Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19442

Дараах өгөгдлөөс модонд зоогдсон хадаасыг ХАМГИЙН бага хүч зарцуулж сугалах боломжтой багажийг сонгоно уу.

          

  • A.жижиг бахь    

  • B.том бахь

  • C.богино иштэй хадаас сугалагч 

  • D.урт иштэй хадаас сугалагч

Оноо: 1 №: 19083

Зүүнгарын хаант улс хэмээн нэрлэх болсон шалтгааныг дараах өгөгдлөөс сонгоно уу.

  • A. Цорос Өөлд нь баруун Монголын зүүн хойд хэсгээр нутаглаж байсан.

  • B. Ойрад Монголчууд нь Монголын зүүн хэсгээр нутаглаж байсан

  • C. Халх Монголын зүүн хэсгээр оршиж байсан

  • D. Өвөр Монголын зүүн хойд хэсгээр оршиж байсан.

Оноо: 1 №: 19082

1281 оныг зуунд шилжүүлж, зөв хариултыг сонгоно уу.   

  • A. XII зууны I хагас   

  • B. XII зууны II хагас

  • C. XIII зууны I хагас

  • D. XIII зууны II хагас

Оноо: 1 №: 19081

1189 онд Тэмүжинг Монгол улсын хаанд өргөмжлөгдөх үйл явц ямар нэртэй газар болсон бэ?

  • A. Хэрлэний доод урсгал

  • B. Хар зүрхний хөх нуурт

  • C. Онон мөрний эхэнд  

  • D. Сэнгүр горхинд

Оноо: 1 №: 19080

Дунд чулуун зэвсгийн үеийн багаж зэвсэгт гарсан гол хөгжил аль нь вэ?

  • A.  

  • B. 

  • C. 

  • D. 

Оноо: 1 №: 19079

Монгол нутагт оршин тогтнож байсан дараах төрт улсуудаас аль нь Монгол угсааны улс вэ?

 

  • A. Түрэг

  • B. Уйгар

  • C. Жужан

  • D. Манж Чин

Оноо: 1 №: 19020

Монгол Улсын их хурлын бүрэн эрхэд хамаарахгүй өгөгдлийг олно уу.

  • A. Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах

  • B. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах

  • C. Өршөөл үзүүлэх шийдвэр гаргах 

  • D. Гадаад бодлогын үндсийг тодорхойлох

Оноо: 1 №: 19019

Аймаг, нийслэлийн засаг даргын гаргасан  шийдвэрийг юу гэж нэрлэдэг вэ?

  • A. Хууль

  • B. Зарлиг

  • C. Тогтоол  

  • D. Захирамж  

Оноо: 1 №: 19018

Монгол улсын үндсэн хуулинд заасан иргэний биелүүлэх ёстой үндсэн үүрэгт аль нь хамаарахгүй вэ?

 

  • A. Эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөрлөх  

  • B. Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх

  • C. Хуулиар ногдуулсан албан татвар төлөх

  • D. Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах

Оноо: 1 №: 19017

Доорх ойлголтуудыг харгалзуулан зөв тохируулна уу.

1. Төрийн байгууллагын үүрэг    

А.Амжилттай суралцах

2. Эцэг, эхийн үүрэг

B.Аюулгүй байдал, сургалтын чанар

3. Хувийн үүрэг хариуцлага

C. Хичээлдээ явах нөхцөл боломж

  • A. 1С 2А 3В

  • B. 1С 2В 3А

  • C. 1В 2А 3С 

  • D. 1В 2С 3А

Оноо: 1 №: 19016

Талхны эрэлт, нийлүүлэлтэд үндэслэн зах зээлийн тэнцвэрт үнэ тогтсон мөрийг олно уу.

 

  • A. Талхны үнэ, төг- 450 ,  Талхны нийлүүлэлт шир.-4500 , Талхны эрэлт, шир- 6500

  • B. Талхны үнэ, төг- 550,  Талхны нийлүүлэлт шир.-5000 , Талхны эрэлт, шир- 6000

  • C. Талхны үнэ, төг- 650,  Талхны нийлүүлэлт шир.-5500 , Талхны эрэлт, шир- 5500

  • D. Талхны үнэ, төг- 750,  Талхны нийлүүлэлт шир.- 6000, Талхны эрэлт, шир-5000 

Оноо: 1 №: 19015

Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү. Эдийн засаг нь нийгэм болон нийгмийн гишүүдийн хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд хязгаарлагдмал нөөцүүдийг хэрхэн яаж, үр дүнтэй ашиглах, зарцуулах талаар .............хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм.

  • A. Хуваарилалт

  • B. Арилжаа

  • C. Тохиролцоо

  • D. Сонголт

Оноо: 1 №: 19014

Нэгэн сурагч нийгмийн амьдралын дөрвөн үндсэн хүрээгээр зураглал хийж үзүүлжээ. Зурагт аль  хэсгийг буруу тэмдэглэсэн бэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 19013

Нийтлэг зорилгыг хэрэгжүүлэх үүднээс албан ёсны үүрэг, хуваарилалтаар холбогдсон, бичигдмэл хэм хэмжээгээр гишүүдийн зан үйл, үйлдлийг тодорхойлдог бүлэг аль нь вэ?

 

  • A. Овог  

  • B. Байгууллага 

  • C. Найз нөхөд

  • D. Гэр бүл

Оноо: 1 №: 19068
Багц даалгавар

Доор өгөгдсөн зурагт навчийн хөндлөн огтлолыг харуулжээ

Ургамалд фотосинтезийн процесс явагдахад хамгийн гол үүрэгтэй, хамгийн олон хлоропласт агуулсан эс бүхий навчийн бүтцийн хэсэг аль нь вэ? Бүтцийг заасан үсгийг нэрлэж  бичнэ үү.   

  • B  гэж бичих, эсвэл  баганан эд гэж нэрлэж бичсэний аль нэгэнд 1 оноог өгнө. 

Оноо: 2 №: 19069
Багцын даалгавар

Навчийн эпидермисийн эсүүд хлоропласт агуулаагүй байдаг. Эпидермисийн үүрэг болон хлоропласт агуулаагүйн шалтгааныг тайлбарлана уу.

Үүрэг   ...............................................................................................................................

 

Шалтгаан  .........................................................................................................................

 

….......................................................................................................................................  

  • Эпидермисын эсүүд навчийг болон аливаа гадаргууг хамгаалах үүрэгтэй, фотосинтезэд хэрэгтэй гэрлийг нэвтрүүлэх үүрэгтэй учраас өнгөгүй байдаг гэж  холбож бичвэл 1 оноо.                             

    Шалтгаан нь фотосинтезийг явуулахад шаардлагатай гэрлийн энергийг багана эдэд саадгүй нэвтрүүлэхэд эпидермисын эсүүд нь өнгөгүй тунгалаг байх нь зохилдсон гэж  холбож бичвэл 1 оноо өгнө.

     

Оноо: 1 №: 19067
Багц даалгавар

Биеийн температур буцаж хэвийн болоход арьсан дахь цусны судаснууд ямар үүрэгтэй болохыг тайлбарлана уу.

Арьсан дахь цусны судаснууд:

  • A. гадаад орчны температур нь бага байгаа үед арьс алдаж байгаа дулааныг багасгахын тулд арьсны гадаргуугийн артерийн судсууд агшиж, цусны хангамж багасна гэж бичвэл 1 оноо өгнө.

Оноо: 1 №: 19066
Багц даалгавар

Биеийн температур буцаж хэвийн болоход элэг ямар үүрэгтэй болохыг тайлбарлана уу. 

Элэг:

  • A. элгэнд дулаан үйлдвэрлэх үйл явц явагдаж цусны эргэлтээр үүссэн дулааныгбиеийн бусад хэсэгт  зөөвөрлөдөг гэж бичвэл 1 оноо өгнө 

Оноо: 2 №: 19063
Багц даалгавар

Графикаар нэгэн хүний усанд орохоос өмнөх үе , орж байх үе, усанд орсны дараах үе,  нийт  3 үеийн биеийн температурыг үзүүлжээ. Орсон усны температур нь 22ºС байсан.

                                               Хугацаа/ минут

Гомойотерм  гэдэг нэр томьёоны утгыг тайлбарлаж, жишээ гаргана  уу.

  • A. Гомойотерм  гэдэг нь биеийн дотоод орчныг гадаад орчны өөрчлөлтөөс үл хамааруулан бодисын солилцоог  тогтмол нэгэн хэвийн байлгадаг амьтдыг нэрлэсэн  гэж тодорхойлолтыг бичвэл 1 оноо тохирох зөв жишээг :  хөхтөн амьтад хүн шувуу зэрэг нь   биеийн температураа зохицуулах үйл ажиллагаа гэж нэрлэж бичвэл 1   оноо,тодорхойлолт жишээг хамтад нь зөв бичвэл  нийт 2 оноог   өгнө. 

Оноо: 1 №: 19064
Багцын даалгавар

Энэ хүн хэр зэрэг удаан усанд байсан бэ?

  • A. усанд 20 минут байсан гэж  тооцоолсон бол 1 оноо өгнө 

Оноо: 1 №: 19065
Багцын даалгавар

Яагаад  биеийн температур нь   буурсны учрыг тайлбарлана уу.

  • A. орж байгаа  усны дулаан  22 цельс байгаа учир  их хэмжээний биеийн дулааныг усанд шилжүүлсэнээс биеийн температур нь   унаж доошилсон гэж бичвэл 2 оноо өгнө 

Оноо: 1 №: 19060
Багц даалгавар

Хүний хоол хүнсний шим  бодисуудыг химийн боловсруулалтад оруулахад чухал үүрэгтэй бодисыг юу гэдэг вэ?

  • A. химийн бодисын нэрийг  энзим  гэж бичвэл 1 оноог өгнө. 

Оноо: 2 №: 19061
Багцын даалгавар

Уургийн нэгдлүүд ходоодонд задрахад зайлшгүй шаардлагатай 2 нөхцлийг бичнэ үү.

  • 1. уураг ходоодонд задрахад ходоодны салст бүрхэвчид байдаг булчирхайнаас ходоодны шүүс ялгарсан байна гэвэл 1 оноо.                  

    2.  шүүсэнд энзим, салст бодис, давсны хүчил агуулсан байгаагийн аль нэгийг оруулж бичсэн байвал 1 оноо.                                               

    нийт 2 оноо өгнө.  

Оноо: 2 №: 19062
Багцын даалгавар

Хүний хоол боловсруулах замд залгих, боловсрон шимэгдэх, ялгаран гадагшлах гэсэн үе шатууд дэс дараалан  явагддаг. Нарийн гэдсэнд явагдахад  зохилдсон үе шатын онцлогийг тайлбарлаж бичнэ үү.  

  • Нарийн гэдсэнд боловсрон шимэгдэх үйл явц явагддаг гэж бичвэл 1 оноо. Энэ үйл явц явагдахад  хөхлөгийн бүтэц чухал үүрэгтэй, мөн нарийн  гэдэс нь  хүний хамгийн урт гэдэс болно. Задарсан хоол тэжээлийн бодисууд нарийн гэдэсний ханаар шимэгдэн цусны урсгалд ордог гэж бичвэл 1  оноо өгнө.

     

Оноо: 1 №: 19059

Хүний биеийн дулаан зохицуулгад арьс чухал үүрэгтэй оролцдог. Гадаад орчны температур халуун  байх үед арьсанд гарах өөрчлөлтүүдийг зөв илэрхийлсэн хувилбарыг сонгоно уу.

  1. Захын цусны судас өргөсөж, түүгээр урсах цусны урсгал нэмэгдэнэ.
  2. Захын цусны судас нарийсаж, түүгээр урсах цусны урсгал багасна.
  3. Хөлс ихээр ялгарна.
  4. Хөлс ялгарахаа болино.
  5. Арьсны шар үс өргөгч булчингийн агшилтаар татагдаж босно.
  6. Арьсны шар үс өргөгч булчин суларснаар үс нална.
  • A. 1, 3, 6  

  • B. 1, 4, 5  

  • C. 2, 4, 5

  • D. 2, 3, 6

Оноо: 1 №: 19058

Цардуул ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүний нэг бол талх билээ. Түүний найрлагад цардуул их хэмжээгээр агуулагдсаныг илрүүлэх урвалж болон үзүүлэх өнгийг зөв илэрхийлсэн хувилбарыг сонгоно уу.

  • A. Биурет, улаан

  • B. Иодын уусмал, хөх   

  • C. Калийн гидроксид, ягаан 

  • D. Метилийн хөх, өнгөгүй

Оноо: 1 №: 19057

Ургамал болон амьтны эсүүд хэзээ амьсгалдаг вэ? Зөв хариултыг дугуйлна  уу.

 

  • A. Амьтан - бүх өдрийн турш, Ургамал- бүх өдрийн турш

  • B. Амьтан - бүх өдрийн турш, Ургамал- зөвхөн шөнийн цагаар

  • C. Амьтан- зөвхөн өдрийн цагаар, Ургамал- зөвхөн өдрийн цагаар

  • D. Амьтан- зөвхөн өдрийн цагаар, Ургамал- зөвхөн шөнийн цагаар

Оноо: 1 №: 19056

Цусны эсийн үүргийг зөв харгалзуулсан мөрийг олж дугуйлна уу.

         Цусны эсийн нэр                    Гүйцэтгэх  үүрэг
A              Улаан эс           Цус бүлэгнүүлэх
B              Цагаан эс           Дархлаанд оролцох
C              Цагаан эс           Нүүрсхүчлийн хийг  зөөвөрлөх
D              Ялтас           Хүчилтөрөгчийг    зөөвөрлөх

 

  • A.

  • B. 

  • C. 

  • D.

Оноо: 1 №: 19055

Зураг дээр цэцгийн бүтцийг үзүүлжээ. Энэ цэцэг салхиар тоос хүртэхэд голлох нөлөөтэй шинжийг сонгоно уу.

.

  • A. том дэлбэ

  • B. урт шилбэтэй дохиур

  • C. үр боловсрох орны байрлал

  • D. цоморлоггүй байх

Оноо: 1 №: 19054

Даавар нь ямар төрлийн бодист хамаарагдах  вэ?

  • A. Амин хүчил

  • B. Амин дэм

  • C. Нүүрс ус 

  • D. Уураг

Оноо: 1 №: 19053

Хоёр нутагтны ангийн онцлог шинжийг сонгоно уу.

                                                                                 

  • A. Биеийн дулаан тогтмол 

  • B. Биеийн бүрхүүл нь хайрс

  • C. Бодисын солилцооны хурд удаан   

  • D. Ихэвчлэн биеийн дотор үр тогтдог       

Оноо: 1 №: 19052

Бэлгийн бус үржлийн хэлбэрүүдийг түүгээр үрждэг амьд биетэй нь зөв тохируулсан хувилбарыг сонгоно уу.

1. нахиалах                2. нөхөн төлжих                     3. спороор                  4. ургал

а. геккон гүрвэл        b. гидра                                  с. төмс                           d. ойм

  • A. 1а2b3c4d

  • B. 1а2c3d4b

  • C. 1b2a3d4c

  • D. 1c2d3b4a

Оноо: 1 №: 19051

Ангилал зүйн түвшинг ихээс бага руу нь  зөв дарааллын дагуу бичсэнийг сонгоно уу. 

  • A. Аймаг, хүрээ, анги, баг, овог, төрөл, зүйл

  • B. Зүйл,төрөл,овог, баг, анги, хүрээ, аймаг

  • C. Овог, хүрээ, анги, аймаг, баг, зүйл, төрөл

  • D. Хүрээ, аймаг, баг, анги, овог, зүйл, төрөл

Оноо: 1 №: 19131

Судлаач цэвэр нүүрс, магнийн туузыг ноцох температур хүртэл нь халааж, бага зэрэг ус бүхий саванд хүчилтөрөгч хий дотор тус тус шатаажээ. Үүссэн уусмалын орчинг индикаторын цаас ашиглан шалгахад нүүрс шатаасан саванд pH=6, магни шатаасан саванд pH=8 байсан бол сав бүрт ямар оксид үүссэн бэ?

  • A. Нүүрсний шаталтаар суурийн оксид, Магнийн шаталтаар хүчлийн оксид

  • B. Нүүрсний шаталтаар хүчлийн оксид, Магнийн шаталтаар суурийн оксид

  • C. Нүүрсний шаталтаар хүчлийн оксид, Магнийн шаталтаар хүчлийн оксид

  • D. Нүүрсний шаталтаар суурийн оксид, Магнийн шаталтаар суурийн оксид

Оноо: 1 №: 19130

гэсэн элементийн ионы бүрэлдэхүүн хэсгийг сонгоно уу.

 

 

  • A. Протоны тоо 15, Электроны тоо 16, Нейтроны тоо 18

  • B. Протоны тоо 16, Электроны тоо 18, Нейтроны тоо 15

  • C. Протоны тоо 15, Электроны тоо 18, Нейтроны тоо 16

  • D. Протоны тоо 18, Электроны тоо 15, Нейтроны тоо 16

Оноо: 1 №: 19129

Уусмалын орчинг устөрөгчийн илтгэгчээр тодорхойлдог. Уусмалын орчин ба pH–ийн утгыг зөв харгалзуулсан хариуг сонгоно уу.

  • A. хүчиллэг pH=7, саармаг pH>7, шүлтлэг pH<7

  • B. хүчиллэг pH>7, саармаг pH=7, шүлтлэг pH<7

  • C. хүчиллэг pH<7, саармаг pH<7, шүлтлэг pH=7

  • D. хүчиллэг pH<7, саармаг pH=7, шүлтлэг pH>7

Оноо: 1 №: 19128

Устөрөгчийн бромтой харилцан үйлчлэх урвалын тэгшитгэл нь:

Дараах хүснэгтэн мэдээллийг ашиглан энэ урвалын дулааны илрэлийг тооцоолно уу.

  • A. 600

  • B. 460

  • C. 320

  • D. 280

Оноо: 1 №: 19127

Туйлгүй ковалент холбоотой бодисын томьёог сонгоно уу.

  • A. CH

  • B. MgCl2

  • C. H2

  • D. Mg

Оноо: 1 №: 19126

Атомын бүтцийг зөв загварчилсан зургийг сонгоно уу.

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1 №: 19125

Дараах зургийг ажиглаад химийн нэгдлийн төлөвийн шилжилтийн өөрчлөлт болох А, B, C үзэгдлийн нэрийг зөв илэрхийлсэн хариултыг сонгоно уу.

  • A. А-буцлах, В-конденсаци, С-хөлдөх

  • B. А-хөлдөх, В-хайлах, С-конденсаци

  • C. А-конденсаци, В-хайлах, С-хөлдөх

  • D. А-хөлдөх, В-конденсац, С-буцлах

Оноо: 1 №: 19124

Нефтиэс автомашины түлшийг ямар аргаар ялгаж авах вэ?

  • A. Шүүх арга

  • B. Энгийн нэрэх арга

  • C. Хэсэгчилсэн нэрэх арга

  • D. Дахин талстжуулах арга

Оноо: 1 №: 19123

Хүн төрөлхтөн хийг хураан авч өргөн хэрэглэдэг. Хураан авч шахсан хийнүүдийн хэрэглээг зөв харгалзуулсан хариултыг сонгоно уу.

  • A. 1Z,2X,3Y,4W

  • B. 1Y,2W,3Z,4X

  • C. 1Z,2W,3Y,4X

  • D. 1Y,2Z,3X,4W

Оноо: 1 №: 19122

Хэсэг сурагчид гялалзсан гоёмсог чулуу олж түүнийхээ  нягтыг хэмжихээр шийджээ. Дараах багаж, сав хэрэгслээс алийг нь сонгох хэрэгтэй вэ?

  • A. Шувтан колбо ба шилэн аяга

  • B. Шувтан колбо ба жин

  • C. Шилэн аяга ба хэмжээст цилиндр

  • D. Хэмжээст цилиндр ба жин

Оноо: 1 №: 19121

Zn + CuSO4 = ZnSO4 + Cu гэсэн урвалын төрлийг сонгоно уу.

  • A. Нэгдэх

  • B. Задрах

  • C. Халах

  • D. Солилцох

Оноо: 3 №: 19272

a. Хүн амын суурьшилд нөлөөлөх байгалийн нөхцөл, нөөцийг нэрлээрэй.

b. Байгалийн нөхцөл нөөц нь хүн амын суурьшилд хэрхэн нөлөөлдөг шалтгааныг дүгнэн бичээрэй.

  • Байгалийн хүчин зүйл - Гол мөрөн нуур, ой мод, байгалийн бүс; гадаргын хэлбэр, ашигт малтмалын тархалт, хөрсний үржил шим, газар тариалан эрхлэх боломж гэх мэтчилэн нэрлэнэ. Хүн ам нь усан хангамж, таатай уур амьсгал, байгалийн баялаг зэргийг даган суурьшдаг гэх зэргээр бичнэ. 

Нийт: 19,976