Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19254

 Тэнцвэр тогтсон системд катализатор нэмбэл юу болох вэ?

  • A.шулуун ба урвуу урвалын хурд адил хэмжээгээр хурдасна.

  • B.идэвхжлийн энерги ихэснэ.

  • C.шулуун урвалын хурд хурдасна.

  • D.урвуу урвалын хурд хурдасна.

Оноо: 2 №: 19253

Урвалд анх ижил молийн тоо бүхий бодисуудыг авсан бол дараах тэнцвэртогтсон системийн алинд нь эх бодис давамгайлах вэ?

 

  • A.. SO2(x)+ NO2(x) ↔ SO3(х)+ NO(x)                       KТ=150           

  • B.CO(x) +H2O(x) ↔ CO2(x)+H2(x)                          KТ=31.4

  • C. H2(x)+ I2­(x)↔2HI(x)                                  KТ=10    

  • D. N2­(x) + O2(x)  ↔ 2NO(x)                                 KТ=1.0 ∙10-31

Оноо: 1 №: 19252

Fe2O3(хат) + 3CO(хий) ↔ 2Fe(хат) + 3CO2(хий) + Q тэнцвэрийн тогтсон урвалд шулуун урвалын чиглэлд тэнцвэрийг шилжүүлэхэд ямар хүчин зүйл нөлөөлөх вэ?

  • A. Төмрийн нунтаг нэмэх

  • B.Нүүрсхүчлийн хийн концентрацийг ихэсгэх

  • C.Даралтыг багасгах

  • D.Температурыг багасгах

Оноо: 1 №: 19251

Fe2O3(хат) + 3CO(хий) ↔ 2Fe(хат) + 3CO2(хий) + Q тэнцвэр тогтсон урвалд тэнцвэрийн тогтмолыг илэрхийлж бичнэ үү

  • A. K = [Fe2O3] ∙[CO]3  / [Fe]2  ∙[CO2]3 

  • B. K = [Fe]2  ∙[CO2]3  / [Fe2O3]Т ∙[CO]3

  • C. K = [CO2]3 / [CO]3  

  • D. K = [CO2]  / [CO]

Оноо: 2 №: 19250

N2+3H2↔ 2NH3  урвалын тэнцвэр тогтсон үе дэх бодисуудын концентраци

      [N2]Т=0.01 моль∙л-, [H2]Т=3.6 моль∙л-, [NH3] Т = 0.4 моль∙л-1 тус тус байжээ.

N2 ба H2-ийн анхны концентрацийг ол.

  • A.. [N2]0=0.41 ба [H2]0=4 моль∙л-1         

  • B.. [N2]0=0.41 ба  [H2]0= 4.2 моль∙л-1

  • C.[N2]0=0.21 ба  [H2]0= 4.2 моль∙л-1

  • D.N2]0=0.39 ба  [H2]0= 3.2 моль∙л-1

Оноо: 2 №: 19249

2SO2(х)+ O2(x)=2SO3(x)   гэсэн тэнцвэр тогтсон системийн эзэлхүүнийг 2 дахин багасгавал . . . . . . . . . .

  • A.Шулуун болон буцах урвалын хурд ижил болно.

  • B.Тэнцвэр шилжихгүй

  • C.Шулуун урвалын хурд буцах урвалын хурдаас 2 дахин их болно

  • D.Тэнцвэр зүүн тийш шилжинэ

Оноо: 1 №: 19245

Дараах урвалуудын алинд нь даралт ба температурыг ихэсгэхэд тэнцвэр адил чиглэлд шилжих вэ?   

  • A.. 2HBr ↔ H2 + Br2(шингэн)               

  • B.N2(x) + 3H2(x) ↔ 2NH3(x) + Q           

  • C.2SO2 + O2 ↔ 2SO3 + Q

  • D.3O2(x) ↔ 2O3(x) – Q

     

Оноо: 1 №: 19244

Дараах тэнцвэр тогтсон системд бүтээгдэхүүний гарцыг ихэсгэхийн тулд ямар хүчин зүйлийг өөрчлөх шаардлагатай вэ?               

  CaCO3(xaт )⇔CaO(хат)+CO2(x) -556кЖ

  • А.CO2 нэмнэ.

  • B.B. Ялгарсан СО2-ийг зайлуулна

  • C.C. СаО нэмнэ.

  • D.D. Температурыг бууруулна

Оноо: 1 №: 19243

Аммиакын синтезийн     ∆Н= - 92.3  кЖ          гэсэн тэнцвэрийг шулуун чиглэлд шилжүүлэхийн тулд аль аль хүчин зүйлсийг хэрэглэх вэ?

  а. Даралтыг ихэсгэх     б. Температурыг ихэсгэх      в. Аммиакыг зайлуулах     г. Катализатор

  • A. а,б,в,г            

  • B. а,б,в,г            

  • C.а,в,г      

  • D.а,в,г      

Оноо: 1 №: 19241

 Азот олон оксид үүсгэдэгээс N2O4 өнгөгүй, NO2 улаан хүрэн  өнгөтэй байдаг.

N2O4(хий) ↔ 2NO2(хий)   гэсэн химийн урвал явагдаж тэнцвэр тогтдог. Дараах илэрхийллийн аль нь  худал вэ?

  •   А. Шулуун урвалын хурд: υш = Кш ∙ [N2O4]   

  •   B. Урвуу урвалын хурд:  υу = Ку ∙ [2NO2]

  •   C. Урвал эхлэхэд өнгөгүй байснаа хэсэг хугацааны дараа өнгө нь өтгөрч тогтворжино.

  • D. Тэнцвэрийн үе дэх NO2, N2O4-ын концентраци өөрчлөгдөхгүй, тогтмол болно

Оноо: 1 №: 19238

Урвал явуулж буй савны эзлэхүүнийг ихэсгэхэд бүтээгдэхүүн үүсэх тал руу тэнцвэр шилждэг урвалыг заана уу.  

  • A.nCO(x)+  (2n+1)H2(x)  → CnH2n+2(x) + nH2Oш

  • B.4NH3(x)+5O2(x)=4NO(x)+ 6H2O(x) 

  • C.H2(x)+ J2(x)=2HI(x)  

  • D.3O2↔2O3

Оноо: 1 №: 19459
Алхамтай даалгавар

Хүчиллэг тунадас гэж юуг хэлэх вэ? 

  •  Борооны усны рН 5.6 –аас бага тунадасыг хэлнэ

    Хүхэрлэг хий, азотын давхар исэл үүлэнд их хэмжээгээр хуримтлагдсанаас хүчиллэг тунадас үүснэ.

    SO2, NO2 усны уур уусаж, улмаар конденсацлагдан тунадас үүснэ.

Оноо: 2 №: 19460
Алхамтын даалгавар

Хүчлийн бороо үүсэх үйл явцыг схемчлэх ?

  • Аж үйлдвэр, машин, нүүрсийг шатаахад ялгарсан хий агаарт хуримтлагдаж усал дусалтай нэгдсэнээр үүл үүснэ. Хүндийн хүчний нөлөөгөөр тунадас болж гадаргад бууна.

Оноо: 2 №: 19461
Алхамтын даалгавар

i. Хүчиллэг тунадасны тархалт бүхий гол бүс нутгийг тэмдэглээрэй. 

ii Эдгээр орнуудад хүчиллэг тунадас ихээр үүсэх болсон шалтгааныг тайлбарлаарай.

  • i. Өмнөд ба Зүүн ази, Европ, АНУ орчмыг зөв тэмдэглэсэн бол

Оноо: 1 №: 19457

Хүлэмжийн хийг яг одоо зогсоосон ч нэгэнт агаар мандалд ялгарсан хүлэмжийн хий нь дэлхийн дулааралд тодорхой хугацаанд нөлөөлсөөр байх болно. Иймд хүлэмжийн хийг бууруулахаас гадна уур амьсгалын өөрчлөлтөд амьдрал, аж ахуйгаа дасан зохицуулах зайлшгүй шаардлага гарч байна. Өөрчлөлтийг багасгах хамгийн оновчтой аргыг сонгоно уу?

 

  • A. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох

  • B. Хувь хүний хандлагыг байгальд ээлтэй байдлаар өөрчлөх

  • C. Сэргээгдэх эрчим хүчний төрлүүдийг ашиглах

  • D. Хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг орнуудаас авах татварын хэмжээг нэмэгдүүлэх

Оноо: 1 №: 19456

Дэлхийн цаг уурын дулаарлын 90.0% нь хүний ажиллагаанаас шалтгаалан үүссэн хүлэмжийн хий нэмэгдэж байгаатай холбоотой” гэж “Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн хороо”-ны ( IPCC ) илтгэлд дүгнэсэн байна. Хүлэмжийн хий нь онцлогийг буруу илэрхийлсэн ойлголтыг сонгоно уу?

 

  • A. Хүлэмжин хийнүүд нь газрын гадаргуугаас ойсон дулааны энергийг шингээж, дэлхийн дулааны тэнцвэрийг хангана.

  • B. Хүлэмжин хийн төрлүүд нь CO2, N2O, O3, SO2юм.

  • C. Нарны цацраг байхгүй үед дэлхийг хурдан хөрөхөөс хамгаалдаг.

  • D. Хүлэмжийн хийн нарны хэт ягаан туяаг өөртөө шингээдэг давхарга юм.

Оноо: 1 №: 19455
  1. ГМС                                               А. Байршилтай холбоотой дүн шинжилгээ хийх зориулалттай мэдээллийн систем ба уг мэдээллийн системийг удирдан зохион                                                             байгуулж байдаг компьютер программ хангамжийн  цогц
  2. GPS                                               Б. Аливаа биет, юмс үзэгдлээс ойсон, сарнисан, цацарсан Цахилгаан соронзон долгионыг бүртгэн авч зураглан судалдаг                                                                     технологи
  3. Гео орон зайн технологи             В. Хиймэл дагуулуудын дохионы тусламжтайгаар байршил, зай, өндөршил, зэргийг тодорхойлох систем
  4. Зайнаас тандах                           Г. Байршилтай холбоотой өгөгдлийг цуглуулах болон судлал   оловсруулах, газарзүйн  зураглал хийхэд ашиглагдаж буй                                                                        технологийн цогц
  • A. 1А, 2В, 3Г, 4Б

  • B. 1Г, 2В, 3Б, 4А   

  • C. 1А, 2Б, 3В, 4Г 

  • D. 1Г, 2Б, 3В, 4А

Оноо: 1 №: 19454

Зургуудыг ажиглан хэмжээст байдлаар нь зөв ангилсныг сонгоно уу?

 

 

  • А. Хоёр хэмжээст – 1, 4 Гурван хэмжээст – 3, 2

  • B. Хоер хэмжээст – 2, 4 Гурван хэмжээст – 1, 3

  • C. Хоёр хэмжээст – 1, 2, 4 Гурван хэмжээст – 3

  • D. Гурван хэмжээст – 1, 2, 4 Хоёр хэмжээст- 3

Оноо: 1 №: 19453

Далайн урсгалыг температурынх нь байдлаар дулаан ба хүйтэн гэж ангилна. Дараах урсгалуудаас хүйтэн урсгалуудыг сонгоно уу?

 

  • A. Калифорны, Гольфстрим, Перугийн, Бразилийн

  • B. Баруун зүгийн салхины, Бенгалын, Перугийн

  • C. Хойд ба өмнөд пассатын, Куросиогийн, Зүүн Австралийн

  • D. Бенгалын, Канарын, Баруун ба Зүүн Австралийн

Оноо: 1 №: 19452

Сидней ба Перт хотууд нь Австралийн баруун ба зүүн хэсэгт оршдог. Хотуудын уур амьсгалын диаграммыг ажиглан буруу хариултыг сонгоно уу?

 

  • A. Сидней чийглэг, халуун уур амьсгалтай бол Перт хуурай халуун уур амьсгалтай

  • B. Агаарын температур 6, 7, 8 саруудад багасаж, цаг агаар сэрүүсдэг.

  • C. Хур тунадасны хуваарилалтын ялгаатай байдалд далайн урсгал, пассат салхи нөлөөлдөг.

  • D. Хамгийн дулаан сар нь 6 сар, тунадасны хэмжээ 6-8 сард багасдаг.

Оноо: 1 №: 19451

Дэлхийн гадарга дээр агаарын тунадасны хуваарилалт харилцан адилгүй байдаг. Уур амьсгалын диаграммыг ажиглан энэ газар нь дэлхийн бөмбөрцгийн аль хагаст, уур амьсгалын ямар бүсэд оршдог болохыг сонгоно уу?

 

  • A. Хойд хагаст, экваторын бүсэд

  • B. Өмнөд хагаст, халуун бүсэд

  • C. Хойд хагаст, сэрүүн бүсэд

  • D. Хойд хагаст, халуун бүсэд

Оноо: 1 №: 19450

Дараах ойлголтуудаас зөв хариултыг сонгоно уу?

 

  • A. Агаарын температур буурахад даралт нэмэгдэж, температур нэмэгдэхэд даралт буурна.

  • B. Өндрөөс хамаарч температур, даралт өөрчлөгддөг. Гадаргын өндөр нэмэгдэхэд даралт, температур 2-уулаа нэмэгддэг.

  • C. Сэрүүн бүсийн орнуудад улирлаас хамаарч даралтын бүс өөрчлөгддөг. Зундаа их даралт, өвөлдөө бага даралтын бүс ноёрхоно.

  • D. Ус ба хуурай газар дулааныг шингээх чадвар нь харилцан адилгүй байна. Ус хурдан халж, хурдан хөрдөг бол хуурай газар удаан халж, удаан хөрнө.

Оноо: 1 №: 19449

Дэлхийн томоохон цөлүүд матар ба мэлхийн зам орчимд голлон байрласан байдаг. Шалтгааныг температур ба даралттын хуваарилалттай холбон зөв тайлбарласныг сонгоно уу?

 

  • A. Тропик орчимд агаарын дундаж температур 200С, их даралтын бүс ноёрхох учраас  ууршилт их явагдаж,  хур тунадас  бага ордог.

  • B. Жилийн турш халуун, хуурай байдаг. Энд ууршилт нь хур тунадасны хэмжээнээс ямагт бага байдагтай холбоотой.

  • C. Экватор орчмоос дээш өргөгдсөн агаар матар мэлхийн зам орчимд уруудан доошилж, чийг агуулах чадвараа алддаг.

  • D. Тропик орчимд агаарын дундаж температур 100С, бага даралтын бүс ноёрхох тул ууршилт нь тунадасны хэмжээнээс ямагт их байдаг.

Оноо: 1 №: 19448

Газар тариалан эрхлэхийн тулд хөрсний бүтэц ямар байх нь хамгийн чухал үзүүлэлт юм. Төмс, хүнсний ногоо тариалахад хамгийн тохиромжтой хөрсний бүтэц нь  шавар 60%, тоос 30%, элс 10% байх хэрэгтэй. Ийм бүтэцтэй хөрсийг сонгоно уу?

 

  • A. Шавранцар хөрс

  • B. Хөнгөн шавранцар хөрс

  • C. Шавар хөрс

  • D. Хүнд шавранцар хөрс

Оноо: 1 №: 19447

Хөрс бол газрын гадаргын үржил шим бүхий өнгөн үе юм. Тодорхой хугацааны туршид хөрс давхраалаг байдлыг үүсгэдэг ба А, В, С гэсэн үндсэн гурван үеийг ялгадаг. В үеийн шинж чанарыг сонгоно уу?

  • А. Органик бодис хамгийн ихээр хуримтлагдддаг, хөрсний бичил биетнээр элбэг

  • B. Ялзмаг багатай, арай цайвар өнгөтэй, Шаварлаг чулуулаг их учраас эрдсийн хуримтлал их байна.

  • C. Хамгийн өнгөн талын ялзмаг ихтэй, хар бараан өнгөтэй, том ширхэгтэй чулуулгаас бүрдэнэ.

  • D. Суурь чулуулгийн үе. Гадаргаас нилээн гүнд оршино.

Оноо: 1 №: 19446

Бүх төрлийн амьд организм амьдардаг бүрхэвчийг биомандал гэж нэрлэдэг. Түүний бүрэлдэхүүнд няг бактериас эхлээд аварга том заан, халим хүртэл багтдаг. Биомандлын хил хязгаарыг олно уу?

 

 

  • A. Газрын давхаргаас агаар мандлын доод үе тропосфер хүртэл

  • B. Газрын гадаргын өнгөн хэсгээс агаар мандлын дээд үе экзосфер хүртэл

  • C. Чулуун мандлаас агаар мандлыг бүхэлд нь хамарна.

  • D. Зөвхөн газрын гадарга ба агаар мандлыг хамарна.

Оноо: 1 №: 19445
  1. Экосистем                        А. Нэг төрлийн орчин бүхий орон зайд орших амьтан, ургамал, бичил биетний харилцан холбооны нэгдэл
  2. Биоценоз                          Б. Амьд биеийг тэдгээрийн оршин буй орчных нь хамт
  3. Биомандал                       В. Бүх төрлийн амьд организм амьдардаг газарзүйн Бүрхэвч
  4. Биотоп                               Г. Байгалийн нэг төрлийн хүчин зүйл бүхий нутаг   дэвсгэрийн хэсэг

 

 

  • A. 1Г2Б3А3В 

  • B. 1Б2А3В4Г

  • C. 1А2Б3В4Г  

  • D. 1В2А3Б4Г

Оноо: 1 №: 19444

Голын усны зарцуулга нь тогтмол биш, голын усны горим ба тэжээлээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Голын усны зарцуулга ямар үед хамгийн их байх вэ?

                    

  • А. Бороо орсны дараа 

  • B. Ган гачиг болох үед

  • C.  Хавар ба намрын үед

  • D. Зун хэт халах үед

Оноо: 1 №: 19442

Байгаль дээр явагдах усны эргэлтийн үр дүнд усны төрлүүд тодорхой хугацааны дотор солигдон шинэчлэгдэж байдаг. Хийн мандлын ус хамгийн богино хугацаанд шинэчлэгддэг бол гол мөрний ус ямар хугацаанд шинэчлэгддэг вэ?

 

  • A. 8-10 хоног     

  • B. 2 долоо хоног

  • C. 2 долоо хоногоос жил      

  • D. 10-1000 жил

Оноо: 1 №: 19440

Дэлхийн гадаргаас дээш агаарын температур, даралт, нягт буурдаг. Температур өндөрлүүгээ өөрчлөгдөх байдалд үндэслэн 5 үелэлд хувааж үздэг. Температур нэмэгдэж байгаа үе давхаргыг нэрлэнэ үү?

                   

  • А. Тропосфер, Мезосфер   

  • B. Стратосфер, Термосфер

  • C. Тропосфер, Стратосфер  

  • D. Мезосфер, Термосфер

Оноо: 1 №: 19439

Дэлхийн гадаргаас дээшлэх тусам агаарын температур, даралт, нягт өөрчлөгддөх ба үүнд үндэслэн агаар мандлыг 5 үед хуваадаг. Агаар мандлын 3 дахь давхарга болох Мезосферийн онцлогийг тодорхойлно уу?

 

 

  • А. Их хэмжээний озон агуулсан, температур нь 0-ээс +10хэм хүрнэ.

  • B. Агаарын хийн 90% агуулагдах ба энд үүл манан үүсэх, бороо цас орж, рентгэн ба гамма туяаг өөртөө шингээнэ.

  • C. Энэ үе рентген ба гамма туяа шингээдэг ба агаарын хэм -90, салхины хурд 150м/с хүрнэ.

  • D. 800-1000км хамрах ба энд температур маш хурдан нэмэгдэх ба агаарын хэм 1500 болно.

Оноо: 1 №: 19438

Чулуулгийн эргэлтэд нөлөөлдөггүй хүчин зүйлийг сонгоно уу?

 

 

  • А. Дэлхийн гүн дэх өндөр температур, их даралтын улмаас чулуулаг хайлмал байдалд шилждэг.

  • B. Нарны гүнд явагдах халуун цөмийн урвалын үр дүнд асар их дулаан ялгардаг.

  • C. Дэлхийн дотоод дулаан ба нарны энергийн үр дүнд чулуулаг хайлж, өгөршиж байдаг.

  • D. Магма газрын давхарга руу шургах ба бялхан гарч магмын ба хувирмал чулуулгийг үүсгэнэ.

Оноо: 1 №: 19437

Чулуун мандлыг бүрдүүлэгч үе давхаргуудын онцлог зүй тогтлоос алдаатай ойлголтыг олно уу?

 

 

  • А. Далайн ёроолын давхарга нь тунамал, боржин, хувирмал чулуулгуудаас тогтоно.

  • B. Дээд мантийн 70-700км хооронд бодисын нягт бага, сийрэгжсэн, уян налархай байдаг.

  • C. Газрын давхарга нь хамгийн гадна талын хатуу бүрхэвч юм.

  • D. Эх газрын давхарга нь харьцангуй зузаан, нягт багатай, хатуу чулуулгаас тогтдог.

Оноо: 1 №: 19436

Газрын давхаргаас доош 2900км зузаан, нягт ихтэй. Энэ давхаргад чичирхийллийн долгионы хурд 8-14км/сек хүрнэ. Физик шинжээр нь дээд ба доод гэж ангилна. Энэ ямар давхарга вэ?

                     

                                         

  • А. Астеносфер

  • B.  Газрын давхарга

  • C.  Цөм   

  • D.  Манти

Оноо: 1 №: 19435

Нэр томьёог зөв харгалзуулна уу?

  1. Газрын давхарга             А. 2900км зузаантай. Чичирхийллийн долгионы хурд 8-14км/сек хүрнэ. Чулуулгууд ерөнхийдөө хайлмаг байдалтай байна.
  2. Манти                               Б. Мантийн дээд хэсэгт 70-700км-ийн хооронд орших Уян налархай давхарга. Тектоникийн процесст гол нөлөө үзүүлнэ.
  3. Цөм                                   В. Дэлхийн гадна талын хатуу бүрхэвч. Нягт багатай, Хатуу чулуулгаас тогтоно.
  4. Астеносфер                     Г. 3460км-ийн дундаж зузаантай. Гадаад ба дотоод гэсэн үелэлүүд ялгарна. Температур, даралт, нягт хамгийн их байна.

                                              

  • А. 1А2Г3Б4В

  • B. 1В2А3Г4Б 

  • C. 1Б2Г3В4А 

  • D. 1Г2В3А4Б

Оноо: 1 №: 19434

Нар мэлхийн зам дээр эгц тусаж байх үед ө.ө 66.50-ийн өргөрөгт нар ямар өнцгөөр тусах вэ?

                                          

  • А. 00

  • B.  23.50

  • C. 66.50

  • D. 900

Оноо: 1 №: 19433

Нарны эгц тусгал А байрлалд орших үед Антарктидад ямар улирал болох вэ?

  • A. Зун                                                                  

  • B. Намар

  • C.Өвөл

  • D. Хавар

Оноо: 1 №: 19432

Нарны аймгийн гарагууд нь өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй. Гарагуудын онцлог шинжийн талаар алдаатай бичсэн ойлголтыг сонгоно уу?

 

 

 

 

  • А. Сугар, Ангараг гарагууд нь дэлхийтэй төст гарагууд юм.

  • B. Бархасбадь, Санчир гарагууд нь хэмжээгээрээ хамгийн том

  • C.Аварга том гарагууд жижиг гарагтай харьцуулахад тэнхлэгээ богино хугацаанд эргэдэг.

  • D.Буд, Сугар гарагуудад жил хамгийн урт үргэлжилдэг

Оноо: 1 №: 19431

Бүх гарагууд цагийн зүүний эсрэг чиглэлд нарыг тойрон эргэх ба мөн тэр чиглэлдээ тэнхлэгээ эргэдэг бол Сугар, Тэнгэрийн ван гарагууд эсрэг чиглэлд тэнхлэгээ эргэнэ. Эдгээр гарагуудад нар мандах ба жаргах зүгийг сонгоно уу?

                                       

                                          

  • А. Зүүнээс баруун

  • B. Баруунаас зүүн

  • C. Хойноос өмнө 

  • D.  Өмнөөс хойд

Оноо: 1 №: 19430

Газарзүйн зургийн голдож, зэргэдийн шугамууд хэрхэн зурагдсаныг ажиглан тусгагийн гажилтын төрлийг тодорхойлно уу?

  • A. Тэнцүү өнцөгт азимут тусгаг

  • B. Тэнцүү зайт конус тусгаг

  • C. Тэнцүү талбайт цилиндр тусгаг

  • D. Тэнцүү зайт азимут тусгаг

Оноо: 1 №: 19429

Газарзүйн зураг бүхэнд гажилт гардаг ба алдаа багатай хэмжилт хийхийн тулд зургийн гажилтын төрлийг ялган таних хэрэгтэй. Энэ зурагт ямар хэмжилт хийхэд алдаа багатай байх вэ?

  • A. Талбайн хэмжилт    

  • B. Өнцгийн хэмжилт

  • C. Уртын хэмжилт

  • D. Хэлбэр, хэмжээ

Оноо: 1 №: 19240
Алхамтай даалгавар

Доорх зурагт тал хээрт амьдардаг нэгэн хулганын бүлийн өнгөний өөрчлөлтийг харуулжээ. Дээрх шалгарал нь байгалийн шалгарлын ямар хэлбэр болохыг нэрлэн бичнэ үү. 

  • Хөдөлгөгч шалгарал

Оноо: 3 №: 19241
Алхамтын даалгавар

 Цагаан зүсмийн хулгана яагаад бүлд амьдраагүй шалтгааныг тайлбарлан бичнэ үү.

  • Цагаан өнгө тод учир махчдад идүүлсэн эсвэл тухайн бүлээс нүүн шилжсэн гэх мэт онолын хувьд боломжтой зөв хариултад оноог өгнө.

Оноо: 6 №: 19242
Алхамтын даалгавар

Зургийг анхааралтай ажиглан дараах даалгаврыг хийж гүйцэтгэнэ үү.

i.  1-р үеийн үр удам болон 3-р үеийн үр удмын хооронд хооронд ямар онцлог байгааг илрүүлнэ үү. 

ii. Тухайн нутгийн газрын хөрс шаргал өнгөтэй. Өвс тачир болсон тохиолдолд хулганууд ямар өнгөтэй болох вэ? [1]

iii. Хулгана ивээх өнгөтэй болдог шалтгаанаас 2-г  тоочно уу. 

  • i. 2-р үе болон 4-р үеийн хулгануудын 25-50 хувь нь гадагшаа нүүн шилжсэн эсвэл махчдад бариулсан. Ийм болохоор цөөн саарал голдуу зүсмийн хулганууд амьд үлдсэн.

    ii. Шаргал өнгөтэй болно

    iii. Тухайн нутагт өвс тачир болбол хулгана тухайн газрын өнгөтэй болох болно. Ингэснээр тухайн хулгана махчин амьтдаас өөрийгөө хамгаална

Нийт: 19,976