Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19171

Уушгины хавдар болон тамхидалтын харилцан хамаарлыг графикаар харуулжээ. Графикаас зөв дүгнэлтийг олно уу.

  • A. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин их тамхи татдаг тул хавдраар өвчлөх нь их

  • B. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс харьцангуй их тамхи татдаг ч хавдраар өвчлөх нь бага. 

  • C. Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй адил хэмжээний тамхи татдаг тул хавдраар өвчлөх нь адил

  • D. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс их  хэмжээний тамхи татдаг тул хавдраар өвчлөх нь их

Оноо: 1 №: 19740

Прочитайте фразу и найдите ту, которая является продолжением прочитанной.

У меня болит голова.     

 

 

 

 


                                                                                                     

 

 

  • A.Надо играть в теннис.

  • B.Надо учить уроки.

  • C.Надо идти к врачу.

  • D.Надо работать.

Оноо: 1 №: 19170

Эсийн мейоз хуваагдлын талаар зөв илэрхийлсэн өгүүлбэрийг олно уу.

  • A. Эсийн хромосомын тоо ихэсдэг, бэлгийн эс үүсдэг, 4 үе шаттай хуваагдал.

  • B. Эсийн хромосомын тоо ихэсдэг, биеийн эс үүсдэг 8 үе шаттай хуваагдал .

  • C. Эсийн хромосомын тоо буурдаг, биеийн эс үүсдэг, 8 үе шаттай хуваагдал 

  • D. Эсийн хромосомын тоо цөөрдөг, бэлгийн эс үүсдэг, 8 үе шаттай хуваагдал

Оноо: 1 №: 19169

Хүний биеийн эсүүдээс митоз хуваагдал явуулах боломжтой эсийг сонгоно уу. 

  • A. Цусны улаан эс

  • B. Цусны ялтас эс

  • C. Бэлгийн эс

  • D. Хөврөлийн эс

Оноо: 1 №: 19168

Эсийн мөчлөг нь интерфаз болон митоз хуваагдал, цитокинез гурван хэсгээс тогтоно. Интерфазын “S” үе шатанд ямар үйл явц явагддаг вэ?

  • A. Эсийн бодисын солилцоо ихэснэ. 

  • B. Эсийн удмын мэдээлэл нийлэгжинэ.

  • C. Эсийн уургийн нийлэгжил явагдана.

  • D. Эсийн эрхтэнцэрүүд шинээр үүснэ.

Оноо: 1 №: 19167

Эсийн хуваагдлын үе шатуудын зургийг ажиглан метафазын шатыг олно уу.

  • A. 

  • B. 

  • C. 

  • D. 

Оноо: 1 №: 19166

Галт 80 кг жинтэй, 170 см өндөр. Галтын БЖИ -г бодож илүүдэл жинтэй эсэхийг тогтооно уу.

  • A. Илүүдэл жинтэй 

  • B. Таргалалт I

  • C. Таргалалт II

  • D. Таргалалт   III   

Оноо: 1 №: 19165

Тухайн графикийн тухай үнэн зөв өгүүлэмжийг олно уу.

  • A. Хүчилтөрөгчийн парциаль даралт их байхад эрүүл хүний хүчилтөрөгчийн хангамж бага байна.

  • B. Хүчилтөрөгчийн парциаль даралт бага байхад эрүүл хүний хүчилтөрөгчийн хангамж их байна.

  • C. Цус багадалттай хүнд хүчилтөрөгчийн парциаль даралт бага байхад  хүчилтөрөгчийн хангамж бага байна.

  • D. Цус багадалттай хүнд хүчилтөрөгчийн парциаль даралт бага байхад хүчилтөрөгчийн хангамж их байна.

Оноо: 1 №: 19164

Цусны улаан эсийн тоо цөөрсөн үед хүний биед ямар өөрчлөлт гарах вэ?

  • A. Гемоглобины хэмжээ ихэснэ, нүүрсхүчлийн хий эд эсэд ихэснэ.

  • B. Гемоглобины хэмжээ хэвийн байна, эд эс рүү орох хүчилтөрөгчийн хэмжээ ихэснэ.

  • C. Гемоглобины хэмжээ багасана,  эд эс рүү орох хүчилтөрөгчийн хэмжээ буурна.

  • D. Гемоглобины хэмжээ  хэвийн байна, эд эсээс ялгарах нүүрсхүчлийн хий багасна.

Оноо: 1 №: 19163

Зургаас амьсгалаар агаарыг соруулан уушги руу оруулахад тусалдаг, цээж болон хэвлийн хөндийг тусгаарладаг булчинлаг эрхтнийг олно уу.

  • A. А

  • B. B

  • C. C

  • D. D

Оноо: 1 №: 19162

Айраг, дарс, шар айраг, гурил исгэх зэрэг үйлдвэрлэлд ашигладаг бичил биетнийг сонгоно уу.                                                                 

  • A. Пеницилл мөөг

  • B. Сүүн хүчлийн бактери

  • C. Хөрөнгөний мөөг                     

  • D. Хөгц мөөгөнцөр

Оноо: 1 №: 19161

Амьсгалын эрхтэн тогтолцооны  зургийг ажиглан агаар соруулдаг болон уушгийг тэлэхэд туслах үүрэгтэй эрхтнийг  зөв тэмдэглэсэн дугаарыг сонгоно уу.

  • A. 1 болон 6

  • B. 2 болон 8

  • C. 4 болон 5

  • D. 1 болон 9

Оноо: 1 №: 19160

Байгаль дахь бодисын эргэлтэнд бактери ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

  • A. Газрын хөрснөөс ус ууршуулах      

  • B. Гэрэл нийлэгжил явуулах      

  • C. Шим бодисыг задрах                      

  • D. Шим бодис нийлэгжүүлэх             

Оноо: 1 №: 19159

Байгаль дахь нүүрстөрөгчийн эргэлтийн эх үүсвэр аль вэ?         

  • A. Агаар мандал    

  • B. Ногоон ургамал   

  • C. Уулын чулуулаг  

  • D. Хөрс

Оноо: 1 №: 19158

Хүний нүдний бор /B/  өнгө цэнхэр /в/ өнгөө давамгайлдаг бөгөөд гетерозигот бор нүдтэй гэр бүлээс бор нүдтэй хүүхэд төрөх магадлалыг олно уу.

  • A. 25%

  • B. 50%

  • C. 75%

  • D. 100%

Оноо: 1 №: 19157

Нүүрсхүчлийн хий эд эсээс  цусаар дамжин уушгины цулцан руу зөөвөрлөгдөхдөө аль  хэлбэрээр түлхүү зөөвөрлөгддөг вэ?

  • A. HCO

  • B. HCO3

  • C. HCO2

  • D. HbCO

Оноо: 1 №: 19156

Алимны чихэрлэг /D/  амт нь исгэлэн /d/ амтаа давамгайлдаг бөгөөд гетерозигот чихэрлэг амттай алимыг исгэлэн амттай алимтай тоос хүртээжээ. Эдгээрийн дундаас чихэрлэг амттай алим гарах хувийг олно уу.                                                                                        

  • A. 25%

  • B.  50%

  • C. 75%

  • D. 100%

Оноо: 1 №: 19155

Зургийг ашиглан зүрхний титэм судасны бөглөрөл өвчтэй хүнд үүсэх шууд эрсдлийг сонгоно уу.

  • A. Гол судсаар дамжин зүрхэнд очих цусны хэмжээ буурна

  • B. Хураагуур судсаар зүрхэнд очих цусны хэмжээ буурна.

  • C. Тараагуур судсаар эд эрхтэнд очих цусны хэмжээ буурна.

  • D. Титэм судсаар дамжин зүрхэнд очих цусны хэмжээ буурна.

Оноо: 1 №: 19154

1-р бүлгийн цустай нэгэн хүнд цус сэлбэх шаардлагатай болжээ. Аль бүлгийн цустай хүнээс цус сэлбэх боломжтой вэ? Зөв нэрлэсэн дугаарыг сонгоно уу.  /Сэлбэж болно +, сэлбэж болохгүй - /     

  • A.

    I

    II

    III

    IV

    +

    -

    -

    +

  • B.

    I

    II

    III

    IV

    +

    +

    -

    -

  • C.

    I

    II

    III

    IV

    +

    -

    -

    -

  • D.

    I

    II

    III

    IV

    +

    -

    +

    -

Оноо: 1 №: 19153

Цусны судасны онцлогийн талаар зөв илэрхийлсэн өгүүлэмжийг сонгоно уу.

  • A. Тараагуур судас  нимгэн уян ханатай

  • B. Хураагуур судас хавхлагтай

  • C. Тараагуур судас хавхлагатай

  • D. Хураагуур судас зузаан булчинлаг ханатай

Оноо: 1 №: 19152

3-р бүлгийн цустай нэгэн хүнд цус сэлбэх шаардлагатай болжээ. Аль бүлгийн цустай хүнээс цус сэлбэх боломжтой вэ? Зөв нэрлэсэн дугаарыг сонгоно уу.  /Сэлбэж болно +, сэлбэж болохгүй - /     

  • A.

    I

    II

    III

    IV

    -

    -

    +

    +

  • B.

    I

    II

    III

    IV

    +

    -

    +

    -

  • C.

    I

    II

    III

    IV

    -

    +

    +

    -

  • D.

    I

    II

    III

    IV

    +

    -

    +

    +

Оноо: 1 №: 19151

Зурагт транскрипцийн үйл явцыг харуулжээ. 1 дугаараар тэмдэглэсэн хэсэгт азотлог сууриуд нь ямар холбоогоор холбогддог вэ?          

  • A. Фосфодиэфирийн холбоо                   

  • B. Устөрөгчийн холбоо     

  • C. Ионы холбоо                                        

  • D. Ковалентийн холбоо

Оноо: 1 №: 19150

Цусны эргэлтийн талаарх дүгнэлтүүдээс зөвийг сонгоно уу. 

  • A. Дан цусны эргэлт биед ашигтай. Учир нь цус удаан урсан шим бодис хүчилтөрөгчийг бие рүү удаан дамжуулна.

  • B. Давхар цусны эргэлт ашигтай. Учир нь цус хурдтай урсан биеэр шим бодис, хүчилтөрөгчийг хурдан дамжуулна.

  • C. Цусны битүү эргэлт ашигтай. Учир нь цус биеэр тасралтгүй эргэн шим бодис хүчилтөрөгчийг аажим дамжуулна.

  • D. Цусны задгай эргэлт ашигтай. Учир нь дотор эрхтний гадна талд шим бодис хүчилтөрөгчийг аажим дамжуулна.

Оноо: 1 №: 19149

Зурагт нэгэн нуклейн хүчлийн бүтэц өгөгджээ. 1 дугаараар тэмдэглэсэн хэсэгт нуклеотидууд нь ямар холбоогоор холбогддог вэ?    
     

  • A. Фосфодиэфирийн холбоо                    

  • B. Устөрөгчийн холбоо     

  • C. Ионы холбоо                                         

  • D. Ковалентийн холбоо

Оноо: 1 №: 19148

Зурагт үүдэл эсүүдийн төрөл, тэдгээрийн ялгаран хөгжлийг үзүүлжээ. 3 дугаартай үүдэл эсийн нэр болон, жишээг зөв нэрлэсэн дугаарыг олно уу.     

                                                                                               

  • A. Мультипотент үүдэл эс, ясны чөмөгний эсүүд

  • B. Үр хөврөлийн үүдэл эсүүд, уушгины эс

  • C. Плюрипотент үүдэл эс, мэдрэлийн эс  

  • D. Тотипотент үүдэл эс, зигот

Оноо: 1 №: 19147

Зурагт үүдэл эсүүдийн төрөл, тэдгээрийн ялгаран хөгжлийг үзүүлжээ. 1 дугаартай үүдэл эсийн нэр болон, жишээг зөв нэрлэсэн дугаарыг олно уу.  

 

  • A. Мультипотент үүдэл эс, ясны чөмөгний эсүүд

  • B. Үр хөврөлийн үүдэл эсүүд, уушгины эс

  • C. Плюрипотент үүдэл эс, мэдрэлийн эс  

  • D. Тотипотент үүдэл эс, зигот

Оноо: 1 №: 19146

Цусны судасны хөндлөн огтлолын зургуудаас хялгасан судсыг олно уу.

  • A. 

  • B. 

  • C. 

  • D. 

Оноо: 1 №: 19145

Мейоз хуваагдлын аль үе шатанд хромосомууд гаплойд бүрдэлтэй болдог вэ?                                                                                       

  • A. Мейоз I, профаз I                   

  • B. Мейоз I, матафаз I                                      

  • C. Мейоз I, анафаз I                   

  • D. Мейоз I, телофаз I                                                                                                                                                      

Оноо: 1 №: 19144

Мейоз хуваагдлын аль үе шатанд кроссинговер явагдаж, шинэ генийн хослол бүхий хроматид үүсдэг вэ? 

  • A. Мейоз I, профаз I                   

  • B. Мейоз I, матафаз I                                      

  • C. Мейоз I, анафаз I                    

  • D. Мейоз I, телофаз I                                                                                                                                                       

Оноо: 1 №: 19143

Эсийн хуваагдлын хамгийн богино үргэлжилдэг үе шат аль нь вэ? 

  • A. Анафаз

  • B. Метафаз

  • C. Профаз

  • D. Телофаз  

Оноо: 1 №: 19142

Зарим сээр нуруутан амьтдын цусны эргэлтийг зурагт үзүүлжээ. Зургийг ашиглан амьтны нэр, цусны эргэлтийн тоо, зүрхний бүтцийн талаар зөв тохируулсан мөрийг сонгоно уу.

  • A.  A

  • B. B

  • C. C

  • D. D

Оноо: 1 №: 19141

Биеэр нь нүүрсхүчлийн хий болон хүчилтөрөгчтэй холимог цус эргэлдэж байдаг, зүрх нь 3 тасалгаатай сээр нуруутан амьтныг олно уу.

  • A. Алгана  

  • B. Бах

  • C. Болжмор

  • D. Гүрвэл

Оноо: 1 №: 19140

Сурагч орчны хүчин зүйл ургамлын транспирацид хэрхэн нөлөөлдөг болохыг илрүүлэх туршилт хийжээ. Тэр нэг зүйлийн ургамлаас  ижил хэлбэр, хэмжээ бүхий 4 навчийг таслан авч, жинг нь хэмжсэний дараа навчнуудыг  орчны өөр өөр нөхцөлд тавьж,  навчны жингийн өөрчлөлтийг 5 минут тутамд хэмжив. Навчнуудад ямар өөрчлөлт гарах вэ? 

Туршилт 1 Эхний навчийг нартай цонхон дээр 

Туршилт 2  Хоёр дахь навчийг сүүдэр газар

Туршилт 3  Гурав дахь навчийг салхигүй, +18 хэмийн дулаан орчинд

Туршилт 4 Дөрөв дэхь навчийг устай савны хажууд

  • A. Эдгээр туршилтуудаас 2 болон 3 дугаар туршилтын навчны жин буурч бусад нь хэвийн байна. Учир нь навч дулаан нөхцөлд ус их ууршуулдаг.

  • B. Эдгээр туршилтаас 1 болон 4 дүгээр туршилтын навчны жин буурна. Учир нь дулаан, чийгтэй үед навч ус бага ууршуулна.

  • C. Эдгээр туршилтуудаас 1 болон 3 дугаар туршилтын навчны жин буурч бусад нь хэвийн байна. Учир нь навч дулаан нөхцөлд ус их ууршуулдаг.

  • D. Эдгээр туршилтаас 2  болон 4 дүгээр туршилтын навчны жин бууурна. Учир нь дулаан, чийгтэй үед навч их ус ууршуулна

Оноо: 1 №: 19138

Эсийн мөчлөгөөс хамгийн удаан хугацаатай үргэлжилдэг үе шат аль нь вэ?    

  • A. Анафаз

  • B. Интерфаз

  • C. Метафаз 

  • D. Профаз

Оноо: 1 №: 19137

Хүснэгтээс улаан бурхан өвчний талаар зөв илэрхийлсэн мөрийг сонгоно уу.   

 

Үүсгэгч

Халдварлах зам

Илрэх шинж тэмдэг

Урьдчилан сэргийлэлт

1

Mycobacterium tuberculosis нян

 

Агаар дусал

Бүх биеэр жижиг усан цэврүү туурна. Халуурах, толгой өвдөх, даралт ихсэх

Бохир хоол хүнс, ундны ус хэрэглэхээс зайлсхийх

2

Vibrio cholera нян

Агаар дусал, ахуйн зам

Бөөлжих, суулгах, арьсны хуурайшилт, булчингийн өвдөлт ба таталт

Вакцинд хамрагдах, цээжний зураг авахуулах, сорил хийлгэх

3

Measles morbilivirus вирус

 

Агаар дусал

 

38-400С хүртэл халуурах, хоолны дуршил буурч, ханиалгах, тод өнгөтэй, том гүвдрүүт тууралтууд гарах

Вакцинд хамрагдах, хувийн ариун цэвэр сахих

4

Херпес вирус

Бохир хоол хүнс, ундны ус

Цустай ханиах, шөнө хөлрөх, халуурах, хоолны дуршил буурах

Вакцинд хамрагдах, дархлаажуулалт хийх, хувийн ариун цэвэр сахих

  • A.

    Үүсгэгч

    Халдварлах зам

    Илрэх шинж тэмдэг

    Урьдчилан сэргийлэлт

    Mycobacterium tuberculosis нян

     

    Агаар дусал

    Бүх биеэр жижиг усан цэврүү туурна. Халуурах, толгой өвдөх, даралт ихсэх

    Бохир хоол хүнс, ундны ус хэрэглэхээс зайлсхийх

  • B. 

    Үүсгэгч

    Халдварлах зам

    Илрэх шинж тэмдэг

    Урьдчилан сэргийлэлт

    Vibrio cholera нян

    Агаар дусал, ахуйн зам

    Бөөлжих, суулгах, арьсны хуурайшилт, булчингийн өвдөлт ба таталт

    Вакцинд хамрагдах, цээжний зураг авахуулах, сорил хийлгэх

  • C.

    Үүсгэгч

    Халдварлах зам

    Илрэх шинж тэмдэг

    Урьдчилан сэргийлэлт

    Measles morbilivirus вирус

     

    Агаар дусал

     

    38-400С хүртэл халуурах, хоолны дуршил буурч, ханиалгах, тод өнгөтэй, том гүвдрүүт тууралтууд гарах

    Вакцинд хамрагдах, хувийн ариун цэвэр сахих

  • D.

    Үүсгэгч

    Халдварлах зам

    Илрэх шинж тэмдэг

    Урьдчилан сэргийлэлт

    Херпес вирус

    Бохир хоол хүнс, ундны ус

    Цустай ханиах, шөнө хөлрөх, халуурах, хоолны дуршил буурах

    Вакцинд хамрагдах, дархлаажуулалт хийх, хувийн ариун цэвэр сахих

Оноо: 1 №: 19136

Навчны транспирацийн хурдад температур хэрхэн нөлөөлж байгааг харуулсан графикаас  чийг ихтэй орчинд ургаж буй ургамлыг олно уу.

  • A. А

  • B. В

  • C. С

  • D. D

Оноо: 1 №: 19135

Халдварт өвчний талаарх мэдлэгээ ашиглан сүрьеэ өвчнийг үүсгэгч бичил биетэн, халдвар дамжих зам, илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга замын талаар зөв илэрхийлсэн мөрийг сонгоно уу.

 

Үүсгэгч

Халдварлах зам

Илрэх шинж тэмдэг

Урьдчилан сэргийлэлт

 

1

Measles morbilivirus вирус

Агаар дусал

Бүх биеэр жижиг усан цэврүү туурна. Халуурах, толгой өвдөх, даралт ихсэх

Бохир хоол хүнс, ундны ус хэрэглэхээс зайлсхийх

 

2

 

Vibrio cholera нян

Бохир хоол хүнс, ундны ус

Бөөлжих, суулгах, арьсны хуурайшилт, булчингийн өвдөлт ба таталт

Вакцинд хамрагдах, хувийн ариун цэвэр сахих

 

3

Херпес вирус

Агаар дусал

38-400 С хүртэл халуурах, хоолны дуршил буурч, ханиалгах, тод өнгөтэй тууралтууд гарах

Вакцинд хамрагдах, дархлаажуулалт хийх, хувийн ариун цэвэр сахих

 

4

Mycobacterium tuberculosis нян

Агаар дусал, ахуйн зам

Цустай ханиах, шөнө хөлрөх, халуурах, хоолны дуршил буурах

Вакцинд хамрагдах, цээжний зураг авахуулах, сорил хийлгэх

  • A.

    Үүсгэгч

    Халдварлах зам

    Илрэх шинж тэмдэг

    Урьдчилан сэргийлэлт

    Measles morbilivirus вирус

    Агаар дусал

    Бүх биеэр жижиг усан цэврүү туурна. Халуурах, толгой өвдөх, даралт ихсэх

    Бохир хоол хүнс, ундны ус хэрэглэхээс зайлсхийх

  • B.

    Үүсгэгч

    Халдварлах зам

    Илрэх шинж тэмдэг

    Урьдчилан сэргийлэлт

     

    Vibrio cholera нян

    Бохир хоол хүнс, ундны ус

    Бөөлжих, суулгах, арьсны хуурайшилт, булчингийн өвдөлт ба таталт

    Вакцинд хамрагдах, хувийн ариун цэвэр сахих

  • C.

    Үүсгэгч

    Халдварлах зам

    Илрэх шинж тэмдэг

    Урьдчилан сэргийлэлт

    Херпес вирус

    Агаар дусал

    38-400 С хүртэл халуурах, хоолны дуршил буурч, ханиалгах, тод өнгөтэй тууралтууд гарах

    Вакцинд хамрагдах, дархлаажуулалт хийх, хувийн ариун цэвэр сахих

  • D.

    Үүсгэгч

    Халдварлах зам

    Илрэх шинж тэмдэг

    Урьдчилан сэргийлэлт

    Mycobacterium tuberculosis нян

    Агаар дусал, ахуйн зам

    Цустай ханиах, шөнө хөлрөх, халуурах, хоолны дуршил буурах

    Вакцинд хамрагдах, цээжний зураг авахуулах, сорил хийлгэх

Оноо: 1 №: 19134

Навчны транспирацийн эрчимд температур хэрхэн нөлөөлснийг харуулсан графикийг сонгоно уу.

  • A. 

  • B. 

  • C. 

  • D. 

Оноо: 1 №: 19133

Туяа 45 настай бөгөөд биеийн өндөр 151 см, биеийн жин 72 кг бол түүний биеийн жингийн индекс /БЖИ/-ийг тодорхойлно уу

  • A. Хэвийн /18.5-24.9/                    

  • B. Илүүдэл жин /25-29.9/             

  • C.  Таргалалт I /30-34.9/               

  • D. Таргалалт II /35-39.9/               

Оноо: 1 №: 19132

Сурагч Батын биеийн өндөр 172 см, биеийн жин 73 кг бол түүний биеийн жингийн индекс /БЖИ/-ийг тодорхойлно уу

  • A. Тураал /˂18.5/                          

  • B. Хэвийн /18.5-24.9/                    

  • C. Илүүдэл жин /25-29.9/             

  • D. Таргалалт I /30-34.9/        

Нийт: 19,976