Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19116

Хөрөнгө мөөгийн анаэроб амьсгалаар ямар бодис үүсдэг вэ? 

  • A. Ус, хүчилтөрөгч         

  • B. Ус, нүүрсхүчлийн хий 

  • C. Сүүний хүчил             

  • D.  Этилийн спирт, нүүрсхүчлийн хий

Оноо: 1 №: 19115

Өсвөр насны сульдаагаар өвчилсөн хүүхдэд Д аминдэм дутагдахаас гадна кальци, фосфорын солилцоо буурсан байдаг. Эрүүл хүүхэд өдөрт Д аминдэм 800 мг, фосфор 1000-1300 мг, кальци 1000 мг авах ёстой байдаг. Дараах хүнсний найрлагыг ашиглан аль хүнсний бүтээгдэхүүнийг нэг өдөрт хэрэглэхээр сульдаа өвчтэй хүүхдэд санал болгох вэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 19114

Зурагт хөхтөн амьтны зүрхний бүтэц болон түүнээс салбарласан судсыг үзүүлжээ. Зургийг ажиглаад цусны их эргэлт явагдах дарааллыг зөв тэмдэглэсэн хэсгийг олно уу.

  • A. 5→8→3→1      

  • B. 8→3→1,11→15       

  • C.  12→2→4→5        

  • D.  15→12→2→4      

Оноо: 1 №: 19113

Эмч хоолоор дамжуулан өдөрт 3гр калийг хэрэглэхийг нэгэн хүнд зөвлөжээ. Түүнд  тохирсон хүнсний зөвөлгөөг  хүснэгтийг ашиглан санал болгоно уу. 

Хүнсний бүтээгдэхүүний нэр

Агуулагдах калийн хэмжээ /1 ш/

Хүнсний бүтээгдэхүүний нэр

Агуулагдах калийн хэмжээ /1 аяга/

Авакода

1068 мг

Бууцай

839 мг

Амтат төмс

952 мг

Чангаанз

1510 мг

Гадил

422 мг

Мөөг

856 мг

  • A. Өдөрт 1 ш авакода, 1 аяга мөөг, 1 ш гадилаар тооцож авах

  • B. Өдөрт 1 ш авакода, 1 аяга чангаанз, 1 ш гадил тооцож авах

  • C. Өдөрт 1 ш гадил, 1 аяга бууцай, 1 ш амтат төмсөөр тооцож авах

  • D. Өдөрт 1 ш гадил, 1 аяга бууцай, 1 аяга чангаанзаар тооцон авах

                                

Оноо: 1 №: 19112

Ургамлын навчаар ус ууршихийг илрүүлэх туршилтыг нэгэн сурагч хийжээ. Туршилтыг сайжруулах  саналаас хамгийн чухлыг сонгоно уу. 

  • A. Гадаргуугаас уурших усыг илрүүлэхийн тулд усан дээр тос нэмэх байсан

  • B. Ишээр ус ууршин гарахаас сэргийлж ишинд тос түрхэх байсан.

  • C. Навчаар ус ууршдаг гэдгийг илрүүлэхийн тулд гялгар уутаар бүрэх байсан. 

  • D. Үндэстэй ургамал сонгон авч ашиглах байсан.

Оноо: 1 №: 19111

Зурагт "2" дугаараар тэмдэглэсэн амьд биеийн ангилал зүйг таних түлхүүр ашиглан тогтооно уу. 

  1. Үрээр үрждэг, эд эрхтэн ялгаран хөгжсөн   -                         2 руу очих

       + Спороор үрждэг, эд эрхтэн ялгаран хөгжөөгүй –                   Спорт ургамал

       2. Боргоцой үүсгэдэг -                                                                 4 руу очих

       +  Үр үүсгэдэг  -                                                                            3 руу очих

       3. Сахлаг үндэстэй, зэрэгцээ судалтай навчтай -                                А 

       + Голлосон үндэстэй, торлосон судалтай–                                          В

      4. Шилмүүс нь богиноссон мөчир дээрээс багцаараа гарсан –           С

     + Шилмүүс нь богиноссон мөчир дээрээс хос хосоор гарсан  -            D

  • A. Сахлаг үндэстэй, зэрэгцээ судалтай навчтай -

  • B. + Голлосон үндэстэй, торлосон судалтай–

  • C. Шилмүүс нь богиноссон мөчир дээрээс багцаараа гарсан –

  • D. + Шилмүүс нь богиноссон мөчир дээрээс хос хосоор гарсан  -

Оноо: 1 №: 19110

Таних түлхүүр ашиглан зурагт үзүүлсэн амьд биеийг тодорхойлно уу.         

 

  1. Сээр нуруугүй амьтан -                                                             2 руу очих

       + Сээр нуруутан –                                                                         Хөвчтөний хүрээ

       2. Хүний биед шимэгчилдэггүй -                                                  3 руу очих

       + Хүний биед шимэгчилж амьдардаг                                           4 руу очих

       3. Бие нь олон үеэс тогтсон. Хөрсөнд амьдардаг-                            A

       + Бие нь гадуураа хитин бүрхүүлээс тогтсон, 6-8 хөлтэй –              B

       4. Бие нь хавтгай, эзэн солидог, 2-3 м урт –                                         

       + Бие нь дугариг, эзэн солидоггүй, 4-8 мм урт -                                D    

  • A. Бие нь олон үеэс тогтсон. Хөрсөнд амьдардаг-

  • B. Бие нь гадуураа хитин бүрхүүлээс тогтсон, 6-8 хөлтэй –

  • C. Бие нь хавтгай, эзэн солидог, 2-3 м урт-

  • D. + Бие нь дугариг, эзэн солидоггүй, 4-8 мм урт -

Оноо: 1 №: 19109

Сурагч  навчаар гоёдог ургамлуудыг найрлагаараа ялгаатай 4 өөр хөрсөнд тарьж навчны өнгө өөрчлөгдөгдөж байгааг ажиглажээ.

  1. р ургамлын зарим навч хар ногоон, зарим навчны гол хэсэг нь харласан.
  2. р ургамлын зарим навч судал хоорондын хэсэг шарласан.
  3. р ургамлын зарим навч хар ногоон, зарим навчны судал хоорондын хэсэг шарласан.
  4. р ургамлын зарим навчны төв хэсэг харласан, зарим навч захаараа шарласан.

Сурагч хөрсний найрлагыг харьцуулан, ургамал бүрд өөр өөр бордоо хийв. Сурагч аль хөрсөнд ямар бордоо хэрэглэсэн болохыг олно уу.  

Хөрс

Фосфор

Азот

Магни

Кали

1-р ургамлын хөрс

Дутмаг

Дутмаг

Дундаж

Хэвийн

2-р ургамлын хөрс

Дундаж

Хэвийн

Дутмаг

Хэвийн

3-р ургамлын хөрс

Хэвийн

Дутмаг

Дутмаг

Дундаж

4-р ургамлын хөрс

Дутмаг

Хэвийн

Дундаж

Дутмаг

  • A. 1 болон 2 хөрсөнд фосфорын бордоо

  • B. 2 болон 4 хөрсөнд магнийн бордоо

  • C. 2 болон 3 хөрсөнд азотын бордоо

  • D. 1 болон 4 хөрсөнд фосфорын бордоо

Оноо: 1 №: 19241

Зурагт спиртийн температур ба түүнд өгсөн дулааны хамаарлыг үзүүлэв.  rспирт =855 кЖ / кг

Диаграммын өгөгдлийг ашиглан спиртийн массыг олно уу?

 

  • A. 0.9 кг

  • B. 4.9 кг    

  • C. 0.05 кг  

  • D. 4 кг 

Оноо: 1 №: 19240

 Зурагт спиртийн температур ба түүнд өгсөн дулааны хамаарлыг  судалсан ажиглалтын хэсгийг үзүүлэв.  rспирт=855 кЖ / кг

 Диаграммын өгөгдлийг ашиглан спиртын массыг олно уу.

  • A. 4∙10-3  кг      

  • B. 4 кг     

  • C. 0.25 кг    

  • D. 3∙10-6  кг

Оноо: 1 №: 19108

Сурагчид дараах 3 төрлийн туршилт явуулжээ. Тухайн туршилтын үр дүнг зөв дүгнэсэн өгөгдлийг   олно уу.       /1оноо/

Туршилт 1.“А” уусмалаас 2 мл-г авч иодын уусмалаас 2 мл нэмэхэд уусмал хар хөх өнгөтэй болсон.

Туршилт 2.  “А” уусмалаас 2 мл-г авч Биуретийн урвалжаас 2 мл авч нэмэхэд  уусмал цайвар цэнхэр өнгөтэй болсон.

Туршилт 3. “А” уусмалаас 2 мл-г авч 2 мл спирт нэмж холин сэгсэрэхэд эмульс үүссэн.

  • A. “А” уусмал цардуул болон уураг агуулсан. Учир нь уургийн уусмалд биурет дусаахад цэнхэр өнгөтэй болно.

  • B. “А” уусмал цардуул агуулсан бөгөөд өөх тос агуулаагүй. Учир нь өөх тос усанд муу уусдаг тул эмульс үүсгэнэ.

  • C. “А” уусмал уураг агуулаагүй бөгөөд цардуул их агуулсан. Учир нь цардуул иодтой хөх өнгө үзүүлнэ.

  • D. “ А” уусмал өөх тос  агуулаагүй, уураг их агуулсан. Учир нь уураг их байвал биуретийн урвалж нэмэхэд цэнхэр өнгө үзүүлнэ.

Оноо: 1 №: 19107

Дотроо хавхлагагүй судсыг олно уу. 

  • A. Аорт

  • B. Доод хөндийн вен        

  • C.  Дээд хөндийн вен     

  • D.  Уушгины вен

Оноо: 1 №: 19049

Аль бодомж нь алдаатай вэ ?

 

  • A. Б арилжааны банкинд данс нээн хуримтлал үүсгэсэн.

  • B.Бизнесмен Д төв банкнаас бизнесийн хөнгөлөлттэй зээл хүсжээ.

  • C. Б хадгаламжаасаа хүүгийн орлого олдог.

  • D.Хугацаатай хадгаламж нь хугацаагүй хадгаламжаасаа өндөр хүүтэй байдаг.

Оноо: 1 №: 19239

Гармоник хэлбэлзлийн тэгшитгэл x(t)=4cos(8{\pi}t+\frac{\pi}{2}) хэлбэртэй өгөгджээ. Хэлбэлзлийн шугаман давтамжийг олно уу.

 

  • A. 4\pi Гц

  • B. \frac{\pi}{2} Гц

  • C. 8 п Гц

  • D. 4 Гц

Оноо: 1 №: 19106

Цусны судаснуудаас аль нь хавхлагагүй вэ?        

  • A. Доод хөндийн вен        

  • B. Дээд хөндийн вен     

  • C.  Уушгины артери          

  • D. Уушгины вен

Оноо: 1 №: 19048

Б 10 жилийн дараа эргүүлэн авах нөхцөлтэйгээр банкинд мөнгөн хуримтлал байршуулжээ. Энэ нь хадгаламжийн аль ангилалд хамаарах вэ?

  • A.Хугацаагүй хадгаламж

  • B.Хугацаатай хадгаламж

  • C.Тодорхойгүй хугацаа бүхий хадгаламжийн данс

  • D.Зарлага гаргаж болохуйц хадгаламжийн данс

Оноо: 1 №: 19105

Ургамалд ус шилжин хөдлөх хөндлөн зөөлтийг зөв тохируулсан дугаарыг олно уу.                

                                            

 

 

1

 

 

Ойрын зөөлт

 

 

А

 

 

I

 

Үндэсний эсүүдээр ус шингээгдэн модлогт хүрэх

 

 

 

2

 

 

Хөндлөн зөөлт

 

 

В

 

 

II

 

Ишээр дамжсан ус навч, цэцэг, үр жимсэнд зөөгдөх

 

 

3

 

 

Холын зөөлт

 

 

С

 

 

III

 

 

Модлогоор өгсөх

                            

  • A. 2-B-II               

  • B. 2-A-II           

  • C.  2-C-III             

  • D.  2-B-I

Оноо: 1 №: 19104

Доорх үйл явц хоол боловсруулах эрхтний аль хэсэгт явагддаг вэ?

  • A. Амны хөндий        

  • B. Нойр булчирхай   

  • C. Ходоод

  • D. Өлөн гэдэс

Оноо: 1 №: 19045

Гэнэт өвдөх, сургалтад суух, амралт сувилалд явах шаардлага гарах гэх мэт яаралтай мөнгөний хэрэгцээ гарчээ. Энэ үед шууд авч хэрэглэх боломжтой мөнгөний эх үүсвэр аль нь вэ?

 

 

 

  • A.Хувьцаа

  • B.Үл хөдлөхийн гэрчилгээ

  • C.Хугацаагүй хадгаламж

  • D.Газар

Оноо: 1 №: 19238

Гармоник хэлбэлзлийн тэгшитгэл X(t)=4cos(8{\pi}t+{\frac{\pi}{2}}) хэлбэртэй өгөгджээ. Хэлбэлзлийн анхны фазыг олно уу.

 

  • A. 4

  • B. 4\pi

  • C. \frac{\pi}{2}

  • D. 8\pi

Оноо: 1 №: 19103

Ургамлын навчнаас ус уурших үе шатуудыг зөв дараалалд оруулна уу.                                                                              

  1. Кислемээр ус  дээш навч руу зөөгдөнө   
  2. Навчны амсар нээгдэхэд уур байдалтай ус ууршин, навчнаас агаарт шилжинэ.
  3. Кислемээс ус мезофиль эсийн цитоплазм, эсийн хана уруу орно. 
  4. Ус мезофиль эсээс диффузилэгдэн гарч эс хоорондын зайд усны уур хэлбэрээр байрлана.
  • A. 1,2, 3, 4                  

  • B. 1, 3,  4, 2            

  • C.  3, 1, 4, 2              

  • D. 4, 1, 3, 2

Оноо: 1 №: 19102

Ургамлын навчнаас ус уурших үе шатуудыг зөв дараалалд оруулсан хэсгийг олно уу.                                                        

  1. Усны уур навчны амсрын хөндийд цугларна.  
  2. Навчны амсар нээгдэхэд уур байдалтай ус ууршин, навчны гадаргуугаас агаарт шилжинэ.
  3. Навны эсүүдийн цитоплазмаас бүрхүүлд усан дусал хэлбэртэй шилжинэ.
  4. Усан дуслууд эсийн бүрхүүлээс эс хоорондын зайд усны уур хэлбэрт шилжин байрлана.
  • A. 1,2, 3, 4                  

  • B. 3, 4, 1, 2            

  • C. 3, 1, 4, 2              

  • D. 4, 1, 3, 2

Оноо: 1 №: 19043

Тухайн барааны ашигт чанарыг мөнгөөр хэмждэг. Энэ нь мөнгөний аль үүргийг илэрхийлж байна вэ ?

 

 

  • A.Арилжааны хэрэгсэл

  • B.Өртгийн хэмжүүр

  • C.Хуримтлалын хэрэгсэл

  • D.Төлбөрийн хэрэгсэл

Оноо: 1 №: 19101

Дараах уургуудыг үүрэгтэй нь зөв харгалзуулан холбосон сонголтыг олно уу.  

1. Трипсин                             А. Хамгаалах

2. Интерферон                     Б. Зохицуулах

3. Инсулин                            В. Бүтцийн  

4. Альбумин                          Г. Хурдасгуур

  • A. 1А, 2Б,3Г, 4В

  • B. 1Б, 2А, 3Г, 4В     

  • C. 1Г, 2А, 3В, 4Б      

  • D. 1Г, 2А, 3Б, 4В

Оноо: 1 №: 19042

Мөнгөөр арилжаа хийхэд нэн тохиромжтой байдаг. Энэ нь мөнгөний аль үүрэг вэ ?

 

 

  • A.Гүйлгээний хэрэгсэл

  • B.Хадгаламжийн хэрэгсэл

  • C.Өртгийн хэмжүүр

  • D.Төлбөрийн хэрэгсэл

Оноо: 1 №: 19237

Дараах процессуудын аль нь дулааны  үзэгдэлд хамаарах вэ?

 

  • A. Вакумд чулуу унах

  • B. Спирт уурших

  • C. Пүршийг татаж  сунгах  

  • D. Усан дээр завь хөвөх

Оноо: 1 №: 19100

Хүний хоол боовсруулах эрхтэн тогтолцооны зураг өгөгджээ. 7 дугаартай эрхтний үүргийг  олно уу

  • A. Бичил флорын тусламжтайгаар зарим энзим боловсорч, В,К аминдэмүүд нийлэгжинэ

  • B. Шүүс, салс, давсны хүчил зэргийг ялгаруулж тэжээлийн бодисыг задлах

  • C. Цагариг болон тууш булчингийн тусламжтайгаар хоол тэжээлийн бодисыг шулуун гэдэс рүү дамжуулах

  • D. хоол тэжээлийн мономерууд нь цус,  тунгалагт шимэгдэнэ.

Оноо: 1 №: 19236

Дараах процессуудын аль нь дулааны  үзэгдэлд хамаарах вэ?

 

  • A. Долгион  тархах

  • B. Биеийг үрж цахилгаанжуулах

  • C. Пүршийг шахаж деформацлах

  • D. Бодисын агрегат төлөв өөрчлөгдөх

Оноо: 1 №: 19235

Доорх томьёонуудын аль нь Термодинамикийн нэгдүгээр хуулийг  илэрхийлэх вэ?

 

  • A. Q=cm∆t0         

  • B. Q=mλ 

  • C. Q+A >∆U 

  • D. Q=U+A

Оноо: 1 №: 19099

Графикийг ажиглан II болон III энзимийн оптималь рН-г олно уу.

  • A. рН=2болон рН=9

  • B. рН= 2 болон рН =6

  • C. рН=6 болон рН= 8

  • D. рН=6 болон рН= 9

Оноо: 1 №: 19039

Монгол улсын хүн амын тоо 2016 онд 3119935, харин эдийн засгийн идэвхгүй хүн амын тоо 1880135 байсан бол тухайн үед эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо хэд байсан бэ?

 

 

 

  • A.1239800

  • B. 5000070

  • C.1659420

  • D.1200000

Оноо: 1 №: 19234

Спирт 780 С температурт буцалдаг бол Кельвиний хуваариар хэдтэй тэнцүү вэ?

 

  • A. 351 К 

  • B. 100 К 

  • C. 273 К  

  • D. 78 К       

Оноо: 1 №: 19098

Нэгэн хүний хоолны шингэц муудаж, судасны хананд нь кальци ихээр хуримтлагдах зэрэг эмгэг илэрчээ. Энэ хүнд дараахаас аль эрдэс бодисыг агуулсан, ямар хүнсний бүтээгдэхүүнийг санал болгох хэрэгтэй вэ?                                                                                          

 

Эрдэс бодисууд

 

Агуулагдах хүнс, хоногийн хэрэгцээ

 

 

Биологийн үүрэг

 

1.

 

К

 

A

Бяслаг, сүү, ээдэм, хүнсний ногоо, 700- 800мг

 

I

Бодисын солилцоо хэвийн явагдах

 

2.

 

Ca

 

B

Хивэг, будаа, хар чавга, гүйлс,310-400мг

 

II

Ясны найрлаганд оролцоно.

 

3.

 

Mg

 

C

Элэг, түрс, үр тариа, 700мг

 

III

Мэдрэл, булчингийн үйл ажиллагаа, гүрвэлзэх хөдөлгөнийг сайжруулна.

 

4.

 

P

 

D

Бууцай, тарвас, шош, мөөөг, 3гр

 

IV

Ясны бүтэц, нуклейн хүчлийн найрлаганд оролцоно.

  • A. 1-D-I          

  • B. 2-A-II          

  • C. 3-B-III        

  • D. 4-C-IV                           

Оноо: 1 №: 19233

Улаанбаатарт цэвэр ус 960С температурт буцалдаг бол Кельвиний хуваариар хэдтэй тэнцүү вэ?

 

  • A. 96 К   

  • B. 100 К        

  • C. 273 К

  • D. 369 К

Оноо: 1 №: 19232

Агаарын даралтыг ямар багажаар хэмждэг вэ? 

  • A. Ваттметр 

  • B. Манометр

  • C. Термометр  

  • D. Вольтметр    

Оноо: 1 №: 19038

Эдийн засгийн идэвхитэй хүн амд аль нь хамаарахгүй вэ ?

 

 

 

 

  • A.Хөдөлмөр эрхэлж буй иргэд

  • B.Бүртгэлтэй, хөдөлмөр эрхлээгүй иргэд

  • C. Тэтгэврийн насны иргэд

  • D. Ажиллах хүч

Оноо: 1 №: 19097

Нэгэн хүн D аминдэмийн дутагдалд орж, яс сийрэгжих шинж тэмдэг илэрчээ. Энэ хүнд дараахаас аль эрдэс бодисыг агуулсан, ямар хүнсний бүтээгдэхүүнийг санал болгох хэрэгтэй вэ?      

 

Эрдэс бодисууд

 

Агуулагдах хүнс, хоногийн хэрэгцээ

 

 

Биологийн үүрэг

 

1.

 

К

 

A

Бяслаг, сүү, ээдэм, хүнсний ногоо, 700- 800мг

 

I

Бодисын солилцоо хэвийн явагдах

 

2.

 

Ca

 

B

Хивэг, будаа, хар чавга, гүйлс,310-400мг

 

II

Ясны найрлаганд оролцоно.

 

3.

 

Mg

 

C

Элэг, түрс, үр тариа, 700мг

 

III

Мэдрэл, булчингийн үйл ажиллагаа, гүрвэлзэх хөдөлгөнийг сайжруулна.

 

4.

 

P

 

D

Бууцай, тарвас, шош, мөөөг, 3гр

 

IV

Ясны бүтэц, нуклейн хүчлийн найрлаганд оролцоно.

                       

  • A. 1-D-I          

  • B.  2-A-II          

  • C. 3-B-III        

  • D. 4-C-IV                           

Оноо: 1 №: 19037

Цалингаар баталгаажсан ажиллах хүчний хэрэгцээ, шаардлага нь аль ойлголтод хамаарах вэ ?

 

 

  • A.Хөдөлмөрийн эрэлт

  • B. Хөдөлмөрийн нийлүүлэлт

  • C.Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр

  • D.Эдийн засгийн идэвхигүй хүн

Оноо: 1 №: 19231

Харилцан үйлчлэлийг дамжуулах орон бол бодит юм. Соронзон харилцан үйлчлэлийг дамжуулдаг орон аль нь вэ?

  • A. Гравитацын орон

  • B. Цахилгаан статик орон

  • C. Соронзон орон

  • D. Цөмийн хүчний орон

Оноо: 1 №: 19036

Хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд бэлэн байгаа төрөл бүрийн мэргэжилтэй ажиллах хүчний тоо нь аль ойлголтод хамаарах вэ ?


 

  • A.Хөдөлмөрийн эрэлт

  • B.Хөдөлмөрийн нийлүүлэлт

  • C. Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр

  • D. Хөдөлмөрийн хомсдол

Нийт: 19,976