ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 32-р даалгавар

Төрийн салшгүй үндсэн 3 гол шинжийг гүйцээж бичээрэй

1. Нийтлэг эрх мэдэл        2. Нутаг дэвсгэр        3. ............................

  • A.

    Соёлын хараат бус байдал

  • B.

    Үзэл суртал

  • C.

    Төрийн бэлгэдэл

  • D.

    Хүн ам

  • E.

    Эдийн засгийн бие даасан байдал

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 26-р даалгавар

________ --- respectful

  • A.

    dis

  • B.

    un

  • C.

    ir

  • D.

    de

  • E.

    im

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 25-р даалгавар

Монгол улсын эдийн засгийн баруун бүсэд орших хилийн боомт аль нь вэ?

  • A.

    Даян

  • B.

    Шивээхүрэн

  • C.

    Ханги

  • D.

    Бага илэнх

  • E.

    Хавирга 

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 36-р даалгавар

Лигдэн хаан Манжийн хаан Нурхачид илгээсэн захидалдаа ”Өөрийгөө дөчин түмэн Монголын эзэн”, “түүнийг мөрөн голын хөвөөнд суух гурван түмнийг захирсан өчүүхэн хан” хэмээсэн баримтаас ямар дүгнэлт хийж болох вэ?                                                                                        

  • A.

    Лигдэн хаан Манжийн хаантай найрамдалтай харьцаатай байх хүслээ илэрхийлсэн

  • B.

    Лигдэн хаан тухайн үеийн хүчний харьцааг бодитоор үнэлсэн

  • C.

    Лигдэн хаан өөрийн хүчийг хэт өндөр үнэлж, Манж нарын хүчийг дутуу үнэлсэн

  • D.

    Лигдэн хаан өөрийгөө Юань гүрний хаан, Нурхачийг Өвөрмонголын хантай харьцуулан жишсэн

  • E.

    Харилцан элч томилох саналаа илэрхийлсэн

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 24-р даалгавар

Цэгийн оронд тохирох утгыг сонгоно уу. “Шивээ овоо”, “Таван толгой”, “Бүрэнхаан” зэрэг нь . . . . . . юм

  • A.

    Түүхэн дурсгалт газрууд

  • B.

    Говийн тусгай хамгаалалттай газрууд

  • C.

    Эдийн засгийн чөлөөт бүс

  • D.

    Эдийн засгийн бүсийн төв

  • E.

    Стратегийн орд газрууд

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 31-р даалгавар

Улс төрийн системийн бүрэлдэхүүн хэсэг тус бүрийг харгалзах жишээтэй нь зөвөөр тохируулна уу.

 
1    Оролт     a    Засгийн газар ээлжит хуралдаанаараа нийслэл хотын гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргав       
2    Гаралт     b    Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд УИХ-д шаардлага хүргүүлжээ       
3    Эргэх холбоо    c    Иргэдээс гаргасан саналын дагуу парламент шинэ хууль баталсан нь олон түмний дэмжлэгийг хүлээжээ    

1 Оролт a асгийн газар ээлжит хуралдаанаараа нийслэл хотын гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргав 
2 Гаралт b Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд УИХ-д шаардлага хүргүүлжээ
3 Эргэх холбоо c Иргэдээс гаргасан саналын дагуу парламент шинэ хууль баталсан нь олон түмний дэмжлэгийг хүлээжээ    

 

  • A.

    1c2a3b

  • B.

    1a2c3b

  • C.

    1c2b3a

  • D.

    1b2c3a

  • E.

    1b2a3c

Оноо: 1 Минут: -2
A хувилбарын 9-р даалгавар

(0.8:\frac{4}{5}\cdot 1.25-0.25):\frac{1}{5} утгыг ол.

  • A.

    5

  • B.

    0.5

  • C.

    0.2

  • D.

    1

  • E.

    2

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 25-р даалгавар

Mr. Parker: I never expected it to start raining cats and dogs all of a sudden.

Mrs. Parker: Me neither. I was glad it let up quickly, otherwise it would have caused a _________!

  • A.

    quake

  • B.

    drought

  • C.

    famine

  • D.

    flood

  • E.

    flood

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 35-р даалгавар

Түмэн хаан юуны учир “Засагт” хаан гэж нэрлэгдэх болсон бэ?                                                   

  • A.

    Мин улсыг мөхөөсний учир

  • B.

    Далай ламаас цол авсны учир

  • C.

    Оны цол өргөмжлөх шаардлагын үүднээс

  • D.

    Төв засгийн газар байгуулсаны учир

  • E.

    Дөрвөн Ойрадтай ураг барилдсаны учир

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 24-р даалгавар

Sanchir: This pie is so delicious! I wish I could eat it at home every day!

Tsetseg: Well, if I had its _________, I would make it for you.

  • A.

    prescription

  • B.

    recipe

  • C.

    description

  • D.

    instruct

  • E.

    reception

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 23-р даалгавар

Өгөгдсөн бүс нутгуудаас хүн амын нягтшил хамгийн их бүс нутгийг сонгоно уу.

  • A.

    Баруун Африк

  • B.

    Латин Америк

  • C.

    Зүүн Европ

  • D.

    Зүүн өмнөд Ази

  • E.

    Зүүн Африк

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 34-р даалгавар

Батмөнх даян хаан Халхыг ямар хан хүүдээ эзэмшүүлсэн бэ?

  • A.

     Гэрсэнз      

  • B.

    Улсболд

  • C.

    Барсболд         

  • D.

    Төрболд

  • E.

    Гэрэболд

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 23-р даалгавар

Alimaa: You look as if you’ve got butterflies in your stomach. What’s the problem?

Tuya: Yeah, I’m waiting for the results of the final test, so I am quite _________.

  • A.

    bored

  • B.

    excited

  • C.

    nervous

  • D.

    hungry

  • E.

    interested

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 33-р даалгавар

Эсэн тайш өөрийн охин Цэцэгбэхээс “Охин төрвөл үсийг нь самнана, хүү төрвөл голыг нь самнана” гэсний учир юу вэ?                                                                                                                            

  • A.

    Охин хүүхэд зүс шилэгдэнэ гэж үздэг байсан

  • B.

    Өөрийн хүүгээс гарсан хүүг өөрийнхөө залгамжлагч болгохыг хүссэн

  • C.

    Эсэн тайш зээ хүүтэй болох дургүй байсан

  • D.

    Энд тохирох утга байхгүй байна    

  • E.

    Хүү төрвөл жонон болох учир өөрөө төр барих эрхгүй болно гэдгээс

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 16-р даалгавар

Вирусээр халдварладаг өвчнийг нэрлэнэ үү.

  • A.

    Сүрьеэ

  • B.

    Халдварт шар

  • C.

    Тэмбүү

  • D.

    Заг хүйтэн

  • E.

    Боом

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 22-р даалгавар

2009 оны байдлаар газрын тос олборлолтоор тэргүүлэгч 10 улсын мэдээллийг хүснэгтэд өгөв. Хойд Америкийн бүсэд хамаарах улс орнуудын өдөрт олборлох газрын тосны хэмжээг тооцоолно уу.

Д/д

Улс

Өдөрт олборлох хэмжээ, 1000 баррель

1

ОХУ

9934

2

Саудын Араб

9760

3

АНУ

9141

4

Иран

4177

5

Хятад

396

6

Канад

3294

7

Мексик

3001

8

АНЭУ

2795

9

Бразил

2577

10

Кувейт

2496

  • A.

    15436000 баррель

  • B.

    12435000 баррель

  • C.

    15436 баррель

  • D.

    12435 баррель

  • E.

    9141 баррель

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 15-р даалгавар

Хүмүүсийн тамхинд донтох  шалтгааныг та  ямар бодистой холбон тайлбарлах вэ?

  • A.

    Нүүрсний дан исэл

  • B.

    Тамхины бохь

  • C.

    Никотин

  • D.

    Ацетон

  • E.

    Фенол

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 14-р даалгавар

Дараах зургаас уушгинд хийн солилцоо явуулдаг, хялгасан судсаар баялаг, 350 тэрбум орчим тоотой   байдаг бүтцийн хэсгийн дугаарыг олно уу. 

  • A.

    2

  • B.

    3

  • C.

    4

  • D.

    5

  • E.

    1

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 32-р даалгавар

“Эртний Монголын төрт ёсны хураангуй Алтан товч”-ыг хэн зохиосон бэ?

  • A.

     Инжинааш        

  • B.

     Шихихутуг     

  • C.

    Саган сэцэн    

  • D.

    Лувсанданзан

  • E.

    Зохиогч нь тодорхойгүй

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 21-р даалгавар

Дараах өгөгдлөөс хамгийн их хүн амтай гурван хот бүхий улсыг сонгоно уу

  • A.

    Америкийн нэгдсэн улс

  • B.

    Мексик

  • C.

    Энэтхэг

  • D.

    Бүгд найрамдах Солонгос улс

  • E.

    Индонез

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 31-р даалгавар

XIV-XVI зууны үеийн тайш цолтой хүн Монголын аль хэсгийг захирдаг байсан бэ?

  • A.

    Зүүн түмэн          

  • B.

    Баруун Монгол /Ойрад

  • C.

    . Баруун түмэн        

  • D.

    Ордос түмэн        

  • E.

    Цахар түмэн

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 30-р даалгавар

Улс төрийн системийн сонирхлыг нэгтгэх үйл ажиллагааг ямар улс төрийн институт хэрэгжүүлдэг вэ?

  • A.

    Улс төрийн нам

  • B.

    Сонирхлын бүлэг

  • C.

    Олон нийтийн байгууллага

  • D.

    Төрийн бус байгууллага

  • E.

    Төр

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 29-р даалгавар

Булдинг нарын эрдэмтэд эрх мэдлийг хэрэгжүүлэх хэлбэрүүдийг хэрхэн ангилсан бэ?

  • A.

    Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх

  • B.

    Хүч хэрэглэх, наймаалцах, үүрэг үүсгэх

  • C.

    Дагуулах ба хэрэгжүүлэх

  • D.

    Эдийн засгийн, мэдээллийн, албадлагын

  • E.

    Ардчилсан ба ардчилсан бус

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 28-р даалгавар

Бүх ард түмний санал асуулгад оролцох нь улс төрийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?

  • A.

    Нийцгүй улс төрийн оролцоо

  • B.

    Нийцтэй улс төрийн оролцооны идэвхтэй хэлбэр

  • C.

    Идэвхгүй улс төрийн оролцоо

  • D.

    Тогтоосон хэм хэмжээг зөрчсөн оролцоо

  • E.

    Нийцгүй улс төрийн оролцооны идэвхтэй хэлбэр

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 30-р даалгавар

Дараах түүхэн бүтээлүүдийг зохиогчтой нь зөв харгалзуулна уу.

      1. Дорно этгээдэд зорчсон тэмдэглэл                   А. Марко Поло
      2. Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх               В. Плано Карпини
      3. Монголчуудын түүх                                           С. Ата Малык Жувейни
      4. Орчлонгийн элдэв сонин                                   D. Гильом Рубрук

  • A.

    1c,2d,3a,4b             

  • B.

    1d,2c,3b,4a              

  • C.

    1a,2b,3c,4d          

  • D.

    1c,2d,3a,4b          

  • E.

    1b,2a,3d,4c

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 27-р даалгавар

Д.Моррисын боловсруулсан амьдралын чанарын индекс нь дараах гурван үзүүлэлтээр тодорхойлогдоно. Гүйцээж бичнэ үү.

1. Нялхсын эндэгдэл       2. Амьдралын түвшин буюу насжилт            3..........................

  • A.

    Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ

  • B.

    Бичиг үсэг тайлагдсан байдал

  • C.

    Эдийн засаг

  • D.

    Нийгмийн байдал

  • E.

    Байгаль орчин

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 29-р даалгавар

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсуудын оршин тогтнож байсан хугацааг зөв харгалзуулна уу.   

      1. Юань гүрэн                          А. 1256–1335
      2. Цагадайн улс                       В. 1271–1368
      3. Алтан Ордоны улс                С. 1221–1346
      4. Ил хаант улс                        D. 1242–1480   

  • A.

    1a,2d,3c,4b      

  • B.

    1c,2b,3a,4d      

  • C.

    1b,2c,3d,4a      

  • D.

    1d,2a,3b,4c          

  • E.

    1b,2d,3a,4c

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 26-р даалгавар

Шууд татвар аль нь вэ?

  • A.

    Тамхины албан татвар

  • B.

    Нэмэгдсэн өртгийн албан татвар

  • C.

    Архины албан татвар

  • D.

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

  • E.

    Бензинд ногдуулах албан татвар

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 20-р даалгавар
  1. Хүн амын нягтшилыг хэрхэн тооцоолж гаргадаг вэ?
  • A.

    Нийт газар нутгийн хэмжээг нийт хүн амд харьцуулж

  • B.

    Нийт газар нутгийн хэмжээнээс нийт хүн амын тоог хасаж

  • C.

    Нийт газар нутгийн хэмжээг нийт хүн амын тоогоор үржүүлж

  • D.

    Нийт хүн амын тооноос нийт газар нутгийн хэмжээг хасаж

  • E.

    Нийт хүн амын тоог нийт газар нутгийн хэмжээнд харьцуулж

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 28-р даалгавар

Хубилай хаан Монголын эзэнт гүрний төвийг Хятадад шилжүүлснээр ямар үр дагавар гарсан бэ?

 

  • A.

    Уугуул монгол Өгөдэйн угсааныхны мэдэлд орж, Хархорумыг умард нийслэл болгосон

  • B.

    Монголыг торгоны зам дайран өнгөрөх болсноор монгол нутаг цэцэглэн хөгжсөн

  • C.

    Ямар нэгэн өөрчлөлт гараагүй

  • D.

    Монгол нутаг болон дэлхийн эзэнт гүрний нийслэл гэгддэг байсан Хархорум хот улс төрийн ач   холбогдлоо алдаж, орхигджээ

  • E.

    Хархорум нь Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсуудын зангилаа хот болсон

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 27-р даалгавар

Хубилай хаан Япон улс руу хэдэн онд, хэдэн удаа довтолсон бэ?

  • A.

    2 удаа, 1274, 1281 онуудад

  • B.

    2 удаа, 1272, 1291 онуудад

  • C.

    3 удаа, 1262, 1285, 1292 онуудад

  • D.

    2 удаа, 1265, 1270 онуудад

  • E.

    Хубилай хаан Япон улс руу довтолж байгаагүй

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 19-р даалгавар

Экваторын бүслүүрийн үндсэн шинжийг сонгоно уу

  • A.

    Дулаан бага, чийгийн илүүдэлтэй, намаг элбэг

  • B.

    Халуун, хуурай, их даралтын мужтай

  • C.

    Өргөн навчит ой, холимог ой, ойт хээрийн бүстэй

  • D.

    Дулаан, чийглэг, улирлын ялгаагүй

  • E.

    Цас, мөсөн бүрхүүлтэй, цэвдэг бүрэн хайлдаггүй

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 25-р даалгавар

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг төрийн ............................гэнэ.

  • A.

    Мөнгөний бодлого

  • B.

    Сангийн бодлого

  • C.

    Зээлийн бодлого

  • D.

    Хүүгийн бодлого

  • E.

    Хөрөнгө оруулалтын бодлого

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 22-р даалгавар

I am writing to _________ for the post of tour guide advertised on your website.

  • A.

    apply

  • B.

    use

  • C.

    utilize

  • D.

    employ

  • E.

    work

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 24-р даалгавар

Бүтцийн ажилгүйдлийг тодорхойлох жишээ аль нь вэ?

  • A.

    Эдийн засгийн хямрал үргэлжилж, олон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хумьж, зарим нь зогсоожээ. Үүний улмаас үйлдвэрийн олон тооны ажилчид ажлаасаа халагдсан байна. 

  • B.

    Уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувийн жин буурч, мэдээлэл технологийн салбарын эзлэх хувь эрс нэмэгдсэн байна. Үүний улмаас уурхайн ажилчид олноороо ажилгүй болсон.   

  • C.

    Өвлийн улирал эхэлснээр аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа түр зогсоов. Үүний улмаас тодорхой тооны хүмүүс ажилгүй болов.

  • D.

    Доржийн цалингийн хэмжээ амьдралд нь хүрэлцэхгүй байгаа тул өөр өндөр цалинтай ажил хайхаар ажлаас гарсан.   

  • E.

    Хандаагийн нөхөр нийслэлд ажиллахаар томилогдсон тул Хандаа хотод ирээд хэсэг хугацаанд ажилгүй байсан.

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 18-р даалгавар

Ховд голын цутгалыг сонгоно уу.

  • A.

    Сагсай

  • B.

    Байдраг

  • C.

    Үенч

  • D.

    Бодонч

  • E.

    Онги

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 23-р даалгавар

Гүйлгээнд их хэмжээний мөнгө бий болж, түүгээр худалдан авах барааны тоо хэмжээ бага байгаагаас барааны үнэ өсдөг. Энэ нь инфляци үүсэх аль шалтгаанд хамаарах вэ?

  • A.

    Ашгаас үүдэлтэй инфляци

  • B.

    Зардлаас үүдэлтэй инфляци

  • C.

    Эрэлтээс үүдэлтэй инфляци

  • D.

    Борлуулалтаас үүдэлтэй инфляци

  • E.

    Түвшнээс хамааралтай инфляци

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 26-р даалгавар

Цагадайн улсад хамааралгүй хот аль нь вэ?

  • A.

    Самарканд

  • B.

    Ургенч

  • C.

    Отрар

  • D.

    Сарай

  • E.

    Бүгд хамаарна

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 21-р даалгавар

Silk Road was one of the vital trading _________ in the history of mankind.

  • A.

    voyages

  • B.

    expeditions

  • C.

    navigations

  • D.

    journeys

  • E.

    routes

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 17-р даалгавар

Европын уур амьсгалд нөлөөлдөг далайн урсгалыг сонгоно уу

  • A.

    Перугийн

  • B.

    Канарын

  • C.

    Гольфстримийн

  • D.

    Аляскийн

  • E.

    Бенгалын

Нийт: 13,274