ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 29-р даалгавар

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсуудын байгуулагдсан хугацааг зөв харгалзуулна уу?

      1. Юань гүрэн                          А. 1256
      2. Цагадайн улс                       В. 1271
      3. Алтан Ордоны улс                С. 1221
      4. Ил хаант улс                        D. 1242   

  • A.

    1d,2a,3b,4c           

  • B.

    1c,2b,3a,4d        

  • C.

    1a,2d,3c,4b        

  • D.

    1b,2c,3d,4a         

  • E.

    1b,2d,3a,4c

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 2-р даалгавар

4:x=2:3  тэнцэтгэлийг хангах x –ийн утгыг ол.

  • A.

    5

  • B.

    3

  • C.

    2

  • D.

    4

  • E.

    6

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 13-р даалгавар

\small k=1.38\cdot 10^{-23}Ж/К-ыг юу гэж нэрлэдэг вэ?

  • A.

    1 атомт идеал хийн чөлөөний зэрэг

  • B.

    Хийн универсал тогтмол

  • C.

    Авогадрын тоо

  • D.

    Больцманы тогтмол

  • E.

    Хэвийн нөхцөлд байгаа 1 моль хийн энерги

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 8-р даалгавар

Эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой.

  • A.

    Давдаа гөлөг, охин хоёроо нэгэн өвөртөө багтаагаад мордлоо.

  • B.

    Элгэн Угалзатын орой морины давхиан дунд ил гарч далд орон, тохуутай шомболзоно.

  • C.

    Хээрийн эзгүй бэлчирт мартагдсан, гээгдсэн хоёр нялх амьтан бие биеэ ээнэгшин аргадсан даг.

  • D.

    Нүүдэл урагшилсаар...

  • E.

    Тэдний хэнд ч нэгнийгээ буруутгах завдал байсангүй.

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 1-р даалгавар

Уураг нийлэгжүүлэх үүрэгтэй эрхтэнцрийг нэрлэнэ үү.       

  • A.

    Гольджийн аппарат

  • B.

    Центриоль        

  • C.

    Рибосом    

  • D.

    Митохондри     

  • E.

    Пластид

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 1-р даалгавар

2∙3∙5∙11 тооны хуваагч аль нь вэ?

  • A.

    22

  • B.

    12

  • C.

    21

  • D.

    25

  • E.

    18

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 12-р даалгавар

Nuts are helpful to enhance the mental ability _________ I eat it often.

  • A.

    because of

  • B.

    because   

  • C.

    although     

  • D.

    though

  • E.

    so

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 7-р даалгавар

Нүүдэл хийж байгаа цаг хугацааг олоорой.

  • A.

    Зуны улиралд

  • B.

    Зудтай цагаар

  • C.

    Намрын улиралд

  • D.

    Хаврын улиралд

  • E.

    Өвлийн улиралд

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 6-р даалгавар

Бэрсийн зан байдалд үл тохирох баримт аль нь вэ?

  • A.

    Гөлгийг буйран дээрээ үлдээсэнд бухимдан явах аж.

  • B.

    Ойртон ирмэгц ээжээсээ урьтан:

    -Дүү яасан бэ? Хэмээн харзөнгөөрөө нэхлээ.

  • C.

    Тэнгэр цэлмэх шиг төдхөнөө тайвширдаг.

  • D.

    Зөрүүд хүү нь тарчиг орсон хэдэн малаа шилбүүрдэн хөөнө.

  • E.

    Тээршээж зандарсан дуунаа сүргэлжийн цочно.

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 28-р даалгавар

Хубилай хаан Монголын эзэнт гүрний төвийг Хятадад шилжүүлснээр ямар үр дагавар гарсан бэ?

 

  • A.

    Монгол нутаг болон дэлхийн эзэнт гүрний нийслэл гэгддэг байсан Хархорум хот улс төрийн ач  холбогдлоо алдаж, орхигджээ

  • B.

    Монголыг торгоны зам дайран өнгөрөх болсноор монгол нутаг цэцэглэн хөгжсөн

  • C.

    Ямар нэгэн өөрчлөлт гараагүй

  • D.

    Уугуул монгол Өгөдэйн угсааныхны мэдэлд орж, Хархорумыг умард нийслэл болгосон

  • E.

    Хархорум нь Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсуудын зангилаа хот болсон

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 11-р даалгавар

I was happy to have a _________ scarf as a present.

  • A.

    beautiful, long, flowered, silk

  • B.

    beautiful, silk, long, flowered

  • C.

    flowered, silk, beautiful, long

  • D.

    silk, flowered, long, beautiful

  • E.

    long, flowered, beautiful, silk                       

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 50-р даалгавар

Чийгтэй нөхцөлд ургахад хамгийн сайн  дасан зохицсон таримал ургамлыг нэрлэнэ үү

  • A.

    Цагаан будаа          

  • B.

    Вандуй

  • C.

    Замаг

  • D.

    Улаан буудай

  • E.

    Төмс

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 5-р даалгавар

Салхи газрын элэг шиншлэнгүйнэ.” гэсэн өгүүлбэрийн онцолсон хэсгийн дүрслэх ур маягийг олоорой.

  • A.

    Ёгтлол

  • B.

    Адилтгал

  • C.

    Хэтрүүлэл

  • D.

    Амьдчилал

  • E.

    Егөөдөл

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 12-р даалгавар

Төмөр замын рельс төмрийн хэсгийн урт нь 0℃ температурт 100 м байсан бол -40℃ температурт урт ямар хэмжээгээр өөрчлөгдөх вэ? Төмрийн шугаман тэлэлтийн коэффициент α=1.1∙10-5(℃)-1

  • A.

    4.4 cм-ээр богиносно.

  • B.

    4.4 cм-ээр уртсана.

  • C.

    1.1 мм-ээр богиносно.

  • D.

    1.1 мм-ээр уртсана.

  • E.

    0.44 мм-ээр уртсана.

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 49-р даалгавар

Генийн технологийн аргаар гарган авсан инсулиныг  ямар өвчний үед хэрэглэдэг вэ? 

  • A.

    Улаан бурхан

  • B.

    Томуу болон томуу төст өвчин

  • C.

    Сүрьеэ

  • D.

    Салхин цэцэг                      

  • E.

    Чихрийн  шижин

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 4-р даалгавар

Бэрс аавынхаа үгнээс зөрж чадалгүй гөлгөө үлдээсний учир юу вэ?

  • A.

    Зуданд эндсэн малын сэг зулгаагаад ямартаа ч өлбөрөхгүй гэж бодсон учраас

  • B.

    Аав нь “Хавар намаргүй гөлөглөж хотоор нэг нохой шавуулах вий” гэж хэлсэн учраас

  • C.

    Нэгэнт цагийн урин хаяанд ирлээ гэж бодсон учраас

  • D.

    Дүн хүйтнээр эхээсээ хагацсан нялх амьтныг хөөж төвдөөгүйг нь санасан учраас

  • E.

    Аав нь “Гөлөг амиа тэжээгээд байж чадахуйц торнисон” гэж хэлсэн учраас

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 10-р даалгавар

Paul: Who __________ the ballet “The Swan Lake” composed by?

Martin: Tchaikovsky _________ “The Swan Lake”.

  • A.

    is / was composed       

  • B.

    has been / was composed

  • C.

    was / has composed          

  • D.

    was / composed

  • E.

    has / composed

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 36-р даалгавар

\small f'(x)=\frac{1}{x^2-9x+20} ; f(6)=-ln 2 бол f(x) функцийг ол

  • A.

    f(x)=ln|\frac{x+5}{x-4}|-2ln2

  • B.

    f(x)=ln|\frac{x-5}{x-4}|+ln4

  • C.

    f(x)=ln|\frac{x+4}{x+5}|

  • D.

    f(x)=ln|\frac{x-5}{x-4}|

  • E.

    f(x)=ln|\frac{x-5}{x-4}|+C

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 9-р даалгавар

If I _________ my hair blonde, nobody would _________ me.

  • A.

    have dyed / have recognized

  • B.

    dyed / recognize    

  • C.

    dyed / recognized     

  • D.

    dye / have recognized  

  • E.

    dye / recognize

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 48-р даалгавар

Ямар нэгэн шалтгааны улмаас  бага балчир насандаа аав ээжээсээ хол хөндий өссөн хүүхдийн эцэг, эхийг  мөн эсэхийг тогтоох  шинжилгээ биологийн ямар салбар шинжлэх ухаан дээр үндэслэгдэн  хийгддэг вэ?                                                                                                                                            

  • A.

    Биотехнологи

  • B.

    Молекул биологи

  • C.

    Дархлаа судлал

  • D.

    Морфологи

  • E.

    Микробиологи

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 3-р даалгавар

“Энэ муу орилоо буйлангийн дуунд хүртэл сэрэхгүй байх чинь хэмээн бодсоор тэртэй тэргүй хэвтэх дуртай лазагнуур тэмээдээ сөөглөөд, араг дотор хөдсөн дээл дэвсэж зассан хэвтрээс нь охиноо авах гэтэл байсангүй.”- өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

  • A.

    Зогсоох

  • B.

    Услах

  • C.

    Хэвтүүлэх

  • D.

    Хөдөлгөх

  • E.

    Босгох

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 11-р даалгавар

Дараах үзэгдлийн үед дулаан шилжилтийн аль төрлөөр голчлон дулааны энерги дамжихыг ЗӨВ харгалзуулна уу.

      1. Цацаргалт                                          a. Ус буцалгагчид ус халаах

      2. Дулаан дамжуулал                             b. Байшин ханаараа дулаан алдах

      3. Конвекц                                              c. Биеийг үрж халаах

                                                                    d. Наран шарлагын газрын элс халах

  • A.

    1d2a3b

  • B.

    1c2b3a

  • C.

    1d2c3a

  • D.

    1d2b3c

  • E.

    1d2b3a

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 2-р даалгавар

Эхэд дурдсан дараах үйл явдлуудын аль нь Давдаад холбогдох вэ?

  • A.

    Дөнгөж борвио нээсэн охин  гөлөг өвөртлөөд ирсэн.

  • B.

    Дотоод энгэр нь нойтон оргиод явчихлаа.

  • C.

    Нүүдэл хөдлөхөөс өмнө буйраа цэвэрлэсэн.

  • D.

    Нүднийх нь өмнүүр татаад байсан усан манан үрийнх нь духан дээр под под хийн дусна.

  • E.

    Охиноо хураалттай хөрзөнгийн нөмөрт хэвтүүлж байснаа саналаа.

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 8-р даалгавар

Allen _________ his project work by the end of this week.

  • A.

    will have been finishing          

  • B.

    would be finishing        

  • C.

    will have finished          

  • D.

    would be finished           

  • E.

    will be finished 

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 1-р даалгавар

Алтан аргамж

Завилаа Угалзатын энгэр зэрэглээн дунд хотолзсоор далдарна. Нүүдэл урагшилсаар...ховор цагийн туух хамхуул ч үгүй сувай салхи газрын элэг шиншлэн гүйнэ.  Тэнтэй ачаагаа дааж ядан сөхчих хоёр муу тэмээнийх нь бөх хажуу тийш богцтой ганзага лаа мэт налмайн унжсан нь хангайг мөрөөсөхдөө Хайрхан тээж явдаг сүрлэг амьтан гэхэд даанч итгэмгүй. Эхнэр Сийлэг нь ачлагатай тэмээдээ хөтөлсөөр толгойн энгэрээр замд өтлөн сажилна. Давдаа Чулуутын адгаар үхрээ туусаар уруудав. Харин хүү Бэрс нь хонь ямаа нийлсэн хэдэн богоо элдэх шахам туусаар өмнөхөнтэй нь тоос манан татуулж явлаа. Арван хоёртой энэ хүү хэнийгээ дуурайсан юм бэ гэлтэй баахан зөрүүд зантай. Давдаагийнх саяын зуданд хамагмалаа бараад, цасхан зармагц толгой мэнд үлдсэн хэд гурвыгаа өвс усанд хүргэх гэж яваа нь энэ. Гэтэл зөрүүд хүү нь тарчиг орсон хэдэн малаа шилбүүрдэн хөөж явааг хараад цухал төрөвч тэнгэр цэлмэх шиг төдхөнөө тайвширч орхидог занг нь мэдэх болохоор аясаар нь орхив. Хүүгийнх нь зөрүүд занг хөдөлгөж орхисон юм гэвэл ердөө л нэг муу гөлөг. Өвлийн жин хүйтнээр Бэрс хүү хаанаас ч юм бэ дөнгөж борвио нээсэн охин гөлөг өвөртлөөд ирж. “Явж явж нэг муу охин гөлөг” хэмээн Давдаа дургүйцсэн авч дүн хүйтнээр эхээсээ хагацсан нялх амьтныг хөөж төвдсөнгүй. Харин одоо нэгэнт цагийн урин хаяанд ирж,гөлөг амиа тэжээгээд байж чадахуйц торнисон болохоор Давдаа гөлгийг буйран дээрээ үлдээжээ. Зуданд эндсэн малын сэг зулгаагаад, ямартаа ч өлбөрөхгүй гэж санажээ. Харин Бэрсхүү “Хавар намаргүй гөлөглөж хотоор нэг нохой шавуулаад аягүй бол чонотой нөхцөж гай тарихвий” хэмээсэн эцгийнхээ үгнээс зөрж чадалгүй гөлгийг буйран дээрээ үлдээсэнд бухимдаж явах аж. Тэн тохироогүйгээс ч тэрүү, хоёр муу эцгэр тэмээ нь байсхийгээд л гунганатал буйлаад хэвтчихнэ.  Сийлэг урд хойно нь очиж, гудчиж шилбүүрдэж байж арай гэж босгоно. Тэгтэл мөн л гөжөөд явахгүй. Сийлэг хамаг цухлаа барж яваа.  Тэртээ хөндийд цагаан тоос босон, нөхөр, хүү хоёрынх нь бараа шоволзоно. Тэн ачаагаа татаж чангалж, тэмээдээ хэвтүүлж босгож зүтгүүлсээр нэг мэдэхнээ нар уулын хяр урууджээ. Тэгэхнээ дотоод энгэр нь нойтон оргиод  явчихлаа. Хөх дэлэн нь чим чим хатгуулж, халуун сүү хэвлийг нь даган урсана. Сийлэг өлгийтэй охиноо сая л үгүйлэв. Мөөмөө нэхэхгүй яасан бөх унтаа вэ! Энэ муу орилоо буйлангийн дуунд хүртэл сэрэхгүй байх чинь хэмээн бодсоор тэртэй тэргүй хэвтэх дуртай лазагнуур тэмээдээ сөөглөөд, араг дотор хөдсөн дээл дэвсэж зассан хэвтрээс нь охиноо авах гэтэл байсангүй. Энэ чинь юу болдог билээ... Гэнэтхэн нүүдэл хөдлөхөөс өмнө буйраа цэвэрлэж байхдаа охиноо хөхүүлээд, хураалттай хөрзөнгийн нөмөрт хэвтүүлж байснаа саналаа. Нөхөр нь хөсөг хөдөлснөөс хойш наашаа гарсан болохоор охиноо өвөртөлж яваа юм боловуу хэмээн хормын төдийд зурсхийн бодмогц нөхрөө дуудан хамаг тэнхээгээрээ ориллоо. Толгой чихээ салхинд цохиулчихвий хэмээн болгоомжлохоо ч умартаад, алчуураа тайлан даллав. Давдаа эхнэрийнхээ тийн бачимдан дуудахыг огтхон ч сонссонгүй. Нүд аргуулан садрах салхинд хоёр чих нь хүрчигнэн хүнгэнэнэ.  Сийлэг тэмээнийхээ бурантгийг шидчихээд толгой нуруу бүдчин хурдаллаа. Харвал, ааваасаа тээр урд явсан хүү нь эхийгээ харсан бололтой дээл дүүрэн салхитай давхин айсуй.  Бэрс хүү ойр тонирмэгц ээжээсээ урьтан:

-Дүү яасан бэ? Хэмээн хар зөнгөөрөө нэхлээ. Тэдний хэнд ч нэгнийгээ буруутгах завдал байсангүй. Давдаа хүүгээ мориноос нь угзрах шахам буулгаад, өвөлжөө рүүгээ мордон хийсгэлээ. Элгэн Угалзатын орой морины давхианд ундилгарч, далдорон, тохуутай шомболзоно. Давдаагийн хувьд тархи толгой нь сөлний айрагт халамцсан мэт манаран дүйрч, хүрэн нүднийх нь өмнүүр усан зэрэглээ татна. Давдаа ухаа өгсөн давхисаар Угалзатын бэл рүү харахад өвөлжөөнийх нь дээгүүр хэдэн бараан шувуу далавчаа ганц нэг дэвэн алгуурхан эргэлдэнэ.

- Ээ тэнгэр минь! Давдаа өдий дөч хүртлээ юу эсийг үзэх вэ. Гэвч энэ үгийг уулга алдан хэлэх дээрээ тулж үзсэнгүй. Түүнийг энгэр өөд өгсөн гарч иртэл нөгөө бараан шувуудын доороос малгайн чинээ хар юм үсчиж байх агаад амьдралынх нь алтан аргамж болсон алаг үрийнх нь уйлах чимээ цуурайтан сонсогдов. Давдаа мориныхоо явдал дунд үсрэн буугаад, шувуудыг үргээн хашхичсаар очвол хөөрхий охин нь эхийнхээ халуун сүүг үгүйлсэндээ ангарайтан уйлж байлаа. Түрүүнээс хойш нүднийх нь өмнүүр татаад байсан усан манан үрийнх нь духан дээр под под хийн дусна. Давдаа баярлаж догдолсондоо нүдэндээ итгэж ядан, эвэршиж бахимжсан гараараа охиныхоо эрхий дарамхан нүд нүүрийг барилан сахалтай хошуугаараа энхрийлэн үнсэнэ. Мөөмөө эрэн ангалзах охиных нь хацар нүүр зөөлөн чийгтэй. Бодвол, махчин шувуудаас өөрийнхөө турьгүй хүчээр охиныг нь хамгаалан байсан халтар гөлөг эх зөнгөөрөө тайтгаруулан илбэхэд өлссөн охин хэлийг нь ховдоглон хөхөж байсан биз. Хээрийн эзгүй бэлчирт мартагдсан, гээгдсэн хоёр нялх амьтан бие биеээ энэгшин аргадсандаг. Энэ айлд ирснээс хойш Давдаагийн тээршээж зандарсан дуунаас үргэлжийн цочин бөмбөөлэй зүрхээ хагартал айж ирсэн гөлөг буруу юм хийсэн байхдаа гэсэн шиг Давдаагаас хол зайлан үе үе хулгайн нүдээр эзнийгээ ажин хулмаганана. Сүүл нь ганц нэг годгонон хөдөлснөө горь тасрав бололтой, толгойгоо гилжийлгэн зөөлөн гийналаа. Давдаа охиноо тэвэрсэн чигээр явган суугаад, “Тайгааа... Тайгааа” хэмээн анх удаагаа бяцхан гөлгийг өөриймсөн дуудахад Тайга итгэж ядан доороо хэдэнтээ хургаснаа Давдаагийн өмнөөс паацганан харайв. Давдаа гөлөг, охин хоёроо нэгэн өвөртөө багтаагаад мордлоо. Явах зам урт, очих газар холоо.    /Л.Гантуяа/

  1. Эхэдорсондараахүгсийнутгынтайлбарыгзөвхаргалзуулсанхэсгийголоорой.

a. бурантаг

1.тэмээ малд тэнцүүлж ачих ачааны нэг талд ачихаар тааруулан хийсэн ачаа

b.аргамж

2.юм агуулж эмээл дээгүүр тэгнэхэд зориулан хийсэн авсаархан сав

c.богц

3.морь малыг уяж тогтоох урт сур, татлага

d.тэн

4.эмээлийн хавтасны өмнө хойдод унжуулсан сураар даруулж уясан ачаа бараа

e.ганзагалаа

5.тэмээний буйлнаас уяж хөтлөх нарийн оосор

  • A.

    a5, b3, c2, d1, e4

  • B.

    a1, b4, c3, d5, e2

  • C.

    a5, b2, c3, d1, e4

  • D.

    a3, b1, c4, d2, e5

  • E.

    a2, b1, c5, d4, e3

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 47-р даалгавар

Пенициллины үйлдвэрлэлд ямар бичил биетнийг ашигладаг вэ?                                                   

  • A.

    Вирус

  • B.

    Нян

  • C.

    Мөөг

  • D.

    Нэг эст ургамал

  • E.

    Нэг эст амьтан

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 46-р даалгавар

Цөлжилтийг хурдасгаж буй  шалтгаан, сөрөг нөлөөллийг зөв  харгалзуулна уу.                            

Экологийн тулгамдсан асуудлууд

Шалтгаан

Сөрөг нөлөөлөл

1

Озоны давхарга цоорох

A

Дэлхийн дулаарал, заг бударганыг түлшинд хэрэглэх, хөрсний эвдрэл

I

Далайн арлын  орнууд усанд  автах

2

Дэлхийн дулаарал

B

Хөргөгч, хөөсрүүлэгч бодис, дезодорантын  хэрэгцээ нэмэгдсэнтэй  холбоотой үйлдвэрлэл ихсэж,  агаарт  ялгарах фреон нэмэгдсэн.

II

Арьсны  хорт хавдар  үүсгэх

3

Хүчлийн бороо

C

Үйлдвэрийн хаягдал дахь хүхрийн болон азотын дутуу исэл

III

Биологийн төрөл зүйлийн хомсдол

4

Цөлжилт

D

Дулааны болон атомын цахилгаан станцаас ялгарч буй СО2, СН4

IY

Уур амьсгалыг өөрчлөлтөнд хүргэж, амьсгалын эрхтний эмгэг үүсгэдэг.

  • A.

    4-А-III

  • B.

    4-C-I

  • C.

    4-A-II

  • D.

    4-B-IY

  • E.

    4-D-II

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 7-р даалгавар

It’s already 1 o’clock. Let’s have lunch in the cafeteria, _________?

  • A.

    have we

  • B.

    do we     

  • C.

    haven’t we

  • D.

    shall we

  • E.

    are we

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 10-р даалгавар

Хайлах температурт байгаа биеийг хайлуулах дулааны тоо хэмжээ аль нь вэ?

  • A.

    Q=∆U+A

  • B.

    Q=mr

  • C.

    Q=mc∆t0

  • D.

    Q=mλ

  • E.

    \small Q=k\frac{\Delta T}{l}

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 35-р даалгавар

99% нь ус байдаг 100 кг мөөгийг хатаахад 98% нь ус болсон бол мөөг хэдэн кг болсон бэ?

  • A.

    50кг

  • B.

    99кг

  • C.

    98.(98)кг

  • D.

    60кг

  • E.

    98,9кг

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 6-р даалгавар

While he _________ his homework last night, his mother __________ cooking dinner.

  • A.

    does / was

  • B.

    did / has

  • C.

    has done / had been

  • D.

    is doing / has been

  • E.

    was doing / was

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 45-р даалгавар

Японы Хирошима хот атомын бөмбөгөнд нэрвэгдэж, олон хүн амь үрэгдсэнээс гадна, хойч үе нь удамшлын өвчтэй болсон.  Хотын оршин суугчид биосферийн ямар хэлбэрийн бохирдолд  өртсөн  бэ?     

  • A.

    Химийн болон биологийн  бохирдол           

  • B.

    Химийн бохирдол

  • C.

    Биологийн бохирдол

  • D.

    Цацрагийн бохирдол                                     

  • E.

    Химийн  болон цацрагийн бохирдол

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 34-р даалгавар

log73=b  бол  log2163  тоог a –гаар илэрхийл.              

  • A.

     \frac{2b}{b+1}

  • B.

    \frac{b+1}{2b+1}

  • C.

    \frac{2b+1}{b+1}

  • D.

    \frac{2b+7}{b}

  • E.

    \frac{2b+7}{b+7}

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 9-р даалгавар

Пүршин дүүжингийн хэлбэлзлийн үе 2 с байв. Пүршинд дүүжилсэн ачааны массыг 4 дахин ихэсгэхэд энэ дүүжин ямар үетэй хэлбэлзэх вэ?

  • A.

    8 сек

  • B.

    4 сек

  • C.

    1 сек

  • D.

    0,5 сек

  • E.

    16 сек

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 44-р даалгавар

Дараах зургаас ямар дугаар экосистем (биогеоценоз)-ийн түвшинг илэрхийлж байна вэ?  

  • A.

    5

  • B.

    4

  • C.

    3

  • D.

    2

  • E.

    1

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 5-р даалгавар

The graph shows that our economy _________ very well in the recent years.

  • A.

    improve          

  • B.

    had improved          

  • C.

    to be improved    

  • D.

    has improved

  • E.

    improving

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 8-р даалгавар

Хэлбэлзэлтэй холбоотой дараах хэллэгүүдээс БУРУУГ нь сонгоно уу?

  • A.

    Давтамж ба үе нь хоорондоо урвуу пропорционал хамааралтай.

  • B.

    Бие нэг бүтэн хэлбэлзэл хийхэд зарцуулах хугацааг үе гэнэ.

  • C.

    Давтамжийн нэгж нь секунд юм.

  • D.

    Биеийн нэгж хугацаанд хийх хэлбэлзлийн тоог давтамж гэнэ.

  • E.

    Шилжилтийн далайцын нэгж нь метр юм.

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 4-р даалгавар

There are too many questions to ask you. _________ you _________ some time for that now?

  • A.

    Have / had

  • B.

    Do / have

  • C.

    Are / have

  • D.

    Did / have

  • E.

    Do / having

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 43-р даалгавар

Биосфер дэх нүүрстөрөгчийн эх үүсвэр юу вэ?                                                                                  

  • A.

    Амьсгал, органик бодисын задрал, исэлдэлтийн явцад үүссэн нүүрсхүчлийн хий

  • B.

    Нарны гэрлийн цацраг

  • C.

    Агаар мандал дахь азот

  • D.

    Далай тэнгисийн ус

  • E.

    Органик бодисын задрал

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 33-р даалгавар

5^\sqrt[3]{5} ; 5^\sqrt[4]{7} ; 5^\sqrt[]{3}тоонуудыг буурах дарааллаар эрэмбэлж бич

  • A.

    5^\sqrt[4]{7} ; 5^\sqrt[]{3} ; 5^\sqrt[3]{5}

  • B.

    5^\sqrt[]{3} ; 5^\sqrt[3]5} ; 5^\sqrt[4]{7}   

  • C.

    5^\sqrt[3]{5} ; 5^\sqrt[4]{7} ; 5^\sqrt[]{3}

  • D.

    5^\sqrt[]{3} ; 5^\sqrt[4]{7} ; 5^\sqrt[3]{5}

  • E.

    5^\sqrt[3]{5} ; 5^\sqrt[]{3} ; 5^\sqrt[4]{7}

Нийт: 13,274