ын тавил:
Биеийн хөдөлгөөний хурд – хугацааны графикийг харуулжээ.
Биеийн дундаж хурд хэд вэ?
A. 2.0 м/с
B. 6.0 м/с
C. 8.5 м/с
D. 11 м/с
График дээр ачааны машины хөдөлгөөнийг илэрхийлжээ.
Ачааны машин 400 с хугацаанд ямар зам туулсан бэ?
A. 20 м
B. 400 м
C. 4000 м
D. 8000 м
Дугуйтай хүүхдийн аялсан хурд-хугацааны диаграммыг зурагт өгөгджээ.
Аль хэсэгт дугуйтай хүүхэд тогтмол хурдтай явсан бэ?
A. 0 с – 20 с хооронд
B. 20 с – 40 с хооронд
C. 40 с – 50 с хооронд
D. 50 с – 70 с хооронд
Металл савааг голоос нь хийн халаагчаар халаажээ. Температур ихсэх тутам металл савааны нягт өөрчлөгддөг. Металл савааны нягт хэрхэн өөрчлөгдөх, энерги дамжуулах ямар процесс вэ?
A. A
B. B
C. C
D. D
Усан цахилгаан станц байгуулахын тулд их хэмжээний усны нөөцтэй хиймэл нуур үүсгэдэг.
a. Яагаад ийм их ус шаардлагатай вэ?
...................................................................................................................................[1]
A.Усны уналтыг ашиглахын тулд өндөрт их хэмжээний усыг хуримтлуулна.
Усан цахилгаан станц 100 м өндрөөс секунд тутамд 250 000 кг усыг усны хоолойгоор дамжуулан урсгаж цахилгаан генераторыг 16 м/с хурдтайгаар эргүүлдэг.
b. Нэг секунд тутамд алдагдаж буй потенциал энергийг тооцоолно уу?
Eп = ................... Ж [2]
A.Eп=mgh=250 000 кг*10Н/кг*100 м=250 000 000 Ж
c. Секунд тутамд цахилгаан генераторыг эргэлдэх кинетик энергийг тооцоолно уу?
Ек = ................... Ж [2]
A.Ek = m v2/2= 250000 кг * (16 м/c)2 / 2 = 32 000 000 Ж
Хатуу бодисыг тогтмолоор халаасан бөгөөд хатуу нь шингэн, шингэн нь хий болж хувирсан. Бодисын өөрчлөлт температураас хэрхэн хамаарч байгааг графикт харуулжээ.
Бодис ямар температурт буцалсан бэ?
A. 200 0 С
B. 300 0 C
C. 500 0 C
D. 700 0 C
-
Тогтмол эзлэхүүнтэй хийгээр дүүрсэн битүү савыг зурагт үзүүлжээ. Савтай хийг хөргөхөд хийн молекулуудад юу ажиглагдах вэ?
A. Молекулууд нь тэлнэ.
B. Молекулууд нь улам ойртоно.
C. Молекулууд нь савны ханаа мөргөх хүч багасна.
D. Молекулууд нь илүү хурдан болно.
0.5 кг масстай тоглолтын бөмбөгийг 0.90 м өндрөөс зурагт үзүүлсэнээр эгц доош унагажээ. Агаарын эсэргүүцлийг тооцохгүй.
a. 0.90 м өндрөөс бөмбөгийг чөлөөтэй унагахад өндрийн хоёрдугаар хагасд потенциал энерги хэрхэн өөрчлөгдөх вэ? Тооцоолно уу. Зураг-5
Еп = ...................... Ж [2]
A.Eп1=mgh=0.50 кг*10Н/кг*0.90 м=4.5 Ж
Бөмбөг С байрлал буюу газарт хүрсэн.
b. Бөмбөг буцаж ойн 0.3 м өндөрт хөөрсөн бол потенциал энергийг тооцоолно уу?
Еп = .................... Ж [2]
A.Eп2=mgh=0.50 кг*10Н/кг*0.30 м=1.5 Ж
c. Бөмбөгний дотоод энергид шилжсэн энергийг тооцоолно уу?
Eп1 – Еп2 =................ Ж [1]
A.Eп1- Eп2=4.5 Ж-1.5 Ж=3.0 Ж
Ижил материалаар хийгдсэн гурван өөр хэлбэртэй аяга өгөгджээ.
Тэдгээр аяганд ижил эзэлхүүнтэй халуун цай хийж ажигласан бөгөөд аль аяганы халуун цай удаан хөрөх вэ?
A. 1-р аяга
B. 2-р аяга
C. 3-р аяга
D, 2, 3 –р аяга
Хэмжээст шилэн аяганд байгаа шингэнийг халаасан. Температур ихсэх тутам шингэний нягт өөрчлөгддөг бөгөөд энэ нь шингэний молекул урсаж энерги дамжуулах боломж олгодог.
Шингэний нягт хэрхэн өөрчлөгдөх, энерги дамжуулах ямар процесс вэ?
A. A
B. B
C. C
D. D
Хатуу бодисыг тогтмолоор халаасан бөгөөд хатуу нь шингэн, шингэн нь хий болж хувирсан. Бодисын өөрчлөлт температураас хэрхэн хамаарч байгааг графикт харуулжээ.
Бодис ямар температурт хайлсан бэ?
A.200 0 С
B.300 0 С
C.5000 С
D.700 0 С
-
Ногооны талбайн ажилчин голын уснаас цахилгаан насос ашиглан ногоогоо усладаг.
Насос минут тутамд голын уснаас 24кг усыг 5м өндөрт гаргах хүчин чадалтай.
-
Голын ус болон шуудууны ус хоёрт ямар энергийн ялгаа байгаа вэ?
................................................................................................................. [1]
A.Потенциал энергийн ялгаа байгаа
b. 24кг усыг 5м өндөр гаргах потенциал энергийг тооцоолоорой.
Eп= ........................ Ж [2]
A. Eп=mgh=24 кг*10Н/кг*5 м=1200 Ж
c. 5 м өндөрт гарсан цахилгаан насосноос минут тутамд мөн адил 24 кг ус өмнө авсан энергиэрээ усны цоргоор урсан гардаг гэвэл цоргоор гарах хурдыг тооцоол.
Хурд = ................... м/с [2]
A.Ek = m v2/2
-
Тогтмол эзлэхүүнтэй хийгээр дүүрсэн битүү савыг зурагт үзүүлжээ. Савтай хийг халаахад хийн молекулуудад юу ажиглагдах вэ?
A.Молекулууд нь тэлнэ.
B.Молекулууд нь улам ойртоно.
C.Молекулууд нь савны ханаа мөргөх хүч багасна.
D.Молекулууд нь илүү хурдан болно.
Ижил материалаар хийгдсэн гурван өөр хэлбэртэй аяга өгөгджээ.
Тэдгээр аяганд ижил эзэлхүүнтэй халуун цай хийж ажигласан бөгөөд аль аяганы халуун цай хурдан хөрөх вэ?
A.1-р аяга
B.2-р аяга
C.3-р аяга
D.2, 3-р аяга
Гэрэл агаараас шилэнд хугарч цааш тархжээ. Гэрлийн хугарлын өнцөг аль нь вэ?
A. A
B. B
C. C
D. D
Машины моторын зүтгэх хүч 100 кН, машинд үйлчилж байгаа нийт эсэргүүцлийн хүч 20 кН байсан бол машинд үйлчилж байгаа нийлбэр хүч хэд вэ?
A. 5.0 кН
B. 50 кН
C. 80 кН
D.120 кН
Дугуйчин уулын орой дээрээс доош урууджээ. Унадаг дугуй, дугуйчин нийлээд 90кг масстай. Уулын орой дээрээс зогсох цэг хүртэл хурдаа авсан бөгөөд тэрээр тоормосоо ашиглаагүй.
a. Дугуйчин, унадаг дугуйтайгаа уулын орой дээр хэчнээн потенциал энергитэй байсан бэ?
Eп = ......................... Ж [2]
A.Eп=m*g*h=90 кг*10Нкг*5 м=4500 Ж
b. Дугуйчин зогсох цэг дээр ирэхэд дээд хурдаа авсан бол Ek нь хэд болох вэ? дугуйчин үрэлтгүйгээр доош уруудсан.
Eк = ......................... Ж [1]
A.Eп= Ek = 4500 Ж
c. Дугуйчин зогсох цэг дээр ирэхэд дээд хурдаа авсан гэж үзвэл хурдыг тооцоолно уу?
Хурд = ...................... м/с [2]
A..Ek = m v2/2
Тэгш өнцөгт хавтгай ялтсанд дөрвөн цэгээс нь хүчээр үйлчилсэн бөгөөд тэнцвэртэй байх диаграмм аль нь вэ? Зөв хариултыг сонгоорой.
A.
B.
C.
D.
Нарийн урт савааны нэг үзүүрт P жинтэй ачаа, нөгөө үзүүрт Q жинтэй ачааг өлгөжээ. Савааны жинг тооцохгүй.
Хөшүүрэг тэнцвэртэй байсан бол P болон Q ачааны жингийн харьцаа ямар байх вэ?
A. A
B. B
C. C
D. D
Пүршинд ачааг нэг нэгээр нэмж хэмжилт хийн туршилт хийж график байгуулжээ.
a. Пүрш сунах нь ямар төрлийн энерги вэ?
....................................................................... [1]
A.Потенциал энерги
b. Туршилтанд хэрэглэсэн пүршний хатыг тодорхойлно уу?
K= .................Н/мм [2]
A.F= -k∆x
k= -F/∆x = 16.0 Н/2.0 мм=8.0 Н/мм
c. P цэг дээрх потенциал энергийг тооцоолно уу?
Eп = .................Ж [2]
A.Eп= k∆x2/2= 8.0 Н/мм*(2.0 мм)2/2=8 Н*мм=16мЖ
-
Хэвтээ чиглэлийн дагуу тогтмол хурдтайгаар нисч яваа онгоцыг зурагт үзүүлжээ.
W – онгоцны биеийн жин
L – агаар болон салхины зүгээс дээш өргөж байгаа хүч
Т – онгоцны моторын хүч
D – агаарын эсэргүүцэл
Дээрх хүчнүүдийг онгоцон дээр тэмдэглэсэн байна.
Хүчнүүдийн хоорондын хамаарал ямар байх вэ?
A. L = W , D = T
B. L = W , Т нь D хүчнээс их байна
C. L нь W хүчнээс их байна, D = T
D. L нь W хүчнээс их, Т нь D хүчнээс их байна
Тус бүрийн эсэргүүцэл нь 1.0 Ω резисторуудыг холбосон цахилгаан хэлхээнүүдээс хамгийн их эсэргүүцэл бүхий хэлхээ аль нь вэ?
A.
B.
C.
D.
Зурагт металл блокыг В цэгээс D цэг хүртэл гулсуулж, цааш DE болон EF цэгүүдийг дайрч хөдөлжээ. BD, DE хэсэгт үрэлтгүй гадаргуу, харин EF хэсэгт барзгар гадаргуутай.
a. B-ээс D цэг хүртэл ямар хөдөлгөөн хийсэн бэ?
.............................................................................. [1]
A.Хурдсах
Металл блокны масс 0.3 кг. B –ээс A цэг хүртлэх өндөр 0.8 м. Чөлөөт уналтын хурдатгал 10 м/с2
b. А- ээс В цэг хүртэл блокыг өргөхөд хийгдэх ажлыг олоорой.
Ажил= ………………… Ж [2]
A.F=m*g=0.3 кг*10Н/кг=3 Н
A=F* S=3 Н*0.8 м=2.4 Ж
c. С цэгийг дайрч өнгөрөх хурд 3.0 м/с байсан. С цэг дээрх блокны кинетик энергийг тооцоорой.
Ek = .................. Ж [2]
A.
Диаграммд дөрвөн зэс дамжуулагч утас өгөгджээ. Аль дамжуулагч утас нь эсэргүүцэл ихтэй вэ?
A.
B.
C.
D.
Усан цахилгаан станц байгуулахын тулд их хэмжээний усны нөөцтэй хиймэл нуур үүсгэдэг.
a. Яагаад ийм их ус шаардлагатай вэ?
...................................................................................................................................[1]
A.Усны уналтыг ашиглахын тулд өндөрт их хэмжээний усыг хуримтлуулна.
Усан цахилгаан станц 120 м өндөрөөс секунд тутамд 200 000 кг усыг усны хоолойгоор дамжуулан урсгаж цахилгаан генераторыг 28 м/с хурдтайгаар эргүүлдэг.
b. Секунд тутамд цахилгаан генераторыг эргэлдэх кинетик энергийг тооцоолно уу ?
Ек = ................... Ж [2]
A.
c. Нэг секунд тутамд алдагдаж буй потенциал энергийг тооцоолно уу?
Eп = ................... Ж [2]
A.Eп=mgh=200 000 кг*10Н/кг*120 м=240 000 000 Ж
Алтан худаг
Хархираагийн цаст өндөр уулсын бэл дэрлэсэн Арсайн суурингийн шар дэрстэй эл хуль хөндийд торойн байдаг хөх үнс шиг хүйт даасан хуучин чулуун байшинд суурингийн сахиул Пубаа өвгөн сууна. Суурингийн намхан чулуун хашлагатай бяцхан худгийг хүмүүс “Алтан худаг” гэцгээнэ. Айлууд хавар нүүхдээ Арсайн сууринд орхисон эд юмсаа авахаар намар, намарт унаа хөсөгтэй ирцгээхэд эл хульхан сууринд хөл ихэснэ. Жилийн жилд давтагдах Арсайн суурингийн намрын зураглал ийм бөлгөө. Тэгж ирэхдээ хүмүүс Пубаад айраг цэгээ дөхүүлцгээж, суурингийн тоостой хуучин пингээсээ өмсөхөө больсон хувцас хунар, хэлтгий сав суулга мэтэс илүүчилнэ. Тэр болгоныг Пубаа зулайдаа адисалж хүртэнэ.
Пубаа хааш, хаашаа дөрвөн алхам навтгар тагз болсон хөх чулуун байшин шигээ өнгө дарж гандсан хуучин бүрх малгайтай насыг барж яваа хүн. Арсайн суурингийн байнгын хэдэн айлын нэргүй зарц нь Пубаа. Эрт цагт, аян дайны үед цэргийн хүнсэнд зориулан амуу будаа тариалахаар байгуулсан энэ суурин нэгэн цагт хөл ихтэй байсан нь лавтай. Харин одоо бол эл хульхан... Улирсан он жилүүдийн уртад Арсайн суурин хуучин туурь, оноосон нэр хоёроо л авч үлдэж.
Пубаагийн ээж гэж өндөр хянган хамар, хөнхөр гүн хөх нүдтэй, биерхүү янхигар эмгэн Арсайн сууринг насаараа сахисаар өөд болсон гэдэг. Пубаад ээжээс нь өвлүүлсэн юм шиг үлдсэн цорын ганц өмч гэвэл “Алтан худаг” билээ.
Би хүүхэд байхдаа цор цорхийсэн хөгшин үгтэй, хэнхэг нь дэндсэн жинхэнэ “аавын цээж” байлаа. Намайг аав “Насны танагаа барж явахад олдсон ганц юм чинь арга байж уу. Над шиг дүлгэнэсэн цээл амьтан болчихгүй л бол бусад нь дүүрчээ, дүүрч” гээд томчуулын зэм гүйсэн харцнаас өмөөрөн хаацайлдаг сан. Би ч томчуул муухай харвал өөдөөс нь адрахад бэлэн. Тэглээ ч аав дуугүй л мушийна. Аав маань хэл, шил хоёр нь зэрэг татчихсан юм шиг төрөлхийн дуугүй хүн. Нэг удаа би Пубаагаас:
-Таны худгийн юу нь алтан юм бэ? гэхэд Пубаа:
-Тэр чигээрээ алтан худаг даа!
-Хэ, цэс. Алтан байхдаа яахав. Өгөр царайны л юм байна даг гэхэд Пубаа сандарч:
-Цөг гэм. Алтан байлгүй яахав. Алт, алт...
-Хэн тэгж байгаа юм бэ? гэхэд Пубаа дээшээ заав. Худагт нэр өгсөн хүн тэнгэрт байгаа бололтой. Тэгэхээр нь би:
-Танд хэн Пубаа гэж нэр өгсөн юм бэ? Тэр хариулсангүй. Уг нь түүнийг Пунагнэрэн гэдэг. Харин би Пубаа гэж л мэднэ.
Намар болгон аавыгаа дагаж би Арсайн суурин орохдоо сав л хийвэл Пубааг сандаргаж дэггүйтдэг байлаа. Модон тагтай худаг руу нь хуурай шар шороо атгаж хийхэд тэр сандарч, сүйд майд болно. Түүний уулгалан сандрахыг харах нь миний ганц бах байв. Мөн ч олон удаа би Пубаагийн “Алтан худаг” руу шар шороо хийсэн дээ. Арсайн суурингийн шороо нь нурам шиг нарийн ширхэгтэй хуурай шар шороо. Тэр шороог хүртэл Пубаа тунгаагдсан шижир гэдэг сэн! Худаг руу нь шороо хийж байгаад Пубаад хөөгдөхөөрөө би холхон очоод: -Наадах чинь алтан худаг мөн юм бол тунгаагдсан шижрээр дүүргэчхэд юу нь болохгүй байна аа гэхэд Пубаа байж ядталаа уурлана. -Юм гэдэг чинь учиртай байдаг юм. Алтан саванд байгаа чандмань эрдэнийг шижрээр дарчихвал юу болох вэ? Муу гээдэн толгойт оо!- гэж над руу бавтнан, чичилж хашхичсан тэр л хөөрхий дүр миний санаанд тод үлдэж.
-“Алтан худаг” гэнэ шүү. Шороо тунасан, эрхийн чинээ булингарт хар чийгийг. Модон таг нь хүртэл ялбийж далбийгаад. Том болж байгаад би наад худгийг чинь зөндөө шар шороогоор дарж булах юм хуна. Тэгээд чиний яахыг үзнэ дээ. За юу, Пубаа?! Пубаа юу ч хэлж чадахгүй болж, ам нь хий ангалзана. Бид хоёр гэж тийм л хоёр амьтан байв.
Ээж шигээ нэг насаараа Арсайн сууринг сахисаар Пубаа тэндээ өөд болсон юм. Түүний үхэл тун амгалан байж. Пубаа амьсгал хураахын өмнө насаараа нандигнан сахисан “Алтан худаг”-ийнхаа уснаас хүнээр авчруулж, зэс аяганд мэлтэлзсэн цэхэр уснаас дөнгөж амсаад: - Миний ус уух тоо гүйцжээ!-гэж шивнэсэн гэдэг.
Би аавынхаа ганц амь байсан шиг Пубаа бас ээжийнхээ ганц хүү нь байсан юм. Пубаагийн ээжийн тухай одоо хэн ч, юу ч мэдэхгүй. Харин түүний ганц хүүтэйгээ сахин хамгаалсан эрдэнэ мэт “Алтан худаг” нь одоо ч хэвээрээ. Амсар хашсан намхан хашлаганаас нь ширхэг хөх чулуу мултарсангүй. Шавартай модон таг нь элэгдсэн ч дахиад зуун жилийг өлхөн тэсэхтэйгээ. Пубаагийн хөх чулуун хуучин байшин нь хаалгагүй, дээвэргүй болсон болохоос бас л хэвээрээ.
Пубаагийн ээж усанд тун харам хүн байж. Балга төдийхөн усаар нүүрээ угаадаг тэр эмгэн “Алтан худаг”-ийнхаа уснаас нэг том балгаж, балгасан усаа алган дээрээ гоожуулан гараа хальт мөлт үрсэн болоод, нойтон алгаараа нүүрээ нэг сайн шувтарч, дараа нь үс гэзгээ арагш илдэг байжээ. Тэгээд л болох нь тэр Пубаа ч, ээж нь ч тэр, яагаад тэгтлээ “хар усанд” харам байсныг би олон жилийн хойно, одоо л бүүр түүрхэн л ойлгож байх мэт... Ус чандмань эрдэнэ, усгүй бол үхэл гэж бүгд ярьдаг атлаа бид тэр үнэнээс их л хол хөндий. Хагсуу цөлд ангахдаа л түрхэн зуур ухаарч мэдэх тэр гашуухан үнэнийг хэнхэг нь дэндсэн “аавын цээж” би тэр үед яахан мэдэх билээ!
Олон жилийн хойно би явдал замын зуур Арсайн сууринд дөрөө мултлахдаа тэр бүхнийг нэхэн санаж, хүүхэд насаа дурсахдаа он жилүүд хэчнээн хурдан, амьдрал хэчнээн хоосон болохыг гашуудан мэдрэх шиг болсон юм. Гэвч тэр хоосныг дүүргэж хүмүүн бид амьдардаг нь сайхан юм даа гэж сэтгэлээ тайвшруулсаар буцаж билээ. Яг буцах мөчид хэнхдэг цээж гэнэт бачуурч, би “Пубаа!” гэж “Алтан худаг”-ийн ус оргилтол, Арсайн сайр иржгэнэтэл, цаст Хархираа цангинатал дуу хадаан, тэнэж цуурайттал хашхирмаар байсан ч чадсангүй ээ. М.Уянсүх
Хүмүн гэгч мөнх бус, харин хорвоо дээр хүний бүтээсэн л үлддэг гэсэн санааг батлах баримтыг зохиолын эхний хэсгээс олж бичээрэй.
• ..........................................................................................................................................
• .......................................................................................................................................
“Алтан худаг” нь одоо ч хэвээрээ.
Пубаагийн хөх чулуун хуучин байшин нь хаалгагүй, дээвэргүй болсон болохоос бас л хэвээрээ.
“Насны танагаа барж явахад олдсон ганц юм чинь арга байж уу. Над шиг дүлгэнэсэн цээл амьтан болчихгүй л бол бусад нь дүүрчээ, дүүрч” өгүүлбэрийн үгсийн утгыг тайлбарлан бич.
насны танагаа барж .....................................................................................................
дүлгэнэсэн цээл амьтан ..............................................................................................
бусад нь дүүрчээ, дүүрч ..............................................................................................
насны танагаа барж – нас явах, өтлөх, залуу нас барагдах
дүлэгнэсэн цээл амьтан – үг дуугарч чадахгүй, үг дуугүй
бусад нь дүүрчээ, дүүрч- бусад нь хамаагүй
Пубаа юуг “тунгаагдсан шижир” гэсэн бэ? дүрслэлийг тайлбарлан бичээрэй.
Юуг? ........................................................................................................................................
Тайлбар: .................................................................................................................................
Хуурай шар шороог
Хуурай шар шороог шижир алттай өнгөөр мөн үнэтэй гэдэг байдлаар адилтгасан
Хүүгийн хэлж буй үгнээс түүний ямар зан чанар илэрч буйг тодорхойлж бичээрэй.
- Хэ цэс алтан байхдаа яахав. Өгөр царайны л юм байна даг.
Илэрч буй зан чанар .........................................................................................
- Алтан худаг гэнэ шүү. Шороо тунасан, эрхийн чинээ булингарт хар чийгийг
Илэрч буй зан чанар .........................................................................................
Хэ, цэс. Алтан байхдаа яахав. Өгөр царайны л юм байна даг
Илэрч буй зан чанар- их үгтэй, дээрэлхүү
Алтан худаг гэнэ шүү. Шороо тунасан, эрхийн чинээ булингарт хар чийгийг
Илэрч буй зан чанар- бодлогогүй, их зантай

Дараах үгсийг ажиглаад –я, -е, -ё нөхцөлийг залгаж зөв бичээрэй.
үлд ................ сахь .............. шингэ ............. хашхир ................
бар ................ сана ............... зорь .............. хүс .......................
Үлдье,сахья,шингэе, хашхиръя
Баръя,саная,зорьё, хүсье
“Яг буцах мөчид хэнхдэг цээж гэнэт бачуурч, би “Пубаа!” гэж “Алтан худаг”-ийн ус оргилтол, Арсайн сайр иржигнэтэл, цаст Хархираа цангинатал дуу хадаан, тэнэж цуурайттал хашхирмаар байсан ч чадсангүй ээ. ” гэсэн хэсгийг юу гэж ойлгож буйгаа 30-40 үгэнд багтаан бичээрэй.
Өөрийн санааг бүрэн дүүрэн илэрхийлж бичсэн бол- 4 оноо
Санаагаа боломжийн түвшинд илэрхийлсэн-3 оноо
Санаагаа дундаж гаргасан- 2 оноо
Санааг давтан хуулж бичсэн багахан тайлбар хийсэн-1 оноо
Огт бичээгүй
Үндэсний бичгээс кирил бичигт буулгаарай.
.................................................................................

................................................................................
................................................................................
...............................................................................
..............................................................................
Харь холын орноор ерэн хоног аялна. Их мөрөн наян нэг хоног үерлэлээ. Үеэл хаяал хэмээх үгийн ухааныг оллоо. Эхийн энэрэл хайр нь гүн нуур юм.
Ус чандмань эрдэнэ, усгүй бол үхэл гэж бүгд ярьдаг атлаа бид тэр үнэнээс их л хол хөндий.” сэдвийн хүрээнд баталж нотлох замаар үзэл бодлоо илэрхийлсэн эх зохион бичээрэй. Эх зохион бичихдээ тодорхой нэр буюу гарчиг өгөөрэй. /Үгийн тоо 250-300/
Үнэлэх схем
0.6 кг масстай тоглолтын бөмбөгийг 0.90 м өндрөөс зурагт үзүүлсэнээр эгц доош унагажээ. Агаарын эсэргүүцлийг тооцохгүй.
a. 0.90 м өндрөөс бөмбөгийг чөлөөтэй унагахаас өмнө бөмбөгний потенциал энерги ямар байх вэ? Тооцоолно уу. Зураг-5
Еп = ...................... Ж [2]
A.Eп=mgh=0.60 кг*10Н/кг*0.90 м=5.4 Ж
Бөмбөг С байрлал буюу газарт хүрсэн
b. Бөмбөг буцаж ойхдоо 1.4 м/с хурд авч ойсон бол кинетик энергийг тооцоолно уу?
Ек = .................... Ж [2]
A.Ek= m v2/2= 0.60 кг*(1.4мс)2/2=0.59 Ж
c. Бөмбөгний дотоод энергид шилжсэн энергийг тооцоолно уу?
Eп – Ек =................ Ж [1]
A.Eп- Ek=5.4 Ж-0.59 Ж=4.8 Ж
Ногооны талбайн ажилчин голын уснаас цахилгаан насос ашиглан ногоогоо усладаг.
Насос минут тутамд голын уснаас 12 кг усыг 5 м өндөрт гаргах хүчин чадалтай.
a. Голын ус болон шуудууны ус хоёрт ямар энергийн ялгаа байгаа вэ?
................................................................................................................. [1]
A.Потенциал энергийн ялгаа байгаа
b. 2 кг усыг 5 м өндөр гаргах потенциал энергийг тооцоолоорой.
Eп= ........................ Ж [2]
A.Eп=mgh=12 кг*10Н/кг*3 м=360 Ж
c. 5м өндөрт гарсан цахилгаан насосноос минут тутамд мөн адил 12кг ус өмнө авсан энергиэрээ усны цоргоор урсан гардаг гэвэл цоргоор гарах хурдыг тооцоол.
Хурд = ................... м/c [2]
A.Ek = m v2/2
Алтан худаг
Хархираагийн цаст өндөр уулсын бэл дэрлэсэн Арсайн суурингийн шар дэрстэй эл хуль хөндийд торойн байдаг хөх үнс шиг хүйт даасан хуучин чулуун байшинд суурингийн сахиул Пубаа өвгөн сууна. Суурингийн намхан чулуун хашлагатай бяцхан худгийг хүмүүс “Алтан худаг” гэцгээнэ. Айлууд хавар нүүхдээ Арсайн сууринд орхисон эд юмсаа авахаар намар, намарт унаа хөсөгтэй ирцгээхэд эл хульхан сууринд хөл ихэснэ. Жилийн жилд давтагдах Арсайн суурингийн намрын зураглал ийм бөлгөө. Тэгж ирэхдээ хүмүүс Пубаад айраг цэгээ дөхүүлцгээж, суурингийн тоостой хуучин пингээсээ өмсөхөө больсон хувцас хунар, хэлтгий сав суулга мэтэс илүүчилнэ. Тэр болгоныг Пубаа зулайдаа адисалж хүртэнэ.
Пубаа хааш, хаашаа дөрвөн алхам навтгар тагз болсон хөх чулуун байшин шигээ өнгө дарж гандсан хуучин бүрх малгайтай насыг барж яваа хүн. Арсайн суурингийн байнгын хэдэн айлын нэргүй зарц нь Пубаа. Эрт цагт, аян дайны үед цэргийн хүнсэнд зориулан амуу будаа тариалахаар байгуулсан энэ суурин нэгэн цагт хөл ихтэй байсан нь лавтай. Харин одоо бол эл хульхан... Улирсан он жилүүдийн уртад Арсайн суурин хуучин туурь, оноосон нэр хоёроо л авч үлдэж.
Пубаагийн ээж гэж өндөр хянган хамар, хөнхөр гүн хөх нүдтэй, биерхүү янхигар эмгэн Арсайн сууринг насаараа сахисаар өөд болсон гэдэг. Пубаад ээжээс нь өвлүүлсэн юм шиг үлдсэн цорын ганц өмч гэвэл “Алтан худаг” билээ.
Би хүүхэд байхдаа цор цорхийсэн хөгшин үгтэй, хэнхэг нь дэндсэн жинхэнэ “аавын цээж” байлаа. Намайг аав “Насны танагаа барж явахад олдсон ганц юм чинь арга байж уу. Над шиг дүлгэнэсэн цээл амьтан болчихгүй л бол бусад нь дүүрчээ, дүүрч” гээд томчуулын зэм гүйсэн харцнаас өмөөрөн хаацайлдаг сан. Би ч томчуул муухай харвал өөдөөс нь адрахад бэлэн. Тэглээ ч аав дуугүй л мушийна. Аав маань хэл, шил хоёр нь зэрэг татчихсан юм шиг төрөлхийн дуугүй хүн. Нэг удаа би Пубаагаас:
-Таны худгийн юу нь алтан юм бэ? гэхэд Пубаа:
-Тэр чигээрээ алтан худаг даа!
-Хэ, цэс. Алтан байхдаа яахав. Өгөр царайны л юм байна даг гэхэд Пубаа сандарч:
-Цөг гэм. Алтан байлгүй яахав. Алт, алт...
-Хэн тэгж байгаа юм бэ? гэхэд Пубаа дээшээ заав. Худагт нэр өгсөн хүн тэнгэрт байгаа бололтой. Тэгэхээр нь би:
-Танд хэн Пубаа гэж нэр өгсөн юм бэ? Тэр хариулсангүй. Уг нь түүнийг Пунагнэрэн гэдэг. Харин би Пубаа гэж л мэднэ.
Намар болгон аавыгаа дагаж би Арсайн суурин орохдоо сав л хийвэл Пубааг сандаргаж дэггүйтдэг байлаа. Модон тагтай худаг руу нь хуурай шар шороо атгаж хийхэд тэр сандарч, сүйд майд болно. Түүний уулгалан сандрахыг харах нь миний ганц бах байв. Мөн ч олон удаа би Пубаагийн “Алтан худаг” руу шар шороо хийсэн дээ. Арсайн суурингийн шороо нь нурам шиг нарийн ширхэгтэй хуурай шар шороо. Тэр шороог хүртэл Пубаа тунгаагдсан шижир гэдэг сэн! Худаг руу нь шороо хийж байгаад Пубаад хөөгдөхөөрөө би холхон очоод: -Наадах чинь алтан худаг мөн юм бол тунгаагдсан шижрээр дүүргэчхэд юу нь болохгүй байна аа гэхэд Пубаа байж ядталаа уурлана. -Юм гэдэг чинь учиртай байдаг юм. Алтан саванд байгаа чандмань эрдэнийг шижрээр дарчихвал юу болох вэ? Муу гээдэн толгойт оо!- гэж над руу бавтнан, чичилж хашхичсан тэр л хөөрхий дүр миний санаанд тод үлдэж.
-“Алтан худаг” гэнэ шүү. Шороо тунасан, эрхийн чинээ булингарт хар чийгийг. Модон таг нь хүртэл ялбийж далбийгаад. Том болж байгаад би наад худгийг чинь зөндөө шар шороогоор дарж булах юм хуна. Тэгээд чиний яахыг үзнэ дээ. За юу, Пубаа?! Пубаа юу ч хэлж чадахгүй болж, ам нь хий ангалзана. Бид хоёр гэж тийм л хоёр амьтан байв.
Ээж шигээ нэг насаараа Арсайн сууринг сахисаар Пубаа тэндээ өөд болсон юм. Түүний үхэл тун амгалан байж. Пубаа амьсгал хураахын өмнө насаараа нандигнан сахисан “Алтан худаг”-ийнхаа уснаас хүнээр авчруулж, зэс аяганд мэлтэлзсэн цэхэр уснаас дөнгөж амсаад: - Миний ус уух тоо гүйцжээ!-гэж шивнэсэн гэдэг.
Би аавынхаа ганц амь байсан шиг Пубаа бас ээжийнхээ ганц хүү нь байсан юм. Пубаагийн ээжийн тухай одоо хэн ч, юу ч мэдэхгүй. Харин түүний ганц хүүтэйгээ сахин хамгаалсан эрдэнэ мэт “Алтан худаг” нь одоо ч хэвээрээ. Амсар хашсан намхан хашлаганаас нь ширхэг хөх чулуу мултарсангүй. Шавартай модон таг нь элэгдсэн ч дахиад зуун жилийг өлхөн тэсэхтэйгээ. Пубаагийн хөх чулуун хуучин байшин нь хаалгагүй, дээвэргүй болсон болохоос бас л хэвээрээ.
Пубаагийн ээж усанд тун харам хүн байж. Балга төдийхөн усаар нүүрээ угаадаг тэр эмгэн “Алтан худаг”-ийнхаа уснаас нэг том балгаж, балгасан усаа алган дээрээ гоожуулан гараа хальт мөлт үрсэн болоод, нойтон алгаараа нүүрээ нэг сайн шувтарч, дараа нь үс гэзгээ арагш илдэг байжээ. Тэгээд л болох нь тэр. Пубаа ч, ээж нь ч тэр, яагаад тэгтлээ “хар усанд” харам байсныг би олон жилийн хойно, одоо л бүүр түүрхэн л ойлгож байх мэт... Ус чандмань эрдэнэ, усгүй бол үхэл гэж бүгд ярьдаг атлаа бид тэр үнэнээс их л хол хөндий. Хагсуу цөлд ангахдаа л түрхэн зуур ухаарч мэдэх тэр гашуухан үнэнийг хэнхэг нь дэндсэн “аавын цээж” би тэр үед яахан мэдэх билээ!
Олон жилийн хойно би явдал замын зуур Арсайн сууринд дөрөө мултлахдаа тэр бүхнийг нэхэн санаж, хүүхэд насаа дурсахдаа он жилүүд хэчнээн хурдан, амьдрал хэчнээн хоосон болохыг гашуудан мэдрэх шиг болсон юм. Гэвч тэр хоосныг дүүргэж хүмүүн бид амьдардаг нь сайхан юм даа гэж сэтгэлээ тайвшруулсаар буцаж билээ. Яг буцах мөчид хэнхдэг цээж гэнэт бачуурч, би “Пубаа!” гэж “Алтан худаг”-ийн ус оргилтол, Арсайн сайр иржгэнэтэл, цаст Хархираа цангинатал дуу хадаан, тэнэж цуурайттал хашхирмаар байсан ч чадсангүй ээ. М.Уянсүх
Пубаа нутаг усаа ихэд дээдэлдэг байсныг илтгэх баримт 2-ыг олж бичээрэй.
- ..........................................................................................................................................
- .........................................................................................................................................
суурингийн шороогоо хүртэл тунгаагдсан шижир гэдэг байсан
худгийн усаа чандмань эрдэнэ гэж, худгаа алтан худаг гэж хайрлан дээдэлдэг
“Би хүүхэд байхдаа цор цорхийсэн хөгшин үгтэй, хэнхэг нь дэндсэн жинхэнэ “аавын цээж” байлаа ” өгүүлбэр дэх үгсийн утгыг тайлбарлан бич.
цор цорхийсэн хөгшин үгтэй ...................................................................................................
хэнхэг нь дэндсэн ....................................................................................................................
жинхэнэ “аавын цээж” .............................................................................................................
цор цорхийсэн хөгшин үгтэй – их том ярих, том хүн шиг ярих
хэнхэг нь дэндсэн – хэрэг явдалд хэт их зүтгэх, хэрэг явдалд ихэд оролцогч
жинхэнэ “аавын цээж” – хаахгар, давилуун зантай
Пубаа юуг “чандмань эрдэнэ” гэсэн бэ? Дүрслэлийг тайлбарлан бичээрэй.
Юуг? ........................................................................................................................................
Тайлбар: ..................................................................................................................................
усыг
усыг чандмань эрдэнэтэй ховор нандин гэх утгаар адилтгасан.
Пубаагийн хийж буй үйлдлээс түүний ямар зан чанар илэрч буйг тодорхойлж бичээрэй.
- Зулайдаа адисалж хүртэнэ.
Илэрч буй зан чанар ..............................................................................................................
- Арсайн суурингийн байнгын хэдэн айлын нэргүй зарц нь Пубаа
Илэрч буй зан чанар ............................................................................................................
Хийж буй үйлдэл-Тэр болгоныг Пубаа зулайдаа адисалж хүртэнэ.
Илэрч буй зан чанар- хүний өгснийг голдоггүй,төлөв, ёс суртахуунтай
Хийж буй үйлдэл- Арсайн суурингийн байнгын хэдэн айлын нэргүй зарц нь Пубаа
Илэрч буй зан чанар- ажилсаг, тусархуу
Дараах НӨ-ээс энгийн дэлгэрэнгүй өгүүлбэр 2-ыг олж бичээд цөм өгүүлбэрийг нь ялга.
Тэгж ирэхдээ хүмүүс Пубаад айраг цэгээ дөхүүлцгээж, суурингийн тоостой хуучин пингээсээ өмсөхөө больсон хувцас хунар, хэлтгий сав суулга мэтэс илүүчилнэ.
Энгийн өгүүлбэр:......................................................................................................................
........................................................................................................................
Цөм өгүүлбэр ...........................................................................................................................
..........................................................................................................................
Хүмүүс Пубаад айраг цэгээ дөхүүлцгээнэ.
Хүмүүс айраг цэгээ дөхүүлнэ.
Хүмүүс суурингийн тоостой хуучин пингээсээ хувцас хунар, хэлтгий сав суулга мэтэс илүүчилнэ.
Хүмүүс хувцас хунар, сав суулга илүүчилнэ.
“Он жилүүд хэчнээн хурдан, амьдрал хэчнээн хоосон болохыг гашуудан мэдрэх шиг болсон юм. Гэвч тэр хоосныг дүүргэж хүмүүн бид амьдардаг нь сайхан юм даа ” гэсэн хэсгийн санааг өөрийн үзэл бодлоор дэлгэрүүлэн бич. Бичихдээ “ Тиймээс ...” гэж эхлээрэй. /Үгийн тоо 30-40/
Тиймээс ................................................................................................................................................................................................................................................ .............................................................................................................................................................................................................................................................
.............................................................................................................................................................................................................................................................
............................................................................................................................................................................................................................................................
............................................................................................................................................................................................................................................................
Өөрийн санааг бүрэн дүүрэн илэрхийлж бичсэн бол- 4 оноо
Санаагаа боломжийн түвшинд илэрхийлсэн-3 оноо
Санаагаа дундаж гаргасан- 2 оноо
Санааг давтан хуулж бичсэн багахан тайлбар хийсэн-1 оноо
Огт бичээгүй
Үндэсний бичгээс кирил бичигт буулгаарай.
..............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
........................................................................
Гангийн халуун наран гэрийн хаяаг нөмөрнө. Нарийн хээрийн алхаа намуун талыг уяраана. Умрын ноёлог уулыг хөх униар орооно Миний эх орныг наран гийгүүлэн энэрнэ.
“Ус чандмань эрдэнэ, усгүй бол үхэл гэж бүгд ярьдаг атлаа бид тэр үнэнээс их л хол хөндий.” сэдвийн хүрээнд баталж нотлох замаар үзэл бодлоо илэрхийлсэн эх зохион бичээрэй. Эх зохион бичихдээ тодорхой нэр буюу гарчиг өгөөрэй. /Үгийн тоо 250-300/
Үнэлэх схем
Дугуйчин уулын орой дээрээс доош урууджээ. Унадаг дугуй, дугуйчин нийлээд 80кг масстай. Уулын орой дээрээс зогсох цэг хүртэл хурдаа авсан бөгөөд тэрээр тоормосоо ашиглаагүй.
a. Дугуйчин, унадаг дугуйтайгаа уулын орой дээр хэчнээн потенциал энергитэй байсан бэ?
Eп = ......................... Ж [2]
A.Eп=m*g*h=80 кг*10Н/кг*10 м=8000 Ж
b. Дугуйчин зогсох цэг дээр ирэхэд дээд хурдаа авсан бол Ek нь хэд болох вэ? дугуйчин үрэлтгүйгээр доош уруудсан.
Eк = ......................... Ж [1]
A.Eп= Ek = 8000 Ж
c. Дугуйчин зогсох цэг дээр ирэхэд дээд хурдаа авсан гэж үзвэл хурдыг тооцоолно уу?
Хурд = ...................... м/с [2]
A.Ek = m v2/2
Пүршинд ачааг нэг нэгээр нэмж хэмжилт хийн туршилт хийж график байгуулжээ.
a. Пүрш сунах нь ямар төрлийн энерги вэ?
....................................................................... [1]
A.Потенциал энерги
b. Туршилтанд хэрэглэсэн пүршний хатыг тодорхойлно уу?
K= .................Н/мм [2]
A.F= -k∆x
k= -F/∆x = 8.0 Н/2.0 мм=4.0 Н/мм
c. P цэг дээрх потенциал энергийг тооцоолно уу?
Eп = .................Ж [2]
A.Eп= k∆x2/2= 4.0 Н/мм*(2.0 мм)2/2=8 Н*мм=8 мЖ
Зурагт металл блокыг В цэгээс D цэг хүртэл гулсуулж, цааш DE болон EF цэгүүдийг дайрч хөдөлжээ. BD, DE хэсэгт үрэлтгүй гадаргуу, харин EF хэсэгт барзгар гадаргуутай.
a. B-ээс D цэг хүртэл ямар хөдөлгөөн хийсэн бэ?
............................................................................. [1]
A.Хурдсах
b. Металл блокны масс 0.2 кг. B –ээс A цэг хүртлэх өндөр 0.6 м. Чөлөөт уналтын хурдатгал 10 м/с2
А цэгээс В цэг хүртэл блокыг өргөхөд хийгдэх ажлыг олоорой.
Ажил= ………………… Ж [2]
A.F=m*g=0.2 кг*10Н/кг = 2 Н
A=F* S=2 Н*0.6 м=1.2 Ж
c. С цэгийг дайрч өнгөрөх хурд 2.0 м/с байсан. С цэг дээрх блокны кинетик энергийг тооцоорой.
Кинетик энерги = .................. Ж [2]
A.
1 м урттай шугамын тулгуурыг 50 см цэг дээр тогтоожээ.
a. Шугамны массын төв хаана байхыг илэрхийл.
......................................................................................................................................................................................................................................................................................[1]
A.Төв цэгээс баруун гар тийш байрлана.
b. Зурагт харуулсанаар алим ба 0.40 Н жинтэй ачааг 50 см дахь цэгийн хоёр талд тэнцвэртэйгээр байрлуулсан байна.
Хуваарьгүй шугаман дээр алимыг 20 см, 0.40 Н жинтай ачааг 40 см зайд байрлуулжээ.
-
Алимны жинг тооцоолоорой.
F= ........................ Н [2]
A. F = 0.8 H
-
Тулгуурын цэгээс алимны зайг 15 см болгосон бол ачааг хэдэн см зайд шилжүүлэх шаардлагатай вэ?
= .................... см [2]
A..
8500 кг масстай хүнд краныг зурагт харуулжээ. Кран барилгын шаварлаг талбайд ажиллаж байна.
-
Барилгын талбай дээр ажиллаж байгаа ажилчины хөл шигдсэн, харин хүнд краны гинжит дугуй яагаад шигдээгүй байна вэ? Учрыг тайлбарлана уу?
......................................................................................................................................................................................................................................................................................[1]
A.Суурийн талбай ихтэй
b. Краны жинг тооцно уу?
жин= ............... Н [2]
A.P=m*g=8500 кг*10Н/кг = 85000 Н=85 кН
c. Краны гинжит дугуйн газартай харилцах нийт талбай 3.4 м2 . Краны газарт учруулах даралтыг тооцоолно уу?
P = ................. Па [2]
A..P=F/S= 85 кН /3.4 м2= 85000 Н /3.4 м2=25000 Па=25 кПа
Далайн усан аквариумыг зурагт харуулжээ.
Танкны урт 60 м, өргөн нь 30 м, далайн усны гүн 10 м, усны нягт 1030 кг/м3 .
a. Усны танкны доторх усны эзлэхүүнийг олоорой
V= ................. [1]
A.V=l*w*h= 60 м*30 м*10 м=18 000 м3
b. Усан аквариум дахь нийт далайн усны массыг олоорой.
m= ................. кг [2]
A.m=V*ρ=18 000 м3*1030 кгм3=18 540 000 кг
c. Аквариум дотор М цэг сонгон авсан бөгөөд түүний даралт 51.5 кПа. М цэгийн гүнийг олно уу?
H= ................... м [2]
A.
Сансрын нисгэгч Дэлхий дээр 85кг масстай. Хүндийн хүчний тогтмол 10Н/кг.
a. Дэлхий дээрх сансрын нисгэгчийн жинг тооцоолно уу?
P = ................ Н [2]
b. Дараах өгүүлбэрийг гүйцээнэ үү?
Дэлхий дээрх сансрын нисгэгчийн ..........Н жинтэй, харилцан үйлчлэлийн хүч нь сансрын нисгэгч ,........................... хоёрын хооронд байна. [1]
A.850 Н, Дэлхий
c. Саран дээрх сансрын нисгэгчийн масс хэд вэ?
m= ................ кг
Саран дээрх сансрын нисгэгчийн жин хэд вэ?
P= ................. Н [2]
Барилгын тоосго зурагт өгсөн хэмжээтэйгээр өгөгдсөн байна.
a. Тоосгоны суурьт дарах даралтыг ямар томьёогоор тооцоолох вэ?
A.
b. Хэрвээ тоосгыг яг ийм хэмжээтэй тосоор соливол даралт нь яаж өөрчлөгдөх вэ? Тооцоолно уу? ρ=800 кг/м3
P = .................... Па [2]
A.
c. b) тооцооллоос усны ширээний гадаргууд үйлчлэх хүчийг олоорой?
F = .................. Н [2]
A.
-
-
Биеийг нэг талаас хэд хэдэн хүчээр үйлчлэхэд бие тэнцвэрээ алдаагүй шалтгааны хоёр нөхцлийг тайлбарлаж бичээрэй.
-
........................................................................................................................................
-
....................................................................................................................................[2]
-
-
A.Тайвны үрэлтийн хүчнээс бага хүчээр татсан
Ижил хүчээр эсрэг чиглэлд татсан
Ижил хүчээр хоёр талаас нь түлхсэн
Гарын 150 Н жинтэй ачааг өргөж байгааг Зураг -1т харуулсан байна.
Гарын массын төвөөс үйлчилж буй шууны жин 20 Н. F- гарын шөрмөсний татах хүч, P-тохойны тулах цэг, P тулах цэгээс үйлчилж байгаа хүч хүртлэх зайнуудыг харуулсан байна.
b. Ачааг өргөж байх үеийн тэнцвэрийн нөхцөлийг бичээрэй.
............................................................................................................ [1]
A.2 см * F = 15 см *20 Н + 33 см * 150 Н
c. Р цэгтэй харьцангуй хүчний моментын нөхцлөөс F хүчийг тооцоол.
F = ................ Н [2]
A.
1 м урттай шугамын тулгуурыг 50 см цэг дээр тогтоожээ.
a. Шугамны массын төв хаана байхыг илэрхийл.
......................................................................................................................................................................................................................................................................................[1]
A.Төв цэгээс баруун гар тийш байрлана.
b. Зурагт харуулсанаар алим ба 0.40 Н жинтэй ачааг 50 см дахь цэгийн хоёр талд тэнцвэртэйгээр байрлуулсан байна.
Хуваарьгүй шугаман дээр алимыг 25 см, 0.40 Н жинтай ачааг 45 см зайд байрлуулжээ.
Алимны жинг тооцоолоорой.
F= ........................ Н [2]
A.
c. Тулгуурын цэгээс алимны зайг 20 см болгосон бол ачааг хэдэн см зайд шилжүүлэх шаардлагатай вэ?
= .................... см [2]
A.
9000 кг масстай хүнд краныг зурагт харуулжээ. Кран барилгын шаварлаг талбайд ажиллаж байна.
-
Барилгын талбай дээр ажиллаж байгаа ажилчины хөл шигдсэн, харин хүнд краны гинжит дугуй яагаад шигдээгүй байна вэ? Учрыг тайлбарлана уу?
......................................................................................................................................................................................................................................................................................[1]
A.Суурийн талбай ихтэй
b. Краны жинг тооцно уу?
жин= ............... Н [2]
A.P=m*g=9000 кг*10Нкг=90000 Н=90 кН
c. Краны гинжит дугуйн газартай харилцах нийт талбай 4.5 м2 . Краны газарт учруулах даралтыг тооцоолно уу?
P = ................. Па [2]
A.P=F/S= 90 кН /4.5 м2= 90000 Н /4.5 м2=20000 Па=20 кПа