Нар, сар, дэлхийн байрлалын өөрчлөлтөөс сарны харагдах хэлбэр өөр өөр үзэгдэнэ. Дараах зурагт G үсгээр тэмдэглэсэн байрлалд сар ямар хэлбэртэй харагдах вэ?
A.
B.
C.
D.
E.
Вектор хэлбэрээр өгөгдсөн дүрслэлийг растер хэлбэрт зөв шилжүүлсэн зургийг олоорой.
A.
B.
C.
D.
E.
Амьд организмуудын амьдралын бүлгэмдлээс амьтан ба орчны нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
A.
Зооценоз
B.
Биоценоз
C.
Фитоценоз
D.
Биотоп
E.
Микробиоценоз
Далайн хэсгүүдийг тэмдэглэсэн зурагт Мексикийн буланг хэдийн тоогоор илэрхийлсэн байна вэ?
A.
3
B.
2
C.
1
D.
4
E.
5
Дэлхийн дулааны бүслүүрийн зургийг ажиглан хоёр талаасаа +200С-ийн изотермээр зааглагдаж буй бүслүүрийг нэрлээрэй.
A.
Халуун бүслүүр
B.
Сэрүүн бүслүүр
C.
Хүйтэн бүслүүр
D.
Мөнх хүйтний бүслүүр
E.
Өндөр уулын бүслүүр
Чулуулгийн үе давхарга тектоник хөдөлгөөний улмаас цуурч зөрдөг. Зургаас зөрөгт хөдөлгөөний доош суусан хэсгийг зөв нэрлэснийг сонгоорой.
A.
Атираат уулс
B.
Горст
C.
Антиклиналь
D.
Синклиналь
E.
Грабен
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр аль нь вэ?
A.
Газрын тос
B.
Хүрэн нүүрс
C.
Байгалийн хий
D.
Нарны энерги
E.
Шатдаг занар
Монгол орны хувьд тэмээний аж ахуй эрхлэхэд хамгийн тохиромжтой нутгийг сонгоно уу.
A.
Монгол орны хойд хэсэг, ойт хээрийн бүс
B.
Өндөр уулын уулт хээр, говь хосолсон газрууд
C.
Өмнөд хэсгийн говь, Их нууруудын хотгор
D.
Ойт хээрийн бүс, хээрийн бүсийн зүүн хагас
E.
Ойт хээрийн өмнөд хэсэг, хээрийн бүс
Дэлхийн эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдол өндөртэй альфа (тэргүүлэх) зэрэглэлд хамаарах хотыг сонгоорой.
A.
Афин
B.
Сидней
C.
Жакарта
D.
Лондон
E.
Ханой
Дараах зурагт 2-ын тоогоор тэмдэглэсэн хүн амын нягтшил өндөртэй бүс нутгийг нэрлэнэ үү.
A.
Төв Америк
B.
Зүүн ба Зүүн Өмнөд Ази
C.
Баруун Европ
D.
Өмнөд Африк
E.
Өмнөд Ази
Хүний хөгжлийн индексийг илэрхийлдэг хэмжигдэхүүнд хамааралтай нь аль вэ?
A.
Цэвэр усны хангамж, хүртээмж
B.
Газар зүйн байрлал, орчин
C.
Хүн амын тоо, өсөлт, нягтшил
D.
Бичиг үсэгт тайлагдсан байдал
E.
Нийгэм дэх иргэдийн оролцоо
12-р сарын 22-ны “Ес эхлэх өдөр” үд дундын нар ямар өргөрөг дээр эгц тусах вэ?
A.
Мэлхийн зам
B.
Матрын зам
C.
Экватор
D.
Хойд туйл
E.
Өмнөд туйл
Манай галактикийг юу гэж нэрлэдэг вэ?
A.
Маралын Гялаан
B.
Нарны аймаг
C.
Сүүн зам
D.
Андромеда
E.
Хөхдэй мэргэн
Дараах зурагт зурагзүйн дүрслэлийн аль аргыг ашигласан байна вэ?
A.
Картодиаграмм
B.
Өнгөт дэвсгэр
C.
Ижил шугам
D.
Хөдөлгөөнт шугам
E.
Ареал
Далайн усны гадарга орчмын давсжилтын газар зүйн хуваарилалтын зургийг ашиглан цэгийн оронд тохирох хувилбарыг сонгоорой.
Атлантын далайд давсжилтыг БУ400-ын дагуу үзэхэд ХӨ600 орчмоор ........... байснаа нэмэгдэж ХӨ40 – 200-ын хооронд ........... хүрсэн байна. |
A.
34%0; 36%0
B.
34%0; 35%0
C.
34%0; 34%0
D.
28%0; 37%0
E.
35%0; 37%0
Чойбалсан хотод агаарын температур +200С, үнэмлэхүй чийгийн багтаамж нь 17.5 гр/м3, харьцангуй чийг нь 80% байсан бол агаарын үнэмлэхүй чийгийг ол. (Үч= (Хч * Чб) /100%)
A.
91.4 гр/м3
B.
1.4 гр/м3
C.
21.8 гр/м3
D.
14 гр/м3
E.
457 гр/м3
2019 оны байдлаар аялал жуулчлалын хэд хэдэн төв байгаа ч АНУ болон Европын бүс дэлхийд тэргүүлж байна. АНУ руу нийт жуулчдын 15% нь аялсан байна. Уг улс руу олон жуулчид аялж байгаагийн учир шалтгааныг тайлбарлаарай.
A.
Жуулчдын амрах байр жижиг, тээврийн хэрэгсэл цөөн, чийглэг сэрүүн орчинтой, хөл хөдөлгөөн чимээ шуугиан ихтэй байдаг учир
B.
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар элбэг, хямд хоноглох газар ихтэй, үзвэр үйлчилгээ хөтөлбөр түгээмэл байдаг учир
C.
Эртний түүх соёлын дурсгалууд хомс, дээд зэрэглэлийн өндөр үнэтэй амралтын газар, зочид буудал хангалттай байдаг учир
D.
Тээврийн хэрэгслийн хүртээмж сайтай, өртөг өндөр хоолны газар их, хүссэн газраа хоноглох боломжит газар нутгуудтай учир
E.
Хүний гараар бүтээсэн үзмэр элбэг, тээврийн хэрэгсэл олон учир түгжрэл ихтэй, дуу чимээ, орчны бохирдол элбэгтэй
Синоптик зурагт цаг агаарын үзүүлэлтүүдийг зөв илэрхийлсэн хариуг олно уу.
A.
Температур: 30С, даралт: 1019,6 гПа, цэлмэг
B.
Температур: 70С, даралт: 1096 гПа, бүрхэг
C.
Температур: 100С, даралт: 1019,6 гПа, үүлэрхэг
D.
Температур: -100С, даралт: 196 гПа, багавтар үүлтэй
E.
Температур: -70С, даралт: 1019,6 гПа, үүлгүй
Аж үйлдвэрийн салбарын ангиллыг тайлбарласан ойлголтуудыг уншин үнэн, худлыг зөв ялгаж тодорхойлсон хувилбарыг хүснэгтээс сонгоорой. (Үнэн – Ү, Худал – Х үсгээр)
Аж үйлдвэрийн салбарын ангилал |
А |
В |
С |
D |
E |
|
Анхдагч |
МАА, газар тариалан, уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбарууд хамаарна. |
Ү |
Ү |
Х |
Ү |
Х |
Хоёрдогч |
Мэдээлэл харилцаа холбоо, санхүүгийн болон бизнес үйлчилгээ үзүүлэх салбарууд хамаарна. |
Ү |
Х |
Ү |
Х |
Х |
Гуравдагч |
Боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ зэрэг үйлчилгээний салбарууд хамаарна. |
Ү |
Ү |
Ү |
Ү |
Х |
Дөрөвдөгч |
Түүхий эдийг боловсруулан бүтээгдэхүүн гарган авах, үйлдвэрлэх салбарууд хамаарна. |
Ү |
Ү |
Х |
Х |
Х |
A.
Ү,Ү,Ү,Ү
B.
Ү,Х,Ү,Ү
C.
Х,Ү,Ү,Х
D.
Ү,Х,Ү,Х
E.
Х,Х,Х,Х
Пропаналь (CH3CH2CHO) нь шүлтийн уусмалын орчинд димержих урвалд ордог.
Урвалын хурдыг тодорхойлох зорилгоор 3 бүлэг туршилтыг явуулж дараах үр дүнг гарган авчээ.
[CH3CH2CHO]анх / моль • дм-3 |
[OH– ]анх / моль • дм-3 |
урвалын харьцангуй хурд |
0.10 |
0.0015 |
1 |
0.30 |
0.0015 |
3 |
0.30 |
0.0030 |
6 |
Туршилтын үр дүнг ашиглан урвалын хурдны тэгшитгэлийг сонгоно уу.
A.
ʋ = k[CH3CH2CHO]2 [OH– ]
B.
ʋ = k[CH3CH2CHO] [OH– ]
C.
ʋ = k[CH3CH2CHO]2
D.
ʋ = k[CH3CH2CHO] [OH– ]2
E.
ʋ = k[CH3CH2CHO]
1 литр эзлэхүүнтэй битүү саванд хий байдалтай 3 моль H2 болон 3 моль Cl2 – ийг авч холиход урвал явагдаж хэсэг хугацааны дараа тэнцвэр тогтжээ. Тэнцвэрийн үед 3 моль HCl үүссэн бол тэнцвэрийн тогтмол Kc – г тооцоолно уу.
A.
B.
C.
D.
E.
Суурингийн энгийн хэлбэр болох хөдөөгийн суурингууд нь барааны хэрэглээ, үйлчилгээний газруудаараа ялгаатай байдаг. Аль нь гацаа бүхий сууринг бүрдүүлж байна вэ?
A.
дэлгүүр+шуудан+цайны газар
B.
супермаркет+ТВ/радио+орон нутгийн захиргаа
C.
дэлгүүр+шуудан+ угаалгын газар
D.
хүнсний дэлгүүр+шуудан+бага сургууль
E.
бага сургууль+үсчин+хуулийн зөвлөх
Хөгжиж буй орнуудад хамаарах 3 үзүүлэлтийг сонгоорой.
1. Хүн амын нөхөн үржихүйн II хэв шинжтэй.
2. Тээврийн төрөл олон, замын нягтшил их
3. Аж үйлдвэрт олборлох үйлдвэрлэл давуу хөгжсөн.
4. Зах зээл дээр түлш, түүхий эд гаргадаг.
5. Аж ахуйн олон салбартай.
6. Зах зээлд өрсөлдөх чадвар өндөр
A.
3,4,5
B.
1,5,6
C.
1,2,6
D.
1,3,4
E.
2,3,5
Хэрвээ чи хүнсний ногоо тариалах болбол ямар хөрстэй газрыг сонгох вэ? Яагаад?
A.
Давсархаг хөрс – давстай чийг багатай учир
B.
Цөлийн цайвар бор хөрс – ялзмагт давхарга бараг байхгүй учир
C.
Говийн бор хөрс – ялзмаг бага, ус чийгээр дутмаг учир
D.
Уулын хүрэн хөрс – нимгэн, ялзмаг багатай учир
E.
Хар шороон хөрс – үржил шим сайтай, ялзмаг ихтэй учир
Устөрөгч болон бромын уур хоорондын урвал 500К температурт харьцангуй хурдан, 400К температурт харьцангуй удаан явагддаг шалтгаануудаас зөвийг сонгоно уу.
- 400К температурт ашигтай мөргөлдөлтийн тоо багасна.
- 400К температурт идэвхжлийн энергиэс давсан энергитэй молекулын тоо багасна.
- 400К температурт урвалын идэвхжлийн энерги их байдаг.
A.
2 ба 3
B.
1 ба 3
C.
зөвхөн 1
D.
1 ба 2
E.
зөвхөн 2
Өнгөгүй X хольц болон P, Q, R гэсэн цэвэр бодисууд дээр 2 өөр уусгагч ашиглан цаасан хроматографийн туршилт явуулжээ. Туршилтын үр дүнг доор үзүүлэв.
Хроматограммуудыг ажиглаад зөв мэдээллийг сонгоно уу.
A.
P бодисын Rf утга R бодисын Rf утгаас их.
B.
P бодис X хольц дотор агуулагдана.
C.
R бодис X хольц дотор агуулагдана.
D.
P болон R бодисуудын уусах чанар ижил.
E.
Q бодис X хольц дотор агуулагдана.
Голыг цүнхээл /гүнзгий хэсэг/ багатай газраар гатлан гарна гэвэл аль гармаар гарвал тохиромжтой вэ?
A.
1 ба 2
B.
2 ба 4
C.
2 ба 5
D.
3 ба 1
E.
4 ба 5
Салхины зүг чигийн давтагдлын зургаас зонхилох салхины чиглэлийг ажиглан дулааны цахилгаан станцыг аль зүгт байрлуулбал тохиромжтой болохыг сонгоно уу.
A.
зүүн хойд
B.
зүүн өмнөд
C.
баруун өмнөд
D.
өмнөд
E.
баруун хойд
Al2O3 катализаторын оролцоотойгоор халаахад усгүйжих урвалд орж цис-транс изомер үүсгэх боломжтой нэгдлийг сонгоно уу.
A.
B.
C.
D.
E.
Спортын тамирчид тестостерон агуулсан эм бэлдмэлийг сэргээш болгон хэрэглэдэг. Тестостероны молекул нь хэдэн нүүрстөрөгчийн хираль атом агуулж байна вэ?
A.
6
B.
7
C.
5
D.
4
E.
3
Гаити улсад болсон газар хөдлөлтөөр олон байшин барилга нурж, ангал үүсэн газар доорх хоолой эвдэрч, мод ганхаж хугарчээ. Хэдэн баллын хүчтэй газар хөдлөлт болсныг тодорхойлно уу.
A.
IV балл
B.
VI балл
C.
VIII балл
D.
X балл
E.
XII балл
Аль катион нь электроноосоо гурваар илүү нейтронтой вэ?
A.
2+
B.
+
C.
+
D.
2+
E.
2+
Дорж зуслангийн байшингаа өнгөлөхөөр болжээ. Ямар чулуулгийг сонговол гоёмсог, бат бөх болох вэ?
A.
гантиг
B.
хүрмэн чулуу
C.
жонш
D.
гялтгануур
E.
гнейс
Хүлэмжийн хийг бууруулах арга замыг тодорхойлсон 3 зөв хариултыг сонгоно уу.
- Мод тариалалтыг нэмэгдүүлэх
- Малын тоо толгойг өсгөх
- Зохистой хэрэглээ
- Хог хаягдлыг нэмэгдүүлэх
- Усыг зохисгүй хэрэглэх
- Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах
A.
3,4,6
B.
1,2,5
C.
1,3,4
D.
1,4,5
E.
1,3,6
Дараах исэлдэх-ангижрах урвалыг хамгийн бага бүхэл тоогоор тэнцүүлж коэффициентүүдын нийлбэрийг олно уу.
…..MnO2 (хат) + …..HCl (уус) → …..MnCl2 (уус) + …..H2O (ш) + …..Cl2 (х)
A.
6
B.
7
C.
8
D.
9
E.
10
Хэрвээ чамд гадаадын их сургуульд элсэн суралцах хүсэлтээ яаралтай хүргэх хэрэгц Хэрвээ чамд гадаадын их сургуульд элсэн суралцах хүсэлтээ яаралтай хүргэх хэрэгцээ тулгарсан бол доорх үйлдлүүдээс аль нь хамгийн тохиромжтой вэ?
A.
Google хайлтын системээс мэдээллээ хэрхэн бичих тухай судлах
B.
Өөрийн товч мэдээллээ компьютерт шивж хэвлээд шуудангаар илгээх
C.
Шаардлагатай бичиг баримтаа бэлдэж биеэр очиж уулзалт хийх
D.
Өөрийн мэдээллийг тодорхой бичиж сургуулийн нь мэйл хаяг руу илгээх
E.
Тухайн улсын Элчин сайдын яаманд очиж материалаа хүргэж өгөх
Иодыг фтортой харилцан үйлчлэлцүүлж иодын трифторид (IF3) – ыг гарган авдаг.
I2 (хат) + F2 (х) → 2 IF (хат) ; ∆H0 = +20 кЖ • моль-1
IF (хат) + F2 (х) → IF3 (хат) ; ∆H0 = -100 кЖ • моль-1
Өгөгдлийг ашиглан иодын трифторид (IF3) – ын үүсэхийн стандарт энтальпийн өөрчлөлтийг олно уу.
A.
+80 кЖ • моль-1
B.
-80 кЖ • моль-1
C.
-90 кЖ • моль-1
D.
-180 кЖ • моль-1
E.
+180 кЖ • моль-1
Их Британи дахь чихрийн нишингэ боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн түүхий эдийн 90% нь алдагдал болдог. Алдагдлыг багасгахын тулд элсэн чихрийн үйлдвэрийг хаана байршуулах нь ашигтай вэ?
A.
Зах зээлтэй ойр байршуулах
B.
Түүхий эдтэй ойр байршуулах
C.
Дэд бүтэц сайтай газар байршуулах
D.
Ажиллах хүчний нөөцөө түшиглэх
E.
Байгалийн нөхцөлийг харгалзах
65 грамм жинтэй цайр ялтсыг мөнгөний нитратын уусмалд хэсэг хугацаагаар дүрэхэд ялтсын жин 80.1 грамм болж нэмэгджээ. Хэдэн грамм цайр уусмалд шилжсэн бэ?
A.
15.1
B.
6.5
C.
22.1
D.
65
E.
86
Дараах зурагт ХАА-н /Хөдөө аж ахуй/ салбарт ажиллагсдын эзлэх хувь ба нэг хүнд ногдох ҮНБ-ний /Үндэсний нийт бүтээгдэхүүн/ хамаарлыг цэгэн тархалтат диаграммаар дүрсэлжээ. Диаграммыг ажиглаж зөв дүгнэлтийг олоорой.
A.
Нэг хүнд ногдох ҮНБ нэмэгдэх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь аажим нэмэгдэж байна
B.
Нэг хүнд ногдох ҮНБ бага байх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь бага байна
C.
Нэг хүнд ногдох ҮНБ бага байх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь өндөр байна
D.
Нэг хүнд ногдох ҮНБ нэмэгдэх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь өндөр байна
E.
Нэг хүнд ногдох ҮНБ бага байх тутам ХАА-н салбарт ажиллагсдын эзлэх хувь 0-тэй ойр байна