелл
C.
Ж. Локк
D.
Б. Батчулуун
E.
Б. Баабар
Хүн төрөлхтний соёлд илрэх түгээмэл загварын тухай үзэл баримтлалыг боловсруулах оролдлого хийж 72 түгээмэл шинжийг илрүүлэн судалсан судлаачийг нэрлэнэ үү.
A.
Ж. Г. Мид
B.
Э. Кассирер
C.
Э. Тайлор
D.
Ж. Мёрдок
E.
Р. Бенедикт
Уран бүтээлээр дамжуулан нийгэм, хүний амьдралын нарийн төвөгтэй үйл явдлуудын талаар мэдлэг, мэдээлэл түгээж байдаг нь урлагийн аль үүрэгт хамаарах вэ?
A.
Үйл ажиллагааны үүрэг
B.
Бие хүн төлөвшүүлэх үүрэг
C.
Гоо сайхны үүрэг
D.
Бэлгэдлийн үүрэг
E.
Танин мэдэхүйн үүрэг
Алтаргана наадам ямар угсаатан, ястны уламжлалт баяр вэ?
A.
Казах
B.
Тува
C.
Буриад
D.
Халх
E.
Урианхай