Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 663

Хөвдийн гол төлөөлөгчийг сонгоно уу. 

 

  • A. Сибирь жодоо                     

  • B. Хөхөө маалинга                

  • C. Эгэл бавран

  • D. Хөдөөгийн шивлээ

Оноо: 1 №: 662

Үндэсгүй, ризойдтой ургамлыг нэрлэнэ үү

 

 

 

 

  • A. Сибирь жодоо                                       &n

  • B. Хөхөө маалинга                             

  • C. Эр ойм

  • D. Хөдөөгийн шивлээ

Оноо: 1 №: 661

Хэлэрхүү юмуу хоолойрхуу цэцэгтэй ургамлын овгийг сонгоно уу.

 

  • A. Иршимбэ                        

  • B. Буурцагтан               

  • C. Голгэсэртэн

  • D. Шүхэр цэцэгтэн

Оноо: 1 №: 660

Цэцэг нь дөрвөн дэлбээнээс тогтсон  ургамлын овгийг сонгоно уу. 

  • A. Иршимбэ                 

  • B. Буурцагтан                  

  • C. Голгэсэртэн

  • D.  Тоонолжин цэцэгтэн

Оноо: 1 №: 659

Эволюцийн градацийн онолыг  боловсруулсан эрдэмтний нэрийг сонгоно уу

  • A. Карл Линней                   

  • B. Ж.Кювье   

  • C. Жан Батист Ламарк

  • D. Г.Энглер

Оноо: 1 №: 658

Зүрх нь дөрвөн тасалгаатай, бүлээн цустай амьтан аль нь вэ?

  • A. Булуу цагаан                    

  • B.Шивэр хадран                

  • C. Модны мэлхий

  • D. Дагуур зараа

Оноо: 1 №: 657

Манай орны говь цөлийн шувуу аль нь вэ?

  • A. Тоншуул   

  • B. Ногтруу          

  • C. Самарт шаазгай

  • D. Хур

Оноо: 1 №: 656

Хоёр тасалгаат зүрхтэй, хүйтэн цустай амьтан аль нь вэ?

  • A. Жороо тоодог                   

  • B. Шивэр хадран     

  • C. Модны мэлхий

  • D. Дагуур зараа

Оноо: 1 №: 655

Эвглен аль ангилалд хамаарах вэ?

     

  • A. Спортны ангид       

  • B. Сормуустны ангид          

  • C. Шилбүүртний ангид

  • D. Үндэс хөлтний ангид

Оноо: 1 №: 654

Нэг талт үрт ургамлын ангид хамаарах шинжийг сонгоно уу.

  1. Ихэвчлэн сахлаг үндэсний системтэй
  2. Хөврөлийн хоёр талтай
  3. Хөврөлийн нэг талтай
  4. Навч нь зэрэгцээ ба нуман судалтай

                                                      

  • A. 2,3,4 

  • B.  1,3,4  

  • C. 1,3,4   

  • D. 1,2,3      

Оноо: 1 №: 653

Хос талт үрт ургамлын ангид хамаарах шинжийг сонгоно уу

  1. Ихэвчлэн голлосон үндэсний системтэй
  2. Ихэвчлэн сахлаг үндэсний системтэй
  3. Хөврөлийн хоёр талтай
  4. Навч нь торлосон судалтай

      

  • A. 1,2,4 

  • B. 1,3,4

  • C. 1,2,3     

  • D. 2,3,4,        

Оноо: 1 №: 652

Хагийн вегетатив үржлийн 2 хэлбэрийг багтаасан хариултыг сонгоно уу

               1. Гетероцист                    3. Изиди   

               2. Коньюгаци                     4. Сореди

                                                    

 

  • A 1,3              

  • B  3,4       

  • C  2,4   

  •  D 1,3

Оноо: 1 №: 651

Замганд байдаг вегетатив үржлийн  хэлбэрийг  сонгоно уу

1. Гетероцист                      3. Изиди   2. Коньюгаци                       4. Аллокоспор

                                          

  • A 1,3     

  • B  3,4    

  • C  4   

  • D 2

Оноо: 1 №: 650

Хагийн амьдралын гол онцлогуудыг дурьдана у

  • A. Симбиоз амьдрал                   

  • B. Шимэгчлэх амьдрал               

  • C. Хиг үүсгэн үржих

  • D. Мицеллийн тасархайгаар үржих

Оноо: 1 №: 649

Хагийг судалдаг шинжлэх ухааныг юу гэж нэрлэдэг вэ?

 

 

  • A. Алгелоги                    

  • B. Микологи                 

  • C. Лихенологи

  • D. Бактериологи

Оноо: 1 №: 648

Мөөгийн амьдралын гол онцлогийг дурьдана уу?

  • A. Симбиоз амьдрал              

  • B. Шимэгчлэх амьдрал   

  • C. Хиг үүсгэн үржих

  • D. Гифээр үржих

Оноо: 1 №: 647

Доорх хагуудын аль нь уулын хад чулуун дээр наалдаж ургадаг наалдмал хагийн төлөөлөгч вэ?

 

 

  • A. Гоо ухаалж                            

  • B. Тахир согсоргоно    

  • C. Хилэг цахлай

  • D. Хилэг өндийлж

Оноо: 1 №: 646

Мөөгийг судалдаг шинжлэх ухааныг юу гэж нэрлэдэг вэ?

  • A.  Алгелоги       

  • B. Микологи           

  • C.Лихенологи

  • D. Бактериологи

Оноо: 1 №: 645

Морфологи, физиологи, биохимийн онцлог байдлаараа удамшлын төсөөтэй, хоорондоо чөлөөтэй эвцэлдэн үржиж үр удам төрүүлдэг, тодорхой дэлгэц нутгийг эзлэн орших хэсэг бүлэг бодгаль биесийг ................. гэнэ.

  • A. Овог

  • B. Баг

  • C. Төрөл

  • D. Зүйл

Оноо: 1 №: 644

Амьд биеийн ангилалзүйн хамгийн бага нэгжийг олно уу. 

  • A. Овог                  

  • B. Баг             

  • C. Төрөл

  • D. Зүйл

Оноо: 1 №: 643

Өнчин тархи анх ямар амьтанд үүссэн бэ?

 

 

  • A. Загас           

  • B.Хоёр нутагтан

  • C. Ланцетник

  • D. Дугариг амтан

Оноо: 1 №: 642

Саланги бэлгийн тогтолцоо анх ямар амьтанд үүссэн бэ?

 

  • A. Сормууст хорхой 

  • B.Цагираг хорхой  

  • C. Дугариг хорхой

  • D. Хавтгай хорхой   

Оноо: 1 №: 641

Цусны улаан эсийн гемоглобин уураг нь төмрийг агуулдаг амьтныг сонгоно уу. 

  • A. Зөөлөн биетэн

  • B. далайн өт

  • C. үет хөлтөн

  • D. Сүүгээр бойжигч

Оноо: 1 №: 640

Ургамлын ангилал зүйн салбар ШУ-ыг олоорой

 

  • A.Морфологи

  • B. Систематик

  • C. Анатоми

  • D. Эмбриологи

Оноо: 1 №: 639

Антерид, архегони хөгжсөн ургамлыг нэрлээрэй.

  • A. Нүцгэн үрт ургамал  

  • B. Бүрхүүл үрт ургамал    

  • C. Мөөг

  • D. Хөвд

Оноо: 1 №: 638

Судлаачид Доли хонийг клонингийн аргаар гарган авахдаа ямар эрхтний үүдэл эсийг ашигласан бэ?

              

     

    

 

  • A. Умайн хананы үүдэл эс    

  • B. Зиготын үүдэл эс

  • C. Арьсны хучуур эдийн үүдэл эс

  • D. Дэлэнгийн хучуур эдийн үүдэл эс

Оноо: 1 №: 637

Амьд биеийн хэд хэдэн шинж тэмдэг, чанарыг нэг ген тодорхойлдог харилцан үйлчлэлийн хэлбэр аль нь болохыг тодорхойлоорой.

           

     

     

 

  • A. Комплемантар     

  • B. Плейотроп

  • C. Эпистаз

  • D. Полимер

Оноо: 1 №: 636

Зарим ургамлын навч үгүйрэх үед түүний найлзуурын иш навчны үүргийг гүйцэтгэдэг. Ийм үзэгдлийг “кладодын үзэгдэл” гэдэг. Тус үзэгдэл ямар ургамалд явагдах вэ?

 

  • A. Улиас     

  • B. Зээргэнэ 

  • C. Заг

  • D. Шимтгэлэй

Оноо: 1 №: 635

Навчин дах цардуулыг иодын уусмалаар танихад навчны өнгө яаж өөрчлөгдөх вэ?

  • A. Навчны өнгө улаан болно

  • B. Навчны өнгө шар болно

  • C. Навчны өнгө хар хөх болно

  • D. Навчны өнгө өнгөгүй болно

Оноо: 1 №: 634

Хүний хөврөлийн хөгжил ямар шатандаа умайн салст хананд бэхлэгдэх вэ?

 

  • A. Зигот        

  • B. Үр тогтоогүй өндгөн эс

  • C. Гаструл

  • D. Бластоцист

Оноо: 1 №: 633

Нэг эмэгтэй олон жилийн турш тамхи татжээ. Тамхинаас хамаарсан дараах ойлголтуудаас аль нь буруу вэ?

 

  • A. Артерийн судсанд тамхины бохь наалдаж бөглөрөл үүсгэнэ

  • B. Тэр эмэгтэй тамхинд донтоно

  • C. Мөгөөрсөн хоолойн дах сормууст эс гэмтэнэ

  • D.Уушгины гадаргуу багасна

Оноо: 1 №: 632

Тимус ямар үүрэгтэй вэ?

  1. Тунгалагийн                                3. Дотоод шүүрлийн
  2. Дархлааны                                  4. Гадаад шүүрлийн                
  • A. 1, 3         

  • B. 1, 2    

  • C. 2, 3  

  • D.  4,3      

Оноо: 1 №: 631

Чандаганы тоо ихсэхэд шилүүсний тоо дагаад ихэсдэг. Харин чандаганы тоо буурахад шилүүсийн тоо мөн буурдаг. Үүнийг дараах ойлголтуудын алинаар нь тайлбарлах вэ?

 

  • A. Байгалийн шалгарал     

  • B. Каннибализм

  • C. Тоо толгойн хэлбэлзэл           

  • D. Амьдралын төлөөний тэмцэл

Оноо: 1 №: 630

Түүхэн хувьсах хөгжлийн модыг хэн анх гаргасан бэ?    

   

  • A. Паллас                     

  • B. К.Линней 

  • C. Э.Геккель 

  • D. Ж.Кювье   

Оноо: 1 №: 629

Тусгаарлалт буюу изоляци эволюцид ямар үүрэгтэй вэ?

 

  • A. Тусгаарлалт нь мутаци хувьслыг үүсгэж, шинэ генотипийг бий болгоно.

  • B. Тусгаарлалт модификаци хувьслыг бий болгоно.

  • C. Тусгаарлалт нь шинж тэмдгүүд салж холдох үйл явцыг түргэсгэх, ялгаа бий болж буй генофондуудыг дэмжиж, тогтворжуулж өгдөг

  • D. Тусгаарлалт нь генийн солилцоо явуулж шинэ төрөл болон овгийг байнга үүсгэж байх үүрэгтэй.

Оноо: 1 №: 628

ДНХ полимераза энзим ДНХ-ийн 5`-3` төгсгөлрүү ажилладаг болохыг ямар эрдэмтэн хэдэн онд нээсэн бэ?

 

  • A. Ф.Гриффит 1928              

  • B. Херши, Чейс нар 1952

  • C. Артур  Корнберг  1967

  • D. Дж Уотсон Крик нар 1953

Оноо: 1 №: 627

Ногоон өнгөтэй чинжүү улаан өнгөтэй болох нь пластидуудын шилжилтийн аль хэлбэр вэ?

 

  • A. Лейкопласт хлоропластд

  • B. Лейкопласт хромопластд

  • C. Хлоропласт хромопластд

  • D. Хлоропласт лейкопластд

Оноо: 1 №: 626

Ургамлын шим бодис ойрын зөөлтөөр апопласт замаар зөөгдөнө гэдэг нь ....................ийг хэлнэ.

 

  • A. Эсийн цитоплазм, мембраны плазмодесмээр

  • B. Эсийн цитоплазмаас эс хоорондын зайгаар

  • C. Долонгийн шигшүүрт хоолойгоор

  • D. Модлогийн гуурсаар

Оноо: 1 №: 625

ДОХ-н вирус дараах төрлийн эсүүдээс алийг нь гэмтээдэг вэ?

 

  • A. Т-лимфоцит                     .

  • B. В-лимфоцит      

  • C. Моноцитүүд

  • D. Нейтрофилүүд       

Оноо: 1 №: 624

Сплайсинг гэж юу вэ?

 

  • A. Чөлөөт РНХ-ийн нуклеотидууд ДНХ-ийн гинжин дээр цугларах үйл явц

  • B. Интроны хэсгүүдийг тайрч экзоны хэсгүүдийг залгах үйл явц

  • C. ДНХ-ээс мРНХ үүсэх үйл явц

  • D. зРНХ мРНХ-тэй антикодоноороо холбогдох үйл явц

Нийт: 19,976