Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 491

Биеийн хөдөлгөөний хурд хугацааны хамаарлыг диаграмаар харуулав. Хугацааны завсар дахь биеийн туулсан замыг ол.

  • A. 8 м

  • B. 4 м

  • C. 2 м

  • D. 1 м

Оноо: 1 №: 490

Биеийн хөдөлгөөний хурд хугацааны хамаарлыг графикт үзүүлжээ. Хурдатгалыг олно уу.

  • A. 4 м/с2

  • B. 8 м/с2

  • C. 2 м/с2

  • D. 0

Оноо: 1 №: 489

Биеийн хөдөлгөөний хурд хугацааны хамаарлыг графикт үзүүлжээ. Хурдатгалыг олно уу.

  • A. 4 м/с

  • B. 2 м/с

  • C. 0

  • D. 8 м/с

Оноо: 1 №: 488

Биеийн хөдөлгөөний хурдатгал хугацааны хамаарлыг ашиглан биеийн хурдны өөрчлөлтийг олно уу.

  • A. 4 м/с

  • B. 2 м/с

  • C. 0

  • D. 8 м/с

Оноо: 1 №: 487

График ашиглан биеийн хөдөлгөөний хурдатгал ямар байсныг тодорхойлно уу?

  • A. -2 м/с2

  • B. -7.2 м/с2

  • C. 5 м/с2

  • D. 1 м/с2

Оноо: 1 №: 486

Биеийн хурд хугацааны хамаарлыг ашиглан хурдатгалыг олно уу.

  • A. 1 м/с2

  • B. 3.6 м/с2

  • C. -1 м/с2

  • D. -3.6 м/с2

Оноо: 1 №: 485

Моторт завь урсгал дагуу 150 км зайг 5 ц, мөн энэ зайг урсгал сөрж 10 ц явсан бол бүх замын турш завины дундаж хурдыг олоорой.

  • A. 50 км/ц

  • B. 20 км/ц

  • C. 15 км/ц

  • D. 25 км/ц

Оноо: 2 №: 484

Моторт завь голын урсгал дагуу 12 км/ц, урсгалын сөрж 9 км/ц хурдтай явна. Зогсоолуудын хооронд 3.6 км зайтай бол нэг зогсоолоос гараад нөгөө зогсоолд хүрээд буцаж иртлээ ямар дундаж хурдтай явах вэ?

  • A. 10.3 км/ц

  • B. 21 км/ц

  • C. 72 км/ц

  • D. 7.2 км/ц

Оноо: 2 №: 483

Автобус эхний 4 км замыг 20 км/ц, дараагийн 12 км замыг 40 км/ц хурдаар явжээ. Нийт замыг ямар дундаж хурдаар туулсан бэ?

  • A. 16 км/ц

  • B. 32 км/ц

  • C. 40 км/ц

  • D. 20 км/ц

Оноо: 2 №: 482

Галт тэрэг замын эхний хэсгийг 50 км/ц хурдтайгаар 2 цагт туулжээ. Үлдсэн 240 км замыг 3 цаг явжээ. Бүх замын турш дахь галт тэрэгний дундаж хурдыг олоорой.

  • A. 68 км/ц

  • B. 58 км/ц

  • C. 80 км/ц

  • D. 50 км/ц

Оноо: 1 №: 481

График дээр нэгэн зэрэг хөдөлсөн гурван машины хөдөлгөөнийг харуулав. Аль машин хамгийн их хурдтай вэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. Бүгд адилхан

Оноо: 1 №: 480

Тугал эхийнхээ мөөрөх чимээг 0.6 с-ийн дараа сонсож зогсож байгаа эх рүүгээ 6 м/с – ийн хурдтай шогшлоо. Хэдэн секундын дараа тугал эхдээ очих вэ? Агаарт дуу тархах хурд 340 м/с

  • A. 3.6 c

  • B. 30 c

  • C. 34 c

  • D. 56.6 c

Оноо: 2 №: 479

Дугуйчин хугацааны эхний 6 минутад 4 км, дараагийн 9 минутад 18 км, сүүлийн 5 минутад 8 км явсан бол дугуйчны дундаж хурдыг тооцоолно уу?

  • A. 90 км/ц

  • B. 30 км/ц

  • C. 1.5 км/ц

  • D. 50 км/ц

Оноо: 2 №: 478

Автобус А буудлаас В буудал хүртэл 60 км/ц хурдтайгаар 4 минут явав. Тэнд 3 минут зогсож цааш 30 км/ц хурдтайгаар 5 минут явж С буудалд хүрч очив. Автобус А-гаас С буудал хүрэхдээ ямар дундаж хурдтай явсныг олно уу?

  • A. 60 км/ц

  • B. 40 км/ц

  • C. 32.5 км/ц

  • D. 30 км/ц

Оноо: 1 №: 477

Бэлчээрт байсан гүү янцгаахад унага 2 с - ийн дараа сонслоо. Гүү унаганаас хэр хол байсан бэ? Агаарт дуу тархах хурд 340 м/с

  • A. 340 м

  • B. 1360 м

  • C. 170 м

  • D. 680 м

Оноо: 1 №: 476

30 кг масстай бие 12 м/с хурдтай хөдөлж байгаа бол түүний кинетик энергийг олно уу.

  • A. 2160 Ж

  • B. 21.6 Ж

  • C. 360 Ж

  • D. 180 Ж

Оноо: 1 №: 475

22 кг масстай бие 3 м/с хурдтай хөдөлж байгаа бол кинетик энергийг нь олно уу.

  • A. 99 Ж

  • B. 198 Ж

  • C. 33 Ж

  • D. 66 Ж

Оноо: 1 №: 474

25 кг масстай бие 2 м/с хурдтай хөдөлж байгаа бол кинетик энергийг нь олно уу.

  • A. 50 Ж

  • B. 12.5 Ж

  • C. 100 Ж

  • D. 1250 Ж

Оноо: 1 №: 473

Аль нь даралтын нэгжүүд вэ?

  • A. жоуль, паскаль

  • B. атм, мм муб

  • C. ньютон, атм

  • D. ньютон, мм муб

Оноо: 1 №: 472

Аль нь даралтын нэгжүүд вэ?

  • A. жоуль, паскаль

  • B. паскаль, мм муб

  • C. ньютон, атмосфер

  • D. ньютон, мм муб

Оноо: 1 №: 471

Аль нь даралтын нэгжүүд вэ?

  • A. жоуль, паскаль

  • B. паскаль, атмосфер

  • C. ньютон, атмосфер

  • D. ньютон, паскаль

Оноо: 1 №: 470

5 атм даралт нь хэдэн Па даралттай тэнцүү вэ? 1 атм=105 Па

  • A. 0.5 Па

  • B. 50 Па

  • C. 500 кПа

  • D. 50 кПа

Оноо: 1 №: 469

0.5 атм даралт нь хэдэн Па даралттай тэнцүү вэ? 1 атм=105 Па

  • A. 0.5 Па

  • B. 50 Па

  • C. 500 Па

  • D. 50 кПа

Оноо: 1 №: 467

Пүршний суналт нь үйлчилж буй хүчний  хэмжээтэй шууд пропорционал хамааралтай. Үүнийг .................. гэдэг.

  • A. Гукийн хууль

  • B. Паскалийн хууль

  • C. Тэнцвэрийн нөхцөл

  • D. Механикийн алтан дүрэм

Оноо: 1 №: 466

Хүчний үйлчлэлээр пүршний хэмжээ өөрчлөгддөг чанарыг ашиглан бүтээсэн багаж аль нь вэ?

  • A. Термометр

  • B. Динамометр

  • C. Манометр

  • D. Хөшүүрэг

Оноо: 1 №: 465

Дүүрэн устай шил аягыг цаасаар таглаж, цаасыг гараараа дарж байгаад хөмрөв. Гараа татаж авахад ус асгарахгүй байгааг аль нь зөв тайлбарласан бэ? 

  • A. Агаар дээрээс нь түлхэнэ

  • B. Агаар доороос нь түлхэнэ

  • C. Цаас усанд наалдсан

  • D. Цаас аяганд наалдсан

Оноо: 1 №: 464

60 кг масстай ачааг шалнаас өргөж ширээн дээр тавив. Ширээний өндөр 2 м бол потенциал энергийн өөрчлөлтийг олно уу? g=10 Н/кг

  • A. 1200 Ж

  • B. 120 Ж

  • C. 30 Ж

  • D. 300 Ж

Оноо: 1 №: 463

50 кг масстай ачааг шалнаас өргөж ширээн дээр тавив. Ширээний өндөр 2 м бол потенциал энерги нь яаж өөрчлөгдсөн бэ? g=10 Н/кг

  • A. 100 Ж

  • B. 1000 Ж

  • C. 25 Ж

  • D. 250 Ж

Оноо: 1 №: 462

Тайван байсан бие хөдлөөд 10 с-ийн дараа 5 м/с хурдтай болсон бол биеийн хурдатгалыг олно уу.

  • A. 10 м/с2

  • B. 2 м/с2

  • C. 1 м/с2

  • D. 0.5 м/с2

Оноо: 1 №: 461

Тайван байсан бие хөдлөөд 10 с-ийн дараа 20 м/с хурдтай болсон бол биеийн хурдатгалыг олно уу.

  • A. 10 м/с2

  • B. 2 м/с2

  • C. 1 м/с2

  • D. 0.5 м/с2

Оноо: 1 №: 460

Моторт завь 50 км зайг урсгал дагуу 2 цаг, урсгал сөрж 3 цагт туулсан бол завины дундаж хурд ямар байх вэ?

  • A. 25 км/ц

  • B. 16.6 км/ц

  • C. 10 км/ц

  • D. 28.8 км/ц

Оноо: 1 №: 459

Машин 36 км/ц-ийн хурдтай 20 с-ийн турш явах замыг олно уу.

  • A. 720 м

  • B. 56 м

  • C. 200 м

  • D. 720 км

Оноо: 1 №: 458

Морьтой хүн тал дээр 3 м/с хурдтай 2 цаг явжээ. Түүний явсан замыг олно уу.

  • A. 6 м

  • B. 21.6 км

  • C. 6 км

  • D. 21600 км

Оноо: 1 №: 457

30 кг масстай биеийн тулгууртаа учруулах даралтыг ол. Тулгуурт үйлчлэх талбай нь S=100 м2, g=10 Н/кг

  • A. 30 Па

  • B. 300 кПа

  • C. 3 кПа

  • D. 3 Па

Оноо: 1 №: 456

45 кг масстай хүүхэд нэг хөл дээрээ зогсож байвал шалан дээр учруулах даралтыг олно уу. Гутлын нэг улны талбай нь S=0.02 м, g=10 Н/кг

  • A. 2.25 Па

  • B. 22.5 кПа

  • C. 2.25 кПа

  • D. 0.225 Па

Оноо: 1 №: 455

Аль графикаар тайван байгаа биеийн хурд хугацааны хамаарлын харуулж байна вэ?

  • A. А график

  • B. В график

  • C. С график

  • D. D график

Оноо: 1 №: 454

Дараах графикийн аль хугацааны завсарт бие зогссон бэ?

  • A. 0-t1

  • B. t1-t2

  • C. t1-t3

  • D. t0-t2

Оноо: 1 №: 453

Дараах графикийн аль хугацааны завсарт бие зогссон бэ?

  • A. 0-t1

  • B. t1-t2

  • C. t2-t3

  • D. t0-t2

Оноо: 1 №: 452

Дараах графикийн аль хугацааны завсарт бие хөдөлгөөн хийсэн бэ?

  • A. 0-t2

  • B. t1-t2

  • C. t2-t3

  • D. 0-t1

Оноо: 1 №: 451

Дараах графикийн аль хугацааны завсарт бие зогссон бэ?

  • A. 0-t1

  • B. t1-t3

  • C. t2-t3

  • D. t0-t2

Нийт: 19,976