Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 583

Тухайн орчинд илүү зохилдсон удамших хувьсал бүхий бодгаль мэнд үлдэж, үр удмаа үлдээх үзэгдлийг ................ гэнэ.

                           

                     

  • А.Байгалийн шалгарал  

  • В.Зориудын шалгарал        

  • С.Амьдралын төлөө тэмцэл      

  • D.Удамшдаг хувьсал

Оноо: 1 №: 582

Агаараас азотыг хамгийн ихээр нөөцөлдөг нь ямар овгийн ургамал вэ?

                 

  • А.Тоонолжтон   

  • В.Буурцагтан       

  • С.Үетэн        

  • D.Гол гэсэртэн

Оноо: 1 №: 581

Агаар мандалд хамгийн их хэмжээтэй байдаг химийн элемент юу вэ?

               

  • А.Устөрөгч     

  • В. Хүчилтөрөгч        

  • С.Нүүртөрөгч    

  • D.Азот

Оноо: 1 №: 580

Шимэгч хорхойн бие гүйцсэн хөгжил нь явагдаж буй организмыг ................гэнэ.

                         

  • А.Завсрын эзэн 

  • В. Анхдагч эзэн   

  • С. Жинхэнэ эзэн  

  • D.Хоёрдогч эзэн

Оноо: 1 №: 579

Бүлгэмдлийн экологийг нэрлэнэ үү?

            

  • А.Аутоэкологи            

  • В.Биоэкологи     

  • С.Синэкологи        

  • D.Геоэкологи

Оноо: 1 №: 578

Дараах хариултуудаас өндөг төрүүлэгч сүүн тэжээлтнийг сонгоорой.

                         

  • А.Латимер      

  • В.Юлэр     

  • С.Тахиа          

  • D.Сарьсан багваахай

Оноо: 1 №: 577

Нэг талтны ангид хамаарах шинж аль нь вэ?

1.Иш бүдүүрч өсдөггүй

2.Навчны судал нуман эсвэл зэрэгцээ 

3.Энгийн шадар эрхтэнтэй, гуравчилсан бүтэцтэй

4.Давхар шадар эрхтэнтэй, тавчилсан бүтэцтэй

5.Иш бүдүүрдэг             

                                              

  • А. 2, 4, 5

  • В. 2, 3, 5  

  • С.1, 2, 3        

  • D. 1, 2, 4

Оноо: 1 №: 576

Мэлхийний цусны эргэлтийн онцлогийг тодорхойлно уу.            

1)      Зүрх нь ховдол, тосгуураас тогтоно               4) Цусны 1 эргэлттэй

2)   Зүрх нь 1 ховдол, 2 тосгууртай                       5) Бүлээн цуст

3)   Цусны 2 эргэлттэй                                           6) Хүйтэн цустай

                                                                  

  • A. 1, 3,5 

  • B.1,4,6

  • C.2,4,5   

  • D.1,2,6          

  • E.2,3,6

Оноо: 1 №: 575

Биеийн сегмент тус бүрээс хоёр хос өргөс гарсан ямар амьтан байдаг вэ?

   

  • А.Дугариг хорхой   

  • В.Хавтгай хорхой  

  • С.Гархит хорхой    

  • D.Туузан хорхой

Оноо: 1 №: 574

Рудимент эрхтнүүдийг багтаасан хувилбарыг сонгоорой.

               

         

 

  • A.Налхи, мухар олгой, ахар сүүл  

  • В.Налхи,тошлойн өргөс, ахар сүүл       

  • C.Налхи, ахар сүүл, шувууны далавч 

  • D.Налхи, мухар олгой, эрвээхийн далавч

Оноо: 1 №: 573

Цэцэгт ургамлын давхар үр тогтолтыг нээсэн эрдэмтний нэрийг сонгоно уу. 

  • A.Флемминг             

  • B.Страсбургер               

  • C.Навашин   

  • D.Мендель

Оноо: 1 №: 572

Аль нь жинхэнэ жимс болж хөгждөг вэ?

                  

  • A.Цэцгийн суудал       

  • B.Дохиур       

  • C.Цоморлиг 

  • D.Үрэвч

Оноо: 1 №: 571

Ац туурайтны төлөөлөгчийг нэрлэнэ үү?

          

  • A.Хулан, тэмээ        

  • B.Хонь, зээр           

  • C.Тахь, ямаа     

  • D. Адуу, гөрөөс

Оноо: 1 №: 570

Толгойн бөөртэй амьтныг сонгоно уу.

                    

  • A.хясаа      

  • B. шувуу         

  • C.Загас            

  • D.мэлхий

Оноо: 1 №: 569

Мөлхөгчдийн ангийн хатир гүрвэлийн багийг олно уу.  

  • A.Хайрстны баг      

  • B.Гүлмэрийн баг    

  • C.Хошуу толгойтны баг  

  • D.Матрын баг   

Оноо: 1 №: 568

Цаа бугын тэжээл, эмнэлэг, үнэртний үйлдвэрт түүхий эд болгон ашигладаг ургамлыг сонгоно уу?

                       

  • A.Замаг       

  • B.Ойм            

  • C.Хөвд           

  • D.Хаг   

Оноо: 1 №: 567

Нээгддэггүй хуурай жимстэй ургамлыг сонгоорой

                                 

  • A.Вандуй    

  • B.Наранцэцэг        

  • C.Намуу  

  • D.Шош     

Оноо: 1 №: 566

Шилбүүрийн тусламжтай хөдөлдөг амьд биеийг сонгоорой

                       

  • A. Амёб            

  • B.Шаахай         

  • C. Эвглен     

  • D.Бактери 

Оноо: 1 №: 565

Ангилалзүйн Шинжлэх Ухаанд дараах дүрслэлийг юу гэж нэрлэдэг вэ?

 

 

 

  • А. Филогенетикийн мод

  • B. Филогенетикийн тор

  • C. Филогенетикийн математик сүлжээ

  • D. Филогенетикийн хамаарал

Оноо: 1 №: 564

Ангилал зүйн хос нэршлийн зарчмыг боловсруулсан эрдэмтнийг нэрлээрэй

                           

  • А.Ч.Дарвин       

  • B.К.Линней    

  • С.Ж.Б. Ламарк

  • D.Л.Пастер

Оноо: 1 №: 563

Хушны шилмүүс богиноссон мөчир дээрээс хэдээр гардаг вэ?

                                                    

  • A. Хоёр    

  • B. Нэг          

  • C. Тав    

  • D. Багц       

Оноо: 1 №: 562

Дараах шинж тэмдгүүдээс зөвхөн аалзны ангид хамаарах шинжүүдийг сонгоно уу?

1. Хитин бүрхүүлтэй   2. Бие нь толгой-цээж хэвлий гэсэн хоёр хэсэгтэй   3. Бие нь толгой, цээж, хэвлий  гэсэн гурван хэсэгтэй   4. 3 хос хөлтэй   5. 4 хос  хөлтэй     6. 5 хос хөлтэй   7. Нийлмэл нүдтэй  8. Энгийн нүдтэй 9. Хөгжил нь  хүүхэлдэйн  шатыг дамжин явагддаг 10 .Амьсгалын эрхтэн нь уушиг 11. Амьсгалын эрхтэн нь заламгай   

                                          

  • A. 1, 3, 5, 9, 10    

  • B. 1, 5, 7, 8 ,11  

  • C. 1, 2, 5, 8, 10   

  • D. 3, 6, 7, 10, 11   

Оноо: 1 №: 561

Үхрийн туузан хорхойн завсрын эзэн нь ямар амьтан бэ?

                        

  • А. Дун           

  • B. Нохой                     

  • C. Үхэр              

  • D.Хүн

Оноо: 1 №: 560

Биеийн гадаргууд тусгай хиг (унжлага) үүсэх маягаар үрждэг, өсөлт нь хэвтээ чиглэлээр явагддаг ургамлыг сонгоорой

                 

  • A.Хөвд                  

  • B.Хаг                      

  • C.Ойм             

  • D.Шивлээ 

Оноо: 1 №: 559

Хөвд судалдаг шинжлэх ухааны салбарыг юу гэж нэрлэдэг вэ?

                 

  • A. Альгологи      

  • B.Дендрологи        

  • C.Бриологи       

  • D.Птеридологи   

Оноо: 1 №: 558

Зөвхөн дотоод чихтэй амьтан аль нь вэ?

                                       

  • A. Мэлхий 

  • B. Цурхай  

  • C. Яст мэлхий  

  • D. Гүлмэр                  

Оноо: 1 №: 557

Ямар амьтны ходоод гүзээ, хэрхнэг, сархинаг, жинхэнэ ходоод гэсэн хэсгүүдээс тогтдог вэ?

                              

  • A. Адуу           

  • B. Хулан                

  • C. Хонь           

  • D. Тахь

Оноо: 1 №: 556

Нэг үрийн талт ургамлын үрэнд байдаг эндосперм нь ямар үүрэгтэй вэ?

    

     

  • A.Үрийг хамгаалах   

  • B.Нөөц шим тэжээлийн бодис   

  • C. Хөврөлийг бий болгох   

  • D.Үрийг тараах

Оноо: 1 №: 555

Вирусийн бүтцийг анх нээсэн эрдэмтнийг сонгоно уу        

  • А.А.Левенгук     

  • B.У.Стэнли        

  • С.Д.Ивановский       

  • D.Л.Пастер

Оноо: 1 №: 554

Чийгтэй газар хадгалсан талх, цагаан идээ, хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн дээр ургадаг маш хурдтай ургадаг мөөгийг сонгоно уу?

                              

  • А.Мукор       

  • B.B.Хөрөнгөний    

  • С.Туруу      

  • D.Ялхор    

Оноо: 1 №: 553

Хөдөлгөөнтэй, 2 шилбүүртэй, нэг эстнийг сонгоно уу.               

  • А.Хлорелл      

  • B.Хлорококк        

  • С.Спирогира   

  • D.Хламидомонад             

Оноо: 1 №: 552

Үет хөлтний хүрээнээс  таван хос хөлтэй төлөөлөгчийг  сонгоно уу?

                                

  • А.Соно  

  • B.Циклоп        

  • С.Хачиг          

  • D.Жоом

Оноо: 1 №: 551

Хөвд хэлбэртэнд байхгүй эрхтнийг сонгоно уу?

                                    

  • А.Иш            

  • B.Цэцэг         

  • С.Ризоид    

  • D.Үндэс

Оноо: 1 №: 550

Тосны булчирхай аль багийн шувуунд байдаг вэ?

                                  

  • А.Усны    

  • B.Ойн     

  • С.Говь цөлийн 

  • D.Тал хээрийн

Оноо: 1 №: 549

Нүцгэн үрт ургамалд тохирохгүй шинжийг олоорой.

                          

  • А.Үндэстэй   

  • B.Иштэй        

  • С.Цэцэгтэй  

  • D.Навчтай 

Оноо: 1 №: 548

Булчинт ба булчирхайт ходоодтой амьд биеийг нэрлээрэй

           

 

  • А.Загас           

  • B.Шувуу         

  • С.Мэлхий                 

  • D.Могой   

Оноо: 1 №: 547

Буудай ангилал зүйн хувьд ямар овогт хамаарах вэ?

                    

  • А.Сараана           

  • B.Саргай      

  • С.Үетэн       

  • D.Гол гэсэртэн      

Оноо: 1 №: 546

Эдгээрээс аль нь хайрсан далавчтны төлөөлөгч вэ?

                

  • А. Царцаа      

  • B.Шумуул         

  • С.Эрвээхий       

  • D.Зөгий       

Оноо: 1 №: 545

Арьсны дайвар эрхтэнд аль нь орох вэ?

                

  • A.Хүлээн авуур      

  • B.Хумс      

  • C. Хөлсний булчирхай

  • D.Тосны булчирхай

Оноо: 1 №: 544

Цус бүлэгнэх, судас төлжихөд гол үүрэгтэй эсийг сонгоно уу            

  • А.Лейкоцит    

  • B.Тромбоцит     

  • C .Эритроцит    

  • D.Лимфоцит 

Нийт: 19,976