Зурагт тэмдэглэгдсэн аймгийг сонгоно уу ?
A. Ховд
B. Баян-Өлгий
C. Завхан
D. Баянхонгор
Эдийн засгийн баруун бүсийн аймгуудаас хамгийн цөөн тэмээтэй хоёр аймгийг сонгоно уу?
A. Говь-Алтай, Завхан
B. Ховд, Увс
C. Увс, Говь- Алтай
D. Баян-Өлгий, Завхан
Зургийг ажиглан 100 га ХАА –н эдэлбэр газарт ногдох адууны тоогоор тэргүүлж байгаа аймаг адуун сүргийн ямар ашиг шимээр алдартай болохыг сонгоно уу?
A. Сүү
B. Ааруул
C. Айраг
D. Хөөвөр
Эдийн засгийн баруун бүсийн аймгуудаас хамгийн олон тэмээтэй аймгийг сонгоно уу?
A. Говь-Алтай
B. Ховд
C. Увс
D. Баян-Өлгий
Адуун сүргийн тархалтын зургийг ажиглан 100 га эдэлбэр газарт ногдох адууны тоогоор хамгийн их адуутай аймгийг сонгоно уу?
A. Говьсүмбэр
B. Өмнөговь
C. Говь алтай
D. Булган
Тэмээн сүрэг говийн бүсэд илүү тархан байршсан байдаг бол адуун сүргийн голлон тархсан байгалийн бүсийг сонгоно уу?
A. хээр,ойт хээр
B. говь
C. таг
D. тайга
Адуун сүргийн тархалтын зургийг ажиглан хамгийн цөөн адуутай аймгийг сонгоно уу?
A. Говьсүмбэр
B. Өмнөговь
C. Говь алтай
D. Ховд
Адуун сүргийн тархалтын зургийг ажиглан дараах аймгуудаас хамгийн цөөн адуутай аймгийг нь сонгоно уу?
A. Орхон
B. Дорноговь
C. Сүхбаатар
D. Ховд
а.Монгол орны ургамлын аж ахуйд байгалийн нөхцөл,нөөц шийдвэрлэх үүрэгтэй.Эдгээр нөөцүүдээс 3 аас доошгүйг нэрлэнэ үү?.....
b.Эрт болцтой таримал хөх тариа,хожуу болцтой таримал үрийн эрдэнэ шиш,тарвасын алийг нь хээрийн бүсэд тариалахад тохиромжтой болохыг тайлбарлана уу?....
c.Эрчимжсэн аж ахуйг өөрийн үгээр тодорхойлно уу? ...
a. хөрс,усан сүлжээ,уур амьсгал 1 оноо
b. эрт болцын 1 оноо
c. Нэгжээс авах ашиг шим өндөртэй аж ахуй 2 оноо
Тэмээн сүргийн тархалт байршлын зургийг ажиглаарай.
а.Эдийн засгийн баруун бүсийн аймгуудыг нэрлэнэ үү?...............................................
b.Тэмээний тоо толгойг дээд утгаар нь ойролцоогоор тооцон гаргана уу?.................
c. Тэмээн сүргийн тоо толгой бусад таван хошуу малаас цөөн байдгийн шалтгааныг тайлбарлана уу?....
a. БӨ,Увс,Ховд,Завхан ГА 1 оноо
b. 88 мянга орчим 1 оноо
c. жилд нэг ботголдог, махны гарц их. 2 оноо
.Зургийг ажиглаарай
а.Эдийн засгийн бүс нутгуудаас хамгийн бага тэмээтэй бүс нутгийг ялган нэрлэнэ үү?..........................
c.Дараах мал сүргийн үүлдрүүдээс тэмээний үүлдрийг сонгоно уу? Ханын хэцийн хүрэн, уулын бор, чамаар, үзэмчин.
d.Яагаад говийн бүсэд тэмээ илүү зохицдог болохыг дүгнэн бичнэ үү?
...................................................
a. зүүн бүс 1 оноо
b. Ханын хэцийн хүрэн 1 оноо
c. Тэмээ усгүй олон хонож чаддаг элсэнд явахад зохистой 2 оноо
Зургийг ажиглаарай.
а. Эдийн засгийн зүүн бүсийн аймгуудыг нэрлэнэ үү? .................
b.Ямааны тоо толгойг дээд утгаар нь ойролцоогоор тооцон гаргана уу?..........................
c. Ямаан сүрэг бэлчээр доройтоход хэрхэн нөлөөлж байгааг жишээгээр тайлбарлана уу? ...................................
a. Хэнтий, Дорнод, Сүхбаатар 1 оноо
b. Зсая 500 орчим 1 оноо
c. сүрэгт ямааны эзлэх хувь нэмэгдсэн.бэлчээрийн үндсийг иддэг. 2 оноо
Эдийн засгийн баруун бүсийн аймгуудыг нэрлэнэ үү?..........................
Баян-Өлгий,Увс, Ховд,Завхан,Говь-Алтай,
а.Дараах үйлдрийн үхрүүүдээс махны чиглэлийн үхрийг сонгоно уу? Хар тарлан,Алтай, Казакын цагаан толгойт..............................
b.Үхэр сүргийг төв, суурин газрын ойролцоо ихэвчлэн ямар чиглэлээр өсгөдөг вэ?
Жишээлэн тайлбарлаарай.................................................. ...............................................................................................
c. Яагаад энэ чиглэлээр өсгөх болсон шалтгааныг дүгнээрэй ?
a. Казакын цагаан толгойт 1 оноо
b. Сүүний чиглэлээр, амархан мууддаг 2 оноо
c. сүүгээр хот сууринг хангах зориулалттай 1 оноо
а.Үхрээс авах ашиг шимийг эрэмблэн бичнэ үү? .............................
b.Хээр, талын нутгаар монгол үхэр голлодог бол сарлаг, хайнаг ямар нутгаар голлон тархсан байдаг вэ? ...........................................................................................
c.Эрчимжсэн үхрийн аж ахуйн давуу талыг дүгнээрэй.....................
a. мах сүү,хөөвөр 1 оноо
b. сэрүүн уулархаг 1 оноо
c. нэгжээс авах ашиг шим өндөр 2 оноо
Даалгаврыг гүйцэтгээрэй.
a.Нийт мал сүргийн бүтцэд үхэр сүрэг бага хувийг эзэлдэг аймгуудыг нэрлэнэ үү?
b.350 кг амьдын жинтэй үхрийн махны гарц хэд орчим байхыг тооцоолно уу?
c.Үхэр сүрэг эдийн засгийн ямар бүсэд илүү их өсөн үржиж байгааг тодорхойлно уу?
a. Говь-алтай, Өмнөговь, Дунд говь, Дорноговь, Говь сүмбэр 1 оноо
b. 170 кг 1 оноо
c. ,Хангай, төвийн бүс 1оноо
58 кг амьдын жинтэй хонины гулууз мах хэдэн кг орчим байх вэ? Тооцоолно уу? ....................................................
махны гарц 50- 55% гэвэл 28 кг орчим
Зургийг ажиглаарай.
а.Зургийг ажиглан 100 га ХАА эдэлбэр газарт хамгийн бага хонь оногдож байгаа аймгийг сонгон нэрлэнэ үү...........
b.Даалгаврын “ а” хэсгийг ажиллахын тулд газарзүйн зургаас юу ашигласан бэ?..........
c.100 га ХАА эдэлбэр газарт 60 дээш хонь оногдож байгаа Булган,Өвөрхангай аймгуудын байгалийн нөхцөлийн давуу талыг ялган тайлбарлана уу?..........
a. Өмнө говь
b. таних тэмдэг,
c. тунадас бэлчээр илүү
Яагаад монгол оронд, агаарын тээвэр тохиромжтой байдаг шалтгааныг сонгоно уу?
A. Их ачаа тээвэрлэдэг
B. Хол замыг богино хугацаанд туулдаг
C. Хэрэглэгчдэд барааг шууд хүргэж өгдөг
D. Үнэ хямд
Зургийг ажиглаад монгол улсаас агаарын шууд нислэг хийдэг хотыг сонгоно уу?
A. Осака.
B. Нью Йорк
C. Парис
D. Лондон
Зургийг ажиглаарай.Усан замын тээврийг бусад тээврийн төрлүүдтэй харьцуулан давуу талыг нь сонгоно уу?
A. Богино хугацаанд хол замыг туулдаг
B. Шатахуун бага зарцуулдаг
C. Хэрэглэгчдэд ачааг шууд хүргэж өгдөг
D. Зам тээврийн зардал харьцангуй бага
Зургийг ажиглаад монгол оронд тээврийн энэ төрөл яагаад Хөвсгөл аймагт илүү хөгжсөн болохыг сонгоно уу?
A. Ачаа эргэлт их
B. Уур амьсгал
C. Аялал жуулчлал
D. Алслагдсан байршил
Зургийг ажиглаад зам тээврийн ямар төрөл болохыг нэрлэнэ үү.
A. Төмөр зам
B. Усан зам
C. Агаарын тээвэр
D. Дамжуулах хоолой
Монгол орны хамгийн их хүн амтай хотыг нэрлэнэ үү?
A. Ховд
B. Дархан
C. Эрдэнэт
D. Улаанбаатар
Дараах хотуудаас аль хот хамгийн зүүн талд оршдог вэ?
A. Дархан
B. Эрдэнэт
C. Улаанбаатар
D. Ховд
Аль нь дэлхийн хүн амыг тодорхойлсон нэр томъёо вэ?
A. Арьсны өнгө
B. Газар хөдлөлт
C. Цунами
D. Циклон
Аль нь хүн амын газарзүйн зураг дээр тэмдэглэгддэг вэ?
A. Салхины чиглэл
B. Хур тундасны хувиарлалт
C. Уур амьсгалын график
D. Хүн амын нягтшил
Хүн амын өсөлтийг тодорхойлдог үзүүлэлтийг нь сонгоно уу ?
A. Бичиг үсэг тайлагдсан байдал
B. Тодорхой хугацаанд төрсөн хүүхэд
C. Дундаж наслалт
D. Шилжилт хөдөлгөөн
Зургийг ажиглаарай.
а.Энэ зурагт юуг харуулсан байна вэ?.................
b.Яагаад нар шингэхгүй байгаа шалтгааныг тайлбарлана уу?...............................................
c.Энд амьдардаг хүмүүсийн аж ахуйн онцлогийг дүрслэн бичнэ үү? ..................................................................................
a. туйлын өдөр1 оноо
b. дэлхийн тэнхлэгтэй холбон тайлбарлах 1 оноо
c. цаа, нохой чарга хөлгөлдөг гэх мэт 2 оноо
а.ХӨ 480 өргөрөгт 6 сарын 22 нд нар ямар өнцгөөр тусах вэ? Тооцоолно уу?
b.Энэ өдөр Улаанбаатарт нар ямар өнцгөөр тусах вэ?
c.6 сарын 22 ны өдрийг нар буцах өдөр гэсний учрыг тайлбарлана уу?
a. 65,5 градус 2 оноо
b. 48градус 1 оноо
c. нар урагш шилжинэ. 1 оноо
Хүн амын суваргыг ажиглаарай.
а.2015 оны хүн амын суваргыг ажиглан хэдэн насны эрчүүд хамгийн цөөн байгааг илрүүлнэ үү?...................................................................
б.2015 оны хүн амын суваргыг ажиглан 1990 онд хүн амын төрөлт 2000 оныхоос ямар байсныг харьцуулан дүгнэнэ үү?.................
а. 65-69 эр цөөн,
б. 1990 онд төрсөн хүмүүс 25 настай байна. 2000 онд төрсөн хүмүүс 15 настай байна. 15 ба 25 настай хүмүүсийн тоог харьцуулахад 1990 онд төрөлт илүү байсан нь харагдана. 2 оноо
Зургийг ажиглаарай.
а.Вьетнам улс ямар тивд оршдог вэ? .........
b.Өмнөд,Зүүн өмнөд Азийн хүн амын эрхэлдэг ургамлын аж ахуйг байгалийн онцлогтой нь холбон тайлбарлана уу?...............
c.Яагаад цагаан будааг энэ бүсэд голлон тариалдаг вэ?
а. Ази 1 оноо
b Цагаан будаан тариалалтанд чийг их шаардагддаг. 2 оноо
c. энэ бүсэд хур тундас их ордог. 1 оноо
Латин Америкийн улс орнуудын хэл, зан заншил, соёлын уламжлал нь Испани,Португалтай адил төстэй байдаг.
а.Латин Америкийн орнууд аль тивд оршдог вэ?..........
б.Латин Америкийн улсуудын хэл, зарим зан заншил, соёлын уламжлал нь Испани Португалитай адил төстэй байдгийн учир юу вэ?.......................................
а. Америк тивд 1 оноо,
б. XV-XVI зууны үе газарзүйн их нээлт, Европчууд ,Испани,Протугалчуудын шилжилт 1оноо
Доорх үзүүлэлтээс хөдөлмөрийн нөөцөд хамааралтайг нь сонгоно уу?
A.Ажил хийдэг сурагч
B. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
C. Хөдөлмөрийн насны бүх хүн
D. Ажил эрхэлж буй гадаадын иргэн
Зургийг ажиглан 1 –н тоогоор тэмдэглэгдсэн тивд ихэвчлэн ямар арьстан амьдардаг вэ ? Сонгоно уу?
A. Хар
B. Шар
C. Цагаан
D. холимог
Дараах тивүүдийн улсуудыг харьцуулан, хамгийн их хүн амтай тивийг сонгоно уу?
A. Европ
B. Ази
C. Америк
D. Африк
Дээрх зургийг ажиглан 2-н тоогоор тэмдэглэгдсэн улсын хэлийг сонгоно уу?
A. Бразили
B. Испани
C. Протугал
D. Англи
Зургийг ажиглан 2-н тоогоор тэмдэглэдсэн улсыг зөв сонгоно уу?
A. Панам
B. Бразили
C. Протугал
D. Испани
Хүн амын суваргыг ажиглаарай.
а.2005 ,2015 оны хүн амын суваргыг харьцуулан, дундаж наслалтад ямар өөрчлөлт гарч байгааг дүгнэнэ үү?.........
б.Хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаад үндэслэн эдийн засгийн ямар асуудал тулгарч болохыг таамаглан бичнэ үү?
дундаж наслалт нэмэгдэж байна 1 оноо,70 –с дээш насныхан эзлэх хувь нэмэгдэж байна,тэтгэвэр авагчид нэмэгдэнэ 1 оноо
2015 оны хүн амын суваргыг ажиглаарай.
а.Нийт хүн амд 0- 4 насныхны тоо нэмэгдэж байгаа тохиолдолд нийгмийн зүгээс ямар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна вэ? .......................
б.10 жилийн дараа боловсролын салбарт үүсэж болох асуудлыг таамаглана уу?
а. цэцэрлэгийн тоо нэмэх 1 оноо
б. сур барих, анги дүүргэлт нэмэгдэх 1 оноо