Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 744

Цэнгэг усны организмыг амьдралын төлөв, оршин амьдрах нөхцлөөр нь экологийн бүлэг болгон ангилдаг. Б үсгээр тэмдэглэсэн бүлгийг нэрлэнэ үү?

               Бентос                                        "Б" ?                              Нектон

                         

  • A.Фитопланктон  

  • B.Зоопланктон         

  • C.Ёроолын амьтад         

  • D.Сэлэгч амьтад

Оноо: 1 №: 743

Зурагт гурван төрлийн организмын тэжээлийн холбоог харуулжээ. Энэ зургийг төлөөлж чадах жишээг олно уу

      1.Хоёрдогч хэрэглэгчид

     2.Анхдагч хэрэглэгчид

     3.  Бүтээгчид

                                         

              

  • A.Ургамал→Царцаа→шувуу   

  • B.Ургамал→Хонь→Хавтгай хорхой  

  • C.Мод→Шавжийн хүүхэлдэй→мод      

  • D.Замаг→Загас→Хавтгай хорхой

Оноо: 1 №: 742

Хүн ба байгалийн хоорондох харьцаа эерэг, тогтвортой байгааг дараах илэрхийллийн аль нь зөв харуулсан байна вэ?

                             

 

  • А.С<1      

  • В. С>1          

  • С.С=1              

  • D.C=0

Оноо: 1 №: 741

Өвчүүгүй сээр нуруутан амьтныг нэрлээрэй.

                            

  • А. Мэлхий   

  • В. Гүрвэл        

  • С. Могой            

  • D.Шувуу

Оноо: 1 №: 740

Зураг дээрх шувууны ангилалыг тодорхойлно уу?

 

       

       

       


 

 

  • А. Хянгатай, нисдэг шувуу

  • B. Хянгагүй, гүйдэг шувуу

  • C. Хянгатай, сэлдэг шувуу

  • D. Хянгатай, гүйдэг шувуу

Оноо: 1 №: 739

Хавтгай хорхойн хүрээний үндсэн ангиудыг багтаасан хувилбарыг сонгоно уу

  • А. Үхрийн туузан хорхой, хүж хорхой, хануур хорхой

  • B. Гахайн туузан хорхой, чийгийн улаан хорхой, элэг шимэгч хорхой

  • C. Хүж хорхой, хүүхдийн хялгасан хорхой, хануур хорхой

  • D. Гахайн туузан хорхой, элэг шимэгч хорхой, сүүн цагаан планари

Оноо: 1 №: 738

Үрийг нь хүнсэндээ хэрэглэдэг нүцгэн үрт ургамлын төлөөлөгч болох хушны латин нэршлийг сонгоно уу?

  • А. Pinush  sibirica

  • B. Larix sibirica

  • C. Betula platyphylla

  • D. Pisum sativum

Оноо: 1 №: 737

Ургамлын үндэсний хэлбэрийн талаарх мэдлэгээ ашиглан зурагт “4 ” тоогоор тэмдэглэсэн үндэсний нэрийг сонгоно уу.  

 

       

       

       

  • А. сахлаг үндэс

  • B. голлосон үндэс

  • C. хажуугийн үндэс

  • D. нэмэлт үндэс

Оноо: 1 №: 736

Замаг, мөөгийн симбиоз амьдралын дүнд бүрэлдэн тогтсон өвөрмөц бүтэцтэй ургамлыг сонгоно уу.    

        

        

  • А. Хөвд

  • B. Хаг

  • C. Шивлээ

  • D. Шивэрсэн

Оноо: 1 №: 735

Зурагт үзүүлсэн навчны судал ямар ургамлын онцлог шинжийг илтгэх вэ?


       

       

       

  • А. Хос талт үрт ургамал

  • B. Нэг талт үрт ургамал

  • C. Нүцгэн үрт ургамал

  • D. Спорт доод ургамал

Оноо: 1 №: 734

Зурагт үзүүлсэн хос талт үрт ургамлын  овгийг тодорхойлно уу.

 

       

       

       

  • А. Буурцагтан

  • B. Гол гэсэртэн

  • C. Тоонолжтон  

  • D. Холтсон цэцэгтэн

Оноо: 1 №: 733

Зурагт үзүүлсэн нэг эстний ангилал зүйн нэгжийг сонгоно уу   

       

  • А. Бактерийн аймаг

  • B. Вирусийн аймаг

  • C. Протистын аймаг  

  • D. Амьтны аймаг

Оноо: 1 №: 732

Бидний хоол хүнсэндээ хэрэглэдэг  далайн байцаа ямар замаг вэ? 

 

     

     

      

  • А. Хлорококк

  • B. Хлорелла

  • C. Вольвокс  

  • D. Ламинари

Оноо: 1 №: 731

Зурагт үзүүлсэн амьтан ангилал зүйн хувьд аль хүрээний төлөөлөгч болохыг сонгоно уу

 

  • А.Өргөс арьстан

  • B. Зөөлөн биетэн

  • C. Хөндий биетэн  

  • D. Хөвөн биетэн

Оноо: 1 №: 730

Амьд биеийг эсийн бүтцээр нь хэрхэн ангилдаг болохыг тогтооно уу. 

              

           

         

         

  • А.Прокариот ба эукариот  

  • B.Эсийн ба эст бус бүтэцтэй 

  • C.Ургамал ба амьтан  

  • D.Бөөмт ба бөөмт бус

Оноо: 1 №: 729

Дараах ургамлын төлөөлөгчид алинд нь хамаарах вэ?

  • A. үетний овог

  • B. буурцагтны овог

  • C. саргайн овог

  • D. тоонолжин цэцэгтний овог

Оноо: 1 №: 728

Зураг дээрх амьтан үет хөлтний хүрээний аль ангид хамаарах вэ?

        

                      

               

       

  • A.Хавч хэлбэртэн        

  • B.Шавж    

  • C.Аалз хэлбэртэн            

  • D.Олон хөлтөн

Оноо: 1 №: 727

Ургамлын аймгийн төлөөлөгчдийг ангилалтай нь зөв харгалзуулсан мөрийг олно уу.

Хөвд

A

Эгэл бавран

2

Ойм

B

Хөхөө маалинга

3

Нүцгэн үртэн

C

Хуш

4

Хаг

D

Гоо ухаалж

 

  • A. 1A, 2B, 3C, 4D

  • B.1B, 2A, 3C, 4D

  • C. 1D, 2C, 3A, 4B

  • D. 1C, 2D, 3A, 4B

Оноо: 1 №: 726

Дараах амьтан ангилал зүйн хувьд аль багийн төлөөлөгч вэ?

                  

                           

                 

       

  • A.Туулай хэлбэртэн      

  • B.Мэрэгч        

  • C.Шавж идэштэн            

  • D.Сүүгээр бойжигч          

Оноо: 1 №: 725

Зурагт дээрх ургамал ангилал зүйн хувьд аль хүрээнд хамаарахыг тогтооно уу. 

        

       

           

       

  • A.Хөвд   

  • B. Замаг    

  • C. Ойм           

  • D.Шивлээ

Оноо: 1 №: 723

*Ц(2+2)Д4ДО2+4ҮБО(2) гэсэн цэцгийн томьёотой байцай, лууван, манжин зэрэг хүнсний ургамлын төлөөлөгчдийг багтаасан хос талт үрт ургамлын овгийг нэрлэнэ үү.

 

                  

            

       

  • A.Буурцагтан           

  • B.Уруул цэцэгтэн              

  • C.Гол гэсэртэн        

  • D.Тоонолжтон

Оноо: 1 №: 722

1778 онд боловсруулагдсан боловч өдийг хүртэл ашиглагдаж буй зарчим нь ангилал зүйн хос нэршил бөгөөд үүнийг Шведийн судлаач ................ анх шинжлэх ухаанд оруулжээ.

      

                              

                  

       

  • A.Чарльз Дарвин           

  • B.Карл Бэр  

  • C.Карл Линней  

  • D.Роберт Гук

Оноо: 1 №: 721

Монгол орны Хөвсгөл нуурт 9 зүйлийн загас амьдардаг. Тэгвэл энэ нь Хөвсгөл нуурын загасны ..................... илэрхийлж байгаа юм. 

           

                      

              

       

  • A.Зүйлийн бүрдэл   

  • B.Зүйлийн баялаг          

  • C.Зүйлийн тоо        

  • D.Зүйлийн олон янз байдал

Оноо: 1 №: 720

Гарал үүслийн хувьд ойрын холбоотой зүйлүүдийг агуулсан ангилал зүйн нэгжийн нэршлийг сонгоно уу.

                     

               

              

          

  • A. Төрөл          

  • B. Анги            

  • C. Овог       

  • D. Баг

Оноо: 1 №: 719

Хялбар түлхүүр ашиглан зурагт байгаа амьтныг тодорхойлно уу 

1. Бие нь 3 сегментээс тогтсон................................................ 2 руу очно уу

     Бие нь 3-аас олон сегментээс тогтсон   ........................... 3 руу очно уу. 

2. Хос сахал нь хөлнөөс урт  ...................................................................... А

    Хүс сахал нь хөлнөөс богино ..................................................................В

3. 4 хос хөлтөй ............................................................................................С

   4 -өөс олон хос хөлтэй .............................................................................D

 

 

  • A.Бие нь 3 сегментээс тогтсон

  • B.Биеийн сегментүүд нь тодорхой харагдахгүй

  • C.Хос сахал(aнтен) нь хөлнөөс богино

  • D.Гурваас олон хос хөлтэй

Оноо: 1 №: 718

Зургийг ажиглаад зүйлийн хос нэршлийг зөв илэрхийлсэн хувилбарыг сонгоно уу

 

  • A. Canis lupus

  • B. Африкийн эр арслан

  • C. Panthera leo Linnaeus 1758

  • D. Махан идэшт муурын толгойлогч

Оноо: 1 №: 717

Хүснэгтэд өгөгдсөн мэдээллийг уншиж зөв харгалзуулсан мөрийг сонгоорой.

  Бүтцийн түвшин Агуулагдах холбоо

А

Уургийн анхдагч бүтэц

Эфирийн холбоо

В

Уургийн хоёрдогч бүтэц

Устөрөгчийн холбоо

C

Уургийн гуравдагч бүтэц

Гликозидийн холбоо

D

Уургийн дөрөвдөгч бүтэц

Фосфодиэфирийн холбоо

 

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1 №: 716

“Бич хүн болох процесст хөдөлмөрийн гүйцэтгэсэн үүрэг” зохиолдоо хүний түүхэн хөгжлийн нийгмийн хүчин зүйлийн ач холбогдлыг тодорхойлсон эрдэмтнийг нэрлэнэ үү.

           

                      

       

       

  • A. Ч.Дарвин   

  • B. Ж.Б.Ламарк     

  • C. А.И.Опарин               

  • D. Ф.Энгельс

Оноо: 1 №: 715

BВCc генотиптэй биеээс ямар гамет үүсэх вэ?

                          

  • А. B, C, c 

  • B.BB, Cc      

  • C.BC, Bc 

  • D.BBC, BBc         

Оноо: 1 №: 714

Дигибрид эрлийзжүүлгийн F2 үед гарах үр төлийн фенотипийн харьцааг сонгоно уу. 

               

       

       

       

  • A. 9:3:3:1          

  • B. 1:2:2:4:1:2:1:2:1               

  • C. 3:1            

  • D. 1:2:1

Оноо: 1 №: 713

Уургийн полипептид гинж 108 аминхүчлээс тогтжээ. Энэ уургийн тухай мэдээллийг хадгалсан мРНХ-ийн гинж хичнээн нуклеотидын дарааллаас тогтох вэ?

                                              

  • A. 324        

  • B. 540    

  • C. 216    

  • D.360           

Оноо: 1 №: 712

Хүний дотоод шингэн орчин болох цусны найрлага дахь глюкозын хэвийн хэмжээг олно уу.      

        

        

        

  • А. 70-120 мг

  • В. 80-120 мг

  • С. 90-120 мг

  • D. 80-130 мг

Оноо: 1 №: 711

Эволюцийн жишил анатомын баталгаанд хамаарах сонголтыг диаграмын С үсгийн оронд тохируулан сонгоно уу.

         

        

        

        

  • А. Шилжилтийн эрмэл хэлбэр

  • В. Эмбриологийн баталгаа

  • С. Биогеографийн баталгаа

  • D. Морфологийн баталгаа

Оноо: 1 №: 710

Гаметогенезын үр дүнд үүсэх эсүүдийг нэрлэнэ үү.

 

        

        

        

  • А. Сперматозойд, остеоцит

  • В. Сперматозойд, овоцит

  • С. Овоцит, лейкоцит

  • D. Сперматозойд, тромбоцит

Оноо: 1 №: 709

ДНХ, РНХ молекул дахь нуклеотидын дараалал, уураг түүний амин хүчлийн дарааллыг тогтоох молекул биологийн аргыг юу гэж нэрлэдэг вэ?

 

        

        

        

  • А. генетик скрийнинг

  • В. Полимеразийн гинжин урвал (PSR)

  • С. Секвенсинг

  • D. Клонинг

Оноо: 1 №: 708

Моносахараас дисахар үүсэх урвалын үед моносахарын цагирагууд ................... холбоогоор холбогдоно.

     

        

        

        

  • А. Гликозидийн   

  • В. Фосфодиэфирийн

  • С. Устөрөгчийн

  • D. Ковалентийн

Оноо: 1 №: 707

ДНХ-ийн гинжинд нийт хэдэн устөрөгчийн холбоо агуулагдаж байна вэ?

 

             

              

              

 

  • А.13

  • В.14

  • С.15

  • D.16     

Оноо: 1 №: 706

Эсийн хуваагдлын үе шатуудыг харуулсан зургаас Е үсгээр ямар үйл явцыг харуулсан байна вэ?

             

              

              

  • А.Анафаз

  • В.Цитокинез

  • С.Кариокинез

  • D.Профаз      

Оноо: 1 №: 705

Зураг дээрх Х үндэсний систем бүхий ургамлыг сонгоно уу?

               

                

  • А.Нарс      

  • B.Сонгино

  • С.Буудай        

  • D. Халиар

Оноо: 1 №: 704

Уургийн бионийлэгжилийн үед Зогс гэсэн командыг ямар 3 триплет илтгэдэг вэ?

                  

  • А. УАА, УАУ, УАГ   

  • B. УАА, УАГ, АУУ  

  • С. АУГ, АУУ, УАА     

  • D. УАА, УАГ, УГА   

Нийт: 19,976