ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 7-р даалгавар

Хөшүүргийн зүүн талд байгаа биеийн масс m=12 кг бол баруун талд байгаа биеийн масс M-ийг ол.

  • A.

    4кг

  • B.

    9кг

  • C.

    3кг

  • D.

    16кг

  • E.

    18кг

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 27-р даалгавар

Хубилай хаан Японыг хоёр удаа довтлоод эзэлж чадаагүй шалтгаан юу вэ?

  • A.

    Япончууд эрэлхэг байлдсан                      

  • B.

    Монгол цэргийн тоо цөөн байсан                                                

  • C.

    Солонгос, Хятад цэргүүд урвасан            

  • D.

    Далайн хөлөг онгоц цөөхөн байсан    

  • E.

    Далайн хар салхинаас болсон                   

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 3-р даалгавар

Bold is the best student in the class. He studies really _________.

  • A.

    hardly

  • B.

    good

  • C.

    tough

  • D.

    hard

  • E.

    strict

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 42-р даалгавар

Шилмүүст ойн экосистемийн ургамлын зүйлийн бүрдлийг нэрлэнэ үү.     

1. Хялгана         2. Яргуйжин               3. Жамъянмядаг                   4. Баглуур  

 5.Удвал            6. Заг                          7. Зээргэнэ               8. Хиаг                      9. Ботууль  

        

  • A.

    3, 5, 7

  • B.

    1, 8, 9

  • C.

    1, 3, 5   

  • D.

    1, 5, 9

  • E.

    2, 3, 5

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 56-р даалгавар

Монгол улсын хувьд ихээхэн ач холбогдолтой олон улсын харилцааны бүс нутгууд болон тэдгээрт харъяалагдах улс орнуудыг зөв харгалзуулна уу.

  өмнөд ази a Тажикстан, Казакстан 
2 Зүүн хойд ази b БНСУ, Япон
3 Төв ба Евроази c Филиппин, Малайз

 

  • A.

    1c2b3a

  • B.

    1b2a3c

  • C.

    1c2a3b

  • D.

    1a2b3c

  • E.

    1b2c3a

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 26-р даалгавар

Цагадайн улсад хамааралгүй хот аль нь вэ?                                                                                

  • A.

    Самарканд

  • B.

    Ургенч

  • C.

    Отрар

  • D.

    Сарай         

  • E.

    Бүгд хамаарна

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 41-р даалгавар

Дараах графикийг ажиглан нэгэн зүйлийн бодгалийн амьдралын үйл ажиллагаа доройтох температурыг Оптималийн хуулиар тодорхойлно уу.         

                                                               

  • A.

    +25

  • B.

    +15-аас  +35

  • C.

    +5-аас +15, +35-аас +45

  • D.

    +5 –аас доош

  • E.

    +45 –аас дээш

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 55-р даалгавар

Монгол улс 1990 оноос өмнөх социалист тогтолцооны үед БНЭУ(Энэтхэг)-тай харилцахдаа тухайн улсыг төлөөлүүлж ямар нэр томъёо ашигладаг байсан бэ?

  • A.

    Хөрш орон

  • B.

    Эдийн засгийн хөрш

  • C.

    Улс төрийн хөрш

  • D.

    Анхдагч хөрш орон

  • E.

    Оюун санааны хөрш

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 6-р даалгавар

М масстай биеийг хана болон таазанд бэхэлсэн AB ба BC утсаар татаж тогтоов. AB утасны татах хүч T1, BC утасны татах хүч Т2 бол дараах тэгшитгэлүүдийн аль нь ЗӨВ бэ?

  • A.

    \small \vec{T}_{2}\cdot sin\left ( \alpha \right )-M\vec{g}=0

  • B.

    \small \vec{T}_{2}>\vec{T}_{1}

  • C.

    \small T_{2}\cdot sin\left( \alpha \right )-Mg=0

  • D.

    \small T_{1}-T_{2}\cdot sin\left ( \alpha \right )=0

  • E.

    \small T_{2}\cdot cos\left ( \alpha \right )-Mg=0

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 54-р даалгавар

НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд тэдгээрийн нэршлийг зөв харгалзуулна уу.

1 ЮНЕСКО a НҮБ-ын Хүүхдийн сан
2 ЮНИСЕФ b НҮБ-ын Хүн Амын Сан
3 UNFPA c НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага 

 

  • A.

    1c2b3a

  • B.

    1b2a3c

  • C.

    1a2c3b

  • D.

    1c2a3b

  • E.

    1b2c3a

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 2-р даалгавар

We will be back _________ school _________ Thursday afternoon.

  • A.

    on / in

  • B.

    at / in

  • C.

    at / on

  • D.

    in / at

  • E.

    on / at

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 25-р даалгавар

Монголын Алтан Ордны улсын гол нутаг хаана байсан бэ?                                                          

  • A.

    Шар мөрний эхээр               

  • B.

    Ижил мөрний адаг урсгал          

  • C.

    Ил тарвагатай орчим                 

  • D.

    Арал нуурын орчмоор         

  • E.

    Орхон гол орчмоор

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 40-р даалгавар

Тахь  сүргээрээ амьдарч, тэжээлээ олох, дайснаас хамгаалах, нүүдэллэх, үржих гэх мэт үйл ажиллагааг явуулдаг.  Сүргийн манлай амьтан сүргийг удирдаж, захирах захирагдах ёс тод илэрдэг. Энэхүү амьдралын хэлбэр популяцын ямар бүтцийг илэрхийлж байна вэ?                                   

  • A.

    Зүйлийн бүтэц

  • B.

    Зан араншингийн бүтэц    

  • C.

    Хүйсийн бүтэц

  • D.

    Орон зайн бүтэц    

  • E.

    Насны бүтэц

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 53-р даалгавар

Орчин үед улс орнуудын харилцаанд идэвхтэй үйлчилсээр байгаа эрх зүйн зарим тулгуур зарчмуудыг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

  • A.

    Улс орнууд биенийхээ дотоод хэрэгт үл оролцох

  • B.

    Маргаантай асуудлыг хүч хэрэглэн шийдвэрлэх

  • C.

    Улс орнууд хамтран ажиллах

  • D.

    Улс үндэстнүүд өөрсдийн хувь заяаг биеэ даан шийдвэрлэх тэгш эрхтэй байх

  • E.

    Олон улсын эрх зүйн дагуу хүлээсэн үүрэг, хариуцлагаа улс орнууд сайн дураараа биелүүлэх

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 1-р даалгавар

Shrek met _________ donkey which had _________ very talkative nature.

  • A.

    a / a

  • B.

    a / an

  • C.

    the / ___

  • D.

    a / ___

  • E.

    ___ / an

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 52-р даалгавар

Аль нь олон улсын эрх зүйн императив хэм хэмжээг тодорхойлох шинж чанар вэ?

  • A.

    Олон улсын харилцааны уян хэм хэмжээ

  • B.

    Субъект хоорондын харилцааны эрх, үүргийг тухайн хэм хэмжээний хүрээнд харилцан тохиролцож болдог хэм хэмжээ

  • C.

    Ямар ч тохиолдолд гажиж үл болох хэм хэмжээ

  • D.

    Бусад улсын хууль ёсны ашиг сонирхолд хор хохирол учруулахгүй бол олон улсын эрх зүйд зааснаас өөр хэм хэмжээ тогтоон гэрээ байгуулж, тэр ёсоороо үйл ажиллагаа явуулж болно.

  • E.

    Олон улсын түгээмэл эрх зүй ёсоор нутаг дэвсгэрийн ус бол тухайн улс гүрний нутгийн хэсэг учраас тэнд гадаадын хүмүүс загас агнахыг хориглоно. Гэвч хоёр улс өөрсдийн нутаг дэвсгэрийн усанд нөгөө этгээд нь загас агнахыг зөвшөөрсөн гэрээ байгуулж болно.

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 24-р даалгавар

Хархорум хотын мөнгөн модны тухай мэдээг хэн тэмдэглэн үлдээсэн бэ?                                 

  • A.

    Марко Поло            

  • B.

    Ата Малык Жувейни            

  • C.

    Гильом Рубрук               

  • D.

    Рашид Ад-дин     

  • E.

    Плано Карпини              

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 39-р даалгавар

Бүлээн цустай хөхтөн амьтны биеийн дагавар эрхтэн болох чих, эвэр, сүүл, хошуу нь халуун бүсэд ойртох тусам томордог шалтгааныг морфозоогеографийн ямар дүрмээр тайлбарлах вэ?           

  • A.

    Бергманы дүрэм            

  • B.

    Глогерийн дүрэм    

  • C.

    Аллены дүрэм 

  • D.

    Оптималийн хууль

  • E.

    Хязгаарлагч хүчин зүйлийн дүрэм

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 51-р даалгавар

Олон улсын эрх болон ёс зүйн хариуцлагыг үйлчлэх хүрээгээр нь хэрхэн ангилдаг вэ?

  • A.

    Түгээмэл, бүс нутгийн, орон нутгийн

  • B.

    Зохицуулах, хамгаалах

  • C.

    Хугацаатай, хугацаагүй

  • D.

    Диспозитив ба императив

  • E.

    Уян ба хатуу

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 50-р даалгавар

Эрчим хүчний эх үүсвэрүүдээс аль нь шатах ашигт малтмалд хамаардаг вэ?

      1. Биомасс
      2. Нүүрс
      3. Нар
      4. Салхи
      5. Байгалийн хий
      6. Газрын тос
      7. Ус
  • A.

    2, 3, 5, 6

  • B.

    1, 2, 5, 6

  • C.

    3, 4, 6, 7

  • D.

    2, 4, 5, 7

  • E.

    3, 4, 5, 6

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 51-р даалгавар

Ромын болон Монголын эзэнт гүрнүүд нь тухайн цаг үеүддээ олон улсын үйл хэргийг дангаараа тодорхойлж байсан гэвэл энэ нь олон улсын харилцааны ямар туйлт тогтолцоо вэ?

  • A.

    Олон улсын харилцааны дөрвөн туйлт тогтолцоо

  • B.

    Олон улсын харилцааны хоёр туйлт тогтолцоо

  • C.

    Олон улсын харилцааны гурван туйлт тогтолцоо

  • D.

    Олон улсын харилцааны нэг туйлт тогтолцоо

  • E.

    Олон улсын харилцааны олон туйлт тогтолцоо

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 23-р даалгавар

Цэгийн оронд тохирох утгыг олно уу?

..... зууны тэргүүн хагаст Ил хаант улсын хаан ....... Францын хаан IV Филиппт захидал илгээжээ

  • A.

    XIII зууны дунд хагас, Хүлэгү хаан         

  • B.

    XIII зууны сүүл хагас, Аргун хаан         

  • C.

    XIV зууны эхний хагас, Газан хаан  

  • D.

    XIV зууны дунд хагас, Абу Сайд хаан            

  • E.

    XIV зууны эхний хагас, Өлзийт хаан

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 38-р даалгавар

Зурагт өгөгдсөн төлөөлөгч багтах ангийн  ерөнхий шинжүүдийг зөв  нэрлэсэн дугаарыг  олно уу.

1. Бие нь сегментчлэгдээгүй, зөөлөн нялцгай         2.  4 хос хөлтэй

3. Заламгайгаар амьсгалдаг      4. Бие нь толгой, их бие, хөл гэсэн 3 хэсгээс тогтоно         5. Уушгиар амьсгалдаг   6.  5 хос хөлтэй           7.  Дун бүрхүүлтэй          8. Бие нь толгой- цээж, хэвлий гэсэн 2 хэсгээс тогтоно.  9. Арьсан бүрхүүлтэй

  • A.

    2, 5, 8 

  • B.

    1, 4, 5       

  • C.

    4, 8, 9

  • D.

    5, 6, 8 

  • E.

    3, 8, 9

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 49-р даалгавар

1939-1945 оны хоорондох хугацааг олон улсын харилцааны түүхэн үеийн аль ангилалд хамааруулах вэ?

  • A.

    Хүйтэн дайны үеийн олон улсын харилцаа

  • B.

    Дэлхийн II дайны үеийн олон улсын харилцаа

  • C.

    Дэлхийн I дайны үеийн олон улсын харилцаа

  • D.

    Өнөө үеийн олон улсын харилцаа

  • E.

    Дэлхийн хоёр дайны хоорондох үеийн олон улсын харилцаа

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 32-р даалгавар

Цаг уурын станцын тэмдэглэсэн 5-р сарын 21-нээс 30-ний өдрийн үд дундын агаарын температурыг хүснэгтэд харуулав. Уг өгөгдлийн моод(M_{0}) , медиан(M) -ыг ол. 

өдөр

21

22

23

24

25

26

27

28

29

30

t°

8°

13°

23°

24°

13°

15°

13°

22°

24°

25°

                   

  • A.

    M_{0}=13 ; M=24

  • B.

    M_{0}=24 ; M=18.5

  • C.

    M_{0}=13 ; M=18

  • D.

    M_{0}=24 ; M=18

  • E.

    M_{0}=13 ; M=18.5

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 48-р даалгавар

Олон улсын харилцаанд оролцогч субъектүүдийн хоорондын харилцааг зохицуулдаг хууль зүйн зарчим, хэм хэмжээний тогтолцоог юу гэж нэрлэдэг вэ?

  • A.

    Олон улсын харилцааны туйл

  • B.

    Олон улсын ёс зүйн хэм хэмжээ

  • C.

    Олон улсын эрх зүй

  • D.

    Олон улсын харилцааны хэлбэр

  • E.

    Олон улсын харилцааны тогтолцоо

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 22-р даалгавар

Эдгээр хүмүүсээс хэн нь Их Монгол улсад ирж байгаагүй вэ?

  • A.

    Рашид Ад-дин                 

  • B.

    Плано Карпини           

  • C.

    Гильом Рубрук            

  • D.

    Марко Поло             

  • E.

    Бүгд ирж байгаагүй         

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 47-р даалгавар

Олон улсын харилцаа бол зөвхөн бие даасан тусгаар төр улсуудын хооронд л явагдаж байгаа үйл явц юм. Олон улсын харилцаанд төр улсуудын зүгээс дипломатч, эсвэл цэрэг хоёрын нэгийг сонгон оролцуулдаг гэж үзсэн эрдэмтэн аль нь вэ?

  • A.

    Ж.Ж.Руссо

  • B.

    Р.Арон

  • C.

    Д.Сингер

  • D.

    Н.Макиавелли

  • E.

    Дж.Локк

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 49-р даалгавар

Өгөгдлийг уншаад ямар үзэгдлийн тухай мэдээлэл болохыг тодорхойлоорой

Хойд мөсөн далайн мөсөн бүрхүүлийн талбай 1960 оноос хойш 15 хувиар багассан ба зузаан нь 40 хувиар хорогджээ. Үүний шалтгаан нь сүүлийн 10 жилд Хойд мөсөн далайн усны температур 30С– аар нэмэгдсэн явдал юм. Судлаачдын үзсэнээр Арктикийн цас мөс хайлалтаас болж туйлын зүгээс ирэх далайн хүйтэн урсгал эрчимжих ба энэ нь дулаан урсгалыг саармагжуулж Европт 50С- аар температур буурах тооцоо гарчээ.

  • A.

    Цаг агаарын өөрчлөлт

  • B.

    Геологийн өөрчлөлт

  • C.

    Уур амьсгалын өөрчлөлт

  • D.

    Хөрсний доройтол

  • E.

    Уул үүсэх хөдөлгөөн

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 37-р даалгавар

Хүнсний ургамал болох байцай, лууван,  манжин зэрэг нь ямар овгийн ургамлын төлөөлөгчид вэ?

 

  • A.

    Сараана          

  • B.

    Буурцагтан

  • C.

    Саргай 

  • D.

    Тоонолжин цэцэгтэн        

  • E.

    Үетэн

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 21-р даалгавар

Адилтгах замаар асуултын тэмдэгийн оронд тохирох үгийг доорхи өгөгдлөөс олж дугуйлаарай?

Орчин цагт – Хотын захирагч     Их Монгол улсын үед -?

  • A.

    Захирагч

  • B.

     Баскак        

  • C.

    Гоо ван         

  • D.

    Даргач

  • E.

    Чэрби

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 46-р даалгавар

Хөрөнгийн ангилал болон харгалзах жишээг зөвөөр тохируулна уу.

1 Үл хөдлөх a Зохиогчийн эрх
2 Хөдлөх b Газар
3 Оюуны үнэт зүйл c Автомашин

 

  • A.

    1a2c3b

  • B.

    1b2a3c

  • C.

    1b2c3a

  • D.

    1c2b3a

  • E.

    1c2a3b

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 36-р даалгавар

Доод зэргийн хөгжилтэй амьтдаас дээд зэргийн хөгжилтэй амьтад үүссэн гэдгийг батлах

палеонтологийн  завсрын эрмэл олдворууд, тэдгээрийн онцлогийг зөв харгалзуулсан мөрийг олно уу.                   

 

Зураг

Төлөөлөгчид

Онцлог

A

Археоптерикс

Мөлхөгчөөс шувуу үүссэн  болохын баталгаа

B

Псилофит

Усны ургамал хуурай газарт шилжсэн  болохын баталгаа

C

Терапсид (араатан шүдэт гүрвэл)

Мөлхөгч –Сүүгээр бойжигчдын завсрын хэлбэр

D

Ихтиостег

Хоёр нутагтан –Мөлхөгчдийн  завсрын хэлбэр

Е

Стегоцефал

Загас болон хуурай газрын сээр нуруутны завсрын хэлбэр

    Оноо: 3 Минут: 1
    C хувилбарын 31-р даалгавар

    Тэгш өнцөгт параллелопипед хэлбэртэй саванг хэрэглэсний дараа урт, өргөн, өндөр нь тус бүр 20%-иар  багассан бол гадаргуун талбай нь хэдэн хувиар багассан  бэ?          

    • A.

      16%

    • B.

      20%

    • C.

      36%

    • D.

      64%

    • E.

      74.4%

    Оноо: 2 Минут: 1
    D хувилбарын 48-р даалгавар

    Хүн амын нас, хүйсийн бүтцийн суваргад аль улсыг дүрсэлсэн бэ?

    • A.

      Египет

    • B.

      Япон

    • C.

      Их Британи

    • D.

      Австрали

    • E.

      Энэтхэг

    Оноо: 1 Минут: 1
    D хувилбарын 45-р даалгавар

    Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь .........болно

    • A.

      Хөрөнгийн субъект

    • B.

      Өмчийн эрх

    • C.

      Хөрөнгийн зарцуулалт

    • D.

      Хөрөнгө

    • E.

      Өмчийн хэв маяг

    Оноо: 1 Минут: 1
    D хувилбарын 20-р даалгавар

    Их Монгол улсын үед Төрийн бэхи ямар үүрэгтэй байсан бэ?                                                      

    • A.

      Их хуралдай хуралдуулах, хаан өргөмжлөх, аян дайнд мордох зэрэг төрийн чухал үйл  
      хэрэг эхлэх өлзийт өдрийг сонгон, цаг, зүг чигийг зааж өгөх

    • B.

      Шадар хишигтэн цэргийг захирах, хаанд ойр шадарлах, түшмэдийг шагнах, шийтгэх

    • C.

      Улс орны өдөр тутмын хэргийг удирдах, өртөө улааг хариуцах

    • D.

      Хааны төрийн тамгыг хадгалах, хамгаалах

    • E.

      Улс орны хэмжээний асуудлыг хэлэлцэж, шийдвэр гарган хаанд айлтгах

    Оноо: 2 Минут: 1
    D хувилбарын 44-р даалгавар

    Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар татварын хөнгөлөлт эдлэх нөхцөл, шаардлагыг хангасан иргэн аль нь вэ?

    • A.

      Иргэн Д хонжворт сугалаанаас анх удаа 10 сая төгрөгийн хонжвор хожсон.

    • B.

      Иргэн Н нэгэн компанид менежерээр ажилладаг. Түүний том хүү энэ жил их сургуульд элсэн суралцаж байна. Н хувиасаа сургалтын төлбөрийг нь төлсөн.

    • C.

      Иргэн Г төрийн албанд ажилладаг. 2017 онд анх удаа орон сууц худалдан авсан.

    • D.

      Иргэн В хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан боловч хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог. 

    • E.

      Иргэн М 2017 онд 2 өрөө орон сууцаа худалдан борлуулж, үл хөдлөх хөрөнгийн татвар төлсөн.

    Оноо: 3 Минут: 1
    C хувилбарын 30-р даалгавар

    Цилиндрийн тэнхлэг огтлол нь 4\sqrt{2} диагоналтай квадрат бол түүний хажуу гадаргуун талбайг ол.                              

    • A.

      16

    • B.

      16\pi

    • C.

      16\pi^2

    • D.

      8\pi

    • E.

      8

    Оноо: 2 Минут: 1
    D хувилбарын 43-р даалгавар

    Дуучин Д өөрийн анхны бие даасан тоглолтоо Бөхийн өргөөнд хийж 10 сая төгрөгийн орлого олжээ. Урлагийн тоглолтоос олсон орлогынхоо хэдэн хувийг татварт төлөх вэ?

    • A.

      2%

    • B.

      10%

    • C.

      5%

    • D.

      12%

    • E.

      40%

    Нийт: 13,274