Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 326

   Дараах график, диаграммын босоо тэнхлэгт юуг харуулсан байна вэ?

  • A. Хүн амын тоо

  • B. Хүн амын өсөлт

  • C. Хүн амын тоо,ба өсөлт

  • D. Он

Оноо: 1 №: 325

 Сурагч “ Д “ нийслэлийн нэгэн дүүрэгт амьдардаг. Их цэвэрч нямбай бөгөөд өнгө өнгийн цэцэгтэй дэвтрээ муухай болгохгүйн тулд цагаан цаас, гялгар хавтсаар давхар хавтаслан хаяглажээ.” Д “ -гийн найзуудаас зөв хандлагатайг нь сонгоно уу?

  • A. Дахин хавтаслах шаардлагагүй.

  • B. Би чам шиг дэвтрээ арчилмаар байна

  • C. Чи хамгийн үлгэр жишээ ч байна

  • D. Би бүх дэвтрээ чам шиг хавтаслана аа.

Оноо: 1 №: 324

Нутгийн өмнөд хэсгээр тархсан, ургамлан бүрхэвч багатай, ихэвчлэн хөмүүл таана, бударгана, харгана ургадаг байгалийн бүсийг сонгоно уу ?

  • A. Говь

  • B. Ойт хээрийн

  • C. Тайгын

  • D. Хээрийн

Оноо: 1 №: 323

Та бүхний уудаг ундааны сав дээрх энэ тэмдэг юуг илэрхийлж байна вэ?

  • A. Салхины чиглэл

  • B. Дахин боловсруулах,ашиглах

  • C. Ногоон цэцэрлэг

  • D. Ой бүхий газар

Оноо: 1 №: 322

Монгол оронд байгалийн бүс бүслүүр яагаад ялгардаг вэ?

  • A. Хүн амын нягтшил өөр

  • B. Дэд бүтэц, харилцаа холбоо ялгаатай

  • C. Хур тунадасны хуваарилалт өөр

  • D. Эдийн засгийн бүсээр ялгаатай

Оноо: 1 №: 321

Дараах амьтдын идэш тэжээл амьдардаг орчин, байгалийн бүсийг нь харьцуулан говийн бүсэд амьдардаг амьтадыг сонгоно уу?

  • A. Баавгай,буга

  • B. Тарвага,үнэг

  • C. Хавтгай,мазаалай

  • D. Цаа,буга

Оноо: 1 №: 320

Хөрсний шинж чанарт нөлөөлөх хүчин зүйлүүдийг харьцуулан,хүний үйл ажиллагааны нөлөөг нь сонгоно уу ?

  • A. Үлийн цагаан огтоно

  • B. Уур амьсгал

  • C. Хот суурин газар

  • D. Үер, хөрсний гулгалт

Оноо: 1 №: 319

Таны эрхлэх аж ахуйд далайн түвшнээс дээш 200 м хүртэл өргөгдсөн газар шаардлагатай бол өндрийн ямар ангиллыг сонгох вэ?

  • A. Таг

  • B. Нам тал

  • C. Өндөрлөг

  • D. Нам дор газар

Оноо: 1 №: 318

Та монгол орны ашигт малтмалын зургийг аль ангилалд оруулах вэ?

  • A. Сэдэвчилсэн

  • B. Ерөнхий

  • C. Дэлхийн

  • D. Тал бөмбөрцгийн

Оноо: 1 №: 317

Та тэгш талархаг гадаргатай, шивээт хялгана, ерхөг, хазааргана зэрэг өвслөг ургамал ихэвчлэн ургадаг газар өмчилж авахыг хүсэж байгаа бол байгалийн ямар бүсийг сонгох вэ?

  • A. Тайгын

  • B. Ойт хээрийн

  • C. Цөл

  • D. Хээрийн

Оноо: 1 №: 316

Байгалийн унаган төрхийг хамгаалах орчин үеийн хуульчилсан арга аль нь вэ?

  • A. Булаг шанданд хог хаяхгүй байх

  • B. Тахилгат уул болгон дээдлэх

  • C. Гол горхины эхийн мод бутыг огтлохгүй байх

  • D. Улсын тусгай хамгаалалтад авах

Оноо: 1 №: 315

Орхон Сэлэнгийн сав дагуу тархсан нарс, хус, улиас бүхий холимог ой, өвслөг ургамал ихтэй байгалийн бүсэд та 0,7 га газраа сонгохоор бэлдэж байгаа бол та байгалийн ямар бүсийг сонгосон байна вэ?

  • A. Говь

  • B. Ойт хээрийн

  • C. Цөл

  • D. Хээрийн

Оноо: 1 №: 314

 Өөрийн орон нутгийн байгалийн унаган төрхөө хадгалсан,шинжлэх ухаан, соёлын өндөр ач холбогдолтой газрыг хамгаалахын тулд ямар ангилалд хамруулах шаардлагатай вэ?

  • A. Дархан цаазат

  • B. Дурсгалт

  • C. Байгалийн цогцолбор

  • D. Байгалийн нөөц газар

Оноо: 1 №: 313

 Өөрийн орон нутгийн түүх, соёлын өвийг хадгалж ирсэн газрыг хамгаалахын тулд ямар ангилалд хамруулах шаардлагатай вэ?

  • A. Дархан цаазат

  • B. Дурсгалт

  • C. Байгалийн цогцолбор

  • D. Байгалийн нөөц

Оноо: 1 №: 312

Байгалийн цогцолбор газар аль нь вэ?

  • A. Унаган төрхөө хадгалсан, шинжлэх ухаан, соёлын өндөр онцгой ач холбогдолтой

  • B. Экологийн боловсрол хүмүүжил олгох, аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой газар

  • C. Байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх зорилго бүхий газар

  • D. Түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах зорилго бүхий газар

Оноо: 1 №: 311

 Дархан цаазат газрыг сонгоно уу?

  • A. Унаган төрхөө хадгалсан, шинжлэх ухаан, соёлын өндөр онцгой ач холбогдолтой

  • B. Экологийн боловсрол хүмүүжил олгох, аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой газар

  • C. Байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх зорилго бүхий газар

  • D. Түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах зорилго бүхий газар

Оноо: 1 №: 308

Байгалийн бүсүүдээс заг ургадаг бүсийг сонгоно уу?.

  • A. Тайга

  • B. Говийн бүс

  • C. Хээрийн бүс

  • D. Ойт хээрийн бүс

Оноо: 1 №: 307

Далайн түвшнөөс дээш 0-200 метр хүртэлх өндөртэй талуудыг өндрийн ангиллын алинд оруулах вэ?

  • A. Таг

  • B. Нам тал

  • C. Нам дор газар

  • D. Өндөрлөг

Оноо: 1 №: 306

 Далайн түвшнөөс дээш 200-1000 м хүртэл өргөгдсөн газрыг өндрийн ангиллын алинд нь оруулах вэ?

  • A. Таг

  • B. Нам тал

  • C. Нам дор газар

  • D. Өндөрлөг

Оноо: 1 №: 305

 Доорх хаяалбар шугамаар дүрслэгдсэн уулын зургийг ажиглаарай. М цэгийн өндөр хэд вэ?

 

  • A. 150

  • B. 100

  • C. 200

  • D. 300

Оноо: 1 №: 304

Сэрүүн оронд эх газрын дулаан агаарын масс шилжин ирэхэд цаг агаарт ямар шинж илрэх вэ?

  • A. Хуурай

  • B. Хүйтэн

  • C. Чийглэг

  • D. Их даралттай

Оноо: 1 №: 303

Сэрүүн оронд туйлын агаарын масс шилжин ирэхэд цаг агаарт ямар шинж илрэх вэ?

  • A. Халуун

  • B. Хуурай

  • C. Хүйтэн

  • D. Чийглэг

Оноо: 1 №: 302

Сэрүүн оронд туйлын агаарын масс шилжин ирэхэд цаг агаарт ямар шинж илрэх вэ?

  • A. Тэнгэр цэлмэг

  • B. Тэнгэр бүрхэнэ

  • C. Хуурай

  • D. Халуун

Оноо: 1 №: 301

Далайн ёроолд газар хөдөлсний дараа юу болдог вэ?

  • A. Цунами

  • B. Ган зуд

  • C. Циклон

  • D. Антициклон

Оноо: 1 №: 300

Дараах газар орнуудыг харьцуулан,уур амьсгалын халуун бүслүүрт оршдог орныг нь сонгоно уу?

  • A.     Төв Ази

  • B.     Хойд америк

  • C.     Европ

  • D.     Төв африк

Оноо: 1 №: 299

 Монгол орон ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орны тоонд ордог. Ураны голлох орд газар хаана байдаг вэ?

  • A. Баян-Өлгий

  • B. Хөвсгөл

  • C. Хэнтий

  • D. Дорнод

Оноо: 1 №: 298

 Монгол орон ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орны тоонд ордог.Хайлуур жоншны голлох орд газар хаана байдаг вэ?

  • A. Баян-Өлгий

  • B. Хөвсгөл

  • C. Хэнтий

  • D. Увс

Оноо: 1 №: 297

 Монгол орон ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орны тоонд ордог.Фосфоритын голлох орд газар хаана байдаг вэ?

  • A. Баян-Өлгий

  • B. Хөвсгөл

  • C. Хэнтий

  • D. Дорнод

Оноо: 1 №: 296

Монгол орон ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орны тоонд ордог.Мөнгөны голлох орд газар хаана байдаг вэ?

  • A. Баян-Өлгий

  • B. Хөвсгөл

  • C. Хэнтий

  • D. Дорнод

Оноо: 1 №: 295

Яагаад дэлхийн өмнөд ба хойд хагаст улирал эсрэг байдаг вэ?

  • A. Хойд хагас нь хүйтэн

  • B. Өмнөд хагаст далайн талбай их

  • C. Экватор дээр нар эгц тусдаг

  • D. Дэлхийн тэнхлэг хазгай

Оноо: 1 №: 294

“ Газарзүйн их нээлт “-ийг хэзээ хийсэн бэ?

  • A. Х-XIV

  • B. XV - XVI

  • C. XVII- XVIII

  • D. XIX – XX

Оноо: 1 №: 293

20-р зууны эхээр Монгол орны говийг судлан үлэг гүрвэлийн яс,өндгийг илрүүлэн АНУ-д музейн үзмэр болгосон судлаач хэн бэ?

  • A. К.Козлов

  • B. Э.М.Мурзаев

  • C. Р.Ч.Эндрюс

  • D. Н.М.Пржевальский

Оноо: 1 №: 292

Дараах судлаачдаас Төв азиар 4 удаа аялан,тахь хавтгайг нээсэн аялагч хэн бэ?

  • A. К.Козлов

  • B. Э.М.Мурзаев

  • C. Р.Ч.Эндрюс

  • D. Н.М.Пржевальский

Оноо: 1 №: 291

 Дараах аялагчдаас Африк тивийг тойрон Энэтхэг хүрэх усан замыг нээсэн аялагч хэн бэ?

  • A. Васко да Гама

  • B. Фернандо Магеллан

  • C. Христофер Колумб

  • D. Раул Амундсен

Оноо: 1 №: 290

    Дараах аялагчдаас Америк тивийг нээх 4 удаагийн аялалыг хэн хийсэн бэ?

  • A.     Васко да Гама

  • B.     Фернандо Магеллан

  • C.     Христофер Колумб

  • D.     Раул Амундсен

Оноо: 1 №: 289

 Нягт, температур нь ялгаатай 2 өөр агаарын масс нийлэх үеийн хил заагийг юу гэдэг вэ?

  • A. Даралт

  • B. Агаарын масс

  • C. Агаарын фронт

  • D. Агаарын чийг

Оноо: 1 №: 288

 Ижил өндөртэй цэгүүдийг холбосон шугамыг юу гэдэг вэ?

  • A. Хаяалбар шугам

  • B. Огтлолын өндөр

  • C. Изобар

  • D. Изотерм

Оноо: 1 №: 287

 Температур, чийг тоосжилтоороо ялгаатай, тодорхой нэг газар бүрэлдэн тогтсон агаарыг юу гэдэг вэ?

  • A. Агаарын масс

  • B. Агаарын фронт

  • C. Агаарын даралт

  • D. Агаарын зураглал

Оноо: 1 №: 286

Газар орны 30 жилээс доошгүй урт хугацааны агаарын төлөв байдлыг юу гэдэг вэ?

  • A. Уур амьсгал

  • B. Цаг агаар

  • C. Зуд

  • D. Ган

Оноо: 1 №: 285

     2005 оны хүн амын суваргыг ажиглан хэдэн насныхан хамгийн их хувийг эзэлж байгааг олно уу?

  • A.     0-4

  • B.     5-9

  • C.     10-14

  • D.     15-19

Нийт: 19,976