Цахилгаан химийн хэлхээг :
а. . . . . . . b. . . . . . . . . гэж 2 ангилдаг.Тайлбарлах
A.Химийн урвал аяндаа явагдах чиглэлд буюу Гальваны хэлхээ
B.Химийн урвал аяндаа явагдахгүй чиглэлд буюу Электролизийн хэлхээ
Гальваны хэлхээ ба электролитик хэлхээнд хамаарах өгөгдлүүдийг тохируулна уу.
Гальваны хэлхээ............................... Электролитик хэлхээ.............................
а. Химийн энерги цахилгааны энергид шилжих
b. Цахилгааны энерги химийн энергид шилжих
с. катод электрод эерэг тэмдэгтэй d. катод электрод сөрөг тэмдэгтэй
e. анод электрод эерэг тэмдэгтэй f. анод электрод сөрөг тэмдэгтэй
A.Гальваны хэлхээ:
а-Химийн энерги цахилгааны энергид шилжиж явагдах хэлхээ
B.с - катод электрод эерэг тэмдэгтэй
C.- анод электрод сөрөг тэмдэгтэй
D.Электролитик хэлхээ-
b. Цахилгааны энерги химийн энергид шилжих
E.d-катод электрод сөрөг тэмдэгтэй
F.d-катод электрод сөрөг тэмдэгтэй
Шилэнд гэрэл 200000 км/с хурдтай тархдаг бол шилний хугарлын илтгэгчийг тодорхойлно уу. Вакумд тархах гэрлийн хурд 300000 км/с.
A. 0.67
B. 1.5
C. 6.7
D. 15
Төмс болон луувангийн талбайг ижил хэмжээтэй болгохын тулд аль талбайг ямар хэмжээтэй томосгох вэ?
Зурагт зурж үзүүлнэ үү.
A. Зөв зураглаж, зөв тооцоолсон байх
Усанд гэрэл 225000 км/с хурдтай тархдаг бол усны хугарлын илтгэгчийг тодорхойлно уу. Вакумд тархах гэрлийн хурд 300000 км/с.
A. 0.75
B. 1.33
C. 7.5
D. 13.3
Газарзүйн зургийг ажиглан даалгавруудыг гүйцэтгээрэй.
Газарзүйн зурагт Хойд Америкийн тодоор дүрслэгдсэн улсуудыг нэрлээрэй. ....................................................................................................................................
АНУ , Канад гэж нэрлэсэн бол
Газарзүйн зурагт тодоор дүрслэсэн улсуудын нийтлэг шинжүүдээс жишээ гарган тайлбарлана уу? .......................................................................................................................
.............................................................................................................................
Жишээ нь эдгээр улсуудын дундаж наслалт өндөр, ДНБ өндөр
гм хоёроос доошгүй зөв жишээ гаргасан бол
Газарзүйн зурагт Хойд Америкийн тодоор дүрслэгдсэн улсуудын хөгжлийн түвшинг тодорхойлно уу?........................................................................................
................................................................................................................................
Хөгжингүй орны ангилалд багтана
Дэлхийн улсуудын хөгжлийг тодорхойлдог хүн ам зүйн, ардчиллын гэх мэт шалгуур үзүүлэлтүүд байдаг. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь хөгжлийг тодорхойлох ямар шалгуурт хамаарахыг жишээгээр тайлбарлана уу?
...............................................................................................................................................................................................................................................................................................
..................................................................................................................................................
Хөгжлийг тодорхойлдог эдийн засгийн шалгуур үзүүлэлтэнд хамаарна.
Хүн ам зүйн, эдийн засгийн, нийгмийн, ардчиллын гм шалууруудыг харьцуулан бичсэн бол
Жишээ нь зөв оновчтой бол
Лууван ба төмсний талбайн хэмжээг олно уу.
A. талбай тус бүрийн хэмжээг зөв тооцоолсон байх
Сурагч төмөр биеийг соронзод татуулж хоёр үзүүрт нь хойд ба өмнөд туйл үүссэнийг мэджээ. Төмрийн үзүүрт хойд туйл үүссэнийг нэг удаагийн боломж ашиглан чи хэрхэн мэдэх вэ?
A. Төмрийн үзүүрт соронзын өмнөд туйл ойртуулан таталцаж байгаагаар нь мэднэ.
B. Төмрийн үзүүрт соронзын хойд туйл ойртуулан түлхэлцэж байгаагаар нь мэднэ.
C. Төмрийн үзүүрт төмөр бие ойртуулан таталцаж байгаагаар нь мэднэ.
D. Төмрийн үзүүрт зэс бие ойртуулан таталцаж байгаагаар нь мэднэ.
Зургийг ажиглаад даралтын зөрүү, салхины чиглэлийг тодорхойлоорой.
A.Даралтын зөрүү 24 мб, салхины чиглэл баруун хойноос
B.Даралтын зөрүү - 24 мб, салхины чиглэл зүүн урдаас
C.Даралтын зөрүү 4 мб, салхины чиглэл баруун хойноос
D.Даралтын зөрүү 20 мб, салхины чиглэл баруунаас
Сурагч төмөр биеийг соронзод татуулж хоёр үзүүрт нь хойд ба өмнөд туйл үүссэнийг мэджээ. Төмрийн үзүүрт өмнөд туйл үүссэнийг нэг удаагийн боломж ашиглан чи хэрхэн мэдэх вэ?
A. Төмрийн үзүүрт соронзын өмнөд туйл ойртуулан түлхэлцэж байгаагаар нь мэднэ.
B. Төмрийн үзүүрт соронзын хойд туйл ойртуулан таталцаж байгаагаар нь мэднэ.
C. Төмрийн үзүүрт төмөр бие ойртуулан таталцаж байгаагаар нь мэднэ.
D. Төмрийн үзүүрт зэс бие ойртуулан таталцаж байгаагаар нь мэднэ.
Исгэлэн амттай, лакмусын хөх цаасыг улаан өнгөд хувиргадаг гурван бодис материалыг сонгоно уу.
A.Цуу, нимбэгний шүүс, хүнсний сод
B.Хийжүүлсэн ундаа, алимны шүүс, цуу
C. Хүнсний сод, угаалгын нунтаг, шүдны оо
D.Хоолны давсны уусмал, сахарын уусмал, цэвэр ус
Ногоочин ногооны талбайдаа төмс болон лууван тарив. Доорх зурагт ногооны талбайн хэмжээг харуулсан бол дараах алхамын дагуу бодолт хийнэ үү.
Ногооны талбай гадаа хашааны уртын хэмжээг олно уу.
A. Зөв тооцоолсон байх
“А”, “В” хоёр барометрийн заалтыг хараад цаг агаарын төлөв байдлыг тодорхойлоорой.
A.“А” барометр: цэлмэг, хур тунадасгүй, 910 мб даралттай
B.“А” барометр: бүрхэг, хур тунадасгүй, 1060 мб даралттай
C.“В” барометр: цэлмэг, хур тунадастай, 990 мб даралттай
D.“В” барометр: цэлмэг, хур тунадасгүй, 1030 мб даралттай
Сурагч шулуун соронзын орчим металл үртэс цацаж соронзон орны хэлбэрийг харах туршилт хийхдээ ямар металл ашигласан бэ?
A. Гууль
B. Зэс
C. Төмөр
D. Хөнгөн цагаан
Магнийг шатаахад илрэх хоёр шинж тэмдгийг сонгоно уу.
I дулаан ялгарах II өнгө хувирах
III хий ялгарах IV тунадас үүсэх
A.I, II
B.III, IV
C.I, III
D. II, IV
Сурагч уусмалын орчинг таних туршилтаар дараах үр дүнг гарган авчээ.
I уусмал | II уусмал | III уусмал | |
---|---|---|---|
Улаан лакмус | Улаан | Улаан | Хөх |
Хөх лакмус | Хөх | Улаан | Хөх |
Уусмалуудын дугаарыг зөв харгалзуулсан хариултыг сонгоно уу.
A | B | C | D | |
Суурийн уусмал | I | II | III | III |
Хүчлийн уусмал | II | III | I | II |
Саармаг уусмал | III | I | II | I |
A.
B.
C.
D.
Сурагч нэгэн металл биетийн хольцод төмөр орсон эсэхийг шалгах даалгавар авчээ. Тэрээр юуг ашиглаж илрүүлэх вэ?
A. Зэс
B. Соронз
C. Төмөр
D. Хөнгөн цагаан
Луувангийн талбайг төмсний талбайгаас 2 дахин их хэмжээтэй болгохын тулд ямар хэмжээгээр томосгох вэ? Зурагт зурж үзүүлнэ үү.
A. Зөв зураглан үзүүлж, тооооллыг бүрэн гүйцэд хийсэн байх
Металл хүчилтэй харилцан үйлчлэх урвалын бүтээгдэхүүнийг сонгоно уу.
A.давс + ус
B.давс + устөрөгч
C. давс + ус + нүүрсхүчлийн хий
D. суурь + устөрөгч
Графикт зарим улс орнуудын ( •-ээр улс орнуудыг үзүүлсэн) нэг хүнд ноогдох ҮНБ, дундаж наслалтыг үзүүлжээ. Графикийг ерөнхийд нь дүгнээрэй.
График: Зарим улс орнуудын нэг хүнд ноогдох ҮНБ, дундаж наслалт
A.Дийлэнх улс орнууд нь 1 хүнд ноогдох ҮНБ 30 000 $-аас их байна
B.Дундаж наслалт өндөртэй орнуудын 1 хүнд ноогдох ҮНБ 5 000 $ байна
C.Дийлэнх улс орнууд нь 1 хүнд ноогдох ҮНБ 10 000 $-аас бага байна
D.Дундаж наслалт бага орнуудын 1 хүнд ноогдох ҮНБ 30 000 $ аас их байна
Дараах химийн урвалын бүтээгдэхүүнийг нэрлэж, урвалын төрлийг тодорхойлно уу.
калийн оксид + хүхрийн хүчил = …………. + ус
A.. Калийн сульфат, Нэгдэх
B. Калийн хлорид, Задрах
C. Калийн хлорид, Халах
D.Калийн сульфат, Солилцох
Хүчлийн уусмалд түлэгдсэн тохиолдолд үзүүлэх анхны тусламжийг сонгоно уу.
A. Тэр даруй их хэмжээний хүйтэн усаар угааж, дараа нь содын уусмалаар угаана.
B. Тэр даруй 10 минутын турш их хэмжээний хүйтэн усаар угааж, дараа нь борын хүчлийн уусмалаар зайлна.
C.Тэр даруй их хэмжээний хүйтэн усаар угааж, дараа нь борын хүчлийн уусмалаар угаана.
D.Тэр даруй их хэмжээний хүйтэн усаар угаана.
Айсан цэцэг
Төвшин тавдугаар ангийн сурагч. Дүү Тэмүүлэн нь гурван настай, цэцэрлэгт явдаг. Ээж аав хоёр нь дэлгүүр ажиллуулдаг болохоор бямба, ням гаргуудад хоёулхнаа гэртээ үлдэнэ. Тэмүүлэн маш их сахилгагүй. Ахынхаа хичээлийг хийлгэхгүй үзэг харандааг нь булааж авна. Дэлгэсэн дэвтэр ном руу нь усан буугаар буудна. Асааж болох бүх цахилгаан хэрэгслийг бүгдийг нь ажиллуулж орхино. Ер нь хэргийн эзэн хэнгэргийн дохиур даа. Харин Тэмүүлэн дүүгээ томоотой болгох нэг л сайн аргатай. Дүү нь мангас гэхээр үнхэлцгээ хагартал айна. Тэр гэнэт янз бүрийн чимээ гаргаж мангас ирж байна гэхэд дүү нь чив чимээгүй болоод ахыгаа бараадан зогсоно. Төвшин дүүгээ улам их айлгах гэж үлгэрт гардаг аймшигтай мангасуудын зургийг түүнд үзүүлээд ийм мангас манайд орж ирэх гээд байна гэж хэлнэ. Тэмүүлэн айж нүд нь бүлтгэнэн үүд рүү хараад ”Хаалгаа битгий онгойлгоорой“ гэнэ. Ингээд “Мангас чамайг томоотой байвал орж ирэхгүй гэнэ ээ” гэвэл нэг хэсэгтээ л буйдан дээр сууж зурагтай номоо эргүүлнэ.
Тэмүүлэн их хар дарж зүүдлэмтгий. Магадгүй мангас зүүдэлдэг байх. Ээж нь “Тэмүүлэнг дөнгөж хөлд ороод гадаа гүйж явахад нь нохой архирч дайраад урах шахсан юм. Түүнээс хойш их айж цочимтгой болчихсон” гэж ярьдаг юм. Энэ удаа тэд бас л гэртээ хоёулхнаа үлджээ. Тэмүүлэн дүүтэйгээ шагай тоглож байснаа маргааш хичээлтэйгээ санаж тооны даалгавраа хийхээр ном дэвтрээ дэлгэлээ. Дүү нь бас л “Жаахан тоглоё л доо” гээд гуйгаад болдоггүй. ”Ах нь хичээлээ хийхгүй бол болохгүй. Чи явж зурагтаа үз” гээд эргээд хартал үзэг нь байдаггүй. Тэмүүлэн нууснаас зайлахгүй. Төвшин “Өгөхгүй бол чамайг мангаст барьж өгнө дөө” гээд бостол Тэмүүлэн” Ах аа намайг мангаст битгий өгөөч” гэж орилоод зугтлаа. Замдаа тэр өрөөний буланд байсан ваартай цэцгийг татаж унагаад буйдангийн араар орлоо. Аз болоход ваар хагарах нь байтугай цэцгийн нэг навч ч гэмтсэнгүй. Төвшин цэцгийн савнаас хивсэн дээр унасан шороог шүүрдэх гэж байтал хаалганы хонх дуугарч ээж, аав хоёр нь орж ирлээ. Ээж нь юун их шороо вэ гэвэл Түвшин:
- Бид хоёр хөөцөлдөж байгаад ваартай цэцгээ унагачихсан юм гэлээ
Ээж нь ваартай цэцгийн дэргэд очоод:
- Миний хоёр хүү үүнийг хардаа гэлээ. Цэцгийн нэг ишээс хумсын толион чинээхэн ягаан цэцэг дөнгөж дэлбээлэх гэж байлаа. Та нар энэ нялх цэцгийг гэмтээх шахсан байна шүү гэж ээж нь хэлэхэд Тэмүүлэн:
- Агаа намайг айлгаад байсан юм гэж хов зөөв.
Энэ өдрөөс хойш Төвшин тэр хөөрхөн ягаан цэцгийн дэлбээлэхийг тэсч ядан хүлээж өдөр бүхэн усалдаг болов.
Гурав... долоо... арав хоног өнгөрлөө. Тэр цэцэг дэлбээгээ нээсэнгүй. Сүүлдээ бүр хорчийгоод хатаж эхэллээ. Өөр ишээс ч цэцэг дэлгэрсэнгүй. Төвшин ааваасаа:
- Энэ цэцэг яагаад дэлбээлэхгүй хатаад байгаа юм бол гэж асуухад аав нь:
- Тавиур дээрээс унахдаа их айсан байх л даа. Айснаасаа болоод л ургахгүй байгаа юм гэлээ.
- Цэцэг айдаг гэж үү? гэж Төвшин асуухад:
Айдаг юм аа хүү минь. Амьтай бүхэн айж цочдог. Тэр тусмаа дөнгөж дэлбээлэх гэж байгаа нялх цэцэг бүр ч их айна шүү дээ гэлээ.
Аав нь ингэж хэлснээс хойш Төвшин ”Дүү маань энэ цэцэг шиг нялх шүү дээ. Дүүгээ хамаагүй айлгаад байвал өсөж том болохоо болчих юм байна. Ахиад дүүгээ хэзээ ч мангасаар айлгахгүй ээ” гэж бодох болжээ.
О.Сундуй
- “хумсын толион чинээхэн” гэсэн үгийн утгад тохирох хэсгийг сонгоорой.
A.хумсны гялгар гадаргуу, хумсны хээ мэт
B.хумсны толио мэт хэмжээтэй, жижигхэн
C.тохойн аравны нэгтэй тэнцэх уртын хэмжээ
D.эрхий хурууны үзүүрээс нэгдүгээр үе хүртэлх хэмжээ
“Тэмүүлэн маш их сахилгагүй” гэсэн өгүүлбэрийн утгад тохирох хэлцийг сонгоорой.
A.ах нь сургадаг, дүү нь сонсдог
B.хүн ахтай, дээл захтай
C.хэргийн эзэн хэнгэргийн дохиур
D.юмны эзэн, сумны занги
Зохиолоос баатрын хэлсэн үгийг олоорой.
A.Тэмүүлэн маш их сахилгагүй
B.Дүү Тэмүүлэн нь гурван настай
C.Дүү нь үнхэлцэгээ хагартал айна
D.Хаалгаа битгий онгойлгоорой
Төвшингийн аавын “Айснаасаа болоод л ургахгүй байгаа юм” гэж хэлсний учир юу вэ?
A.Түвшин тэр хөөрхөн ягаан цэцгийн дэлбээлэхийг тэсэж ядан хүлээж байсан
B.“Энэ цэцэг яагаад дэлбээлэхгүй хатаад байгаа юм бол” гэж Төвшин асуусан
C.Өрөөний буланд байсан ваартай цэцгийг хүүхдүүд нь татаж унагасан учраас
D.Төвшин цэцгийн савнаас хивсэн дээр унасан шороог шүүрдэж байсан
Төвшинг алдаагаа ойлгож ухамсарлаж байгааг илэрхийлэхийн тулд зохиолч ямар, ямар үгийг сонгосон бэ?
A.хар дарж зүүдлэмтгий, их айх, цочимтгой, хичээлээ хийх
B.шороог шүүрдэх, хичээлээ хийх, хар дарж зүүдлэмтгий
C.тэсэж ядан хүлээх, услах, хэзээ ч айлгахгүй, дүү минь нялх
D.даалгавараа хийх, шороог шүүрдэх, услах, хичээлээ хийх
“Айсан хүнд аргал хөдлөх”гэсэн хэлц үгийн утгыг тайлбарлаарай.
Хэлц үгийн тайлбар:.......................................................................................................
а. Айж сандарсан үед юм бүхнээс сэрэмжлэх;
б. Гэмт хүн юм бүхнээс хулган айх гэсэн санаа
в. Айж, цочсон хүн юм бүхнээс айдаг
д. ямар нэг зүйлээс гэнэт айн сандрах, гэлмэх
е. хүүхэд гэнэт сэртхийн айх гэх мэт санааг гаргасан бол
Дараах өгүүлбэрийг шинж чанар заасан утгаар дэлгэрүүлэн бичээрэй.
Цэцгийг гэмтээх шахсан байна шүү.
Нялх цэцгийг гэмтээх шахсан байна шүү. ягаан, туяхан гэх мэтээр шинж чанар заасан үгийн тухай ойлголттой бол
Салаа утгыг тодруулсан өгүүлбэр тус бүр нэгийг зохиож бичээрэй.
- дэлбээгээ нээх ....................................................................................................................
- цонх нээх .............................................................................................................................
Салаа утгыг тодруулан зөв бүтэцтэй тус бүр 2 өгүүлбөр зохиосон бол
Дараах өгүүлбэрүүдийг харьцуулан, уншсан эхтэйгээ холбон дүгнэлт бичээрэй.
Үзэл бодлоо дэс дараатай, баталгаа, нотолгоотой бичиж чадсан бол
Дүгнэлт өгүүлбэр нь баталгаа нотолгоо болж чадсан бол
Санааг илэрхийлэх үгийн сонголт оновчтой
Энэ эхийг яагаад “Айсан цэцэг” гэж нэрлэснийг 20-30 үгэнд багтаан тайлбарлан бичнэ үү.
Айсан цэцэг” гэж нэрлэсний учир шалтгаан, холбоо хамраалыг тайлбарлан бичиж чадсан бол
Бичгээр өөрийн санааг илэрхийлэх чадвартай
Санааг илэрхийлэх үгийн сонголт оновчтой
“Айсан цэцэг” эхэд аливаа амьтай бүхэн айж цочдог болохыг бяцхан хүү болон цэцгээр төлөөлүүлэн дүрслэн бичжээ. Энэ эхийн бичлэгийн арга барилыг дуурайн “Миний хөөрхөн дүү” сэдвээр 120-150 үгтэй эх зохиож бичээрэй. / Өөрийн төрсөн болон ах, эгчийн, хамаатны дүүгийнхээ тухай бичиж болно/
Эхлэл хэсэгт: Дүүгийнхээ тухай товч танилцуулж бичих
Гол хэсэгт: Чи дүүтэйгээ тоглодог уу? Дүүгээ айлгадаг уу? Дүүдээ хайртай юу? Дүүгээ айлгах нь зөв үү? гэсэн асуултад дэлгэрэнгүй хариулах маягаар бичнэ.
Төгсгөл хэсэгт: Эхлэл болон гол хэсгийн мэдээлэл дээр тулгуурлан дүүгээ хэрхэн хайрлаж хамгаалах тухай өөрийн бодол, санааг дүгнэн бичих
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Лууван ба төмсний талбайн хэмжээг олно уу.
A. Графикийг зөв уншиж, тооцооллыг зөв гүйцэтгэсэн байх
Органик биш нийлмэл бодис болох хүчлийн тодорхойлолтыг сонгоно уу
A. Металлын ион ба хүчлийн үлдэгдлийн анионоос тогтсон нийлмэл бодис
B. Найрлагандаа 2 төрлийн элементээс тогтсон ба нэг нь хүчилтөрөгч агуулсан нийлмэл бодис
C. Усан уусмалдаа Н+ ион ба хүчлийн анион агуулсан нийлмэл бодис
D. Усан уусмалдаа металлын ион ба OH-1 ион агуулсан нийлмэл бодис
Дараах бодисуудаас зөвхөн хүчиллэг шинжтэй бодисууд бүхий эгнээг сонгоно уу.
A. натрийн гидроксид, шохойн ус, магнийн оксид
B. хүхрийн хүчил, хүхрийн оксид, давсны хүчил
C.ус, сахар, хоолны давс
D.түүхий шохой, нимбэгний хүчил, хүнсний сод
Газар хөдлөлт зэрэг гамшгийн үед хүн нэг бүрийн анхан шатны тусламжийн үүргэвчинд юу байх хэрэгтэй вэ?
A.Шүгэл, ном, гар чийдэн, хоол хүнс
B.Цэвэр ус, шүгэл, гар чийдэн, эмийн сан
C.Цэвэр ус, бал, чихэвч, эмийн сан
D.Шүгэл, эмийн сан, шокалад, ундаа
Ногоочин ногооны талбайдаа төмс болон лууван тарив. Доорх зурагт ногооны талбайн хэмжээг харуулсан бол дараах алхамын дагуу бодолт хийнэ үү.
Ногооны талбай гадаа хашааны уртын хэмжээг олно уу.
A. Зөв тооцоолсон байх
Идэвхтэй галт уулын ойролцоо амьдардаг хүмүүст учрах СУЛ тал юу вэ?
A.Хөрсний үржил шим сайн, газар тариалан эрхлэх
B.Байгалийн үзэгдлийг сонирхох аялал жуулчлал хөгжих
C.Орон байраа орхих, нүүлгэн шилжүүлэлтэд өртөх
D.Ашигт малтмал олборлох
Суурьлаг орчинд фенолфталейн индикатор ямар өнгө өгөх вэ?
a.Өнгөгүй
B.Шар
C.Ягаан
D.Хөх
Хий хадгалсан баллон нь нартай дулаан газар удаан тавьсан үед дэлбэрэх аюултай байдаг үүнийг хийн шинж чанартай холбон зөв тайлбарласан хэсгийг ол
A. Хийн жижиг хэсгүүд халж илүү их хэмжээтэй болсон учраас
B. Хийн жижиг хэсгүүд хоорондоо хол хол зайтай, эмх замбраагүй хөдөлдөг учраас
C. Хийн жижиг хэсгүүд хоорондоо хол зайтай учраас шахагдах шинжтэй
D. Хийн жижиг хэсгүүдийн хөдөлгөөн нь хурдсаж, сав доторх хийн даралт ихэссэн учраас
АНУ-ын Вашингтон хотод (БУ 770) сурч байгаа найзтайгаа (17 цагт) утсаар ярихын тулд Улаанбаатараас (ЗУ 1070) хэдэн цагт ярих ёстой вэ?
A.5 цаг
B.7 цаг
C.9 цаг
D.10 цаг
Эдгээр тамирчдын хэн нь илүү сайн амжилт үзүүлсэн бэ? Хариултаа тайлбарлана уу.
A. Тайлбарыг харгалзан үнэлнэ.
Монголчууд зуны улиралд гэрийн хаяавчаа сөхөж сэрүүцдэг энэ тохиолдолд гэрт халсан ба хөрсөн агаарын аль нь дээд талдаа байх вэ?
A. Халуун агаар
B. Хөрсөн агаар
C. Хоёулаа хамт холилдон бүлээн агаар болно
D.Агаар халахгүй
Нэгэн жуулчин аяллаа XII/ 22 өдөр эхэлсэн ба түүний байгаа газарт нар 900-аар тусаж байв. Жуулчин аль өргөрөгт байна вэ?
A.ӨӨ 66.50, өдрийн урт 12 цаг
B.ХӨ 23.50, өдрийн урт 12 цаг
C.ӨӨ 23.50, өдрийн урт 12 цаг
D.Экватор, өдрийн урт 12 цаг
Хоёр тамирчны 1 сарын хугацаанд тогтмол гаргасан амжилтын үзүүлэлтийг олно уу.
A. тогтмол амжилтыг дурдаж бичсэн бол
Лакмусын хөх цаасыг улаан өнгөтэй болгодог бодисыг сонгоно уу.
A. Натрийн гидроксид
B. Ус
C. Хүхрийн хүчил
D. Содын уусмал
Диаграммыг ажиглаад АБ ба ВГ хэрчмүүд бодисын төлөвийн ямар өөрчлөлтийг илэрхийлж байна вэ?
A.
B.
C.
D.
Сурагчид голын 4 хэсэгт хэмжилт хийжээ. Хэмжилтийн байрлалыг зурагт үзүүлэв. Хэмжилтээр голын урсгалын хурд, чулуулгийн хэлбэрийг тодорхойлжээ. Дээж авсан 4-р цэгийн хэмжилтийн үр дүн юу вэ?
A.Голын урсгалын хурд бага, чулуулгийн хэлбэр арзгар
B.Голын урсгалын хурд ихтэй, чулуулгийн хэлбэр мөлгөр
C.Голын урсгалын хурд ихтэй, чулуулгийн хэлбэр арзгар
D.Голын урсгалын хурд бага, чулуулгийн хэлбэр мөлгөр
рН = 3 байх үед уусмалын орчин ямар байх вэ?
A. Хүчиллэг
B. Суурьлаг
C. Саармаг
D. Амтлаг
Доорх графикт хоёр тамирчны сүүлийн 1 сарын уртын харайлтын дамтамжийг харуулсан байна.
Дараах алхамын дагуу асуултад хариулна уу.
2 тамирчны гаргасан амжилтын хамгийн өндөр үзүүлэлтийн давтамж хэд вэ?
A. Давтамжийг зөв тооцоолсон бол