Зуны улиралд монгол оронд тогтдог агаарын массын шинж чанарыг тэмдэглэн нэрлэнэ үү?
хариу 2 оноо халуун хуурай, тоосорхог ,чийг тунадас багатай эх газрын дулаан орны агаарын масс
чийг, температурыг ялгаж бичих
Доорх өгөгдлүүдээс уур амьсгал бүрэлдэхэд нөлөөлдөг хүчин зүйлийг сонгоно уу.
A. Ургамал
B. Далай тэнгис
C. Амьтан
D. Гадаргын ус
Дулаан орны агаарын масс,сэрүүн орны агаарын массаас юугаараа ялгаатай болохыг сонгоно уу?
A. Далайн хүйтэн урсгал
B. Далайн дулаан урсгал
C. Чийгшил
D. Хөрсний ялзмаг
Цаг агаарыг тодорхойлдог үзүүлэлтийг нь сонгоно уу?
A. Ургамалжилт
B. Ойн тархалт
C. Агаарын даралт
D. Цэвдэг
Монгол орны уур амьсгалын онцлогийг сонгоно уу?
A. Чийглэг халуун
B. Эх газрын эрс тэс
C. Хуурай
D. Хүйтэн
Дорнод аймаг нь 82300 км2 газар нутагтай бөгөөд 56600 хүн ам оршин суудаг бол хүн амын нягтшилыг тооцож олно уу?
хариу: хүн амын тоог нутагт дэвсгэрт нь харьцуулна 0,67
Дараах түлхүүр үгүүдийг ашиглан, ажилгүйдлын түвшинг хэрхэн олохыг томьёолно уу?
Түлхүүр үг: эдийн засгийн идэвхтэй хүн ам, ажилгүйчүүдийн тоо
Хөдөлмөр эрхлэлтийн түвшинг олохдоо ажиллагсдын тоог эдийн засгийн идэвхтэй хүн амд хувааж 100 хувиар үржүүлнэ.
Дараах түлхүүр үгүүдийг ашиглан, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг хэрхэн олохыг томьёолно уу?
Түлхүүр үг: эдийн засгийн идэвхтэй хүн ам, ажиллагсдын тоо, хувь
хариу: Хөдөлмөр эрхлэлтийн түвшинг олохдоо ажиллагсдын тоог эдийн засгийн идэвхтэй хүн амд хувааж 100хувиар үржүүлнэ.
1994 онд УИХ –аас баталсан “ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулинд хотын хүн амыг хэд гэж заадаг вэ?
A. 45000 аас доошгүй
B. 35000 аас доошгүй
C. 25000 аас доошгүй
D. 15000 аас доошгүй
Дараах насны ангиллаас хөдөлмөрийн насыг нь сонгоно уу?
A. 15 нас
B. 45 нас
C. 70 нас
D. 75 нас
Ажил эрхэлж байгаа хүн ам болон хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тооны нийлбэрээр юуг тодорхойлдог вэ?
A. хөдөлмөрийн насны хүн
B. Ажиллах хүч
C. Ажилгүйдэл
D. Хүн амын шилжилт
Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш хэд хоногийн дараа намрын өдөр шөнө тэнцдэг вэ? Тооцоолон бичнэ үү?
22 хоногийн дараа 9 сарын 23 нд . 23-1=22хоног 2 оноо
Хойд өргөргийн 480-т 3 сарын 21-ны өдөр нарны өндөр хэд байх вэ? Бодолтоо тайлбарлан бичээрэй.
...........................................................................................................................
...........................................................................................................................
3 сарын 21-ний өдөр нар экватор дээр эгц тусах тул 90-48=42 (2 оноо)
Монголчууд бид 12 сарын 31-нд шинэ жилийн баяр тэмдэглэдэг атлаа хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд дахин шинэ жил гарсан гэж тэмдэглэдгийн учрыг тайлбарлана уу.
12 сарын 31 бол аргын тоолол (1оноо), хаврын тэргүүн сарын шинийн нэгэн бол билгийн тооллоор шинэ жил гэдгийг ялган тайлбарласан бол 1 оноо.
Билгийн тооллоор яагаад илүү сарыг нэмж тооцдог вэ?
A. Аргын тоолол, билгийн тоолол хоёр зөрдөг.
B. Дэлхий нарыг 365 хоногт тойрдог.
C. Дэлхийн дагуул сар учраас
D. Дэлхий наран талаасаа 3 дахь гариг
Буд гариг 59 хоногт тэнхлэгээ нэг бүтэн эргэж байгааг юу гэдэг вэ?
A. Жил
B. Сар
C. Хоног
D. Цаг
Дараах сонголтуудаас өдөр шөнө тэнцдэг үеийг нь сонгоно уу?
A. Мэлхийн зам дээр нар эгц тусах
B. Матрын зам дээр нар эгц тусах
C. Экватор дээр нар эгц тусах
D. ӨӨ ийн 20 градуст нар эгц тусах
Зүүн уртрагийн 170 градуст даваа гариг болж байгаа бол Баруун уртагийн 170 градуст ямар гариг болж байх вэ ? Тооцоолоорой.
Ням гариг
Зургийг ажиглаарай.Энэ зураг хамрах нутгаараа ямар ангилалд багтах шалтгааныг тайлбарлан бичнэ үү?
Зурагт тив, эх газрууд зурагдсан тул хамрагдах нутгаараа Дэлхийн зураг байна.
Хойд ба өмнөд туйлыг холбосон голдожийн шугамыг градусаар илэрхийлснийг юу гэж нэрлэдэг вэ? Монгол орныг дайран өнгөрдөг уртрагуудаас нэрлэнэ үү?
уртраг 1 оноо
ЗУ 90-110 хүртэлх уртрагаас нэрлэсэн бол 1 оноо
1:25000 зураг нь ямар масштабтай зураг вэ?
A. Том
B. Дунд
C. Жижиг
D. Байрзүйн зураг
Масштабыг 1 см –т 200 км гэж тэмдэглэсэн бол энэ нь ямар масштаб болохыг сонгоно уу?
A. Тоон масштаб
B. Шугаман масштаб
C. Нэрлэсэн масштаб
D. Торлолын шугам
1:65000000 тоон масштабыг нэрлэсэн масштабд шилжүүлснийг сонгоно уу?
A. 1см-6500 км
B. 1см-650 км
C. 1см-65 км
D. 1см-6,5 км.
а.Монгол орны аж үйлдвэрийн салбарын хэд орчим хувийг уул уурхай эзэлдэг вэ?....
b.Яагаад уул уурхайн олборлох аж үйлдвэр илүү хөгжсөн учир шалтгааныг тайлбарлана уу?
c.Аж үйлдвэрийн уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн давуу ба сул талыг дүгнэн бичнэ үү?
a. 62,3 % 1 оноо
b. Ашигт малтмалын нөөц ихтэй 1 оноо
c. Боловсруулах үйлдвэр төдийлөн хөгжөөгүй.үр ашигтай,байгальд сөрөг. 2 оноо
Зургийг ажиглаарай.
a.Фосфоритын орд хэдэн аймагт байна вэ?.........................................
b. Фосфоритын орд байгаа аймгийг нэрлэнэ үү?..........
c.Тус бүсэд манай орны ойн нөөцийн тэн хагас нь байдгийн учрыг гадаргын усны сүлжээ, тунадасны хуваарилалттай холбон тайлбарлана уу? ....................
a. орд 1 аймагт байна 1 оноо
b. Хөвсгөл аймаг 1 оноо
c. Их тундас ордог 2 оноо
Зургийг ажиглаарай.
а. Эдийн засгийн ямар бүсийг харуулсан байна вэ? ............................................................
b.Баянхонгор болон Булган аймгуудад хоёуланд нь байгаа ашигт малтмалыг ордуудыг нэрлэнэ үү? .................
c.Тус бүсийн дэд бүтэц, зам тээврийн давуу талыг дүгнэн бичнэ үү?.............
a. Хангайн бүс 1 оноо
b. нүүрс шохойн чулуу 1 оноо
c. хатуу хучилттай замаар холбогдсон 2 оноо
а.Газар тариаланг голлон тариалах ургамлаар нь ангилна уу?...................
b.Улс ба хувийн хэвшлийн, газар тариаланд оруулж буй хөрөнгө оруулалтыг харьцуулан дүгнээрэй .......
c.Эдийн засгийн төвийн бүсийн, төв болон хойд хэсгээр газар тариалан илүү хөгжсөн шалтгааныг байгалийн нөөцтэй нь холбон тайлбарлаарай.
a. үр тариа,тэжээл,төмс хүнсний ногоо 1 оноо
b. xувийнх илүү 1 оноо
c. тундас хөрс сайн. 2 оноо
Зургийг ажиглаарай.
а.Эдийн засгийн тус бүсийн ОХУ-тай хиллэдэг аймгийг нэрлэнэ үү.....................................
b.Хайлуур жоншны орд газар хаагуур илүү байгааг тодорхойлоорой.....................
c.Эдийн засгийн төвийн бүсийн ашигт малтмалын зурагт үндэслэн цаашдын хөгжлийн чиг хандлагыг таамаглан бичнэ үү?...................
a. Сэлэнгэ, 1 оноо
b. Дорноговь,дундговь 1 оноо
c. нүүрс их,давуу тээвэр. 2 оноо
a. Зурагт эдийн засгийн ямар бүсийг харуулсан байна вэ?..
b.Эдийн засгийн тус бүсийн аймгуудын нутаг дэвсгэрийг харьцуулан хамгийн бага нутаг дэвсгэртэй аймгийг ялган нэрлэнэ үү ?....
c.Эдийн засгийн тус бүсэд ямар ашигт малтмалын нөөц илүү их байгааг болон тэдгээрийн онцлогийг дүгнэн бичнэ үү?
a. төвийн бүс 1 оноо
b. Дархан Уул 1 оноо
с. зөв хариулсан хариулт бүр 1 оноо, нийт 2 оноо
Зургийг ажиглаарай
а.Зурагт аж үйлдвэрийн ямар салбарыг харуулсан байна вэ?..................
b.Монгол орны эрчим хүчний хамгийн том үйлдвэр хаана оршдог вэ?...............................
c.Монгол орны эрчим хүчний хамгийн том үйлдвэрийн нөөц нь ямар ангилалд багтахыг ялган, ач холбогдлыг нь дүгнэн бичнэ.?.......................
a. Эрчим хүчний үйлвэр 1 оноо
b. Улаанбаатарт 1 оноо
с. нүүрс, нөхөн сэрэгэдэггүй нөөц, хүн амын дулаан эрчих хүчээр хангадаг. 2 оноо
а.Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг ямар цахилгаан станцаар хангадаг вэ?......................
b.Дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц хоёрыг харьцуулан ялгаатай шинжийг нь бичнэ үү ?..........................
c.Яагаад цахилгаан эрчим хүчний үйлдвэр бусад салбараас түрүүлэн хөгждөг вэ? Учрыг тайлбарлана уу?...............................
a. дулаан цахилгаан станц 1 оноо
b. нөөцөөрөө ялгаатай 1 оноо
c. бусад салбар хөгжих суурь болдог. 2 оноо
а.Танай орон нутаг эрчим хүчний ямар эх үүсвэрийг ашигладаг вэ?.....................
b.Танай орон нутгийн эрчим хүчний үйлдвэрлэлийн байгальд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн эерэг бичнэ үү?............
c.Улс орнуудын хөгжлийн түвшин,эрчим хүчний хэрэглэгээ хоёрын хамаарлыг жишээлэн бичээрэй..................................
a. орон нутгийн онцлог 1 оноо
b. үр ашгийг бичих 1 оноо
c. зөв жишээ байх 2 оноо
Зурагт эрчим хүчний үйлдвэрлэлийн нэгэн төрлийг харуулжээ.
а.Тайширын усан цахилгаан станц хаана оршдог вэ?...........
b.Зургийг ажиглан цахилгаан станцын ямар төрөл болохыг тайлбарлан бичнэ үү?..............
c.Тус эрчим хүчний үйлдвэрлэлийн давуу талыг эргэцүүлэн бичнэ үү ? ................................................
a. Говь-Алтай 1 оноо
b. Усан цахилгаан станц 1 оноо
c. xямд цахилгаан үйлдвэрлэдэг 2 оноо
а.Тэмээн сүргээс авах ашиг шимээс 4 өөс доошгүйг эрэмблэн бичнэ үү?......................
b.Нэг тэмээнээс дунджаар 5кг –аас доошгүй ноос авдаг бол шилмэл омгийн нэг буурнаас хичнээн ноос авч болохыг харьцуулан бичээрэй..............
c.Хамгийн олон тэмээтэй эдийн засгийн бүсийг байгалийн нөхцөл, онцлоготой нь холбон дүгнэж бичнэ үү?......................
a. ноос сүү,бөх, мах, зогдор 1 оноо
b. 18 кг 1 оноо
c. төвийн бүс говь 2 оноо
а.Энэ диаграмм нь юуг харуулсан бэ?.........................
b.Таван хошуу мал дотор хамгийн их хувийг юу эзэлж байна вэ?.........
c.Малын тоо толгой өсөхийн давуу болон сул талыг харьцуулан бичнэ үү?............................
2015 он.
a. тоо толгой бүтэц 1 оноо
b. хонь 1 оноо
c. ашигтай даац хэтэрнэ. 2 оноо
Зургийг ажиглаарай.
a.Мардай нь юуны орд газар болохыг тайлбарлана уу?.......................
b.Мардайн орд газар оршиж байгаа, эдийн засгийн бүс нутгийг нэрлэнэ үү?.................
c.Ямар ордыг стратегийн орд газар гэдэг болохыг тодорхойлон бичнэ үү? .........................
a. стратегийн 1 оноо
b. зүүн, бүс 1 оноо
c. ДНБ 5% дээш хувийг үйлдвэрлэдэг. 2 оноо
Тавантолгойн орд газартай аймаг эдийн засгийн ямар бүсэд орших вэ?
A. Баруун бүс
B. Зүүн бүс
C. Төвийн бүс
D. Хангайн бүс
Зурагт тэмдэглэгдсэн аймгийг сонгоно уу?
A. Дорноговь
B. Сайншанд
C. Дундговь
D. Өмнөговь
Баян-Өлгий аймагт орших,мөнгөний орд газар нь байгалийн нөөцийн ямар ангилалд хамаарагдахыг сонгоорой?
A. Шавхагддаггүй
B. Нөхөн сэргээгддэг
C. Нөхөн сэргээгддэггүй
D. Металл биш
Зургийг ажиглаарай тус аймагт стратегийн ямар орд газар байдаг вэ? Сонгоно уу?
A. Зэс
B. Алт
C. Мөнгө
D. Фосфорит