АЙСУЙ БАЯРЫН ЗӨН
Сайн гашууны хойд энгэр дээр Давгадорж гуайнх манай хоёр айл зусна. Хоёрхон гэр болохоор өнжөөд л хонины ээлж ирнэ. Идээ цагаа аргал түлш гээд ээж явахгүй, давхар биетэй гээд эгч морь мал унахгүй. Би л явна, явахдаа бөгтөр халзангаар шүү. Яая даа гэж бодно. Адуунд ид л хорхойсож байсан цаг санж, хонинд явна гэхээс дургүй хүрнэ. Хазаар даран дүүхэлзсэн агсам хээр морь уначихсан, суналзсан урт уурга барьчихсан адуу цуглуулаад давхиж явахаас өөр сайхан юм надад үл харагдана. Тэгээд ч бөгтөр халзангаас өөр мориор явахгүй гэдгийг мэдэх болохоор бүр ч урваганана. Нэг өдөр хонинд явна гэхээс бүр дургүй хүрч явахгүй гэж урваганадгаар урваганасанд, аав “Хонь шиг амгалан амьтан хаа байна. Тэнгэр тогтуун, бэлчээр соргог бол гэрийн гаднаас л налайгаад бэлччихнэ. Нар даган налайсаар байгаад л хотондоо ороод ирнэ. Тийм ч дээрээс хүүхдийг хар багаас нь хонь хариулгаж сэтгэл санааг нь тогтоож байж адууны хойноос мордуулдаг юм.
Юу юуны туханд хүрээгүй байхад нь адуу шиг сэргэлэн, үргэж бусгасан мал дагуулчхаар сэтгэл нь тогтноогүй бага залуу хүн бодох санах юмгүй ойворгон сагсуу ч болж мэднэ. Хар нялхаасаа хонь хариулсан хүн гэдэг чинь ядаж л унасан мориныхоо амьсгааг дарахтай болдог юм. Мориныхоо амьсгааг даран сажилж явах зуураа л хүн чинь хэлсэн үг, хийсэн үйлээ цэгнэн боддог юм. Учир зүггүй чавхдаж яваа амьтан ямар юмаа бодох вэ дээ” гэж сургамжлав. Гарцаагүй явах болж гэдгээ мэдмэгцээ би “Тэгвэл би өөр мориор явна” гээтхэв.
Аав намайг нэвт шувт харах мэт над руу удаан ширтсэнээ “Чи арай морио голж байгаа юм биш биз. Морь гэдэг чинь хүн голно уу гэхээс хүнд гологдохоор хийморьтой амьтан биш шүү. Тийм дээрээс хул хонгор зүстэй байгаа юм. Болоо ч үгүй байна. Нас шүд нь гүйцээд ирэхээр яах ч юм билээ. Урдаа улаан хөлтэй юм гишгүүлэхгүй хурц амьтан гараад ирэх ч юм билүү. Юм гэдэг болзолгүй. Эр хүн морь хоёрыг басаж болдоггүй юм гэнэ билээ. Одоохондоо яахав, хонь дагаж номхорч л байг. Бяр сууж хатуужаад ирэхээр нь аав нь уяж үзэх гэж байгаа юм” гэж тайвнаар хэлэв.
“Энэ бид хоёрын хурдны морь болох ч ёстой өдий байх аа” гэж би амандаа үглэн дуртай дургүй хониныхоо хойноос пог пог шогшуулсаар очив. Хонь маань бэлчээртээ хүрчихсэн цацсан шагай шиг налайж харагдана. Би бөгтөр халзангийнхаа амыг нь татан гэлдрүүлж, хөл доороос шахуу дэрхийн нисэх ногтруу, их талын дунд энд тэндгүй сэрвэлзэх тэмээ малын бараа харж сэтгэл онгойн хэдхэн мөчийн өмнө уурлаж ундууцаж явснаа таг мартан хониныхоо дэргэдэх бяцхан толгой дээр гарч мориноосоо буун “Муу халзан морио арай ч хэтрүүлчхэв үү дээ. Нутаг усандаа зартай хурдан морь болчихыг хэн байг гэх юм” хэмээн бодож магнайг нь илэхэд хээр үрээ таатайяа нүд анин талимаарч амгай тэнхлэг шаргиулан эвшээв. “Эзэндээ баяр зөгнөж морь эвшээдэг” гэдэг өвгөдийн үг санаанд орж, бэлгэшээн шившээд, морио амгайвчилж өөрөө дэргэд нь дээшээ харан хэвтэв. Асар хөх тэнгэр хязгаар алдран цэлийж, их талын амгаланд санаа сэтгэл уусан би гэгч хүмүүний энэхэн зулзага байхгүй ч болчихсон юм шиг эргэн тойрон чимээгүй дүнсийнэ. Тэгснээ гэнэт халзан үрээний ногоо шижигнэтэл хазах чимээ, голио царцааны шаргих дуун , бас хаа нэгтээгээс ирж яваа айсуй баярын зөн сэтгэл гижигдэнэ.
Нээрээ ямар гээчийн баяр ирж, намайг хэрхэн баярлуулах юм бол оо. Д. Батбаяр
Эхэд юуны тухай, ямар асуудал дэвшүүлснийг тодорхойлон бичээрэй.
Монголчуудын үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх арга ухааны тухай,
Юмыг голж, шилж болохгүй. Юмны наадах цаадах учир шалтгааныг олж байж аливаад хандах хэрэгтэй.
Аав нь яагаад заавал бөгтөр халзангаар хонинд явуулах болсон шалтгааныг 2 оос доошгүй баримтаар батлан бичээрэй.
Сэтгэл санааг нь тогтоож байж, мориныхоо амьсгааг даран сажилж явах зуураа л хүн чинь хэлсэн үг, хийсэн үйлээ цэгнэн боддог.
Дээрх эхэд хүүхэд багаасаа хонь хариулах нь ямар зан чанарыг төлөвшүүлдэг гэж үзсэн байна вэ?
Унасан мориныхоо амьсгааг дарахтай болдог юм. Хэлсэн үг, хийсэн үйлээ цэгнэн боддог болгодог.
Дараах үгсийн утгыг тайлбарлан бичнэ үү.
хорхойсох
дүүхэлзэх
хул
Хүний юманд хүсэн дурлах, ямар нэгэн юмыг хийх гэхээс байж ядах,
Толгой өргөн, чээж түрж ганхан гунхан хөдөлж явах,
Хонгор зүсэмтэй ойролцоо, шаравтар, адууны нэгэн зүс
Эхээс дүрслэх ур маяг бүхий үг 3 ыг олж тайлбарлан бичээрэй.
цацсан шагай шиг,
нэвт шувт харах мэт,
хүмүүний энэхэн зулзага байхгүй ч болчихсон юм шиг гэх мэт
“Чи арай морио голж байгаа юм биш биз. Морь гэдэг чинь хүн голно уу гэхээс хүнд гологдохоор амьтан биш” гэсэн өгүүлбэрийн санааг цааш үргэлжлүүлэн 40-50 үгэнд багтаан дэлгэрүүлж бичээрэй.
Хүүрнэн бичих
Дараах эхийг үндэсний бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.
ᠠᠯᠢᠪᠠ ᠳᠤ ᠲᠡᠪᠴᠢᠶᠡᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠢᠬᠤ ᠨᠢ ᠴᠢᠬᠤᠯᠠ᠃ ᠪᠡᠶᠠ ᠪᠡᠨ ᠪᠠᠷᠢᠵᠤ ᠪᠠᠷᠳᠠᠮ ᠰᠡᠳᠭᠢᠯ ᠢ ᠲᠡᠪᠴᠢᠬᠦ ᠨᠢ ᠵᠦᠪ ᠶᠤᠮ᠃ ᠶᠠᠯᠢᠮ ᠦᠭᠡᠢ ᠶᠠᠭᠤᠮᠠᠨ ᠳᠤ ᠠᠭᠤᠷᠯᠠᠬᠤ ᠠᠳᠠᠭᠠ ᠬᠣᠷᠤᠰᠤᠯ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠨᠢ ᠭᠦᠮᠦᠨ ᠴᠢᠨᠠᠷ ᠢᠢᠠᠨ ᠠᠯᠳᠠᠵᠤ ᠪᠠᠢᠭᠠ ᠢᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢ᠃
Аливаад тэвчээртэй байх нь чухал. Биеэ барьж бардам сэтгэлийг тэвчих нь зөв юм. Ялимгүй юманд уурлах , атаа хорсол хадгалах нь хүн чанараа алдаж байгаагийн шинж.
Дээрх “АЙСУЙ БАЯРЫН ЗӨН” эхэд монгол хүний морио хайрлах сэтгэл, хийморьлог энэ амьтныг голж болохгүй тухай өгүүлжээ. Эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан “Морио дээдлэх монгол ёс” сэдвээр 180-200 үгэнд багтаан эх зохион бичээрэй.
Бичихдээ: Дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.
Эхлэл хэсэгт: Морь нь нүүдэлчин монголчуудын амьдралд тэр тусмаа малчдын өдөр тутмын унаа болон хэрэглэгддэг тухай бичих
Гол хэсэгт: Монголчуудын морио хэрхэн дээдэлдэг тухай баримтад үндэслэн бичих
Төгсгөл хэсэгт: Морьдоо хайрлаж хамгаалах, өсгөн үржүүлэх талаар өөрийн бодлыг бичиж төгсгөх
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Амгалан цагаан заан
Заанд магтууштай зан чанар яасан ч их юм бэ дээ. Амар амгалан, ухаалаг, авьяаслаг, ажилч хөдөлмөрч гээд л. Ази хүмүүс заанаар голдуу модны ажил хийлгэдэг байна. Ойд бэлтгэсэн бүдүүн, бүдүүн гуалингуудыг хошуугаараа ороон зөөдөг. Мод цагаалах гэж ярьдаг даа. Тэд өөдөө газар тааралдвал заримдаа модыг духаараа мөргөж араас нь өвдөглөн түрж байдаг юм билээ. Ийнхүү модыг унаа хүрэх газарт юм уу эсвэл сал болгон урсгах голын тохойд авчирч хаядаг. Мөн “Хөрөө рам”-д заанууд их ажиллана. Зүссэн банзыг нямбайлан хураана. Үртсийг нь хошуугаараа тоос сорогч мэт үлээн цэвэрлэдэг аж. Түүний булчинлаг урт хошуу ажилд тун эвлэг. Модчин заанууд эзэнтэй, эзэнгүй ажиллаад сурчихсан байдаг гэхээр тэр ямар ухаалаг нямбай амьтан болох нь ойлгогдож байгаа биз. Жин үдийн халуун шарж завсарлагааны хонх дуугармагц заанууд бүгд амарцгаадаг гэсэн. Энэ үедээ харин яаж ч байсан ажил хийхгүй. Гол руу орж биеэ усаар шавшин сэрүүцэхийн зэрэгцээ усны ургамлаар үдийн зоог барьдаг ажээ.
Заанд муулах ганцхан зан бий. Тэр айхтар хонзогнуур зуумхай амьтан. Хүмүүс ярилцдаг. “Заан мартдаггүй” гэж. Нэгэн модчин зааны тухай өгүүлье. Тугал байхад нь нэг нөхөр их зовоодог байж л дээ. Хоёр дэлбэн чихийг нь цоолж шургаагнаас уяж даапаалдаг байж. Орой эхийгээ иртэл уйлдаг байв. Эх нь аргадаж, эзэн үсрэн бууж салгаж өгдөг байсан байна. Хорин жилийн дараа залуу зааныг нөгөөх шоглодог эр нь худалдаж авчээ. Гэтэл түүнийг эхний орой заан нуруунаасаа хэмхэртэл нь шидсэн байна. Хүн мартчихаад байхад заан мартаагүй багын явдлаа гэнэт санаж хорссон нь энэ юм. Эхнэр нь уурлан хашгичиж “ Биднийг тэжээдэг ганц хүнийг чи тэжээгээрэй” гэж загнажээ. Заан туйлын их гэмшсэн мэт хонов. Маргаашнаас нь ганцаараа модонд явж эхэлжээ. Эзэнгүй заанаар модчингууд гурван зааны ажил хийлгэдэг байж. Тавхай нь цоорчээ. Зааны тавхай машины дугуй шиг хийтэй байдаг. Цоорсон тавхай хийгүй шалчийж догонцон явдаг болов. Баашилсан эзэн өрөвдөж түүнээс хойш хоорондоо тун эвтэй найртай болцгоосон ажээ.
Заан удаан үрждэг амьтан. Зуу шахам наслахдаа гуравхан удаа төрнө. Хээлээ гурван жил тээнэ. Тэгэхдээ үржил нь хурдан байж ч бас болохгүй л дээ. Хэрэв харх шиг хурдан үрждэг бол энэ том амьтныг дэлхий даахаа больж мэдэх юм. Жин нь долоон тонн хүрдэг амьтан шүү дээ.
Амгалан цагаан заан адгаж тэвдэхгүй. Түүнийг нь дагаад амьдрал нь ч урт удаан налайдаг юм гэсэн. Өөрөө л яарахгүй бол яарч шамдуулдаггүй ч байж мэдэх хорвоо юм биш үү гэсэн бодол төрнөм.
Цагаан зааныг ухаалаг зан чанартай гэсний учир юу вэ?
Модыг унаа хүрэх газарт юм уу эсвэл сал болгон урсгах голын тохойд авирч хаядаг. Мөн “Хөрөө рам”-д заанууд их ажиллана. Зүссэн банзыг нямбайлан хураана. Үртсийг нь хошуугаараа тоос сорогч мэт үлээн цэвэрлэдэг.
Зааны гадаад, дотоод 2 шинжийг тоочин бичнэ үү.
Амар амгалан, ухаалаг, авьяаслаг, ажилч хөдөлмөрч, эвсэг найрсаг, Булчинлаг урт хошуутай, зааны тавхай машины дугуй шиг хийтэй байдаг.
Дараах үгсийн утгыг тайлбарлан бичнэ үү.
гуалин
хонзогнуур
Мөчрийг нь шулж зассан бүдүүн урт мод,
Бусдад хонзон санах, өшөөрхөх
Зааныг ухаалаг, хөдөлмөрч амьтан гэсэн баримтад үндэслэн төрсөн сэтгэгдлээ бичнэ үү.
Өөрийн бодолд тулгуурлан хүүрнэн бичнэ.
Баймж утга илэрхийлсэн үг хэллэг 3 ыг ялган бичээд утгыг тайлбарлана уу.
баашилсан, өрөвдөж, даапаалах, уйлах, шоглох гэх мэт
Энэрч хайрлах,
Бусдыг тайван байлгахгүй өдөх шоглох,
Өвдөх, гомдох зэрэг сэтгэл хөдлөлөөс болж нулимс гарах
“Заан харх шиг хурдан үрждэг бол энэ том амьтныг дэлхий даахаа больж мэдэх юм” гэсэн өгүүлбэрийг өөрийн үгээр 40-50 үгэнд багтаан дүгнэн бичээрэй.
Эргэцүүлэн тайлбарлаж бичнэ.
Дараах эхийг үндэсний бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.
ᠡᠬᠡ ᠣᠷᠣᠨ ᠢᠢᠠᠨ ᠡᠰᠡ ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠡᠬᠡ ᠢᠢ ᠪᠡᠨ ᠴᠤ ᠡᠰᠡ ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠨᠠ᠃ ᠦᠪᠡᠷ ᠡᠴᠡ ᠪᠡᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠢ ᠦᠷᠤᠪᠳᠤᠵᠤ ᠦᠷᠤᠰᠢᠶᠡᠬᠦ ᠢᠢ ᠡᠰᠡ ᠮᠡᠳᠡᠨᠠ᠃ ᠰᠠᠪᠠ ᠶᠢᠷᠳᠢᠨᠴᠦ ᠬᠢᠭᠡᠳ ᠠᠮᠢᠳᠠᠨ ᠡᠨᠡᠷᠢᠬᠦ ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠬᠤ ᠠᠴᠢᠯᠠᠬᠤ ᠰᠡᠳᠭᠢᠯ ᠡᠴᠡ ᠡᠭᠦᠰᠦᠨᠠ ᠭᠡᠵᠦ ᠪᠣᠳᠤᠳᠠᠭ᠃
Эх орноо эс хайрласан хүн эхийгээ ч эс хайрлана, юуг ч эс хайрлана. Өөрөөсөө бусдыг өрөвдөж өршөөлийг эс мэднэ. Сав ертөнц хийгээд амьтныг энэрэх хайрлах ачлах сэтгэлээс үүснэ гэж боддог.
“Амгалан цагаан заан” эхэд зааны тухай өгүүлэхдээ сонирхолтой баримт ашиглан илэрхийлжээ. Эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан “Ховордож буй аргалийг хамгаалах миний бодол” сэдвээр үе тэнгийнхэн, найз нөхдөдөө уриалах зорилгоор 180-200 үгэнд багтаан эх зохион бичээрэй
Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.
Эхлэл хэсэгт: Монгол улсад ховордож буй аргалийн талаар мэдээлэл өгөх
Гол хэсэгт : Тухайн амьтан ямар шалтгааны улмаас цөөрч байгаа талаар бичих
Төгсгөл хэсэгт: Тухайн амьтныг хайрлан хамгаалах арга болон ач холбогдлыг үе тэнгийнхэндээ уриалан бичиж болно.
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу.
Нэгэн зүйл. Монгол газарт Шинэ засаг дэлгэрүүлэх нэрээр шалтгаалж олон иргэнийг нэн үлэмж хуруулан халхын хойд хязгаарын хэд хэдэн хошууны нутгийг зөвд нь хагалан тариа тариулж нутаглан суулгахаар нэгэнт тогтоон бүхий нь Монголын амьдралыг нэгмөсөн тасалж, харьяа хязгаар захыг батлая гэсэн санаа лавтайяа мөний тул цухалдаж хорсох билээ.
а) Монгол газарт шинэ засаг дэлгэрүүлэх болсон гэж юуг хэлж байна вэ? Асуултанд хариулж бичнэ үү.
- ...................................
Шинэ засгийн бодлого
b) Энэхүү бодлогоор ямар хүмүүсээр монгол нутагт тариа тариулах болсон нийгмийн аль хүрээнд хамаарахыг тайлбарлаж бичнэ үү.
- ..............................................
..............................................
Хятад иргэд
Эдийн засгийн хүрээнд
с) Энэхүү бодлогоор монголын хойд хилээр олон иргэдийг тариа тариулан суулгах болсон шалтгааныг тодорхойлж бичнэ үү.
- ..................................................
- ...............................................................
Монголчуудын гадна холбоо харилцааг таслах
Монголчууд хятадчилан уусна.
Монголыг хятадын нэг муж болно гэх мэтээр хариулсан
Амгалан цагаан заан
Заанд магтууштай зан чанар яасан ч их юм бэ дээ. Амар амгалан, ухаалаг, авьяаслаг, ажилч хөдөлмөрч гээд л. Ази хүмүүс заанаар голдуу модны ажил хийлгэдэг байна. Ойд бэлтгэсэн бүдүүн, бүдүүн гуалингуудыг хошуугаараа ороон зөөдөг. Мод цагаалах гэж ярьдаг даа. Тэд өөдөө газар тааралдвал заримдаа модыг духаараа мөргөж араас нь өвдөглөн түрж байдаг юм билээ. Ийнхүү модыг унаа хүрэх газарт юм уу эсвэл сал болгон урсгах голын тохойд авчирч хаядаг. Мөн “Хөрөө рам”-д заанууд их ажиллана. Зүссэн банзыг нямбайлан хураана. Үртсийг нь хошуугаараа тоос сорогч мэт үлээн цэвэрлэдэг аж. Түүний булчинлаг урт хошуу ажилд тун эвлэг. Модчин заанууд эзэнтэй, эзэнгүй ажиллаад сурчихсан байдаг гэхээр тэр ямар ухаалаг нямбай амьтан болох нь ойлгогдож байгаа биз. Жин үдийн халуун шарж завсарлагааны хонх дуугармагц заанууд бүгд амарцгаадаг гэсэн. Энэ үедээ харин яаж ч байсан ажил хийхгүй. Гол руу орж биеэ усаар шавшин сэрүүцэхийн зэрэгцээ усны ургамлаар үдийн зоог барьдаг ажээ.
Заанд муулах ганцхан зан бий. Тэр айхтар хонзогнуур зуумхай амьтан. Хүмүүс ярилцдаг. “Заан мартдаггүй” гэж. Нэгэн модчин зааны тухай өгүүлье. Тугал байхад нь нэг нөхөр их зовоодог байж л дээ. Хоёр дэлбэн чихийг нь цоолж шургаагнаас уяж даапаалдаг байж. Орой эхийгээ иртэл уйлдаг байв. Эх нь аргадаж, эзэн үсрэн бууж салгаж өгдөг байсан байна. Хорин жилийн дараа залуу зааныг нөгөөх шоглодог эр нь худалдаж авчээ. Гэтэл түүнийг эхний орой заан нуруунаасаа хэмхэртэл нь шидсэн байна. Хүн мартчихаад байхад заан мартаагүй багын явдлаа гэнэт санаж хорссон нь энэ юм. Эхнэр нь уурлан хашгичиж “ Биднийг тэжээдэг ганц хүнийг чи тэжээгээрэй” гэж загнажээ. Заан туйлын их гэмшсэн мэт хонов. Маргаашнаас нь ганцаараа модонд явж эхэлжээ. Эзэнгүй заанаар модчингууд гурван зааны ажил хийлгэдэг байж. Тавхай нь цоорчээ. Зааны тавхай машины дугуй шиг хийтэй байдаг. Цоорсон тавхай хийгүй шалчийж догонцон явдаг болов. Баашилсан эзэн өрөвдөж түүнээс хойш хоорондоо тун эвтэй найртай болцгоосон ажээ.
Заан удаан үрждэг амьтан. Зуу шахам наслахдаа гуравхан удаа төрнө. Хээлээ гурван жил тээнэ. Тэгэхдээ үржил нь хурдан байж ч бас болохгүй л дээ. Хэрэв харх шиг хурдан үрждэг бол энэ том амьтныг дэлхий даахаа больж мэдэх юм. Жин нь долоон тонн хүрдэг амьтан шүү дээ.
Амгалан цагаан заан адгаж тэвдэхгүй. Түүнийг нь дагаад амьдрал нь ч урт удаан налайдаг юм гэсэн. Өөрөө л яарахгүй бол яарч шамдуулдаггүй ч байж мэдэх хорвоо юм биш үү гэсэн бодол төрнөм.
Цагаан зааны голлон хийдэг ажил юу вэ?
Модны ажил хийлгэдэг . Ойд бэлтгэсэн бүдүүн бүдүүн гуалингуудыг хошуугаараа ороон зөөдөг.
Зааны сайн, муу зан чанарыг нэрлэн бичнэ үү.
Амар амгалан, ухаалаг, авьяаслаг, ажилч хөдөлмөрч, хонзогнуур зуумхай амьтан. Заан мартдаггүй, ухаалаг, нямбай амьтан
Дараах үгсийн утгыг тайлбарлан бичээрэй
мод цагаалах
даапаалах
а. Модны холтос, хальсыг авах,
б. Модыг ачихад бэрхшээл саад багатай цагаан газар аваачих ,
Дооглох, даажигнах, тохуурхах
Зааныг ухаалаг, амгалан, авьяаслаг, хөдөлмөрч амьтан гэж нэрлэдгийн учрыг тайлбарлан бичнэ үү.
Баримтад тулгуурлан өөрийн үзэл бодолтой уялдуулан бичнэ.
Өгүүлэгчийн сэтгэлиййн өнгө аясыг илэрхийлсэн үг хэллэг 3 ыг ялган бичиж тайлбарлана уу.
баашилсан, өрөвдөж, даапаалах уйлах, шоглох гэх мэт
өрөвдөх- энэрч хайрлах,
шоглох- бусдыг тайван байлгахгүй өдөх,
уйлах- Өвдөх , гомдох зэрэг сэтгэл хөдлөлөөс болж нүднээс нулимс гарах
“Өөрөө л яарахгүй бол яарч шамдуулдаггүй ч байж мэдэх хорвоо юм биш үү” гэсэн санааг өөрийн үгээр 40-50 үгэнд багтаан дүгнэн бичээрэй.
Эшлэл татан санаагаа илэрхийлэн бичих
Дараах эхийг үндэсний бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.
ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠢ ᠠᠵᠢᠯ ᠢᠢᠠᠷ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠢ ᠴᠢᠷᠮᠠᠢᠯᠳᠠ ᠪᠠᠷ᠂ᠠᠢᠯ ᠠᠢᠮᠠᠭ ᠠᠶᠠ ᠲᠠᠢ ᠨᠢ ᠰᠠᠢᠬᠠᠨ᠂ ᠠᠬᠠ ᠳᠡᠭᠦᠦ ᠨᠠᠷ ᠨᠠᠢᠷ ᠲᠠᠢ ᠨᠢ ᠰᠠᠢᠬᠠᠨ᠂ ᠠᠯᠳᠠ ᠪᠠᠷ ᠰᠣᠯᠢᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠴᠠᠭ ᠡᠷᠳᠡᠨᠢ᠂ ᠠᠬᠢᠭᠠᠳ ᠣᠯᠳᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠨᠠᠰᠤ ᠡᠷᠳᠡᠨᠢ᠃
Амьдралыг ажлаар Амжилтыг чармайлтаар. Айл аймаг аятай нь сайхан Ах дүү нар найртай нь сайхан. Алтаар солихгүй цаг эрдэнэ Ахиад олдохгүй нас эрдэнэ
“Амгалан цагаан заан” эхэд зааны тухай өгүүлэхдээ сонирхолтой баримт ашиглан илэрхийлжээ. Эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан “Ховордож буй аргалийг хамгаалах миний бодол” сэдвээр үе тэнгийнхэн, найз нөхдөдөө уриалах зорилгоор 180-200 үгэнд багтаан эх зохион бичээрэй
Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.
Эхлэл хэсэгт: Монгол улсад ховордож буй аргалийн талаар мэдээлэл өгөх
Гол хэсэгт : Тухайн амьтан ямар шалтгааны улмаас цөөрч байгаа талаар бичих
Төгсгөл хэсэгт: Тухайн амьтныг хайрлан хамгаалах арга болон ач холбогдлыг үе тэнгийнхэндээ уриалан бичиж болно.
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Эх-6-Б хувилбар
Төрсөн өдрийн бэлэг
Аав нь Одхүүгийн төрсөн өдрөөр гар чийдэн бэлэглэлээ. Мөнгөлөг цагаан гэртэй. Асааж унтраах улаан ногоон товчлууртай. Одхүү бэлгээ тэврэн дэвхцээд бөөн баяр. Тэр дороо л авдрын ар, орны хөндийгөөр гэрэлтүүлэн хол ойрын тусгалыг нь шалгаж эхэллээ.Бүрэнхий болохоор хашаан дотроо тоглож болно гэж аав нь зөвшөөрлөө.
Хаврын намуухан үдэш алгуурхан айлчилж одод түгж, бүлээхэн салхи сэвэлзэнэ.Одхүү гар чийдэнгээ мэлс мэлсхийтэл асааж, бүхнийг гэрэлтүүлж эрхэлнэ.
Сагсгар жаахан гөлөг нь гар чийдэнгийн гэрэлд үе үе орж, илбэдүүлсэн мэт болж гайхна. Гэтэл үүдэнд шүгэл тас хийж, түүний сайн найз Дорлиг дуудав. Түүнд гар чийдэн байгаа боловч зай нь аль хэдийн дуусчихжээ.Тэд уулзаад нуугдаж тоглолоо.Тэгээд удалгүй уйдаж хашаанаасаа гарч, үлгэрийн мэт адал явдал хайхаар шийдэв. Хамгийн анхны учраа нь хажуу айлаасаа том гэгчийн шүүрэн шанага барьсаар гарч ирсэн 5а ангийн сурагч Туяа байлаа. Хөвгүүд Туяагийн нүүрэн дээр гэрэл анивчуулан ээрч:
-Онц сурлагатан Туяад оройн мэнд хүргэе гэж зэрэг шахам мэхэсхийн ёсоллоо.
-Та хоёр чинь яачихаад байгаа юм бэ? Эмээ боорцог чанаж байгаа. Шүүрэн шанага хурдан авчир гэсэн.Би яарч явна гэхэд Дорлиг:
- Шүүрэн шанагаа толгойдоо углаад “Одхүү чамд төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж гурван удаа ёсол. Тэгвэл явуулна. Туяа:
-Дорлиг чи яасан муухай хүүхэд вэ.Чи ч охидыг л дээрэлхэнэ дээ гэвэл Одхүүгээс гар чийдэнг нь булаан авч, Туяагийн бараг хамрыг нь шүргэх шахам тулгав.
Туяа тэгтэл, Ээж ээ! гээд байдаг чадлаараа хашхирах нь тэр. Хөвгүүд ч гудамжны үзүүр тойрон зугтаж амжлаа.Туяаг ч сайхан айлгалаа. Одоо чиний гар чийдэнгийн холын тусгалыг шалгаж үзье. Автобусны буудал руу явъя гэхэд Одхүүд сонирхолтой санагдаад үгүй гэсэнгүй ёстой догь санаа байна шүү гээд хүлээн авлаа. Тэднийг буудал хүрэх замд хүмүүс элдэв зарлал нааж заншсан их өндөр төмөр шон тааралдлаа. Одхүү шон өөд гэрэл тусган:
... Хашаа байшин зарна... 101 тоотод мод зарж байна... гэх мэтээр чанга дуугаар уншина. Дорлиг:
-Зай нь муудаж байх шиг байна. Зарим бичиг нь харагдахгүй юм.Хамгийн дээд талд наасан бичгэн дээр тусга уншиж чадсангүй. Одхүү:
-Намайг өргө, бичиг өөд авиръя. Хүмүүст би самбаатай мундаг харагдана даа гэж хөгжилтэй хэлэв.Одхүү дээш авирсаар бичгэнд бүр ойртож гар чийдэнгээ мэлсхийтэл асаалаа. Зарлалын үг үсэг ч тодоос тод дурайна.
“Энэ шонг өнөөдөр будсан тул хувцсаа будахаас болгоомжил” гэж бичжээ.
О.Сундуй
1.” үдэш” гэдэг үг ямар утга илэрхийлж байна вэ?
А. шөнө дунд болох
В. гэгээ орох үе
С. нар жаргаж бүрэнхий болох
D. харанхуй болох
2. Одхүүд аав нь юу бэлэглэсэн бэ?
А. Гар утас
В. гэрэл үүсгэгч
С. Гар чийдэн
D. гэрэлтүүлэгч
3.Дараах үгсийн утгын тайлбарыг олж, зөв харгалзуулсныг сонгоорой.
а. чийдэнгийн зай 1.тодорхой харагдах
b.мэлтийх 2. цайрч харагдах
c. түгэх 3.цахилгаан үүсгэвэр тэжээл
d.дурайх 4.харанхуй болж одод үзэгдэх
А. a-2, b-3, c-1, d-4
В. a-1, b-3, c-2, d-4
С.а-3, b-2, c-4, d-1
D. a-4, b-2, c-1, d-3
4. Сагсгар жаахан гөлөг нь гар чийдэнгийн гэрэлд үе үе орж, илбэдүүлсэн мэт болж гайхна. гэсэн хэсэгт ямар дүрслэл ашигласан байна вэ?
А. амьдчилал
В. багасгал
С. Зүйрлэл
D.ихэсгэл
5. Тэд уулзаад нуугдаж тоглолоо. ......................... удалгүй уйдаж хашаанаасаа гарч, үлгэрийн мэт адал явдал хайхаар шийдэв. гэсэн өгүүлбэрүүдийг аль холбоосоор холбох вэ? Сонгоорой.
A.Харин
B.Учир нь
C.Тэгээд
D.Гэтэл
Ганц үг гавхийдэггүйн учир
Дэлхий дээрх амьтдаас хамгийн өндөр нь яах аргагүй анааш юм. Африкийн ширэнгэ ойд амьдардаг энэ амьтны өндрийг эрдэмтэд бараг зургаан метр хүрнэ гэж үздэг. Ялангуяа түүний хөл хүзүү хоёр нь яахлаараа ингэж суначихдаг байна аа гэмээр урт. Анааш модны орой хавийн навч шилмүүсээр хооллодог. Тийм учир үргэлж өөдөө тэмүүлж амьдардгийн үр дүнд ийнхүү их өсгөлүүн болсон юм гэж зарим хүн ярьдаг. Бүх л эрхтэн нь дээшээ ургаж хоол руугаа тэмүүлжээ. Хэл нь навчинд хүрэх гэж сунасаар байгаад түүний урт нь 40 см –ээс ч илүү сунадаг бололтой.
Толгой жижиг. Урт хүзүүний үзүүрт толгой гэж ялгагдаад байх юм бараг байхгүй. Бас хоёр сөөсгөр үсэн эвэртэй. Харин ойрхноос харж чаддагсан бол хөөрхөн дүрлэгэр хар нүд битүү намирах сормосгон доороо тунарч байдаг байна. Түүний өнгө зүс нь ерөнхийдөө ухаа шаргал дэвсгэр дээр хүрэн бор өнгийн толбонуудтай. Энэ толбонууд нь хэдэн мянган жилд түм буман анааш төрөхөд нэг ч давтагддаггүй онцлогтой юм гэдэг.
Анааш доошоо тонгойж хоол олж идэх нь ховор. Хэрэв хааяа нэг амттан газраас зооглох болбол гарцаагүй өвдөглөж сөгдөхөд хүрдэг байна. Харин ус уухдаа тулбал урд хоёр хөлөө хоёр тийш нь сайн алцайлган тэлж намхан болж байж усандаа хүрнэ. Ийнхүү зовлонтой тонгойдгоосоо болоод ч тэр үү анааш хэдэн долоо хоног ус ч амсалгүй идсэн ургамлынхаа шүүсээр аргацаагаад байж чаддаг байж магадгүй юм. Тэд нийлж сүрэглэж амьдарна. Өглөө, оройн сэрүүнд ихээхэн идэвхтэй идшилж шөнө ялимгүй жаахан дугхийгээд авдаг байна. Тэгж унтахдаа их сонин. Аюул багатайхан ойн цоорхой олж урд хөлөө өвдгөөр нь нугалж харин хойд хөлийнхөө аль нэгийг хажуу тийш нь жийж урт хүзүүгээ гэдрэг нугалан жийсэн хөлийнхөө ард толгойгоо тавьж түр зуур дуг хийдэг байна. Нэг ёсондоо унтаж байгаа анаашны духыг илэх шаардлага гарвал толгойг нь биеийнх нь ард тэмтрэх шаардлага гарах нь байна. Ингэж их ажил болж болж хэвтсэн атлаа 10-20 минут уртдаа1 цаг гаруй нойр аваад босоод ирдэг байна.
Анааш их л найрсаг эвтэй амьтад. Хэрүүл зодоон бараг хийхгүй. Яагаад гэвэл тэд үг дуу маш цөөтэй. Зэрэг зиндаагаа ч сайн мэднэ. Басхүү хүчтэнийхээ өмнүүр хүчгүй нь зам хөндөлсөн гарна гэж үгүй. Бие биедээ урт хүзүүгээ доошлуулж толгой гудайлган хүндэтгэл үзүүлдэг. Харин сүргийн толгойлогч нарын хооронд хааяа зодоон болно. Тэд зодолдохдоо бас л өвөрмөц. Өөд өөдөөсөө харан хөлөө алцайлгаж цээжээ өвчүүгээр нь шахан нийлүүлж бат суурьтай зогсож авсныхаа дараа нөгөө урт хүзүүгээрээ бие биеэ шавхуурдан ороолгоно. Буурцган чинээ толгойгоо салтал шавхуурдацгаана. Тэгээд хэн их хүчтэй шавхуурдаж нөгөөгийнхөө хүзүүг өвтгөж чадсан нь ялагч болно. Ялагдсан нь хажуу тийшээ 2-3 алхам номхрон зогсож ялагчдаа ая тал засна. Яаж ая тал засах вэ гэхлээр нөгөөгийнхөө урт хүзүүт толгойг нуруун дэрээ тавиулж амраах гэх мэтээр. Түүнээс ялагдсаныгаа хөөх юм уу, хатуу туурайгаараа цавчих гэх мэтийн айхтар дайсагналцал үл гаргана.
Урт хэл хүзүү орооно хэмээх манайхны зүйр цэцэн үг байдаг. Анаашинд тийм юм ёстой байхгүй .Тэр харин урт хэлээ ашиглаж хэлээрээ газар ухаж чаддаг байна. Түүнээс бус илүү дутуу дуугарна гэж үгүй. Түүний хэл хүзүүгээ хоёр ч ороохоор урт боловч хэл амнаасаа болж баларна гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл тэр амьдралдаа нэг ч удаа дуугардаггүй юм. Ганц үг ганхийлгүй хорь шахам жил хорвоо дээр тоос хөдөлгөдөг байна.
Ертөнцийн сайн муу үйл бүхэн зөвхөн үгнээс үүддэг гэлцэнэ. Ж.Мягмарсүрэн Дэлхий дээрх хамгийн өндөр амьтны хоол тэжээлийг нэрлэнэ үү.
Анааш модны орой хавийн навч шилмүүсээр хооллодог.
Ганц үг гавхийдэггүй амьтны гадаад, дотоод шинжийг тоочин бичнэ үү.
Толгой жижиг. Урт хүзүүтэй, бас хоёр сөөсгөр үсэн эвэртэй, дүрлэгэр хар нүд битүү намирах сормостой. Өнгө зүс нь ерөнхийдөө ухаа шаргал дэвсгэр дээр хүрэн бор өнгийн толбонуудтай. Найрсаг эвтэй амьтад. Хэрүүл зодоон бараг хийхгүй. Яагаад гэвэл тэд үг дуу маш цөөтэй. Зэрэг зиндаагаа ч сайн мэддэг.
Эхээс таамагласан өнгө аястай хэсгийг олж бичнэ үү.
Хэл нь навчинд хүрэх гэж сунасаар байгаад түүний урт нь 40 см –ээс ч илүү сунадаг бололтой. Ийнхүү зовлонтой тонгойдогтоо ч болдог юм уу анааш хэдэн долоо хоног ус ч амсалгүй идсэн ургамлынхаа шүүсээр аргацаагаад байдаг байж магадгүй юм.
ая тал засах
их ажил болох
ганц үг гавхийдэггүй
гэсэн үгсийн утгыг тайлбарлан бичнэ үү.
зусардах, бялдуучлах, хүний байр байдалд тохируулах,
нэлээд бэлтгэх,
огт дуу гарахгүй байх
Дайсагнал үүсгээд байдаггүйн шалтгааныг тайлбарлан бичнэ үү.
Эвсэг найрсаг амьтан . Хэрүүл зодоон бараг хийхгүй. Яагаад гэвэл тэд үг дуу маш цөөтэй. Зэрэг зиндаагаа ч сайн мэднэ. Басхүү хүчтэнийхээ өмнүүр хүчгүй нь зам хөндөлсөн гарна гэж үгүй. Бие биедээ урт хүзүүгээ доошлуулж толгой гудайлган хүндэтгэл үзүүлдэг. Ялагдсан нь хажуу тийшээ 2-3 алхам номхрон зогсож ялагчдаа ая тал засна. Яаж ая тал засах вэ гэхлээр нөгөөгийнхөө урт хүзүүт толгойг нуруун дэрээ тавиулж амраах гэх мэтээр.
“Ертөнцийн сайн муу үйл бүхэн зөвхөн үгнээс үүддэг гэлцэнэ” гэсэн санааг 40-50 үгэнд багтаан дүгнэн бичээрэй.
Асуудал дэвшүүлэн хүүрнэн бичих
Дараах эхийг үндэсний бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.
ᠪᠢᠳᠡ ᠪᠦᠬᠦᠨ ᠣᠩᠭᠣᠨ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠪᠠᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢᠢᠠᠨ ᠬᠡᠷᠬᠢᠨ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠵᠤ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠵᠤ ᠪᠠᠢᠨᠠ ᠪᠤᠢ᠃ ᠬᠦᠮᠤᠨ ᠪᠦᠷᠢ ᠠᠶᠠ ᠲᠤᠬᠠᠳᠠᠢ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠣᠷᠴᠢᠨ ᠢᠢᠠᠨ ᠦᠪᠡᠷ ᠢᠢᠠᠨ ᠯᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠭᠦᠯᠬᠦ ᠤᠴᠢᠷᠳᠠᠢ ᠬᠡᠮᠡᠨ ᠵᠦᠪ ᠰᠡᠳᠭᠢᠯᠳᠡᠢ ᠪᠠᠢᠬᠤ ᠬᠡᠷᠡᠭᠲᠡᠢ᠃
Бид бүхэн онгон сайхан байгаль орчноо хэрхэн хадгалж хамгаалж байна вэ? Хүн бүр ая тухтай амьдрах орчноо өөрөө л бүрдүүлэх учиртай хэмээн зөв сэтгэлтэй байх хэрэгтэй.
Дээрх “Ганц үг гавхийдэггүйн учир” эхэд анааш нь хамгийн өндөр төдийгүй нэлээд сонирхолтой амьтан болох тухай өгүүлжээ. Эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан “ Эх дэлхийгээ хайрлан хамгаалъя” сэдвээр 180-200 үгэнд багтаан эх зохион бичээрэй. Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.
· Эхлэл хэсэг: Тухайн газар орон, ан амьтдын талаар мэдээлэл өгөх
· Гол хэсэг: Эх дэлхийгээ хайрлах болсон шалтгаанаа баримтад үндэслэн бичих
· Төгсгөл хэсэг : Эх дэлхийгээ хайрлан хамгаалах талаар өөрийн үзэл бодлыг дүгнэн бичиж төгсгөх
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Эх-6-А хувилбар
Төрсөн өдрийн бэлэг
Аав нь Одхүүгийн төрсөн өдрөөр гар чийдэн бэлэглэлээ. Мөнгөлөг цагаан гэртэй. Асааж унтраах улаан ногоон товчлууртай. Одхүү бэлгээ тэврэн дэвхцээд бөөн баяр. Тэр дороо л авдрын ар, орны хөндийгөөр гэрэлтүүлэн хол ойрын тусгалыг нь шалгаж эхэллээ.Бүрэнхий болохоор хашаан дотроо тоглож болно гэж аав нь зөвшөөрлөө.
Хаврын намуухан үдэш алгуурхан айлчилж одод түгж, бүлээхэн салхи сэвэлзэнэ.Одхүү гар чийдэнгээ мэлс мэлсхийтэл асааж, бүхнийг гэрэлтүүлж эрхэлнэ.
Сагсгар жаахан гөлөг нь гар чийдэнгийн гэрэлд үе үе орж, илбэдүүлсэн мэт болж гайхна. Гэтэл үүдэнд шүгэл тас хийж, түүний сайн найз Дорлиг дуудав. Түүнд гар чийдэн байгаа боловч зай нь аль хэдийн дуусчихжээ.Тэд уулзаад нуугдаж тоглолоо.Тэгээд удалгүй уйдаж хашаанаасаа гарч, үлгэрийн мэт адал явдал хайхаар шийдэв. Хамгийн анхны учраа нь хажуу айлаасаа том гэгчийн шүүрэн шанага барьсаар гарч ирсэн 5а ангийн сурагч Туяа байлаа. Хөвгүүд Туяагийн нүүрэн дээр гэрэл анивчуулан ээрч:
-Онц сурлагатан Туяад оройн мэнд хүргэе гэж зэрэг шахам мэхэсхийн ёсоллоо.
-Та хоёр чинь яачихаад байгаа юм бэ? Эмээ боорцог чанаж байгаа. Шүүрэн шанага хурдан авчир гэсэн.Би яарч явна гэхэд Дорлиг:
- Шүүрэн шанагаа толгойдоо углаад “Одхүү чамд төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж гурван удаа ёсол. Тэгвэл явуулна. Туяа:
-Дорлиг чи яасан муухай хүүхэд вэ.Чи ч охидыг л дээрэлхэнэ дээ гэвэл Одхүүгээс гар чийдэнг нь булаан авч, Туяагийн бараг хамрыг нь шүргэх шахам тулгав.
Туяа тэгтэл, Ээж ээ! гээд байдаг чадлаараа хашхирах нь тэр. Хөвгүүд ч гудамжны үзүүр тойрон зугтаж амжлаа.Туяаг ч сайхан айлгалаа. Одоо чиний гар чийдэнгийн холын тусгалыг шалгаж үзье. Автобусны буудал руу явъя гэхэд Одхүүд сонирхолтой санагдаад үгүй гэсэнгүй ёстой догь санаа байна шүү гээд хүлээн авлаа. Тэднийг буудал хүрэх замд хүмүүс элдэв зарлал нааж заншсан их өндөр төмөр шон тааралдлаа. Одхүү шон өөд гэрэл тусган:
... Хашаа байшин зарна... 101 тоотод мод зарж байна... гэх мэтээр чанга дуугаар уншина. Дорлиг:
-Зай нь муудаж байх шиг байна. Зарим бичиг нь харагдахгүй юм.Хамгийн дээд талд наасан бичгэн дээр тусга уншиж чадсангүй. Одхүү:
-Намайг өргө, бичиг өөд авиръя. Хүмүүст би самбаатай мундаг харагдана даа гэж хөгжилтэй хэлэв.Одхүү дээш авирсаар бичгэнд бүр ойртож гар чийдэнгээ мэлсхийтэл асаалаа. Зарлалын үг үсэг ч тодоос тод дурайна.
“Энэ шонг өнөөдөр будсан тул хувцсаа будахаас болгоомжил” гэж бичжээ.
О.Сундуй
1.”бүрэнхий ” гэдэг үг ямар утга илэрхийлж байна вэ?
А. шөнө дунд болох
В. тас харанхуй болох
С. үдшийн гэгээ тасрах үе
D. гэгээ орох үе
2. Туяа юу барьж явсан бэ?
А. Том халбага
В. Шүүрэн шанага
С. Цайны шүүр
D. Хогийн шүүр
3.Дараах үгсийн утгын тайлбарыг олж, зөв харгалзуулсныг сонгоорой.
а.тусгал 1.анх таарсан хүн
b. сэвэлзэх 2.салхи зөөлөн үлээх
c.төмөр шон 3.ойлгож гэрэлтүүлсэн дүрс
d.анхны учраа 4.газар суулгасан босоо төмөр
А. a-2, b-3, c-1, d-4
В. a-1, b-3, c-2, d-4
С.а-3, b-2, c-4, d-1
D. a-4, b-2, c-1, d-3
4. Тэгснээ удалгүй уйдаж хашаанаасаа гарч, үлгэрийн мэт адал явдал хайхаар шийдэв. гэсэн хэсэгт ямар дүрслэл ашигласан байна вэ?
А. амьдчилал
В. багасгал
С. Зүйрлэл
D.ихэсгэл
5. Сагсгар жаахан гөлөг нь гар чийдэнгийн гэрэлд үе үе орж, илбэдүүлсэн мэт болж гайхна. ..................үүдэнд шүгэл тас хийж, түүний сайн найз Дорлиг дуудав.
гэсэн өгүүлбэрүүдийг аль холбоосоор холбох вэ? Сонгоорой.
A.Харин
B.Учир нь
C.Гэтэл
D.Ингээд
6. Хамгийн анхны учраа нь хажуу айлаасаа том гэгчийн шүүрэн шанага барьсаар гарч ирсэн 5а ангийн сурагч Туяа байлаа. гэсэн өгүүлбэрт Туяа шүүрэн шанага барьсан учир нь юу вэ?
А. Одхүүд бэлэглэх учраас
В. Эмээ нь боорцог чанаж байгаа учраас
С. Шүүрэн шанагаа толгойдоо углах учраас
D. Дорлигт бэлэглэх учраас
7. Яагаад, ямар учраас гэсэн асуух үг ашиглан Туяа ээж ээ гэж хашхирах болсон шалтгааныг илрүүлэх 1 асуулт зохиогоорой.
........................................................................................................................................................................................................................................................................................
8. Одхүүгийн хийсэн үйлээс 3-ыг тоочин бичээрэй.
- .................................................................................................................................

10. Одхүү болон Дорлигийн зан чанарыг илэрхийлж, нэгтгэн дүгнэж бичээрэй.
Одхүүгийн зан чанар: |
Дорлигийн зан чанар |
..................................................................... .....................................................................
|
.................................................................... .................................................................... |
Өөрийн дүгнэлт: ........................................................................................................................................................................................................................................................................................
|
10. “ Тоглоом тоотой нь дээр” гэсэн хэлц үгийн утгыг 30-35 үгэнд багтаан тайлбарлан бичээрэй.
........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Бичих чадварын даалгавар
“Миний тоглох дуртай тоглоом” сэдвээр 100-120 үгэнд багтаан зохион бичээрэй.
Эхлэл хэсэгт: Тоглоомын танилцуулга бичих 30-50 үг
Гол хэсэгт:Яагаад тоглох болсон учир шалтгаан, яаж тоглодог тухай, ямар ач холбогдолтой вэ? тайлбарлан бичих 60-80 үг
Төгсгөл хэсэгт: Энэ тоглоомоор тоглоход үр дүн нь юу болохыг дүгнэн бичих 30-50 үг
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Ганц үг гавхийдэггүйн учир
Дэлхий дээрх амьтдаас хамгийн өндөр нь яах аргагүй анааш юм. Африкийн ширэнгэ ойд амьдардаг энэ амьтны өндрийг эрдэмтэд бараг зургаан метр хүрнэ гэж үздэг. Ялангуяа түүний хөл хүзүү хоёр нь яахлаараа ингэж суначихдаг байна аа гэмээр урт. Анааш модны орой хавийн навч шилмүүсээр хооллодог. Тийм учир үргэлж өөдөө тэмүүлж амьдардгийн үр дүнд ийнхүү их өсгөлүүн болсон юм гэж зарим хүн ярьдаг. Бүх л эрхтэн нь дээшээ ургаж хоол руугаа тэмүүлжээ. Хэл нь навчинд хүрэх гэж сунасаар байгаад түүний урт нь 40 см –ээс ч илүү сунадаг бололтой.
Толгой жижиг. Урт хүзүүний үзүүрт толгой гэж ялгагдаад байх юм бараг байхгүй. Бас хоёр сөөсгөр үсэн эвэртэй. Харин ойрхноос харж чаддагсан бол хөөрхөн дүрлэгэр хар нүд битүү намирах сормосгон доороо тунарч байдаг байна. Түүний өнгө зүс нь ерөнхийдөө ухаа шаргал дэвсгэр дээр хүрэн бор өнгийн толбонуудтай. Энэ толбонууд нь хэдэн мянган жилд түм буман анааш төрөхөд нэг ч давтагддаггүй онцлогтой юм гэдэг.
Анааш доошоо тонгойж хоол олж идэх нь ховор. Хэрэв хааяа нэг амттан газраас зооглох болбол гарцаагүй өвдөглөж сөгдөхөд хүрдэг байна. Харин ус уухдаа тулбал урд хоёр хөлөө хоёр тийш нь сайн алцайлган тэлж намхан болж байж усандаа хүрнэ. Ийнхүү зовлонтой тонгойдгоосоо болоод ч тэр үү анааш хэдэн долоо хоног ус ч амсалгүй идсэн ургамлынхаа шүүсээр аргацаагаад байж чаддаг байж магадгүй юм. Тэд нийлж сүрэглэж амьдарна. Өглөө, оройн сэрүүнд ихээхэн идэвхтэй идшилж шөнө ялимгүй жаахан дугхийгээд авдаг байна. Тэгж унтахдаа их сонин. Аюул багатайхан ойн цоорхой олж урд хөлөө өвдгөөр нь нугалж харин хойд хөлийнхөө аль нэгийг хажуу тийш нь жийж урт хүзүүгээ гэдрэг нугалан жийсэн хөлийнхөө ард толгойгоо тавьж түр зуур дуг хийдэг байна. Нэг ёсондоо унтаж байгаа анаашны духыг илэх шаардлага гарвал толгойг нь биеийнх нь ард тэмтрэх шаардлага гарах нь байна. Ингэж их ажил болж болж хэвтсэн атлаа 10-20 минут уртдаа1 цаг гаруй нойр аваад босоод ирдэг байна.
Анааш их л найрсаг эвтэй амьтад. Хэрүүл зодоон бараг хийхгүй. Яагаад гэвэл тэд үг дуу маш цөөтэй. Зэрэг зиндаагаа ч сайн мэднэ. Басхүү хүчтэнийхээ өмнүүр хүчгүй нь зам хөндөлсөн гарна гэж үгүй. Бие биедээ урт хүзүүгээ доошлуулж толгой гудайлган хүндэтгэл үзүүлдэг. Харин сүргийн толгойлогч нарын хооронд хааяа зодоон болно. Тэд зодолдохдоо бас л өвөрмөц. Өөд өөдөөсөө харан хөлөө алцайлгаж цээжээ өвчүүгээр нь шахан нийлүүлж бат суурьтай зогсож авсныхаа дараа нөгөө урт хүзүүгээрээ бие биеэ шавхуурдан ороолгоно. Буурцган чинээ толгойгоо салтал шавхуурдацгаана. Тэгээд хэн их хүчтэй шавхуурдаж нөгөөгийнхөө хүзүүг өвтгөж чадсан нь ялагч болно. Ялагдсан нь хажуу тийшээ 2-3 алхам номхрон зогсож ялагчдаа ая тал засна. Яаж ая тал засах вэ гэхлээр нөгөөгийнхөө урт хүзүүт толгойг нуруун дэрээ тавиулж амраах гэх мэтээр. Түүнээс ялагдсаныгаа хөөх юм уу, хатуу туурайгаараа цавчих гэх мэтийн айхтар дайсагналцал үл гаргана.
Урт хэл хүзүү орооно хэмээх манайхны зүйр цэцэн үг байдаг. Анаашинд тийм юм ёстой байхгүй .Тэр харин урт хэлээ ашиглаж хэлээрээ газар ухаж чаддаг байна. Түүнээс бус илүү дутуу дуугарна гэж үгүй. Түүний хэл хүзүүгээ хоёр ч ороохоор урт боловч хэл амнаасаа болж баларна гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл тэр амьдралдаа нэг ч удаа дуугардаггүй юм. Ганц үг ганхийлгүй хорь шахам жил хорвоо дээр тоос хөдөлгөдөг байна.
Ертөнцийн сайн муу үйл бүхэн зөвхөн үгнээс үүддэг гэлцэнэ. Ж.Мягмарсүрэн
Дэлхий дээрх хамгийн өндөр амьтны амьдардаг газрыг нэрлэнэ үү.
Африкийн ширэнгэн ойд амьдардаг.
Анаашны хоорондоо зодолдохдоо өвөрмөц гэдгийн учир юу вэ?
Өөд өөдөөсөө харан хөлөө алцайлгаж цээжээ өвчүүгээр нь шахан нийлүүлж бат суурьтай зогсож авсныхаа дараа нөгөө урт хүзүүгээрээ бие биеэ шавхуурдан ороолгоно. Буурцган чинээ толгойгоо салтал шавхуурдацгаана. Тэгээд хэн их хүчтэй шавхуурдаж нөгөөгийнхөө хүзүүг өвтгөж чадсан нь ялагч болно.
Анааш хамгийн бага нойртой амьтан гэдгийг батлах баримт, мэдээллийг ялган бичнэ үү.
-10-20 минут . хамгийн урт нь 1 цаг гаруй нойр авдаг.
-Түр зуур дуг хийдэг байна.
Дараах үгсийн утгыг тайлбарлан бичнэ үү.
тоос хөдөлгөх
ойн цоорхой
буурцган чинээ толгой
Амьд явах,
ойн дунд сийрэг модтой хэсэгхэн газар,
жижигхэн гэсэн утгатай
Анаашны хэрүүл зодоон хийдэггүйн шалтгааныг тайлбарлан бичнэ үү.
Анааш их л найрсаг эвтэй амьтад. Хэрүүл зодоон бараг хийхгүй. Яагаад гэвэл тэд үг дуу маш цөөтэй. Зэрэг зиндаагаа ч сайн мэднэ. Басхүү хүчтэнийхээ өмнүүр хүчгүй нь зам хөндөлсөн гарна гэж үгүй. Бие биедээ урт хүзүүгээ доошлуулж толгой гудайлган хүндэтгэл үзүүлдэг.
”Урт хэл Хүзүү орооно” гэсэн зүйр цэцэн үгэнд үндэслэн асуудал дэвшүүлэн үзэл бодлоо илэрхийлэн бичээрэй.
Асуудал дэвшүүлэн хүүрнэн бичих
Дараах эхийг үндэсний бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.
ᠪᠠᠢᠭᠠᠯᠢ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠪᠡᠨ ᠤᠨᠠᠭᠠᠨ ᠲᠦᠷᠬᠦ ᠪᠡᠷ ᠨᠢ ᠦᠯᠡᠳᠡᠭᠡᠬᠦ ᠨᠢ ᠦᠷᠠ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠲᠦ ᠪᠡᠨ ᠦᠭᠴᠦ ᠪᠤᠢ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠪᠡᠯᠡᠭ ᠶᠤᠮ᠃ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠠᠵᠢ ᠲᠦᠷᠦᠬᠦ ᠢᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠨᠢ ᠣᠩᠭᠣᠨ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠪᠠᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠢᠢᠠᠨ ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠬᠤ ᠭᠡᠳᠡᠭ ᠢ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠮᠡᠳᠡᠳᠡᠭ᠃
Байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь үлдээх нь үр хүүхдэдээ өгч буй хамгийн чухал бэлэг юм. Эрүүл аж төрөхийн үндэс нь онгон сайхан байгаль орчноо хайрлах гэдгийг бүгд мэддэг.
Дээрх “Ганц үг гавхийдэггүйн учир” эхэд анааш нь хамгийн өндөр төдийгүй нэлээд сонирхолтой амьтан болох тухай өгүүлжээ. Эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан “ Эх дэлхийгээ хайрлан хамгаалъя” сэдвээр 180-200 үгэнд багтаан эх зохион бичээрэй. Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.
· Эхлэл хэсэг: Тухайн газар орон, ан амьтдын талаар мэдээлэл өгөх
· Гол хэсэг: Эх дэлхийгээ хайрлах болсон шалтгаанаа баримтад үндэслэн бичих
· Төгсгөл хэсэг : Эх дэлхийгээ хайрлан хамгаалах талаар өөрийн үзэл бодлыг дүгнэн бичиж төгсгөх
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Залхуу амьтан устахгүй
Залхуу хүн завагтаа хүрэхгүй гэсэн зүйр үг бий. Уг нь заваг биш цаваг л даа. Залхуу хүн гэрийнхээ цавагт хавчуулчихсан хонины сүүлэнд хүрч чадахгүй унжаад байхаар унаад өгөөсэй гэсээр байгаад турж үхсэн тухай домгоос үүдсэн зүйр үг юм.
Яг үүн шиг залхуу амьтан байдаг байна. Нэрийг нь монголоор зүгээр л “залхуу амьтан” гэж нэрийдвэл зохино. Тэр амьтан төв болон өмнөд Америкийн балар шугуйд амьдардаг аж. Хэлбэр дүрс нь ерөнхийдөө манай орны мануулархуу. Гэхдээ амьдралын төлөв маш өөр юм билээ. Залхуу амьтан бүх л амьдралынхаа туршид модноос дөрвөн мөчөөрөө дүүжлэгдэн амьдардаг байна. Тийм учраас түүний хөл нэлээд сунасан байдалтай байдаг аж. Үргэлж дээшээ харж дүүжлэгдэх гэдэснийх нь үс хагалж самнасан халимаг шиг хоёр тийшээгээ гэдсээ ороож унжжээ. Бас тэрэн дээр нь хаг хөвд хуралдаж, халуун орны зарим замаг ургачихсан байдаг байна.
Залхуу амьтан дүүжлэгдсэн модныхоо навч, шилмүүс, мөчир, холтсыг бүгдийг цэвэрлэж иддэг гэнэ. Модны шүүсээр ундална. Бүхэл бүтэн өдөрт хорьхон см буюу ганцхан төө зам туулдаг аж. Нэг модон дээр тун ч удаан амьдарна. Тэр модны идэж болох бүгдийг дуусгасны дараа аажуухан бууж эхэлнэ. Хөл нь биеийг байнга дүүжилж байх үүрэгтэй болж хувирсан тул явах үүргээ бараг биелүүлж чадахаа байчихсан байдаг. Тийм учир модон дээр гараад архи уучихсан “мончоор‘’ шиг тэнтэр тунтар хийнэ. Газарт буугаад модон дээр байсан хугацааныхаа бүх баасан баасыг түүж их л удаан суудаг юм гэсэн. Байсан газраа цэвэрлээд өөр тийш явж байна уу гэвэл нэг бодлын тийм. Гэхдээ баасаа тэвэрсээр хажуугийнхаа модонд очно. Дараагийн байрлах модны ёроолд баасаа овоолж асгана. Энэ нь өөр шиг нь бас нэг нойрмоглосон амьтан ирвэл наад мод чинь аль хэдийнээ эзэнтэй болчихсон шүү гэсэн тэмдэг тавьж байгаа хэрэг юм. Халуун орны мод асар том. Залхуу амьтан авирч, авирч нэг салаа мөчрөөс нь дүүжлэгдэн аваад хөдөлгөөнгүй болчихно. Гэтэл доор эзэнтэйн тэмдэг тавихгүй бол бас нэг лазан нөхөр зүтгэж, зүтгэж хүрч ирэхэд нь эзэнтэй болчихсон байвал түүнтэй хэрүүл зодоон хийх гэдэг бөөн төвөг биз дээ.
Залхуу амьтны эм нь удаж, удаж ганц зулзага гаргадаг юм гэсэн. Тэгээд л тэрнийгээ элгэндээ наачихна. Эх модноос дүүжлээстэй, зулзага хөхөө зуугаастай хичнээн сарыг элээдэг ажээ.
Амазонка мөрний балар ширэнгэд амьдрагч ихэнх өвсөн тэжээлт амьтан устаад дууссан юм гэнэ лээ. Гэвч залхуу амьтан байсаар л байна. Удаан залхаг залхуу нь нэг бодлын түүний аминд оржээ. Бусад нь ой онгойж л харагдвал жирийж одсоор байгаад одоо ул мөр ч үгүй устжээ. “Цаг хугацаатай уралд” хэмээн онолдоцгоодог. Уралдсан бүгд түрүүлдэггүй байна. Харин мөхөх нь бий. Жишээ болгоод энэ залхуу амьтныг л харахгүй юу.
Өө тийм, би хэлэхээ мартах нь. Энэ залхуугийн албан ёсны нэрийг Ленивец хэмээмой. Ж.Мягмарсүрэн
Ленивецийг хамгийн залхуу амьтан гэсний учир юу вэ?
Бүхэл бүтэн өдөрт хорьхон см буюу ганцхан төө зам туулдаг аж. Нэг модон дээр тун ч удаан амьдарна.
Залхуу амьтныг хаанаас олж болох вэ?
Төв болон өмнөд Америкийн балар шугуйд амьдардаг.
халимаг
лазар
гэсэн үгсийн утгыг тайлбарлан бичнэ үү.
Хүний толгойны үс, гэзгийг засаж богино хэлбэр маягтай болгосон байдал, Залхуу хойрго лазан хүн
Залхуу амьтны давуу ба сул талыг баримтад тулгуурлан дүгнэн бичнэ үү.
Давуу тал: Удаан залхаг залхуу нь нэг бодлын түүний аминд оржээ. Өнөөг хүртэл үлдэж хоцорсон амьтан.
Сул тал: Нэг модон дээр тун ч удаан амьдарна. Тэр модны идэж болох бүгдийг дуусгасны дараа аажуухан бууж эхэлнэ. Хөл нь биеийг байнга дүүжилж байх үүрэгтэй болж хувирсан тул явах үүргээ бараг биелүүлж чадахаа байчихсан байдаг.
Амазонк мөрний балар ширэнгэд амьдрагч ихэнх өвсөн тэжээлт амьтан устаад дууссан юм гэдэг. Гэвч залхуу амьтан одоог хүртэл байсаар байгаагийн учир шалтгааныг тайлбарлан бичнэ үү.
Удаан залхаг залхуу нь нэг бодлын түүний аминд оржээ. Бусад нь ой онгойж л харагдвал жирийж одсоор байгаад одоо ул мөр ч үгүй устжээ. Цаг хугацаатай уралд хэмээн онолдоцгоодог. Уралдсан бүгд түрүүлдэггүй байна.
Залхуу амьтан устахгүй гэсэн санаанд тулгуурлан өөрийн болдлоо 50-60 үгэнд багтаан бичээрэй.
Залхуу амьтны өнөө хүртэл амьдарч байгаа шалтгааныг өөрийн бодлоор бичих
Үндэсний бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.
ᠪᠠᠢᠭᠠᠯᠢ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠢᠢ ᠰᠢᠨᠵᠢᠵᠦ ᠮᠡᠳᠡᠳᠡᠭ ᠤᠬᠠᠭᠠᠨᠳᠤ ᠠᠷᠠᠳ ᠤᠨ ᠦᠭᠡᠨ ᠳᠤ ᠬᠠᠷᠢᠶᠠᠴᠠᠢ ᠳᠡᠭᠡᠭᠰᠢ ᠪᠡᠨ ᠨᠢᠰᠪᠡᠯ ᠲᠡᠭᠷᠢ ᠲᠤᠩᠭᠠᠯᠠᠭ ᠬᠠᠷᠢᠨ ᠳᠣᠣᠭᠤᠷ ᠨᠢᠰᠪᠡᠯ ᠪᠣᠷᠤᠭᠠ ᠣᠷᠤᠨᠠ ᠭᠡᠮᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠᠢᠳᠠᠭ᠃ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠲᠣᠭᠳᠠᠨᠢᠬᠤ ᠨᠢ ᠠᠭᠠᠷ ᠮᠠᠨᠳᠤᠯ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠢᠳᠠᠭ᠃
Байгаль дэлхийг шинжиж мэддэг ухаант ардын үгэнд хараацай дээшээ нисвэл тэнгэр тунгалаг харин доогуур нисвэл бороо орно хэмээсэн байдаг. Оршин тогтнох нь агаар мандалтай холбоотой байдаг ажээ.
Дээрх эхэд хамгийн залхуу амьтны тухай өгүүлжээ. Эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан “ Монгол оронд ховордож буй амьтныг хамгаалахад бидний оролцоо” сэдвээр 180-200 үгэнд багтаан эх зохион бичээрэй. Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.
· Эхлэл хэсэг : Монгол оронд нэн ховордож буй амьтны талаар мэдээлэл өгөх
· Гол хэсэг: Тухайн амьтны амьдралын онцлогийг баримтад үндэслэн бичих
· Төгсгөл хэсэг : Тухайн амьтныг хайрлан хамгаалах талаар өөрийн бодлыг бичиж төгсгөх
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Эх-3-Б хувилбар
Тэнгэрт өлгөөтэй бяслаг
Эрт дээр цагт ийм нэгэн явдал болжээ.Тун ч эрх дураараа гөлчгийтэй хулгана байжээ. Гөлчгий нь нэгэн үдэш, оройн хоолоо голж заавал бяслаг иднэ гэж усан нүдэлжээ.Хөөрхий эх нь эрх үрээ аргадаж “Ээж нь одоохон одоохон” гэсээр бяслагны эрэлд гарчээ.
Бэлэн зэлэн бяслаг хаанаас зам дээр хэвтэж байх билээ. Эхийгээ ирэхгүй удаад байхаар нь гөлчгий гэрээсээ гарчээ. Намуухан үдшийн одод түгж, жирвэс жирвэс ирмэлцэнэ.Зүүн уулын оройгоос гэгээ цацрах нь саран мандаж буйн тэмдэг. Хором хормоор дээшлэх хорьдын тэргэл сарыг эрх гөлчгий анх удаа олж харлаа.
-Еэ гялай.Еэ гялай.Ямар том бяслаг вэ? Яагаад уулын орой дээр тавьсан юм бол? Ээж минь түүнийг олж ирэхээр явж дээ. Араас нь очиж ээждээ тусалдаг хэрэг гэж боджээ.Ийнхүү гөлчгий уул өөд өгсөж гарлаа.Яваад л байж, яваад л байж, өлийгөөд нэг харвал өнөөх бяслаг маань тэнгэрт хөөрсөн байж гэнэ.
- Ёох! ёох! энэ ер нь ямар хачин бяслаг вэ? Тавагнаасаа дээш хөөрдөг бяслагийг би ер нь үзээгүй юм байна гэж гөлчгий амандаа бувтнавал:
- Тэнэгхэн гөлчгий минь, тэр чинь бяслаг биш сар байхгүй юу? гэж хэн нэг нь хэлэх шиг болов. Гөлчгий гайхан:
- Та хэн гэгч вэ? Надад юм хэлэв үү? гэвэл:
- Би бол бүх муурнуудын хаан Мануул гэгч байна. Одоо чамайг оройн зоог болгоно гэх нь тэр.
Айж сандарсан гөлчгийд цэхийсэн хоёр ногоон нүднээс өөр юу ч харагдсангүй.
-Та.... та намайг өршөөгөөч гэсээр ухарч байтал тас гэдэргээ савж ёроолгүй мэт ангалд унах нь тэр. Хаана юунд унасныг бүү мэд. Харин нөгөө аймшигтай ногоон нүд л ойр хавь байсангүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа харанхуй хонгилын тэртээ үзүүрээс өчүүхэн дэнгийн гэрэл наашилж буйг гөлчгий олж харлаа.
Дэнгийн гэрэл ойртох тусам гөлчгий улам айж чичирсээр байлаа. Гэвч энэ амьтан бол сайхнаас сайхан сэтгэлт шаргалхан зурам байлаа. Гөлчгий зурамны цооног нүхэнд уначихсан юмсанж.Зурам хөөрхий гөлчгийг өрөвдөн хооллож, ундлаад, унтуулж гэнэ. Ингээд зурам дэнгээ барьсаар гадагш гарч гөлчгийн эхийг хайлаа. Намуухан үдшийн нам гүмийг эвдэж, үглэн хайлан үр зулзагаа хайж яваа эх хулганыг олоход тийм ч хэцүү байсангүй. Ийнхүү ээж хүү хоёр эсэн мэнд уулзаж эгнэгт жаргалтай амьдрах болжээ.
О.Сундуй
1.” үдэш” гэдэг үг ямар утга илэрхийлж байна вэ?
А. шөнө дунд болох
В. гэгээ орох үе
С. нар жаргаж бүрэнхий болох
D. харанхуй болох
2. Гөлчгий юу идье гэсэн бэ?
А. бялуу
В. бурам
С. бяслаг
D. боорцог
3.Дараах үгсийн утгын тайлбарыг олж, зөв харгалзуулсныг сонгоорой.
а.цооног нүх 1. сэтгэлийг засан тайтгаруулах
b. усан нүдлэх 2. уйлах
c. оройн зоог 3. эгц доош өрөмдсөн нарийн бөгөөд гүнзгий нүх
d.аргадах 4.оройн хоол
А. a-2, b-3, c-1, d-4
В. a-1, b-3, c-2, d-4
С.а-3, b-2, c-4, d-1
D. a-4, b-2, c-1, d-3
4.Хөөрхий эх нь эрх үрээ аргадаж “Ээж нь одоохон одоохон” гэсээр бяслагны эрэлд гарчээ. гэсэн өгүүлбэрт байгаа хашилт ямар үүрэгтэй орсон болохыг сонгоно уу?
А.хийсэн үйлийг тодруулахад хашилтад бичнэ.
В. бусдын хэлсэн үгийг хашилтад бичнэ.
С. анхааруулах үгийг хашилтад бичнэ.
D. үйлийн эзнийг тодруулахад хашилтад бичнэ.
5. Зурам хөөрхий гөлчгийг өрөвдөн хооллож, ундлаад, унтуулж гэнэ......................... зурам дэнгээ барьсаар гадагш гарч гөлчгийн эхийг хайлаа. гэсэн өгүүлбэрүүдийг аль холбоосоор холбох вэ? Сонгоорой.
A.Харин
B.Учир нь
C.Ингээд
D.Гэтэл
6. Эхийн үйл явдлын зөв дарааллыг сонгоно уу.
1.Мануул оройн зоог болгоно гэв.
2. Зурам дэн барьсаар гадагш гарав.
3.Гөлчгий усан нүдлэв.
4.Дэнгийн гэрлийг гөлчгий харав.
А. 4, 2, 1, 3
В. 3, 1, 4, 2
С. 3, 4, 1, 2
D. 2, 1, 3, 4
7. ....................... зурам дэнгээ барьсаар гадагш гарчээ. гэсэн өгүүлбэрийн учир нь юу вэ?
А.Харанхуй байгаа учраас
В. Гөлчгийн эхийг олохоор гарсан учраас
С.Гэртээ харихаар гарсан учраас
D. Гөлчгийг унтсан учраас
8. Дараах өгүүлбэрийг шинж чанар заасан үгээр дэлгэрүүлэн бичээрэй.
Гөлчгий харлаа.
............................................................................................................................................
9.Яагаад, ямар учраас гэсэн асуух үг ашиглан гөлчгий гэрээсээ гарах болсон шалтгааныг илрүүлэх 1 асуулт зохиогоорой.
........................................................................................................................................................................................................................................................................................
10. Гөлчгийн гэрээсээ гарсан тэр үеийн дүр төрхийг дүгнэж 30-35 үгэнд багтаан бичээрэй.
........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Бичих чадварын даалгавар
“Миний дуртай спортын төрөл” сэдвээр 100-120 үгэнд багтаан зохион бичээрэй.
Эхлэл хэсэгт: Дуртай спортынхоо танилцуулгыг бичих 30-50 үг
Гол хэсэгт: Яагаад сонирхдог болсон учир шалтгаан, хаана хичээлэдэг тухай, ямар ач холбогдолтой вэ? тайлбарлан бичих 60-80 үг
Төгсгөл хэсэгт: Энэ спортоор хичээллээд үр дүн нь юу болохыг дүгнэн бичих 30-50 үг
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Залхуу амьтан устахгүй
Залхуу хүн завагтаа хүрэхгүй гэсэн зүйр үг бий. Уг нь заваг биш цаваг л даа. Залхуу хүн гэрийнхээ цавагт хавчуулчихсан хонины сүүлэнд хүрч чадахгүй унжаад байхаар унаад өгөөсэй гэсээр байгаад турж үхсэн тухай домгоос үүдсэн зүйр үг юм.
Яг үүн шиг залхуу амьтан байдаг байна. Нэрийг нь монголоор зүгээр л “залхуу амьтан” гэж нэрийдвэл зохино. Тэр амьтан төв болон өмнөд Америкийн балар шугуйд амьдардаг аж. Хэлбэр дүрс нь ерөнхийдөө манай орны мануулархуу. Гэхдээ амьдралын төлөв маш өөр юм билээ. Залхуу амьтан бүх л амьдралынхаа туршид модноос дөрвөн мөчөөрөө дүүжлэгдэн амьдардаг байна. Тийм учраас түүний хөл нэлээд сунасан байдалтай байдаг аж. Үргэлж дээшээ харж дүүжлэгдэх гэдэснийх нь үс хагалж самнасан халимаг шиг хоёр тийшээгээ гэдсээ ороож унжжээ. Бас тэрэн дээр нь хаг хөвд хуралдаж, халуун орны зарим замаг ургачихсан байдаг байна.
Залхуу амьтан дүүжлэгдсэн модныхоо навч, шилмүүс, мөчир, холтсыг бүгдийг цэвэрлэж иддэг гэнэ. Модны шүүсээр ундална. Бүхэл бүтэн өдөрт хорьхон см буюу ганцхан төө зам туулдаг аж. Нэг модон дээр тун ч удаан амьдарна. Тэр модны идэж болох бүгдийг дуусгасны дараа аажуухан бууж эхэлнэ. Хөл нь биеийг байнга дүүжилж байх үүрэгтэй болж хувирсан тул явах үүргээ бараг биелүүлж чадахаа байчихсан байдаг. Тийм учир модон дээр гараад архи уучихсан “мончоор‘’ шиг тэнтэр тунтар хийнэ. Газарт буугаад модон дээр байсан хугацааныхаа бүх баасан баасыг түүж их л удаан суудаг юм гэсэн. Байсан газраа цэвэрлээд өөр тийш явж байна уу гэвэл нэг бодлын тийм. Гэхдээ баасаа тэвэрсээр хажуугийнхаа модонд очно. Дараагийн байрлах модны ёроолд баасаа овоолж асгана. Энэ нь өөр шиг нь бас нэг нойрмоглосон амьтан ирвэл наад мод чинь аль хэдийнээ эзэнтэй болчихсон шүү гэсэн тэмдэг тавьж байгаа хэрэг юм. Халуун орны мод асар том. Залхуу амьтан авирч, авирч нэг салаа мөчрөөс нь дүүжлэгдэн аваад хөдөлгөөнгүй болчихно. Гэтэл доор эзэнтэйн тэмдэг тавихгүй бол бас нэг лазан нөхөр зүтгэж, зүтгэж хүрч ирэхэд нь эзэнтэй болчихсон байвал түүнтэй хэрүүл зодоон хийх гэдэг бөөн төвөг биз дээ.
Залхуу амьтны эм нь удаж, удаж ганц зулзага гаргадаг юм гэсэн. Тэгээд л тэрнийгээ элгэндээ наачихна. Эх модноос дүүжлээстэй, зулзага хөхөө зуугаастай хичнээн сарыг элээдэг ажээ.
Амазонка мөрний балар ширэнгэд амьдрагч ихэнх өвсөн тэжээлт амьтан устаад дууссан юм гэнэ лээ. Гэвч залхуу амьтан байсаар л байна. Удаан залхаг залхуу нь нэг бодлын түүний аминд оржээ. Бусад нь ой онгойж л харагдвал жирийж одсоор байгаад одоо ул мөр ч үгүй устжээ. “Цаг хугацаатай уралд” хэмээн онолдоцгоодог. Уралдсан бүгд түрүүлдэггүй байна. Харин мөхөх нь бий. Жишээ болгоод энэ залхуу амьтныг л харахгүй юу.
Өө тийм, би хэлэхээ мартах нь. Энэ залхуугийн албан ёсны нэрийг Ленивец хэмээмой. Ж.Мягмарсүрэн
Залхуу амьтны гэдсэн дээр нь хаг хөвд ургачихсан байдгийн шалтгаан юу вэ?
Үргэлж дээшээ харж дүүжлэгдэж байдаг учир.
Залхуу амьтны гадаад дотоод шинж 1, 1 ийг олж бичнэ үү.
Мануулархуу гэдэсний үс нь 2 тийшээгээ гэдсээ ороож унжсан, хөл нь сунасан байдалтай, залхуу
цаваг
ул мөр
гэсэн үгсийн утгыг тайлбарлан бичнэ үү.
монгол гэрийн дээврийн дотуур барих давхарга,
Хүн амьтны болон бусад зүйлийн явсан ор
Ленивец хамгийн залхуу амьтан гэдгийг 3 аас доошгүй баримтаар баталж бичнэ үү.
Бүх л амьдралынхаа туршид модноос дөрвөн мөчөөрөө дүүжлэгдэн амьдардаг. Өдөрт хорьхон см туулдаг. Ганцхан төө зам туулдаг.
Ленивец баасаа тэвэрсээр дараагийн модны ёроолд асгадгийн учир шалтгааныг тайлбарлан бичнэ үү.
Өөр шиг нь бас нэг нойрмоглосон амьтан ирвэл наад мод чинь аль хэдийнээ эзэнтэй болчихсон шүү гэсэн тэмдэг тавьж байгаа хэрэг юм.
“Залхуу хүн
Завагтаа хүрэхгүй” гэсэн зүйр үгэнд үндэслэн 50-60 үгэнд багтаан өөрийн санааг илэрхийлэн бичээрэй.
Залхуу зангийн тухай өөрийн бодлыг илэрхийлэн бичих
Үндэсний бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.
ᠨᠣᠮ ᠢ ᠴᠠᠭᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠪᠤᠰᠤ ᠠᠯᠳᠠ ᠮᠦᠨᢉᠭᠦ ᠪᠡᠷ ᠬᠠᠪᠳᠠᠰᠤᠯᠠᠵᠤ ᠣᠬᠶᠤ᠂ ᠱᠢᠷᠤ᠂ ᠨᠣᠮᠢᠨ ᠭᠡᠬᠦ ᠵᠡᠷᠭᠡ ᠶᠢᠰᠤᠨ ᠡᠷᠳᠡᠨᠢᠰ ᠢ ᠨᠣᠮ ᠤᠨ ᠴᠢᠮᠡᠭᠯᠡᠯ ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠳᠤ ᠰᠠᠭᠤᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠲᠣᠷᠭᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠷᠢᠨᠳᠠᠭᠯᠭ ᠳᠡᠭᠡᠳᠦᠯᠡᠨ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ ᠲᠠᠢ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠪᠢᠯᠡ᠃
Номыг цаасаар бус алт мөнгөөр хавтаслаж оюу, шүр, номин гэх зэрэг есөн эрдэнэсийг номын чимэглэл тэргүүнд суулгаж торгоор баринтаглан дээдлэн ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ.
Дээрх эхэд хамгийн залхуу амьтны тухай өгүүлжээ. Эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан “ Монгол оронд ховордож буй амьтныг хамгаалахад бидний оролцоо” сэдвээр 180-200 үгэнд багтаан эх зохион бичээрэй. Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.
· Эхлэл хэсэг : Монгол оронд нэн ховордож буй амьтны талаар мэдээлэл өгөх
· Гол хэсэг: Тухайн амьтны амьдралын онцлогийг баримтад үндэслэн бичих
· Төгсгөл хэсэг : Тухайн амьтныг хайрлан хамгаалах талаар өөрийн бодлыг бичиж төгсгөх
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Эх-3-А хувилбар
Тэнгэрт өлгөөтэй бяслаг
Эрт дээр цагт ийм нэгэн явдал болжээ.Тун ч эрх дураараа гөлчгийтэй хулгана байжээ. Гөлчгий нь нэгэн үдэш, оройн хоолоо голж заавал бяслаг иднэ гэж усан нүдэлжээ.Хөөрхий эх нь эрх үрээ аргадаж “Ээж нь одоохон одоохон” гэсээр бяслагны эрэлд гарчээ.
Бэлэн зэлэн бяслаг хаанаас зам дээр хэвтэж байх билээ. Эхийгээ ирэхгүй удаад байхаар нь гөлчгий гэрээсээ гарчээ. Намуухан үдшийн одод түгж, жирвэс жирвэс ирмэлцэнэ.Зүүн уулын оройгоос гэгээ цацрах нь саран мандаж буйн тэмдэг. Хором хормоор дээшлэх хорьдын тэргэл сарыг эрх гөлчгий анх удаа олж харлаа.
-Еэ гялай.Еэ гялай.Ямар том бяслаг вэ? Яагаад уулын орой дээр тавьсан юм бол? Ээж минь түүнийг олж ирэхээр явж дээ. Араас нь очиж ээждээ тусалдаг хэрэг гэж боджээ.Ийнхүү гөлчгий уул өөд өгсөж гарлаа.Яваад л байж, яваад л байж, өлийгөөд нэг харвал өнөөх бяслаг маань тэнгэрт хөөрсөн байж гэнэ.
- Ёох! ёох! энэ ер нь ямар хачин бяслаг вэ? Тавагнаасаа дээш хөөрдөг бяслагийг би ер нь үзээгүй юм байна гэж гөлчгий амандаа бувтнавал:
- Тэнэгхэн гөлчгий минь, тэр чинь бяслаг биш сар байхгүй юу? гэж хэн нэг нь хэлэх шиг болов. Гөлчгий гайхан:
- Та хэн гэгч вэ? Надад юм хэлэв үү? гэвэл:
- Би бол бүх муурнуудын хаан Мануул гэгч байна. Одоо чамайг оройн зоог болгоно гэх нь тэр.
Айж сандарсан гөлчгийд цэхийсэн хоёр ногоон нүднээс өөр юу ч харагдсангүй.
-Та.... та намайг өршөөгөөч гэсээр ухарч байтал тас гэдэргээ савж ёроолгүй мэт ангалд унах нь тэр. Хаана юунд унасныг бүү мэд. Харин нөгөө аймшигтай ногоон нүд л ойр хавь байсангүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа харанхуй хонгилын тэртээ үзүүрээс өчүүхэн дэнгийн гэрэл наашилж буйг гөлчгий олж харлаа.
Дэнгийн гэрэл ойртох тусам гөлчгий улам айж чичирсээр байлаа. Гэвч энэ амьтан бол сайхнаас сайхан сэтгэлт шаргалхан зурам байлаа. Гөлчгий зурамны цооног нүхэнд уначихсан юмсанж.Зурам хөөрхий гөлчгийг өрөвдөн хооллож, ундлаад, унтуулж гэнэ. Ингээд зурам дэнгээ барьсаар гадагш гарч гөлчгийн эхийг хайлаа. Намуухан үдшийн нам гүмийг эвдэж, үглэн хайлан үр зулзагаа хайж яваа эх хулганыг олоход тийм ч хэцүү байсангүй. Ийнхүү ээж хүү хоёр эсэн мэнд уулзаж эгнэгт жаргалтай амьдрах болжээ.
О.Сундуй
1” гөлчгий” гэдэг үг ямар утга илэрхийлж байна вэ?
А. оготно
В. зурам
С. хулганы зулзага
D.мануул
2. Гөлчгийн ээж юуны эрэлд гарсан бэ?
А. бялуу
В. бяслаг
С. бурам
D. боорцог
3.Дараах үгсийн утгын тайлбарыг олж, зөв харгалзуулсныг сонгоорой.
а.голох 1.гээсэн,сураггүй болсон зүйлийг хайх
b. дэн 2.хөвөнгөөр гол хийж тос цутган гэрэл гэргэх зүйл
c.эгнэгт 3.таалагдахгүй зүйл
d.эрэл 4. үргэлж хамт байх
А. a-2, b-3, c-1, d-4
В. a-1, b-3, c-2, d-4
С.а-3, b-2, c-4, d-1
D. a-4, b-2, c-1, d-3
4. Зурам хөөрхий гөлчгийг өрөвдөн, хооллож, ундлаад, унтуулж гэнэ. гэсэн өгүүлбэрт байгаа таслалууд ямар үүрэгтэй орсон болохыг сонгоно уу?
А.бусдын хэлсэн үгийг зааглах утгатай таслал
В. тоочсон үгийг зааглах утгатай таслал
С. үгийг анхааруулах утгатай таслал
D. үйлийн эзнийг тодруулах таслал
5. Хаана юунд унасныг бүү мэд.................... нөгөө аймшигтай ногоон нүд л ойр хавь байсангүй. гэсэн өгүүлбэрүүдийг аль холбоосоор холбох вэ? Сонгоорой.
A.Харин
B.Учир нь
C.Харин
D.Ингээд
6. Эхийн үйл явдлын зөв дарааллуулсан хэсгийг сонгоно уу.
1.Гөлчгий гэрээсээ гарчээ.
2. Ээж хүү хоёр эсэн мэнд уулзав.
3. “Ээж нь одоохон одоохон” гэсээр бяслагны эрэлд гарчээ.
4. Гөлчгий цооногт унав.
А. 4, 2, 1, 3
В. 3, 1, 4, 2
С. 3, 4, 1, 2
D. 2, 1, 3, 4
7. - Би бол бүх муурнуудын хаан Мануул гэгч байна. Одоо чамайг оройн зоог болгоно. гэхэд гөлчгий айж сандарсан учир нь юу вэ?
А.Ээж нь биш учраас
В.Оройн зоог болгоно гэж хэлсэн учраас
С. Найзууд биш учраас
D.Айх зүйл болоогүй учраас
8. Дараах өгүүлбэрийг орон байр заасан үгээр дэлгэрүүлэн бичээрэй.
Гөлчгий унав.
............................................................................................................................................
9. Яагаад, ямар учраас гэсэн асуух үг ашиглан гөлчгий усан нүдлэх болсон шалтгааныг илрүүлэх 1 асуулт зохиогоорой.
........................................................................................................................................................................................................................................................................................
10. Хэрвээ би гөлчгий байсан бол 30-35 үгэнд багтаан тайлбарлан бичээрэй.
........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Бичих чадварын даалгавар
“Талархлын захидал” хэн нэгэнд 120-150 үгэнд багтаан захидал бичээрэй.
Эхлэл хэсэгт: Мэндчилгээ бичих 30-50 үг
Гол хэсэгт:Ямар үйл явдал, учир шалтгаанаа тодорхой бичих 60-80 үг
Төгсгөл хэсэгт: Хамгийн сайн сайхан урмын үг ерөөл бичих 30-50 үг
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Эх-4-Б хувилбар
Хургачин хүү
Хаврын сар гарч малчны хотонд төлийн дуу цангинана.Хонь бэлчих цагаар ирсэн хүмүүс Эрхэсийнхэн байлаа. Эрхэс нийслэлийн нэгэн сургуулийн тавдугаар ангийн сурагч.Улирлын амралтаараа өвөөгийндөө тус болж байгаа нь энэ.
Хүүхдүүд ирсэн болохоор хөл хөөр болон тогоо шанагаа хангинуулж, авдар саваа уудалж, идээ будаагаа дэлгэлээ.Эрхэс аав ээждээ үнсүүлж, дүүгээ өхөөрдөн үнсэнэ.Эсгий гутал, үстэй дээл өмсөж үнэгэн лоовууз хэлтгий тавьсан нь хэзээний хургачин хүү болсон харагдана.Хоймрын цаг харснаа:
-Өвөө! Хонь бэлчих цаг болчихож гээд дүүгээ дагуулан гарлаа.Ээж нь:
-Манай хүү чинь хот газрын чихэр жимс ер тоохгүй байх шив дээ гэснээ хүүхдүүдээ даган гарлаа.Нялх төлийн дуу цангинасан өвөлжөө бууцнаас цан хүүрэг савсаж, өглөө эрт хашаанаас гаргасан хонь, ямаад таран хэвтэж яраглан хэвнэ.
Одхүү бяцхан саваа мод барьчихсан хонь мал үргээж явна.Ээж нь “Монгол хүн гэсэндээ мод бариад малын цаагуур орж явна” гэж өхөөрдөхөд Эрхэс:
-Бэлчээртээ гарах гэж байгаа малыг үргээж цочоолгүй аажуухан босгож, зугуухан туух ёстой байдаг юм гээд дүүгээ хөтлөн алхлаа.Ээж нь хүүгийнхээ юм юм руу үсчээд байдаг зан нь үгүй болж нэг л тогтуухан болчихсоныг анзаараад өвөөд нь сэмхэн хэлбэл:
-Манай зээ их няхуур хүн болно.Хэлсэн үгийг ухаж ойлгоод ухаарч хэрэгжүүлэхдээ сайн. Хүүхэд хэдий чинээ эрт ажил хөдөлмөр хийнэ, төдий чинээ багадаа ухаан суудаг жамтай гээд инээмсэглэлээ.Өвөө нь өвөлжөөнийхөө хойд уул өөд хонио аажуухан бэлчээгээд, номхон хонгор мориндоо мордон араас нь явлаа.
Хүүхээд хоолоо ид гэж эмээ нь дуудахад тэд гэртээ орлоо.Цар дүүрэн махнаас уур савсана.
-Миний хүү ч хэзээний малчин хүн шиг догь харагдаж байна шүү.Харин хоолондоо хэр юм бэ дээ гэж аав нь асуухад Эрхэс:
-Ааваа гэрт надад хийх ажил олддоггүй байсан.Өвөөгийнд бол хийх ажил зөндөө.Өвөө намайг “Идсэнийхээ хэрээр хөдөлмөрлөөд байвал их бяртай болно гэсэн шүү.Бяр орж байгаад барилдана аа гэлээ.Тэд ийнхүү хөөрөлдөн, хоол ундаа идэж суутал хурга, ишиг тэжээх цаг болсон байлаа.
Хөрөвжиж бойжсон нялх төл тэднийг пүнзэнд орж ирэхэд майлалдан угтлаа.Төлийн дуу хаврын жаврыг уясааж, хашаа хороо нь улам дулаан болсон мэт санагдлаа.Эрхэс аавдаа хандан:
-Төл мал нялх амьтан болохоор бүдүүн ширхэгтэй өвс сайн идэж чадахгүй. Харин энэ бол нарийн ширхэгтэй ногоон өвс.Хурга ишгэнд яг л таардаг юм.Сүүтэй жигнэмэг л гэсэн үг. Аав нь баясан инээж:
-Миний хүү ч том болжээ гээд духан дээр нь үнслээ.
1.” Үнэгэн лоовууз” гэдэг үг ямар утга илэрхийлж байна вэ?
О.Сундуй
А. үнэтэй малгай
В. ноосон малгай
С. үнэгний арьсаар хийсэн малгай
D. тоорцог
2.Дараах үгсийн утгын тайлбарыг олж, зөв харгалзуулсныг сонгоорой.
а. өвөлжөө 1. Хүйтний эрч буурч дулаарах
b. цар 2. том амсартай ялтгар таваг
c. хөрөвжих 3.өвлийн улирлын хашаа хороо
d.уясаах 4.төл мал өвс идэж, хүйтэнд тэсвэртэй болох
А. a-2, b-3, c-1, d-4
В. a-1, b-3, c-2, d-4
С.а-3, b-2, c-4, d-1
D. a-4, b-2, c-1, d-3
3. Миний хүү ч хэзээний малчин хүн шиг догь харагдаж байна шүү. гэсэн хэсэгт ямар дүрслэл ашигласан байна вэ?
А. амьдчилал
В. багасгал
С. Зүйрлэл
D.ихэсгэл
4. Төл мал нялх амьтан болохоор бүдүүн ширхэтэй өвс сайн идэж чадахгүй. ........................энэ бол нарийн ширхэгтэй ногоон өвс. гэсэн өгүүлбэрүүдийг аль холбоосоор холбох вэ? Сонгоорой.
A.Гэтэл
B.Учир нь
C.Харин
D.Ингээд
5. Эрхэс аавдаа “ Сүүтэй жигнэмэг л гэсэн үг ” гэж хэлсний учир нь юу вэ?
А. Цар дүүрэн мах
В.Хурга ишгэнд тохирох өвсийг хэлсэн..
С. Идээ ундааг хэлнэ.
D. Бүдүүн ширхэгтэй өвсийг хэлсэн.
6. Дараах өгүүлбэрийг цаг хугацаа заасан үгээр дэлгэрүүлэн бичээрэй.
Нялх төл угтлаа.
............................................................................................................................................
7. Яагаад, ямар учраас гэсэн асуух үг ашиглан Эрхэсийн өөрчлөгдсөн шалтгааныг илрүүлэх 1 асуулт зохиогоорой.
........................................................................................................................................................................................................................................................................................
8. Эрхэс хүүгийн хэлсэн үгээс 3-ыг тоочин бичээрэй.
- .................................................................................................................................
- .................................................................................................................................
- .................................................................................................................................
-\ Хонь бэлчих цаг болчихож, малыг үргээж, цочоолгүй аажуухан босгох, зугуухан туух, идсэнийхээ хэрээр хөдөлмөрлөөд байвал их бяртай болно, барилдана гэх мэт\
9. Өвөл болон хаврын улирлын малчны хотон дахь байдлыг харьцуулан илэрхийлж, нэгтгэн дүгнэж бичээрэй.
Өвлийн улиралд: |
Хаврын улиралд: |
..................................................................... .....................................................................
|
.................................................................... .................................................................... |
Өөрийн дүгнэлт: ........................................................................................................................................................................................................................................................................................
|
A.
10. Эрхэсийн зан чанарыг дүгнэж 30-35 үгэнд багтаан бичээрэй.
........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Бичих чадварын даалгавар
“Миний мэдэх малчны хот” сэдвээр 100-120 үгэнд багтаан зохион бичээрэй.
Эхлэл хэсэгт: Малчны хотны гадаад байдлыг төсөөлөн бичих 30-50 үг
Гол хэсэгт: Ямар үйл явдал өрнөж болох талаар дээрх эхээс санаа авч бичих 60-80 үг
Төгсгөл хэсэгт: Юу сурч мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнэж бичих 30-50 үг
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Арслангийн бууны нохой болж хувирах нь ээ
Дэлхийн хамгийн хурдан амьтан бол улаан ирвэс юм. Тэр огцом ухасхийхдээ 110км/цаг буюу бидний хэлж дадсанаар 110 милл хурдалж чаддаг байна. Энэхүү рекордыг одоохондоо “мөчит дөрвөн хөлт ‘’ ямар ч амьтан эвдэж чадаагүй байгаа юм.
Улаан ирвэс уг нь мийн овгийнх. Энэ овгийн бар, ирвэс, муурууд бүгд гэтэгч амьтан. Ганцхан улаан ирвэс л довтлогч бөлгөө. Энэхүү хурдлагч муурын бие нь зэгзгэр, хөл нь өндөр байх аж. Шаравтар, зузаан үстэй, элсэрхэг шар бие битүү хар цагирган толботой. Урт сүүлтэй. Сүүл нь том толботой. Улаан ирвэс уулын хүйтэн орчинд дасан зохицсон, бие бахим, чих жижиг дугуй байдаг тул дулаан бага алддаг. Тавхай өргөн байдаг нь цасан дээр явахад жингээ жигд хуваарилахад хэрэгтэй бөгөөд тавхайндаа үстэй байдаг нь эгц, тогтворгүй гадаргуу дээр явахад тусалдгаас гадна дулаан алдагдлыг багасгадаг. Нас бие гүйцсэн ирвэс муурын төрлийн бусад амьтантай адил 30 шүдтэй. Түүний урт хэл нь “цэвэрлэгээ”-нд их хэрэгтэй. Улаан ирвэс нь 18-20 жил амьдардаг. Жирийн үед муур шиг дуугарах бөгөөд уурлахдаа харин хүрхэрч, архирна. Ирвэсний арьсан дээрх толбо нүдтэй адил харагддаг байна. Ихэвчлэн шөнийн цагаар ангуучилдаг тул хараа, сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн. Дунджаар хагас сард нэг удаа том ан хийж түүгээрээ 4-5 хоног хооллодог. Үржлийн үеийг эс тооцвол ганцаараа амьдардаг байна.
Хурдлах чадвар нь нурууны байгууламжтай их холбоотой. Уян хатан нугаламын ачаар нуруу нь маш сайн нумарч тэнийж, тэр эрчээр бие 7-8 м хол шидэгдэж чавхны чулуу лугаа адил одно. Бултаж буй амьтантай зэрэг шахам чиглэлээ өөрчлөх нь ямар ч уургын мориноос илүү. Урт сүүл нь биеийн эсрэг савлаж тэнцвэржүүлдэг. Түүний зүрх, уушги, хамрын нүх нь бүгд багтаамж сайтай. Ийм амьтан талын гөрөөс туулайг цахилах мэт хурдан авлана. Авласны дараа мөн тун түргэн идэх шаардлагатай. Яагаад гэвэл арслан, цөөвөр чононууд түүнийг нүд салгахгүй харж байдаг. Гөрөөс хаана “тоос татуулсан‘’ тэр газар луу анч нохойныхоо араас ирж байгаа анчид шиг давхилдацгаана. Хоолыг нь булаацалдан зодолдоно. Бушуухан хэд үмхэж аваад л зайгаа тавихгүй бол хүчирхэг араатнууд өөрийг нь хоёр хуваачхаж дөнгөх билээ. Ялангуяа ан хөөгөөд гүйцэхээ байсан хөгшин арслангууд улаан ирвэс хаана юу муучлахыг хариулж суудаг ажилтай болдог нь дэндүү гомдмоор хэрэг юм. Түүний анч нохой нь болж хувирах нь байна шүү дээ.
Эцэст нь хэлэхэд энэхүү ирвэс Африк болон өмнөд, дундад Азид амьдарна. Тал нутагт бас цөлд ч амьдарч чаддаг ажээ. Ж. Мягмарсүрэн
Улаан ирвэсийг ямар учраас хурдлагч муур гэж нэрлэсэн вэ?
Улаан ирвэс дэлхийн хамгийн хурдан амьтан.
Улаан ирвэс ан авласны дараа түргэн идэх шаардлагатай болдгийн учир юу вэ?
Арслан, цөөвөр чононууд түүнийг нүд салгахгүй харж байгаад барьсан анг нь булаан иддэг учраас.
Улаан ирвэс хөгшин арслангуудын анч нохой болж байгаагийн шалтгааныг тайлбарлан бичнэ үү.
Хоолыг нь булаацалдан зодолдоно. Бушуухан хэд үмхэж аваад л зайгаа тавихгүй бол хүчирхэг араатнууд өөрийг нь хоёр хуваачихаж дөнгөх билээ.
Улаан ирвэс хамгийн хурдан амьтан гэдгийг 3 баримтаар батлан бич.
Огцом ухасхийхдээ 110км/цаг хурдалж чаддаг байна, Энэхүү рекордыг одоохондоо “мөчит дөрвөн хөлт ‘’ ямар ч амьтан эвдэж чадаагүй, нурууны байгууламжтай их холбоотой, Уян хатан нугаламын ачаар нуруу нь маш сайн нумарч тэнийж чаддаг.
зайгаа тавих
нүд салгахгүй
уургын морь гэсэн хэлц үгсийн утгыг тайлбарлан бичээрэй.
байр сууриа тавьж өгөх, чөлөөлж өгөх, юмыг шимтэн үзэх, ямарваа нэг муу үйл хийхдээ маш сайн
Гэтэгч, довтлогч гэж нэрлэсний учрыг 50-60 үгэнд багтаан тайлбарлан бичээрэй.
Гэтэгч амьтад нь ангахаар сэмээр мяраан ойртон гэтэж байгаад ангаа барьдаг. Довтлогч гэдэг нь шууд дайран довтлох маягаар ангаа барьдаг.
Дараах эхийг үндэсний бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.
ᠠᠢᠳᠠᠰ ᠪᠣᠯ ᠦᠨᠡᠬᠡᠷ ᠬᠠᠴᠢᠷᠬᠠᠯᠳᠠᠢ ᠮᠡᠳᠡᠷᠡᠮᠵᠢ᠃ ᠠᠶᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠠᠨ ᠪᠣᠯᠵᠤ ᠠᠯᠢᠪᠠ ᠭᠡᠢ ᠶᠠᠭᠤᠮᠠ ᠦᠵᠡᠬᠦ᠂ ᠲᠡᠷᠡ ᠴᠦ ᠪᠣᠣ ᠬᠡᠯᠡ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠠ ᠨᠢ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠪᠢᠰᠢ ᠪᠣᠯᠳᠠᠭ ᠲᠤᠬᠠᠢ ᠰᠣᠨᠤᠰᠴᠣ ᠪᠠᠢᠭᠰᠠᠨ᠃ ᠭᠡᠳᠡᠯᠠ ᠪᠠᠰᠠ ᠡᠭᠦᠷᠭᠡ ᠪᠡᠶᠡᠯᠡᠭᠦᠯᠵᠦ ᠪᠠᠢᠬᠤ ᠦᠢᠠ ᠳᠤ ᠠᠢᠳᠠᠰ ᠨᠢ ᠡᠷᠠ ᠵᠣᠷᠢᠭ ᠲᠠᠢ ᠪᠣᠯᠭᠠᠳᠠᠭ |
Айдас бол үнэхээр хачирхалтай мэдрэмж. Айснаасаа болж аливаа хий юм үзэх, тэр ч бүү хэл ухаан санаа нь эрүүл биш болдог тухай сонсож байсан. Гэтэл бас үүрэг биелүүлж байх үед айдас нь эр зоригтой болгодог.
Дээрх “Арслангийн бууны нохой болж хувирах нь ээ” эхэд ирвэс нь гайхамшигтай хурдлах чадвартай болох тухай баримттай өгүүлжээ. Эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан “Миний мэдэх ховордож буй амьтан” сэдвээр 180-200 үгэнд багтаан эх зохион бичээрэй. Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.
· Эхлэл хэсэг: Өөрийн сайн мэдэх ховордож буй амьтнын талаар мэдээлэл өгөх
· Гол хэсэг: Тухайн амьтан ямар шалтгааны улмаас цөөрч байгааг батлан бичих
· Төгсгөл хэсэг : Монгол оронд ховордож буй амьтдаа хайрлан хамгаалах талаар өөрийн бодлыг бичиж төгсгөх
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
ЭХ-4-А ХУВИЛБАР
Хургачин хүү
Хаврын сар гарч малчны хотонд төлийн дуу цангинана.Хонь бэлчих цагаар ирсэн хүмүүс Эрхэсийнхэн байлаа. Эрхэс нийслэлийн нэгэн сургуулийн тавдугаар ангийн сурагч.Улирлын амралтаараа өвөөгийндөө тус болж байгаа нь энэ.
Хүүхдүүд ирсэн болохоор хөл хөөр болон тогоо шанагаа хангинуулж, авдар саваа уудалж, идээ будаагаа дэлгэлээ.Эрхэс аав ээждээ үнсүүлж, дүүгээ өхөөрдөн үнсэнэ.Эсгий гутал, үстэй дээл өмсөж үнэгэн лоовууз хэлтгий тавьсан нь хэзээний хургачин хүү болсон харагдана.Хоймрын цаг харснаа:
-Өвөө! Хонь бэлчих цаг болчихож гээд дүүгээ дагуулан гарлаа.Ээж нь:
-Манай хүү чинь хот газрын чихэр жимс ер тоохгүй байх шив дээ гэснээ хүүхдүүдээ даган гарлаа.Нялх төлийн дуу цангинасан өвөлжөө бууцнаас цан хүүрэг савсаж, өглөө эрт хашаанаас гаргасан хонь, ямаад таран хэвтэж яраглан хэвнэ.
Одхүү бяцхан саваа мод барьчихсан хонь мал үргээж явна.Ээж нь “Монгол хүн гэсэндээ мод бариад малын цаагуур орж явна” гэж өхөөрдөхөд Эрхэс:
-Бэлчээртээ гарах гэж байгаа малыг үргээж цочоолгүй аажуухан босгож, зугуухан туух ёстой байдаг юм гээд дүүгээ хөтлөн алхлаа.Ээж нь хүүгийнхээ юм юм руу үсчээд байдаг зан нь үгүй болж нэг л тогтуухан болчихсоныг анзаараад өвөөд нь сэмхэн хэлбэл:
-Манай зээ их няхуур хүн болно.Хэлсэн үгийг ухаж ойлгоод ухаарч хэрэгжүүлэхдээ сайн. Хүүхэд хэдий чинээ эрт ажил хөдөлмөр хийнэ, төдий чинээ багадаа ухаан суудаг жамтай гээд инээмсэглэлээ.Өвөө нь өвөлжөөнийхөө хойд уул өөд хонио аажуухан бэлчээгээд, номхон хонгор мориндоо мордон араас нь явлаа.
Хүүхээд хоолоо ид гэж эмээ нь дуудахад тэд гэртээ орлоо.Цар дүүрэн махнаас уур савсана.
-Миний хүү ч хэзээний малчин хүн шиг догь харагдаж байна шүү.Харин хоолондоо хэр юм бэ дээ гэж аав нь асуухад Эрхэс:
-Ааваа гэрт надад хийх ажил олддоггүй байсан.Өвөөгийнд бол хийх ажил зөндөө.Өвөө намайг “Идсэнийхээ хэрээр хөдөлмөрлөөд байвал их бяртай болно гэсэн шүү.Бяр орж байгаад барилдана аа гэлээ.Тэд ийнхүү хөөрөлдөн, хоол ундаа идэж суутал хурга, ишиг тэжээх цаг болсон байлаа.
Хөрөвжиж бойжсон нялх төл тэднийг пүнзэнд орж ирэхэд майлалдан угтлаа.Төлийн дуу хаврын жаврыг уясааж, хашаа хороо нь улам дулаан болсон мэт санагдлаа.Эрхэс аавдаа хандан:
-Төл мал нялх амьтан болохоор бүдүүн ширхэгтэй өвс сайн идэж чадахгүй. Харин энэ бол нарийн ширхэгтэй ногоон өвс.Хурга ишгэнд яг л таардаг юм.Сүүтэй жигнэмэг л гэсэн үг. Аав нь баясан инээж:
-Миний хүү ч том болжээ гээд духан дээр нь үнслээ.
О.Сундуй
1.” үстэй дээл” гэдэг үг ямар утга илэрхийлж байна вэ?
А. монгол цамц
В. дан дээл
С. нэхийгээр доторлосон дээл
D.ёслолд өмсөх дээл
2. Дараах үгсийн утгын тайлбарыг олж, зөв харгалзуулсныг сонгоорой.
а.бэлчих 1. анхааралтай, нямбай
b. бууц 2. малын өтөг баас
c.хэвэх 3. мал идээших
d.няхуур 4. өвсөө дахин дахин зажлах
А. a-2, b-3, c-1, d-4
В. a-1, b-3, c-2, d-4
С.а-3, b-2, c-4, d-1
D. a-4, b-2, c-1, d-3
3. Төлийн дуу хаврын жаврыг уясааж, хашаа хороо нь улам дулаан болсон мэт санагдлаа. гэсэн хэсэгт ямар дүрслэл ашигласан байна вэ?
А. амьдчилал
В. багасгал
С. Зүйрлэл
D.ихэсгэл
4. Миний хүү ч хэзээний малчин хүн шиг догь харагдаж байна. .................хоолондоо хэр юм бэ гэж аав нь асуув. гэсэн өгүүлбэрүүдийг аль холбоосоор холбох вэ? Сонгоорой.
A.Гэтэл
B.Учир нь
C.Харин
D.Ингээд
5. Өвөө нь “Манай зээ их няхуур хүн болно.” гэж хэлсний учир нь юу вэ?
А. Маш хөгжилтэй байдаг болохоор
В.Хэлсэн үгийг ухаарч хэрэгжүүлдэг болохоор
С. Уурладаггүй болохоор
D. Үргэлж инээдэг болохоор
6. Дараах өгүүлбэрийг цаг хугацаа заасан үгээр дэлгэрүүлэн бичээрэй.
Төлийн дуу цангина.
............................................................................................................................................
7. Яагаад, ямар учраас гэсэн асуух үг ашиглан хөл хөөр идээ ундаа болсон шалтгааныг илрүүлэх 1 асуулт зохиогоорой.
........................................................................................................................................................................................................................................................................................
8. Өвөөгийн хэлсэн үгээс 3-ыг тоочин бичээрэй.
- .................................................................................................................................
- .................................................................................................................................
- .................................................................................................................................
\ няхуур хүн болно, хэлсэн үгийг ухаарч ойлгоно, хэдий чинээ эрт ажил хөдөлмөр хийнэ төдий чинээ багадаа ухаан суудаг г.м\
9. Эрхэсийн хэрхэн өөрчлөгдсөн эсэхийг илэрхийлж, нэгтгэн дүгнэж бичээрэй.
Хотод байхдаа: |
Хөдөө ирээд: |
..................................................................... .....................................................................
|
.................................................................... .................................................................... |
Өөрийн дүгнэлт: ........................................................................................................................................................................................................................................................................................
|
10. Эрхэс өвөөгөөсөө юу сурсан бэ? 30-35 үгэнд багтаан тайлбарлан бичээрэй.
........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Бичих чадварын даалгавар
“Миний мэдэх малчны хот” сэдвээр 100-120 үгэнд багтаан зохион бичээрэй.
Эхлэл хэсэгт: Малчны хотны гадаад байдлыг төсөөлөн бичих 30-50 үг
Гол хэсэгт: Ямар үйл явдал өрнөж болох талаар дээрх эхээс санаа авч бичих 60-80 үг
Төгсгөл хэсэгт: Юу сурч мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнэж бичих 30-50 үг
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Эх-5-Б хувилбар
Алсыг харагчийн орой дээр суудаг Алимаа эгч
Намайг Зураач жаал хүү гэдэг.Та бүхэн миний “ Гайхамшигт жаргалтай хот”-д аялцгаа.
Эргэн тойрон хүүхдийн тоглоом наадгай.Эргэдэг байшин, нисдэг муур, хүлэг морьд, хөөцөлддөг хулгана... Хараад ханашгүй, тоглоод дуусашгүй олон тоглоом...
Энэ хотод машин тэрэгний нүргэлэх чимээ сонсогдохгүй. Манант хөх утаа хоолой хорсгохгүй. Хаашаа л харна анхилам цэцэгс найгаж, аварга модод шүхэрлэнэ.
Онгон зэрлэг буга, согоо эрх хөөрхөн илийтэйгээ, ойн бор баавгай бамбарууштайгаа бусад олон амьтан үр зулзагаа дагуулсаар ирж нааддаг юм.
Харин манай хотод хамгийн муу явдал бол Залхуурах. Хотыг тэр чигт нь алган дээрээ тавьсан юм шиг харж болдог аварга том Алсыг харагчийн орой дээр Алимаа эгч өдөржин завгүй сууна.Үргэлж сайхан инээмсэглэж байдаг Алимаа эгч маань цав цагаан цамц, цэв цэнхэр даашинз өмсөж, ув улаахан алчуур зангидна.Түүний тод ногоон цүнхэнд бүх тоглоом наадгайн урилга, бас ер бусын нэгэн дуран байна.
Энэ дурангаар хотын бүх хүүхдийг хаанаас ч олж харж чадна.Аягаа угаахгүй залхуураад авдрын араар орлоо гэхэд л аль хэдийнээ олоод харчихсан байдаг.
Ажилсаг хичээнгүй бүх хүүхдэд Алимаа эгч тоглож наадах урилга гардуулна. Хосгүй сайхан тоглоомууд дээр шилдэг сайн хүүхдүүд түмэн өнгийн цэцэгс мэт алаглан наадаж, дуу хуур, инээд хөөр цалгилна. Гэтэл одоо болтол Алимаа эгчээс урилга аваагүй хүүхэд манай хотод бас бий.Тэр өдөр Цэдэн, Ариунаа бид гурав алсыг харагч дээр сууж байтал Алимаа эгч дурангаа өгөөд:
-Та нар хотын баруун хойд дүүрэг рүү сайн хар! гэв. Харлаа. Харсан чинь нэгэн сургуулийн Данхар яасан гээч даалгавраа хийхээс шантраад цүнхээ нууж байгаад Алимаа эгчийн дуранд өртөж буруугаа хүлээсэн. Халтар гараа амандаа чихчихээд хот даяар шүгэлдэж явдаг Ломбо одоо ч хүртэл шидэт дурангийн хараанд байнга өртсөөр байгаа.Тэд хэзээ сайн хүүхэд болцгоож гайхамшигт жаргалтай хотод тоглох урилга гардан авах бол...?
Алсыг харагчийн орой дээрээс Алимаа эгч дурандсаар л байна. Үлгэрийн сайхан хотод маань залхуу хойрго, зан ааш муутай хүүхэд цөөрсөөр л байгаа билээ....
1.” залхуурах” гэдэг үг ямар утга илэрхийлж байна вэ?
А. санаачлагагүй
В. ажлын туршлагагүй
С. хичээн зүтгэхгүй хойргошин хойш суух
D. тоглох дуртай
2. Хотын хамгийн муу зүйл нь юу вэ?
А. Унтах
В. Зугаалах
С. Залхуурах
D. идэх
3.Дараах үгсийн утгын тайлбарыг олж, зөв харгалзуулсныг сонгоорой.
а. цалгих 1.залхуу удаан
b. урилга 2.урих мэдээ бичиг
c. дуран 3. бялхах, элбэг
d.хойрго 4. алсад орших зүйлийг харах багаж
А. a-2, b-3, c-1, d-4
В. a-1, b-3, c-2, d-4
С.а-3, b-2, c-4, d-1
D. a-4, b-2, c-1, d-3
4. Хотыг тэр чигт нь алган дээрээ тавьсан юм шиг харж болдог аварга том Алсыг харагчийн орой дээр Алимаа эгч өдөржин завгүй сууна. гэсэн хэсэгт ямар дүрслэл ашигласан байна вэ?
А. амьдчилал
В. багасгал
С. Зүйрлэл
D.ихэсгэл
5. Хосгүй сайхан тоглоомууд дээр шилдэг сайн хүүхдүүд түмэн өнгийн цэцэгс мэт алаглан наадаж, дуу хуур, инээд хөөр цалгилна. ....................одоо болтол Алимаа эгчээс урилга аваагүй хүүхэд манай хотод бас бий. гэсэн өгүүлбэрүүдийг аль холбоосоор холбох вэ? Сонгоорой.
A.Харин
B.Учир нь
C.Гэтэл
D.Ингээд
6. Эхийн үйл явдлын зөв дарааллыг сонгоно уу.
1. Алимаа эгч наадах урилга гардуулна.
2. Алимаа эгч дурандсаар л байна.
3. Алимаа эгч өдөржин завгүй сууна.
4. Алимаа эгчийн дуранд өртөж буруугаа хүлээнэ.
А. 4, 2, 1, 3
В. 3, 1, 4, 2
С. 3, 4, 1, 2
D. 2, 1, 3, 4
7. Яагаад, ямар учраас гэсэн асуух үг ашиглан Данхар буруугаа хүлээсэн шалтгааныг илрүүлэх 1 асуулт зохиогоорой.
........................................................................................................................................................................................................................................................................................
8. Алимаа эгчид юу юу байдаг вэ? 3-ыг тоочин бичээрэй.
- .................................................................................................................................
- .................................................................................................................................
- .................................................................................................................................
\ ер бусын дуран, урилга, тод ногоон цүнх, алчуур г.м\
9.Эхээс урнаар сэтгэсэн хэсэг, бодит байдлыг тусгасан хэсэг тус бүр нэгийг олоод тайлбарлаж, нэгтгэн дүгнэж бичээрэй.
Урнаар дүрслэсэн хэсэг |
Бодит байдлыг тусгасан хэсэг |
..................................................................... .....................................................................
|
.................................................................... .................................................................... |
Өөрийн дүгнэлт: ........................................................................................................................................................................................................................................................................................
|
10. Алимаа эгчийн гадаад дүр төрхийг дүгнэж 30-35 үгэнд багтаан бичээрэй.
........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Бичих чадварын даалгавар
Дээрх эхийг үргэлжлүүлэн 100-120 үгэнд багтаан зохион бичээрэй.
Эхлэл хэсэгт: Яаж өөрчлөн бичихээ тухай танилцуулах 30-50 үг
Гол хэсэгт: Үргэлжлүүлэн бичих тулд баатар нэмж болно.60-80 үг
Төгсгөл хэсэгт: ямар ач тус өгөөжтэй вэ? гэдгийг дүгнэн бичих 30-50 үг
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Эх-5-Б хувилбар
Алсыг харагчийн орой дээр суудаг Алимаа эгч
Намайг Зураач жаал хүү гэдэг.Та бүхэн миний “ Гайхамшигт жаргалтай хот”-д аялцгаа.
Эргэн тойрон хүүхдийн тоглоом наадгай.Эргэдэг байшин, нисдэг муур, хүлэг морьд, хөөцөлддөг хулгана... Хараад ханашгүй, тоглоод дуусашгүй олон тоглоом...
Энэ хотод машин тэрэгний нүргэлэх чимээ сонсогдохгүй. Манант хөх утаа хоолой хорсгохгүй. Хаашаа л харна анхилам цэцэгс найгаж, аварга модод шүхэрлэнэ.
Онгон зэрлэг буга, согоо эрх хөөрхөн илийтэйгээ, ойн бор баавгай бамбарууштайгаа бусад олон амьтан үр зулзагаа дагуулсаар ирж нааддаг юм.
Харин манай хотод хамгийн муу явдал бол Залхуурах. Хотыг тэр чигт нь алган дээрээ тавьсан юм шиг харж болдог аварга том Алсыг харагчийн орой дээр Алимаа эгч өдөржин завгүй сууна.Үргэлж сайхан инээмсэглэж байдаг Алимаа эгч маань цав цагаан цамц, цэв цэнхэр даашинз өмсөж, ув улаахан алчуур зангидна.Түүний тод ногоон цүнхэнд бүх тоглоом наадгайн урилга, бас ер бусын нэгэн дуран байна.
Энэ дурангаар хотын бүх хүүхдийг хаанаас ч олж харж чадна.Аягаа угаахгүй залхуураад авдрын араар орлоо гэхэд л аль хэдийнээ олоод харчихсан байдаг.
Ажилсаг хичээнгүй бүх хүүхдэд Алимаа эгч тоглож наадах урилга гардуулна. Хосгүй сайхан тоглоомууд дээр шилдэг сайн хүүхдүүд түмэн өнгийн цэцэгс мэт алаглан наадаж, дуу хуур, инээд хөөр цалгилна. Гэтэл одоо болтол Алимаа эгчээс урилга аваагүй хүүхэд манай хотод бас бий.Тэр өдөр Цэдэн, Ариунаа бид гурав алсыг харагч дээр сууж байтал Алимаа эгч дурангаа өгөөд:
-Та нар хотын баруун хойд дүүрэг рүү сайн хар! гэв. Харлаа. Харсан чинь нэгэн сургуулийн Данхар яасан гээч даалгавраа хийхээс шантраад цүнхээ нууж байгаад Алимаа эгчийн дуранд өртөж буруугаа хүлээсэн. Халтар гараа амандаа чихчихээд хот даяар шүгэлдэж явдаг Ломбо одоо ч хүртэл шидэт дурангийн хараанд байнга өртсөөр байгаа.Тэд хэзээ сайн хүүхэд болцгоож гайхамшигт жаргалтай хотод тоглох урилга гардан авах бол...?
Алсыг харагчийн орой дээрээс Алимаа эгч дурандсаар л байна. Үлгэрийн сайхан хотод маань залхуу хойрго, зан ааш муутай хүүхэд цөөрсөөр л байгаа билээ....
1.” залхуурах” гэдэг үг ямар утга илэрхийлж байна вэ?
А. санаачлагагүй
В. ажлын туршлагагүй
С. хичээн зүтгэхгүй хойргошин хойш суух
D. тоглох дуртай
Эх-5-А хувилбар

1.” шүхэрлэх” гэдэг үг ямар утга илэрхийлж байна вэ?
А.дэлбээгээ дэлгэх
B.тойрог болох
C.шүхэр хэлбэртэй болох
D.бөөгнөрөх
2. Хүүхдүүдийн аялах хот ямар нэртэй вэ?
А. Тоглоомын хот
В. Гайхамшигт жаргалтай хот
С.Гайхамшигт хот
D.Жаргалтай хот
3.Дараах үгсийн утгын тайлбарыг олж, зөв харгалзуулсныг сонгоорой.
а.өдөржин 1.мэдрэгдэх харагдах
b. шантрах 2.зориг мөхөх
c.шилдэг 3. тухайн өдрийн турш
d.өртөх 4.шилмэл, сонгодог, онцгой
А. a-2, b-3, c-1, d-4
В. a-1, b-3, c-2, d-4
С.а-3, b-2, c-4, d-1
D. a-4, b-2, c-1, d-3
4. Хосгүй сайхан тоглоомууд дээр шилдэг сайн хүүхдүүд түмэн өнгийн цэцэгс мэт алаглан наадаж, дуу хуур, инээд хөөр цалгилна. гэсэн хэсэгт ямар дүрслэл ашигласан байна вэ?
А. амьдчилал
В. багасгал
С. Зүйрлэл
D.ихэсгэл
5. Онгон зэрлэг буга, согоо эрх хөөрхөн илийтэйгээ, ойн бор баавгай бамбарууштайгаа бусад олон амьтан үр зулзагаа дагуулсаар ирж нааддаг юм.
....................манай хотод хамгийн муу явдал бол Залхуурах. гэсэн өгүүлбэрүүдийг аль холбоосоор холбох вэ? Сонгоорой.
A.Гэтэл
B.Учир нь
C.Харин
D.Ингээд
6. Эхийн эхлэл хэсгийн үйл явдлын зөв дарааллыг сонгоно уу.
1.Эргэн тойрон хүүхдийн тоглоом наадгай.
2.Олон амьтад ирж нааддаг.
3. Гайхамшигт жаргалтай хотод аялцгаа.
4. Нүргэлэх чимээгүй, модод шүхэрлэнэ.
А. 4, 2, 1, 3
В. 3, 1, 4, 2
С. 3, 4, 1, 2
D. 2, 1, 3, 4
7.Яагаад, ямар учраас гэсэн асуух үг ашиглан Алимаа эгч урилга гардуулах болсон шалтгааныг илрүүлэх 1 асуулт зохиогоорой.
........................................................................................................................................................................................................................................................................................
8.Хүүхдийн тоглоом наадгайнаас 3-ыг тоочин бичээрэй.
.....................................................................................................
......................................................................................................
....................... ..............................................................................
-\ эргэдэг байшин, нисдэг муур, хүлэг морьд, хөөцөлддөг хулгана гэх мэт\
9. Амьдрал дээр байдаг зүйл, амьдрал дээр байдаггүй зүйлийг илэрхийлж, нэгтгэн дүгнэж бичээрэй.
Амьдрал дээр байдаг зүйл |
Амьдрал дээр байдаггүй зүйл |
..................................................................... .....................................................................
|
.................................................................... .................................................................... |
Өөрийн дүгнэлт: ........................................................................................................................................................................................................................................................................................
|
10.“Гайхамшигт жаргалтай хот”-ын тухай 30-35 үгэнд багтаан тайлбарлан бичээрэй.
........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Бичих чадварын даалгавар
“ Миний мөрөөдлийн хотхон” сэдвээр 100-120 үгэнд багтаан зохион бичээрэй.
Эхлэл хэсэгт: Өөрийн мөрөөдлийн тухай танилцуулах 30-50 үг
Гол хэсэгт: Мөрөөдлөө биелүүлэх тулд юу хийж болох вэ? зөгнөж бичих
60-80 үг
Төгсгөл хэсэгт:Мөрөөдөл маань ямар ач тус өгөөжтэй вэ? гэдгийг дүгнэн бичих 30-50 үг
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Эрдэм номын мөр хөөсөн, ном уншдаг хүмүүсийг өвгөн хэрхэн дүгнэсэн бэ?
- ...........................................................................................................................

Цаанаа л нэг гэгээхэн
Амьдралд хайртай хүн болдог
Сүрхий хүн
Хуучин ном
Нэг мэдсэн чинь өвгөн байрныхаа гадаах сүүдрэвчинд “Яана гэнээ чи. Насандаа нэг бүтэн ном уншиж үзээгүй байж үлдсэн гурван номыг минь авах гэнээ чи. Хэзээ байтлаа чи номонд ингэтлээ хайртай болчихоов. Би ямар чамайг мэдэхгүй биш. Тэгж ч ярихгүй ээ хүү минь” гэсэн уур унтуунд ороогдон нилээн амьсгаатай сууж байв. “Наад муу цаасыг чинь хэн ч уншихгүй за юу, зарагдах ч үгүй. Харин ч би ганц нэгээр нь зарж өгч байгаад баярла. Одоо та нарыг уншдаг хүн гэж хаа байсан юм. Та нарын үе чинь өнгөрч байна шүү дээ, хөгшин зөнөг өө.” хэмээн чарлах согтуу хүүгийнх нь дуу чихэнд нь хадна.Цээжнийх нь гүнээс гомдол харууслын хар манан багтаж ядан огшиж, хүүгийн тухай бодол урсгал зөөлөн харцыг бүрхэн нулимс болон тунарсан ч зовхио давалгүй үлдэв.
Дахин нэг санаа алдсан өвгөн - За, за. Энд ингэж суугаад яахав. Аягүй бол байрны хэдэн хөгшин мөдхөн гарч ирнэ. Тэгээд л нэг их хийх ажилтай болсон юм аятай муу хүүг минь муулцгаах юм болох биз гэж амандаа үглэх нь саяхан эгээтэй л зодуулчхаагүйгээ албаар мартан, ганц хүүгээ өөрийнхөө бодлоос ч, өрөөлийн амнаас ч өмөөрч буй бололтой. Өвгөн малгайгаа өмсөх гэтэл гурван ном хийсэн нэг муу даавуун уут бугуйнд нь санжих ажээ. Хүүгийнх нь агсам тавих шалтаг ердөө л энэ. Хэдэн жилийн өмнө нутгийнх нь том ой болж нутгийн зөвлөл нь буурал зохиолчийн номыг хэвлүүлж өгсөн юм. Магнайгаа хагартал баярласан өвгөн номын дэлгүүрээр хэдэн номоо тараадаг ажилтай болсон сон. Тэрнээс хойш бараг хоёр жил өнгөрөө юу даа. Өнөөдрийн энэ гурав хамгийн сүүлчийнх нь. Заримыг нь хүн хард бэлэглэсэн байх, зарим нь ч зарагдсан байх. Ихэнх нь чухам хаачсаныг өвгөн мэдэхгүй. Үнэн хэрэгтээ өвгөнөөс илүүтэйгээр уг номыг хүү нь борлуулсан гэхэд болно.
Өвгөн өөрийнхөө явдаг, тэр байтугай амьдралынхаа ихэнх үед алхаж өнгөрөөсөн тэр л гудамжаараа явж байлаа. Хүн харахад гэлдрэх авч өөртөө бол нэлээд дориухан алхаж явна. Хэд хэдэн их сургууль зэрэгцэн орших энэ гудамжинд цаг цагийн оюутан залуус хөлхөлдөн байдаг тул ёстой л мөнхийн залуу гудамж гэлтэй. Энд бас гадаад монгол холилдсон нэртэй нэгэн номын дэлгүүр бий. Өвгөн өөрийн мэдэлгүй тийшээ явж байгаа. Энд ирж номын далайд умбан, орчноосоо тасран жаргадаг гэж байгаа. Усан дунд ямар ч том амьтан хүнддэггүй шиг номон дунд байхдаа өвгөн хэзээ ч хөгшддөггүй юм. Юу ч худалдаж авахгүй хэрнээ тэр номнуудыг гарчигласан шиг явах нь түүнд юутай ч зүйрлэшгүй жаргал болно.
Өвгөн номын дэлгүүртээ ирлээ. Дэлгүүрийн хүүхэн түүний нэг ном зарагдсан тухай баясангуй өгүүлээд номны тооцоо болох зургаан мянга хоёр зуун төгрөг өглөө. Зарим хүнийх хорь гучаараа зарагддаг байхад өвгөнийх бараг гурван сарын хугацаанд ганцхан зарагдаж. “Одооны хүмүүс ном бага уншиж байна гэж би хэлэхгүй ээ. Цаг цагт хүмүүс ном уншиж л байсан. Уншсаар ч байх болно. Харин хүүгийн хэлснээр намайг л хүмүүс уншихаа больсон нь үнэн бололтой. Хоцрогдоно гэдэг нь энэ юм байх аа даа. Хөөрхий, миний номыг авсан хүний буян нь дэлгэрч яваг. Надад ямар их тус хийж яваагаа мэдэхгүй л яваа байх даа, зайлуул” гэж бодон хүүтэйгээ булаацалдан байж авчирсан сүүлчийн номнуудаа худалдагчид өгөв.
Энгэрийнхээ дотуур халаасанд мөнгөө лавхан хийсэн өвгөн сурсан зангаараа дэлгүүрийн тавиур дээрх номнуудыг нүд гүйлгэн явна. Тавиураас тавиур хооронд тэр байтугай номноос номны хооронд түүний бодол тэлээлэн урсана. “Энэ зохиолч хүү лав миний хүүгээс насаар дүү дээ. Гэтэл ийм сүрхий байх гэж. Хүүгээ би зохиолч бол гэж шаардаагүй шүү дээ. Зүгээр л номыг сэтгэл зүрхнээсээ уншдаг хүн болоосой гэж хүссэн. Тэгсэн бол өдийд амьдралд хайртай хүн явахгүй юу. Юу боллоо гэж хамаг байдгаа өөрийн гараар үгүй хийж явахав” гэсэн бодол нь харуусал болон хувирав.
Удалгүй өвгөн номын дэлгүүрийн нөгөөх л эргэлддэг хаалгаар гараад гудамж өгсөн гэлдрэв. Усан сангийн чулуун хашлаган дээр хэсэг хүмүүс хуучин ном зардаг болжээ. Өвгөн тэрийг тойрч чадсангүй. Ганц нэг ном үзэн, авахгүй ч гэсэн үнийг нь сонирхон явав.
Тэгтэл . . . Өвгөний нүдний буланд нэгэн халцархай хүрэн хавтастай ном сэрвэлзэн үзэгдэв. Шаргалтаж хуучирсан хуудас нь ямар нэгэн далдын совин даллах мэт зөөлөн намирах тэр номыг хараад өвгөний зүрх өөрийн эрхгүй хурдан хурдан цохилж, амьсгаа нь давчдаж ирэх нь тэр.
- Мөн байна. Эвий минь гэж.Тэр чигээрээ мөн байна гэж эвгүй саарал хоолойгоор цахиртан дуугараад, номыг амандаа барин үнсэх ая үзүүлэхэд ном зарж байсан тарган бор авгай ухасхийн босож -Та дийлэхгүй ээ, дийлэхгүй гэж хэлээд өвгөний гараас номыг шувт татан авч буцааж тавив. Өвгөн дахин номыг авч зүрхэлсэнгүй.“Яг мөн байна. Дөчин хоёр жилийн өмнө хэвлүүлсэн миний анхны ном мөн байна. Намайг зохиолч хэмээн зарласан анхны ном. Чамайг хэвлүүлчхээд ёстой л нэг анхны хүүхдээ төрүүлсөн эх хүн шиг баярласандаа цээжээ дэлдэн гүйж явсан сан. Хожим нь өөрөө олж авах гээд чадаагүй юмдаг. Гэтэл өтөл насны шувтарга дээр ингэж таарах гэж. Ерөөсөө худалдаж авдаг хэргээ” гэж бодоод эргэж очин энгэрээ тэмтрэн зогсохдоо
“Би одоо энийг аваад ч яах юм билээ. Хэндээ ч гэж авч очих юм. Манай тэрэнд “Энэ аавын минь анхны ном юм шүү” гээд нандигнаад явах ухаан ямар байх биш. Тэгснээс хэн нэгэн сонирхсон хүн нь аваг дээ” гэж бодон өвгөн цааш эргэлээ. Гэхдээ тэр шуудхан яваад өгч чадсангүй. Үрдээ хоргодох амьтан шиг эргэж хургасаар байв. Үд хэвийхийн алдад нэгэн залуухан хүү ирж хуучин номыг эхнээс нь үзэж явснаа яг өвгөний номыг авч эргүүлж тойруулан хэсэг үзээд юу юугүй авах болов.“Миний номыг энэ олон жилийн дараа ч гэсэн хүн худалдаж авсаар, уншсаар байна шүү дээ. Би амьд байгаа юм байна. Үүн шиг сайхан юм гэж байх уу” гэсэн гэрэлт бодол харван орж ирэхүйд туранхай хатингар цээжинд нь омогшил төрөн, ус гүйсэн үлбэгэр нүдэнд нь үл мэдэг оч гэрэлтэн эргэн тойрноо харав.
Өдөржингөө шахам гадаа суусан тэр ам ангаснаа сая ухаарч хажууханд зарж буй квасаас нэг аягыг авч залгилав. Хоолой сэрүү татаад даанч нэг сайхан. “Миний цангаа тайлах ч яахав. Өнөө муу хүү маань бүр харангадаад үхэх гэсэн юм хэвтээ байх даа.. Энэ хэдэн төгрөгөөр би яагаа ч билээ. Сүүтэй сүүгүй болох л байлгүй яав гэж. Хүүдээ уух юм авч өгдөг юм билүү дээ. Өнөө маргаашгүй болсон би хэд насална гэж хүүдээ хатуурхаж явахав. Намайг унаад өгөхөөр ухаан суух биз.” хэмээн бодох өвгөн зохиолч хүнсний дэлгүүр лүү алхав. Хүн харахад гэлдэрч явах шиг боловч үнэндээ бол тэр дэгдэж явлаа. Тэрээр “За байз, таван мянга есөн зуун төгрөг үлдсэн юмсан. Саяын квасыг хэрэггүй ч уув уу . . .” хэмээн гэнэтхэн санаашрав . . . Т.Бум-Эрдэнэ
Хүүдээ ихэд гомдсон ч эцгийн хайр аугуу болохыг батлах баримт 2-ыг олж бичээрэй.
• ..................................................................................................................................
• ...................................................................................................................................
Аягүй бол байрны хэдэн хөгшин мөдхөн гарч ирнэ. Тэгээд л нэг их хийх ажилтай болсон юм аятай муу хүүг минь муулцгаах юм болох биз
Миний цангаа тайлах ч яахав. Өнөө муу хүү маань бүр харангадаад үхэх гэсэн юм хэвтээ байх даа.. Энэ хэдэн төгрөгөөр би яагаа ч билээ. Сүүтэй сүүгүй болох л байлгүй яав гэж. Хүүдээ уух юм авч өгдөг юм билүү дээ.
Тодруулсан хэсгээс тухайн хүн өндөр настай гэдгийг илэрхийлэх үг 4-ийг олж бич. / үг давтахгүй гэдгийг анхаараарай./
- ......................................................................................
- .....................................................................................

Өвгөн
Хөгшин зөнөг
Үе нь өнгөрсөн
буурал
Номын дэлгүүрт байхдаа авдаг мэдрэмжийг илэрхийлсэн дүрслэлийг жишээ олж бичээд тайлбарлаарай.
дүрслэл - .................................................................. ...........................................................
тайлбар - ........................................................................................................................
дүрслэл - ...............................................................................................................................
тайлбар - ........................................................................................................................
Орчноосоо тасран жаргах-
Номын далайд умбах-
Эрдэм номын мөр хөөсөн, ном уншдаг хүмүүсийг өвгөн хэрхэн дүгнэсэн бэ?
- ...........................................................................................................................
- ...........................................................................................................................
- ...........................................................................................................................
Цаанаа л нэг гэгээхэн
Амьдралд хайртай хүн болдог
Сүрхий хүн
Дараах өгүүлбэрийн үг сонголтыг ажиглан зохиогч ямар санаа илэрхийлэхийг зорьсныг тайлбарлан бичээрэй.
Хүн харахад гэлдрэх авч өөртөө бол нэлээд дориухан алхаж явна. .......................................................................................................................................
Хүн харахад гэлдэрч явах шиг боловч үнэндээ бол тэр дэгдэж явлаа. ..................................................................................................................................
Хүн харахад гэлдрэх авч өөртөө бол нэлээд дориухан алхаж явна.- Настай хүний алхаа удаан. Гэсэн ч өөрийн дассан газар, дуртай газар руугаа явж байгаа учраас сэтгэл дүүрэн байгаа байдлыг илэрхийлсэн г.м
Хүн харахад гэлдэрч явах шиг боловч үнэндээ бол тэр дэгдэж явлаа.- сэтгэл нь өөрийгөө залуу байгаа шиг бодож байгаа гэдгийг харуулсан. Өтлөөгүй, нас хөгшрөөгүй гэсэн санаа харуулсан г.м
“Усан дунд ямар ч том амьтан хүнддэггүй шиг номон дунд байхдаа өвгөн хэзээ ч хөгшдөггүй юм.” гэсэн хэсгийг өөрийн үзэл бодлоор тайлбарлан бичээрэй. Үгийн тоо 30-40
..............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Өөрийн санааг бүрэн дүүрэн илэрхийлж бичсэн бол- 3 оноо
Санаагаа дундаж гаргасан- 2 оноо
Санааг давтан хуулж бичсэн багахан тайлбар хийсэн-1 оноо
Огт бичээгүй
Үндэсний бичгээс кирил бичигт буулгаарай.
.................................................................................

................................................................................

...............................................................................
..............................................................................
Наран сарны хөдөлгөөнөөр цаг хугацааг хэмжиж, сар өдрөө товлон тоолохыг аргын улирал, билгийн улирал гэж нэрлэдэг. Монголчууд билгийн улирлын тооллыг баримталдаг тул цагаан сар тэмдэглэх болжээ.
Одооны хүмүүс ном бага уншиж байна гэж би хэлэхгүй ээ. Цаг цагт хүмүүс ном уншиж л байсан. Уншсаар ч байх болно. гэсэн өвгөний бодлыг баримт мэдээллээр баяжуулан баталж нотолсон эх зохион бичээрэй. /Үгийн тоо 250-300/
Үнэлэх схем
Эр зориг
Нэг мянга есөн зуун дөчин дөрвөн оны зуд ёстой л гамшиг байлаа. Хар бичин жилийн зунаас эхлэн, ган гачиг нүүрлэж, тал говийн цагаан зээр, тарвага, зурам үй олноороо харангадаж дуусаад, мэнд үлдсэн мал амьтад арайхийж намартай золгов. Ангамал газраас хошуу хатгах өвс олдохгүй өлдөж явсаар, өвөлтэйгээ эрт залгаж, хавсаргатайгаа <<ханьсаж>> авлаа.
Дөнгө өвгөнийх гурван сайхан хүүтэй айл байлаа. Том нь айл орон болж, өрх тусгаарласан. Тэрсхэн хоёр хүүгийнхээ хүчинд энэ айл аргатай байгаа ажээ.
Өвлийн дунд сарын шинийн гуравны шөнө айхтар их цас оржээ. Өглөө босоход, гэрийн хаалгыг цас дараад, хөгшин банхар нь шахаж хэвтсэн байлаа. Өвгөн, харчуулаа сэрээгээд, хамжиж түлхсээр хаалгаа нээв.Өвөлжөөнд тэгнэсэн хэдэн шургааг дотогшоо хотойгоод, бууцаа даран унажээ. Дороос нь малаа хөдөлгөж, хотоо тойруулан цас зөөв. Өдөржин тэмцэлдсээр хэсэг газрыг хуурайлан, хөрсний өнгө гаргалаа.
Арын гүвээн дээр гарч, орчныг тандаж суусан отгон хүү нь баргар царайлан орж ирээд, “Доод өвөлжөөний хоёр гэрээс утаа гарахгүй өдөржин өнжлөө. Би оччихоод ирье!” гэв. Дөнгө өвгөн хариу хэлсэнгүй. Самган ч дуугарсангүй. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй явах нь хүний ёс гэдгийг мэдэх, хүүхэд биш, насанд хүрсэн эр хүн өөрөө мэдэг дээ! гэж бодсон билээ.
Хуучны хавирган сар ёрдойж, хүйтний эрч чангарчээ. Тэнгэрийн одод үзэсгэлэнгээ гайхуулах мэт, эсвэл тавлан тохуурхах мэт улам жавхаажин тодорчээ. Алсад чонын дуу. Элдвийг бодож явсан, идэр залуу айсангүй. Өвөлжөөний чигийг барин зүтгэсээр нэлээн ойртож ирлээ. Алсаас бөг бөг хуцдаг айлын ноход чимээ алга. Гэтэл цасны нуранга дундаас хад чулуу шаргих чимээ гарч, хээрийн амьтны эхүүн үнэр үнэртэх шиг болов. Отгон залуу Очирхүүд оготор саран хань болсонгүй. Чимээ гарсан зүгт чих тавин суутал, эвэр нь ургаж гүйцсэн халиун буга хэдэн зоргол, согоогоо дагуулчихсан цас туучин зүтгэж байлаа. Сүрэг чононоос зугтан, амь дүйж яваа амьтдыг хараад, Очирхүүгийн өрөвч сэтгэл нь зулгаав.
Амь тэмцэн зугтсан буганууд. Араас нэхэн хөөсөн чононууд. Яах ийхийн зуургүй нөмрөөд иржээ. Очирхүүгийн замд солбилцож, яг энд уулзах учиртай байжээ. Залуу эр буугаа мөрнөөсөө мулталж, хадан дээр гарлаа. Ирж яваа чононуудыг угтуулан, өөдөөс нь сөргүүлж хараагаа онилов.Овоо хараанд торсон хөгшин чоныг газарт унагав. Хангайн сарьдгаас цас нурах шиг нүргэлэн, улангассан араатнууд зогтусан зогслоо. Буун дуу хоёр дахь удаагаа нүргэлэн, гичий чоно гаслан уналаа. Хэдэн бэлтрэгэн чоно уул руу эргэж мацав.
Дайзтай сумаа гаргаж, бутны хажууд тавьчхаад, хадан дээр тэвхийн зогсоод, буга явсан зүгт эргэж харав. Зузаан цасыг самнасан тахир зураас алсад мурилзаад алга болжээ.
Хөл дор нэг юм сүүтгэнэх шиг боллоо. Хамгийн түрүүнд буудсан хөгшин чоно дутуу шархдаад, өөдөөс нь мөлхжээ. Цасан доогуур шургалан зүтгэсээр, хадны дэргэд ирээд, биеэ хураан отож байлаа.Гэнэт сэхээрсэн залуу эр, эрсэлсэн чонотой тэмцэлдэхдээ өндөр хаднаас өнхрөн унав. Араа соёо нь гарт тэмтрэгдэн, сэгний үнэр хамар цоргив. Эрийн тулаан эцэстээ хүрэхэд, үхэл амьдрал дэндүү гоёдов. Чоно эрчээрээ дайрч, бахим савраар нүүр зурж, халуу оргиулаад, гал улаан ам нь гүрээ рүү зүтгэнэ.
Айж болохгүй. Айвал шоглоно. Амархан ялагдана... Залуу эр, нэг гараараа үс ноолуураас нь лавхан атгаад, нөгөө гараараа түрийгээ тэмтчив. Хутгаа суга татангаа, бөөрний орчимд нь хүчтэй бүлэв. Чоно гаслах дуулдав.
Очирхүү ухасхийн босоод хад өөд мацав. Буугаа аваад сумаа хайв. Харанхуйд тэмтчээд, нэг ч сум олсонгүй. Баруун гар нь зангиран, бугуйгаараа янгинаж байлаа. Цасан дээр налмайн унасан азарган чононоос уур савсан, агдасхийн татвалзав. Хадан дээр цомбойн суусан залуу эр хором амраад бослоо.
Доод үзүүрээр тойрч, саахалт айлын гадаа ирлээ. Хоёр халтар нохой нь давхилдан ирснээ, Очирхүүг танилаа. Нялуун цусны үнэрт зогтусан зэвүүцэж, хэд хэд боргосноо холдов.
Араг сандайлж суугаад Өлзиймаа! гэж хэд хэд дуудлаа. Өрх нь бүтээлэгтэй жижиг гэрээс лааны гэрэл сэвэлзэн, нэг хүн гарч ирэв. Тэрээр, Очирхүүг хараад, уулга алдан гэртээ оруулжээ. Дээлийн энгэр хормой нь цусанд будагдаад, дарайтал хөлджээ. Очирхүү гараа харснаа, ханцуй дороо нуулаа. Баруун гарын хоёр хурууг нь тас хазаад, санжуулсан байлаа. Нүүрийн арьсыг духнаас нь эрүү хүртэл сэт татан уржээ. Өлзиймаа шарх бүрийг цэвэрлэн угааж, цэмбийтэл боож өгөв. Өөрийнхөө оронд оруулаад, хөнжлөөр хучин, дээрээс нь дахаа тавив.
Дөнгө өвгөний нойр сэрвэлзэж, отгон хүүгээ хүлээсээр үүр цайлгав. Дунд хүүгээ сэрээгээд, доод өвөлжөө рүү зүтгүүлжээ. Айж түгшсэн Дөнгө өвгөн хүүгийнхээ нүүрийг хараад, уулга алдав. Гарыг нь үзээд, халаглан шогшров. Гай зовлон дайраад өнгөрчээ. Арцалдаан дундаас амьдарсан хүүгээрээ бахархаж, сүрэг чонын зугаа болоогүйд баярлаж суув. Зудтай цагийн чоно шиг хөөрүү амьтан байдаггүй гэдэг.
Цаг тооллын жаран дөрвөн оны хар луу жил Очирхүү дөчин хоёр насыг зоогложээ. Өлзиймаа хайрт хүнийхээ дэргэд ханилан явсаар, дөрвөн сайхан хүүхдийг нь төрүүлж өгчээ.
Хүний өөдөөс эгцэлж боломгүй гүн шарх нүүрэнд нь үлджээ. Гэнэт харсан хүн цочихоор. Баруун гарын хоёр хуруу мухарлаад, айдас төрөм.Яагаад ч юм, бүү мэд? Уул тайгаар гав ганцаар явах дуртай болжээ. Заримдаа хүмүүс сүрэг чононоос дор. Бусдын зовлонд дуртай юм шиг авирлана. Элдэв нэр хоч өгч, тааварласан чигээрээ бахдан хэлэлцэнэ.
Нэг ёсондоо Очирхүү олны дунд нүүргүй явж ирлээ. Гэхдээ л <<нүүртэй>> эр хүн байлаа. Нүүртэй мөртлөө << нүүргүй>> эрчүүд зөндөө шүү дээ?!
Сум нэгдлийн түлээчин хийж, хориод жил ууланд ажиллав. Сумын төвд эгнэн боссон өнгөлөг барилгуудын хана дээвэр, туурга цонх бүрт Очирхүүгийн хөлс дусаж, зүтгэл шингэсэн билээ.
Уул хад, ой тайга руу зүглэхээс биш, өөр хаашаа ч явдаггүй түүнийг хотоос дууджээ.
-Хань минь! Хүний гадаад төрх хамаагүй, дотоод сэтгэл хамгийн чухал. Хичээл зүтгэл хөдөлмөр бүтээлийн үнэ цэн гэж бий. Чи минь жинхэнэ эр хүн шүү дээ! Нүүр дүүрэн яваад ир! гэсэн Өлзиймаагийнхаа үгэнд урам сэргэн, бэлдэж өгсөн юмсыг аваад, сэтгэлдээ жигүүр дэлгэн, хотод ирлээ.
Баярын хурал, зоогийн хүндэтгэл, радиогийн сурвалжилга, үдэшлэг цэнгүүн гээд хөтөлбөр журмын дагуу бүх ажиллагаанд оролцож, төрийн дээд шагналаар энгэрээ мялаав. Индэр дээр үг хэлээд буухад, хурлын заал дүүрэн хүмүүс, аадар бороо шиг нижигнэтэл алга ташихыг сонсоод, Очирхүү их баярлажээ.
Эр зориг, хичээл зүтгэл эцэстээ хүн бүхэнд хүлээн зөвшөөрөгддөг юм билээ. Гол чанар нь энэ аж. Д.Мөнхбаатар
Очирхүүг цасан шуурганаар саахалт айл руу дуудах хүч юу байв?
• ....................................................................................................................................

Өлзиймааг гэх сэтгэл
Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй явах хүний ёс
Очирхүүгийн чонотой тулалдахдаа авсан шарх насан туршид сэтгэлийг нь зовоож байсныг илтгэх баримт 3-ыг олж бичээрэй.
- ...............................................................................................................................

Уул хадаар тэнэх дуртай болсон
Өөр хаашаа ч явдаггүй байсан
Эхнэрийнхээ хэлсэн үгэнд урам сэргэн, жигүүр дэлгэсэн
Хүмүүсийн алга ташилтад маш их баярласан.
Зохиолоос малчин айлын нэг оройн зоогийг олж бичээд, эдгээр үгсээр ямар санаа илэрхийлэхийг зорьсныг тайлбарлаарай. /цас их орсон орой/
Тодотгосон үг:
- ....................................................................................................................

Тайлбар: .............................................................................................................
.............................................................................................................
аяга бүлээн цай
бүхэл мах, өтгөн шөл
Тайлбар: Өдөржин завгүй байсныг бас ихэд ядарсныг, даарсныг илтгэж байна.
Хүний гадаад төрх хамаагүй, дотоод сэтгэл хамгийн чухал....гэсэн өгүүлбэрт баймж бүтээвэр нэмж өнгө аясыг өөрчлөн бичээрэй.
Баталсан:
.......................................................................................................................................
Эргэлзсэн:

Лавшруулсан:

Зөв хариулт бүрт-1 оноо
/хүүхэд чмар ч хувилбарыг бичсэн байж болох/
Дараах өгүүлбэрийг ямар өгүүлбэр болохыг тодорхойлоод, энгийн өгүүлбэр болгон задлан бич.
Араас нэхэн хөөсөн чононууд.
Ямар өгүүлбэр болох: .................................................................................................
Энгийн өгүүлбэр:...........................................................................................................
........................................................................................................................................
ОГӨУНӨ
Араас нэхнэ.
Хөөсөн чононууд.
Чононууд 0.
“Заримдаа хүмүүс сүрэг чононоос дор. Бусдын зовлонд дуртай юм шиг авирлана. Элдэв нэр хоч өгч, тааварласан чигээрээ бахдан хэлэлцэнэ.” гэсэн хэсгээс өөрт төрсөн бодлоо 30-40 үгэнд багтаан илэрхийлээрэй.
..............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Өөрийн санааг бүрэн дүүрэн илэрхийлж бичсэн бол- 4 оноо
Санаагаа боломжийн түвшинд илэрхийлсэн-3 оноо
Санаагаа дундаж гаргасан- 2 оноо
Санааг давтан хуулж бичсэн багахан тайлбар хийсэн-1 оноо
Огт бичээгүй
Үндэсний бичгээс кирил бичигт буулгаарай.
Тосож авсан нялх төл минь
Жавар хүйтэнд даарахгүй
Өвчин тахал тусахгүй
Үс нь зузаан болж
Өсөлт нь түргэн болж
Од шиг олширч
Ундран өсч торниод
Олшрон үржихийг зөгнөе.
Эр зориг, хичээл зүтгэл эцэстээ хүн бүхэнд хүлээн зөвшөөрөгддөг гэдгийг уг эхэд харуулжээ.Тэгвэл найз нөхдийнхөө эр зоригийг хурцалж, амжилтад уриалан дуудагч нь чи ч байж болох шүү дээ. Чи чадна аа гэдгийг найздаа ойлгуулж ятган сэнхрүүлэх утга бүхий эсээ зохион бичээрэй. /Үгийн тоо 250-300/
Хүн хийж чадна гэсэн бүхнээ хийж чаддаг
Үнэлэх схем
Эр зориг
Нэг мянга есөн зуун дөчин дөрвөн оны зуд ёстой л гамшиг байлаа. Хар бичин жилийн зунаас эхлэн, ган гачиг нүүрлэж, тал говийн цагаан зээр, тарвага, зурам үй олноороо харангадаж дуусаад, мэнд үлдсэн мал амьтад арайхийж намартай золгов. Ангамал газраас хошуу хатгах өвс олдохгүй өлдөж явсаар, өвөлтэйгээ эрт залгаж, хавсаргатайгаа <<ханьсаж>> авлаа.
Дөнгө өвгөнийх гурван сайхан хүүтэй айл байлаа. Том нь айл орон болж, өрх тусгаарласан. Тэрсхэн хоёр хүүгийнхээ хүчинд энэ айл аргатай байгаа ажээ.
Өвлийн дунд сарын шинийн гуравны шөнө айхтар их цас оржээ. Өглөө босоход, гэрийн хаалгыг цас дараад, хөгшин банхар нь шахаж хэвтсэн байлаа. Өвгөн, харчуулаа сэрээгээд, хамжиж түлхсээр хаалгаа нээв.Өвөлжөөнд тэгнэсэн хэдэн шургааг дотогшоо хотойгоод, бууцаа даран унажээ. Дороос нь малаа хөдөлгөж, хотоо тойруулан цас зөөв. Өдөржин тэмцэлдсээр хэсэг газрыг хуурайлан, хөрсний өнгө гаргалаа.
Арын гүвээн дээр гарч, орчныг тандаж суусан отгон хүү нь баргар царайлан орж ирээд, “Доод өвөлжөөний хоёр гэрээс утаа гарахгүй өдөржин өнжлөө. Би оччихоод ирье!” гэв. Дөнгө өвгөн хариу хэлсэнгүй. Самган ч дуугарсангүй. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй явах нь хүний ёс гэдгийг мэдэх, хүүхэд биш, насанд хүрсэн эр хүн өөрөө мэдэг дээ! гэж бодсон билээ.
Хуучны хавирган сар ёрдойж, хүйтний эрч чангарчээ. Тэнгэрийн одод үзэсгэлэнгээ гайхуулах мэт, эсвэл тавлан тохуурхах мэт улам жавхаажин тодорчээ. Алсад чонын дуу. Элдвийг бодож явсан, идэр залуу айсангүй. Өвөлжөөний чигийг барин зүтгэсээр нэлээн ойртож ирлээ. Алсаас бөг бөг хуцдаг айлын ноход чимээ алга. Гэтэл цасны нуранга дундаас хад чулуу шаргих чимээ гарч, хээрийн амьтны эхүүн үнэр үнэртэх шиг болов. Отгон залуу Очирхүүд оготор саран хань болсонгүй. Чимээ гарсан зүгт чих тавин суутал, эвэр нь ургаж гүйцсэн халиун буга хэдэн зоргол, согоогоо дагуулчихсан цас туучин зүтгэж байлаа. Сүрэг чононоос зугтан, амь дүйж яваа амьтдыг хараад, Очирхүүгийн өрөвч сэтгэл нь зулгаав.
Амь тэмцэн зугтсан буганууд. Араас нэхэн хөөсөн чононууд. Яах ийхийн зуургүй нөмрөөд иржээ. Очирхүүгийн замд солбилцож, яг энд уулзах учиртай байжээ. Залуу эр буугаа мөрнөөсөө мулталж, хадан дээр гарлаа. Ирж яваа чононуудыг угтуулан, өөдөөс нь сөргүүлж хараагаа онилов.Овоо хараанд торсон хөгшин чоныг газарт унагав. Хангайн сарьдгаас цас нурах шиг нүргэлэн, улангассан араатнууд зогтусан зогслоо. Буун дуу хоёр дахь удаагаа нүргэлэн, гичий чоно гаслан уналаа. Хэдэн бэлтрэгэн чоно уул руу эргэж мацав.
Дайзтай сумаа гаргаж, бутны хажууд тавьчхаад, хадан дээр тэвхийн зогсоод, буга явсан зүгт эргэж харав. Зузаан цасыг самнасан тахир зураас алсад мурилзаад алга болжээ.
Хөл дор нэг юм сүүтгэнэх шиг боллоо. Хамгийн түрүүнд буудсан хөгшин чоно дутуу шархдаад, өөдөөс нь мөлхжээ. Цасан доогуур шургалан зүтгэсээр, хадны дэргэд ирээд, биеэ хураан отож байлаа.Гэнэт сэхээрсэн залуу эр, эрсэлсэн чонотой тэмцэлдэхдээ өндөр хаднаас өнхрөн унав. Араа соёо нь гарт тэмтрэгдэн, сэгний үнэр хамар цоргив. Эрийн тулаан эцэстээ хүрэхэд, үхэл амьдрал дэндүү гоёдов. Чоно эрчээрээ дайрч, бахим савраар нүүр зурж, халуу оргиулаад, гал улаан ам нь гүрээ рүү зүтгэнэ.
Айж болохгүй. Айвал шоглоно. Амархан ялагдана... Залуу эр, нэг гараараа үс ноолуураас нь лавхан атгаад, нөгөө гараараа түрийгээ тэмтчив. Хутгаа суга татангаа, бөөрний орчимд нь хүчтэй бүлэв. Чоно гаслах дуулдав.
Очирхүү ухасхийн босоод хад өөд мацав. Буугаа аваад сумаа хайв. Харанхуйд тэмтчээд, нэг ч сум олсонгүй. Баруун гар нь зангиран, бугуйгаараа янгинаж байлаа. Цасан дээр налмайн унасан азарган чононоос уур савсан, агдасхийн татвалзав. Хадан дээр цомбойн суусан залуу эр хором амраад бослоо.
Доод үзүүрээр тойрч, саахалт айлын гадаа ирлээ. Хоёр халтар нохой нь давхилдан ирснээ, Очирхүүг танилаа. Нялуун цусны үнэрт зогтусан зэвүүцэж, хэд хэд боргосноо холдов.
Араг сандайлж суугаад Өлзиймаа! гэж хэд хэд дуудлаа. Өрх нь бүтээлэгтэй жижиг гэрээс лааны гэрэл сэвэлзэн, нэг хүн гарч ирэв. Тэрээр, Очирхүүг хараад, уулга алдан гэртээ оруулжээ. Дээлийн энгэр хормой нь цусанд будагдаад, дарайтал хөлджээ. Очирхүү гараа харснаа, ханцуй дороо нуулаа. Баруун гарын хоёр хурууг нь тас хазаад, санжуулсан байлаа. Нүүрийн арьсыг духнаас нь эрүү хүртэл сэт татан уржээ. Өлзиймаа шарх бүрийг цэвэрлэн угааж, цэмбийтэл боож өгөв. Өөрийнхөө оронд оруулаад, хөнжлөөр хучин, дээрээс нь дахаа тавив.
Дөнгө өвгөний нойр сэрвэлзэж, отгон хүүгээ хүлээсээр үүр цайлгав. Дунд хүүгээ сэрээгээд, доод өвөлжөө рүү зүтгүүлжээ. Айж түгшсэн Дөнгө өвгөн хүүгийнхээ нүүрийг хараад, уулга алдав. Гарыг нь үзээд, халаглан шогшров. Гай зовлон дайраад өнгөрчээ. Арцалдаан дундаас амьдарсан хүүгээрээ бахархаж, сүрэг чонын зугаа болоогүйд баярлаж суув. Зудтай цагийн чоно шиг хөөрүү амьтан байдаггүй гэдэг.
Цаг тооллын жаран дөрвөн оны хар луу жил Очирхүү дөчин хоёр насыг зоогложээ. Өлзиймаа хайрт хүнийхээ дэргэд ханилан явсаар, дөрвөн сайхан хүүхдийг нь төрүүлж өгчээ.
Хүний өөдөөс эгцэлж боломгүй гүн шарх нүүрэнд нь үлджээ. Гэнэт харсан хүн цочихоор. Баруун гарын хоёр хуруу мухарлаад, айдас төрөм.Яагаад ч юм, бүү мэд? Уул тайгаар гав ганцаар явах дуртай болжээ. Заримдаа хүмүүс сүрэг чононоос дор. Бусдын зовлонд дуртай юм шиг авирлана. Элдэв нэр хоч өгч, тааварласан чигээрээ бахдан хэлэлцэнэ.
Нэг ёсондоо Очирхүү олны дунд нүүргүй явж ирлээ. Гэхдээ л <<нүүртэй>> эр хүн байлаа. Нүүртэй мөртлөө << нүүргүй>> эрчүүд зөндөө шүү дээ?!
Сум нэгдлийн түлээчин хийж, хориод жил ууланд ажиллав. Сумын төвд эгнэн боссон өнгөлөг барилгуудын хана дээвэр, туурга цонх бүрт Очирхүүгийн хөлс дусаж, зүтгэл шингэсэн билээ.
Уул хад, ой тайга руу зүглэхээс биш, өөр хаашаа ч явдаггүй түүнийг хотоос дууджээ.
-Хань минь! Хүний гадаад төрх хамаагүй, дотоод сэтгэл хамгийн чухал. Хичээл зүтгэл хөдөлмөр бүтээлийн үнэ цэн гэж бий. Чи минь жинхэнэ эр хүн шүү дээ! Нүүр дүүрэн яваад ир! гэсэн Өлзиймаагийнхаа үгэнд урам сэргэн, бэлдэж өгсөн юмсыг аваад, сэтгэлдээ жигүүр дэлгэн, хотод ирлээ.
Баярын хурал, зоогийн хүндэтгэл, радиогийн сурвалжилга, үдэшлэг цэнгүүн гээд хөтөлбөр журмын дагуу бүх ажиллагаанд оролцож, төрийн дээд шагналаар энгэрээ мялаав. Индэр дээр үг хэлээд буухад, хурлын заал дүүрэн хүмүүс, аадар бороо шиг нижигнэтэл алга ташихыг сонсоод, Очирхүү их баярлажээ.
Эр зориг, хичээл зүтгэл эцэстээ хүн бүхэнд хүлээн зөвшөөрөгддөг юм билээ. Гол чанар нь энэ аж. Д.Мөнхбаатар
Зохиолоос гадаад орчныг дүрсэлсэн 2 өгүүлбэр олж бичнэ үү?
• ....................................................................................................................................
• ....................................................................................................................................
1 ба 2-р цогцолборын өгүүлбэрүүдээс, мөн хуучны хавирган сар ёрдойж, хүйтний эрч чангарчээ. Тэнгэрийн одод үзэсгэлэнгээ гайхуулах мэт эсвэл тавлан тохуурхах мэт улам жавхаажин тодорчээ. гм
Очирхүү, Өлзиймаа хоёр хайр сэтгэлийн холбоотой байсныг батлах баримт 3-ыг олж бичээрэй.
• ....................................................................................................................................
• ....................................................................................................................................
• ....................................................................................................................................
Тэр айлын зүг өдөржин харсан.
Нохойнууд нь таньж байсан.
Өлзиймаа гэж дуудахад гарч ирсэн
Өөрийн орондоо унтуулсан.
Хайртай хүнийхээ хажууд ханилан явсаар
- Айж болохгүй. Айвал шоглоно. Амархан ялагдана...гэсэн өгүүлбэрүүдэд баймж бүтээвэр нэмж өнгө аясыг өөрчлөн бичээрэй.
Эргэлзэж тээнэгэлзсэн:
.......................................................................................................................................
Баталсан:
.......................................................................................................................................
Таамагласан:
.......................................................................................................................................
Зөв хариулт бүрт-1 оноо
/хүүхэд ямар ч хувилбарыг бичсэн байж болох/
Зохиолоос сарыг тодотгосон үг 2-ыг олж бичээд, үг сонголтын учир шалтгааныг үйл явдал болсон цаг хугацаатай холбон тойлбарлаарай. /цас их орсон шөнө/
Тодотгосон үг:
- ....................................................................................................................
- ....................................................................................................................
Тайлбар: .............................................................................................................
.............................................................................................................
хавирган
оготор
Тайлбар: Шинийн гуравны сар нарийн байх агаад эрт гарч, эрт жаргадаг.
Дараах өгүүлбэрийг ямар өгүүлбэр болохыг тодорхойлоод, энгийн өгүүлбэр болгон задлан бич.
Амь тэмцэн зугтсан буганууд.
Ямар өгүүлбэр болох: .................................................................................................
Энгийн өгүүлбэр:...........................................................................................................
........................................................................................................................................
ОГӨУНӨ
Амь тэмцэнэ.
Зугтсан буганууд.
Буганууд 0.
“Нэг ёсондоо Очирхүү олны дунд нүүргүй явж ирлээ. Гэхдээ л <<нүүртэй>> эр хүн байлаа. Нүүртэй мөртлөө << нүүргүй>> эрчүүд зөндөө шүү дээ?! гэсний талаар өөрийн байр сууриа илэрхийлэн бич. /Үгийн тоо 30-40/
.............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Өөрийн санааг бүрэн дүүрэн илэрхийлж бичсэн бол- 4 оноо
Санаагаа боломжийн түвшинд илэрхийлсэн-3 оноо
Санаагаа дундаж гаргасан- 2 оноо
Санааг давтан хуулж бичсэн багахан тайлбар хийсэн-1 оноо
Огт бичээгүй
Үндэсний бичгээс кирил бичигт буулгаарай.
Өрнөх бэлгэ дэлгэрсэн
Өлзийтэй энэ өдөр
Түмэн төлийн торгон өлгий
Буман төлийн булган өлгий
Эрдэнийн цагаан эсгий уутаа
Дун цагаан болгон уутаа
Саалийн дээж шар тосоор
Мялаан бэлгэдэж ерөөе.
Эр зориг, хичээл зүтгэл эцэстээ хүн бүхэнд хүлээн зөвшөөрөгддөг гэдгийг уг эхэд харуулжээ.Тэгвэл найз нөхдийнхөө эр зоригийг хурцалж, амжилтад уриалан дуудагч нь чи ч байж болох шүү дээ. Чи чадна аа гэдгийг ойлгуулж ятган сэнхрүүлэх утга бүхий эсээ зохион бичээрэй. /Үгийн тоо 250-300/
Хүн хийж чадна гэсэн бүхнээ хийж чаддаг.
Үнэлэх схем
“Хүн” эсээ
Намайг бага байхад нутгийн өвгөд хэн нэгнийг "Энэ хүн болноо"гэх, эсвэл "Тэр хүн болсонгүй", бүр эсвэл "Тэр хүн биш", заримдаа "Тэр хүний дээд" гэж ярихыг олонтаа сонсож би юу хэлээд байгааг нь сайн ойлгохгүй ихэд гайхдаг байж билээ. Тэдний яриад буй хүмүүсийг харахад бүгд л толгойтой, нүдтэй, хамартай, амтай, гартай, хөлтэй, хэлтэй, яриатай хүнтэй адил хүн байх аж. Тэгтэл тэдний хэн нэгэн "Хүн" болж, нөгөө нь "Хүн биш" болдог. Хачин л санагддагсан. "Нэгэнт хүн төрсөн юм чинь хүн л болохоос өөр амьтан болохгүй шүү дээ". Ингэж бодож бас инээд хүрч байсан үе ч бий. Гэвч ардын үг гэдэг гүн утгатай.
Миний хувьд "ХҮН" гэдэг үгийг ямагт том үсгээр бичмээр санагддаг юм. Учир нь орчлон ертөнцөд ухаант хүн л буй болж байж сая амьдрал гэгч үүссэн буй заа. Хүн буй болоод гал эзэмшиж, мал адгуус гаршуулж, газар тариалан эрхэлж, хот тосгон байгуулж, урлагийн гайхамшигт бүтээл туурвиж, шинжлэх ухааны шинэ нээлт хийж, чухамхүү энэ орчлонг улам чимж, сайхан, утга учиртай болгосон бус уу? Гэтэл хүн болгон тийн амьдарч, бүтээж, хүн хүндээ тус болж, хайрлаж чаддаггүй байна. Иймээс бусдын тусын тулд сайн үг хэлж, сайн зүйл бүтээж, олон түмэнд тус болж, өгөөмөр сайхан сэтгэл гаргаж буй хүнийг "хүн" гэж ярьж, харин үүний эсрэг үйлтэй хүнийг "хүн биш" гэж ярьдгийг өнөө насанд хүрсэн, ухаан орсон хэн боловч ойлгоно. "Хүн болох багаасаа" энэ үг юутай үнэн. Багаасаа амьдралын үнэнийг ухаарсан зөв үзэл бодолтой, хугас өдрийн өл, нэг шөнийн нойр, өдрийн ажлын ачааллыг даах сэтгэлийн тэнхээ, үгийн хатууг өнгөрөөх ухааны тэвчээртэй өсөж, бусдын ажлын амжилт, амьдралын сайн сайханд үл атаархан, хар амиа бодохгүй, шунал, хов, жив, хэрүүл, хараалаас ангид байж сурна гэдэг хүн болсны хамгийн наад захын шинж. Ер нь хүнийг танихын тулд удам судрыг нь сайн харж, судлах ёстой гэж манай ухаант өвгөд ярьдаг. Үр хүүхдээ удам сайтай айлаас гэрлүүлж, удам сайн айлд мордуулдаг. Тэдний дундаас төрсөн хүүхэд мөн сайн хүн болно гэж үздэг. Ийм ч байсан. Тэгж нүүдэлчин монгол түмэн чанарыг дээдэлж, ёс зан заншлаа он цагийн давиргаанд гээлгүй өнөөгийн хүн төрөлхтний соёл иргэншилтэй хөл нийлүүлж явна.
Би энэ амьдралдаа өөрийнхөөрөө ажигласан "хүн болсон", бас "хүн болоогүй" хүмүүсийн тухай зарим нэг жишээ татъя. Намайг бага байхад манайхтай саахалт зайтай умгар хар гэртэй, өтөл эмээ, ээжтэйгээ амьдардаг, өнчин таван хүүхэд байлаа. Эмээ, эх нь ажилгүй. Хүүхдүүдийн томоос бусад нь арван жилийн сургуульд сурна. Сурагчдын хамгийн том нь есдүгээр анги, бага нь дүүтэй минь чацуу, дөнгөж нэгдүгээр анги. Ес, наймдугаар ангийн хоёр ах нь зуны амралтаар барилгад засвар, тоосгон заводад ажиллана. Гэртээ жилийн дөрвөн улиралд хар цай ууцгааж, ямар ч тосгүй, бараг зуухны таг дээр шууд түлсэн гурил иднэ. Орой голдуу цувдайтай бантан хийнэ. Энэ байдлыг хараад би тэднийг учир мэдэхгүй байхдаа шоолж, ухаан орохын хэрээр өрөвдөж явсан ч тэд энэ байдалдаа огт гутардаггүй, харин ч зүдэртлээ ажил хийж, ажлын хөлсөөр худалдаж авсан хувцас хунараа яаж цэвэрхэн өмсдөг, хичээлийнхээ ном дэвтрийг ямар гамтай хэрэглэдэг зэргийг хараад бахархах сэтгэл төрдөгсөн. Тэд, бүгд онц сурч, сургуулиа сайн төгсөж, чухамхүү өөрийн хөдөлмөр зүтгэлээрээ төрийн сайд хүртэл алба хашиж, өнөөдөр сайхныг үзэж явна. Бүгд «Хүний дээд болов».
Гэтэл багаасаа ийн хүмүүжээгүй, амьдралыг хялбар, бэлэнчлэх сэтгэлгээгээр төсөөлж өссөн хүүхэд тэр бүр "хүн" болж чаддаггүйг их ухаант өвгөд гярхай ажигласан байх юм. Миний оюутан ахуйн нэгэн найзын эцэг нутаг усандаа төдийгүй, улсдаа нэртэй дарга байж, ганц хүүгээ юугаар ч дутаалгүй өсгөж, гадаадад дээд сургууль төгсөх хүртэл нь бараг дагаж явсан билээ. Хүү нь сургууль төгссөн ч, тийм ч сайн сурч байсангүй. Авгай, хүүхэн, бор дарс шүтэх нь түлхүү байлаа. Мөн л сайн эцгийн нэр, нүүрээр сайхан ажилтай болсон ч олон жил ажиллаж чадсангүй. Мань эр тэгсгээд л бор дарсанд гүн автаж, хань, төрсөн хүүхдүүдээ орхин одож, удалгүй ажлаасаа ч гулрах нь тэр. Тэгтэл уул мэт эцэг нь гэнэт "нурав". Эцэг, хүүгийнхээ ухааны ядуугийн энг даагаагүй болов уу, хөөрхий. Хүү эцгийн үлдээсэн буянаар нэг хэсэг наргив. Их далай ч ширгэдэг жамтай. Хүү эцгийн буян үгүй болоход гудамжинд гарав. Одоо дал хол давсан өтөл эхийн тэтгэврийн хэдэн төгрөг буухыг нь андахгүй ирж авдаг гэсэн. Тийм ээ, сайн эцгийн хүү сайн хүн, тэр бүү хэл бүр "Хүн болж чадсангүй" гэж хэлбэл "Үгүй" гэх хүн цөөхөн байх болов уу?
Ийнхүү өндөр боловсрол эзэмшлээ ч уулаасаа "хүн" болж хүмүүжиж чадаагүй, амьдралын өчүүхэн төдий даваа, нугачаанд сөхрөөд өгдгийн нэгэн жишээ энэ ажгуу. Тэгэхээр бэлэнчлэх сэтгэлгээтэй, биеийн амрыг харсан, хүний хорвоод үдлээд өнгөрөх нэг насаа зугаа цэнгэл болгосон бол тэр мөхөж буй хэрэг. Ийм нэгэн "Хүн" гэж үү? Хүн нь хүн боловч "Хүн болоогүй" гэсэн үг. Ай, юутай харуусалтай. Ухаант өвгөд дээдсийн маань "Тэр хүн шүү" гэх, эсвэл "Тэр хүн биш" гэж хэлдэг үг ийм учиртай ажгуу.
Орчлонд хүмүүн болж төрөх нь их хувь заяа гэдэг. Аяга арвай будааг асгахад зүүний үзүүр дээр тогтож үлдсэн нэг ширхэгтэй адилтгадаг юм гэнэ лээ. Тэгэхлээр ийм хувь заяанд төрсөн хүмүүн нэг насны амьдралаа утга учиртай, цагаан мөртэй, сайн нэртэй туулах нь өөрийгөө үнэлэх хамгийн дээд шагнал бус уу? Тийм ээ, “ХҮН” гэдэг үгийг ямагт том үсгээр бичмээр санагддаг юм. Х. Хангайсайхан
Зохиолын сүүлийн өгүүлбэр “Тийм ээ” гэж эхэлсний учрыг тайлбарлаарай.
- ............................................................................................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................................................................................
Зохиолын эхлэл хэсэгт “Миний хувьд ХҮН гэдэг үгийг ямагт том үсгээр бичмээр санагддаг” гэсэн өгүүлбэрийн санаа баталж дүгнэсэн
Тодруулсан үгийн утгыг хам сэдвийн хүрээнд тайлбарлаарай.
ажлаасаа ч гулрах нь тэр. ................................................................................................................................
эцэг нь гэнэт "нурав". ...............................................................................................................................
саахалт зайтай умгар хар гэртэй ..............................................................................................................................
гулрах - халагдах, гарах,
нурав – өөд болов,нас эцэслэв, нас барав,
умгар – жижиг, багтаамж муутай
“Хүнийг танихын тулд удам судрыг нь сайн харж, судлах ёстой гэж манай ухаант өвгөд ярьдаг” гэсэн өгүүлбэрийн
- “гэ” холбох үгийн утга, үүргийг тодорхойл.
- “гэ” холбох үгийг хасаж, тусагдахуун гишүүн өгүүлбэрийг нөхцөлөөр хувирган бичээрэй.
Холбох үгийн утга : .......................................................................................................
Холбох үгийн үүрэг : .......................................................................................................
Хувирган бичсэн нь : .......................................................................................................
........................................................................................................
Тусах үйл үгийн утгаар орсон
Хэлсэн үг, үйл явдлыг холбосон
Хүнийг танихын тулд удам судрыг нь сайн харж, судлах ёстойг манай ухаант өвгөд ярьдаг
Тодруулсан үгээр ямар санааг хурааж хэлснийг эхээс олж бичнэ үү?
- Гэтэл хүн болгон тийн амьдарч, бүтээж, хүн хүндээ тус болж хайрлаж чаддаггүй юм байна. ................................................................................................................................
................................................................................................................................
- . Тэгж нүүдэлчин монгол түмэн чанарыг дээдэлж, ёс зан заншлаа он цагийн
давиргаанд гээлгүй өнөөгийн хүн төрөлхтний соёл иргэншилтэй хөл нийлүүлж явна.
...........................................................................................................................................
............................................................................................................................................
Чухамхүү энэ орчлонг улам чимж сайхан утга учиртай болгосон бус уу.
Үр хүүхдээ удам сайтай айлаас гэрлүүлж, удам сайн айлд мордуулдаг. Тэдний дундаас төрсөн хүүхэд мөн сайн хүн болно гэж үздэг.
Тодруулсан хоёр цогцолбор нь эсрэг санаатай болохыг батлан тайлбарлаарай.
- ......................................................................................................................................................................................................................................................

Эсрэг санаа илэрхийлсэн. /ажилтай-ажилгүй, сургуульд сайн сурсан- тийм ч сайн сураагүй,хүн болж чадсангүй- хүний дээд болов./
“Гэтэл” гэсэн холбоосоор эсрэгцүүлэн холбосон.
“Багаасаа амьдралын үнэнийг ухаарсан хатуу үзэл бодолтой, хугас өдрийн өл, нэг шөнийн нойр, өдрийн ажлын ачааллыг даах сэтгэлийн тэнхээ, үгийн хатууг өнгөрөөх ухааны тэвчээртэй өсөж, бусдын ажлын амжилт, амьдралын сайн сайханд үл атаархан, хар амиа бодохгүй, шунал, хов, жив, хэрүүл, хараалаас ангид байж сурна гэдэг хүн болсны хамгийн наад захын шинж” гэсэн хэсгээс хүний ямар чанаруудыг нэрлэснийг түүж бич.
- ............................................... 5. .................................................
- ............................................... 6. ................................................
- .............................................. 7. .................................................
- ............................................. 8. .................................................
Өөрийн гэсэн үзэл бодолтой
сэтгэлийн тэнхээтэй
ухааны тэвчээртэй
үл атаархагч
хар амиа боддоггүй
Шуналгүй
Хов, жив ярьдаггүй
Хэрүүл, хараалаас ангид
Үндэсний бичгээс кирил бичигт буулгаарай.
.......................................................................

........................................................................

Ах анагаах ухааны олон ном бэлэглэлээ. Уяатай алаг морь хэнийх юм? Гармаа ахынх гэрийн мялаалга хийнэ. Энэ гоёлын хүрмийн үнийг хэлнэ үү? Хол, ойрын харааны ялгаа их.
“Их хувь заяанд төрсөн хүмүүн нэг насны амьдралаа утга учиртай, цагаан мөртэй, сайн нэртэй туулах нь хүн өөрөө өөрийгөө үнэлэх хамгийн дээд шагнал бус уу?” гэсэн хэсгийг өөрийн үзэл бодолтой харьцуулан дараах сэдвүүдээс сонгон бичээрэй. /6-р даалгаварт өгөгдсөн өгүүлбэрээс санаа авч болно./ /Үгийн тоо 200-250/
Хүн шиг хүн байхын учир
Хүн шиг хүн болно, би.
Нэгэнт хүн төрсөн юм чинь амьтан болохгүй шүү дээ.
Үнэлэх схем
Алтан худаг
Хархираагийн цаст өндөр уулсын бэл дэрлэсэн Арсайн суурингийн шар дэрстэй эл хуль хөндийд торойн байдаг хөх үнс шиг хүйт даасан хуучин чулуун байшинд суурингийн сахиул Пубаа өвгөн сууна. Суурингийн намхан чулуун хашлагатай бяцхан худгийг хүмүүс “Алтан худаг” гэцгээнэ. Айлууд хавар нүүхдээ Арсайн сууринд орхисон эд юмсаа авахаар намар, намарт унаа хөсөгтэй ирцгээхэд эл хульхан сууринд хөл ихэснэ. Жилийн жилд давтагдах Арсайн суурингийн намрын зураглал ийм бөлгөө. Тэгж ирэхдээ хүмүүс Пубаад айраг цэгээ дөхүүлцгээж, суурингийн тоостой хуучин пингээсээ өмсөхөө больсон хувцас хунар, хэлтгий сав суулга мэтэс илүүчилнэ. Тэр болгоныг Пубаа зулайдаа адисалж хүртэнэ.
Пубаа хааш, хаашаа дөрвөн алхам навтгар тагз болсон хөх чулуун байшин шигээ өнгө дарж гандсан хуучин бүрх малгайтай насыг барж яваа хүн. Арсайн суурингийн байнгын хэдэн айлын нэргүй зарц нь Пубаа. Эрт цагт, аян дайны үед цэргийн хүнсэнд зориулан амуу будаа тариалахаар байгуулсан энэ суурин нэгэн цагт хөл ихтэй байсан нь лавтай. Харин одоо бол эл хульхан... Улирсан он жилүүдийн уртад Арсайн суурин хуучин туурь, оноосон нэр хоёроо л авч үлдэж.
Пубаагийн ээж гэж өндөр хянган хамар, хөнхөр гүн хөх нүдтэй, биерхүү янхигар эмгэн Арсайн сууринг насаараа сахисаар өөд болсон гэдэг. Пубаад ээжээс нь өвлүүлсэн юм шиг үлдсэн цорын ганц өмч гэвэл “Алтан худаг” билээ.
Би хүүхэд байхдаа цор цорхийсэн хөгшин үгтэй, хэнхэг нь дэндсэн жинхэнэ “аавын цээж” байлаа. Намайг аав “Насны танагаа барж явахад олдсон ганц юм чинь арга байж уу. Над шиг дүлгэнэсэн цээл амьтан болчихгүй л бол бусад нь дүүрчээ, дүүрч” гээд томчуулын зэм гүйсэн харцнаас өмөөрөн хаацайлдаг сан. Би ч томчуул муухай харвал өөдөөс нь адрахад бэлэн. Тэглээ ч аав дуугүй л мушийна. Аав маань хэл, шил хоёр нь зэрэг татчихсан юм шиг төрөлхийн дуугүй хүн. Нэг удаа би Пубаагаас:
-Таны худгийн юу нь алтан юм бэ? гэхэд Пубаа:
-Тэр чигээрээ алтан худаг даа!
-Хэ, цэс. Алтан байхдаа яахав. Өгөр царайны л юм байна даг гэхэд Пубаа сандарч:
-Цөг гэм. Алтан байлгүй яахав. Алт, алт...
-Хэн тэгж байгаа юм бэ? гэхэд Пубаа дээшээ заав. Худагт нэр өгсөн хүн тэнгэрт байгаа бололтой. Тэгэхээр нь би:
-Танд хэн Пубаа гэж нэр өгсөн юм бэ? Тэр хариулсангүй. Уг нь түүнийг Пунагнэрэн гэдэг. Харин би Пубаа гэж л мэднэ.
Намар болгон аавыгаа дагаж би Арсайн суурин орохдоо сав л хийвэл Пубааг сандаргаж дэггүйтдэг байлаа. Модон тагтай худаг руу нь хуурай шар шороо атгаж хийхэд тэр сандарч, сүйд майд болно. Түүний уулгалан сандрахыг харах нь миний ганц бах байв. Мөн ч олон удаа би Пубаагийн “Алтан худаг” руу шар шороо хийсэн дээ. Арсайн суурингийн шороо нь нурам шиг нарийн ширхэгтэй хуурай шар шороо. Тэр шороог хүртэл Пубаа тунгаагдсан шижир гэдэг сэн! Худаг руу нь шороо хийж байгаад Пубаад хөөгдөхөөрөө би холхон очоод: -Наадах чинь алтан худаг мөн юм бол тунгаагдсан шижрээр дүүргэчхэд юу нь болохгүй байна аа гэхэд Пубаа байж ядталаа уурлана. -Юм гэдэг чинь учиртай байдаг юм. Алтан саванд байгаа чандмань эрдэнийг шижрээр дарчихвал юу болох вэ? Муу гээдэн толгойт оо!- гэж над руу бавтнан, чичилж хашхичсан тэр л хөөрхий дүр миний санаанд тод үлдэж.
-“Алтан худаг” гэнэ шүү. Шороо тунасан, эрхийн чинээ булингарт хар чийгийг. Модон таг нь хүртэл ялбийж далбийгаад. Том болж байгаад би наад худгийг чинь зөндөө шар шороогоор дарж булах юм хуна. Тэгээд чиний яахыг үзнэ дээ. За юу, Пубаа?! Пубаа юу ч хэлж чадахгүй болж, ам нь хий ангалзана. Бид хоёр гэж тийм л хоёр амьтан байв.
Ээж шигээ нэг насаараа Арсайн сууринг сахисаар Пубаа тэндээ өөд болсон юм. Түүний үхэл тун амгалан байж. Пубаа амьсгал хураахын өмнө насаараа нандигнан сахисан “Алтан худаг”-ийнхаа уснаас хүнээр авчруулж, зэс аяганд мэлтэлзсэн цэхэр уснаас дөнгөж амсаад: - Миний ус уух тоо гүйцжээ!-гэж шивнэсэн гэдэг.
Би аавынхаа ганц амь байсан шиг Пубаа бас ээжийнхээ ганц хүү нь байсан юм. Пубаагийн ээжийн тухай одоо хэн ч, юу ч мэдэхгүй. Харин түүний ганц хүүтэйгээ сахин хамгаалсан эрдэнэ мэт “Алтан худаг” нь одоо ч хэвээрээ. Амсар хашсан намхан хашлаганаас нь ширхэг хөх чулуу мултарсангүй. Шавартай модон таг нь элэгдсэн ч дахиад зуун жилийг өлхөн тэсэхтэйгээ. Пубаагийн хөх чулуун хуучин байшин нь хаалгагүй, дээвэргүй болсон болохоос бас л хэвээрээ.
Пубаагийн ээж усанд тун харам хүн байж. Балга төдийхөн усаар нүүрээ угаадаг тэр эмгэн “Алтан худаг”-ийнхаа уснаас нэг том балгаж, балгасан усаа алган дээрээ гоожуулан гараа хальт мөлт үрсэн болоод, нойтон алгаараа нүүрээ нэг сайн шувтарч, дараа нь үс гэзгээ арагш илдэг байжээ. Тэгээд л болох нь тэр Пубаа ч, ээж нь ч тэр, яагаад тэгтлээ “хар усанд” харам байсныг би олон жилийн хойно, одоо л бүүр түүрхэн л ойлгож байх мэт... Ус чандмань эрдэнэ, усгүй бол үхэл гэж бүгд ярьдаг атлаа бид тэр үнэнээс их л хол хөндий. Хагсуу цөлд ангахдаа л түрхэн зуур ухаарч мэдэх тэр гашуухан үнэнийг хэнхэг нь дэндсэн “аавын цээж” би тэр үед яахан мэдэх билээ!
Олон жилийн хойно би явдал замын зуур Арсайн сууринд дөрөө мултлахдаа тэр бүхнийг нэхэн санаж, хүүхэд насаа дурсахдаа он жилүүд хэчнээн хурдан, амьдрал хэчнээн хоосон болохыг гашуудан мэдрэх шиг болсон юм. Гэвч тэр хоосныг дүүргэж хүмүүн бид амьдардаг нь сайхан юм даа гэж сэтгэлээ тайвшруулсаар буцаж билээ. Яг буцах мөчид хэнхдэг цээж гэнэт бачуурч, би “Пубаа!” гэж “Алтан худаг”-ийн ус оргилтол, Арсайн сайр иржгэнэтэл, цаст Хархираа цангинатал дуу хадаан, тэнэж цуурайттал хашхирмаар байсан ч чадсангүй ээ. М.Уянсүх
Хүмүн гэгч мөнх бус, харин хорвоо дээр хүний бүтээсэн л үлддэг гэсэн санааг батлах баримтыг зохиолын эхний хэсгээс олж бичээрэй.
• ..........................................................................................................................................
• .........................................................................................................................................
“Алтан худаг” нь одоо ч хэвээрээ.
Пубаагийн хөх чулуун хуучин байшин нь хаалгагүй, дээвэргүй болсон болохоос бас л хэвээрээ.
“Насны танагаа барж явахад олдсон ганц юм чинь арга байж уу. Над шиг дүлгэнэсэн цээл амьтан болчихгүй л бол бусад нь дүүрчээ, дүүрч” өгүүлбэрийн үгсийн утгыг тайлбарлан бич.
насны танагаа барж .....................................................................................................
дүлгэнэсэн цээл амьтан ..............................................................................................
бусад нь дүүрчээ, дүүрч ..............................................................................................
насны танагаа барж – нас явах, өтлөх, залуу нас барагдах
дүлэгнэсэн цээл амьтан – үг дуугарч чадахгүй, үг дуугүй
бусад нь дүүрчээ, дүүрч- бусад нь хамаагүй
Пубаа юуг “тунгаагдсан шижир” гэсэн бэ? дүрслэлийг тайлбарлан бичээрэй.
Юуг? ........................................................................................................................................
Тайлбар: ..................................................................................................................................
Хуурай шар шороог
Хуурай шар шороог шижир алттай өнгөөр мөн үнэтэй гэдэг байдлаар адилтгасан
Хүүгийн хэлж буй үгнээс түүний ямар зан чанар илэрч буйг тодорхойлж бичээрэй.
- Хэ цэс алтан байхдаа яахав. Өгөр царайны л юм байна даг.
Илэрч буй зан чанар .........................................................................................
- Алтан худаг гэнэ шүү. Шороо тунасан, эрхийн чинээ булингарт хар чийгийг
Илэрч буй зан чанар .........................................................................................
Хэ, цэс. Алтан байхдаа яахав. Өгөр царайны л юм байна даг
Илэрч буй зан чанар- их үгтэй, дээрэлхүү
Алтан худаг гэнэ шүү. Шороо тунасан, эрхийн чинээ булингарт хар чийгийг
Илэрч буй зан чанар- бодлогогүй, их зантай
Дараах үгсийг ажиглаад –я, -е, -ё нөхцөлийг залгаж зөв бичээрэй.
үлд ................ сахь .............. шингэ ............. хашхир ................
бар ................ сана ............... зорь .............. хүс .......................
Үлдье,сахья,шингэе, хашхиръя
Баръя,саная,зорьё, хүсье
“Яг буцах мөчид хэнхдэг цээж гэнэт бачуурч, би “Пубаа!” гэж “Алтан худаг”-ийн ус оргилтол, Арсайн сайр иржигнэтэл, цаст Хархираа цангинатал дуу хадаан, тэнэж цуурайттал хашхирмаар байсан ч чадсангүй ээ. ” гэсэн хэсгийг хэрхэн ойлгож буйгаа 30-40 үгэнд багтаан бичээрэй.
.............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Өөрийн санааг бүрэн дүүрэн илэрхийлж бичсэн бол- 4 оноо
Санаагаа боломжийн түвшинд илэрхийлсэн-3 оноо
Санаагаа дундаж гаргасан- 2 оноо
Санааг давтан хуулж бичсэн багахан тайлбар хийсэн-1 оноо
Огт бичээгүй
Үндэсний бичгээс кирил бичигт буулгаарай.
.................................................................................
.................................................................................
.................................................................................
.................................................................................
.................................................................................
................................................................................
................................................................................
...............................................................................
..............................................................................
Харь холын орноор ерэн хоног аялна. Их мөрөн наян нэг хоног үерлэлээ. Үеэл хаяал хэмээх үгийн ухааныг оллоо. Эхийн энэрэл хайр нь гүн нуур юм.
“Ус чандмань эрдэнэ, усгүй бол үхэл гэж бүгд ярьдаг атлаа бид тэр үнэнээс их л хол хөндий.” сэдвийн хүрээнд баталж нотлох замаар үзэл бодлоо илэрхийлсэн эх зохион бичээрэй. Эх зохион бичихдээ тодорхой нэр буюу гарчиг өгөөрэй. /Үгийн тоо 250-300/
Үнэлэх схем
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу.
Манж Чингийн хаан 1901 онд зарлиг гаргаж нийгмийн хямралаас гэтлэх зорилгоор “Шинэ засгийн бодлого” хэмээх хэрэгжүүлэхээр болсон юм. Энэ хүрээнд Монгол, Төвөд зэрэг хязгаар оронд шинэтгэл хийхээр төлөвлөснийг нь монголчууд “Шинэ засгийн бодлого” гэж нэрлэж байлаа. Түүний зэрэгцээ “Иргэнийг шилжүүлэн суулгаж хязгаарыг бэхжүүлэх” хэмээх бодлогоор олон мянган хятадуудыг нүүлгэн суурьшуулж эхэлжээ.
а) Манж Чин улс энэ бодлогыг Монголд хэрэгжүүлэх болсон бэ? Асуултанд хариулж бичнэ үү.
- ...................................
Монголчууд манжийн эрхшээлд орсон байсан.
Энэхүү бодлого нь үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хэдэн жилийн өмнө болсон, мөн Чингисийн хэддүгээр онд болсныг тус тус тооцоолно уу.
- .............................................
10 жилийн өмнө
Чингисийн 740 онд болсон.
Манжийн төрөөс Монголын талаарх бодлого өөрчлөгдөх болсон шалтгааныг 2 үндэслэлээр тодорхойлж бичнэ үү.
- ..................................................
- ...............................................................
Манжийн зах хязгаар нутгийг гадныханд алдахгүйн тулд газаргүй хятад иргэдэд өгөх
Дайны төлбөрийг төлөх
Нутгийн баялгийг ашиглахын тулд нээлттэй болгох
ЭХ-7-Б ХУВИЛБАР
Хөдөөний найз
Хаврын нэгэн өдөр Баяраагийнд хөдөөнөөс аавынх нь багын найз Гончиг ах эхнэр, хүүхдүүдтэйгээ айлчилсан юм.Тэднийх хоёр хүүхэдтэй том нь Баяраатай чацуу Өлзий гэдэг хүү, бага нь гурван настай охин. Аав ээжүүд хол ойрын сонин хачин ярьж, хоол цайгаар дайлж, гадуур хамт явж, ажил хөөцөлдөхөд Баяраа, Өлзий хоёр хэд хоног хамт тоглон гадаа гарч, хавь ойроо танилцуулсан билээ.
Өлзий анх удаа хотод ирсэн болохоор юм бүхнийг хачирхан гайхаж, яаж ажилладаг, юунд хэрэгтэй юм гээд л байнга шалгаана. Баяраа сүүлдээ залхаж эхэллээ. Бас мэдэхгүйгээсээ болж зарим үед сандарч тэвдэхэд нь Баяраа шоолж, элгээ хөштөл инээнэ. Өлзий цайлган цагаанаар инээгээд л өнгөрнө. Шооллоо гээд гомдохгүй. Гэрийн хажуугийн хүнсний том дэлгүүрт ороод Өлзий бүх юмыг үнэгүй авдаг юм байна гэж ойлгожээ.Тэгээд баахан чихэр аваад шууд гарах гэхэд нь Баяраа зогсоож, учрыг нь тайлбарлав. Гар утасны тоглоомыг яаж тоглодгийг мэдэхгүй.”Хөөе хаая” гэж баахан орилно. Баяраагийн дугуйт тэшүүрийг углаад, хэчнээн удаа унаж боссон гэхэв.Тарвас зүсээд өгтөл амсаж үзээд тургиж орхилоо.”Түүхий мах шиг амтагдаж байна” гээд л дахиж ер идсэнгүй.
“Чамд ер нь хийж чаддаг юм байна уу? “ гэж Баяраа сүүлдээ асуужээ.Өлзий инээж л зогсоно.
Тэр зуны амралтаараа Баяраа аав, ээжтэйгээ хөдөө Гончиг ахындаа айлчлан очлоо. Мөн л анх удаа хөдөө ирж үзсэн жаалхүүд хачин сонин байлгүй яахав. Адуу малаас айж зугтаана.Голын усанд орохоос айна.Шинэ шөл гаргахад гэдэс идэж чадахгүй, холоо очоод суучихна.
Харин Өлзий найз нь түүнд их хань болно. Хүүхдүүд Баярааг юу ч мэдэхгүй, чадахгүй гэж шоолоход нь Өлзий өмөөрч, ”Манай энэ найз хотод ёстой мундаг, мундаг тоглоомтой, дугуйтай том гутлаар мориноос ч хурдан давхидаг, бүх юмыг мэддэг” гээд л магтаж гарчээ.
Хүүхдүүд яваандаа түүнийг шоолохоо больж, найзлах боллоо.
Өлзий харин мундаг жаал юм аа. Өглөө эртлэн босоод ээждээ тугал татаж өгнө.
Морь унана. Усанд загас шиг сэлнэ. Том савтай усыг өргөөд тавина.Түлээ хагалж, хотон дахь аргал хорголыг цэвэрлэж хатаана. Тэр хавийн хүүхдүүд дундаа Өлзий хамгийн бяртай нь. Баяраа найздаа бөх барилдаж, тугал бяруунаас айхгүй ойртохыг, хонь ямаагаа хэрхэн бэлчээрлүүлэхийг, морь унаж, хашаа хороогоо цэвэрлэхийг ч зааж өгчээ.
Энэ зуны амралт үнэхээр сайхан байлаа. Хоёр найз дараа жил заавал нэгнийдээ айлчилна гэсээр хотын найзаа холын замд нь үдлээ.
Б.Уранболор
1. “чацуу”гэсэн үгийн утгад тохирох хэсгийг сонгоно уу.
А. их
В.өндөр
С.насаар адил
D.томоохон
2. Өлзий хотод аль улиралд ирсэн бэ?
А.Өвөл
В.Хавар
С.Зун
D.Намар
3. Эхийн үйл явдлын зөв дарааллыг сонгоно уу.
1. Өлзий хүнсний дэлгүүрт оров.
2. Хотын найзаа холын замд үдэв.
3. Өлзий анх удаа хотод ирэв.
4.Баяраа зуны амралтаараа хөдөө очив.
А. 4, 2, 1, 3
В. 3, 1, 4, 2
С. 3, 4, 1, 2
D. 2, 1, 3, 4
4. “дугуйтай том гутлаар мориноос ч хурдан давхидаг” хэсэгт ямар уран дүрслэл байна вэ?
A.багасгал
B.зүйрлэл
C.ихэсгэл
D.хүншүүлэл
5.Шинэ шөл гаргахад гэдэс идэж чадахгүй гээд холоо очоод суучихна. ....................Өлзий найз нь түүнд их хань болно. гэсэн өгүүлбэрүүдийг хэрхэн холбох вэ? Сонгоорой.
A.Гэтэл
B.Бас
C.Харин
D.Учир нь
6.Цаг хугацаа заасан утгаар дэлгэрүүлсэн өгүүлбэрийг олоорой.
A.Баяраагийнд хөдөөнөөс зочид иржээ.
B.Өглөө эртлэн босоод ээждээ тугал татаж өгнө.
C.Өлзий цайлган цагаанаар инээгээд л өнгөрнө.
D.Голын усанд орохоос айна.
7. Яагаад, ямар учраас гэсэн асуух үг ашиглан Өлзий дэлгүүрээс чихэр авах болсон шалтгааныг илрүүлэх 1 асуулт зохиогоорой.
........................................................................................................................................................................................................................................................................................
8. Өлзий юу юу хийж чаддаг вэ? 3-ыг тоочин бичээрэй.
- .................................................................................................................................
- .................................................................................................................................
- .................................................................................................................................
\ тугал татна, морь унана, усанд сэлнэ, түлээ хагална г.м\
.\ тугал татна, морь унана, усанд сэлнэ, түлээ хагална г.м\
9. Манай хүү чинь хот газрын чихэр жимс ер тоохгүй байх шив дээ гэснээ хүүхдүүдээ даган гарлаа. гэсэн өгүүлбэрт ээжийнх нь сэтгэл хөдлөлийг ямар үгээр илэрхийлснийг олоод тайлбарлаж бичээрэй.
Илэрхийлсэн үг:
............................................................................................................................................
Утгын тайлбар: ........................................................................................................................................................................................................................................................................................
10. Баяраагийн дүр төрх, зан чанарыг үнэлж дүгнэн 30-35 үгэнд багтаан тайлбарлан бичээрэй.
........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Бичих чадварын даалгавар
“Миний мэдэх малчны хот” сэдвээр 100-120 үгэнд багтаан зохион бичээрэй.
Эхлэл хэсэгт: Малчны хотны гадаад байдлыг төсөөлөн бичих 30-50 үг
Гол хэсэгт: Ямар үйл явдал өрнөж болох талаар дээрх эхээс санаа авч бичих 60-80 үг
Төгсгөл хэсэгт: Юу сурч мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнэж бичих 30-50 үг
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
“Хүн” эсээ
Намайг бага байхад нутгийн өвгөд хэн нэгнийг "Энэ хүн болноо" гэх, эсвэл "Тэр хүн болсонгүй", бүр эсвэл "Тэр хүн биш", заримдаа "Тэр хүний дээд" гэж ярихыг олонтаа сонсож би юу хэлээд байгааг нь сайн ойлгохгүй ихэд гайхдаг байж билээ. Тэдний яриад буй хүмүүсийг харахад бүгд л толгойтой, нүдтэй, хамартай, амтай, гартай, хөлтэй, хэлтэй, яриатай хүнтэй адил хүн байх аж. Тэгтэл тэдний хэн нэгэн "Хүн" болж, нөгөө нь "Хүн биш" болдог. Хачин л санагддагсан. "Нэгэнт хүн төрсөн юм чинь хүн л болохоос өөр амьтан болохгүй шүү дээ". Ингэж бодож бас инээд хүрч байсан үе ч бий. Гэвч ардын үг гэдэг гүн утгатай.
Миний хувьд "ХҮН" гэдэг үгийг ямагт том үсгээр бичмээр санагддаг юм. Учир нь орчлон ертөнцөд ухаант хүн л буй болж байж сая амьдрал гэгч үүссэн буй заа. Хүн буй болоод гал эзэмшиж, мал адгуус гаршуулж, газар тариалан эрхэлж, хот тосгон байгуулж, урлагийн гайхамшигт бүтээл туурвиж, шинжлэх ухааны шинэ нээлт хийж, чухамхүү энэ орчлонг улам чимж, сайхан, утга учиртай болгосон бус уу? Гэтэл хүн болгон тийн амьдарч, бүтээж, хүн хүндээ тус болж, хайрлаж чаддаггүй байна. Иймээс бусдын тусын тулд сайн үг хэлж, сайн зүйл бүтээж, олон түмэнд тус болж, өгөөмөр сайхан сэтгэл гаргаж буй хүнийг "хүн" гэж ярьж, харин үүний эсрэг үйлтэй хүнийг "хүн биш" гэж ярьдгийг өнөө насанд хүрсэн, ухаан орсон хэн боловч ойлгоно. "Хүн болох багаасаа" энэ үг юутай үнэн. Багаасаа амьдралын үнэнийг ухаарсан зөв үзэл бодолтой, хугас өдрийн өл, нэг шөнийн нойр, өдрийн ажлын ачааллыг даах сэтгэлийн тэнхээ, үгийн хатууг өнгөрөөх ухааны тэвчээртэй өсөж, бусдын ажлын амжилт, амьдралын сайн сайханд үл атаархан, хар амиа бодохгүй, шунал, хов, жив, хэрүүл, хараалаас ангид байж сурна гэдэг хүн болсны хамгийн наад захын шинж. Ер нь хүнийг танихын тулд удам судрыг нь сайн харж, судлах ёстой гэж манай ухаант өвгөд ярьдаг. Үр хүүхдээ удам сайтай айлаас гэрлүүлж, удам сайн айлд мордуулдаг. Тэдний дундаас төрсөн хүүхэд мөн сайн хүн болно гэж үздэг. Ийм ч байсан. Тэгж нүүдэлчин монгол түмэн чанарыг дээдэлж, ёс зан заншлаа он цагийн давиргаанд гээлгүй өнөөгийн хүн төрөлхтний соёл иргэншилтэй хөл нийлүүлж явна.
Би энэ амьдралдаа өөрийнхөөрөө ажигласан "хүн болсон", бас "хүн болоогүй" хүмүүсийн тухай зарим нэг жишээ татъя. Намайг бага байхад манайхтай саахалт зайтай умгар хар гэртэй, өтөл эмээ, ээжтэйгээ амьдардаг, өнчин таван хүүхэд байлаа. Эмээ, эх нь ажилгүй. Хүүхдүүдийн томоос бусад нь арван жилийн сургуульд сурна. Сурагчдын хамгийн том нь есдүгээр анги, бага нь дүүтэй минь чацуу, дөнгөж нэгдүгээр анги. Ес, наймдугаар ангийн хоёр ах нь зуны амралтаар барилгад засвар, тоосгон заводад ажиллана. Гэртээ жилийн дөрвөн улиралд хар цай ууцгааж, ямар ч тосгүй, бараг зуухны таг дээр шууд түлсэн гурил иднэ. Орой голдуу цувдайтай бантан хийнэ. Энэ байдлыг хараад би тэднийг учир мэдэхгүй байхдаа шоолж, ухаан орохын хэрээр өрөвдөж явсан ч тэд энэ байдалдаа огт гутардаггүй, харин ч зүдэртлээ ажил хийж, ажлын хөлсөөр худалдаж авсан хувцас хунараа яаж цэвэрхэн өмсдөг, хичээлийнхээ ном дэвтрийг ямар гамтай хэрэглэдэг зэргийг хараад бахархах сэтгэл төрдөгсөн. Тэд, бүгд онц сурч, сургуулиа сайн төгсөж, чухамхүү өөрийн хөдөлмөр зүтгэлээрээ төрийн сайд хүртэл алба хашиж, өнөөдөр сайхныг үзэж явна. Бүгд «Хүний дээд болов».
Гэтэл багаасаа ийн хүмүүжээгүй, амьдралыг хялбар, бэлэнчлэх сэтгэлгээгээр төсөөлж өссөн хүүхэд тэр бүр "хүн" болж чаддаггүйг их ухаант өвгөд гярхай ажигласан байх юм. Миний оюутан ахуйн нэгэн найзын эцэг нутаг усандаа төдийгүй, улсдаа нэртэй дарга байж, ганц хүүгээ юугаар ч дутаалгүй өсгөж, гадаадад дээд сургууль төгсөх хүртэл нь бараг дагаж явсан билээ. Хүү нь сургууль төгссөн ч, тийм ч сайн сурч байсангүй. Авгай, хүүхэн, бор дарс шүтэх нь түлхүү байлаа. Мөн л сайн эцгийн нэр, нүүрээр сайхан ажилтай болсон ч олон жил ажиллаж чадсангүй. Мань эр тэгсгээд л бор дарсанд гүн автаж, хань, төрсөн хүүхдүүдээ орхин одож, удалгүй ажлаасаа ч гулрах нь тэр. Тэгтэл уул мэт эцэг нь гэнэт "нурав". Эцэг, хүүгийнхээ ухааны ядуугийн энг даагаагүй болов уу, хөөрхий. Хүү эцгийн үлдээсэн буянаар нэг хэсэг наргив. Их далай ч ширгэдэг жамтай. Хүү эцгийн буян үгүй болоход гудамжинд гарав. Одоо дал хол давсан өтөл эхийн тэтгэврийн хэдэн төгрөг буухыг нь андахгүй ирж авдаг гэсэн. Тийм ээ, сайн эцгийн хүү сайн хүн, тэр бүү хэл бүр "Хүн болж чадсангүй" гэж хэлбэл "Үгүй" гэх хүн цөөхөн байх болов уу?
Ийнхүү өндөр боловсрол эзэмшлээ ч уулаасаа "хүн" болж хүмүүжиж чадаагүй, амьдралын өчүүхэн төдий даваа, нугачаанд сөхрөөд өгдгийн нэгэн жишээ энэ ажгуу. Тэгэхээр бэлэнчлэх сэтгэлгээтэй, биеийн амрыг харсан, хүний хорвоод үдлээд өнгөрөх нэг насаа зугаа цэнгэл болгосон бол тэр мөхөж буй хэрэг. Ийм нэгэн "Хүн" гэж үү? Хүн нь хүн боловч "Хүн болоогүй" гэсэн үг. Ай, юутай харуусалтай. Ухаант өвгөд дээдсийн маань "Тэр хүн шүү" гэх, эсвэл "Тэр хүн биш" гэж хэлдэг үг ийм учиртай ажгуу.
Орчлонд хүмүүн болж төрөх нь их хувь заяа гэдэг. Аяга арвай будааг асгахад зүүний үзүүр дээр тогтож үлдсэн нэг ширхэгтэй адилтгадаг юм гэнэ лээ. Тэгэхлээр ийм хувь заяанд төрсөн хүмүүн нэг насны амьдралаа утга учиртай, цагаан мөртэй, сайн нэртэй туулах нь өөрийгөө үнэлэх хамгийн дээд шагнал бус уу? Тийм ээ, “ХҮН” гэдэг үгийг ямагт том үсгээр бичмээр санагддаг юм. Х. Хангайсайхан
Зохиолын сүүлийн өгүүлбэр “Тийм ээ” гэж эхэлсний учрыг тайлбарлаарай.
- ...........................................................................................................................
...........................................................................................................................
Зохиолын эхлэл хэсэгт “Миний хувьд ХҮН гэдэг үгийг ямагт том үсгээр бичмээр санагддаг” гэсэн өгүүлбэрийн санаа баталж дүгнэсэн
Тодруулсан үгийн утгыг хам сэдвийн хүрээнд тайлбарлаарай.
ажлаасаа ч гулрах нь тэр. ................................................................................................................................
эцэг нь гэнэт "нурав". ...............................................................................................................................
саахалт зайтай умгар хар гэртэй ..............................................................................................................................
гулрах - халагдах, гарах,
нурав – өөд болов,нас эцэслэв, нас барав,
умгар – жижиг, багтаамж муутай
Эх-7-А хувилбар
Хөдөөний найз
Хаврын нэгэн өдөр Баяраагийнд хөдөөнөөс аавынх нь багын найз Гончиг ах эхнэр, хүүхдүүдтэйгээ айлчилсан юм.Тэднийх хоёр хүүхэдтэй том нь Баяраатай чацуу Өлзий гэдэг хүү, бага нь гурван настай охин. Аав ээжүүд хол ойрын сонин хачин ярьж, хоол цайгаар дайлж, гадуур хамт явж, ажил хөөцөлдөхөд Баяраа, Өлзий хоёр хэд хоног хамт тоглон гадаа гарч, хавь ойроо танилцуулсан билээ.
Өлзий анх удаа хотод ирсэн болохоор юм бүхнийг хачирхан гайхаж, яаж ажилладаг, юунд хэрэгтэй юм гээд л байнга шалгаана. Баяраа сүүлдээ залхаж эхэллээ. Бас мэдэхгүйгээсээ болж зарим үед сандарч тэвдэхэд нь Баяраа шоолж, элгээ хөштөл инээнэ. Өлзий цайлган цагаанаар инээгээд л өнгөрнө. Шооллоо гээд гомдохгүй. Гэрийн хажуугийн хүнсний том дэлгүүрт ороод Өлзий бүх юмыг үнэгүй авдаг юм байна гэж ойлгожээ.Тэгээд баахан чихэр аваад шууд гарах гэхэд нь Баяраа зогсоож, учрыг нь тайлбарлав. Гар утасны тоглоомыг яаж тоглодгийг мэдэхгүй.”Хөөе хаая” гэж баахан орилно. Баяраагийн дугуйт тэшүүрийг углаад, хэчнээн удаа унаж боссон гэхэв.Тарвас зүсээд өгтөл амсаж үзээд тургиж орхилоо.”Түүхий мах шиг амтагдаж байна” гээд л дахиж ер идсэнгүй.
“Чамд ер нь хийж чаддаг юм байна уу? “ гэж Баяраа сүүлдээ асуужээ.Өлзий инээж л зогсоно.
Тэр зуны амралтаараа Баяраа аав, ээжтэйгээ хөдөө Гончиг ахындаа айлчлан очлоо. Мөн л анх удаа хөдөө ирж үзсэн жаалхүүд хачин сонин байлгүй яахав. Адуу малаас айж зугтаана.Голын усанд орохоос айна.Шинэ шөл гаргахад гэдэс идэж чадахгүй, холоо очоод суучихна.
Харин Өлзий найз нь түүнд их хань болно. Хүүхдүүд Баярааг юу ч мэдэхгүй, чадахгүй гэж шоолоход нь Өлзий өмөөрч, ”Манай энэ найз хотод ёстой мундаг, мундаг тоглоомтой, дугуйтай том гутлаар мориноос ч хурдан давхидаг, бүх юмыг мэддэг” гээд л магтаж гарчээ.
Хүүхдүүд яваандаа түүнийг шоолохоо больж, найзлах боллоо.
Өлзий харин мундаг жаал юм аа. Өглөө эртлэн босоод ээждээ тугал татаж өгнө.
Морь унана. Усанд загас шиг сэлнэ. Том савтай усыг өргөөд тавина.Түлээ хагалж, хотон дахь аргал хорголыг цэвэрлэж хатаана. Тэр хавийн хүүхдүүд дундаа Өлзий хамгийн бяртай нь. Баяраа найздаа бөх барилдаж, тугал бяруунаас айхгүй ойртохыг, хонь ямаагаа хэрхэн бэлчээрлүүлэхийг, морь унаж, хашаа хороогоо цэвэрлэхийг ч зааж өгчээ.
Энэ зуны амралт үнэхээр сайхан байлаа. Хоёр найз дараа жил заавал нэгнийдээ айлчилна гэсээр хотын найзаа холын замд нь үдлээ.
Б.Уранболор
- “зочид” гэсэн үгийн утгад тохирох хэсгийг сонгоно уу.
А.нөхөд
В.андууд
С.айлчид
D. найзууд
2. Өлзий хаанаас ирсэн бэ?
А.Хот
В.Хөдөө
С.Тосгон
D.Суурин
3. Эхийн эхлэл хэсгийн үйл явдлын зөв дарааллыг сонгоно уу.
1.Гончиг ахынх хоёр хүүхэдтэй.
2.Баяраа Өлзийтэй хамт тоглож, хавь ойроо танилцуулав.
3.Гончиг ах эхнэр хүүхдүүдтэйгээ ирэв.
4. Сонин хачин ярьж, хоол цайгаар дайлав.
А. 4, 2, 1, 3
В. 3, 1, 4, 2
С. 3, 4, 1, 2
D. 2, 1, 3, 4
4.”Түүхий мах шиг амтагдаж байна” хэсэгт уран зохиолын ямар дүрслэл байна вэ?
A.багасгал
B.зүйрлэл
C.ихэсгэл
D.хүншүүлэл
5.Дараах үгсийн утгын тайлбарыг олж, зөв харгалзуулсныг сонгоорой.
a.гайхах 1.асууж лавлах
b.шалгаах 2.учраа олохгүй байх
c.залхах 3.алмайрах
d.сандрах 4.уйдах
A. а-4, b-2, с-3,d-1
B. а-1, b-2, с-4,d-3
C.а-3, b-1, с-4,d-2
D. а-3, b-4, с-2,d-1
6.Баяраа сүүлдээ залхаж эхэлжээ. ...............мэдэхгүйгээсээ болж зарим үед сандарч тэвдэхэд нь Баяраа шоолж, элгээ хөштөл инээнэ. гэсэн өгүүлбэрүүдийг хэрхэн холбох вэ? Сонгоорой.
А.Гэтэл
B.Түүнчлэн
C.Бас
D.Учир нь
7. Цаг хугацаа заасан утгаар дэлгэрүүлсэн өгүүлбэрийг олоорой.
A.Баяраагийнд хөдөөнөөс зочид иржээ.
B.Хоёр найз дараа жил заавал нэгнийдээ айлчилна.
C.Өлзий цайлган цагаанаар инээгээд л өнгөрнө.
D.Голын усанд орохоос айна.
8. Дараах өгүүлбэрийг шинж чанар заасан үгээр дэлгэрүүлэн бичээрэй.
Өлзий савтай усыг өргөөд тавина.
............................................................................................................................................
9.Яагаад, ямар учраас гэсэн асуух үг ашиглан Өлзий байнга асууж шалгаах болсон шалтгааныг илрүүлэх 1 асуулт зохиогоорой.
........................................................................................................................................................................................................................................................................................
10. Баяраа хөдөө ирээд юу юу сурсан бэ? 3-ыг тоочин бичээрэй.
- .................................................................................................................................
- .................................................................................................................................
- .................................................................................................................................
\ хонь ямаа бэлчээрлүүлэх, морь унах, хашаа хороо цэвэрлэх г.м\
Бичих чадварын даалгавар
Баярлаж явдаг дотны хүндээ талархсан захидал 100-120 үгэнд багтаан зохион бичээрэй.
Эхлэл хэсэгт: Мэндчилгээ, өөрийн тухай сонирхуулах зүйлээ болон сонирхсон зүйлээ асууж бичнэ. 30-50 үг
Гол хэсэгт:Дотны хүндээ юунд, яагаад талархаж байгаагаа илэрхийлж бичнэ. 60-80 үг
Төгсгөл хэсэгт: Дотны хүндээ сайн сайхныг ерөөн хүсэж захидлаа төгсгөж бичнэ.30-50 үг
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу.
Манж Чингийн хаан 1901 онд зарлиг гаргаж нийгмийн хямралаас гарахын тулд шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ.
а) 1901 онд Манж Чин улсаас гаргасан бодлогыг юу гэж нэрлэж байсан бэ? Асуултанд хариулж бичнэ үү.
...................................
Шинэ засгийн бодлого
b) Энэхүү бодлогыг ямар, ямар хүрээнд хэрэгжүүлэх болсныг 2 үндэслэлээр гаргаж бичнэ үү.
- ..............................................
- ..............................................
Эдийн засгийн хүрээнд
Улс төрийн хүрээнд
Соёлын хүрээнд гэх мэтээр хариулсан байна.
с) Энэхүү бодлого бүрэн хэрэгжснээр ямар сөрөг үр дагавар бий болохыг тодорхойлж бичнэ үү.
- ..................................................
...............................................................
Монгол бүрмөсөн колоничлодоно
Монголчууд хятадчилан уусна.
Монгол хятадын нэг муж болно гэх мэтээр хариулсан
Улаан ирвэсний гадаад ба дотоод шинжийг тоочин бичнэ үү.
A.
Гадаад шинж: Бие нь зэгзгэр, хөл нь өндөр , шаравтар, зузаан үстэй, элсэрхэг шар бие битүү хар цагирган толботой, урт сүүлтэй. сүүл нь том толботой, бие бахим, үс зузаан, чих жижиг дугуй, 30 шүдтэй.
Дотоод шинж: зоригтой, тэсвэр тэвчээртэй гэх мэтээд дүрсэлж болно.
Улаан ирвэсийг арслангийн бууны нохой гэсний учир юу вэ?
A.Хөгшин арслангууд барьсан анг булаан иддэг.
...Хаан зарлиг гаргаж нийгмийн хямралаас гарахын тулд 1901 оноос “Шинэ засгийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлжээ.
b) Юуны учир энэ бодлогыг хэрэгжүүлэх болсон бэ? 2 үндэслэл гаргаж бичнэ үү.
- ..............................................
- ..............................................
Бослого хөдөлгөөнийг дарахын тулд
Их гүргүүдэд дайны төлбөрөө төлөхийн тулд
Зах хязгаар орнуудаа бусад улсад алдахгүйн тулд гэх мэтээр хариулсан байна.
...Хаан зарлиг гаргаж нийгмийн хямралаас гарахын тулд 1901 оноос “Шинэ засгийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлжээ.
а) Шинэ засгийн бодлогыг аль улсаас гаргасан бэ? Асуултанд хариулж бичнэ үү.
Манж Чин улс
Юуны учир энэ бодлогыг хэрэгжүүлэх болсон бэ? 2 үндэслэл гаргаж бичнэ үү.
- ..............................................
- ..............................................
Бослого хөдөлгөөнийг дарахын тулд
Их гүргүүдэд дайны төлбөрөө төлөхийн тулд
Зах хязгаар орнуудаа бусад улсад алдахгүйн тулд гэх мэтээр хариулсан байна.
с) Шинэ засгийн бодлогын цаад мөн чанарыг 2 үндэслэлээр тодорхойлж бичнэ үү.
- ..................................................
...............................................................
Монголыг алдахгүй байх
Монголыг хятадчилан уусгах
Монголыг хятадын нэг муж болгох гэх мэтээр хариулсан
Арслангийн бууны нохой болж хувирах нь ээ
Дэлхийн хамгийн хурдан амьтан бол улаан ирвэс юм. Тэр огцом ухасхийхдээ 110км/цаг буюу бидний хэлж дадсанаар 110 милл хурдалж чаддаг байна. Энэхүү рекордыг одоохондоо “мөчит дөрвөн хөлт ‘’ ямар ч амьтан эвдэж чадаагүй байгаа юм.
Улаан ирвэс уг нь мийн овгийнх. Энэ овгийн бар, ирвэс, муурууд бүгд гэтэгч амьтан. Ганцхан улаан ирвэс л довтлогч бөлгөө. Энэхүү хурдлагч муурын бие нь зэгзгэр, хөл нь өндөр байх аж. Шаравтар, зузаан үстэй, элсэрхэг шар бие битүү хар цагирган толботой. Урт сүүлтэй. Сүүл нь том толботой. Улаан ирвэс уулын хүйтэн орчинд дасан зохицсон, бие бахим, чих жижиг дугуй байдаг тул дулаан бага алддаг. Тавхай өргөн байдаг нь цасан дээр явахад жингээ жигд хуваарилахад хэрэгтэй бөгөөд тавхайндаа үстэй байдаг нь эгц, тогтворгүй гадаргуу дээр явахад тусалдгаас гадна дулаан алдагдлыг багасгадаг. Нас бие гүйцсэн ирвэс муурын төрлийн бусад амьтантай адил 30 шүдтэй. Түүний урт хэл нь “цэвэрлэгээ”-нд их хэрэгтэй. Улаан ирвэс нь 18-20 жил амьдардаг. Жирийн үед муур шиг дуугарах бөгөөд уурлахдаа харин хүрхэрч, архирна. Ирвэсний арьсан дээрх толбо нүдтэй адил харагддаг байна. Ихэвчлэн шөнийн цагаар ангуучилдаг тул хараа, сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн. Дунджаар хагас сард нэг удаа том ан хийж түүгээрээ 4-5 хоног хооллодог. Үржлийн үеийг эс тооцвол ганцаараа амьдардаг байна.
Хурдлах чадвар нь нурууны байгууламжтай их холбоотой. Уян хатан нугаламын ачаар нуруу нь маш сайн нумарч тэнийж, тэр эрчээр бие 7-8 м хол шидэгдэж чавхны чулуу лугаа адил одно. Бултаж буй амьтантай зэрэг шахам чиглэлээ өөрчлөх нь ямар ч уургын мориноос илүү. Урт сүүл нь биеийн эсрэг савлаж тэнцвэржүүлдэг. Түүний зүрх, уушги, хамрын нүх нь бүгд багтаамж сайтай. Ийм амьтан талын гөрөөс туулайг цахилах мэт хурдан авлана. Авласны дараа мөн тун түргэн идэх шаардлагатай. Яагаад гэвэл арслан, цөөвөр чононууд түүнийг нүд салгахгүй харж байдаг. Гөрөөс хаана “тоос татуулсан‘’ тэр газар луу анч нохойныхоо араас ирж байгаа анчид шиг давхилдацгаана. Хоолыг нь булаацалдан зодолдоно. Бушуухан хэд үмхэж аваад л зайгаа тавихгүй бол хүчирхэг араатнууд өөрийг нь хоёр хуваачхаж дөнгөх билээ. Ялангуяа ан хөөгөөд гүйцэхээ байсан хөгшин арслангууд улаан ирвэс хаана юу муучлахыг хариулж суудаг ажилтай болдог нь дэндүү гомдмоор хэрэг юм. Түүний анч нохой нь болж хувирах нь байна шүү дээ.
Эцэст нь хэлэхэд энэхүү ирвэс Африк болон өмнөд, дундад Азид амьдарна. Тал нутагт бас цөлд ч амьдарч чаддаг ажээ. Ж. Мягмарсүрэн
Довтлогч муурын хамгийн өвөрмөц онцлогоос 1 ийг бичнэ үү.
Улаан ирвэс дэлхийн хамгийн хурдан амьтан
Улаан ирвэсийг арслангийн бууны нохой гэсний учир юу вэ?
Хөгшин арслангууд барьсан анг булаан иддэг.
Улаан ирвэсний гадаад ба дотоод шинжийг тоочин бичнэ үү.
Гадаад шинж: Бие нь зэгзгэр, хөл нь өндөр , шаравтар, зузаан үстэй, элсэрхэг шар бие битүү хар цагирган толботой, урт сүүлтэй. сүүл нь том толботой, бие бахим, үс зузаан, чих жижиг дугуй, 30 шүдтэй.
Дотоод шинж: зоригтой, тэсвэр тэвчээртэй гэх мэтээд дүрсэлж болно.
Улаан ирвэсний хурдлах чадвар юунаас хамаардгийг баримтад тулгуурлан батлан бичээрэй.
Нурууны байгууламжтай их холбоотой. Уян хатан нугаламын ачаар нуруу нь маш сайн нумарч тэнийж чаддаг, Түүний зүрх, уушиг, хамрын нүх нь бүгд багтаамж сайтай.
бууны нохой,
тоос татуулсан,
анч нохой
гэсэн хэлц үгсийн утгыг тайлбарлан бичээрэй
дээд тушаалтанд хов дамжуулах,
их салхи гарган тоос босгох,
анд сургасан нохой
Улаан ирвэсний зан чанарыг хүний ямар зан чанартай харьцуулан дүгнэж бичиж болох вэ? 50-60 үгэнд багтаан дүгнэлт бичээрэй.
Довтлогч байдал нь зоригтой байдал, хөгшин арслан болон хүчирхэг араатнуудад зайгаа тавьж өгч байгаа байдлыг бичнэ.
Үндэсний бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.
ᠠᠯᠲᠠᠨ ᠮᠦᠨᠭᠭᠦᠨ ᠨᠣᠮ ᠪᠦᠳᠤᠭᠡᠭᠰᠡᠨ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠡᠴᠨ ᠦᠭᠡᠷᠠ ᠪᠠᠢᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ᠃ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠳᠦ ᠬᠠᠮᠢᠭᠠ ᠴᠤ ᠦᠭᠡᠢ ᠬᠣᠣᠰ ᠦᠭᠡᠢ ᠭᠠᠬᠴᠠ ᠢᠢ ᠣᠯᠵᠤ ᠪᠦᠷᠢᠳᠭᠡᠳᠡᠭ ᠭᠸᠨᠢᠰ ᠤᠨ ᠨᠣᠮ ᠳᠤ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠢᠢᠨ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠵᠢᠵᠢᠭ ᠨᠣᠮ ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠪᠦᠳᠦᠭᠡᠵᠡᠢ᠃ |
Алт мөнгөн ном бүтээсэн ард түмэн монголоос өөр байдаггүй. Дэлхийд хаа ч үгүй хосгүй ганцыг олж бүртгэдэг геннисийн номд бүртгэгдэх дэлхийн хамгийн жижиг номыг монголчууд бүтээжээ.
Дээрх “Арслангийн бууны нохой болж хувирах нь ээ” эхэд ирвэс нь гайхамшигтай хурдлах чадвартай болох тухай баримттай өгүүлжээ. Эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан “Миний мэдэх ховордож буй амьтан” сэдвээр 180-200 үгэнд багтаан эх зохион бичээрэй. Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.
· Эхлэл хэсэг: -Өөрийн сайн мэдэх ховордож буй амьтнын талаар мэдээлэл өгөх
· Гол хэсэг: -Тухайн амьтан ямар шалтгааны улмаас цөөрч байгааг батлан бичих
· Төгсгөл хэсэг : -Монгол оронд ховордож буй амьтдаа хайрлан хамгаалах талаар өөрийн бодлыг бичиж төгсгөх
Тухайн сэдэвт тохирсон эхийг бичсэн байх
Монгол улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсноор ямар үүрэг хүлээх болсныг тодорхойлж зөв хариултыг сонгоно уу.
A.Бүс нутгийн аюулгүй байдлыг бий болгох үүрэг хүлээсэн.
B.Хүн амын бичиг үсгийн боловсролыг хөгжүүлсэн.
C.Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг болсон.
D.НҮБ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болсон.
Монголд “соёлын довтолгоо”-г хэрэгжүүлэх болсон түүний зорилгын талаар сурагчид хоорондоо өөр өөрийн саналыг илэрхийлэв. Тэгвэл аль сурагчийн санал бодитой болохыг тодорхойлж зөв хариултыг сонгоно уу.
A.1-р сурагч: Хүн амыг бичиг үсэгт сургах гэсэн арга зам юм.
B.2-р сурагч: Социализмыг бүрэн төгс байгуулах гэсэн оролдлого юм.
C.3-р сурагч: ЗХУ-ын заавар, санаачилгаар хийгдсэн ажил юм.
D.4-р сурагч: Хүн амын ухамсрыг дээшлүүлэх гэсэн арга зам юм.
Капиталист тогтолцооны сөрөг үр дагаврыг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Төр үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх болсон.
B.Хүн бүрт нийгмийн баялгийг тэгшитгэн хуваарилах болсон.
C.Төр ажилчин ангийн эрх ашгийг ямагт хамгаалах болсон.
D.Нийгэмд баян, ядуугийн ялгаа улам бүр нэмэгдсэн.
“Соёлын довтолгооны эхний жилүүдэд хот, хөдөөд бичиг үсэг үл мэдэгчдэд зориулсан сургалтыг зохион байгуулж 8500 гаруй хүнийг бичиг үсэг сайн мэдэгчээр тайлсан” дээрх мэдээллийн үр дүнг аль нь илэрхийлж байгааг сонгоно уу.
A.Монголчууд бичиг сурах сонирхолгүй байсан.
B.Соёлын довтолгооны үр дүнд 8500 хүн бичиг үсэгт суралцсан.
C.Хүн амын тодорхой хэсэг бичиг үсэгт суралцсан.
D.Хүн амыг ариун цэврийн анхны мэдлэгт сургасан байна.
Ардын засгийн газраас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнд аль нь хамаарах вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Олноо өргөгдсөний 2-р онд Ховдыг чөлөөлөв.
B.Хүрээнд 80 тохой Мигжэд Жанрайсиг бурхны бүтээл залав.
C.Орос улсаас 100.0 мянган рублийг 10 жилийн хугацаатай зээлэв.
D.Орон нутгийн засаг захиргааг өөрчлөв.
Сяньби улсын задралд нөлөөлсөн хүчин зүйлсийг тодорхойлж зөв хариултыг сонгоно уу.
A.Таньшихуайн ухаалаг уян хатан бодлого
B.Таньшихуайн хүүхдүүдийн хаан ширээний төлөөх тэмцэл
C.Хятадын Хан улсын хил хязгаарт довтлох болсон
D.Бие даасан хэд хэдэн улс болж задарсан.