Салхи гэж юу вэ?
A. Агаарын хэвтээ чиглэлийн урсгал
B. Агаарын халуун хүйтний зэрэг
C. Агаар дахь тооцонцор
D. Агаар дахь чийг, манан, шүүдэр
Хаврын улиралд монгол оронд ихэвчлэн ямар агаарын фронт үүсдэг вэ?
A. Хүйтэн фронт
B. Дулаан фронт
C. Мөнх хүйтний
D. Халуун фронт
Агаарын даралт гэж юу вэ?
A. Агаарын баганын жин
B. Агаарын халуун хүйтний зэрэг
C. Агаарын урсгал
D. Агаар дахь чийг
Монгол оронд салхи ихэвчлэн баруун хойноос салхилдгийн учрыг тайлбарлана уу?
хариу2 оноо Монгол орны баруун хойно их даралт үүсдэг. Тогтмол салхитай холбон тайлбайрлах
Салхи яагаад үүсдэг вэ? Дэлхий дээр үүсэх тогтмол салхинаас дурдана уу?
хариу 2 оноо салхи их даралттай хэсгээс бага даралттай хэсэг рүү салхилдаг.
Пассат, баруун зүгийн, зүүн зүгийн, циклон, муссон салхинаас дурдах
Монгол орны Алтайн уулс эгц хажуутай, шовх оргил зонхилдог бол Хангайн уулс голдуу тэгш, хавтгай оройтой байдгийн шалтгааныг тайлбарлана уу?
хариу 2 оноо Геологийн наснаас хамаардаг, элэгдэл өгөршил.
Говь-Алтай аймгийн Оюут, Биндэрьяа нуурууд хэзээ, яаж үүссэн шалтгааныг тайлбарлана уу?
хариу 2 оноо 1957 он газар хөдлөлт 200 м хагарал
Геологийн цаг хугацааг харьцуулан, үлэг гүрвэлүүд амьдарч байсан галавыг нь сонгоно уу?
A. Триас
B. Юра
C. Цэрд
D. Дөрөвдөгч
Унтарсан галт уул болох Шилийн богд оршдог аймгийг сонгоно уу?
A. Завхан
B. Дорнод
C. Сүхбаатар
D. Хэнтий
Монгол орны уул нуруудын оргилуудын байршлыг харьцуулан Хангайн нурууны ноён оргилыг сонгоно уу?
A. Хүйтэн
B. Асралт хайрхан
C. Отгонтэнгэр
D. Мөнхсарьдаг
Монгол орны газрын гадарга нь дунджаар дтд 1580 м өндөр, ерөнхийдөө хаанаасаа хаашаа намсан байдалтай байдаг вэ?. Зөв хариуг сонгоно уу?.
A. Зүүнээс баруун тийш
B. Төв хэсгээрээ
C. Баруунаас зүүн тийш
D. Баруун хэсгээрээ
Орхон аймаг нь 840 км2 газар нутагтай бөгөөд 78400 хүн ам оршин суудаг бол хүн амын нягтшилыг тооцож олно уу?
хариу 2 оноо 93,3
тооцооллыг зөв хийх
Эдийн засгийн идэвхитэй хүн ам 45800, ажилгүйчүүд 1580 бол ажилгүйдлийн түвшин хэд байх вэ? Бодож олно уу?
хариу2 оноо 3,4
тооцооллыг зөв хийх
Ховд аймгийг “ Олон угсаатны өлгий нутаг “ гэдгийн шалтгааныг жишээгээр тайлбарлана уу?
хариу 2 оноо Ховд аймагт 10 гаруй ястан,угсаатан байдаг жишээ нь Захчин 24,9% гэх мэт
жишээ зөв байх
НҮБ –н мэдээлснээр дэлхийн хүн амын 50% нь хотод оршин суудаг бол монголын хүн амын хэдэн хувь нь хөдөө оршин суудаг вэ?
A. 32%
B. 50%
C. 70%
D. 75%
Улаанбаатар хотын хүн амын тоо хурдтай өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйлийг сонгоно уу?
A. Хүн амын цэвэр өсөлт
B. Гадаад шилжилт
C. Дотоод шилжилт
D. Гадаадын иргэн харьяат ихээр ирсэн
Монгол орон 21 аймагтай. Хамгийн сүүлд байгуулагдсан аймаг аль нь вэ?
A. Булган
B. Төв
C. Баян-Өлгий
D. Орхон
Монгол орон 21 аймагтай. Хамгийн сүүлд байгуулагдсан аймаг аль нь вэ
A. Булган
B. Төв
C. Баян-Өлгий
D. Орхон
Ховд хот з.у 910 -т оршдог бол хэддүгээр цагийн бүсэд багтах вэ? Тооцоолно уу?
........................................................................................................................................
хариу 2 оноо 7 цаг
Египетийн Кайр хот з.у 310 д оршдог ба цагийн хэддүгээр бүсэд багтахыг тооцоолно уу?
хариу 2 оноо цагийн 2 дугаар бүс
Японы Токио хот з.у 1350 д оршдог бол цагийн хэддүгээр бүс болохыг тооцоолно уу?
...................................................................................................................................
хариу 2 оноо 9 –р бүс,
Өдрийн үргэлжлэх хугацаанаас шалтгаалан цагийг урагшлуулах, эсвэл хойшлуулдаг. Үүнийг ямар цаг гэдэг вэ?
A. Орон нутгийн цаг
B. Тогтоолт цаг
C. Уламжлалт цаг
D. Улирлын цаг
Улаанбаатар хот цагийн хэддүгээр бүсэд оршдог вэ?
A. 6
B. 7
C. 8
D. 0
Дэлхий дээр хэдэн цагийн бүсийг ялган үздэг вэ?
A. 180.
B. 90
C. 48
D. 24
Монгол орны хамгийн гүн нуур ямар аймагт оршдогийг нэрлэж онцлогоос нь тайлбарлан бичнэ үү?
хариу 2 оноо.Хөвсгөл, цэнгэг техтоник гаралтай болохын аль нэгийг дурдах.
цэнгэг , болон гарлыг дурдах
Газарзүйн зургийг ажиглан Увс аймгийн нутагт орших нуурыг нэрлэн онцлогийг нь тайларлан бичнэ үү?
Увс, хамгийн том нуур
Увс , том эсвэл давстай
1:10 000 000 масштабтай газарзүйн зурагт 10 см урт зурагдсан гол бодит байдал дээрээ хэдэн км урттай байхыг тооцоолон бодно уу?
хариу 1000 км. 1см-т 100км зурагдана.10см зурагдсан бол 1000км урттай гол.
Монгол орны захын цэгүүдийг 1,2,3,4 –н тоогоор тэмдэглэжээ. 5-н тоогоор тэмдэглэгдсэн захын цэгийг сонгоно уу?
A. Алтай Таван богд
B. Монгол шарын даваа
C. Гурван улсын уулзвар цэг
D. Соёлз уулын Модот хамар
Монгол орны захын цэгүүдийг 1,2,3,4 –н тоогоор тэмдэглэжээ. 4-н тоогоор тэмдэглэгдсэн захын цэгийг сонгоно уу?
A. Алтай Таван богд
B. Монгол шарын даваа
C. Орвог Гашууны бор толгой
D. Соёлз уулын Модот хамар
Монгол орны захын цэгүүдийг 1,2,3,4 –н тоогоор тэмдэглэжээ. 1 тоогоор тэмдэглэгдсэн захын цэгийг сонгоно уу?
A. Алтай Таван богд
B. Монгол шарын даваа
C. Орвог Гашууны бор толгой
D. Соёлз уулын Модот хамар
Монгол орны амьтдыг нэн ховор, ховор,элбэг гэж ангилдаг. Мазаалай баавгай,хавтгай зэрэг нь ямар ангилал,ямар бүсэд амьдардаг болохыг тайлбарлан бичнэ үү. .............................
хариу 2 оноо Нэн ховор,говийн бүсэд
нэн ховор говийн бүсэд
НҮБ-ийн ЮНЕСКО-н Олон улсын шим мандлын нөөц газарт ордог байгалийн цогцолбор газрыг нэрлэн,тус газарт амжилттай хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээс нэгийг тайлбарлан бичнэ үү?
хариу 2 оноо Хустайн нуруу,тахь үржүүлж байгаа
өөр жишээ авч болно
Монгол орны гадаргад мөнх цасны,тагийн гэсэн босоо бүслүүр үүсдэг. Энд дурдагдаагүй босоо бүслүүрийг нэрлэн хуш, заг, бударганы аль нь ургадаг болохыг тайлбарлан бичнэ үү?
хариу оноо Тайгын бүс, хуш ургана.
тайга, таг тус бүрд нэг оноо
Хархираа, Түргэний уулсын Дэглий цагаан уул нь д.т.д 4037м өндөрт оршино. Харин Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан нь 2800 орчим метрийн өндөрт орших бол эдгээрийг харьцуулан өндрийн ямар босоо бүслүүр үүсэхийг тайлбарлан бичнэ үү? ..........................
хариу Дэглий цагаан-мөнх цас,Асралт хайрхан-таг
босоо бүслүүрийн дараалал зөв байх
Анд, Гималай зэрэг уулст босоо бүслүүр үүсдэг.Монгол орны өндөр уулсаар үүсдэг босоо бүслүүрийг сонгоно уу?
A. Говийн
B. Хээрийн
C. Ойт хээрийн
D. Мөнх цасны
Дараах эринүүдийг цаг хугацаагаар нь харьцуулан хамгийн эртнийхийг нь сонгоно уу?
A. Эх төрмөл
B. Анх төрмөл
C. Эртний төрмөл
D. Дунд төрмөл
Гадаргын геологийн гарал үүсэл, насыг тогтоохдоо юуг ашигладгийг сонгоно уу?
A. Чулуулгийн бутарсан байдал
B. Чулуулгийн өнгө
C. Цацраг идэвхт бодисын задрал
D. Өгөршил
Далайн түвшинээс дээш 200м- 1000м хүртэл өргөгдсөн газрыг өндөрлөг газар гэдэг. Монгол орны хамгийн нам цэг нь Хөх нуурын хотгор хаана оршдог вэ?
A. Дорнод
B. Хэнтий
C. Сүхбаатар
D. Төв.
Яагаад Монгол орны гол мөрдийг Хойд мөсөн далай, Номхон далай, Төв азийн гадагш урсгалгүй ай савд хамааруулдаг вэ?Жишээ гарган тайлбарлана уу?
хариу 2 оноо Урсгал нь аль далайд цутгаж байгаагаас шалтгаалан ангилдаг.
жишээ зөв байх
Өвлийн улиралд монгол оронд ямар агаарын масс тогтдог вэ? Шинж чанарыг нь тодорхойлон бичнэ үү?
хариу 2 оноо хүйтэн, хуурай арктикийн агаарын масс
чийг, температурыг ялгаж бичих