Эх сурвалжийг уншаад зааврын дагуу ажиллана уу.
“Эдгээр нугалаа мушгилт буруу ташаа болсон зүйлүүд нь нийт нам бол ардын хувьсгалт ардчилсан Бүгд Найрамдах улс болох Монголын БНУ-ын эдийн ба үндэс байдлын онц зүйлүүдийг ойшоосонгүйг гэрчилж буй бөгөөд Монголын БНУ-ын онц байдлуудыг ойшоолгүй, СССР-ийн зөвлөлт засгийн аж ахуй, улс төрийн ажлын арга бодлуудыг хэвээр буулган авч хэрэглэсэн ба СССР бол Бүгд Найрамдах Монгол улсаас онц тусгай өрнөн хөгжсөн аж үйлдвэртэй ба пролетартай бөгөөд үйлдвэрийн зэвсгийн өмчит ёсыг устгасан нийгэм журамт улс мөн хэмээхийг анхааралгүй сул тавьсан болно.”
МАХН-ын Төв Хорооны онц III бүгд хурлын тогтоолын хэсгээс
Онц хурал УБХ-ын Тэргүүлэгчдийн даргаар хэнийг сонгон баталсан бэ?
-А.Амар
Онц бүгд хурлаас 1924-1928 онд төрийг удирдаж байсан хүмүүсийн бодлогыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. 1924-1928 онд Монголын төрийг удирдаж байсан хүмүүсийг хэрхэн нэрлэдэг вэ?
-Баруунтан
Тогтоолд “үйлдвэрийн зэвсгийн өмчит ёсыг устгасан” гэж СССР-ийг тодорхойлжээ. Үүнийг тайлбарлан бичнэ үү
-Хувийн өмчийг устгасан
Үйлдвэрийн хэрэгслийг өмчилж байсан явдлыг зогсоосон
-Зөвхөн ажилчин буюу пролетари ангитай
Онц хурал хэдэн онд болсон бэ? Энэ нь хэддүгээр зууны хэддүгээр хагаст болсон байна вэ
-1932 онд болсон. XX зууны I хагас
-Он тооллын аль нэгийг буруу бичсэн.
Тогтоолд СССР ба Монгол улсын хөгжлийн ялгааг хэрхэн үзсэн байна бэ?
-СССР бол Бүгд Найрамдах Монгол улсаас онц тусгай өрнөн хөгжсөн аж үйлдвэртэй ба пролетартай бөгөөд үйлдвэрийн зэвсгийн өмчит ёсыг устгасан нийгэм журамт улс мөн
-Аль нэгийг зөв бичсэн.
Онц бүгд хурлаас улс орныг хямралаас гарган хөгжлийн хэвийн замд оруулахын тулд олон арга хэмжээ авсан. Үүнээс ард иргэдийн амьдралын түвшнийг сайжруулах талаар авахаар болсон 2 арга хэмжээг бичнэ үү.
-1. Хамтрал, коммуныг татан буулгах, энгийн нэгдлүүдийг байгуулах
2. Чинээлэг ардыг хавчих явдлыг зогсоох, ардын аж ахуйтны хувийн идэвх санаачлага, баяжих, хөрөнгөжихийг сайшаан дэмжих
3. Хувийн хөдөлмөр, худалдааг хөгжүүлэх
4. Албан татварын бодлогоор ядуу, дунд ардуудад хөнгөлөлт үзүүлэх, улс, хоршооллын байгууллага, хувь хүмүүст зээл олгох
-Арга хэмжээнүүдийг дутуу бичсэн байна.
Эх сурвалжийг уншаад асуултуудад хариулна уу.
“Эдгээр нугалаа мушгилт буруу ташаа болсон зүйлүүд нь нийт нам бол ардын хувьсгалт ардчилсан Бүгд Найрамдах улс болох Монголын БНУ-ын эдийн ба үндэс байдлын онц зүйлүүдийг ойшоосонгүйг гэрчилж буй бөгөөд Монголын БНУ-ын онц байдлуудыг ойшоолгүй, СССР-ийн зөвлөлт засгийн аж ахуй, улс төрийн ажлын арга бодлуудыг хэвээр буулган авч хэрэглэсэн ба СССР бол Бүгд Найрамдах Монгол улсаас онц тусгай өрнөн хөгжсөн аж үйлдвэртэй ба пролетартай бөгөөд үйлдвэрийн зэвсгийн өмчит ёсыг устгасан нийгэм журамт улс мөн хэмээхийг анхааралгүй сул тавьсан болно.”
МАХН-ын Төв Хорооны онц III бүгд хурлын тогтоолын хэсгээс
СССР гэдэг нь ямар улсыг хэлж байгаа вэ?
-ЗСБНХУ
ЗХУ
Орос улс
Онц бүгд хурлаас ямар хүмүүсийг буруутгасан бэ?
-Зүүнтэн
Тогтоолд Монгол улсын засаглалын хэв маягийг хэрхэн заасан байна вэ?
-Ардчилсан Бүгд Найрамдах улс
-Бүгд Найрамдах улс
Ардчилсан улс
Онц хурал хэдэн онд болсон бэ? Энэ нь одоогоос хэдэн жилийн өмнө болсон байна вэ?
-1932 онд болсон. 2020-1932=88 жилийн өмнө болсон.
-Он тооллын аль нэгийг буруу бичсэн.
Тогтоолд буруу ташаа болсон зүйлүүдийн учир шатгааныг нэрлэхдээ дотоод ямар байдлыг харгалзан үзээгүй гэж үзсэн байна бэ?
-Бүгд Найрамдах улс болох Монголын БНУ-ын эдийн ба үндэс байдлын онц зүйлүүдийг ойшоогоогүй
-Шалтгааныг дутуу бичсэн байна.
Онц бүгд хурлаас улс орныг хямралаас гарган хөгжлийн хэвийн замд оруулахын тулд олон арга хэмжээ авсан. Үүнээс улс төрийн талаар авахаар болсон 2 арга хэмжээг бичнэ үү.
-1. Ардын засгийн газрыг бэхжүүлэх
2. Үндэсний ардчилсан үзлийг чиг баримжаа болгох
-Арга хэмжээнүүдийг дутуу бичсэн байна.
Эх сурвалжийг уншаад зааврын дагуу ажиллана уу.
“Эдгээр нугалаа мушгилт буруу ташаа болсон зүйлүүд нь нийт нам бол ардын хувьсгалт ардчилсан Бүгд Найрамдах улс болох Монголын БНУ-ын эдийн ба үндэс байдлын онц зүйлүүдийг ойшоосонгүйг гэрчилж буй бөгөөд Монголын БНУ-ын онц байдлуудыг ойшоолгүй, СССР-ийн зөвлөлт засгийн аж ахуй, улс төрийн ажлын арга бодлуудыг хэвээр буулган авч хэрэглэсэн ба СССР бол Бүгд Найрамдах Монгол улсаас онц тусгай өрнөн хөгжсөн аж үйлдвэртэй ба пролетартай бөгөөд үйлдвэрийн зэвсгийн өмчит ёсыг устгасан нийгэм журамт улс мөн хэмээхийг анхааралгүй сул тавьсан болно.”
МАХН-ын Төв Хорооны онц III бүгд хурлын тогтоолын хэсгээс
Онц бүгд хурал хэдэн онд хуралдсан бэ? [1 оноо]
A. 1921 он B. 1924 он C. 1932 он D. 1939 он
-1932 он
Онц бүгд хурлын шийдвэрийг түүхнээ юу гэж нэрлэдэг вэ?
A. Шинэ Засгийн Бодлого
B. Шинэ Зууны Бодлого
C. Шинэ Үеийн Бодлого
D. Шинэ Эргэлтийн Бодлого
-Шинэ Эргэлтийн Бодлого
Пролетари гэдэг үгийг тайлбарлана уу?
-Ажилчин анги
-Нийгмийн анги давхраа
Тогтоолд СССР-ийн хөгжлийн хэв маягийг хэрхэн заасан байна вэ?
-“өрнөн хөгжсөн аж үйлдвэртэй ба пролетартай бөгөөд үйлдвэрийн зэвсгийн өмчит ёсыг устгасан нийгэм журамт улс мөн” гэж бичсэн бол оноог өгнө.
-Ажилчин ангитай, үйлдвэр хөгжсөн, аж үйлдвэртэй, үйлдвэрийн зэвсгийн өмчит ёсыг устгасан, хувийн өмчгүй, социалист улс, нийгэм журамт улс
Тогтоолд буруу ташаа болсон зүйлүүдийн учир шатгааныг юу гэж үзсэн байна бэ?
-Бүгд Найрамдах улс болох Монголын БНУ-ын эдийн ба үндэс байдлын онц зүйлүүдийг ойшоогоогүй
Монголын БНУ-ын онц байдлуудыг ойшоогоогүй
СССР-ийн зөвлөлт засгийн аж ахуй, улс төрийн ажлын арга бодлуудыг хэвээр буулган авч хэрэглэсэн
СССР бол Бүгд Найрамдах Монгол улсаас онц тусгай өрнөн хөгжсөн аж үйлдвэртэй ба пролетартай бөгөөд үйлдвэрийн зэвсгийн өмчит ёсыг устгасан нийгэм журамт улс мөн хэмээхийг анхаараагүй
-Шалтгааны дутуу бичсэн байна.
Онц бүгд хурлаас улс орныг хямралаас гарган хөгжлийн хэвийн замд оруулахын тулд олон арга хэмжээ авсан. Үүнээс 2 арга хэмжээг нь бичнэ үү.
-1. Ардын засгийн газрыг бэхжүүлэх, үндэсний ардчилсан үзлийг чиг баримжаа болгох
2. Хамтрал, коммуныг татан буулгах, энгийн нэгдлүүдийг байгуулах
3. Чинээлэг ардыг хавчих явдлыг зогсоох, ардын аж ахуйтны хувийн идэвх санаачлага, баяжих, хөрөнгөжихийг сайшаан дэмжих
4. Хувийн хөдөлмөр, худалдааг хөгжүүлэх
5. Албан татварын бодлогоор ядуу, дунд ардуудад хөнгөлөлт үзүүлэх, улс, хоршооллын байгууллага, хувь хүмүүст зээл олгох
6. Шашин шүтлэгийг бүрэн чөлөөтэй болгох
-Арга хэмжээнүүдийг дутуу бичсэн байна.
Судлаачид хүнд явагдаж буй байгалийн шалгарлын нотолгоог илрүүлэв.
- Хүний популяцид сүүний сахар “лактоз”-ыг задлах хэрэгцээ нярай болон бага насны хөхүүл хүүхдүүдэд бий. Лактаза энзимийг кодлогч ген (LCT ген) насанд хүрмэгц унтрах буюу идэвхгүй болно.
- Өнөөдөр хүний олон популяцид зарим насанд хүрэгчдийн дунд “лактозын үл тэвчил” ажиглагддаг. Энэ нь тухайн хүн лактозыг чадалж чадахгүйн улмаас лактоз агуулсан хоол хүнс идсэний дараа хэвлийгээр өвдөх зэрэг шинжүүд илэрдэг байна.
- Судалгаагаар LCT генийг идэвхитэй хэвээр хадгалдаг генийн мутацийг илрүүлэв. Энэхүү мутацийг агуулсан насанд хүрсэн хүн лактозыг задалж чадна. Үүнийг “лактозын тэвчил” гэж нэрлэдэг.
- Хэдэн мянган жилийн туршид дэлхийн янз бүрийн хүн амын популяцийн дунд лактозын тэвчил нэмэгдсэн. Энэ нь мал аж ахуй, сүү цагаан идээний үйлдвэрлэлтэй холбоотой нэмэгджээ.
Байгалийн шалгарлаар хүмүүсийн дунд лактозын тэвчил нэмэгджээ. Тэгвэл, ямар хэлбэрийн шалгарал явагдсан болохыг нэрлэнэ үү.
-Хөдөлгөгч (чиглэлтэй) шалгарал
Хэдэн мянган жилийн туршид хүмүүсийн дунд “лактозын тэвчил”-ийн шалгарал хэрхэн явагдсаныг тайлбарлана уу.
-Сүү болон түүний гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэх нь шалгарал явагдах нөхцлийг бүрдүүлнэ (шалгарлын дарамт үзүүлнэ)
-Сүү, цагаан идээг боловсруулах чадвар (лактозын тэвчил) нь шалгарлын давуу тал болно
-Лактозын тэвчилтэй хүмүүст мэнд үлдэлт илүү сайн байх ба энэ шинжээ үр удамдаа дамжуулна
-Олон үе удмын дараа хүний популяци дахь LCT генийн давтамж нэмэгдэнэ
Лактозын тэвчил болон үл тэвчлийг хүний нэгэн популяцид судалж үзэв. Лактозын тэвчлийг үүсгэгч генийн мутаци түүний зохицуулгын ген (T/t) дээр илэрнэ.
- Лактозын тэвчилтэй хүмүүс TT, эсвэл Tt гэсэн генотиптэй
- Лактозын үл тэвчилтэй хүмүүс tt гэсэн генотиптэй
Европ хүмүүс оролцсон судалгааны популяцийн 166 хүний генотипийг тодорхойлж үзэхэд тэдний 58 нь лактозын үл тэвчилтэй байсан. Тэгвэл, уг популяци дахь генотип болон фенотип, LCT генийн аллелийн давтамжийг тооцоолохдоо Харди-Вайнбергийн зарчмыг ашиглах боломжтой.
Харди-Вайнбергийн тэгшитгэлийг дор үзүүлэв.
Судалгааны популяци дахь Т аллелийн давтамжийг тооцоолно уу. Ингэхдээ тооцсон аргачлалаа доорхи хоосон зайд бичиж өгнө.
Судалгааны популяци дахь Т аллелийн давтамж =
-q2 = 58÷166 = 0.349, эсвэл 0.35;
-q = √0.349 = 0.591, эсвэл 0.59;
-p = 1 – q = 0.409, эсвэл 0.41;
Хэдий сүү цагаан идээ нь Монголчуудын хүнс тэжээлийн салшгүй нэг хэсэг боловч ДНХ-ийн шинжилгээгээр нийт хүн амын дөнгөж 5% нь лактозын тэвчилтэй болох нь нотлогджээ. Тэгвэл, Монголчуудын дунд LCT генийн T аллеллийн давтамжийг тооцоолно уу. Ингэхдээ тооцсон аргачлалаа доорхи хоосон зайд бичиж өгнө.
Монгол хүмүүсийн дундах T аллелийн давтамж =
-1-0.05 = 0.95
-q2 = 0.95;
-q = √0.95 = 0.974, эсвэл 0.97
-p = 1 – q = 0.026, эсвэл 0.03;
Эволюцийн судалгаагаар хүний фенотипд өөрчлөлт үүсгэх мутацийн байршлын ихэнх нь бүтцийн генүүд бус, зохицуулгын генүүдэд илэрдэг болохыг тогтоов. Эукариот эст организмуудын генийн экспресс зохицуулгын генүүдээр кодлогддог транскрипцийн фактор уургуудын хяналтад явагддаг онцлогтой. Хүний геномын 2% нь уураг кодлогч бүтцийн генүүдээс тогтох бол үлдсэн 98% нь зохицуулгын генүүд болон генийн экспрессийг хянагч дарааллуудаас бүрдэнэ.
Яагаад хүний фенотипийн ихэнх өөрчлөлт зохицуулгын генүүдийн мутацитай холбоотой үүсдэг болохыг дээрх мэдээллээс үндэслэн тайлбарлана уу.
-1-0.05 = 0.95
Пенициллин нь β–лактамын цагирагт бүтэцтэй антибиотикийн бүлэгт хамаарагдах ба энэ нь бүх бактерт ижил зарчмаар үйлчилнэ.
Пенициллин хэрхэн бактерт үйлчилж үхүүлдэг болохыг тайлбарлана уу.
-Пепициллин “пептидаза” энзимийн хэлбэр болон идэвхитэй төвийн бүтцийг өөрчилж саатуулна
-Бактерийн эсийн хананы пептидогликаны хөндлөн холбоос үүсэхгүй
-Бактерийн эсийн хананы нийлэгжил зогсох, эсвэл огт нийлэгжихгүй болно
-Эсийн ханагүй эсийн хувьд дотоод даралт нэмэгдсэнээр эсийн “осмос үхэл” явагдана
Бактер антибиотикт тэсвэртэй болох нэг арга зам нь түүний эсийн мембранд β–лактамын цагирагыг бактерийн эсээс гадагш гаргах үүрэгтэй шахуурга уургуудтай болох юм. Уг шахуурга уургийг кодлогч ген плазмидаар дамжина.
Бактери плазмидын генээс хэрхэн шахуурга уургийг нийлэгжүүлдэг болохыг дүрслэн бичнэ үү.
-Транскрипцийн үр дүнд плазмидээс мРНХ үүснэ
-Рибосом дээр гурвалсан кодон (триплет)-ны дагуу зРНХ тохирох аминхүчлийг авчирснаар уураг нийлэгжинэ
-Анхдагч бүтэцтэй уураг үйл ажиллагааны идэвхитэй 3D бүтэцтэй шахуурга уураг болж хэлбэржинэ
Pseudomonas aeruginosa бактерийн R омог шахуурга уургийг кодлогч генийг агуулах тул β–лактамын цагирагт бүтэцтэй антибиотикуудад тэсвэртэй байдаг.
R омгийн хувьд β–лактамын цагирагт антибиотикийн өсөлтийг дарангуйлах хамгийн бага тунг (ӨДХБТ) тодорхойлсон. Энэ нь бактерийн клоны ургалтыг саатуулах антибиотикийн хамгийн бага тунг хэлнэ.
R омгоос гадна бактерийн хоёр мутант омогт ӨДХБТ-г тооцож үзэв. Мутант омгууд нь R омгоос шахуурга уургийг кодолдог генийн экспрессээрээ ялгагдана. Эдгээр гурван бактерийн ӨДХБТ-г хүснэгтээр өгөв.
Бактерийн өсөлтийг дарангуйлах хамгийн бага тун мутант омгуудад R омгоос ялгаатай байгааг тэдгээрийн генийн экспресстэй холбон тайлбарлана уу.
Мутант I омог:
Мутант II омог:
-Мутант I омог: тэсвэржилт багатай, антибиотикийн бага тунд үхнэ
-Мутант I омог: шахуурга уургийн генийн экспресс явагдаагүй тул уураг нийлэгжээгүй
-Мутант II омог: тэсвэржилт сайтай, антибиотикийн өндөр тунг үхэхгүй тэсвэрлэж чадна
-Мутант II омог: шахуурга уургийн генийн экспресс явагдсан тул уургууд олноор үүсч мембранд байршина, антибиотикуудыг эсээс гадагшлуулна
P.aeruginosa бактерийн R омгийн популяци яваандаа мутант II омгийн бактериудаар хэрхэн солигдох боломжтой болохыг доор зургаар үзүүлэв.
Зурагт дүрсэлсэн үйл явцыг тайлбарлана уу
-Байгалийн шалгарал
-Антибиотик шалгарлын дарамт үзүүлнэ
-Шалгарал мутант II омгийг ивээх чиглэлд явагдана
-Антибиотикийн тун 64 мкг/мл-ээс их 256 мкг/мл-ээс бага үед R омгийн бактериуд үхэх ба мутант II омгийн бактериуд мэнд үлдэнэ
-Мэнд үлдсэн мутан II омгийн бактериуд үржиж тооны хувьд олширно
-Мутант генүүд үр удамд дамжин β–лактамын цагирагт антибиотикт тэсвэртэй болгоно
Миостатин бол хөхтөн амьтны араг ясны хөндлөн судалт булчингийн эсүүдэд нийлэгждэг уураг юм. Энэ нь цусаар эргэлдэх ба булчингийн эдийн ялгаран хөгжил болон өсөлтийг удаашруулна.
Цэвэр үүлдрийн уралдааны морьдын миостатиныг кодолдог MSTN генд нэг нуклеотидын өөрчлөлт бүхий мутацыг тодорхойлов. Энэхүү мутацын хэсгийн нуклеотид цитозин (Ц), эсвэл тимин (Т) байхаас хамаарч уралдааны морьдын ЦЦ, ЦТ, ТТ гэсэн гурван боломжит генотип үүснэ.
MSTN генийн ЦЦ генотип бүхий 2 настай уралдааны морь ТТ генотиптэй морьноос булчингийн массын хувьд илүү байв. Үүний шалтгааныг тайлбарлана уу.
-Генийн мутацын хэсэгт Ц байх нь миостатины аминхүчлийн дарааллыг өөрчилнө.
-ЦЦ генотиптэй морины булчингийн эсэд миостатин үүсч хэлбэржихгүй, эсвэл идэвхигүй байна
-ЦЦ генотиптэй морины булчингийн эсийн ялгаран хөгжил болон өсөлт саатахгүй (эсрэгээр нь бичиж болно).
Янз бүрийн урттай замд түрүүлсэн уралдааны морьдын генотипийг тодорхойлов.
Янз бүрийн урттай замд уралдааны морьдын түрүүлэх чадварт MSTN генотип хэлбэрүүд хэрхэн нөлөөлдөг болохыг графикаас дүгнэж бичнэ үү.
-Богино зайн уралдаанд ЦЦ генотиптэй байх нь давуу талтай
-Хүснэгтийн өгөгдлөөс дүгнэж бичиж болно.
-Жишээлбэл, 1 км зайд түрүүлсэн морьдын 75% нь ЦЦ генотиптэй байна
-Холын зайн уралдаанд ТТ генотиптэй байх нь давуу талтай
-Хүснэгтийн өгөгдлөөс дүгнэж бичиж болно. Жишээлбэл, 2.6 км зайд түрүүлсэн морьдын 60% нь ТТ генотиптэй байна
-Бүх төрлийн зайн уралдаанд ЦТ генотиптэй морьд зарим үед түрүүлсэн байна.
-1.8 км зайн уралдаанд ЦТ генотиптэй морьд хамгийн сайн давхиж байна.
Орчин үеийн цэвэр үүлдрийн уралдааны морьд бол олон жилийн зориудын шалгарлын үр дүн юм. Дараах ойлголтуудыг тайлбарлаж бичнэ үү.
“Зориудын шалгарал” ямар утгыг илэрхийлэх вэ?
-Зориудын шалгарлын хөдөлгөгч хүч нь хүн байна
-Хүнд ашигтай шинжүүд бүхий организмыг сонгож үржүүлнэ
Уралдааны морьдын сонгомол эрлийзжүүлэгт MSTN генотипийг тодорхойлох шинжилгээ хэрхэн туслах вэ?
-Эрлийзжүүлэгт оруулах эцэг эхийн генотипийг сонгох боломжтой болно
-Богино зайн уралдаанд ЦЦ генотип, холын зайн уралдаанд ТТ генотип, бүх төрлийн зайн уралдаанд ЦТ генотиптэй морьдыг сонгох зэргээр эрлийзжүүлгийг зохион байгуулна
-Популяцид MSTN генийн гурван генотипийг хадгалах шаардлагатай
Арслан заан нь мөхсөн хөхтөн амьтан бөгөөд одоогоос 3 сая жилийн өмнө Африкаас Европ болон Ази тив рүү нүүдэллэжээ. Одоогоос 1.7 сая жилийн өмнө, тал газрын арслан заан илүү хүйтэн орчинд дасан зохицох байдлаар хөгжсөн байна. Ойролцоогоор 700 мянга орчим жилийн өмнө, уур амьсгалын өөрчлөлт явагдаж хойд туйл илүү хүйтэн болсноор үсэрхэг арслан заан үүсч хөгжжээ.
Үсэрхэг арслан заан дулаан алдалтыг бууруулах тодорхой тооны дасан зохицлын шинжүүдийг үзүүлдэг. Үүнд, зузаан үс ноос, жижиг чих, богино сүүл зэрэг орно.
Тал газрын арслан заанаас үсэрхэг арслан заан үүсч хөгжихөд популяц дахь вариаци болон байгалийн шалгарал хэрхэн үйлчилсэн болохыг тайлбарлана уу.
-Популяци дахь организмууд хоорондоо фенотип шинжүүдээрээ ялгагдана (үүнийг “фенотип вариаци” гэнэ).
-Мутациар үүссэн генетик (вариаци) ялгаа нь фенотип вариацийг үүсгэнэ
-Орчны нөхцөл нь шалгарлын дарамт үзүүлнэ
-Популяцид үүссэн вариаци зарим организмуудын мэнд үлдэх боломжийг нэмэгдүүлнэ
-Орчиндоо илүү сайн дасан зохицсон бодгалиуд мэнд үлдэж, хоорондоо үржинэ
-Мэнд үлдсэн организмууд давуу шинжүүдийг кодлогч генүүдээ үр удамдаа дамжуулсанаар популяци дахь уг аллелийн давтамж нэмэгдэнэ
43000 жилийн өмнөх үеийн хөлдсөн үсэрхэг арслан зааны үлдэгдэл Сибирээс олдсон байна. Түүний ДНХ-г ялган авч дарааллыг нь тогтоосон бөгөөд гемоглобин уургийн α болон β гинжийг кодлогч генүүдийн дарааллыг орчин үеийн Азийн заануудтай харьцуулж үзсэн.
Азийн заануудтай харьцуулахад гарсан үр дүнгүүд:
- Үсэрхэг арслан зааны гемоглобины α гинж зөвхөн нэг аминхүчлээр ялгаатай
- Үсэрхэг арслан зааны гемоглобины β гинж гурван аминхүчлээр ялгаатай
Арслан зааны гемоглобины молекулын эдгээр ялгаа нь уургийн шинж чанарт үзүүлэх нөлөөг тайлбарлана уу.
-Уургийн анхдагч бүтэц дэх аминхүчлийн ялгаа нь уургийн дараагийн бүтэц зохион байгуулалт (2 догч, 3 дагч, 4 дөгч бүтэц) өөрчлөгдөхөд хүргэнэ
-Уургийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт нь түүний шинж чанарыг өөрчилнө
Гемоглобины молекулын ялгаа нь хүйтэн орчинд арслан заан дасан зохицох үйл явцын нэг хэсэг байсан эсэхийг судлахын тулд үсэрхэг арслан зааны гемоглобиныг нийлэгжүүлсэн байна.
Хөхтөн амьтдын гемоглобины хүчилтөрөгчийг холбох чадварт температурын өөрчлөлт нөлөөлдөг. Температур хэлбэлзэхэд гемоглобины хүчилтөрөгчийг холбох чадвар бараг өөрчлөлтгүй байх нь хойд туйлын хөхтөн амьтдад давуу шинжийг олгодог байна. Энэ нь гемоглобинтэй холбогддог “улаан эсийн эффектор” гэж нэрлэгдэх бодистой холбоотой.
Үсэрхэг арслан заан болон Азийн зааны гемоглобины хүчилтөрөгчийг холбох чадварт температурын үзүүлэх нөлөөг улаан эсийн эффектор агуулсан болон агуулаагүй хоёр нөхцөлд харьцуулсаныг графикаар үзүүлэв
Температур хэлбэлзэхэд гемоглобины хүчилтөрөгчийг холбох чадвар бараг өөрчлөлтгүй байх нь хойд туйлын хөхтөн амьтдад яагаад давуу тал олгодог болохыг таамаглан бичнэ үү.
-Хүйтэн температурт ч гэсэн гемоглобины хүчилтөрөгчийг шингээх чадвар хэвээр хадгалагдана
-Биеийн дотор хэсгийг бодвол биеийн гадаргуугийн эд эс амархан хөрөх боловч хүчилтөрөгчийн ханалт хэвийн байна.
-Эд эсэд хүчилтөрөгчийн ханалт хэвийн байвал эсийн амьсгалаар дулаан үүсэх үйл явц хэвийн үргэлжилнэ
Хүйтэн цаг уурт үсэрхэг арслан заан Азийн заанаас илүү сайн дасан зохицсон болохыг тэдгээрийн гемоглобины молекулын нотолгоо хангалттай тайлбарлаж чадах эсэхийг дээрх графикаас харьцуулан дүгнэж бичнэ үү.
-Үсэрхэг арслан зааны гемоглобин тухайн үеийн цаг уурт илүү сайн дасан зохицсон гэсэн бүрэн нотолгоо байхгүй
-Зөвхөн гемоглобины молекулын хувьд температурын нөлөөний ялгаа бага байна
-Үсэрхэг арслан зааны улаан эсийн эффектор гемоглобины хүчилтөрөгч холбох чадварт үзүүлэх температурын нөлөөг сайн бууруулна
-Үсэрхэг арслан заан улаан эсийн эффектор бүхий гемоглобинтэй байх нь хүйтэн цаг уурт дасан зохицох боломжийг олгосон байж болно
-Бага температурт гемоглобин хүчилтөрөгчөөр ханаж байвал биед дулаан үүсэх үйл явц хэвийн үргэлжилнэ
Орчин үеийн шувуудын яс болон эртний шувуудын чулуужсан үлдэгдлийг хооронд нь харьцуулсан. Биеийн хэлбэр болон шувуудын өвөг хэрхэн нисэх чадвартай болсоныг судлав. Энэ нь газар амьдардаг жижиг махчин үлэг гүрвэлээс нисэх чадвартай зарим шувууд үүсч, улмаар орчин үеийн шувууд хөгжсөн болохыг илтгэдэг. Шувуудын эволюцийн өөрчлөлт болон шувуу, үлэг гүрвэлийн араг ясны холбоог зургаар илэрхийлэв.
Үлэг гүрвэлтэй хамгийн ойрын төрлийн шувууны өвгийг тодорхойлно уу.
-Archaeopteryx
Velociraptor болон Columba (тагтаа) хоёрын дээд мөч гар болон бугуйн бүтэц, нисэх чадварыг харьцуулж бичнэ үү.
-Хоёулаа гурван хуруутай, II хуруу бусдаасаа урт
-Хоёулаа хагас саран хэлбэрийн бугуйтай
-Velociraptor-ын урд мөч харьцангуй олон тусгаар яснуудаас тогтох бол Columba (тагтаа)-ны яснууд хоорондоо нэгдэж нийлсэн бүтэцтэй байна.
-Velociraptor нисэх чадваргүй бол Columba (тагтаа) орчин үеийн шувуудын адил нисэх чадвартай
Зурагт өгөгдсөн мэдээлэл нь эволюцийн ямар төрлийн баталгаанд хамаарах вэ?
Орчин үеийн шувууд урд мөчнөөсөө урган гарсан янз бүрийн дэвүүр өднүүдтэй. Эдгээр нь онгоцны далавчтай адил хэлбэртэй байх бөгөөд нисэх явцад шувууны биеийг дээш өргөж өгнө. Өдний гадаргуу хавтгай ба тэгш хэмгүй байдаг.
Нисэх чадвартай 71 зүйлийн шувууны далавчны дэвүүр өдний тэгш хэмгүй байдлын хэмжилтийг хийсэн. Мөн ижил хэмжилтийг нисдэггүй 18 зүйлийн шувуудад хийсэн. Гарсан үр дүнгүүдийг доор харуулав.
-Харьцуулсан (жишил) анатоми, гомолог эрхтэн, палеонтлогийн баталгаа гэх мэт
Өгөгдлийг ашиглан орчин үеийн нисдэггүй шувуудын тэгш хэмгүй байдлын нэгжүүдийн дундаж утгыг тооцно уу. Ингэхдээ тооцсон аргачлалаа энд бичнэ.
-[(3×0.75)+(5×1.25)+(4×1.75)+(2×2.25)+(2×2.75)+ (1×3.25)+( 1×3.75)] / 18 = 1.81
Орчин үеийн нисдэг болон нисдэггүй шувуудын хоорондох дэвүүр өдний тэгш хэмгүй байдлын зэргийг харьцуулна уу.
-Нисдэг шувуудын дэвүүр өдний тэгш хэмгүй байдал нисдэггүй шувуудаас өндөр байна
-Нисдэг шувууд нисдэггүй шувуудыг бодвол дэвүүр өдний тэгш хэмгүй байдлын вариаци илүү байна
Archaeopteryx бол далавчны өдний бүтэц хадгалагдсан эртний шувууны чулуужсан үлдэгдэл юм. Түүний дэвүүр өднүүдийг хэмжсэн ба тэгш хэмгүй байдлын дундаж утга 1.44 байв. Энэхүү өгөгдөлд үндэслэн түүний нисэж чаддаггүй байсан шалтгааныг таамаглаж бичнэ үү.
-Archaeopteryx–ын дэвүүр өдний тэгш хэмгүй байдлын дундаж утга нь орчин үеийн нисдэг шувуудынхаас бага байна.
Синапсийн дагуу үйлийн потенциал үүсч, дамжих үйл явцыг зурагт харуулав.
Зурагт дүрсэлсэн А болон В –г тодорхойлно уу.
А:
В:
-А: Ca2+ ион (кальцийн ион)
-В: Na+ ион (натрийн ион)
С үсгээр тэмдэглэсэн үйл явцыг нэрлэнэ үү.
-С: экзоцитоз
Синапсийн зайд “ацетилхолинэстераза” энзимийн үүргийг тайлбарлана уу.
Синапсийн дараах нейронд мэдрэлийн импульс үүсч дамжих үеийн мембраны потенциалын өөрчлөлтийг зурагт харуулав.
-Ацетилхолиныг цууны хүчил болон холин болгон задална
-Синапсийн дараах мембранд үйлийн потенциал үргэлжлэн (тасралтгүй) үүсэхийг зогсооно
-Холин синапсийн өмнөх нейронд эргэн орж дахин ашиглагдана
В бодис синапсийн дараах нейронд нэвтрэн орсны дараа, L болон M-ийн хоорондох туйлшрал (деполяризаци)-аар мембраны потенциал хэрхэн өөрчлөгдөхийг дүрсэлж бичнэ үү.
-Синапсийн дараах нейронд үйлийн потенциал үүснэ.
-Na+ ионы суваг уургууд нээгдсэнээр мембранаар их хэмжээний Na+ ионууд шилжин дотогш орно
-Мембраны дотор талд илүү эерэг цэнэгтэй болж мембраны потенциал өөрчлөгдөнө
M болон N-ийн хооронд мембран хэрхэн дахин туйлшрах (реполяризаци)-ыг тайлбарлана уу.
-Na+ ионы суваг уургууд хаагдана
-K+ ионы суваг уургууд нээгдэнэ
-Мембраны дагуу K+ ионууд гадагшилна
-K+ ионы шилжилтээр мембраны тайван үеийн потенциал эргэн бий болно
-Тайван үеийнхээс бага зэрэг илүү туйлшрахыг гиперполяризаци гэнэ
Туйлширсан мембран эргэн анхны тайван үеийн потенциалтай болоход эсийн мембран дээр байрлах ямар уураг оролцох вэ?
-Na+/K+-ийн шахуурга уураг
Хөхтөн амьтны хоол боловсруулах замын гурван бүсийг зурагт харуулав.
Хөхтөн амьтны ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний үүргийг бичнэ үү
Ходоод:
Нарийн гэдэс:
Бүдүүн гэдэс:
-Ходоод: Уургийн задрал явагдана, бактерийг устгана
-Нарийн гэдэс: Шим бодисын задрал болон шимэгдэлт явагдана
-Бүдүүн гэдэс: Ус, эрдэс бодис болон витамины шимэгдэлт явагдана.
Гурван амьтны нийт гэдэсний урт (үүнд ходоод, нарийн болон бүдүүн гэдсийг оруулна)-ыг хэмжин тэдгээрийн биеийн уртад харьцуулсаныг хүснэгтээр өгчээ.
Эдгээр гурван хөхтөн амьтны нийт гэдэсний урт болон биеийн уртын харьцааг харьцуулан тайлбарлана уу.
-Адуу болон зэрлэг гахайны нийт гэдэсний уртыг биеийн уртад харьцуулсан харьцаа ойролцоо байна
-Нохойны нийт гэдэсний уртыг биеийн уртад харьцуулсан харьцаа адуу болон зэрлэг гахайнаас бага байна (эсрэгээр нь бичиж болно)
Нийт гэдэсний урт болон хүснэгтэд дурьдсан харьцааг эдгээр хөхтөн амьтдын хоол хүнсний эх сурвалжтай холбон дүгнэж бичнэ үү.
-Ургамлын гаралтай хүнсний задрал удаан явагдана (амархан задрахгүй)
-Уургийн агууламж өндөр хүнс (мах) амархан задарна
Зарим хөхтөн амьтдын бүдүүн гэдсэнд олон төрлийн бактери болон сормууст эгэл биетний популяцууд агуулагдана. Бүдүүн гэдэсний орчинд мэнд үлдэхийн тулд эдгээр эгэл биетнүүд ямар дасан зохилдлогоотой болсон байдаг вэ?
-Анаэроб амьсгалтай
-Идэвхитэй хөдөлгөөнтэй
-Үржлийн идэвхи өндөр
-Целлюлаза энзимийг ялгаруулна
-Сормуусаараа эд эсийн гадаргууд бэхлэгдэнэ
Агших чанартай булчингийн эдийн тусламжтай амьтад хөдөлгөөн хийх чадвартай. Булчингийн эдийн бүтэц, үйл ажиллагааны онцлогоор нь хөндлөн судалт, гөлгөр ба зүрхний булчин гэж ангилна. Эдгээрээс хөндлөн судалт булчин нь олон тооны булчингийн багц, ширхэгүүдээс тогтох ба ширхэг бүр нь миофибрилүүдээс бүрдэнэ
Булчингийн ширхэг нь булчингийн нэг эс бөгөөд түүний гадна талаар хучин байрлах мембран бүрхүүлийг “сарколемма” гэнэ. Булчингийн эсийн доторх миофибрилын бүдүүн болон нарийн утаслаг уургуудын зохион байгуулалттай холбоотойгоор цайвар болон бараан өнгийн судалтай харагдана. Миофибрилын үйл ажиллагааны үндсэн нэгжийг саркомер гэх бөгөөд 2.2 – 2.5 мкм урттай байна. Булчин амрах үед бүдүүн болон нарийн утаслагууд тодорхой хэсгүүдээрээ давхцах ба агших үед утаслагууд бие биеийнхээ зай завсраар гулган орно
Зурагт үзүүлсэн булчингийн ширхэгийн нарийвчилсан бүтцийг ажиглаад түүний саркомерийн бүдүүн болон нарийн утаслагыг үүсгэгч уургуудыг нэрлэнэ үү.
Бүдүүн утаслаг:
Нарийн утаслаг:
-Бүдүүн утаслаг: Миозин уураг
-Нарийн утаслаг: Актин уураг
Бугалганы эсрэг үйлдэлтэй хоёр булчингын нэг нь агшихад нөгөө нь суларсан байдалтай байна. Хажууд нь хоёр толгойт булчин сулрах үед түүний миофибрилын бүтцийн төлөв байдлыг үзүүлэв.
Бугалганы хоёр толгойт булчин бүрэн агших үед түүний миофибрилын бүтэц хэрхэн өөрчлөгдөхийг доорхи хоосон зайд зурж харуулна уу
Булчин агших үед дараах бүсүүдийн урт хэрхэн өөрчлөгдөхийг бичнэ үү.
I-бүс:
А-бүс:
-I-бүс богиносно (багасна)
-А-бүсийн урт өөрчлөгдөхгүй (хэвээрээ) байна
Булчин агших үед саркомерт явагддаг зарим үйл явцуудыг дор хүснэгтэд жагсаан бичив.
Хүснэгтэд дурьдсан зарим бүтцүүдийг зургаар үзүүлэв.
Хүснэгтэд өгөгдсөн үйл явцуудыг зөв дараалалд оруулна уу.
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
… |
… |
… |
… |
Z |
… |
… |
… |
… |
T |
-S, V, Q, U, Z, Y, W, R, X, T
Зурагт мэдрэл-булчингийн холбоосыг харуулав
Зурагт харуулсан синапсийн дараах мембраныг өөрөөр хэрхэн нэрлэдэг вэ?
-Сарколемма (булчингийн эсийн мембран)
Мэдрэл-булчингийн холбоосын зарим бүтцүүдийн үүргийг тодруулъя.
Мэдрэлийн импульс дамжилтанд миелин бүрхүүлийн ач холбогдлыг бичнэ үү.
-Аксоныг тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэнэ
-Миелин бүрхүүлтэй хэсэгт Na+, K+ ионы суваг уургууд бараг байдаггүй тул эдгээр ионуудын шилжилт явагдахгүй
-Мэдрэлийн импульс дамжилтыг хурдасгана
-Мэдрэлийн импульс үсрэлттэй дамжина
Мэдрэл булчингийн холбоосонд митохондр яагаад шаардлагатай болохыг тайлбарлана уу
-АТФ нийлэгжүүлж энерги шаардагдах үйл явцуудыг хангаж өгнө
-Нейротрансмиттерүүд нийлэгжих, аксоны төгсгөлд цэврүүнд савлагдах, экзоцитоор синапсийн хөндийд ялгарахад энерги шаардлагатай
-Саркомер (булчингийн үйл ажиллагааны нэгж)-ийн агшилтанд энерги энерги шаардлагатай
-Na-K шахуурга уураг ажиллах (идэвхитэй зөөвөрлөлт)-д энерги шаардлагатай
Нейроны мембраны цэнэгийн өөрчлөлтөөр үйлийн потенциал үүсч мэдрэлийн импульс дамжина. Энэ нь дараагийн нейронд дамжих механизмыг дэлгэрүүлэн авч үзье.
Синапсийн өмнөх нейроны төгсгөлд үйлийн потенциал ирэх үед синапсийн хөндийд ацетилхолин хэрхэн чөлөөлөгдөхийг Ca2+ ионы суваг уургуудтай холбон дүрсэлж бичнэ үү.
-Үйлийн потенциал аксоны төгсгөл хүрэхэд синапсийн өмнөх мембран туйлширна (деполяризацид орно)
-Синапсийн өмнөх мембраны Ca2+ ионы суваг уургууд нээгдэхэд уг ионууд дотогш нэвтэрнэ
-Синапсийн төгсгөлд орж ирсэн Ca2+ ионууд нейротрансмиттер агуулсан цэврүүнүүдийг синапсийн өмнөх мембран руу хөдөлгөнө
-Цэврүүнүүд синапсийн өмнөх мембрантай нэгдэж нейротрансмиттерүүд экзоцитозоор гадагшилна
Зарим өвдөлт ихтэй тарилгын үед ашигладаг тарианы уусмал болох лидокайн нь синапсийн дараах мембраны Na+ ионы цахилгаан зохицуулгатай суваг уургийг саатуулдаг хэсэг газрын мэдээ алдуулагч бодис юм.
Синапсийн дараах нейронд лидокайны үзүүлэх нөлөөг тайлбарлана уу.
-Синапсийн дараах нейронд Na+ ион нэвтрэхгүй
-Синапсийн дараах мембран туйлшрахгүй (деполяризацид орохгүй)
-Үйлийн потенциал үүсэхгүй тул цааш мэдрэлийн импульс дамжихгүй
Мэдрэлийн тогтолцоо орчноос мэдээллийг хүлээн авч дамжуулах, боловсруулах, хариу үйлдлийг өдөөх зэрэг гурван үе шатаар явагдана. Энэхүү үүргээсээ хамаараад мэдрэлийн тогтолцоог бүрдүүлэгч нейронууд янз бүрийн хэлбэр дүрстэй байна.
Зурагт үзүүлсэн нейронуудыг нэрлэнэ үү.
1-р нейрон
2-р нейрон:
3-р нейрон:
-1-р нейрон: Мэдрэхүйн нейрон
-2-р нейрон: Завсрын нейрон, эсвэл интернейрон
-3-р нейрон: Хөдөлгөөний нейрон, эсвэл мотор нейрон
Рефлексийн нумыг ажиглавал хурууны үзүүрт өдөөгчийн нөлөөгөөр цахилгаан импульс үүсч 1-р нейрон руу дамжина. Энэ үед их хэмжээний Na+ ион эсэд нэвтэрснээр нейроны сэртэнгийн дагуу үйлийн потенциал үүснэ.
Рефлексийн нумын 3-р нейроны үүргийг дүрсэлж бичнэ үү.
-ТМТ (тархи, нугас)-аас мэдээллийг гүйцэтгэгч эрхтэнд дамжуулна
-Завсрын нейронтой синапсаар холбогдоно
-Гүйцэтгэгч (эффектор) эрхтэнтэй мэдрэл-булчингийн холбоос үүсгэнэ
-Мотор нейроны мэдээллийг хүлээн авсан эрхтэнд хариу үйлдэл илэрнэ
Мэдрэлийн импульс рефлексийн нумаар яагаад зөвхөн нэг чиглэлтэй дамждаг болохыг тайлбарлана уу
-Нейронууд хоорондоо синапсаар холбогдоно
-Зөвхөн синапсийн өмнөх мембранд дараагийн нейроныг өдөөх нейротрансмиттер агуулсан шүүрлийн цэврүүнүүд байна
-Зөвхөн синапсийн дараах мембранд нейротрансмиттерийг хүлээн авах рецептор уургууд байрлана
3-р нейроны бүтцийг нарийвчлан харуулав.
Х – ээр тэмдэглэсэн бүтцийг нэрлээд түүний үүргийг дүрсэлж бичнэ үү.
-Х – Ранвьерийн барим.
-Ранвьерийн барим нь цахилгаан химийн градиентийн дагуу Na+, K+ ионууд нэвтрэх суваг уургуудыг ихээр агуулна.
-Ранвьерийн баримын эргэн тойронд байгаа Шванны эсүүдийн аксоны дээгүүр үүсгэсэн миелин бүрхүүлтэй хэсэгт Na+, K+ ионы суваг уургууд бараг байдаггүй.
-Ранвьерийн барим хооронд сэрэл үсрэлттэй маш хурдан дамжина
Нойр булчирхай нь хос үүрэгтэй эрхтэн бөгөөд булчирхайн 97%-ийг гадаад шүүрлийн, 3%-ийг дотоод шүүрлийн хэсгүүд эзэлдэг. Толгой хэсгээрээ 12 хуруу гэдэсний тахиралдсан хэсэгт тохирч ходоодны ар хэсгээр хэвлийн хөндийд байрлана. Түүний ерөнхий бүтцийг зурагт харуулав.
Лангерхансын арлын α-эсүүдээс ялгарах дааврын нэрийг бичнэ үү.
-Глюкагон
Амны хөндийд хоол тэжээл механик боловсруулалтанд орсны дараа хоол боловсруулах замын тодорхой хэсгүүдэд энзимийн нөлөөгөөр задралд орно.
Нойр булчирхайн шүүсэнд нүүрс-ус задлах үүрэгтэй ямар энзим агуулагддаг болон уг энзимийн субстратыг бичнэ үү
-Нойр булчирхайн шүүсэнд нүүрс ус задлах үүрэгтэй амилаза энзим агуулагдана
-Нойр булчирхайн амилаза энзимийн субстрат нь цардуул юм.
Нойр булчирхайн шүүсэнд агуулагддаг уургийн молекулын гүн дэх пептид холбоог тасалдаг протеаза энзимүүдийг нэрлэнэ үү.
-Уургийн молекулын гүн дэх пептид холбоог тасалдаг протеаза энзимүүдийг эндопептидазууд гэнэ.
-Нойр булчирхайн шүүсэнд агуулагдах трипсин болон химотрипсин нь эндопептидазууд мөн.
Нэгэн судалгааг эхлүүлэхийн өмнө оролцогчын цусны глюкоз болон инсулины хэвийн үеийн концентрацийг хэмжив. Шууд глюкозийн уусмал уулгасны дараа өөр ямар нэгэн зүйл идэж уулгахгүйгээр 5 цагийн туршид тухайн хүний цусны глюкоз болон инсулины түвшинг тодорхой давтамжайгаар хэмжин үр дүнг хүснэгтээр илэрхийлэв.
Глюкозын уусмал ууснаас 1 цагийн дараа түүний цусан дахь концентраци хэдэн хувиар нэмэгдсэнийг тооцно уу. Энэхүү хоосонд зайнд тооцож харуулна уу.
-
Глюкозын уусмал ууснаас хойш хэдэн цагийн дараа цусны глюкоз анхны хэвийн түвшиндээ хүрсэн вэ?
-3 – 3.5 цагийн дараа
Цусны глюкозын концентраци буурах үндсэн 2 шалтгааныг бичнэ үү.
-Цусны глюкозын зарим хэсэг эд эсэд хүрч эсийн амьсгалаар задарч энерги үүсгэнэ
-Инсулин дааврын нөлөөгөөр цусны илүүдэл глюкоз гликогенд хувирч элэг, булчинд хадгалагдана.
Хөхтөн амьтны элэг нь зургаан талт хэлбэртэй элэгний хэлтэнцрүүдээс тогтох ба хэлтэнцэр бүр төвийн венийн судсыг тойроод цацраг эгнээ үүсгэн байрласан олон тооны элэгний эсүүд (гепатоцит)-ээс бүрдэнэ. Эдгээр эсүүдийн хоорондох шүүрэмтгий арай том хялгасан судсыг “синусоид” гэнэ. Синусоидын дотор талаар эдийн өвөрмөц макрофаг болох Купферийн эсүүд байрлана.
Элгэнд орж буй цусны 75% нь үүдэн венээр, 25% нь элэгний артериар хангагдана. Эдгээр судсаар дамжин элгэнд ирсэн цус элэгний эсүүдийн хоорондох синусоидын дагуу урсаж төвийн венд хүрэх ба эцэстээ элэгний венд очно. Харин эсрэгээрээ, элгэнд нийлэгжсэн цөсний давснууд цөсний нарийхан сувгаар дамжин цөсний цорго руу орно.
Хоол боловсруулах замд шимэгдсэн аминхүчлүүд элэгний үүдэн венийн судсаар дамжин элгэнд ирнэ. Элэг бол уургийн нийлэгжил болон задрал, аминхүчлүүдийн солилцоонд чухал үүрэгтэй эрхтэн юм. Аминхүчлүүдийн задралаар аммонийн ион (NH4+) үүснэ. Тэдний зарим нь азотот нэгдлийн бионийлэгжилд ашиглагдах бол илүүдэл аммонийн ионыг элэгний эсүүд “шээг” болгон хувиргана.
Х бодисыг нэрлэнэ үү.
-Нүүрсхүчлийн хий
Элэгний эсүүд барзгар эндоплазмын тороор баялаг тул уургийн нийлэгжил явагдана. Нийлэгжсэн уургуудын зарим (альбумин, фибриноген) нь цус руу ялгарч сийвэнгийн уургуудыг бүрдүүлнэ.
Цусны сийвэнд альбумин болон бусад сийвэнгийн уургууд байх нь биеийн эд эсийн хоорондох зайд эдийн шингэн хуримтлагдахаас хэрхэн сэргийлдэг вэ?
-Альбумин цуснаас эд рүү шилжихгүй цусны сийвэнгийн үндсэн уургийг бүрдүүлнэ
-Уургууд цусны сийвэнгийн усны потенциалыг бууруулна (эдийн шингэнээс бага болгоно)
-Усны потенциал ялгаа нь сийвэнгийн шингэн эд рүү нэвчихгүй, харин эсрэгээрээ эдээс цус руу шилжих нөхцлийг бүрдүүлнэ.
. Цусны бүлэн үүсэхэд фибриноген уураг хэрхэн оролцдог болохыг дүрсэлж бичнэ үү.
-Тромбины нөлөөгөөр фибриноген фибрин болж хувирна
-Фибриноген уусамтгай уураг бол фибриний бүлэн бат бэх утаслаг бүтцийг үүсгэнэ.
-Фибриний утаслагын үүсгэсэн торон сүлжээнд улаан эс болон ялтас эсүүд бэхлэгдэнэ
Цөсний давснууд (цөсний хүчлүүд) элгэнд үүсч цөсний хүүдийд хуримтлагдана. Тэндээсээ цөсний ерөнхий цоргоор дамжин 12 гэдэсний хөндийд орох ба нарийн гэдэсний төгсгөлийн цутгалан гэдэс хүрэхэд ихэнх нь эргэн шимэгдсэн байна. Зарим нь нарийн гэдэсний бактерийн нөлөөгөөр өөр бодист хувирах тул эргэн шимэгдэхгүй ялгадастай цуг гадагшилна. Өдөр бүр явагддаг энэхүү үйл явцыг зурагт дүрслэн харуулав.
Өдөрт бие махбодиос гадагшилж байгаа цөсний давсны хувийг тооцно уу. Энэхүү хоосонд зайнд тооцож харуулна уу.
Цөсний давснууд эргэн шимэгдэж ямар судсаар элгэнд эргэн очих вэ?
-Элэгний үүдэн вен
Цөсний давсны үүрэг болон липаза энзимийн үйлчлэлийг дүрсэлж бичнэ.
-Цөсний давснууд өөх тосыг цийдмэгшүүлэх үүрэгтэй
-Цөсний давсны нөлөөгөөр том өөхөн дуслууд жижиглэгдэн гадаргуун талбай нэмэгдэнэ
-Липаза энзим жижиг өөхөн дуслуудад агуулагдах липидийг задалж глицерол болон тосны хүчлүүдийг үүсгэнэ.
Зурагт бүдүүн гэдэсний бичил бүтцийг харуулав. Бүдүүн гэдэсний хананы бүтэц нь нарийн гэдэсний төгсгөлийн цутгалан гэдэстэй төстэй байдаг.
Зураг дээр эдгээр үсгээр тэмдэглэсэн бүтцүүдийг зааж тэмдэглэнэ үү.
Б – булчинт давхарга
С – салстын доод давхарга
-Булчинт болон салстын доод давхаргыг зөв зааж нэрлэсэн бол тус бүрт нь 1, 1 оноо өгнө
Бүдүүн гэдэсний салст давхаргын үүсгэсэн нугалаа нь түүний үүрэгтэй (ус болон эрсдийн шимэгдэлт) хэрхэн зохицсон болохыг тайлбарлана уу.
-Бүдүүн гэдэсний нугалаа нь гадаргуугийн талбайг нэмэгдүүлнэ
-Ус болон эрдэс бодисын шимэгдэлт хурдан явагдана
Урвах тахал бол Vibrio cholerae гэх бактериар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэхүү бактери нарийн гэдэсний хананы хучуур эсүүдтэй холбогдох ба энэ үед эсүүдээс их хэмжээний ион (Na+, Cl-, HCO3-) гэдэсний хөндийд ялгарна. Үүний үр дүнд их хэмжээний ус гэдэсний хөндийд шилжин орно. Энэхүү цугларсан шингэн маш хурдан бүдүүн гэдэс рүү орох бөгөөд ихэнх нь шимэгдэхгүйгээр гадагшилна. Ямар нэгэн арга хэмжээ (эмчилгээ) авахгүй бол бие махбодь усгүйжин амь насанд хүртэл эрсдэл үүсэх аюултай.
Энд дурьдсан ионуудын ялгарал нь яагаад нарийн гэдэсний хөндийд их хэмжээний ус шилжин орох шалтгаан болох вэ?
-Осмос үзэгдэл явагдана
-Ионуудын нөлөөгөөр нарийн гэдэсний хөндийд усны потенциал буурна
-Нарийн гэдэсний хананы эсүүдэд усны потенциал харьцангуй өндөр болно
Эрүүл хүн болон урвах тахлын халдвартай хүний цусны сийвэнгийн уургийн концентрацийн ялгааг хувиар тооцно уу. Энэхүү хоосонд зайнд тооцож харуулна уу.
-
Дээрхи мэдээллийг ашиглан урвах тахлын халдвартай өвчтний цусны сийвэнгийн уургийн концентраци ихээхэн нэмэгдсэнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Цусны сийвэнгийн ихэнх нь осмосын нөлөөгөөр гадагш усаа алдсан учраас уургийн хэмжээнд өөрчлөлт ороогүй ч, нэгж эзэлхүүн дэх уургийн хэмжээ нэмэгдсэн байна.
Зурагт хуруу хэлбэртэй цэлмэнгийн бүтэц болон түүний ханын хучуур эсүүдийн бүтцүүдийг дэлгэрэнгүй харуулсан байна
Зурагт хүний ямар эрхтэний бүтцийг харуулсан болохыг бичнэ үү.
-Нарийн гэдэс
Цэлмэнгийн ханыг бортого хэлбэрийн хучуур эсүүд бүрдүүлнэ.
Бортгон хучуур эсүүдийн үүргийг дурьдаж, эдгээр эсүүд үүрэгтэйгээ хэрхэн зохицсон болохыг гадаргуун талбай/эзлэхүүний харьцаагаар тайлбарлана уу.
-Хоол боловсруулах замд бүрэн (мономер болтлоо) задарсан бодисуудыг шимэх үүрэгтэй
-Нэгж эзлэхүүнд оногдох гадаргуугийн талбайг нэмэгдүүлсэн “бичил цэлмэн” гэсэн бүтэцтэй
Бортгон хучуур эсүүдийн дотор олон тооны митохондри байгаагийн учрыг түүний үүрэгтэй холбон талбарлана уу.
-Хангалттай хэмжээний энерги (АТФ) үүснэ
-Зарим бодисууд идэвхитэй зөөвөрлөлтийн механизмаар шимэгдэнэ
Глюкозийн шимэгдэлт бортгон хучуур эсүүдийн дагуу явагдана. Эдгээр эсүүдийг 100 мкмоль/л глюкозийн уусмалд байрлуулсан бөгөөд 5 минутын давтамжтайгаар эсүүдэд глюкозын шимэгдэлтийг хэмжсэн. Глюкозийн идэвхитэй зөөвөрлөлтийг саатуулдаг “флоризин” гэх бодисыг уусмалд нэмж туршилтыг давтан гүйцэтгэв.
Флоризин байхгүй болон флоризин нэмсэн үеийн глюкозийн шимэгдэлтийн ялгааг харьцуулан графикийн өөрчлөлтийг дүгнэж бичнэ үү
-Флоризин байхгүй үед глюкозын шимэгдэлт өндөр байна. Эхний 30 секундэд огцом нэмэгдээд, түүнээс хойш аажим буурч байна. Глюкозын шимэгдэлтийн хамгийн дээд утга 3.3 байна.
-Эсрэг тохиолдолд нөгөө графикийг (флоризин нэмсэн үед) иймэрхүү байдлаар тайлбарлаж болно
Дээрх хоёр тохиолдолд яагаад туршилтын үр дүнгүүд ялгаатай байгааг тайлбарлана уу.
-Флоризин байхгүй үед глюкоз идэвхитэй зөөвөрлөлтөөр, флоризин нэмсэн үед диффузээр шимэгдэнэ.
-Флоризин байхгүй үед глюкоз концентрацийн градиентийн эсрэг зөөвөрлөгдөх бол флоризин нэмсэн үед концентрацийн градиентийн дагуу шилжинэнэ
-Флоризин нь бортгон хучуур эсүүдийн глюкоз зөөвөрлөгч уурагтай очиж холбогдон түүний үйл ажиллагааг саатуулах тул флоризин байхгүй үед глюкозын шимэгдэлт өндөр байна.
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу. нийт [5 оноо]
Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын их хурал бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хадгална, төрийн гүйцэтгэх дээд байгууллага нь Засгийн газар, харин шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж зааж өгөв. Ийнхүү Ардчилсан хувсьгалын улс төрийн шаардлагууд Үндсэн хуульд бүрэн тусгалаа олсноор ардчилсан хувьсгалын зорилго биелжээ. Монгол Улс ардчилсан нийгэм байгуулах, зах зээлийн эдийн засагт шилжих хууль эрх зүйн орчин бүрдсэн байна. Түүх IX, УБ., 2016.
а) 1990 оны хувьсгалаар үндсэн хуулиа шинэчлэн баталжээ. Тэгвэл төрийн эрх барих дээд байгууллагыг юу гэж зааж өгсөн бэ? [1 оноо]
- ...................................
УИХ
b) Дараах хүснэгтийг ажиглаад мэдээлэлтэйгээ холбон засаглалын гурвалсан салбарт тайлбар хийнэ үү. [2 оноо]
- 1. ......................................
- 2. ......................................
- 3. ......................................
1. УИХ хууль тогтооно.
2. Засгийн газар- гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлнэ.
Шүүх- Шүүх эрх мэдлийг гүйцэтгэнэ.
Ард иргэдийн төлөө ажиллана
с) Шинэ Үндсэн хууль батлагдсанаар Монгол улс цаашид нийгэм, эдийн засгийн хувьд хэрхэн хөгжихнөхцөл бүрдсэн бэ? [2 оноо]
- Нийгэм: ..............................
- Эдийн засаг: ......................
Монгол Улс ардчилсан нийгэм байгуулах
зах зээлийн эдийн засагт шилжих хууль эрх зүйн орчин бүрдсэн байна.
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу. нийт [5 оноо]
Монгол улсын Үндсэн хууль НҮБ-ын ерөнхий Ассамблейн баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглалд” тусгасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг монгол улсын иргэн бүр эдлэх эрхтэйг тунхаглалаа.Түүнчлэн төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээсэн байна.
а) “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг хаанаас баталж гаргадаг вэ? [1 оноо]
- ...................................
НҮБ-ын ерөнхий Ассамблей
b) Монгол улсын Үндсэн хуулинд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ийн ямар заалтыг хэрхэн тусгасаныг тайлбарлана уу. [2 оноо]
Тайлбар 1. .......................................
Тайлбар 2. .......................................
Хүний эрх, эрх чөлөөг иргэн бүр эдлэх ёстой
с) 1992 оны Үндсэн хуулиар хүний эрхийн талаар төрийн хүлээсэн үүргийг эргэцүүлэж бичнэ үү.[2 оноо]
- ........................................
- ……………………………
Хүний үндсэн эрх, эрх чөлөөг иргэн бүр эдлэх эрхтэйг тунхагласан.
Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хүлээсэн.
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу. нийт [5 оноо]
Шинэ үндсэн хуулиар улсынхаа нэрийг монгол улс хэмээн өөрчилж, төрийн сүлдээ шинэчилж, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш эрх, үндэсний эв нэгдэл, хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлсэн парламентийн бүгд найрамдах улс болсноо зарлалаа. ТҮҮХ IX.УБ.,2016
а) 1992 оны үндсэн хуулиар засаглалын хувьд ямар улс болсон бэ? [1 оноо]
- ...................................
Парламентийн бүгд найрамдах улс
b) Парламентийн бүгд найрамдах улс болсноор ямар эерэг үр дагавруудыг авчирсан бэ? 2-оос доошгүйг бичнэ үү? [2 оноо]
- ...........................................
- ...........................................
төрийн сүлдээ шинэчилсэн
ардчилал улс болсон
шударга ёс бий болсон
эрх чөлөөт болсон
тэгш эрхтэй болсон
үндэсний эв нэгдэл сэргэсэн
хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлсэн
с) Шинэ Үндсэн хуулиар Улсынхаа нэрийг Монгол улс гэж өөрчлөөд хэдэн жил болж байна вэ? [2 оноо]
- Шинэ үндсэн хууль баталсан он: .............................
- Хэдэн жил: ..............................
Шинэ үндсэн хууль баталсан он: 1992 он
Хэдэн жил: 31 жил
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу. нийт [5 оноо]
Шинэ үндсэн хууль эн тэргүүнд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон дэвшүүлсэн юм. БНМАУ-ын АИХ чуулган 1991 оны 11 сарын 11-нээс эхлэн уг ажлын хэсгийн боловсруулсан төслийг 76 хоног хэлэлцсэний эцэст 1992 оны 1 сарын 13-нд Монгол Улсын Үндсэн хуулийг баталлаа. Монголчууд 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудаа гадны оролцоо нэг үзэл суртлын нөлөөн дор боловсруулан батласан. Түүх IX, УБ., 2016.
а) 1992 оны үндсэн хуулийг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ? [1 оноо]
- ...................................
Шинэ үндсэн хууль
b) 1960, 1992 оны хуулиудын онцлогийг дүгнэн бичнэ үү. [2 оноо]
- 1960 оны хууль: .........................................
- 1992 оны хууль: ...........................................
1960 оны хууль: гадны оролцоо, нэг үзэл суртлын дор боловсруулсан
1992 оны хууль: олон намын тогтолцоотой болж, өөрсдөө боловсруулдаг болсон.
с) 1992 оны үндсэн хуулийн эерэг үр дагавраас хоёроос доошгүйг бичнэ үү. [2 оноо]
1. …………………………..
2. …………………………..
Хүмүүнлэг улс
Иргэний улс
Ардчилсан улс
Бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлсэн улс
Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэсэн улс
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу. нийт [5 оноо]
1990 оны 10 сард УБХ-ын тогтоолоор шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг хуульч Б.Чимэдээр ахлуулан байгуулжээ. БНМАУ-ын АИХ-ын чуулган 1991 оны 11 сарын 11-ээс эхлэн уг ажлын хэсгийн боловсруулсан төслийг 76 хоног хэлэлцсэний эцэст 1992 оны 1 сарын 13-нд Монгол Улсын Үндсэн хуулийг баталлаа. Монголчууд 1924, 1940,1960 оны үндсэн хуулиуддаа гадны улсын оролцоо, нэг үзэл суртлын нөлөөн доор боловсруулан баталж байсан бол 1992 онд өөрсдөө боловсруулсан үндсэн хуулиа хэлэлцэж баталсан юм.
а) 1990 оноос өмнө хэдэн үндсэн хууль баталж байсан бэ? [1 оноо]
- ...................................
1924,1940,1960
3
b) 1992 оны үндсэн хууль 1960 оны хуулиас юугаараа ялгаатай вэ? [2 оноо]
- ...........................................
- ...........................................
Ажлын хэсэг гаргаж, өөрсдөө хуулиа боловсруулсан.
Гадны ямар нэгэн оролцоогүй
Дотооддоо хуулиа боловсруулсан анх удаа
с)1924 оны үндсэн хуулийн гол онцлог шинжээс хоёрыг бичнэ үү? [2 оноо]
- ..........................................
- ……………………………..
Нэг үзэл суртлын дор боловсруулсан
Хуулиа боловсруулахад гадны оролцоо шаардагдсан
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу. нийт [5 оноо]
Д.Бямбасүрэнгийн засгийн газар улс орноо зах зээлийн эдийн засагт шилжүүлэх анхны алхмуудыг авч хэрэгжүүллээ. УБХ-аас баталсан “Өмч хувьчлалын тухай” хуулийн дагуу цэнхэр тасалбар болон яагаан тасалбараар улсын өмчийг хувьчилж, нэгдлийн малыг малчдад буцаан олгов. Түүнчлэн иргэдийн гадаадад чөлөөтэй зорчих эрхийг нээж өгсөн байна. ТҮҮХ IX.УБ.,2016
а) Өмч хувьчлах гэж ямар үйл явдал болж байсан бэ? [1 оноо]
- ...................................
Улсын өмчийг ард иргэддээ хувьчлан өгсөн
Цэнхэр ягаан тасалбараар ард иргэдэд хувь өгсөн
Улсын нийт өмчийг хувьд шилжүүлж, хувиарлан болсон
b) Нэгдлийг тарааж өмчийг нь ард иргэдэд тарааж өгсөн нь ямар үйл явдалтай холбоотой вэ? [2 оноо]
- ...........................................
- ...........................................
Нэг намын тогтолцоог халсан
Зах зээлийн эдийн засагт шилжсэн гэх мэт.
с ) Нэгдлийг тарааж, улсын өмчийг хувьчилснаар малчдад болон иргэдэд ямар эерэг үр дагавар гарсан вэ? [2 оноо]
- Малчдад: ..........................................
- Иргэдэд: ............................................
Малчдад- малыг нь хувьд шилжүүлсэн
Иргэдэд-гадаадад чөлөөтэй зорчих эрхтэй болсон
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу. нийт [5 оноо]
БНМАУ-ын АИХ-ын чуулган 1990 оны 9 сарын 3-9 нд хуралдаж БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр П.Очирбатыг сонгосноор Монгол улс түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчтэй болсон юм. Дэд Ерөнхийлөгчөөр МСДН-ын гишүүн Р.Гончигдоржийг сонгожээ. Чуулганаас БНМАУ-ын Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэнг баталж, улс төрийн намууд дахин зөвшилцсөний үр дүнд МҮДН-аас Д.Ганболдыг тэргүүн шадар сайдаар, МоАН-аас Д.Дорлигжавыг шадар сайдаар тус тус томилсон байна. ТҮҮХ IX.УБ.,2016
а) Хэдэн оноос ерөнхийлөгчтэй болж эхэлсэн бэ? [1 оноо]
- ...................................
1990 он
b) 1990 онд анхны ерөнхийлөгчийн сонгууль болж байсан бол 2021 онд хэддэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болох вэ? хэдэн жил тутам болдог вэ? тооцоолоорой. [2 оноо]
- 1. ...........................................
- 2. ...........................................
1.8 удаа болно
2.4 жил тутам болдог
с) Олон намын тогтолцооны ач холбогдлыг мэдээлэлтэйгээ уялдуулан дүгнэлт хийнэ үү. [2 оноо]
- ....................................................................................
- …………………………………………………………….
Нам болгоноос төлөөлөл сонгогдсон байна. МАХН-п.очирбат, МоАН-д.дорлигжав, МҮДН-д.ганболд гэх мэт төрийн өндөрлөгүүд бүгд өөр өөр нам байх жишээтэй
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу. нийт [5 оноо]
Анхны чөлөөт ардчилсан сонгууль 1990 оны 7 сарын 22-29нд хоёр үе шаттайгаар явагдаж, 430 суудлын 343 нь МАХН-д оногджээ. Намуудын нэрээр давхар санал хураахад нийт сонгогчдын 61,74 хувь нь МАХН-ыг дэмжсэн дүн гарсны дагуу Улсын бага хурлыг 50 суудалтайгаар байгуулж МАХН 31, МоАН 13, МҮДН, МСДН-д тус тус 3 суудал авчээ. ТҮҮХ IX.УБ.,2016
а) 1990 оны ардчилсан сонгуулиар хамгийн өндөр хувь суудал авсан намыг бичнэ үү [1 оноо]
- ...................................
МАХН
b) МҮДН, МСДН-ууд УБХ-ын суудлын хэдэн хувийг эзэлж байгааг тооцоолоорой. [2 оноо]
- МҮДН: .........................................
- МСДН: ........................................
МҮДН: 6 хувь
МСДН: 6 хувь
с) Цаг хугацааны хувьд яагаад 7 хоног үргэлжилсэн гэж бодож байна вэ эргэцүүлэн дүгнээрэй [2 оноо]
- 1. ..........................................
- 2. ..........................................
Хоёр үе шаттай явагдсан учир
Олон нам оролцсон
Анхны сонгууль туршлагагүй байсан
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу. нийт [5 оноо]
Улс төрийн намуудын тухай хууль болон Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль баталснаар олон намын оролцоотой сонгууль явуулах эрх зүйн орчин бүрджээ. Уг нэмэлтийн тухай хуульд шинэ Үндсэн хууль батлах хүртэл БНМАУ-ын төрийн эрх барих байгууллагын бүтэц нь төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага АИХ, тусгаар тогтнол, Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл Ерөнхийлөгч, хууль тогтоох, хянан шалгах эрх бүхий байнгын ажиллагаатай төрийн эрх барих дээд байгууллага Улсын Бага Хурал гэсэн бүтэцтэй байхаар болов. УБХ нь олон намын төлөөлөлтэй, байнгын ажиллагаатай парламентийн хэлбэрээр ажиллаж шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж АИХ-д хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн байна. ТҮҮХ IX.УБ.,2016
а) Үндсэн хууль батлах хүртэлх төрийн эрх барих байгууллагын бүтцийг бичнэ үү. [1 оноо]
- ...................................
АИХ, Ерөнхийлөгч, Улсын бага хурал
b) АИХ, УБХ хоёрын үүргийг бичнэ үү. [2 оноо]
- АИХ..........................................
- УБХ...........................................
АИХ-төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага
УБХ-Үндсэн хуулийн төсөл боловсруулж АИУ-аар хэлэлцүүлэх
с) Олон намын оролцоотой сонгууль явуулах нь ямар ач холбогдолтой вэ? [2 оноо]
- 1. ..........................................
- 2. ...........................................
Бүтцийн хувьд-АИХ, Ерөнхийлөгч, УБХ-ийг олон намын төлөөлөлтэй байх Байнгын ажиллагаатай парламенттэй.
Олон түмний улс төрийн идэвх нэмэгддэг
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу. нийт [5 оноо]
Ардчилсан хувьсгалын улс төрийн нэг томоохон зорилт нь 1990 оны эхний хагаст багтаан АИХ-ын сонгуулийг явуулах шаардлага байсан билээ. Улс төрийн тайван тэмцэл, улс төрийн намуудын яриа хэлэлцээр, зөвшилцлийн үр дүнд 1990 оны 5 сард АИХ-ын чуулган Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулж нэр дэвшигчдэд насны хязгаар тавьсан заалтыг хасаж, “Улс төрийн намуудын тухай хууль” болон Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль баталснаар олон намын оролцоотой сонгууль явуулах эрх зүйн орчин бүрджээ. ТҮҮХ IX.УБ.,2016
а) Ардчилсан хувьсгал хэдэн оноос эхэлсэн бэ? [1 оноо]
- ...................................
1990
b) 1990 онд болсон түүхэн үйл явдлыг тооцоолоорой. [2 оноо]
- Одоогоос (2021 он) хэдэн жилийн өмнө болсон: ..................
- Хэддүгээр зуунд болсон: .................
Одоогоос: 31 жилийн өмнө
Хэддүгээр зуун: ХХ зуун
с) Шинэ Үндсэн хууль баталсны ач холбогдлыг тодорхойлон тайлбарлаарай. [2 оноо]
1. ..........................................
2. ……………………………..
Олон намын оролцоотой сонгууль явуулах эрх зүйн орчин бүрдсэн
Ардчилсан нийгэмд шилжих эрх зүйн орчин бүрдсэн гэх мэт
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу.
Шинэ үндсэн хууль эн тэргүүнд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон дэвшүүлсэн юм. Монгол улсын Үндсэн хууль НҮБ-ын ерөнхий Ассамблейн баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглалд” тусгасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг монгол улсын иргэн бүр эдлэх эрхтэйг тунхаглалаа.Түүнчлэн төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээсэн байна. Түүх IX, УБ., 2016.
а) Шинэ үндсэн хуулийг хэдэн онд баталсан бэ? [1 оноо]
- ...................................
1992 онд
b) Шинэ үндсэн хуулинд хүний эрхийн асуудлыг хэрхэн тусгасаныг тайлбарлаарай. [2 оноо]
1. .........................................
2. .........................................
“Хүний эрхийн түгээмэл тунхаглалд” тусгасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг монгол улсын иргэн бүр эдлэх эрхтэйг
Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээсэн байна.
c) Анхны үндсэн хууль баталсанаас хойш хэдэн жилийн дараа шинэ Үндсэн хуулийг баталсан бэ? [2 оноо]
1. Анхны үндсэн хууль баталсан он: ....................
2. Хэдэн жилийн дараа: .....................
1.Анхны үндсэн хууль: 1924 он
2. Хэдэн жилийн дараа: 68 жил
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу.
1990 оны 10 сард УБХ-ын тогтоолоор шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг хуульч Б.Чимэдээр ахлуулан байгуулжээ. БНМАУ-ын АИХ чуулган 1991 оны 11 сарын 11-нээс эхлэн уг ажлын хэсгийн боловсруулсан төслийг 76 хоног хэлэлцсэний эцэст 1992 оны 1 сарын 13-нд Монгол Улсын Үндсэн хуулийг баталлаа. Монголчууд 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудаа гадны оролцоо нэг үзэл суртлын нөлөөн дор боловсруулан батласан бол 1992 онд өөрсдөө боловсруулсан Үндсэн хуулиа хэлэлцэн баталсан. Түүх IX, УБ., 2016.
а) 1992 оны үндсэн хуулийг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ? [1 оноо]
- ...................................
Шинэ үндсэн хууль
b) 1992 оны үндсэн хуулийн онцлогийг тодорхойлно уу. [2 оноо]
1. .........................................
2. .........................................
Өөрсдөө боловсруулж хэлэлцэж баталсан
Гадны улс орон, үзэл суртлын нөлөө ороогүй.
c) 2021 онд анхны Үндсэн хууль, шинэ Үндсэн хууль баталсаны хэдэн жилийн ой тохиох вэ? Түүхэн цаг хугацааг тооцоолоорой. [2 оноо]
1. Анхны үндсэн хууль: ....................
2. Шинэ үндсэн хууль: .....................
1.Анхны үндсэн хууль: 97 жилийн ой
2.Шинэ үндсэн хууль: 29 жилийн ой
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу.
1990 оны 5 сард АИХ-ын чуулган Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулж “Улс төрийн намуудын тухай хууль” болон “Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” баталснаар олон намын оролцоотой сонгууль явуулах эрх зүйн орчин бүрдсэн. Уг нэмэлт хуульд шинэ Үндсэн хууль батлах хүртэл БНМАУ-ын төрийн эрх барих байгууллагын бүтэц нь төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага АИХ; тусгаар тогтнол, Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл Ерөнхийлөгч; хууль тогтоох, хянан шалгах эрх бүхий байнгын ажиллагаатай төрийн эрх барих дээд байгууллага Улсын Бага Хурал гэсэн бүтэцтэй байхаар болов. Түүх IX, УБ., 2016.
а) Уг хуулиар Ерөнхийлөгчийн статусыг юу гэж тодорхойлсон бэ? [1 оноо]
- ...................................
Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч
b) Чөлөөт ардчилсан сонгууль явуулахын тулд яагаад заавал эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай вэ? Шалтгааныг тайлбарлана уу. [2 оноо]
Шалтгаан 1: ..................................................................................................................
Шалтгаан 2: ..................................................................................................................
Хуульд тусгагдаагүй учраас сонгууль явуулах боломжгүй
Хуулийн дагуу сонгогдоогүй улс төрийн хүчин, байгууллага нь улс орныг удирлах үйл ажиллагаанд оролцох боломжгүй
c) Олон намын оролцоотой сонгууль явуулах нь ямар холбогдолтой вэ? [2 оноо]
1. ..........................................
2. ...........................................
Бүтцийн хувьд-АИХ, Ерөнхийлөгч, УБХ-ийг олон намын төлөөлөлтэй байх Байнгын ажиллагаатай парламенттэй.
Олон түмний улс төрийн идэвх нэмэгддэг
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу.
Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг тодорхой зааглан тодорхойлов.Төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын Их Хурал бөгөөд хууль тогтоох эрх мэдлиийг хадгална, төрийн гүйцэтгэх дээд байгууллага нь Засгийн газар , харин шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж зааж өгөв. Ийнхүү Ардчилсан хувсьгалын улс төрийн шаардлагууд Үндсэн хуульд бүрэн тусгалаа олсноор ардчилсан хувьсгалын зорилго биелжээ. Монгол Улс ардчилсан нийгэм байгуулах, зах зээлийн эдийн засагт шилжих хууль эрх зүйн орчин бүрдсэн байна. Түүх IX, УБ., 2016.
а) Шинэ Үндсэн хуулийг хэдэн онд баталсан бэ? [1 оноо]
- ...................................
1992 онд
b) Шинэ Үндсэн хууль батлагдсанаар Монгол улс цаашид нийгэм, эдийн засгийн хувьд хэрхэн хөгжихнөхцөл бүрдсэн бэ? [2 оноо]
- Нийгэм: ..............................
- Эдийн засаг: ......................
Монгол Улс ардчилсан нийгэм байгуулах
зах зээлийн эдийн засагт шилжих хууль эрх зүйн орчин бүрдсэн байна.
c) Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг хэрхэн тодорхойлсныг бүдүүвчээр харуулаарай.
Зургийг анхааралтай ажиглаад зааврын дагуу ажиллана уу.
а) Эдгээр зураг юуны тухай өгүүлж байна вэ? [1 оноо]
- ...................................
Үндсэн хууль
Төрийн бэлгэ тэмдэг гэж хариулж болно.
b) Өгөгдсөн зургуудыг ажиглаад 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулинд тусгагдсан төрийн бэлгэдлүүдийг зөв тохируулна уу. [2 оноо]
1. 1924: ...................................
2. 1940: ...................................
3. 1960: ...................................
4. 1992: ...................................
1. 1924: Зураг 2
2. 1940: Зураг 1
3. 1960: Зураг 4
4. 1992: Зураг 3
c) Зургийг ажиглаад дүгнэлт гарган уу. [2 оноо]
Дүгнэлт 1: ..............................
Дүгнэлт 2: ...............................
Монгол улсын ҮХ-ийг дөрвөн удаа шинэчлэн баталсан.
Анхны ҮХ-ийг 1924 онд баталсан.
1992 онд Шинэ ҮХ-ийг баталсан.
1940,1960 онуудад Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн баталж байсан.
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу.
1990 оны 5 сард АИХ-ын чуулган Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулж “Улс төрийн намуудын тухай хууль” болон “Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” баталснаар олон намын оролцоотой сонгууль явуулах эрх зүйн орчин бүрдсэн. Анхны чөлөөт ардчилсан сонгууль 1990 оны 7 сарын 22-29-нд хоёр үе шаттайгаар явагдаж, 430 суудлын 343 нь МАХН-д оногджээ. Намуудын нэрээр давхар санал хураахад нийт сонгогчдын 61,74 хувь нь МАХН-ыг дэмжсэн дүн гарсны дагуу Улсын бага хурлыг 50 суудалтайгаар байгуулж МАХН 31, МоАН 13, МҮДН, МСДН-д тус бүр 3 суудал оногджээ. Түүх IX, УБ., 2016.
а) Улсын бага хурал ямар үүрэгтэй вэ? [1 оноо]
- ...................................
УБХ нь олон намын төлөөлөлтэй, байнгын ажиллагаатай парламентийн хэлбэрээр ажиллаж шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж АИХ-д хэлэлцүүлэх үүрэгтэй.
b) Анхны чөлөөт ардчилсан сонгууль явуулахын тулд яагаад заавал эрх зүйн орчинг бүрдүүлсэн вэ? Шалтгааныг тайлбарлана уу. [2 оноо]
- Шалтгаан 1: ..................................................................................................................
- Шалтгаан 2: ..................................................................................................................
Хуульд тусгагдаагүй учраас сонгууль явуулах боломжгүй
Хуулийн дагуу сонгогдоогүй улс төрийн хүчин, байгууллага нь улс орныг удирлах үйл ажиллагаанд оролцох боломжгүй.
c) Дараах намуудын УБХ дахь суудлын хувийг тооцоолоорой. [2 оноо]
- МАХН: ..............................
- МоАН: ...............................
МАХН: 62 хувь
МоАН: 26 хувь
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу.
1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цол /албан тушаал/-ыг бий болгосон юм. Тухайн үеийн нэрээр Монгол улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс буюу /БНМАУ/ гэдэг байсан бөгөөд Пунсалмаагийн Очирбат нь БНМАУ-ын эхний бөгөөд эцсийн, цор ганц ерөнхийлөгч юм. 1992 оны 1-р сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг шинэчлэн батласнаар /1992 оны Үндсэн хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Монгол улсын түүхэнд 4 дэх Үндсэн хууль юм/ БНМАУ гэдэг нэрийг Монгол улс болгон өөрчилсөн юм. П.Очирбат нь 1992 онд Монгол улсын анхны ерөнхийлөгч болон дахин сонгогдсон.. Түүх IX, УБ., 2016.
а) Халтмаагийн Баттулга Монгол улсын хэд дэхь ерөнхийлөгч вэ? [1 оноо]
- ...................................
5 дахь ерөнхийлөгч
b) Пунсалмаагийн Очирбат гуай яагаад 2 удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон бэ? [2 оноо]
Шалтгаан 1: ..................................................................................................................
Шалтгаан 2: ..................................................................................................................
Ерөнхийлөгч гэсэн албан тушаал шинээр бий болох үед 1990 онд томилогдсон
Энэ үед шинэ үндсэн хуулийг батлаагүй байсан.
1992 онд Шинэ Үндсэн хуулийг баталж хуулийн дагуу дахин сонгогдсон гэх мэт хариулна.
c) 2021 онд ерөнхийлөгчийн хэд дэхь удаагийн сонгууль болох, Монгол улс ерөнхийлөгчтэй болоод хэдэн жил болж байгааг тооцоолоорой. [2 оноо]
1. Хэд дэхь удаагийн сонгууль: .............
2. Хэдэн жил: .....................
1. Хэд дэхь удаагийн сонгууль: 8 дахь
2. Хэдэн жил: 31 жил
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу.
1991 оны 11сарын 11-нээс эхлэн ажлын хэсгийн боловсруулан төслийг 76 хоног хэлэлцсэний эцэст 1992 оны 1 сарын 13-нд Монгол Улсын Үндсэн хуулийг баталлаа. Монголчууд 1924,1940,1960 оны Үндсэн хуулиудаа гаднын улсын оролцоо нэг үзэл суртлын нөлөөн дор боловсруулан баталж байсан бол 1992 онд өөрсдөө боловсруулан Үндсэн хуулиа хэлэлцэж баталсан юм. Шинэ Үндсэн хууль эн тэргүүнд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон дэвшүүлсэн. Түүх IX, УБ., 2016.
а) Монгол улс 1990 оноос өмнө улс төрийн ямар тогтолцоотой байсан бэ? [1 оноо]
- ...................................
Нэг намын бүгд найрамдах засаглалтай социалист улс байсан.
b) 1992 оны Үндсэн хуулийн онцлогийг тодорхойлоорой. [2 оноо]
1. ................................................
2. ...............................................
Гадны улс орны ямар нэгэн нөлөөгүйгээр өөрсдөө боловсруулан баталсан
Улс орныхоо тусгаар тогтнол,бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх
Хүмүүлэг иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэх
c) 2021 онд “Анхны Үндсэн Хууль” “Шинэ Үндсэн Хууль” тус тус баталсаны хэдэн жилийн ой тохиох вэ? [2 оноо]
- Анхны Үндсэн Хууль: ..............................
- Шинэ Үндсэн Хууль: ...............................
97 жилийн ой
29 жилийн ой
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу.
...Д.Бямбасүрэнгийн засгийн газар улс орноо зах зээлийн эдийн засагт шилжүүлэх анхны алхмуудыг авч хэрэгжүүллээ. УБХ-аас баталсан “ӨМЧ хувьчлалын тухай” хуулийн дагуу цэнхэр тасалбар болон ягаан тасалбараар улсын өмчийг хувьчилж, нэгдлийн малыг малчдад буцаан олгов. Тухай үед цэнхэр тасалбар нь хувьцаа эзэмших, 7000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичиг, ягаан тасалбар нь тодорхой эд хөрөнгө худалдан авахад төлбөрийн хэрэгсэлд тооцогдон ашиглагдаж байсан 3000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичгийг олгосон байдаг. Түүнчлэн иргэдийн гадаадад чөлөөтэй зорчих эрхийг нээж өгсөн байна. Түүх IX, УБ., 2016.
а) Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжихээс өмнө эдийн засгийн ямар тогтолцоотой байсан бэ? [1 оноо]
- ...................................
Төвлөрсөн төлөвлөгөөт
b) Хүмүүсийн амьдралд гарсан өөрчлөлт нь улс орны хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ? [2 оноо]
1. ................................................
2. ...............................................
Иргэд хувийн өмчтэй болсон нь өөрийн өмчөө хамгаалах арвижуулах, өөрийн амьдрал ахуйг сайжруулсан улс орны эдийн засаг хөгжихөд нөлөөлнө.
Иргэд гадаадад чөлөөтэй гарах нөхцөл бүрдсэнээр бусад улс оронд сурч, амьдрах, аялах нь улс орны хөгжилд эерэгээр нөлөөлсөн гэх мэт.
c) “ӨМЧ хувьчлалын тухай” хуулийн дагуу нэг хүнд цэнхэр тасалбар болон ягаан тасалбарыг хэд хэдэн хувиар олгож байсныг тооцоолоорой. [2 оноо]
- Цэнхэр: ..............................
- Ягаан: ...............................
70 хувь
30 хувь
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу.
Шинэ үндсэн хуулиар улсынхаа нэрийг Монгол улс хэмээн өөрчилж, төрийн сүлдээ шинэчилж, ардчилал шударга ёс, эрх чөлөө, тэгш эрх, үндэсний эв нэгдэл, хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлсэн парламентийн бүгд найрамдах улс болсноо зарлалаа. Түүх VIII, УБ., 2016.
а) Шинэ Үндсэн хуулийг хэдэн онд баталсан бэ? [1 оноо]
- ...................................
1992 он
b) Шинэ Үндсэн хууль баталснаар Монгол улсын улс төр, эдийн засгийн тогтолцоонд ямар өөрчлөлт гарсан бэ? [2 оноо]
- Улс төр: ..............................................
- Эдийн засаг: ..............................................
Төрийн эрх мэдлийг тодорхой зааглан тодорхойлсон гэх мэт
Зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үндсийг тавьсан
с) Анхны үндсэн хууль баталснаас хойш хэдэн жилийн дараа шинэ Үндсэн хуулийг баталсан бэ? [2 оноо]
- Анхны ҮХ баталсан он: ...............................................
- Үүнээс хэдэн жилийн дараа: ...............................................
1924 онд
68 жилийн дараа
Баримтыг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу. нийт [5 оноо
а) Энэхүү түүхэн үйл явдал хэдий үед холбогдох вэ? [1 оноо]
...................................
XIX зууны сүүл XX зууны эхэн үе
b) Эх сурвалжийн гол утга санааг тодорхойлоорой. [2 оноо]
1. ...........................................
2. ...........................................
Манж Чин улсын үед Монголын нөхцөл байдал маш хүнд хэцүү болж байгааг
Энэ үед Хятад түшмэд Манж Чин улсын бодлогоос илүү өөрийн эрх ашиг нийцүүлсэн дур зоргоор авирлаж байсан нь байдлыг улам хүнд хэцүү болгож байгаа гэх мэтээр тайлбарласан байх.
с) Энэхүү эх сурвалжийн зорилго мөн чанарыг тодорхойлоорой [2 оноо]
- Зорилго: .............................
- Мөн чанар: .........................
Зорилго: Шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн.
Мөн чанар: Манжийн эсрэг тэмцэж улс орноо хамгаалах, тусгаар тогтнолоо сэргээх үйл явц эхэлсэн.
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу. нийт [5 оноо]
“Хятад хүн, Монгол газарт тариа хагалж болохгүй, Монгол эм охиныг гэргий болгон авч болохгүй” “Зарлигаар тогтоосон Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”- ээс
а) “Гадаад Монголын төрийг засах явдлын яам” гэж ямар үүрэг бүхий байгууллага вэ?.
[1 оноо]
- ...................................
“Гадаад Монголын төрийг засах явдлын яам” Манж Чин улсын үеийн Монголын асуудлыг эрхэлсэн төв захиргааны байгууллага юм
b) Энэхүү хууль зүйлийн бичигт ийм заалт бичсэн учрыг 2-оос доошгүй үндэслэлээр тодорхойлоорой. [2 оноо]
- 1: ...........................................
- 2: ...........................................
Монгол цусаа цэвэр байлгах, удам угсаагаа хамгаалах
Хэл соёлоо хадгалж үлдэх
Газар нутгаа хамгаалах
Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээх гэх мэтээр хариулсан байх
с) Энэхүү түүхэн үйл явдлын он цагийг баримжаалаарай. [2 оноо]
- Хэддүгээр зуун: .............................
- Хэддүгээр мянган: ...................................
XIX зууны сүүл XX зууны эхэн үе
2-р мянган
Мэдээллийг анхааралтай уншаад зааврын дагуу ажиллана уу. нийт [5 оноо]
Эрдэмтэн Хук цагаан хэрмээс хойших Монголын газар нутаг руу давшлан орж буй хятадуудыг “Говь цөл рүү мөлхөж буй могой адил” хэмээн зүйрлэсэн байдаг.
Түүх IX, УБ., 2016.
а) Сурвалжид хэдий үеийг дүрсэлсэн бэ? [1 оноо]
- ...................................
XIX зууны сүүлч XX зууны эхэн үе
b) Сурвалжаас тухайн үеийн Монголын нөхцөл байдлыг дүгнэн бичнэ үү. [2 оноо]
1: ...........................................
2: ...........................................
Тусгаар тогтнолоо сэргээх боломжгүй болох
Газар нутгаа бүр мөсөн алдах
Үндэстнийхээ хувьд устах
Хэл соёлоо алдах
с) Хятадуудыг яагаад могойтой зүйрлэснийг тайлбарлаарай. [2 оноо]
- 1. ............................
- 2. ..........................................
Могой олзныхоо араас удаан ч няхуур цөхрөлтгүй явдаг амьтан юм байна.
Тиймээс олз хайсан хүмүүс байсан учир ийнхүү дүрсэлсэн.