Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19461

Аль нь Хятад дахь Юань гүрний ноёрхол эцэс болоход нөлөөлсөн хүчин зүйлс биш вэ?

 

  • A.Олон жил дараалсан ган зуд болсон.

  • B.Юань гүрний  хаад ордны зугаа цэнгэлд автах болсон.

  • C.Хятадын өмнөд нутагт  тариачдын бослого гарсан.

  • D.Ноёд түшмэд нийслэлээ нүүлгэрийг шаардсан.

Оноо: 1 №: 19460

Халхын арын 7 отогийг Батмөнх даян хааны аль хүү нь өвлөн захирсан бэ?

  • A.Гэрсэнз                       

  • B.Барсболд   

  • C.Төрболд  

  • D.Алчболд

Оноо: 1 №: 19608

y=3ex-5  функцийн уламжлалыг ол.

  • A. 0

  • B. 3ex-5

  • C. 3ex

  • D. 2xex-1

Оноо: 1 №: 19459

Аль нь Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэгт хамаарахгүй вэ?

 

  • A.Тархай бутархай олон монгол овог аймгийг нэгтгэсэн.

  • B.Евроазийн бүс нутагт хүчирхэг эзэнт гүрэн байгуулсан.

  • C.Өмнөд Сүн улсыг байлдан дагуулсан.

  • D.Өрнө дорныг холбосон худалдаа, соёлын харилцаа бий болсон.

Оноо: 1 №: 19458

Хятад дахь Монголын ноёрхол унасан 1368 оныг зуун, мянганд шилжүүлнэ үү.

  • A.XIII зууны хоёрдугаар хагас, II мянган            

  • B.XIV зууны нэгдүгээр хагас, II мянган     

  • C.XIV зууны хоёрдугаар хагас, I мянган

  • D.XIV зууны хоёрдугаар хагас, II мянган     

Оноо: 1 №: 19607

y=2ex+4 функцийн уламжлалыг ол.

  • A. 0

  • B. 2ex

  • C. 2ex+4

  • D. 2xex-1

Оноо: 1 №: 19457

Хабул хаан хэдэн оны орчим Монгол улсыг байгуулсан бэ?

  • A.1050 оны орчим

  • B.1090 оны орчим

  • C.1130 оны орчим

  • D.1190 оны орчим

Оноо: 1 №: 19456

Хятад дахь Монголын ноёрхол унаснаар монгол улс ямар байдалтай орших болсныг өгөгдлөөс сонгоно уу.

  • A. Монголын төр мөхөж бие даасан жижиг аймгуудад хуваагдсан.                    

  • B.Их хаан эх нутагтаа эргэн ирж төвлөрсөн засаглаа бэхжүүлсэн.  

  • C.Их хааны төв засаглал суларсан ч тусгаар улс хэвээр байв.

  • D.Мин улсын довтолгоонд өртсөөр түүний эрхшээлд орших болов.

Оноо: 1 №: 19455

Аль нь Монголын түүхэн дэх “Улс төрийн бутрал”-ын үеийн онцлогийг илтгэж байна вэ?

  • A.Хятад дахь Юань улсын ноёрхол унаж, их хаад эх нутагтаа ирсэн.                

  • B.Юань улсын жанжид өөрхоорондоо дайтсан.        

  • C.Монголын их хааны эрх мэдэл суларч,ноёд язгууртнууд зөрчилдсөн.

  • D.Манж Чин улс Монгол дахь засаг захиргааг жижиглэн хуваасан.

Оноо: 1 №: 19454

Тогоонтөмөр хааны 1368 онд нийслэл Дайдуг алдаад эзэнт гүрний нийслэл Хархорумд бус Шанду хотод ирж суусны гол шалтгааныг өгөгдлөөс сонгоно уу.

  • A.Хархорумд Аригбөхийн угсааныхан ноёрхож байсан учир                     

  • B.Зүүн жигүүрийн жанжин Нагачуг хүлээж байсан учир     

  • C.Дайдуг буцааж авахад ойр дөт байсан учир

  • D.Мин улс өөрийнх нь хүү Аюушридарыг олзолсон учир

Оноо: 1 №: 19453

Монгол улсын их цэргийн зүүн жигүүрийг удирдаж байсан Нагачу ноён давуу хүчинд цохигдон харьяат нарын хамт Мин улсад дагаар оржээ. Энэ үйл явдал хэдэн онд болсон бэ?

         

  • A.1368 онд

  • B.1370 онд

  • C.1387 онд 

  • D.1388 онд 

Оноо: 1 №: 19452

Ерөнхий эзэн хэмээгдсэн хайран их алдар минь...

Эрхэт сэцэн хааны байгуулсан эрдэнэ Дайду минь

Хувилгаан сэцэн хааны элдэвчлэн байгуулсан эрдэнэ Дайду минь

Сурвалжид ямар үйл явдлын талаар өгүүлж байгааг доорх өгөгдлөөс сонгоно уу.

  • A.Өгэдэй хаан 4 муу үйл хийснийхээ төлөө гэмшсэнийг          

  • B.Хубилай хаан өөрийн дүү Аригбөхийг хороосондоо гэмшсэн

  • C.Тогоонтөмөр хаан нийслэлээ алдан хөөгдөн гарсныг

  • D.Төгстөмөр хаан Хархорум хотоо шатаалгасан үйл явдлыг

Оноо: 1 №: 19451

Тогоонтөмөр хаан Дайду (Бээжин)-г алдаад хамгийн түрүүнд хаана очиж суусан бэ?

         

  • A.Шанду хотод         

  • B.Инчан хотод    

  • C.Хархорум хотод

  • D.Шаньдун хотод       

Оноо: 1 №: 19450

Тогоонтөмөр хааны дараа хэн хаан ширээ залгамжилсан бэ?

  • A.Төгстөмөр хаан

  • B.Аюушридар хаан

  • C.Майдарбал хаан

  • D.Элбэг нийгүүлсэгч хаан

Оноо: 1 №: 19449

Аль нь Умард Юань улсын үе вэ?

 

  • A.1271-1368 он

  • B.1368-1388 он

  • C.1368-1392 он

  • D.1370-1402 он

Оноо: 1 №: 19448

Ил хаант улс Мамлюкуудтай тэмцэхдээ ямар улсуудтай холбоо тогтоож байсныг доорх өгөгдлөөс сонгоно уу.

 

  • A.Цагаадайн улс, Алтан Ордны улс 

  • B.Англи, Франц        

  • C.Испани Португал

  • D.Могулистан, Мавераннахр

Оноо: 2 №: 19606

x^{2}-12x+37=0 тэгшитгэлийн комплекс шийдийг ол.

  • A. x=6+i

  • B. x=6-i

  • C. x=6\pm i

  • D. шийдгүй

Оноо: 1 №: 19447

Юань улсын нийт хүн ам дөрвөн зэрэгт хуваагдаж байв. Гуравдугаар зэрэгт ямар хүмүүс орж байсан бэ?

 

  • A.Зүрчид, Хятан 

  • B.Өнгөт нүдтэн, араб

  • C.Нанхиад, өмнөд хятад

  • D.Уйгур, перс

Оноо: 1 №: 19446

Дараах улсуудаас аль нь суурин иргэд төвлөрсөн Мавераннахр, нүүдэлчин зонхилсон Могулистан хэмээх хоёр хэсэгт хуваагдсан бэ?

 

  • A.Алтан ордны улс  

  • B.Ил хаант улс

  • C.Цагаадайн улс

  • D.Юань улс

Оноо: 1 №: 19445

Алтан Ордны улсын нийслэл Сарай хот хаана байсан бэ?

 

  • A.Москва голын хөвөөнд  

  • B. Дунай мөрний хөвөөнд

  • C.Ижил мөрний эрэгт

  • D.Днепр мөрний эрэгт

Оноо: 2 №: 19605

x^{2}-14x+50=0  тэгшитгэлийн комплекс тоон шийдийг ол.

  • A. x=7+i

  • B. x=7-i

  • C. x=7\pm i

  • D. шийдгүй

Оноо: 1 №: 19444

Хэн нь Ил хаант улсыг үндэслэн байгуулсан бэ?

 

  • A.Хүлэгү хаан   

  • B.Бэрх хаан

  • C.Абага хаан 

  • D.Газан хаан

Оноо: 1 №: 19293

Хүүхэд сууж байгаа дугуйт тавцанг 100 Н хүчээр түрж 5 м/с2 хурдатгалтай хөдөлгөж байсан бол хүүхэдтэй дугуйт тавцан ямар масстай вэ?

  • A. 2 кг

  • B. 10 кг

  • C. 20 кг

  • D. 50 кг

Оноо: 1 №: 19292

Хүүхэд сууж байгаа дугуйт тавцанг 80 Н хүчээр түрж 4 м/с2 хурдатгалтай хөдөлгөж байсан бол хүүхэдтэй дугуйт тавцан ямар масстай вэ?

  • A. 2 кг

  • B. 8 кг

  • C. 20 кг

  • D. 320 кг

Оноо: 1 №: 19443

Алтан Ордны улс хэдэн онд байгуулагдсан бэ?

  • A.1221 он 

  • B.1242 он

  • C.1256 он

  • D.1271 он

Оноо: 1 №: 19291

Биеийг хэвтээ чигт α өнцөг үүсгэн шидэгдсэн гэвэл  дараах хариултуудын аль нь хөдөлгөөнийг босоо чиглэлд зөв тодорхойлсон байна вэ?

  • A. Voy= Vocosα, y = Vosinα*t

  • B. Voy= Vosinα, y = Vocosα*t

  • C. Voy= Vosinα, y = Vosinα*t – g t2/2

  • D. Voy= Vocosα, y = Vocosα*t – g t2/2

Оноо: 1 №: 19442

Алтан Ордны улс, Ил хаант улс хоорондоо сөргөлдөх болсны шалтгаан нь юу байсан бэ?

 

 

  • A.Армян, Гүрж, Туркийг булаацалдан тэмцэлдсэнээс

  • B.Хорасан, Багдадыг булаацалдан тэмцэлдсэнээс

  • C.Азербайжан, Кавказын нурууг булаацалдан тэмцэлдсэнээс

  • D.Долоон гол кашгаарын нутгийг булаацалдан тэмцэлдсэнээс

Оноо: 1 №: 19441

Ил хаант улс болон Цагаадайн улс юуны учир хоорондоо сөргөлдөх болсон шалтгааныг доорх өгөгдлөөс сонгоно уу.

 

  • A.Армян, Гүрж, Туркийг булаацалдан тэмцэлдсэнээс

  • B.Хорасаныг булаацалдан тэмцэлдсэнээс

  • C.Кавказын нурууг булаацалдан тэмцэлдсэнээс

  • D.Азербайжаныг булаацалдан тэмцэлдсэнээс

Оноо: 1 №: 19290

Биеийг хэвтээ чигт α өнцөг үүсгэн шидэгдсэн гэвэл дараах хариултуудын аль нь хөдөлгөөнийг хэвтээ чиглэлд зөв тодорхойлсон байна вэ?

  • A. Vox= Vosinα, x = Vosinα*t

  • B. Vox= Vocosα, x = Vocosα*t

  • C. Vox= Vosinα, x = Vosinα*t – g t2/2

  • D. Vox= Vocosα, x = Vocosα*t – g t2/2

Оноо: 1 №: 19440

Чингис хааныг харваж шархдуулсан Зургаадай аль аймгийн хүн бэ?

 

  • A.Мангуд

  • B.Татар  

  • C.Бэсүд

  • D.Урианхай

Оноо: 1 №: 19289

Мотоциклтой  хүн 360 км замыг туулахдаа замынхаа эхний хагаст 60 км/ц, сүүлийн хагаст 30 км/ц хурдтай явжээ. Мотоциклтой  хүн ямар дундаж хурдтай явсан бэ?

  • A. 20 км/ц

  • B. 40 км/ц

  • C. 45км/ц

  • D. 90 км/ц

Оноо: 1 №: 19439

XIII зууны нэрт түүхч Ата Малик Жувейни Чингис хааныг юу гэж үнэлсэн бэ?

 

  • A.Дэлхийн эдийн засаг аж ахуйд өсөлт гаргасан.      

  • B.Гар урлал, соёлын уламжлалыг хөгжүүлсэн.

  • C.Өрнө дорнын мэдлэг ухааныг улам хөгжүүлсэн.

  • D.Анд нөхдөө хэрхэн дээдэлдэгийн жишээг үзүүлсэн.

Оноо: 1 №: 19438

Чингис хаан Их Монгол улсыг бүрдүүлэгч овог аймгуудын талцал зөрчил, салан тусгаарлах санаархал, хоорондоо өс зангидах явдлыг үгүй болгохын тулд юу хийсэн бэ?

 

 

  • A.Алтан ургийн хүмүүсийг тэдний захирагчаар томилсон.   

  • B.Тэднийг бүхэлд нь улсын го вангийн харьяат болгосон.     

  • C.Тэдний иргэдийг алтан ургийн ноёдод “харьяат иргэн” болгосон.

  • D.Тэднийг түмт, мянгатын зохион байгуулалтад оруулсан.

Оноо: 1 №: 19308

When the bill came, he had to……..money from his brother to pay it.

 

  • A.borrow

  • B.lend 

  • C. loan  

  • D.let

Оноо: 1 №: 19307

How much would you………for repairing my watch?

 

  • A.charge  

  • B.cost

  • C.spend  

  • D.demand

Оноо: 1 №: 19306

He always wore a shirt with an open……….

              

  • A.colour   

  • B. tie  

  • C.collar  

  • D.tail

Оноо: 1 №: 19305

These trees cannot be grown in such a cold……….as ours.

                A. B.        C.       D.

  • A.weather

  • B.climate

  • C.season

  • D.space

Оноо: 1 №: 19437

“Би монгол хүн, монгол үндэстэн, монгол нутаг” хэмээх ойлголтыг бий болгох үндэс суурийг тавьсан Их хаан хэн бэ? 

 

  • A.Чингис хаан

  • B.Мөнх хаан

  • C.Өгэдэй хаан    

  • D.Хубилай хаан

Оноо: 1 №: 19304

Bill doesn’t………what people say about him.

                     A.   B.         C.       D.

  • A.care

  • B.matter

  • C.disturb 

  • D.depend

Оноо: 2 №: 19603

\frac{\left ( 3-2i \right )}{\left ( 1+i \right )}=үйлдлийг гүйцэтгэ.

  • A. \frac{1}{2}

  • B. \frac{1}{2}-\frac{5}{2}i

  • C. \frac{5}{2}-\frac{5}{2}i

  • D. 1

Нийт: 19,976