Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19254

Шилэн орчноос гэрлийн цацраг хэрхэн тусахыг зурагт үзүүлэв. Шилний хувьд дотоод бүрэн ойлтын өнцөг 42° байдаг.

Дараах хүснэгтээс аль нь гэрлийн талаарх зөв дүгнэлтийг гаргасан байна вэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 19429

Гурвалжинд багтсан тойргийн төв хаана байрлах вэ?

  • A.Талуудын дунджаас босгон перпендикулярын огтлолцол дээр

  • B.Биссектрисүүдийн огтлолцол дээр

  • C.Өндрүүдийн огтлолцол дээр

  • D.Медиануудын огтлолцол дээр

Оноо: 1 №: 19428

  • A.128

  • B.262

  • C.274

  • D.280

Оноо: 1 №: 19427

  • A.2x2

  • B.3x3

  • C.3x2

  • D.2x3

Оноо: 1 №: 19426

Шугаман тэгшитгэлийн системийн шийдийг ол.

.  \begin{Bmatrix} 3x+4y= -6 & \\ 5x+6y= -8 & \end{matrix}

  • A.(1;2)

  • B.(1; 3)

  • C.(2;-3)

  • D.(2;3)  

Оноо: 1 №: 19425

Үйлдлийг гүйцэтгэ.  

  • A.4x^{2}-1

  • B.2x-1

  • C.4x-1

  • D.

Оноо: 1 №: 19253

Гэрлийн цацраг хоорондоо параллель хоёр хавтгай толиноос хэрхэн ойхыг зурагт үзүүлэв.

Дараах хэллэгүүдээс зөвийг сонгоно уу.

  • A. 1-р толины хувьд тусгалын өнцөг 20°

  • B. 1-р толины хувьд тусгалын өнцөг 140°

  • C. 2-р толины хувьд тусгалын өнцөг 70°

  • D. 2-р толины хувьд тусгалын өнцөг 90°

Оноо: 1 №: 19252

Гэрэл агаараас шилэн дээр тусав. Зураг дээр аль цацраг гэрлийн хугарсан цацрагийг зөв дүрсэлсэн бэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 19424

Барааны үнэ эхлээд 45%, дараа нь дахин 20%-аар өссөн бол нийт хэдэн хувь өссөн бэ?

  • A.74%                      

  • B.65%  

  • C.45%   

  • D.9%

Оноо: 1 №: 19251

Шар будаг яагаад шар өнгөтэй харагддаг вэ?

  • A. Тусаж буй гэрлийн шар өнгийг ойлгож, бусад өнгийг шингээдэг.

  • B. Тусаж буй гэрлийн шар өнгийг шингээж, бусад өнгийг ойлгодог.

  • C. Будаг нарны гэрлийн бүх өнгийг өөртөө шингээж шар гэрэл цацруулдаг.

  • D. Будаг нь нарны гэрлийн бүх өнгийг ойлгодог.

Оноо: 1 №: 19250

Дараах зурагт резисторууд хэрхэн холбогдсоныг тодорхойлно уу.

  • A. R1 ба R2 нь цуваа, нийлээд R3 –тай зэрэгцээ

  • B. R3 ба R2 зэрэгцээ, нийлээд R1-тэй цуваа

  • C. R1 ба R2 зэрэгцээ, нийлээд R3-тай цуваа

  • D. R3, R2, R1 эсэргүүцлүүд нь бүгд зэрэгцээ

Оноо: 1 №: 19249

Зурагт үзүүлсэн хэлхээний 1-р чийдэнгээр 5 А, 2-р чийдэнгээр 3 А гүйдэл гүйж байгаа бол 3 болон 4-р чийдэнгээр ямар гүйдэл гүйх вэ?

  • A. I3=3 A, I4=2 A

  • B. I3=3 A, I4=5 A

  • C. I3=2 A, I4=3 A

  • D. I3=3 A, I4=8 A

Оноо: 1 №: 19423

Тооцоол.

  • A.3a

  • B.3

  • C.81

  • D.81a

Оноо: 1 №: 19248

Соронзон орон болон гүйдлийн чиглэлийн хамаарлыг буруу дүрсэлсэн нь аль вэ?

 

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 19247

Тогтмол соронзоос үүсэх соронзон оронг аль нь зөв дүрсэлсэн бэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 19246

Солениодоор гүйдэл гүйлгэхэд үүсэх соронзон орон ямар ямар хэмжигдэхүүнээс хэрхэн хамаарах вэ?

  • A. Ороодсын тооноос урвуу, гүйдлийн хэмжээнээс шууд

  • B .Гүйдлийн хэмжээнээс урвуу, ороодсын тооноос шууд

  • C. Ороодсын тоо ба гүйдлийн хэмжээнээс шууд

  • D. Ороодсын тоо ба гүйдлийн хэмжээнээс урвуу

Оноо: 1 №: 19245

Тогтмол соронзыг голоор нь 2 хэсэг болгон хуваахад . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

  • A. N болон S туйлтай 2 хэсэг болно.

  • B. Соронзон шинж чанараа алдана.

  • C. 2 соронзон болно.

  • D. Зөвхөн 1 туйлтай болно.

Оноо: 1 №: 19244

Зурагт хоёр ижил соронз өгөгджээ. Эдгээр соронзууд хоорондоо хэрхэн харилцан үйлчлэлцэх вэ?

  • A. Таталцана

  • B. Түлхэлцэнэ

  • C. Харилцан үйлчлэлцэхгүй

  • D. Эхлээд таталцаад дараа нь түлхэлцэнэ

Оноо: 1 №: 19243

Тус бүр q1=2 Кл ба q2=-10 Кл цэнэгтэй ижил хэмжээтэй 2 металл биеийг шүргэлцүүлсний дараа тус бүр ямар цэнэгтэй болох вэ?

 

  • A. q1=2 Кл, q2=-12 Кл

  • B. q1=-4 Кл, q2=4 Кл

  • C. q1=-6 Кл, q2=-6 Кл

  • D. q1=8 Кл, q2=8 Кл

Оноо: 1 №: 19242

Хэрэв цахилгаан цэнэгийн хувьд саармаг байсан А болон Б биеийг хооронд нь үрэхэд Б бие эерэг цэнэгтэй болсон бол дараах хэллэгүүдийн аль нь зөв бэ?

  • A. Б биеэс А руу протон шилжсэн.

  • B. Б биеэс А руу электрон шилжсэн.

  • C. А биеэс Б рүү протон шилжсэн.

  • D. А биеэс Б рүү электрон шилжсэн.

Оноо: 1 №: 19241

М, N, L гэсэн 3 цэнэгт бие өгөгдөв. Тэдгээрийн L нь сөрөг бөгөөд M ба N түлхэлцэж, N ба L таталцаж байсан бол эдгээр биеийн цэнэгийг тодорхойлно уу.

 

  • A. N сөрөг, M сөрөг

  • B. M эерэг, N сөрөг

  • C. M эерэг, N эерэг

  • D. N эерэг, M сөрөг

Оноо: 1 №: 19240

Дараах биеүдийн аль нь цахилгаан гүйдлийг сайн дамжуулах вэ?

  • A. Мод

  • B. Хөнгөн цагаан

  • C. Шил

  • D. Цаас

Оноо: 1 №: 19324

Чингис хааны өмнөх үеийн  монголчуудын гол бүрдлийг  оршин байсан газар нутагтай нь зөв харгалзуулна уу.

            1. Монгол улс             a.Алтай, хангайн нурууг дамнан Эрчис гол хүртэлх нутгаар

            2. Хэрэйд улс              b.Онон, Хэрлэн,Туул гурван голын эхээр

           3. Найман улс              c.Туул, Орхон голын саваар

          4. Татар улс                   d. Хөлөн, Буйр нуур, Оршун голын саваар

  • A.1b2c3a4d

  • B.1c2d3b4a

  • C.1c2b3a4d

  • D.1b2c3d4a

Оноо: 1 №: 19239

Хайруулын тавагны металл бариул амархан халдаг.

Энэ тохиолдолд дулаан солилцоо ямар хэлбэрээр явагдаж байна вэ?

  • A. Цацаргалт

  • B. Дулаан дамжуулал

  • C. Конвекц ба цацаргалт

  • D. Дулаан дамжуулал ба конвекц

Оноо: 1 №: 19238

Доорх биеүдийг халаахад дараах хэмжигдэхүүнүүдийн аль нь өөрчлөгдөхгүй вэ?

  • A. Төмөр биеийн нягт

  • B. Зэс зоосны масс

  • C. Төмөр савааны урт

  • D. Мөнгөн бөгжний диаметр

Оноо: 1 №: 19237

Зурагт бодисын төлөвийн өөрчлөлтийн бүдүүвчийг харуулжээ.

Асуултын тэмдгийн оронд тохирох үзэгдлийн нэрийг сонгоно уу.

  • A. Талсжих

  • B. Сублимацлах

  • C. Шингэрэх

  • D. Конденсацлах

Оноо: 1 №: 19236

Термометр ашиглан битүү саванд байгаа хийн температурыг хэмжжээ. Температур ба хугацааны хамаарлын график өгөгдөв.

P хугацааны агшин дахь хийн молекулуудтай харьцуулахад Q хугацаан дахь хийн молекулууд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

  • A. Хоорондоо илүү хол зайтай оршино.

  • B. Хэмжээгээр томорсон байна.

  • C. Савны ханыг илүү хүчтэй мөргөнө.

  • D. Илүү удаан хөдөлгөөн хийж байна.

Оноо: 4 №: 19438
Багц даалгавар

 Дараах мэдээллийг сайтар уншаад асуултад хариулаарай.

Улаанбаатар хотод өдөртөө 6 хэм хүйтэн, шөнөдөө 12 хэм хүйтэн, Баруун аймгийн нутгаар бага зэрэг салхитай, шөнөдөө 18 хэм хүйтэн, өдөртөө Улаанбаатар хотоос 2 хэмээр хүйтэн, Төв болон Зүүн аймгийн нутгаар  шөнөдөө 8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаан байна.

Сурагч дээрх цаг уурын мэдээг хүснэгтээр илэрхийлэхийг оролдсон ч дутуу бичсэн байна. Хүснэгтийг гүйцээнэ үү.                                                                                      

Газар нутаг Газар нутаг Шөнийн температур Өдрийн температур
Улаанбаатар хот мэдээлэл байхгүй   6 хэм хүйтэн
Баруун аймаг   18 хэм хүйтэн  
Зүүн аймаг   8 хэм хүйтэн  
Төвийн аймаг мэдээлэл байхгүй   2 хэм дулаан

 

 

  • A. Баруун аймгийн өдөрт 8 хэм хүйтэн гэж зөв бичсэн бол 1 оноо, УБ шөнө, баруун аймаг салхи, зүүн аймгийн өдөр болон төвийн аймгийн шөнийн заалтыг бүгдийг зөв бичсэн бол 3 оноо /4 зөв/, эдгээрээс 3 зөв бол 2 оноо, 2 зөв бол 1 оноо, зөвхөн 1 зөв бол оноо өгөхгүй 

Оноо: 2 №: 19191
Багц даалгавар

\left ( \frac{1}{\sqrt{7}-2}+\frac{1}{\sqrt{7}+2} \right )\div \frac{\sqrt{7}}{9}-4 илэрхийлэл өгчээ.

\frac{1}{\sqrt{7}-2}+\frac{1}{\sqrt{7}+2}  үйлдлийг гүйцэтгэ. 

 

  • A. \frac{\sqrt{7}+2+\sqrt{7}-2}{\left ( \sqrt{7}-2 \right )\cdot \left ( \sqrt{7}+2 \right )}=\frac{2\sqrt{7}}{7-4}=\frac{2\sqrt{7}}{3}

Оноо: 1 №: 19192
Багцын даалгавар

Өмнөх алхамд олсон хариуг \frac{\sqrt{7}}{9} -д хуваа.

 

  • A.  \frac{2\sqrt{7}}{3}:\frac{\sqrt{7}}{9}=\frac{2\sqrt{7}\cdot 9}{3\cdot\sqrt{7} }=6

Оноо: 1 №: 19193
Багцын даалгавар

Илэрхийллийн утгыг ол.

  • A. 6-4=2

Оноо: 1 №: 19188
Багц даалгавар

5%-ийн 400 гр давсны уусмал байв.

a) Уг уусмалд хэдэн грамм давс байгаа вэ?

  • A. 400×0.05=20гр

Оноо: 1 №: 19189
Багцын даалгавар

Уг уусмалд хэдэн грамм цэвэр ус байгаа вэ?    

  • A. 380гр

Оноо: 2 №: 19190
Багцын даалгавар

Уусмал дээрээ 100гр цэвэр ус нэмбэл хэдэн хувийн уусмал үүсэх вэ?

  • A. \frac{20}{400+100}=0.04=4%

Оноо: 1 №: 19185
Багц даалгавар

О цэгт төвтэй тойргийн радиус 36см байв. Тойргийн төвөөс 60см зайд орших K цэгээс АK, BK шүргэгчүүд татжээ.

АK хэрчмийн уртыг ол. 

  • A. 48см

Оноо: 1 №: 19186
Багцын даалгавар

АОK гурвалжны талбайг ол.

  • A. s_{AOK}=864cm^{3}

Оноо: 2 №: 19187
Багцын даалгавар

АВ хөвчийн уртыг ол.

  • A. 57.6см

Оноо: 1 №: 19171
Багц даалгавар

9а, 9б ангийн эрэгтэй эмэгтэй сурагчдын тоог диаграммаар үзүүлэв.

Анги бүрээс нэг хүүхэд санамсаргүйгээр сонгож математикийн шалгалт авах болжээ.

9а ангиас эрэгтэй сурагч сонгогдох болон 9б ангиас эрэгтэй сурагч сонгогдох үзэгдлүүд хамааралтай юу?

  • A.  үл хамаарах үзэгдлүүд

Оноо: 1 №: 19226

Дараах хүснэгтэд найман өөр төрлийн энергийн эх үүсвэр өгөгджээ.

Эдгээрээс хэд нь нөхөн сэргээгдэхгүй эрчим хүчний эх үүсвэр вэ?

  • A. 3

  • B. 4

  • C. 5

  • D. 6

Оноо: 1 №: 19225

Зурагт үзүүлсэн дүүжинг P цэгээс суллан тавив. Дүүжин хэсэг хугацааны турш хэлбэлзэж байгаад R цэгт зогсжээ.

Эцэстээ дүүжин R цэгт зогсох үед анх байсан энерги ямар энергид хувирсан бэ?

  • A. Агаарын эсэргүүцлийн улмаас дулааны энергид хувирсан.

  • B. Бүх энерги устаж үгүй болсон.

  • C. Механик энергид хувирсан.

  • D. Q цэгт байгаа энерги анхны энергитэй тэнцүү.

Оноо: 1 №: 19224

Зурагт үзүүлсэн дүүжинг P цэгээс суллан тавив. Дүүжин хэсэг хугацааны турш хэлбэлзэж байгаад R цэгт зогсжээ.

Дүүжин Q цэгт байхад ямар энергитэй байгаа вэ?

  • A. Зөвхөн кинетик энерги

  • B. Зөвхөн потенциал энерги

  • C. Хэлбэлзлийн энерги

  • D. Кинетик ба потенциал энерги

Оноо: 1 №: 19223

Зурагт үзүүлсэн хөшүүргэн жинлүүр ашиглаж биеийн жинг тодорхойлох боломжтой.

Сурагч 200 г, 100 г, 50 г, 20 г туухайг ашиглан биеийн жинг тодорхойлохыг оролдоход дараах үр дүн гарчээ.

Дараах өгөгдлүүдээс аль нь биеийн жин байж болох вэ? 

  • A. 3.65 Н

  • B. 3.45 Н

  • C. 3.50 Н

  • D. 3.70 Н

Оноо: 1 №: 19222

Зурагт гурван өөр саванд хийсэн ижил шингэн өгөгдөв. Сав бүрт ижил хэмжээний шингэн нэмж хийхэд аль савны ёроол дахь даралт хамгийн бага болох вэ?

  • A. P

  • B. Q

  • C. R

  • D. Бүгд ижилхэн

Оноо: 1 №: 19221

Биед гаднаас хүч үйлчлэх үед зарим физик хэмжигдэхүүн өөрчлөгддөг. Дараах физик хэмжигдэхүүнүүдийн аль нь өөрчлөгдөх вэ?

  • A. Өнгө

  • B. Үрэлтийн коэффициент

  • C. Масс

  • D. Хөдөлгөөний чиглэл

Оноо: 1 №: 19220

Дараах зурагт машины хурд-хугацааны диаграмм дүрслэгджээ.


Аль хэсэгт машин хамгийн бага зам туулсан бэ?

  • A. PQ

  • B. QR

  • C. RS

  • D. ST

Оноо: 1 №: 19219

Дараах зурагт машины хурд-хугацааны диаграмм дүрслэгджээ.

Машины хурдатгал аль хэсэгт тэгтэй тэнцүү вэ?

  • A. PQ

  • B. QR

  • C. RS

  • D. ST

Нийт: 19,976