Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19213

Нэг сонгогч нэг санал гаргана, тойрог бүрт сонгогчдын тоо ижил байна, санал бүр адил жинтэй байна хэмээх өгөгдөл нь ардчилсан сонгуулийн аль зарчимд хамаарах вэ ?

  • A. Шууд зарчим

  • B. Тэгш зарчим

  • C. Саналаа нууцаар зарчим

  • D. Бүх нийтээр оролцох зарчим

Оноо: 1 №: 19199
Алхамтай даалгавар

Харваач k=10 Н/м хаттай нумыгхөвчилөн татаж, 0.4 кг масстай сумыг хэвтээ чигт харвахад сум 2,5 м/с анхны хурдтай болжээ.  Сум харвах үед энергийн ямар хувирал явагдсан болохыг бичнэ үү.

  • Сум харвах үед нумны харимхайн потенциал энерги сумны кинетик энергид хувирна.

Оноо: 1 №: 19200
Алхамтын даалгавар

Энэ агшинд тохируулан энерги хадгалагдах хуулийг бичнэ үү.

  • Энерги хадгалагдах хуулийн хэлбэрүүдийг бодлогын нөхцөлд тохируулан үгээр  бичсэн, Энерги хадгалагдах хуулийг бодлогын нөхцөлд тохируулан k*x2/2=mv2/2 томьёо бичсэн /2оноо/

    Энерги хадгалагдах хуулийн ямар нэг хэлбэрийг бичсэн. Жишээ нь: Ебпк /1оноо/

Оноо: 2 №: 19202
Алхамтын даалгавар

Нумыг татаж сунгасан хэмжээг тооцоолж олно уу.

бодолт

  • Нумыг татаж сунгасан хэмжээгтооцох томьёог зөв гаргаж бичсэн, тооцоог зөв хийсэн. x=\sqrt{\frac{m}{k}}*V=50 см  /2оноо/

    Нумыг татаж сунгасан хэмжээгтооцох томьёог зөв гаргаж бичсэн, тооцоог алдсан .  /1 оноо/

Оноо: 1 №: 19212

Аль нь нийт эрэлтийн бүтцэд буюу зардалд илүүц вэ ?

  • A.ААН-ийн зардал

  • B.Газрын түрээс

  • C.Өрх гэрийн хэрэглээний зардал

  • D. Цэвэр экспорт

Оноо: 1 №: 19204

Хадгаламж зээлийн хоршоонд  2800000 төгрөгийг жилийн 16.5%-ийн хүүтэй  хадгалуулсан бол жилийн дараа хэдэн төгрөгтэй болох вэ?

  • A. 462000

  • B. 3162000₮

  • C. 3262000₮

  • D. 3276000₮

Оноо: 1 №: 19211

Хорих ял эдэлж байгаа болон эрх зүйн чадамжгүй нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд сонгох эрхгүй байдаг. Энэхүү сонгох эрхийн шалгуур нь сонгуулийн аль зарчимд хамаарах вэ ?

  • A. Бүх нийтийн зарчим

  • B. Тэгш зарчим

  • C. Чөлөөтэй зарчим

  • D. Шууд зарчим

Оноо: 1 №: 19210

Аль нь нийт эрэлтийн зөв томьёолол вэ ?

  • A.TD=C+M+X+R

  • B.TD=C+I+G+X

  • C.TD=I+X+G+V

  • D.TD=G+X+C+T

Оноо: 1 №: 19209

Иргэний нийгмийн хөгжил төлөвшил нь аль хүчин зүйлсээс шалтгаалдаг вэ ?

  • A. Улс төрийн дэглэм

  • B. Уламжлалт соёл

  • C. Шашин, зан заншил

  • D. Дээрх бүгд хамаарна

Оноо: 1 №: 19208

Хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, үнэт цаас гаргах, бүртгүүлэх үйл ажиллагаа нь үнэт цаасны зах зээлийн аль үйл ажиллагаа вэ ?

  • A.Үнэт цаас гаргах

  • B.Үнэт цаас байршуулах

  • C.Үнэт цаас арилжих

  • D.Үнэт цаас худалдах

Оноо: 1 №: 19207

Шударгаар өрсөлдөх нөхцөлийг хангасан зах зээлийн эрүүл саруул тогтолцоог хөгжүүлэх, түүнд нийцсэн төлөвлөлт, зохион байгуултын уян хатан арга хэмжээ хэрэгжих таатай орчин бүрдүүлэх нь иргэний нийгмийн аль хүрээнд илрэх шинж вэ ?

  • A. Улс төрийн хүрээ

  • B. Эдийн засгийн хүрээ

  • C. Оюун санааны хүрээ

  • D. Нийгмийн хүрээ

Оноо: 1 №: 19206

....................... гэдэг нь үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэх, үнэт цаасыг худалдах, худалдан авах, эсвэл  үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нийтэд санал болгон арилжих ажиллагааг хэлнэ.

  • A.Брокерийн үйл ажиллагаа

  • B.Андеррайтерийн үйл ажиллагаа

  • C.Диллерийн үйл ажиллагаа

  • D.Бонд гаргах үйл ажиллагаа

Оноо: 1 №: 19205

.......................   гэдэг нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс, анги, бүлэг, институтуудын нийлбэр цогц юм.

  • A. Уламжлалт нийгэм

  • B. Орчин үеэс өмнөх нийгэм

  • C. Иргэний нийгэм

  • D. Төрийн институт

Оноо: 1 №: 19204

Үнэт цаасны зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс үнэт цаасыг зуучлан худалдах, худалдан авах ажиллагааг ……………….. гэнэ.

  • A.Диллерийн үйл ажиллагаа

  • B. Брокерийн үйл ажиллагаа

  • C.Бонд гаргах үйл ажиллагаа

  • D.Андеррайтерийн үйл ажиллагаа

Оноо: 1 №: 19203

^{\left (- \frac{3}{4} \right )^3} илэрхийллийн утгыг олоорой

  • A. -\frac{27}{64}

  • B. -\frac{9}{16}

  • C. \frac{9}{64}

  • D. \frac{27}{64}

Оноо: 1 №: 19203

Монгол улсын шинэ үндсэн хуульд нийгмийн хөгжлийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлсон бэ ? Зөв дараалал, өгөгдлийг олоорой.

  • A. Иргэний, ардчилсан, хүмүүнлэг

  • B. Иргэний, хүмүүнлэг, ардчилсан

  • C. Хүмүүнлэг, ардчилсан, иргэний

  • D. Хүмүүнлэг, иргэний, ардчилсан

Оноо: 1 №: 19202

Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан бүх төрлийн хувьцаа болон бонд, түүнийг худалдах, худалдан авах эрхийн бичгийг ………………….  гэж нэрлэдэг.

  • A.Үнэт цаас

  • B.Хувьцаа

  • C.Бонд

  • D.Облигаци

Оноо: 1 №: 19201

Иргэний нийгэм хэмээх ойлголтын “иргэний” гэсэн үг нь ямар үгнээс үүсэлтэй вэ ?

  • A. Соёлтой

  • B. Бүдүүлэг, зэрлэг

  • C. Ёс суртахуунлаг

  • D. Өндөр, боловсронгуй

Оноо: 1 №: 19197

Дараах хариултуудын аль нь шулуун, удаашрах хөдөлгөөний хурдатгалыг зөв илэрхийлсэн байна вэ?

  • A. Хурдатгалын векторын чиглэл нь хурдны векторын чиглэлтэй тохирно

  • B. Хурдатгалын векторын чиглэл нь хурдны векторын эсрэг байна.

  • C. Хурдатгалын векторын чиглэл нь координатын эерэг чиглэлтэй тохирно

  • D. Хурдатгалын векторын чиглэл нь координатын тэнхлэгийн эсрэг байна.

Оноо: 1 №: 19202

^{\left (- \frac{2}{3} \right )^3} илэрхийллийн утгыг олоорой.

 

  • A. -\frac{8}{27}

  • B. -\frac{8}{9}

  • C. \frac{8}{9}

  • D. \frac{8}{27}

Оноо: 1 №: 19200

Зөв бодомжийг олоорой.

  • A. Улсын их хурал бол гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага

  • B. Засгийн газар бол хуулийг хэрэгжүүлэх үндсэн дээр заавал биелэх эрх зүйн акт гаргадаг.

  • C. Ерөнхийлөгчийн засаглалтай улсад Засгийн газрын тэргүүн нь Ерөнхий сайд байна.

  • D. Монгол улс Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалтай орон.

Оноо: 1 №: 19199

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаасыг   ...................... гэдэг.

  • A.Хувьцаа

  • B.Үнэт цаас

  • C.Облигаци

  • D. Бонд

Оноо: 1 №: 19198

Буруу бодомжийг олоорой.

  • A. Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын их хурал хадгална.

  • B. Монгол улс холимог засаглалтай орон.

  • C. Засгийн газрын эрх мэдэл нь тасралтгүй атрибут шинжтэй.

  • D. Ерөнхий сайд ажлаа Улсын их хурлын өмнө хариуцна.

Оноо: 1 №: 19196

Дараах хариултуудын аль нь шулуун, хурдсах хөдөлгөөнийг зөв илэрхийлсэн байна вэ?

  • A. Хурдатгалын векторын чиглэл нь хурдны векторын чиглэлтэй тохирно

  • B. Хурдатгалын векторын чиглэл нь хурдны векторын эсрэг байна

  • C. Хурдатгалын векторын чиглэл нь координатын эерэг чиглэлтэй тохирно

  • D. Хурдатгалын векторын чиглэл нь координатын тэнхлэгийн эсрэг байна.

Оноо: 1 №: 19197

Төрийн албаны дарга нарт машин худалдаж авчээ. Энэ нь аль өгөгдөлд хамаарах жишээ вэ?

  • A.Төрийн зардал

  • B.Хөрөнгө оруулалтын зардал

  • C.Хэрэглээний зардал

  • D.Цэвэр экспорт

Оноо: 1 №: 19196

Засгийн газрын байгууллагуудад үл хамаарах өгөгдөл аль вэ ?

  • A. Ерөнхий газар

  • B. Тохируулагч агентлаг

  • C. Тамгын газар

  • D. Энд тийм зүйл дурдаагүй байна.

Оноо: 1 №: 19194
Алхамтай даалгавар

Харваач k=10 Н/м хаттай нумыг 50 см хөвчилөн татаж, 0.4 кг масстай сумыг хэвтээ чигт харважээ.                

Сум харвах үед энергийн ямар хувирал явагдсан болохыг бичнэ үү.                                                                                 

  • Сум харвах үед нумны харимхайн потенциал энерги сумны кинетик энергид хувирна.

Оноо: 2 №: 19195
Алхамтын даалгавар

Энэ агшинд тохируулан энерги хадгалагдах хуулийг бичнэ үү.

  • A. Энерги хадгалагдах хуулийн хэлбэрүүдийг бодлогын нөхцөлд тохируулан үгээр бичсэн, Энерги хадгалагдах хуулийг бодлогын нөхцөлд тохируулан k*x2/2=mv2/2 томьёо бичсэн /2оноо/

    Энерги хадгалагдах хуулийн ямар нэг хэлбэрийг бичсэн. Жишээ нь: Ебпк /1 оноо/

Оноо: 2 №: 19198
Алхамтын даалгавар

Сумны олж авах анхны хурдыг тооцоолно уу.

бодолт:

  • Хурдыг тооцох томьёог зөв гаргаж бичсэн, тооцоог зөв хийсэн. V=\sqrt{\frac{k}{m}}*x=2.5 м/с      /2оноо/

    Хурдыг тооцох томьёог зөв гаргаж бичсэн, тооцоог алдсан. /1оноо/

Оноо: 1 №: 19193

Дугуйтай хүүхэд  20 минутад  6 км замыг туулсан бол ямар хурдтай давхисан бэ?

  • A. 0,2 м/с

  • B. 3,0 м/с

  • C. 3,3 м/с

  • D. 5,0 м/с

Оноо: 1 №: 19195

Парламентын засаглалтай улс оронд гүйцэтгэх засаглалын тэргүүн аль субьект байдаг вэ ?

  • A. Улсын их хурлын дарга

  • B. Ерөнхийлөгч

  • C. Ерөнхий сайд

  • D. А ба В

Оноо: 1 №: 19191

Гүйлтийн тамирчин бие халаалт хийхдээ 10 минутад 3 км замыг туулсан бол ямар хурдтай гүйсэн бэ?

  • A. 0,2 м/с

  • B. 0,3 м/с

  • C. 3,3 м/с

  • D. 5,0 м/с

Оноо: 1 №: 19194

Говь ХК ноолууран бүтээгдэхүүнээ Хятад улс руу гаргасан. Энэ нь аль өгөгдөлд хамаарах жишээ вэ?

  • A.Хэрэглээний зардал

  • B. Гадаадын хэрэглэгчийн зардал

  • C.Төрийн зардал

  • D. ААН-ийн зардал

Оноо: 1 №: 19201

\frac{9}{11} энгийн бутархайг аравтын бутархайд шилжүүлсэн нь аль вэ?

  • A. 0.(82)

  • B. 0.(81)

  • C. 0.82

  • D. 0.81

Оноо: 1 №: 19193

ЕБС-ийн багш нарыг зөөврийн компьютерээр хангажээ. Энэ нь аль өгөгдөлд хамаарах жишээ вэ?

  • A.Гадаадын хэрэглэгчийн зардал

  • B.Өрх гэрийн хэрэглээний зардал

  • C.Компаний зардал

  • D.Улсын зардал

Оноо: 1 №: 19189
Алхамтай даалгавар

2 кг масстай чулуу чөлөөтэй унагахад газарт хүрэх үедээ 20 м/с хурдтай болжээ. Энэхүү хөдөлгөөний хувьд дараах даалгавруудыг гүйцэтгээрэй.                     

Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү.

Чулуу унах явцад .......................энерги ...........................энергид хувирна. 

  • A. Чулуу унах явцад потенциал энерги кинетик энергид хувирна.

Оноо: 2 №: 19190
Алхамтын даалгавар

Энэхүү чулуу унах хөдөлгөөнд тохируулан энерги хадгалагдах хуулийг бичнэ үү.

  • Энерги хадгалагдах хуулийн хэлбэрүүдийг бодлогын нөхцөлд тохируулан үгээр бичсэн, Энерги хадгалагдах хуулийг бодлогын нөхцөлд тохируулан mgh=mv2/2 томьёо бичсэн  /2оноо/

    Энерги хадгалагдах хуулийн ямар нэг хэлбэрийг бичсэн. Жишээ нь: Ебпк /1 оноо/

Оноо: 2 №: 19192
Алхамтын даалгавар

Чулуу ямар өндрөөс унасныг тооцоолно уу.

бодолт:

  • Өндрийг тооцох томьёог зөв гаргаж бичсэн, тооцоог зөв хийсэн. h=V2/2g= 20м /2оноо/

    Өндрийг тооцох томьёог зөв гаргаж бичсэн, тооцоог алдсан. /1 оноо/

Оноо: 1 №: 19188

Зурагт гурван биеийн координат хугацааны хамаарлын графикийг  үзүүлжээ.  Аль бие нь хамгийн бага хурдтай вэ?

  • A. I бие    

  • B. II бие

  • C. III бие

  • D. Бүгд ижил хурдтай явсан.

Оноо: 1 №: 19192

Сүү ХК 100 үнээний ферм байгуулсан. Энэ нь аль өгөгдөлд хамаарах жишээ вэ?

  • A. Төрийн зардал

  • B.ААН-ийн зардал

  • C.Хэрэглээний зардал

  • D.Цэвэр экспорт

Оноо: 1 №: 19187

Зурагт гурван биеийн координат хугацааны хамаарлын графикийг  үзүүлжээ.  Аль бие нь их хурдтай вэ?

  • A.I бие    

  • B. II бие

  • C. III бие             

  • D. Бүгд ижил хурдтай явсан

Оноо: 1 №: 19200

\frac{7}{11} энгийн бутархайг аравтын бутархайд шилжүүлсэн нь аль вэ?

  • A.  0.(64)

  • B. 0.(63)

  • C. 0.64

  • D. 0.63

Оноо: 1 №: 19191

Орон нутагт төсвөөс 100 км зам тавьж ашиглалтад оруулжээ. Энэ нь аль өгөгдөлд хамаарах жишээ вэ?

  • А. Өрх гэрийн хэрэглээний зардал

  • B.ААН-ийн зардал

  • C.Төрийн зардал

  • D.Гадаадын хэрэглэгчийн зардал

Оноо: 1 №: 19190

Ерөнхийлөгчийн засаглалтай улсад гүйцэтгэх засаглалын тэргүүн нь аль субьект байдаг вэ ?

  • A. Ерөнхийлөгч

  • B. Ерөнхий сайд

  • C. Парламентын гишүүн

  • D. Улсын их хурлын дарга

Оноо: 1 №: 19189

2016 онд Монгол улс ардчилалын хөгжлийн талаарх судалгаагаар 1,5 гэсэн үзүүлэлтээр “Чөлөөт” гэсэн ангилалд багтсан. Харин 2001 онд аль ангилалд багтаж байсан бэ ?

  • A. Чөлөөт буюу эрх чөлөөтэй

  • B. Хагас чөлөөт

  • C. Эрх чөлөөгүй

  • D. Авторитар

Оноо: 1 №: 19188

“Хүмүүс бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлэх, хүмүүс айдасгүйгээр эвлэлдэн нэгдэх эрхтэй” хэмээсэн нь ардчилалын аль үнэт зүйлст илүү хамаарах вэ ?

  • A. Эрх чөлөө

  • B. Авилгын хяналт

  • C. Хариуцлага, гүйцэтгэл

  • D. Өрсөлдөөн

Нийт: 19,976