Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19199

\sqrt{2\frac{1}{4}}  язгуурын утгыг олоорой

  • A.  2\frac{1}{2}

  • B. 1\frac{1}{2}

  • C. 1\frac{1}{4}

  • D. \frac{3}{4}

Оноо: 1 №: 19184
Алхамтай даалгавар

2 кг масстай чулуу 20 м өндрөөс анхны хурдгүй чөлөөтэй унав. Энэхүү хөдөлгөөний хувьд дараах даалгавруудыг гүйцэтгээрэй.              

Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү.

Чулуу унах явцад .......................энерги ...........................энергид хувирна.

  •  Чулуу унах явцад потенциал энерги кинетик энергид хувирна.

Оноо: 2 №: 19185
Алхамтын даалгавар

Энэхүү чулуу унах хөдөлгөөнд тохируулан энерги хадгалагдах хуулийг бичнэ үү.

  • A. Энерги хадгалагдах хуулийн хэлбэрүүдийг бодлогын нөхцөлд тохируулан үгээр бичсэн, Энерги хадгалагдах хуулийг бодлогын нөхцөлд тохирууланmgh=mv2/2 томьёо бичсэн /2оноо/

    Энерги хадгалагдах хуулийн ямар нэг хэлбэрийг бичсэн. Жишээ нь: Ебпк  /1 оноо/

Оноо: 2 №: 19186
Алхамтын даалгавар

Чулуу газарт унах үеийн хурдыг тооцоолно уу.

бодолт

  • A. Хурдыг тооцох томьёог зөв гаргаж бичсэн, тооцоог зөв хийсэн. V=\sqrt{2gh}=20 м/с м/с   /2 оноо/

    Хурдыг тооцох томьёог зөв гаргаж бичсэн, тооцоог алдсан  бол /1 оноо/

Оноо: 1 №: 19198

\sqrt{1{\frac{9}{16}}}  язгуурын утгыг олоорой.

  • A. 1\frac{3}{4}

  • B.  1\frac{1}{4}

  • C.  1\frac{3}{8}

  • D. \frac{5}{8}

Оноо: 1 №: 19698

Выберите правильный вариант.

Это её сумка, а это   ..................   сумка.

 

  • A.я

  • B.моя

  • C.ты

  • D.твой

Оноо: 1 №: 19182

20 м/с хурдтай яваа 200 г масстай тоглоомон тэргэнцэр зогсож байсан яг адилхан тэргэнцэрийг мөргөж хамт хөдлөв. Хамтдаа хаашаа ямар хурдтай хөдөлсөн бэ? (хөдөлгөөнийг гадны нөлөөгүй тусгаар системд явагдана гэж үзнэ.)

  • A. 40 м/с хурдтай анхны хөдөлгөөний дагуу хөдөлсөн.

  • B. 20 м/с хурдтай анхны хөдөлгөөний дагуу хөдөлсөн.

  • C. 10 м/с хурдтай анхны хөдөлгөөний дагуу хөдөлсөн.      

  • D. 10 м/с хурдтай анхны хөдөлгөөний эсрэг хөдөлсөн.

Оноо: 1 №: 19181

10 м/с хурдтай яваа 100 г масстай тоглоомон тэргэнцэр зогсож байсан яг адилхан тэргэнцэрийг мөргөж хамт хөдлөв. Хамтдаа хаашаа ямар хурдтай хөдөлсөн бэ? (хөдөлгөөнийг гадны нөлөөгүй тусгаар системд явагдана гэж үзнэ.) 

  • A. 20 м/с хурдтай анхны хөдөлгөөний дагуу хөдөлсөн.

  • B. 10 м/с хурдтай анхны хөдөлгөөний дагуу хөдөлсөн.

  • C. 5 м/с хурдтай анхны хөдөлгөөний дагуу хөдөлсөн.

  • D. 5 м/с хурдтай анхны хөдөлгөөний эсрэг хөдөлсөн.

Оноо: 1 №: 19178

Биеийн хурдыг 2 дахин багасгавал хөдөлгөөний тоо хэмжээ яаж өөрчлөгдөх вэ?

  • A. 2 дахин багасна.      

  • B. 2 дахин ихэснэ.

  • C. өөрчлөгдөхгүй

  • D. 2-оор багасна.

Оноо: 1 №: 19177

Биеийн хурдыг 2 дахин нэмэгдүүлбэл хөдөлгөөний тоо хэмжээ яаж өөрчлөгдөх вэ?

  • A. 2 дахин багасна.

  • B. 2 дахин ихэснэ.

  • C. Өөрчлөгдөхгүй

  • D. 2-оор ихэснэ.

Оноо: 1 №: 19174

Биеийн хөдөлгөөний тоо хэмжээ ямар хэмжигдэхүүнээс хэрхэн хамаардаг вэ?                         

  • A. Биеийн массаас шууд, хурдаас урвуу хамаарна.

  • B. Биеийн масс ба хурдаас шууд хамаарна.

  • C. Зөвхөн биеийн хурдаас шууд хамаарна.

  • D. Зөвхөн биеийн массаас шууд хамаарна.

Оноо: 1 №: 19173

Биеийн хөдөлгөөний тоо хэмжээ ямар хэмжигдэхүүнээс хэрхэн хамаардаг вэ?                          

  • A. Зөвхөн биеийн массаас шууд хамаарна.

  • B. Зөвхөн биеийн хурдаас шууд хамаарна.

  • C. Биеийн масс ба хурдны үржвэртэй тэнцүү.

  • D. Биеийн массаас шууд, хурдаас урвуу хамаарна.

Оноо: 1 №: 19187

Фрийдом Хаус байгууллагын судалгаагаар Монгол улсад улс төрийн аль эрх, эрх чөлөө хараахан бүрэн төлөвшөөгүй хэмээн үзсэн бэ ?

  • A. Эрх баригчдад нөлөө үзүүлэх

  • B. Төрийн үйл хэрэгт оролцох

  • C. Хэвлэн нийтлэх, үг хэлэх

  • D. А ба B

Оноо: 1 №: 19186

Улс төрийн эрх, эрх чөлөөнд үл хамаарахыг олоорой.

  • A. Үзэл бодлоо илэрхийлэх

  • B. Хэвлэн нийтлэх

  • C. Өмчийн олон хэвшил

  • D. Эвлэн нэгдэх

Оноо: 1 №: 19185

Намуудаас сонголт хийхэд сонгууль хэр боломж олгодог вэ ? хэмээх өгөгдөл нь ардчиллын аль үнэт зүйлсэд илүү хамаарах вэ ?

  • A. Өрсөлдөөн

  • B. Авлигын хяналт

  • C. Оролцоо

  • D. Эрх зүйт ёс

Оноо: 1 №: 19167

Адилхан нөхцөлд байгаа m1= 2 кг, m2=3 кг масстай биед ижил хүч үйлчилсэн бол аль нь их хурдатгалтай болох вэ?

  • A. Биеийн олж авах хурдатгал үйлчилсэн хүч ба массын алинаас нь ч  хамаарахгүй.

  • B. Ижил хүч үйлчилж байгаа тул m1= 2 кг буюу бага масстай бие илүү их хурдатгалтай болно.

  • C. Ижил хүч үйлчилж байгаа тул m2= 3 кг буюу их масстай бие илүү их хурдатгалтай болно

  • D. Ижил хүч үйлчилсэн тул олж авах хурдатгал адил байна.

Оноо: 1 №: 19166

Тэнцвэрт байгаа хөшүүргийн тулах цэг хөшүүргийн 1/3 дээр байрлаж байв. Түүний хоёр үзүүрт үйлчлэх хүчний аль нь хэд дахин их  үйлчлэл үзүүлэх вэ?

  • A. Тулах цэгт ойрхон байгаа буюу 2 дахин бага  зайд үйлчлэх хүч нь 2 дахин их байна.

  • B. Тулах цэгээс хол байгаа буюу 3 дахин их  зайд үйлчлэх хүч нь 3 дахин их байна.

  • C. Хөшүүрэг тэнцвэрт байгаа тул хоёр хүчний үйлчлэл ижил байна.

  • D. Тулах цэгээс хол байгаа хүчний үйлчлэл нь, тулах цэгт ойр байгаа хүчний үйлчлэлээс их байдаг. Харин хэд дахин их болохыг хэлэх боломжгүй.

Оноо: 1 №: 19165

Тэнцвэрт байгаа хөшүүргийн тулах цэг хөшүүргийн 2/3 дээр байрлаж байв. Түүний хоёр үзүүрт үйлчлэх хүчний аль нь хэд дахин их үйлчлэл үзүүлэх вэ?

  • A. Тулах цэгт ойрхон байгаа буюу 2 дахин бага  зайд үйлчлэх хүч нь 2 дахин их байна.

  • B. Тулах цэгээс хол байгаа буюу 1,5 дахин их  зайд үйлчлэх хүч нь 1,5 дахин их байна.

  • C. Хөшүүрэг тэнцвэрт байгаа тул хоёр хүчний үйлчлэл ижил байна.

  • D. Тулах цэгээс хол байгаа хүчний үйлчлэл нь, тулах цэгт ойр байгаа хүчний үйлчлэлээс их байдаг. Харин хэд дахин их болохыг хэлэх боломжгүй.

Оноо: 1 №: 19162

Зурагт дугуйн төв О цэгт эргэх тэнхлэгтэй биеийн А ба В цэгт нэгэн зэрэг ижил хүч үйлчлэх агшинг дүрсэлжээ. Дугуй аль цэгт үйлчлэх хүчний үйлчлэлийн давуугаар хаашаа эргэх вэ?    

  • A. А цэгт үйлчлэх хүчний моментын үйлчлэлээр цагийн зүүний эсрэг эргэнэ.

  • B. А цэгт үйлчлэх хүчний моментын үйлчлэлээр цагийн зүүний дагуу эргэнэ.

  • C. В цэгт үйлчлэх хүчний моментын үйлчлэлээр цагийн зүүний эсрэг эргэнэ.

  • D. В цэгт үйлчлэх хүчний моментын үйлчлэлээр цагийн зүүний дагуу эргэнэ.  

Оноо: 1 №: 19161

Зурагт дугуйн төв О цэгт эргэх тэнхлэгтэй биеийн А ба В цэгт нэгэн зэрэг ижил хүч үйлчлэх агшинг дүрсэлжээ. Дугуй аль цэгт үйлчлэх хүчний үйлчлэлийн давуугаар хаашаа эргэх вэ?    

  • A. А цэгт үйлчлэх хүчний моментын үйлчлэлээр цагийн зүүний эсрэг эргэнэ.

  • B. А цэгт үйлчлэх хүчний моментын үйлчлэлээр цагийн зүүний дагуу эргэнэ.

  • C. В цэгт үйлчлэх хүчний моментын үйлчлэлээр цагийн зүүний эсрэг эргэнэ.

  • D. В цэгт үйлчлэх хүчний моментын үйлчлэлээр цагийн зүүний дагуу эргэнэ.  

Оноо: 1 №: 19159

Биеийн тэнцвэрийн  нөхцөлүүдийг томьёолон бичсэн байна. Эдгээрийн аль нь бие эргэхгүй байх тэнцвэрийн нөхцөл вэ?

1. M1+M2 +... = 0         2. \vec{F}1+\vec{F}2 + .....= 0          3. F1*L= F2*L2

  • A. 1

  • B. 1 ба 3

  • C. 2

  • D. 2 ба 3

Оноо: 1 №: 19156

Зурагт үзүүлсэн хөшүүрэг тэнцвэрт байгаа бол хоёр хүчний аль нь их байх вэ?

  • A. F1=F2

  • B. F1<F2

  • C. F1>F2

  • D. F1=F2=0

Оноо: 1 №: 19155

Зурагт үзүүлсэн хөшүүрэг тэнцвэрт байгаа бол  хоёр хүчний аль нь их байх вэ? 

  • A. F1=F2

  • B. F1<F2

  • C. F1>F2

  • D. F1=F2=0

Оноо: 1 №: 19154

6 м талтай нэгэн төрлийн дөрвөлжин хавтан байв. Түүний нэг талаас 2 м-ийг тайран авч нарийсгасан бол хүндийн төв нь хэдэн метрээр шилжсэн бэ?

  • A. 3м-ээр шилжсэн

  • B. 2м-ээр шилжсэн

  • C. 1м-ээр шилжсэн

  • D. хүндийн төв шилжихгүй 

Оноо: 1 №: 19153

4 м талтай нэгэн төрлийн дөрвөлжин хавтан байв. Түүний нэг талаас 1 м-ийг тайран авч нарийсгасан бол хүндийн төв нь хэдэн метрээр шилжсэн бэ?

  • A. 2 м-ээр шилжсэн

  • B. 1,5 м-ээр шилжсэн

  • C. 0,5 м-ээр шилжсэн

  • D. хүндийн төв шилжихгүй

Оноо: 1 №: 19152

(-4; 1) координаттай цэг дээр 3 кг масстай, (1; 6) координаттай цэг дээр 2 кг масстай биеүд  байгаа бол массын төвийн координат ямар байх вэ?

  • A. (1; 6)

  • B. (-2; 3)

  • C. (-4; 6)

  • D. (-1.5; 3.5)

Оноо: 1 №: 19151

(-4; 1) координаттай цэг дээр 0,2 кг масстай, (1; 6) координаттай цэг дээр 0,3 кг масстай биеүд  байгаа бол массын төвийн координат ямар байх вэ?

  • A. (1; 6)

  • B. (-1; 4)

  • C. (-4; 6)

  • D. (-1.5; 3.5)

Оноо: 1 №: 19150

2 м урт, 1кг масстай савааны нэг үзүүрт 2 кг, нөгөө үзүүрт 3 кг масстай цул бөмбөрцөг байв. Биесийн системийн массын төв хаана байх вэ?     

  • A. Биесийн системийн массын төв нь 3 кг масстай биеэс 0,17 м зайд байна. 

  • B. Биесийн системийн массын төв нь 3 кг масстай биеэс 0,83 м зайд байна. 

  • C. Биесийн системийн массын төв нь 3 кг масстай биеэс 1,17 м зайд байна. 

  • D. Биесийн системийн массын төв нь 3 кг масстай биеэс 1,2 м зайд байна. 

Оноо: 1 №: 19149

2 м урт, 1кг масстай савааны нэг үзүүрт 1 кг, нөгөө үзүүрт 2 кг масстай цул бөмбөрцөг байв. Биесийн системийн массын төв хаана байх вэ?

  • A. Биесийн системийн массын төв нь 2 кг масстай биеэс 1,33 м зайд байна. 

  • B. Биесийн системийн массын төв нь 2 кг масстай биеэс 1,25м зайд байна. 

  • C. Биесийн системийн массын төв нь 2 кг масстай биеэс 0,75 м зайд байна. 

  • D. Биесийн системийн массын төв нь 2 кг масстай биеэс 0,66 м зайд байна. 

Оноо: 1 №: 19600

Дэлхий дээр нум толгойтой халим-211 жил, сувдан хясаа-500 жил, яст мэлхий 188 жил насалдаг ажээ. Насны хувьд өсөх эрэмбээр амьтдын нэрийг байрлуулна уу (багаас нь их рүү).   

         

 

 

 

  • A.нум толгойтой халим, сувдан хясаа, яст мэлхий,

  • B.сувдан хясаа, яст мэлхий, нум толгойтой халим

  • C.яст мэлхий, нум толгойтой халим, сувдан хясаа

  • D.сувдан хясаа, нум толгойтой халим, яст мэлхий

Оноо: 1 №: 19599

Дэлхий дээр нум толгойтой халим-211 жил, сувдан хясаа-500 жил, яст мэлхий 188 жил насалдаг ажээ. Насны хувьд буурах эрэмбээр амьтдын нэрийг байрлуулна уу (ихээс нь бага руу).            

  • A.нум толгойтой халим, сувдан хясаа, яст мэлхий,

  • B.сувдан хясаа, яст мэлхий, нум толгойтой халим

  • C. яст мэлхий, нум толгойтой халим, сувдан хясаа

  • D.сувдан хясаа, нум толгойтой халим, яст мэлхий

Оноо: 1 №: 19598

Тохирох оновчтой үгийг сонгоно уу. Хүйтэн орны амьтад өвөл цагт маш тарган байдаг. Өөх нь ………………………….. хамгаална.

         

  • A.өөрийгөө бусдаас  

  • B.газар нутгаа алдахаас

  • C.цас мөсөн дээр унахаас

  • D.биеийг хүйтнээс

Оноо: 1 №: 19597

Цас мөсөн дээр явахад тохиромжтой байдлыг илэрхийлсэн тохирох үгийг сонгоно уу. Хүйтэн орны амьтдын үс ба өд нь өвөл цагт маш өтгөн ургана. Мөн хөлийн ул нь өтгөн үстэй ба энэ нь дулаацахад хэрэгтэй байхаас гадна ………………………. маш их тустай.

             

 

  • A. гулгамтгай цас мөсөн дээр гүйхэд

  • B.өөрийгөө хамгаалахад

  • C.үр төлөө бойжуулахад

  • D. хуруугаа далдлахад

Оноо: 1 №: 19596

Тогоруу шувуу нь хун, галуу, оцон шувуу, нугас зэрэг шувуудаас ямар шинжээрээ ялгагдах вэ?

          

  • A. дун цагаан өнгөтэй

  • B.нисдэггүй

  • C.урт хөлтэй

  • D.хавтгай хошуутай

Оноо: 1 №: 19595

Оцон шувуу нь нугас, тогоруу, хун зэрэг шувуудаас ямар шинжээрээ ялгаатай вэ?

             

  • A. хавтгай хошуутай

  • B. нисдэггүй

  • C. урт хөлтэй

  • D.дун цагаан өнгөтэй

Оноо: 1 №: 19594

Ургамлын үндсээр хооллодог амьтдын хөл, хошуу ямар байдаг вэ?

              

  • A.нарийн урт хөлтэй, богино хурц хошуутай

  • B.богионо хөлтэй, урт хурц хошуутай

  • C.нарийн урт хөлтэй, урт хурц хошуутай

  • D.богионо хөлтэй, хурц биш хошуутай

Оноо: 1 №: 19593

Олон хоног ус уухгүй байж чадах амьтад ямар бүсэд илүү дасан зохицох вэ?

           

  • A.говь

  • B.уулархаг

  • C.ус

  • D.ой

Оноо: 1 №: 19592

Дараах өгөгдлийг идэш тэжээлээрээ хэрхэн холбогдохыг илэрхийлнэ үү. Үүнд, мэлхий, ургамал, могой,

                

  • A. мэлхий→ ургамал→ могой,

  • B ургамал→мэлхий→ могой

  • могой→ ургамал→ мэлхий,

  • D.мэлхий→ могой→ ургамал

Оноо: 1 №: 19591

Дараах өгөгдлийг идэш тэжээлээрээ хэрхэн холбогдохыг илэрхийлнэ үү. Үүнд, туулай, ургамал, үнэг

                

  • A.ургамал→туулай→үнэг

  • B.ургамал→үнэг→туулай

  • C.үнэг→ургамал→туулай

  • D.туулай→ургамал→үнэг

Оноо: 1 №: 19590

Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу.

1. бүрэн бус хувиралтай шавж                     а. хөгжлийн 4 үе шаттай

2. бүрэн хувиралтай шавж                            б. хөгжлийн 3 үе шаттай

                                                                    в. хүүхэлдэйн үе байдаг

                

  • A. 1-д "а, б"                     2-т "в"

  • B.1-д "б, в"                     2-т "а"

  • C.1-д "а"                     2-т "б, в"

  • D.1-д "б"                     2-т "а, в"

Оноо: 1 №: 19589

Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу.

1. ангаахайт шувуу                                а. нугас

2. дэгдээхэйт шувуу                               б. бор шувуу

3. нүцгэн биетэй, нүдээ нээгээгүй өндөг гаргадаг

                 

  • A. "а" бол 1 ба 3                        "б" бол 2

  • B. "а" бол 1                           "б" бол 2 ба 3

  • C. "а" бол 2                        "б" бол  1 ба 3

  • D. "а" бол 2 ба 3                        "б" бол 1

Оноо: 1 №: 19588

Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу.

1. загас                                           а. хуурай газар өндөглөдөг

2. шувуу                                          б. усанд өндөглөдөг

                                                       в. олон өндөг гаргадаг

        

         

  • A. 1-д "а, б"                     2-т  "в"

  • B.1-д "б, в"                     2-т  "а"

  • C. 1-д "а"                     2-т  "б, в"

  • D.1-д "б"                     2-т  "а, в"

Нийт: 19,976