Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19424

Чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт, бараа бүтээгдэхүүний олон улсын стандартчилал, олон улсын мөнгөн шилжүүлэг, онлайн худалдаа зэрэг нь даяаршлын ямар хүрээнд хамаарагдах вэ

  • A.Улс төрийн даяаршил

  • B.Соёлын даяаршил

  • C.Эдийн засгийн даяаршил

  • D.Нийгмийн даяаршил

Оноо: 1 №: 19423

Ньюфаундленд арлын ойролцоо байнгын манантай байх төдийгүй загас агнуурын гол бүс нутаг болдгийн учир шалтгааныг тайлбарласан зөв хариултыг сонгоно уу?

 

 

  • A.Хойд пассатын урсгал Гольфстримийн урсгал болж хувирдаг

  • B.Гольфстримын урсгал, Лабрадорын хүйтэн урсгалтай холилддог

  • C.Гольфстримын урсгал Хойд Атлантын урсгал болж хувирдаг

  • D.Зүүн Гренландын хүйтэн урсгал Лабрадорын урсгалтай нэгддэг

Оноо: 1 №: 19421

+150С агаар 12.8 г/м3 чийг агуулах ёстой. Харьцангуй чийг нь 31%  бол үнэмлэхүй  чийг, дутмаг чийгийг олно уу?        

 

​​​​​​​

  • A.Харьцангуй чийг 41.29 г/м3, дутмаг чийг 28.49 г/м3

  • B.Харьцангуй чийг 4.1 г/м3, дутмаг чийг 8.7 г/м3

  • C.Харьцангуй чийг 3.96 г/м3, дутмаг чийг 8.84 г/м3

  • D.Харьцангуй чийг 0.31 г/м3, дутмаг чийг 12.19 г/м3

Оноо: 1 №: 19420

Энэ суваг нь Номхон далай Атлантын далайг холбосон, өдөрт дунджаар 38 хөлөг нэвтрэн гардаг, жилд дунджаар 125 сая тн ачаа тээвэрлэгддэг. Уг суваг ямар улсын нутагт байдаг вэ?

 

 

  • A.Америкийн Нэгдсэн улс

  • B.Бүгд Найрамдах Панам улс

  • C.Мексик улс

  • D.Колумби улс

Оноо: 1 №: 19419

Суэцийн сувгийн гол ач холбогдол юу вэ?

 

 

  • A.Ази Европыг холбож 16 000 км зай хэмнэсэн

  • B.Ази Европыг холбож 10 000 км зай хэмнэсэн

  • C.Ази Европыг холбож 26 000 км зай хэмнэсэн

  • D.Ази Европыг холбож 6 000 км зай хэмнэсэн

Оноо: 1 №: 19601

Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу.

1. ангаахайт шувуу                                а. тагтаа

2. дэгдээхэйт шувуу                               б. тахиа

3. өндөгнөөс нь өдөөр бүрмэл, нүдээ нээсэн дэгдээхэй гардаг

  • A.  "а" бол 1 ба 2                      "б" бол 3

  • B.   "а" бол 1                                  "б" бол 2 ба 3

  • C.   "а" бол 3                      "б" бол  2 ба 1

  • D.   "а" бол 1 ба 3                      "б" бол 2

Оноо: 1 №: 19418

Том хотуудыг дэлхийн эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь харгалзан альфа (тэргүүлэх), бета (гол), гамма (хоёрдугаар зэргийн), дельта (бүрэлдэж буй) гэж эрэмбээр нь ангилах болсон. Арьфа хотууд аль нь вэ?

​​​​​​​

  • A.Лондон Парис, Берлин, Вена

  • B.Нью-Иорк, Бээжин, Прага, Токио

  • C.Лондон, Токио, Нью-Иорк, Парис

  • D.Бээжин, Москва, Токио, Сөүл

Оноо: 1 №: 19417

Хүснэгтэд хөгжиж буй орнуудын хүн амын тухай мэдээлэл өгөгджээ. Индонезийн хөдөөгийн хүн амын эзлэх хувь, Жакарта хотын хүн ам нийт хүн амын хэдэн хувийг эзлэж байна вэ?   

Улсын нэр

Хүн амын тоо (саяар )

Хотын хүн ам (%)

Томоохон хотын нэр

Томоохон хотын хүн ам (саяар )

Бразил

202.7

87

Сан Паула

20.0

Индонези

253.6

44

Жакарта

9.1

Кени

45.0

22

Найроби

3.4

    

  • A.Хөдөөгийн хүн ам 44%, Жакарта хотын хүн ам нийт хүн амд 3.6% эзлэнэ.

  • B.Хөдөөгийн хүн ам 56%, Жакарта хотын хүн ам нийт хүн амд 3.6% эзлэнэ.

  • C.Хөдөөгийн хүн ам 65%, Жакарта хотын хүн ам нийт хүн амд 6.3% эзлэнэ.

  • D.Хөдөөгийн хүн ам 66%, Жакарта хотын хүн ам нийт хүн амд 0.03% эзлэнэ.

Оноо: 1 №: 19416

НҮБ-ын тооцоолсноор иргэний дайн, байгалийн гамшиг, шашны ялгаатай байдлаас болж Судан улсаас 2 сая гаруй хүн дүрвэн шилжиж, 70 мян хүн өлсгөлөн өвчнөөр нас баржээ. Хүн амын шилжих хөдөлгөөний ямар хэлбэр үүссэн вэ?
 

 

  • A.Сайн дурын шилжилт

  • B.Түр зуурын шилжилт

  • C.Албадлагын шилжилт

  • D.Улирлын шилжилт

Оноо: 1 №: 19415

Улсын хүн ам 35 670 000. Төрөлт багатай, нас баралт өндөртэй. Шилжиж ирсэн хүний тоо, шилжиж явсан хүний тооноос 10 дахин их. Энэ улс хүн амын шилжих хөдөлгөөнд ямар бодлого барьдаг вэ?

​​​​​​​

 

  • A.Шилжих хөдөлгөөнийг дэмждэг, түлхэх хүчин зүйлс олонтой

  • B.Шилжих хөдөлгөөнийг дэмждэггүй, татах хүчин зүйлс олонтой

  • C.Шилжих хөдөлгөөнийг дэмждэггүй, түлхэх хүчин зүйлс олонтой

  • D.Шилжих хөдөлгөөнийг дэмждэг, татах хүчин зүйлс олонтой

Оноо: 1 №: 19414

Дэлхийн 65 дээш насны хүн амын графикийг ажиглан даалгаврыг гүйцэтгээрэй. 2000-2018 онуудад графикт ямар өөрчлөлт гарсан бэ?, 2045 онд 65 дээш насны хүн ам нийт хүн амд хэдэн хувийг эзлэх төлөвтэй байна вэ?

​​​​​​​

  • A.65 дээш насныхан хүн амд эзлэх хувь нэмэгдэж, 16%-д хүрэх төлөвтэй байна.

  • B.65 дээш насныхан хүн амд эзлэх хувь нэмэгдэж, 15%- д хүрэх төлөвтэй байна.

  • C.65 дээш насныхан хүн амд эзлэх хувь тогтмол, 15%- д хүрэх төлөвтэй байна.

  • D.65 дээш насныхан хүн амд эзлэх хувь тогтмол, 14%- д хүрэх төлөвтэй байна.

Оноо: 1 №: 19413

Мексикийн хүн амын суваргыг ажиглан даалгаврыг гүйцэтгэнэ үү?. 2025 он болоход Мексикийн хүн ам хэрхэн өөрчлөгдөж байна вэ?, 80 дээш насны ахмадуудын тоо хэд болох вэ?

​​​​​​​

 

  • A.Хүн амын тоо нэмэгдэж, 80+ насны ахмадуудын тоо 0.8 сая болж нэмэгдэнэ.

  • B.Хүн амын тоо буурч, 80+ насны ахмадуудын тоо 2.8 сая болж нэмэгдэнэ.

  • C.Хүн амын тоо буурч, 80+ насны ахмадуудын тоо 2.2 сая болж нэмэгдэнэ.

  • D.Хүн амын тоо нэмэгдэж, 80+ насны ахмадуудын тоо 2.2 сая болж нэмэгдэнэ.

Оноо: 1 №: 19412

Герман улсын хүн амын ердийн өсөлтийг олно уу?

 

Улс

Төрөлт (1000 хүн тутамд)

Нас баралт (1000 хүн тутамд)

Ердийн өсөлт  (1000 хүн тутамд)

Болив

22.8

6.5

16.3

Герман

8.5

11.4

 

 

 

  • A.19.9

  • B.2.9

  • C.– 2.9

  • D.– 19.9

Оноо: 1 №: 19411

Зурагт дэлхийн хүн амын өсөлтийн график өгөгджээ. Дэлхийн хүн амын тоо хэдэн онд  2 ба 6 тэрбум  болсон бэ?

​​​​​​​

  • A.1935 ба 2000 он

  • B.1927 ба 1997 он

  • C.1913 ба 1975 он

  • D.1910 ба 1985 он

Оноо: 1 №: 19410

Зурагт зурагзүйн дүрслэлийн ямар аргыг хэрэглэсэн байна вэ?

 

  • A.Тэмдгийн арга

  • B.Ижил шугамын арга

  • C.Хөдөлгөөнт шугамын арга

  • D.Картограммын арга

Оноо: 1 №: 19409

Зургийг ажиглан огтлолын өндрийг олно уу?

 

  • A.100

  • B.60

  • C.40

  • D.20

Оноо: 1 №: 19408

Хөрсний хэсгүүдийн харьцааны зургийг ажиглан ямар хөрсний дээжинд шавар 20%, лаг 20%, элс 70% байх вэ?

 

  • A.Шаварлаг элсэрхэг

  • B.Холимог

  • C.Элсэрхэг

  • D.Элсэнцэр

Оноо: 1 №: 19190
Алхамтай даалгавар

Дараах зурагт эсийн бүтцийг харуулав. Эсийг прокариот эсвэл эукариот эсийн аль нь болохыг тодорхойлно уу

  • A. Эукариот

Оноо: 3 №: 19191
Алхамтын даалгавар

Тухайн эсэд дутуу байгаа давхар мембрант бүтэцтэй эрхтэнг нэрлэн нөхөн зурна уу.   

  • A. Митохондрийг  нэрлэн зурсан бол 

Оноо: 6 №: 19192
Алхамтын даалгавар

Тухайн эсэд уургийн нийлэгжил явагдлаа гэж үзвэл ямар ямар эрхтэнцэр ашиглан хэрхэн явагдахыг зурж, тайлбарлан бичнэ үү.

  • Бөөмөнд ДНХ-с мРНХ үүснэ. мРНХ- бөөмөөс гадагшлан эсийн сийвэнд очин барзгар эндоплазмын рибосомд бэхлэгдэн уургийн нийлэгжилт эхэлнэ. Рибосом мРНХ-н  3,3 нуклеотидыг танин уншин эсрэг байрлалд таарах зРНХ-г ашиглан тухайн зРНХ-р зөөгдөн ирсэн аминхүчлийг хооронд нь холбон уургийг үүсгэнэ гэх мэт мРНХ, уураг нийлэгжих үе шатыг зөв тайлбарласан тайлбарт

Оноо: 1 №: 19407

Хүний ямар үйл ажиллагаагаар нүүрсхүчлийн давхар исэл ҮҮСЭХГҮЙ вэ?

​​​​​​​

  • A.Түүхий нүүрс хэрэглэх

  • B.Ой модыг устгах

  • C.Загас барих

  • D.Машин барих

Оноо: 1 №: 19187
Алхамтай даалгавар

Дараах зурагт рН болон температурын өөрчлөлтийн үед энзимт урвалын хурд хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулжээ. А энзимийн оптималь рН -г тодорхойлно уу.

  • A. А энзимийн рН 2

Оноо: 2 №: 19188
Алхамтын даалгавар

А болон В энзимийг 42 хэмд ажиллуулбал эдгээр энзимт урвалд ямар өөрчлөлт гарахыг тайлбарлан бичнэ үү.

  • A. А энзимийн урвалын хурд буурч В энзимийн урвалын хурд нэмэгдэнэ.

Оноо: 2 №: 19189
Алхамтын даалгавар

i. Хэрвээ А болон В энзимийн урвалын хурдыг нэмэгдүүлэх шаардлага гарвал эдгээр нөхцөлөөс гадна ямар хүчин зүйлээр хэрхэн үйлчлэх хэрэгтэй вэ?   

ii.Судлаач А энзим дутагдсан хүнийг судалжээ. Тухайн хүнд эмийг зохих тунгаар өгөхөд дараах үр дүн гарчээ. Хүснэгтэн үр дүнг график хэлбэрээр илэрхийлнэ үү.

iii. 4 дэхь дөөр нь яагаад өвчтөний А энзимийн хэмжээ буурсан бэ?

    

  • рН, температурын оптималь нөхцөлөөс  гадна тухайн урвалд шаардлагатай субстратыг нэмж өгнө.

    Эм уусан өдөр энзимийн концентрацийг илэрхийлсэн графикийг зөв зурсан.

    4 дэхь өдөр өвчтөн эмээ уугаагүй болохыг ажигласан бол

Оноо: 1 №: 19406

Дэлхийн голлох экосистемүүдийн биомассын тархалт хаана хамгийн  их  байдаг вэ?

​​​​​​​

  • A.Халуун орны ой 

  • B.Сэрүүн орны ой

  • C.Дэлхийн далай

  • D.Өвслөг хээр

Оноо: 1 №: 19404

   Сөнөсөн тэнгис, Хөвсгөл, Танганьик, Ньяса, Байгаль нуурын гарал үүсэл юу вэ?

  • A.Мөстлөгийн гаралтай

  • B.Техтоник гаралтай

  • C.Галт уулын гаралтай

  • D.Салхин гаралтай

Оноо: 1 №: 19402

Хийн мандлын үе давхарга болох тропосферийн дээд хил, стратосферийн доод хилд агаарын температур -70 хэм болж буурдаг. Стратосферийн үе давхаргын дээд хилд температур 0-ээс +10 хэм болж нэмэгддэг бол шалтгаан нь юу вэ?

 

  • A.Усны уур байхгүйтэй холбоотой

  • B.Озоны давхаргатай холбоотой

  • C.Азотын хий маш их байгаатай холбоотой

  • D.Нүүрсхүчлийн хий байхгүйтэй холбоотой

Оноо: 1 №: 19401

Хувирмал чулуулаг нь хатуу, нягт, өгөршилд тэсвэртэй байдаг ба хатуу бөх  бат  чанарыг нь ашиглан барилга, хөшөө дурсгал, шал, шат, ширээ зэргийг хийдэг.                 

Энэ ямар чулуу вэ?

​​​​​​​

  • A.Шохойн чулуу

  • B.Элсэн чулуу

  • C.Боржин 

  • D.Гантиг

Оноо: 1 №: 19400

      Чулуулгийн хатуулгийг 1-10 хүртэл тоогоор илэрхийлэх ба Моосын шатлалыг  ашигладаг. Алмаз болон кварцын хатуулаг хэд вэ?

 

  • A.10 ба 1

  • B.10 ба 3

  • C.10 ба 5

  • D.10 ба 7

Оноо: 1 №: 19399

Дэлхийн дотоод бүтцийг тодорхойлогч чичирхийллийн хөндлөн долгионы  онцлог юу вэ?

  • A.Хатуу төлөвд тархдаггүй

  • B.Шингэн төлөвд тархдаг

  • C.Шингэн төлөвд тархдаггүй

  • D.Шингэн, хатуу төлөвд тархдаг

Оноо: 1 №: 19398

Дэлхийн гадаргын 29 хувийг хуурай газар эзэлдэг. Экватораас 2 тийш ус ба  хуурай газрын эзлэх талбай харилцан адилгүй байдаг бол дэлхийн гадаргын өөр нэг онцлог юу вэ? 

​​​​​​​

  • A.Далайн гүн хонхрууд далайн зах хавиар байрладаг

  • B.Өндөр уул нурууд нь эх газрынхаа төвөөр байрладаг

  • C.Далайн гол нурууд нь далайн зах хавиар байрладаг

  • D.Өндөр уул нурууд нь эх газрынхаа энд тэнд байрладаг

Оноо: 1 №: 19397

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай "Парисын хэлэлцээр" -т 197 орон нэгдэн орсон ба энэ хэлэлцээрт гарын үсэг зураагүй, хэлэлцээрээс ГАРСАН улсыг сонгоно уу?

 

  • A.БНХАУ

  • B.ХБНГУ

  • C.БНАСАУ

  • D.АНУ

Оноо: 1 №: 19396

Газарзүйн бүслүүрийн хүрээнд хэд хэдэн бүс ялгардаг. Бүс нь зөвхөн хуурай газрын бүслүүрийн дотор үүснэ. Газарзүйн бүс үүсэх гол нөхцөл юу вэ? 

​​​​​​​

  • A.Дулаан ба температурын тодорхой харьцаанаас

  • B.Чийг ба дулааны тодорхой харьцаанаас

  • C.Даралт ба дулааны тодорхой харьцаанаас

  • D.Чийг ба даралтын тодорхой харьцаанаас

Оноо: 1 №: 19395

Газарзүйн бүслүүрийг зөв сонгоно уу?. Энэ бүслүүрт температурын зөрүү бага сарын дундаж температур 27 хэм, тунадасны хуваарилалт жигд, жилд дунджаар 1500-3000 мм тунадас унадаг. Гилей гэж нэрлэгдэх чийглэг мөнх ногоон ой тархсан байдаг.

 

  • A.Халуун бүслүүр

  • B.Туйлын бүслүүр

  • C.Сэрүүн бүслүүр

  • D.Экваторын бүслүүр

Оноо: 1 №: 19559

Хүснэгтэн мэдээллийг матриц хэлбэрээр бичнэ үү?

Дэлгүүр

Уурын индүү

Тоос сорогч

I өдөр

4

5

II өдөр

1

2

III өдөр

6

3

  • A. \begin{pmatrix} 4 &1 &6 \\ 5 &2 &3 \end{pmatrix}

  • B. \begin{pmatrix} 4 &5 \\ 2& 3 \end{pmatrix}

  • C. \begin{pmatrix} 4 & 5\\ 1 & 2\\ 6 & 3 \end{pmatrix}

  • D. \begin{pmatrix} 4 &5 &3 \\ 1& 2 & 2\\ 6& 3 & 0 \end{pmatrix}

Оноо: 1 №: 19394

Жил бүр хамгийн олон жуулчин хүлээн авдаг Франц улсын аялал жуулчлалын гол татах хүч юу вэ?

 

  • A.Элсэн цөлийн аялал

  • B.Далайн эргийн амралт, сувилал

  • C.Галт уул сонирхох аялал

  • D.Тропикийн ширэнгэн ойн аялал

Оноо: 1 №: 19393

XIX зуунаас үйлдвэрлэлийн гуравдагч болон дөрөвдөгч хэв шинжид хамаарах үйлчилгээний салбар эрчимтэй хөгжиж эхэлжээ.  Үйлдвэрлэлийн гуравдагч хэв шинж буюу үйлчилгээний салбарт ХАМААРАХГҮЙ бүтцийг сонгоно уу?

 

  • A.Аялал жуулчлал

  • B.Харилцаа холбоо

  • C.Хөдөө аж ахуй

  • D.Үл хөдлөх хөрөнгө 

Оноо: 1 №: 19392

Дэлхийн хүн амыг арьсны өнгөөр нь үндсэн гурван бүлэгт хуваадаг хэдий ч эдгээрийн дундаас холимог арьстнууд үүссэн.

Холимог арьстан болох МУЛАТ нь ямар арьстны дундаас үүссэн бэ?

  • A.Цагаан ба хар арьстан

  • B.Шар ба цагаан арьстан

  • C.Хар ба шар арьстан

  • D.Цагаан ба австрали арьстан

Оноо: 1 №: 19391

Угсаатан нь нийгмийн хөгжлийн тодорхой үе шатанд бүрэлдэн тогтдог хүн амын нийтлэг бөгөөд дотроо овог, ястан, үндэстэн гэсэн бүрэлдэхүүнтэй.  Ямар улсад 588 сая гаруй хинди үндэстэн амьдарч байна вэ?     

  • A.БНХАУ

  • B.Индонези

  • C.Япон

  • D.Энэтхэг

Оноо: 1 №: 19558

Аль матриц 3×2  хэмжээстэй байна вэ?

  • A. \begin{pmatrix} 2 & 5 & -3\\ 0 & 1 & 7 \end{pmatrix}

  • B. \begin{pmatrix} 3 & 2\\ 2& 3 \end{pmatrix}

  • C  \begin{pmatrix} 3 &5 \\ 1 &-2 \\ 6 & 0 \end{pmatrix}

  • D.   \begin{pmatrix} 2 &0 &3 \\ 0 &3 &2 \\ 3& 0 &0 \end{pmatrix}

Оноо: 1 №: 19557

Аль матриц 2×3  хэмжээстэй байна вэ?

  • A. \begin{pmatrix} 2 & 5 & -3\\ 0 & 1 & 7 \end{pmatrix}

  • B. \begin{pmatrix} 3 & 2 &\\ 2 & 3\end{pmatrix}

  • C. \begin{pmatrix} 3 & 5\\ 1& -2\\ 6 & 0 \end{pmatrix}

  • D. \begin{pmatrix} 2 & 0 & 3\\ 0 &3 &2 \\ 3 & 0 & 0 \end{pmatrix}

Оноо: 2 №: 19556

(a2+2b)7 -ийн задаргааны 3-р гишүүнийг ол.

 

  • A. 84a7b2

  • B. 42a10b2

  • C. 260a10b3

  • D. 84a10b2

Оноо: 2 №: 19555

(a2+2b)6 -ийн задаргааны 4-р гишүүнийг ол.

  • A.  160a5b3

  • B. 120a6b3

  • C. 240a4b4

  • D. 160a6b3

Оноо: 2 №: 19554

(x-y)6 биномын задаргааг бич.

  • A. x6-6x5y+15x4y2+15x2y4-6xy5+y6

  • B. x6-6x5y-20x3y3+15x2y4-6xy5+y6

  • C. x6+6x5y+15x4y2-20x3y3+15x2y4+6xy5-y6

  • D. x6-6x5y+15x4y2-20x3y3+15x2y4-6xy5+y6

Нийт: 19,976