ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 37-р даалгавар

Монгол улс нь олон улсын хамтын нийгэмлэгт оролцохдоо хэд хэдэн зарчмыг баримталдаг. Дараах ойлголтоос аль нь тэнцвэртэй байх зарчмыг илэрхийлж байна вэ?                                                                                                      

  • A.

    Гадаад харилцаандаа нөөц бололцоог бүрэн дайчлах, зохион байгуулах

  • B.

    Үндэсний язгуур ашиг сонирхлыг сахин хамгаалсан, хөгжлийг хэрэгжүүлэх

  • C.

    Олон улс гүрэнтэй хамтран ажиллах, харилцааг олон хэлбэрээр явуулах

  • D.

    Стратегийн зорилт, ач холбогдолтой улсуудын сонирхлыг тэнцвэржүүлэх

  • E.

    Хөгжиж байгаа орнуудтай нийтлэг зорилгын үүднээс хамтран ажиллах

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 36-р даалгавар

Сонирхлын бүлгийн үйл ажиллагаа нь түүний чиг үүргээр илэрдэг. Нийгэм дэх явцуу олон шаардлагыг цэгцлэн, нэгтгэн боловсруулах нь аль чиг үүрэгт хамаарах вэ?              

  • A.

    Девальваци  

  • B.

    Артикуляци

  • C.

    Интеграци 

  • D.

    Интервенц

  • E.

     Агрегаци

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 35-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.                                                

................... бол иргэд төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг хүмүүсийн нэгдэл. Өөрөөр хэлбэл хүмүүс хамтран нэгдэж, үзэл бодлын хүрээгээрээ өөрсдөө зохион байгуулахыг хэлнэ.

  • A.

    Лобби бүлэг                             

  • B.

    Улс төрийн нам                             

  • C.

    Сонирхлын бүлэг

  • D.

    Иргэний нийгэм                       

  • E.

    Улс төрийн институт

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 34-р даалгавар

Чиний бодлоор дараах ойлголт нь ардчиллын аль үнэт зүйлийг зөрчсөн байна вэ?  

      Ардчилсан нийгэм нь иргэдийг боловсролтой болгохоос илүү ажилтай байлгахад анхаардаг бөгөөд ажилтай иргэд нь эдийн засгийг хөгжүүлэх гол хөшүүрэг юм.

 

  • A.

    Тэгш эрх                              

  • B.

    Нийтэд тайлагнах, ил тод байх ёс             

  • C.

    Боловсрол

  • D.

    Хуулийн засаглал              

  • E.

    Иргэдийн улс төрийн оролцоо

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 33-р даалгавар

Дараах өгөгдлөөс улс төрийн намын зорилгыг ялгаарай.                                            

  1. Иргэдийн улс төрийн хүсэл зорилгыг хэрэгжүүлэх
  2. Улс төрчдийг бэлтгэн чадавхжуулж нэр дэвшүүлэх
  3. Засгийн эрхийг авахын төлөө өрсөлдөх
  4. Намын дотоод ардчиллыг хангах, бэхжүүлэх
  • A.

    2, 4                     

  • B.

    1, 3                     

  • C.

    2, 3                      

  • D.

    1, 2                   

  • E.

    3, 4

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 32-р даалгавар

Улс төр судлаач Г.Алмондын тодорхойлсон улс төрийн системийн оролтын чиг үүрэгт хамаарах өгөгдлийг олно уу.                                                                                             

  • A.

    Хууль зүйн хэм хэмжээ, шийдвэр боловсруулах 

  • B.

    Хэм хэмжээ шийдвэрийг хэрэгжүүлэх

  • C.

    Улс төрийн нийгэмшилтийг хангах

  • D.

    Хэм хэмжээг хэрхэн дагаж мөрдөж буйг хянах

  • E.

    Улс төрийн нам сонгуулиар дамжин төрийн эрх барих    

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 31-р даалгавар

Сонгуулийн мажоритар тогтолцоог тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.       

a

Энгийн олонх

1

50-аас дээш хувийн санал авсан дэвшигчийг ялсанд тооцдог 

b

Харьцангуй олонх

2

Хамгийн олон санал авсан дэвшигчийг ялсанд тооцдог

c

Үнэмлэхүй олонх

3

Нийт саналын ¾ буюу 75% эсвэл 2/3 буюу 66% дээш санал авсан дэвшигчийг ялсанд тооцно

  • A.

    a2,b3,c1              

  • B.

    a2,b1,c3             

  • C.

    а1,b3,c2             

  • D.

    a1,b2,c3              

  • E.

    a3,b1,c2

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 30-р даалгавар

Дараах өгөгдлөөс иргэний улс төр дэх хууль ёсны бус оролцоог ялгана уу.          

   1. Сонгуульд санал өгөх                           2. Улс төрийн шийдвэрийг дагахаас татгалзах                               

   3. Эсэргүүцлийн жагсаалд оролцох         4. Нийгэм, улс төрийн амьдралд оролцох   

  • A.

    1, 3                 

  • B.

    1, 2                   

  • C.

    2, 4                    

  • D.

    1, 4                    

  • E.

    2, 3

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 29-р даалгавар

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг харуулсан бүдүүвчийг ажиглаад алдаатай хэсгийн дугаарыг сонгоно уу.  

  • A.

    2  

  • B.

  • C.

    1  

  • D.

    3, 1                  

  • E.

    2, 3

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 5-р даалгавар

Ургамлын аймгийн салаалсан түлхүүр бичгийн 5 болон 6 дугаарт тохирох хүрээг зөв тодорхойлно уу.                                                                                                               

 

 

 

 

 

 

 

 

 

  • A.

    нүцгэн үртэн, 6-далд үртэн

  • B.

    5-хөвд, 6-далд үртэн

  • C.

    5-ойм, 6-нүцгэн үртэн

  • D.

    5-хөвд, 6-нүцгэн үртэн                    

  • E.

    5-ойм, 6-далд үртэн

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 4-р даалгавар

Нэг ба хос талт үрт ургамлын ангийн ургал ба үржлийн эрхтний онцлог шинжийг зурагт үзүүлэв. Нэг талт үрт ургамлын ангийн шинжид тохирох хариуг сонгоорой.                                                                                                                                                                                                      

1

2

3

4

5

үр

навч

иш

үндэс

цэцгийн бүтэц

  • A.

    3,4,5

  • B.

    2,4,5

  • C.

    1,3,5

  • D.

    1,2,5

  • E.

    1,2,3

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 3-р даалгавар

Дараах салаалсан түлхүүр бичгийг ашиглан, мөлхөгчдийн ангийн хайрстны багийн төлөөлөгчдөд тохирох шинжийг сонгоно уу.             

                                                                                                            

 

 

 

 

 

 

 

 

 

  • A.

    Бүлээн цустай

  • B.

    Заламгайгаар амьсгалдаг

  • C.

    Зүрх нь 3 тасалгаатайф

  • D.

    Зүрх нь 4 тасалгаатай

  • E.

    Хайрсгүй

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 2-р даалгавар

Дараах амьтдын төлөөлөгчдийг харгалзах анги  болон үндсэн шинжтэй нь зөв холбосон хариултыг сонгоно уу.                                                                                                   

 

Амьтдын нэр

 

Анги

 

Үндсэн шинж

1

Хясаа

А

Хэвэл хөлтөн

I

Тэмтрүүлийн тусламжтайгаар хөдлөнө, битүү цусны эргэлтийн тогтолцоотой.

2

Эмгэн хумс

В

Толгой хөлтөн

II

Бие нь гадуураа ганц мушгирсан хатуу бүрхүүлтэй, уушгиар амьсгална, хос тэмтрүүлтэй.

3

Наймаалж 

С

Хос хавтастан

III

Толгой хөгжөөгүй, заламгайгаар амьсгална, шохойлог хавтас нь булчингийн тусламжтай татагдана.

  • A.

    2-A-III

  • B.

    2-C- III              

  • C.

    3-A-II            

  • D.

    3-B-I                

  • E.

    1- С-I

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 1-р даалгавар

Сурагчид микроскопоор  нэгэн амьд биеийг судлахад нэг эсээс тогтсон, том, жижиг бөөмтэй, сормуусын тусламжтайгаар хөдөлж байсан бол ангилал зүйн аль аймагт хамаарах вэ? 

  • A.

    монера

  • B.

    ургамал

  • C.

    амьтан

  • D.

    мөөг

  • E.

    протиста

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 28-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.                                                                 

Улс төрийн намууд, нийгмийн бүлгүүдийн хооронд үзэл бодол, байр суурийн ялгааг нэгтгэх арга зам нь ............................ юм.

  • A.

    Шударга байх зарчим            

  • B.

    Хууль дээдлэх зарчим               

  • C.

    Зөвшилцлийн зарчим

  • D.

    Нээлттэй зарчим                    

  • E.

    Цөөнхийг хүндэтгэх зарчим

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 27-р даалгавар

Дараах мэдээллийг уншаад, өгөгдсөн томьёоны дагуу тооцоолоорой.                      

Монгол улсын эдийн засаг 2021 онд 20 тэрбум байсан бол, 2022 онд 21.4 тэрбум болсон гэж үзвэл 2022 онд МУ-ын эдийн засаг хэдэн хувиар өссөн бэ?  

      

                                                                                 

  • A.

    1.4%                   

  • B.

    7%.                   

  • C.

    -7%                     

  • D.

    -1.4%                 

  • E.

    20.5%

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 26-р даалгавар

Хөдөлмөрийн зах зээлд цалингийн түвшин 300 мянган төгрөг болж өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт 200 нэгж байсан. Тэгвэл хөдөлмөрийн эрэлт 400 нэгж байхад ямар үзэгдэл бий болох вэ?                                                                                                                            

  • A.

    Ажиллах хүчний илүүдэл бий болно (200 нэгжээр өснө)

  • B.

    Ажиллах хүчний хомсдол бий болно (300 нэгжээр буурсан)

  • C.

    Ажиллах хүчний хомсдол бий болно (200 нэгжээр буурсан)

  • D.

    Ажиллах хүчний илүүдэл бий болно (300 нэгжээр өснө)

  • E.

    Ажиллах хүчний илүүдэл бий болно (600 нэгжээр өссөн)

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 25-р даалгавар

Инфляцын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөлд үл хамаарахыг олно уу.    

  • A.

    Зээлдүүлэгчдэд ашигтай нөхцөл бий болно

  • B.

    Бараа, үйлчилгээний нийт эрэлт муудна

  • C.

    Бараа бүтээгдэхүүний үнэ өндөр өснө

  • D.

    Иргэдийн худалдан авах чадвар буурна

  • E.

    Эдийн засгийн дотоод тэнцвэрийг алдагдуулна

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 24-р даалгавар

Дараах эдийн засгийн ойлголтоос аль нь Д.Кейнсийн үзэл баримтлал вэ?                

  • A.

    Эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна.                      

  • B.

    Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшин нь шууд хамааралгүй.

  • C.

    Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан.

  • D.

    Эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн Нобелийн шагнал олгосон.

  • E.

    Эдийн засагт төрийн оролцоо нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх гол арга зам гэж үзсэн.

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 23-р даалгавар

2023 онд Монгол улсын экспорт нь 490 тэрбум төгрөг, импорт нь 330 тэрбум төгрөг байсан бол тус оны МУ-ын гадаад худалдааны тэнцлийг тооцоолно уу.                                 

  • A.

    160  

  • B.

    - 160                  

  • C.

    820

  • D.

    - 820                      

  • E.

    410

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 22-р даалгавар

Дараах өгөгдлүүдийн аль нь төсвийн бодлогын нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод хамаарах вэ?           

  • A.

    Зээлийн хүүг бууруулж, гүйлгээнд байгаа мөнгийг өсгөх

  • B.

    Засгийн газар бонд гаргаж худалдах, худалдан авах

  • C.

    Хувь хүн болон ААН-ээс авах татварын хэмжээг бууруулах

  • D.

    Зээлийн хүүг өсгөж, гүйлгээнд байгаа мөнгийг бууруулах

  • E.

    Эдийн засгийн уналтыг сааруулах, инфляцыг бууруулах

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 21-р даалгавар

Нийгэм, эдийн засгийн үзэгдэлд өсөлтийн хурдыг хувиар тооцоолоход үзүүлэлт нь 100-аас дээш утгатай бол ямар утгыг харуулах вэ?                                                                     

  • A.

    Өсөлт, бууралт байхгүй

  • B.

    Өссөн утгыг илэрхийлнэ

  • C.

    2 дахин хурдтай өссөн

  • D.

    2 дахин хурдтай буурсан

  • E.

    Буурсан утгыг илэрхийлнэ

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 20-р даалгавар

Тухайн улсын хэмжээнд жилийн турш үйлдвэрлэсэн баялгийг орлогын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлох аргыг юу гэж нэрлэдэг вэ?                                                           

  • A.

    ДНБ- ийг тогтмол үнээр тооцох                     

  • B.

    ДНБ-ийг өнөөгийн үнээр тооцох           

  • C.

    ДНБ-ийг орлогоор тооцох                              

  • D.

    ДНБ-ийг зардлаар тооцох               

  • E.

    Нэг хүнд ногдох ДНБ-ийг тооцох  

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 19-р даалгавар

Дараах эрдэмтдийг тохирох үзэл баримтлалтай нь харгалзуулна уу.                  

 

а

Ж. Локк

1

Хуурмаг эрх чөлөө нь хүнийг ганцаардуулж, хорвоо ертөнцөд итгэх юмгүй, айж хургасан нэгэн болгодог.

b

Дж. Кэмпбелл

2

Хуулийн зорилго нь хүний эрхийг устгах буюу хавчин хясах явдал биш харин түүнийг хамгаалж өргөжүүлэх явдал юм.

c

Э. Фромм

3

Эрх чөлөө бол хүний амьдралын эрхэм зорилго, хувь хүний өөрийгөө нээх боломж юм.

  • A.

    a2, b3, c1            

  • B.

    a1, b2, c3            

  • C.

    a2, b1, c3           

  • D.

    a3, b2, c1          

  • E.

    а1, b3, c2  

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 18-р даалгавар

Дараах бүдүүвчийг ажиглаад соёлын харилцан үйлчлэлийн хэлбэрийг гүйцээгээрэй.

  • A.

    Соёлыг хуулбарлан дуурайх             

  • B.

    Соёлын цочирдол              

  • C.

    Соёлын солилцоо

  • D.

    Соёлын эрх чөлөө                              

  • E.

    Соёлыг тулгалт

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 17-р даалгавар

“Телевизийн олон суваг олон нийтийн ухамсарт таалагдаж, тэднийг байлдан дагуулахын тулд америкчилал, европчилол, өрнөдийн элдэв уриа лоозон дэвшүүлэн, халамжлагч ивээгчийн дүрээр халхавчлан зүсэн зүйлээр довтолж байна” гэсэн монгол судлаачийн дүгнэлт нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ?                              

  • A.

    Соёлын дархлаа сулрах шалтгаан                      

  • B.

    Соёлоо хадгалж үлдэх шалтгаан

  • C.

    Соёлоо эрхэмлэхийн шалтгаан                            

  • D.

    Соёлын суурь зарчмын шалтгаан

  • E.

    Соёлын зөрчих хандлагын шалтгаан

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 16-р даалгавар

Дараах бүдүүвчийг ажиглаад соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд баримтлах зарчмуудыг гүйцээгээрэй.                                                                                                

  • A.

    Тухайн соёлын бусдаас ялгарах, дахин давтагдашгүй өвөрмөц шинжийг нээх

  • B.

    Эрх чөлөө, ардчилал, хүлээцтэй байдал, шударга ёсны үнэ цэнийг дэлгэрүүлэх

  • C.

    Дэлхийд өөрсдийн брэндийг бий болгож, шударга өрсөлдөөнийг дэмжих

  • D.

    Байгалийн болон соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх

  • E.

    ДНБ-ийн хэмжээг нэмэгдүүлэн ард түмний амьжиргааг дээшлүүлэх

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 50-р даалгавар

Химийн зарим бодисын бохирдол, тэдгээрийн хүнд үзүүлэх сөрөг нөлөөллийг зөв харгалзуулсан хувилбарыг сонгоорой        

 

Химийн бодисын нэр

 

Орчныг бохирдуулах гол эх үүсвэр

 

Хөнөөлт үр дагавар

1

мөнгөн ус

А

арьс ширний үйлдвэр

I

цусанд дахь улаан эсийн тоог өөрчилнө

2

хар тугалга

В

алт олборлолт

II

хорт хавдар үүсгэнэ

3

хром

С

машины утаа

III

удамшлын өвчин үүсгэнэ

                                                                       

  • A.

    1-C-I, 2-A-III, 3-B-II

  • B.

    1-A-II, 2-B-I, 3-С-III

  • C.

    1-В-III, 2-C-I, 3-A-II

  • D.

    1-В-III, 2-A-I, 3-C-II

  • E.

    1-А-III, 2-C-II, 3-В-I

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 15-р даалгавар

“Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг соёлын үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэж тодорхой хүрээнд хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүнд хамаарах хүрээг ялгана уу.                                                           

         1. Кино урлаг                      2. Уламжлалт анагаах ухаан          3. Шинжлэх ухаан      

         4. Техник технологи           5. Тайзны уран бүтээл

  • A.

    2, 3                 

  • B.

    4, 5                   

  • C.

    1, 5                      

  • D.

    2, 4                    

  • E.

    3, 4

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 49-р даалгавар

Зурагт үзүүлсэн идэш тэжээлийн хэлхээний туулайнд байх энергийн хэмжээ 4000 кЖ бол лууванд байх энергийн хэмжээг тооцоорой.

  • A.

    4000 кЖ

  • B.

    40000 кЖ

  • C.

    400 кЖ

  • D.

    40 кЖ

  • E.

    4 кЖ

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 14-р даалгавар

Хүснэгт дэх мэдээллийг уншаад соёлыг хэн бүтээж байна вэ? гэдгээс хамаарч ангилсныг илэрхийлж байгаа хэсгийг сонгоорой.                                                                              

  • A.

    Үндэсний соёлыг ангилах гол шалгуур нь зонхилогч ба дэд соёл болно.

  • B.

    Уртын дуу, дуурь, нийтийн дуу нь тус бүр соёлын ардын, нийтийн, сонгодог гэсэн ангилалд хамаарна.

  • C.

    Хадны зураг, археологийн дурсгал, морин хуур, уртын дуу, бие биелгээ нь биет ба биет бус соёлд хамаарна.

  • D.

    Соёл нь ан агнуур, түүвэрлэгчдийн, нүүдэлчдийн гэх мэт аж ахуйн хувьд ялгаатай оршдог.

  • E.

    Хүмүүсийн амьдралын хэв маягт онцлог ялгаатай соёл бүрэлдэх нь олон хэв загварын соёлд хамаарна.

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 48-р даалгавар

Хүний популяцийн насны бүтцийг дүрслэн харуулав. Дараах графикт тохирох хариултыг  сонгоно уу.                                                                                                                         

                                                                                                                                                                

  • A.

    Идэр насны хүмүүсийн эзлэх хувь харьцангуй бага байгааг илтгэнэ.

  • B.

    Настай хүмүүсийн эзлэх хувь нь давамгай байгааг илтгэнэ.

  • C.

    Хүн амын өсөлт цаашид бараг ажиглагдахгүй.

  • D.

    Хүүхэд болон залуучуудын эзлэх хувь их байх нь хүн амын тоо буурах шалтгаан болно.

  • E.

    Хүүхэд болон залуучуудын эзлэх хувь их байх нь хүн амын тоо цаашид өсөхийг илтгэнэ.

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 13-р даалгавар

“Дэлхийн бүх улс орнууд он солигдох мөчийг өөрийн үндэстний зан үйл, итгэл үнэмшил, ёс заншлын онцлогоор хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг” гэсэн нь соёлын аль ойлголтод хамаарах вэ?    

  • A.

    Нэгдмэл шинж

  • B.

    Соёлын динамик                        

  • C.

    Түгээмэл шинж

  • D.

    Сонгодог соёл                           

  • E.

    Үндэсний соёл

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 12-р даалгавар

Хүснэгтэд байгаа тулгуур ойлголтуудыг тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.    

 

а

Монгол хэлний тухай хууль

1

Соёлын үнэт зүйл гэдэгт бичиг үсэг, бэлгэ тэмдэг хамаарна.

b

МУ-ын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль

2

Идэвх санаачилга гаргасан иргэн, хуулийн этгээдэд 4 жил тутамд нэрэмжит шагнал олгох тухай заасан.

c

МУ-ын Соёлын тухай хууль

3

Монголын түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн

  • A.

    a2, b1, c3            

  • B.

    a1, b2, c3             

  • C.

    a3, b2, c1            

  • D.

    a2, b3, c1           

  • E.

    а1, b3, c2   

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 11-р даалгавар

“Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийг багтаадаг цогц ойлголтыг соёл гэнэ” гэж үзсэн нь хэний үзэл баримтлал вэ?           

  • A.

    Р.Бенедикт           

  • B.

    Ж.Локк           

  • C.

    Э.Тайлор          

  • D.

    Э.Кассирер         

  • E.

    А.Гидденс

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 10-р даалгавар

“Эдийн засгийн амьдрал бол нийгмийн өөрчлөлтийн суурь, түүнийг дагаж давхаргын шинжтэй улс төр, шашин зэрэгт өөрчлөлт гардаг” гэдэг нь хэний үзэл баримтлал вэ?

  • A.

    Тённис

  • B.

    М. Вебер             

  • C.

    Г. Ленский            

  • D.

    К. Маркс            

  • E.

    Т. Билтон           

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 9-р даалгавар

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.                                                                 

Уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм болон өөрчлөгдөхийг.................................. гэнэ.

  • A.

    Нийгмийн хувьсал                     

  • B.

    Нийгмийн хувьсгал               

  • C.

    Нийгмийн шинэчлэл

  • D.

    Нийгмийн хяналт                       

  • E.

    Нийгмийн гажуудал

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 8-р даалгавар

Хүснэгтэд байгаа тулгуур ойлголтуудыг тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.    

 

а

Түүвэр судалгаа

1

Эх олонлогоос судалгаанд сонгон хамруулах олонлог

b

Түүвэр олонлог

2

Эх олонлогийг бүхэлд нь бус дэд хэсгийг хамруулах судалгаа

c

Санамсаргүй түүврийн арга

3

Эх олонлогийн бүх гишүүд судалгаанд хамрагдах адил магадлалтай байх

  • A.

    a2, b1, c3            

  • B.

    a1, b2, c3             

  • C.

    a2, b3, c1          

  • D.

    a3, b2, c1           

  • E.

    а1, b3, c2   

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 7-р даалгавар

Нийгмийн судалгааны асуулгын арга нь 5 хэсэгтэй. Үүнээс удиртгал хэсэгт хамаарах өгөгдөл аль нь вэ?                                                                                                             

  • A.

    Орон нутгийн нэр, огноо, мэдээлэл цуглуулагчийн нэр зэргийг тэмдэглэнэ

  • B.

    Хувь хүний нийгмийн байр суурийг тодорхойлох асуултууд байна

  • C.

    Судалгааны таамаглал, мэдээлэлд шаардлагатай туслах асуултууд байна

  • D.

    Судалгаанд оролцогчдын холбоо барих утас, хаягийн талаар мэдээлэл байна

  • E.

    Ямар зорилготой судалгааг, хаанаас явуулж байгаа тухай товч танилцуулга

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 6-р даалгавар

Дараах бодомжуудаас марксизм (шүүмжлэлт онол) онолыг нийгмийн судалгааны үүднээс тайлбарласныг олоорой.                                                                                                  

  • A.

    Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна.

  • B.

    Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзнэ.

  • C.

    Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн аргын дагуу объективоор судлан онол бүтээх боломжтой гэж үздэг.

  • D.

    Эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багатай хүмүүсийн харилцааны цаана оршин буй нийгмийн бодит байдлыг илрүүлэн өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийн судалгааг хийдэг гэж үздэг.

  • E.

    Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаар индукцийн аргын дагуу тодорхой түвшний онол бүтээх боломжтой гэж үздэг.

Нийт: 13,274