Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19218

Өнхөрч буй бөмбөгний зургийг 1 секундын завсартай авч зураг дээр нэгтгэн үзүүлэв.

Бөмбөгний дундаж хурдыг тодорхойлно уу.

  • A. 10 м/с

  • B. 5 м/с

  • C. 2.5 м/с

  • D. 0 м/с

Оноо: 1 №: 19217

Шулуун замаар явж байгаа машины хурд-хугацааны диаграмм өгөгджээ.

Хурд-хугацааны диаграммыг ажиглаад машины хөдөлгөөний талаар зөв тодорхойлолтыг сонгоно уу.

  • A. Эхлээд тогтмол хурдтай хөдлөөд дараа нь удааширсан.

  • B. Эхлээд хурдсаад дараа нь тогтмол хурдтай явсан.

  • C. Эхлээд удаашраад дараа нь тогтмол хурдтай хөдөлсөн.

  • D. Эхлээд хурдсаад дараа нь зогссон.

Оноо: 1 №: 19216

Манай дэлхийд хамгийн ойр орших од аль нь вэ?

  • A. Сар

  • B. Алтан гадас

  • C. Нар

  • D. Буд

Оноо: 1 №: 19215

Монгол улсад жил бүрийн 12 сарын 22-нд өдөр шөнө солигдохтой холбоотой ямар үзэгдэл болдог вэ?

  • A. Өдөр ба шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг.

  • B. Хамгийн урт шөнө хамгийн богино өдөр тохиодог.

  • C. Хамгийн урт өдөр хамгийн богино шөнө тохиодог.

  • D. Дэлхийн эргэлтийн тэнхлэг солигдоно.

Оноо: 1 №: 19214

Нар хиртэх үед нар, сар, дэлхий 3 нэг шулуун дээр хэрхэн байрлах вэ?

  • A. Сар дэлхий нар

  • B. Дэлхий нар сар

  • C. Нар дэлхий сар

  • D. Нар сар дэлхий

Оноо: 1 №: 19213

Нар дэлхий хоёрын хоорондох зай ойролцоогоор 150 сая км бол нарны гэрэл дэлхийд ирэхдээ ямар хугацаа зарцуулах вэ? Гэрлийн хурд 3∙108 м/с болно.

  • A. 450 мин

  • B. 450 с

  • C. 500 с

  • D. 500 мин

Оноо: 1 №: 19211

Шилэн орчноос гэрлийн цацраг хэрхэн тусахыг зурагт үзүүлэв. Шилний хувьд дотоод бүрэн ойлтын өнцөг 42° байдаг.

Дараах хүснэгтээс аль нь гэрлийн талаарх зөв дүгнэлтийг гаргасан байна вэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 19210

Гэрлийн цацраг хоорондоо параллель хоёр хавтгай толиноос хэрхэн ойхыг зурагт үзүүлэв.

Дараах хэллэгүүдээс зөвийг сонгоно уу.

  • A. 1-р толины хувьд тусгалын өнцөг 30°

  • B. 1-р толины хувьд тусгалын өнцөг 120°

  • C. 2-р толины хувьд тусгалын өнцөг 60°

  • D. 2-р толины хувьд тусгалын өнцөг 90°

Оноо: 1 №: 19209

Гэрэл агаараас шилэн дээр тусав. Зураг дээр гэрлийн хугарсан цацрагийг аль цацраг зөв дүрсэлсэн бэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 19208

Зуны улиралд модны навч яагаад ногоон өнгөтэй харагддаг вэ?

  • A. Тусаж буй нарны гэрлийн ногоон өнгийг шингээж, бусад өнгийг ойлгодог.

  • B. Тусаж буй нарны гэрлийн ногоон өнгийг ойлгож, бусад өнгийг шингээдэг.

  • C. Навч нь нарны гэрлийн бүх өнгийг өөртөө шингээж ногоон гэрэл цацруулдаг.

  • D. Навч нь нарны гэрлийн бүх өнгийг ойлгодог.

Оноо: 1 №: 19207

Зурагт үзүүлсэн хэлхээний 2-р чийдэнгээр 5 А, 4-р чийдэнгээр 3 А гүйдэл гүйж байгаа бол 1 болон 3-р чийдэнгээр ямар хэмжээний гүйдэл гүйх вэ?

 

  • A. I1=8 A, I3=3 A

  • B. I1=3 A, I3=5 A

  • C. I1=2 A, I3=3 A

  • D. I1=8 A, I3=5 A

Оноо: 1 №: 19206

Дараах зурагт резисторууд хэрхэн холбогдсоныг тодорхойлно уу.

 

  • A. R1 ба R2 нь цуваа, нийлээд R3 –тай зэрэгцээ

  • B. R3 ба R2 зэрэгцээ, нийлээд R1-тэй цуваа

  • C. R1 ба R2 зэрэгцээ, нийлээд R3-тай цуваа

  • D. R3, R2, R1 эсэргүүцлүүд нь бүгд зэрэгцээ

Оноо: 1 №: 19204

Соронзон орон болон гүйдлийн чиглэлийн хамаарлыг зөв дүрсэлсэн нь аль вэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 19203

Соронзон орон хаана үүсдэг вэ?

1. Гүйдэлтэй дамжуулагчийн эргэн тойронд
2. Үл хөдлөх цэнэгийн эргэн тойронд
3. Тогтмол соронзын орчимд

  • A. Зөвхөн 1

  • B. Зөвхөн 3

  • C. 1 ба 2

  • D. 1 ба 3

Оноо: 1 №: 19202

Луужин ямар физик үзэгдэл дээр үндэслэгдсэн бэ?

 

  • A. Дэлхийн цахилгаан орны нөлөөгөөр луужингийн зүү хазайдаг

  • B. Дэлхийн соронзон орны нөлөөгөөр луужингийн зүү хазайдаг

  • C. Дэлхийн татах хүчний нөлөөгөөр луужингийн зүү хазайдаг

  • D. Луужин нь электроник төхөөрөмж дээр суурилсан автомат багаж

Оноо: 1 №: 19201

Зурагт шулуун соронз өгөгджээ. Соронзын талаарх хэллэгүүдийн аль нь зөв бэ?

  • A. N нь сөрөг туйл, S нь эерэг туйл

  • B. N нь өмнөд туйл, S нь хойд туйл

  • C. N нь эерэг туйл, S нь сөрөг туйл

  • D. N нь хойд туйл, S нь өмнөд туйл

Оноо: 1 №: 19200

Тус бүр  q1=-5 Кл ба q2=13 Кл цэнэгтэй ижил хэмжээтэй 2 металл биеийг шүргэлцүүлсний дараа тус бүр ямар цэнэгтэй болох вэ?

  • A. q1=4 Кл, q2=-4 Кл

  • B. q1=5 Кл, q2=13 Кл

  • C. q1=4 Кл, q2=4 Кл

  • D. q1=-13 Кл, q2=5 Кл

Оноо: 1 №: 19166
Багц даалгавар

y=2x-3 функц өгчээ.

Дараах хүснэгтийг нөхөөрэй.    

  • A. 

Оноо: 1 №: 19165

Дүрс 2-ийг (-6,-9) чиглэлтэй параллел зөөлтөөр хувиргаарай.            

  • A. 

Оноо: 1 №: 19161

1-р дүрс 2-р дүрсэд шилжсэн хувиргалтыг тодорхойл.

  • A. Тэнхлэгийн тэгш хэм

  • B. Координатын эх дээр төвтэй төвийн тэгш хэм

  • C. Эерэг коэффициенттой гомотет

  • D. Параллел зөөлт

Оноо: 1 №: 19160

Нэгэн улсын хүн ам 2014 онд 2.7 сая байжээ. 2015 оны тооллогоор хүн амын тоо 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Хүн амын тоо хэд болсон бэ?            

  • A. 2.9 сая

  • B. 2.8 сая

  • C. 2.87 сая

  • D. 2.97 сая

Оноо: 1 №: 19159

ABC гурвалжин A'B'C' гурвалжинд шилжсэн гомотетийн коэффициентийг олоорой.

'

  • A. 2

  • B. 4

  • C. –2

  • D. 0.5

Оноо: 1 №: 19158

5\cdot \sqrt[3]{x-3}=15   тэгшитгэлийн шийд аль вэ?

  • A. 32

  • B. 24

  • C. 27

  • D. 30

Оноо: 1 №: 19157

Тойрог хичнээн тэгш хэмийн тэнхлэгтэй вэ?          

  • A. 30

  • B. 360

  • C. хязгааргүй олон

  • D. 100

Оноо: 1 №: 19156

Хоёр хайрцагт 24кг ба 10кг алим байв. Хайрцаг бүрт ижил хэмжээний алим нэмж хийхэд эхний хайрцаг дахь алимны жин нөгөө хайрцаг дахь алимны жингээс 2 дахин их болжээ. Нэг хайрцагт нэмсэн алимны жинг х гэвэл аль тэгшитгэл зохиогдох вэ?  

  • A. x + 24 = 2 + (x + 10)

  • B. x + 24 = 2(x + 10)

  • C. 2x + 24 = 2(x + 10)

  • D. x + 24 = x + 20

Оноо: 1 №: 19155

10;11;11;12;12;13;13;12;11;10 өгөгдлийн арифметик дунджийг олоорой.

  • A. 10.5

  • B. 11

  • C. 11.5

  • D. 12

Оноо: 1 №: 19154

Тойргийн төвөөс хөвч хүртэлх зай 4см, уг хөвчийн урт 6см бол тойргийн радиусыг олоорой.

  • A. 6см

  • B. 5см

  • C. 8см

  • D. 9 см

Оноо: 1 №: 19153

Аль хос тоо  \left\{\begin{matrix} x+y=16 & & \\ x-y=4 & & \end{matrix}\right. тэгшитгэлийн системийн шийд болох вэ?

  • A. (–10; 6)

  • B. (10; 6)

  • C. (10; –6)

  • D. (–10; –6)

Оноо: 1 №: 19152

\sqrt{81}-\sqrt{10^{2}-6^{2}} илэрхийллийн утгыг ол.

  • A. 1

  • B. 7

  • C. 17

  • D. 5

Оноо: 1 №: 19151

Зурагт өгсөн секторын талбай аль нь вэ?

  • A. \pi

  • B. 2\pi

  • C. 540

  • D. 4\pi

Оноо: 1 №: 19150

Дэлхий нарнаас 150 сая км зайтай байдаг. Гэрлийн хурд 3*10^{8}\frac{m}{c} гэж тооцвол нарнаас  гарсан гэрэл дэлхий дээр хичнээн хугацааны дараа ирэх вэ?

 

  • A. 500 минут

  • B. 8 минут

  • C. 500 цаг

  • D. 8 минут 20 сек

Оноо: 1 №: 19149

\frac{x^{2}-16}{x-4}  бутархайг хураахад  аль илэрхийлэл гарах вэ?

 

 

  • A. \sqrt{x}-4

  • B. x+4

  • C. \sqrt{x}+4

  • D. x-4

Оноо: 1 №: 19147

Дараах шулууны тэгшитгэл аль нь вэ?

  • A. y=1.5x-2.5

  • B. y=0.5x-2.5

  • C. y=1.5x+2.5

  • D. y=5x-2.5

Оноо: 1 №: 19146

6^{3x-5}=36^{x-1} илтгэгч тэгшитгэлийн шийд аль вэ?

  • A. 2

  • B. –2

  • C. –3

  • D. 3

Оноо: 1 №: 19145

10;11;11;12;12;13;13;12;11;10 өгөгдлийн медианыг ол.

  • A. 11.5

  • B. 11

  • C. 10.5

  • D. 12

Оноо: 1 №: 19144

Дараах зургаас x -ийн утгыг олоорой.

  • A. 10

  • B. 7

  • C. 12

  • D. 14

Оноо: 1 №: 19143

Арифметик прогрессийн a_{1}=4 ба a_{6}=14 бол ялгаврыг олоорой.

  • A. 5

  • B. 3

  • C. 2

  • D. 10

Оноо: 1 №: 19142

x^{2}-8x+7 квадрат гурван гишүүнтийг үржигдэхүүн болгон задалсан нь аль вэ?

  • A. \left ( x-1 \right )\left ( x+7 \right )

  • B. \left ( x+1 \right )\left ( x-7 \right )

  • C. \left ( x-1 \right )\left ( x-7 \right )

  • D. \left ( -x+1 \right )\left ( x+7 \right )

Оноо: 1 №: 19141

10;11;11;12;12;13;13;12;11;11;10 өгөгдлийн моодыг ол.

  • A. 10

  • B. 11

  • C. 12

  • D. 13

Оноо: 1 №: 19140

22.5м2-г стандарт бичиглэл ашиглан сантиметр квадрат нэгжээр илэрхийл.   

  • A. 22.5×104см2

  • B. 22.5×106см2

  • C. 2.25×105см2

  • D. 2.25×107см2

Нийт: 19,976