Сийлэг өлгийтэй охиноо үгүйлсэн цаг хугацааг тодорхойлоорой.
A.
Нар голлох үеэр
B.
Нар хөөрөх үеэр
C.
Нар уулын оройд мандах үеэр
D.
Нар жаргах үеэр
E.
Уулын сүүдэр буух үеэр
Мейоз I хуваагдлын үе шатууд, тэдгээрт дараалан өрнөх үйл явц, түүнийг дүрсэлсэн зургийг зөв харгалзуулсан хариуг олно уу
Үе шатууд |
Үе шатуудад дараалан өрнөх үйл явц |
Зураг |
1 Мейоз I профаз |
A. Ээрүүлэн утаслагийн агшилтаар хос хромосом дан дангаараа эсийн 2 туйл руу салж, туйл дээр гаплойд тооны хромосом очно.
|
I
|
2. Мейоз I метафаз |
B. Бивалентуудыг үүсгэж буй хос хромосомууд нь эсийн төв хэсэгт эгнэн жагсана. Хромосом нь центромерээрээ центриольтой ээрүүлэн утаслаар холбогдоно |
II
|
3. Мейоз I анафаз |
C. Эсийн туйл дээр очсон хромосомыг тойроод бөөмийн бүрхүүл үүснэ. Бөөмийн бүрхүүлийг тойроод эсийн бүрхүүл үүснэ. |
III |
4. Мейоз I телофаз |
D. Хромосомын эрчлэлт дээд хэмжээндээ хүрнэ. Центриоль эсийн туйл дээр очиж ээрүүлэн биеийг үүсгэнэ. Бөөмхөн, бөөмийн бүрхүүл уусаж алга болно. |
IY
|
A.
1-A-I
B.
3-C-II
C.
2-B-II
D.
4-D-IY
E.
4-A-III
Давдаагийн хандлага өөрчлөгдсөнийг батлах баримт аль нь вэ?
A.
Гөлөг, охин хоёроо нэгэн өвөртөө багтаагаад мордлоо.
B.
Охиныхоо эрхий дарамхан нүд нүүрийг барилан сахалтай хошуугаар энхрийлэн үнсэнэ.
C.
Нэгэнт цагийн урин хаяанд ирсэн болохоор Давдаа гөлгийг буйран дээрээ үлдээжээ.
D.
Давдаа дургүйцсэн авч дүн хүйтнээр эхээсээ хагацсан нялх амьтныг хөөж төвдсөнгүй.
E.
Гөлөг амиа тэжээгээд байж чадахуйц торнисон болохоор Давдаа гөлгийг буйран дээрээ үлдээжээ.
Лигдэн хаан Манжийн хаан Нурхачид илгээсэн захидалдаа ”Өөрийгөө дөчин түмэн Монголын
эзэн”, “түүнийг мөрөн голын хөвөөнд суух гурван түмнийг захирсан өчүүхэн хан” хэмээсэн
баримтаас ямар дүгнэлт хийж болох вэ?
A.
Лигдэн хаан өөрийгөө Манж гүрний хаан, Нурхачийг Өвөрмонголын хантай харьцуулан жишсэн
B.
Лигдэн хаан тухайн үеийн хүчний харьцааг бодитоор үнэлсэн
C.
Лигдэн хаан Манжийн хаантай найрамдалтай харьцаатай байх хүслээ илэрхийлсэн
D.
Лигдэн хаан өөрийн хүчийг хэт өндөр үнэлж, Манж нарын хүчийг дутуу үнэлсэн
E.
Харилцан элч томилох саналаа илэрхийлсэн
The firefighters immediately put _________ the fire near the forest and prevented a great disaster.
A.
in
B.
up
C.
down
D.
out
E.
off
“...хоёр муу тэмээнийх нь бөх хажуу тийш богцтой ганзагалаа мэт налмайн унжсан нь...” гэсэнөгүүлбэрийндүрслэхурмаягийголоорой.
A.
Ёгтлол
B.
Багасгал
C.
Амьдчилал
D.
Адилтгал
E.
Егөөдөл
Сийлэг охиноо үгүйлэх болсны учир юу вэ?
A.
Мөөмөө нэхэхгүй яасан бөх унтаа вэ гэж бодсон учраас
B.
Хөх дэлэн нь чим чим хатгуулж, халуун сүү хэвлийг нь даган урссан учраас
C.
Араг дотор зассан хэвтрээс нь охиноо авах гэтэл байгаагүй учраас
D.
Охиноо хөхүүлээд, хураалттай хөрзөнгийн нөмөрт хэвтүүлж байснаа санасан учраас
E.
Энэ муу орилоо буйлангийн дуунд хүртэл сэрэхгүй байх чинь гэж бодсон учраас
Түвдийн лам Содномжамцад хэн “Далай лам” цолыг өгсөн бэ?
A.
Лигдэн хутагт хаан
B.
Ордосын Хутагтай сэцэн хунтайж
C.
. Автай сайн хан
D.
Түмэн засагт хаан
E.
Түмэдийн Алтан хан
“Давдаа охиноо тэвэрсэн чигээр явган суугаад, “Тайгааа... Тайгааа” хэмээн анх удаагаа бяцхан гөлгийг өөриймсөн дуудахад Тайга итгэж ядан доороо хэдэнтээ хургаснаа Давдаагийн өмнөөс паацганан харайв.”- өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.
A.
Шийдвэрлэж үл чадах
B.
Эрхлэн үсрэх
C.
Буцаж хоргодох, хулгах
D.
Залхуурч хоргодох
E.
Байн байн эргэх
Батмөнх даян хаан Халхыг ямар хан хүүдээ эзэмшүүлсэн бэ?
A.
Төрболд
B.
Улсболд
C.
Барсболд
D.
Гэрсэнз
E.
Гэрэболд
The burglars broke _________ the jewelry shop last night.
A.
off
B.
up
C.
down
D.
out
E.
into
45 процессын дотоод энергийн өөрчлөлтийн модулийг ол.
A.
4PoVo
B.
3PoVo
C.
10PoVo
D.
5PoVo
E.
6PoVo
Тагтааны биеийн эсийн хромосомын бүрдэл 80 бол бэлгийн эсийн хромосомын бүрдэл хэд байх вэ?
A.
40 +ХХ
B.
80
C.
40 хос
D.
40
E.
40 +ХУ
“Өндөр үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр босгыг чинь нарийн гэж
Өнөболд ванд эгихүл
Уурга чинь урт
Хуйв чинь агуу буй.
Намайг уургалж ав.
Чиний үрийг өчүүхэн гэж басаж авахул
Өнөболд ванг уургалж ав
Харь бүрсэн хан хөвгүүн төрж
Хан хөвгүүн чинь халив гэж
Хар биеэ мэдэж эчвээс
Хаа гуяа ханзалсу...” гэж хэн, ямар үйл явдал болоход тангараг өргөсөн бэ?
A.
Огул Хаймиш хатан, Тулуйн угсааны Өнөболд хаан суухыг завдахад
B.
Сорхугтан бэхи, Өгөдэйн угсааны Өнөболд хаан суухыг завдахад
C.
Өэлүн үжин, Тайчуудын Өнөболд ван хаан суухыг завдахад
D.
Туракина хатан, Тулуйн угсааны Өнөболд хаан суухыг завдахад
E.
Мандухай сэцэн хатан, Хасарын угсааны Өнөболд хаан суухыг завдахад
1,2,3,...,15,16 олонлогоос ганц тоог санамсаргүйгээр сонгоход нэг оронтой тоо сонгогдох магадлалыг ол.
A.
B.
C.
D.
E.
Эхэд дурдсан дараах үйл явдлуудын аль нь Бэрсэд холбогдох вэ?
A.
Тэн ачаагаа татаж чангалж, тэмээдээ хэвтүүлж босгож зүтгүүлсээр.
B.
Чулуутын адгаар үхрээ туусаар уруудав.
C.
Ачлагатай тэмээдээ хөтөлсөөр толгойн энгэрээр зам дөтлөн сажилна.
D.
Хонь ямаа нийлсэн хэдэн богоо элдэх шахам туусаар тоос манан татуулж явлаа.
E.
Мориныхоо явдал дунд үсрэн буугаад, шувуудыг үргээн хашхичсаар очив
34 ба 45 болон 35 процессуудад хийн хийсэн ажлуудын модулийг жишнэ үү.
A.
A34+A45=A35
B.
A35>A45>A34
C.
A34>A45>A35
D.
A45>A34>A35
E.
A34>A35>A45
Дараах полимерүүдийг задлах, нийлэгжүүлэх энзим (фермент)-үүдтэй зөв харгалзуулна уу
|
Биополимерүүд |
|
Энзим |
1 |
Уураг |
a |
РНХ полимераза |
2 |
Цардуул |
b |
Протеаза |
3 |
Өөх тос |
c |
Липаза |
4 |
РНХ |
d |
Амилаза |
A.
1b 2d 3c 4a
B.
1b 2c 3d 4a
C.
1d 2a 3c 4b
D.
1a 2b 3c 4d
E.
1c 2d 3b 4a
When a politician gets the majority of the votes in a/an _________, he/she wins it.
A.
election
B.
collection
C.
option
D.
selection
E.
choice
Куб хэдэн талстай вэ?
A.
10
B.
6
C.
4
D.
8
E.
12
Алтан аргамж
Завилаа Угалзатын энгэр зэрэглээн дунд хотолзсоор далдарна. Нүүдэл урагшилсаар...ховор цагийн туух хамхуул ч үгүй сувай салхи газрын элэг шиншлэн гүйнэ. Тэнтэй ачаагаа дааж ядан сөхчих хоёр муу тэмээнийх нь бөх хажуу тийш богцтой ганзага лаа мэт налмайн унжсан нь хангайг мөрөөсөхдөө Хайрхан тээж явдаг сүрлэг амьтан гэхэд даанч итгэмгүй. Эхнэр Сийлэг нь ачлагатай тэмээдээ хөтөлсөөр толгойн энгэрээр замд өтлөн сажилна. Давдаа Чулуутын адгаар үхрээ туусаар уруудав. Харин хүү Бэрс нь хонь ямаа нийлсэн хэдэн богоо элдэх шахам туусаар өмнөхөнтэй нь тоос манан татуулж явлаа. Арван хоёртой энэ хүү хэнийгээ дуурайсан юм бэ гэлтэй баахан зөрүүд зантай. Давдаагийнх саяын зуданд хамагмалаа бараад, цасхан зармагц толгой мэнд үлдсэн хэд гурвыгаа өвс усанд хүргэх гэж яваа нь энэ. Гэтэл зөрүүд хүү нь тарчиг орсон хэдэн малаа шилбүүрдэн хөөж явааг хараад цухал төрөвч тэнгэр цэлмэх шиг төдхөнөө тайвширч орхидог занг нь мэдэх болохоор аясаар нь орхив. Хүүгийнх нь зөрүүд занг хөдөлгөж орхисон юм гэвэл ердөө л нэг муу гөлөг. Өвлийн жин хүйтнээр Бэрс хүү хаанаас ч юм бэ дөнгөж борвио нээсэн охин гөлөг өвөртлөөд ирж. “Явж явж нэг муу охин гөлөг” хэмээн Давдаа дургүйцсэн авч дүн хүйтнээр эхээсээ хагацсан нялх амьтныг хөөж төвдсөнгүй. Харин одоо нэгэнт цагийн урин хаяанд ирж,гөлөг амиа тэжээгээд байж чадахуйц торнисон болохоор Давдаа гөлгийг буйран дээрээ үлдээжээ. Зуданд эндсэн малын сэг зулгаагаад, ямартаа ч өлбөрөхгүй гэж санажээ. Харин Бэрсхүү “Хавар намаргүй гөлөглөж хотоор нэг нохой шавуулаад аягүй бол чонотой нөхцөж гай тарихвий” хэмээсэн эцгийнхээ үгнээс зөрж чадалгүй гөлгийг буйран дээрээ үлдээсэнд бухимдаж явах аж. Тэн тохироогүйгээс ч тэрүү, хоёр муу эцгэр тэмээ нь байсхийгээд л гунганатал буйлаад хэвтчихнэ. Сийлэг урд хойно нь очиж, гудчиж шилбүүрдэж байж арай гэж босгоно. Тэгтэл мөн л гөжөөд явахгүй. Сийлэг хамаг цухлаа барж яваа. Тэртээ хөндийд цагаан тоос босон, нөхөр, хүү хоёрынх нь бараа шоволзоно. Тэн ачаагаа татаж чангалж, тэмээдээ хэвтүүлж босгож зүтгүүлсээр нэг мэдэхнээ нар уулын хяр урууджээ. Тэгэхнээ дотоод энгэр нь нойтон оргиод явчихлаа. Хөх дэлэн нь чим чим хатгуулж, халуун сүү хэвлийг нь даган урсана. Сийлэг өлгийтэй охиноо сая л үгүйлэв. Мөөмөө нэхэхгүй яасан бөх унтаа вэ! Энэ муу орилоо буйлангийн дуунд хүртэл сэрэхгүй байх чинь хэмээн бодсоор тэртэй тэргүй хэвтэх дуртай лазагнуур тэмээдээ сөөглөөд, араг дотор хөдсөн дээл дэвсэж зассан хэвтрээс нь охиноо авах гэтэл байсангүй. Энэ чинь юу болдог билээ... Гэнэтхэн нүүдэл хөдлөхөөс өмнө буйраа цэвэрлэж байхдаа охиноо хөхүүлээд, хураалттай хөрзөнгийн нөмөрт хэвтүүлж байснаа саналаа. Нөхөр нь хөсөг хөдөлснөөс хойш наашаа гарсан болохоор охиноо өвөртөлж яваа юм боловуу хэмээн хормын төдийд зурсхийн бодмогц нөхрөө дуудан хамаг тэнхээгээрээ ориллоо. Толгой чихээ салхинд цохиулчихвий хэмээн болгоомжлохоо ч умартаад, алчуураа тайлан даллав. Давдаа эхнэрийнхээ тийн бачимдан дуудахыг огтхон ч сонссонгүй. Нүд аргуулан садрах салхинд хоёр чих нь хүрчигнэн хүнгэнэнэ. Сийлэг тэмээнийхээ бурантгийг шидчихээд толгой нуруу бүдчин хурдаллаа. Харвал, ааваасаа тээр урд явсан хүү нь эхийгээ харсан бололтой дээл дүүрэн салхитай давхин айсуй. Бэрс хүү ойр тонирмэгц ээжээсээ урьтан:
-Дүү яасан бэ? Хэмээн хар зөнгөөрөө нэхлээ. Тэдний хэнд ч нэгнийгээ буруутгах завдал байсангүй. Давдаа хүүгээ мориноос нь угзрах шахам буулгаад, өвөлжөө рүүгээ мордон хийсгэлээ. Элгэн Угалзатын орой морины давхианд ундилгарч, далдорон, тохуутай шомболзоно. Давдаагийн хувьд тархи толгой нь сөлний айрагт халамцсан мэт манаран дүйрч, хүрэн нүднийх нь өмнүүр усан зэрэглээ татна. Давдаа ухаа өгсөн давхисаар Угалзатын бэл рүү харахад өвөлжөөнийх нь дээгүүр хэдэн бараан шувуу далавчаа ганц нэг дэвэн алгуурхан эргэлдэнэ.
- Ээ тэнгэр минь! Давдаа өдий дөч хүртлээ юу эсийг үзэх вэ. Гэвч энэ үгийг уулга алдан хэлэх дээрээ тулж үзсэнгүй. Түүнийг энгэр өөд өгсөн гарч иртэл нөгөө бараан шувуудын доороос малгайн чинээ хар юм үсчиж байх агаад амьдралынх нь алтан аргамж болсон алаг үрийнх нь уйлах чимээ цуурайтан сонсогдов. Давдаа мориныхоо явдал дунд үсрэн буугаад, шувуудыг үргээн хашхичсаар очвол хөөрхий охин нь эхийнхээ халуун сүүг үгүйлсэндээ ангарайтан уйлж байлаа. Түрүүнээс хойш нүднийх нь өмнүүр татаад байсан усан манан үрийнх нь духан дээр под под хийн дусна. Давдаа баярлаж догдолсондоо нүдэндээ итгэж ядан, эвэршиж бахимжсан гараараа охиныхоо эрхий дарамхан нүд нүүрийг барилан сахалтай хошуугаараа энхрийлэн үнсэнэ. Мөөмөө эрэн ангалзах охиных нь хацар нүүр зөөлөн чийгтэй. Бодвол, махчин шувуудаас өөрийнхөө турьгүй хүчээр охиныг нь хамгаалан байсан халтар гөлөг эх зөнгөөрөө тайтгаруулан илбэхэд өлссөн охин хэлийг нь ховдоглон хөхөж байсан биз. Хээрийн эзгүй бэлчирт мартагдсан, гээгдсэн хоёр нялх амьтан бие биеээ энэгшин аргадсандаг. Энэ айлд ирснээс хойш Давдаагийн тээршээж зандарсан дуунаас үргэлжийн цочин бөмбөөлэй зүрхээ хагартал айж ирсэн гөлөг буруу юм хийсэн байхдаа гэсэн шиг Давдаагаас хол зайлан үе үе хулгайн нүдээр эзнийгээ ажин хулмаганана. Сүүл нь ганц нэг годгонон хөдөлснөө горь тасрав бололтой, толгойгоо гилжийлгэн зөөлөн гийналаа. Давдаа охиноо тэвэрсэн чигээр явган суугаад, “Тайгааа... Тайгааа” хэмээн анх удаагаа бяцхан гөлгийг өөриймсөн дуудахад Тайга итгэж ядан доороо хэдэнтээ хургаснаа Давдаагийн өмнөөс паацганан харайв. Давдаа гөлөг, охин хоёроо нэгэн өвөртөө багтаагаад мордлоо. Явах зам урт, очих газар холоо. /Л.Гантуяа/
- Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.
a. хөдөс |
1.хатахдаа үндэснээсээ салж бөөрөнхий бут болон салхинд хийсэх өвс ургамал |
b.хамхуул |
2.намар гандалгүй үлдсэн ногоо |
c.эцгэр |
3.элдсэн нэхий арьсны баахан хуучирсныг нь |
d.сөл |
4.хонь, ямааны баас шээс дагтаршиж тогтсон нь |
e.хөрзөн |
5.маш туранхилан арьс яс төдий болсон нь |
A.
a1, b2, c3, d5, e4
B.
a2, b1, c5, d4, e3
C.
a5, b2, c3, d1, e4
D.
a1, b4, c3, d5, e2
E.
a3, b1, c5, d2, e4
Дараах молекулын томьёог ажиглан биологийн ямар нэгдэл болохыг нэрлэнэ үү.
A.
ДНХ
B.
РНХ
C.
Нүүрс ус
D.
ГФА
E.
Уураг
Solving puzzles is a wonderful way of _________ activity which lets us enhance our brain power.
A.
sensitive
B.
emotional
C.
spiritual
D.
mental
E.
physical
Тэгш өнцөгтийн урт, өргөний харьцаа 3:2 ба талбай нь 150 бол талуудыг ол
A.
30;5
B.
50;3
C.
75;2
D.
15;10
E.
30;20
“Эртний Монголын төрт ёсны хураангуй Алтан товч”-ыг хэн зохиосон бэ?
A.
Инжинааш
B.
Шихихутуг
C.
Саган сэцэн
D.
Лувсанданзан
E.
Зохиогч нь тодорхойгүй
Гурвалжны дотоод өнцгүүд болох гуравт аль нь вэ?
A.
B.
C.
D.
E.
Going fishing in spring and early summer is _________ because fish usually lay their eggs during these times.
A.
illiterate
B.
illegal
C.
impatient
D.
incorrigible
E.
illegible
Эсийн плазман мембраны нүх сүвээр аажмаар нэвтэрдэг бага молекултай нэгдлүүдийг нэрлэнэ үү.
1. Амин хүчил 2. Уураг 3. Тосны хүчил 4. Өөх тос 5. Глюкоз
A.
1. 3. 4
B.
1. 2. 3
C.
2. 3. 4
D.
1. 3. 5
E.
3. 4. 5
16-18-р даалгаврын өгөгдөл: 1-3 ба 3-5 процесст температур тогтмол бөгөөд хийг 1 атомт идеал хий , Po, Vo өгөгдсөн гэж үзнэ үү. Өгөгдсөн P-V диаграмм нь даралтыг Po-д, эзлэхүүнийг Vo –д харьцуулсан утгаар илэрхийлэгдсэнийг анхаарна уу.
16. 3-4 ямар процесс вэ?
A.
Изобар шахагдалт
B.
Изохор халалт
C.
Изотерм тэлэлт
D.
Адиабат тэлэлт
E.
Изобар тэлэлт
XIV-XVI зууны үеийн жонон цолтой хүн Монголын аль хэсгийг захирдаг байсан бэ?
A.
Баруун Монгол /Ойрад/
B.
Баруун түмэн
C.
Ордос түмэн
D.
Зүүн түмэн
E.
Цахар түмэн
Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг тодорхойлоорой.
A.
Ямар нэг зүйлийн учир утгыг олон талаар задлан тайлбарласан тул тайлбарламж
B.
Хэрэг явдлын бодомжийн харьцаанаас шинэ дүгнэлт гаргасан тул эргэцүүлэмж
C.
Үйл явдлыг нэг цагт зэрэгцүүлэн зурагласан тул тоочимж
D.
Үйл явдлыг дэс дараалалд нь дүрслэн үзүүлсэн тул хүүрнэмж
E.
Үйл явдлын шалтгаант холбоог зэрэгцүүлэн үзүүлсэн тул хүүрнэмж, тоочимж хосолсон хэв маяг
Дараах түүхэн бүтээлүүдийг зохиогчтой нь зөв харгалзуулна уу?
1. Дорно этгээдэд зорчсон тэмдэглэл А. Марко Поло
2. Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх В. Плано Карпини
3. Монголчуудын түүх С. Ата Малык Жувейни
4. Орчлонгийн элдэв сонин D. Гильом Рубрук
A.
1a,2b,3c,4d
B.
1c,2d,3a,4b
C.
1d,2c,3b,4a
D.
1c,2d,3a,4b
E.
1b,2a,3d,4c
Travelling around the world gives you the _________ to broaden up your picture of the world.
A.
concern
B.
understanding
C.
opportunity
D.
consideration
E.
observation
Эсийн плазман мембраны бүтцийн зургийг ажиглан, тоон дугаарт тайлбарыг зөв харгалзуулна уу
Тайлбар |
a. Холестирол |
b. Фосфолипидийн толгой |
c. Интеграл уургийн нүх сүв |
d. Хагас интеграл уураг |
A.
1a 2d 3b 4c
B.
1b 2d 3a 4c
C.
1b 2d 3c 4a
D.
1d 2b 3с1a
E.
1b 2a 3d 4c
3, 7, 11,… дарааллын 5-р гишүүнийг ол.
A.
15
B.
23
C.
19
D.
18
E.
27
Сав руу хий шахаж байв. Анх байсан идеал хийн молекулын тоог 25 % - иар нэмэгдүүлэх үед даралт нь яаж өөрчлөгдөх вэ? Хий шахах үед түүний температур тогтмол байсан.
A.
12.5 % -аар ихэснэ.
B.
25 % -аар ихэснэ.
C.
12.5 % -аар багасна.
D.
Өөрчлөгдөхгүй
E.
25 % -аар багасна.
500<63x<1000 тэнцэтгэл бишийг хангах утга аль нь вэ?
A.
6
B.
16
C.
7
D.
14
E.
17
Хэвийн нөхцөлд 4 моль устөрөгчийн хий ямар эзлэхүүнтэй байх вэ?
A.
0.5 л
B.
22.4 л
C.
89.6 л
D.
4 л
E.
8 л
Зохиогчийн таамагласан өнгө аясыг илэрхийлсэнөгүүлбэрийг олоорой.
A.
Ээ тэнгэр минь! Давдаа өдий дөч хүртлээ юу эсийг үзэх вэ.
B.
Энэ муу орилоо буйлангийн дуунд хүртэл сэрэхгүй байх чинь.
C.
Сүүл нь ганц нэг годгонон хөдөлснөө горь тасрав бололтой, зөөлөн гийналаа.
D.
Аягүй бол чонотой нөхцөж гай тарих вий.
E.
Мөөмөө нэхэхгүй яасан бөх унтаа вэ!
Sam always does what he thinks immediately. He is _________.
A.
persuasive
B.
arrogant
C.
bossy
D.
decisive
E.
considerable