Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 658

Хоосон нүдэнд тохирох нэрийг бичнэ үү.

  • Голдож уртраг

Оноо: 1 №: 657

Цэгийн оронд тохирох үгийг бичнэ үү. Глобус дээр дүрслэгдсэн хөндлөн шугамыг зэргэд буюу .................. - ийн шугам гэнэ.

  • Өргөрөг

Оноо: 1 №: 656

Цэгийн оронд тохирох үгийг бичнэ үү. Глобус дээр дүрслэгдсэн босоо шугамыг голдож буюу .................. - ийн шугам гэнэ.

  • Уртраг

Оноо: 2 №: 655

Сар яагаад гэрэлтэж харагддаг вэ? Тайлбарлан бичээрэй.

  • Сар нь нар шиг өөрөөсөө гэрэл гаргадаггүй. Нарны гэрэл саран дээр туссаны улмаас гэрэлтэж харагддаг.

Оноо: 3 №: 654

Зарим шөнө сар харагддаггүй. Үүний шалтгааныг нар, сар, дэлхийн байрлалтай холбон зурж тайлбарлана уу.

Оноо: 3 №: 653

Долоон бурхан одоор алтан гадас одыг хэрхэн баримжаалж болох вэ? Зурж тайлбарлаарай.

 

Оноо: 3 №: 652

Одод яагаад гэрэлтэж харагддаг вэ? Тайлбарлаарай.

  • Оддыг бүрдүүлэгч хий нь шатдаг учир нартай адил гэрэлтэж харагддаг.

Оноо: 3 №: 651

Одод яагаад өөр өөр өнгөтэй харагддаг вэ? Шалтгааныг бичнэ үү.

  • Оддын шатаж байгаа температураас хамаараад өөр өөр өнгөтэй харагддаг.

Оноо: 3 №: 650

Оддын өнгө яагаад тод, бүдэг харагддаг вэ? Тайлбарлан бичнэ үү.

  • Од нь хэмжээ, өнгө, температур, биднээс орших зай зэргээрээ өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Тиймээс бидэнд харагдахдаа тод, бүдэг харагддаг.

Оноо: 3 №: 649

Одод яагаад өдөр харагддаггүй вэ? Тайлбарлан бичнэ үү.

  • Нарны гэрэл туссаны улмаас өдөр од харагддаггүй.

Оноо: 1 №: 648

Оддын орд гэж юу вэ? Тайлбарлан бичнэ үү.

  • Оддыг холбож дүрс үүсгэснийг одны орд гэнэ.

Оноо: 3 №: 647

Ямар үед тэргэл сар харагддаг вэ? Тодорхойлон бичнэ үү.

  • Сарны дэлхий рүү харсан тал дээр нарны гэрэл бүтэн тусахад тэргэл сар харагдна.

Оноо: 2 №: 646

Сарны хөдөлгөөнийг ажиглах үйл ажиллагааны дарааллыг гүйцээн бичнэ үү.

1. .......................................................................

2. Сарыг ажиглахдаа харьцуулж харах хөдөлгөөнгүй зүйлийг сонгоно.

3. .............................................................           

4. 30 минутын давтамжтай ажиглана.                        

5. Хэдэн цагт, аль зүгт, ямар хэлбэртэй харагдсаныг зурж тэмдэглэнэ.

  • 1. Бүх тал руу тэнгэр чөлөөтэй харагдаж байх газрыг сонгоно.
    3. Тогтсон нэг газраас ажиглана.

Оноо: 2 №: 645

Сарны хэлбэрийг ажиглах үйл ажиллагааны дарааллыг гүйцээн бичнэ үү.                                

1. Сар гарсан цэлмэг үдэш ажиглалтыг эхлүүлнэ.                                                                    

2. ...........................................................                        

3. Тогтсон нэг газраас ажиглана.                                  

4. Ажиглалтыг 2 өдрийн давтамжтай хийнэ.

5. ............................................................

  • 2. Сарыг ажиглахдаа харьцуулж харах хөдөлгөөнгүй зүйлийг сонгоно.

    5. Хэдэн цагт, аль зүгт, ямар хэлбэртэй харагдсаныг зурж тэмдэглэнэ.

Оноо: 3 №: 644

Өдөр хэдэн цаг болж байгааг нар, сүүдрийн хэмжээгээр баримжаалж болох уу? Тийм гэж үзэж байгаа бол тайлбарлан бичнэ үү.

  • Үд дунд буюу 12 цагийн үед нар эгц дээр байрлаж, сүүдэр хамгийн богино байдаг.

Оноо: 3 №: 643

Нартай өдөр тал газар явж байгаад төөрвөл зүг чигээ баримжаалах боломжтой юу? Тийм гэж үзэж байгаа бол тайлбарлан бичнэ үү.

  • Нар, сүүдрийн байрлалыг хэдэн цаг болж байгаатай харьцуулан зүг чигийг баримжаалах боломжтой.

Оноо: 2 №: 642

Нарны байрлал өөрчлөгдөхөд савааны сүүдэр хэрхэн өөрчлөгдөхийг ажиглах туршилтын дарааллыг гүйцээн бичнэ үү.

1. саванд элс хийж савааг тогтооно.

2. бэлтгэсэн хэрэглэгдэхүүнээ нар тусах газар байрлуулна.

3. ..............................................

4. ажиглалтыг 2 цагийн давтамжтай хийнэ.

5. ........................................

  • 3. Савааны сүүдрийн уртыг хэмжиж тэмдэглэнэ. 5. Тэмдэглэлүүдээ харьцуулна.

Оноо: 2 №: 640

Хөшүүргийг илэрхийлэх ямар цэгүүд байх вэ? Хоосон нүдэн дэх цэгийн оронд тохирох нэрийг бичнэ үү.

  • Ачаа дарах цэг, тулах цэг, хүчээр үйлчлэх цэг

Оноо: 2 №: 639

Монгол орны 1 жилийн агаарын температурыг сар бүрээр харуулжээ. Манай оронд хэддүгээр сард хамгийн дулаан байна вэ? Хэдэн сард хамгийн хүйтэн байна вэ?

 

  • 7-р сард хамгийн дулаан, 1-р сард хамгийн хүйтэн байна.

Оноо: 2 №: 638

Зурагт жилийн турш орсон тунадасны хэмжээг харуулжээ. Хэдээс хэдэн сарын хооронд тунадас хамгийн их ордог вэ?

 

  • 6-8 дугаар сард тунадас хамгийн их ордог.

Оноо: 2 №: 636

Квадрат хэлбэртэй сургуулийн хашааны талын урт 1км ба зурагт 10см-ээр тэмдэглэсэн бол план зургийн масштабыг олоорой.

  • 1км=1000м=100000см бол 100000см10см=10000 болно. Тэгвэл зургийн масштаб 1:10000 байна.

Оноо: 2 №: 635

План зурагт хөл бөмбөгийн талбайн уртыг 5см, өргөнийг 2.5см-ээр дүрслэн зуржээ. Хэрэв план зургийн масштаб 1:10000 бол хөл бөмбөгийн талбайн бодит хэмжээг олоорой

 

  • 1см-т 10000см-ийг багтаан зурсан бол 10000*5см=50000см
    50000см=500м /урт/
    10000*2.5=25000см
    25000см=250м /өргөн/

Оноо: 2 №: 634

Хувцасаа угаагаад тавихад хэсэг хугацааны дараа хатсан байдаг. Энэ үзэгдлийг хатуу, шингэн, хийн өөрчлөлттэй холбон тайлбарлаж бичнэ үү.

  • Нойтон хувцасны ус нь тасалгааны температурт ууршиж хувцас хатна.(ус нь ууршсан.)

Оноо: 3 №: 633

Бодис усанд уусахад нунтаглалт хэрэхэн нөлөөлөхийг ажиглах туршилтын дарааллыг бичнэ үү.

1. .....................................................................

2. Ижил  масстай ...................................................

3. Усанд ёотон ба элсэн чихрийг хийж эхлээд хугацааг тэмдэглэнэ.

4. .....................................................................

5. Уусаж дууссан хугацааг харьцуулна

  • 1. 2 аяганд ижил хэмжээ, температуртай ус бэлтгэнэ.
    2. ижил жинтэй ёотон ба элсэн чихрийг аяга тус бүрт хийнэ.
    3. усанд бодисыг хийж эхлээд хугацааг тэмдэглэнэ.
    4. 2 аягатай ёотон ба элсэн чихрийн уусаж дууссан хугацааг тус бүр тэмдэглэнэ. 
    5. уусаж дууссан хугацааг харьцуулна.

Оноо: 2 №: 631

Дараах эд зүйлсийн хийгдсэн материалаар нь цахилгаан дамжуулах, дамжуулахгүйг тодорхойлон ангилаарай.

 

 

  • Цахилгаан дамжуулдаг- төмөр хавчаар, төмөр сэрээ, төмөр лааз. Цахилгаан дамцуулахгүй- дэвтрийн цаас, хуванцар сэрээ, модон сандал

Оноо: 2 №: 630

Зургийг ажиглаад соронзнууд хэрхэн харилцан үйлчлэхийг тайлбарлан бичээрэй.

  • Соронзны ижил туйлууд түлхэлцдэг учир соруул дээрх соронз өнхөрнө.

Оноо: 2 №: 629

Соронзны аль хэсэг нь хамгийн хүчтэй татдаг вэ? Тайлбарлан бичээрэй.

  • Соронзны хамгийн хүчтэй хэсэг нь хоёр үзүүртээ байдаг.

Оноо: 2 №: 627

Зургийг ажиглаад ямар тохиолдолд сүүдэр ийм ялгаатай харагдах вэ? Гэрэл үүсгэгчийг зурж тайлбарлаж болно.

  • Хоёр гэрэл үүсгэгч байх үед хоёр сүүдэр гарна. Нэг гэрэл үүсгэгч байх үед нэг сүүдэр гарна.

Оноо: 3 №: 626

Эдгээр амьтдын үржил хэрхэн явагддагийг харьцуулан тайлбарлаарай.

  • Мэлхий- Усан орчинд үр тогтож маш олон тооны өндөг гаргадаг. Шувуу- биеийн дотор үр тогтож, хуурай газарт өндөглөдөг. Чоно- Хэвлийдээ үр хөврөлөө тээж амьд зулзага төрүүлдэг.

Оноо: 2 №: 625

Дотоод болон гадаад араг ястай амьтдыг харьцуулаарай.

  • Дотоод араг яс нь биеийн тулгуур болох, хамгаалах, хөдөлгөх үүрэгтэй. Гадаад араг яс нь биеийн тулгуур болох, хамгаалах үүрэгтэй. Дотоод араг ястай амьтад харьцангуй хурдан хөдөлгөөнтэй, гадаад араг ястай амьтад харьцангуй удаан

Оноо: 4 №: 624

Хүний нурууны яс буруу хөгжсөн шалтгаануудаас тайлбарлан бичнэ үү.

 

  • Байнга бөгтийж явах, цүнхээ буруу үүрэх, хүнд юм өргөх, буруу суух зэрэг нь нурууг бөгтөр, муруй болгодог.

Оноо: 2 №: 623

Араг яс, мах булчингийн үүргийг тайлбарлан бичнэ үү.

  • Араг яс, мах булчин нь биеийн хэлбэрийг тогтоох, тулгуур, хөдөлгөөний үүрэг гүйцэтгэдэг.

Оноо: 1 №: 622

Араг яс ямар хэсгээрээ хөдөлдөг вэ?

  • Араг яс нь үетэй хэсгээрээ хөдөлнө

Оноо: 2 №: 621

Хоосон нүд байгаа зайд ямар хэсгийн яс байх вэ? Гүйцээн нөхөж бичнэ үү.

 

  • Цээжний хэнхэрцэг, сүүж

Оноо: 5 №: 620

Ууц, ахар сүүл, бүсэлхий, хүзүү, сээр. Эдгээр яснуудын нэрийг тохирох байрлалд нь харгалзуулан бичнэ үү.

  • хүзүү, сээр, бүсэлхий, ууц, ахар сүүл

Оноо: 2 №: 619

Сарвууны яс ямар, ямар хөдөлгөөн хийдэг вэ?

  • Атгах, тэнийлгэх, эргүүлэх, юмыг барих, чимхэх зэрэг хөдөлгөөн хийдэг

Оноо: 4 №: 618

Цээжний хэнхэрцэг ясанд ямар, ямар яс ордог вэ?

  • Хавирга, өвчүү, эгэм, дал

Оноо: 2 №: 617

Цээжний хэнхэрцэг яс ямар үүрэгтэй вэ? Тайлбарлан бичнэ үү.

  • Цээжний хэнхэрцэг яс нь уушги, зүрх зэрэг амин чухал дотор эрхтнүүдийг хамгаалдаг.

Оноо: 1 №: 616

Аль хот нь өдрүүдийн температурын зөрөө ихтэй байна вэ?

 

  • Улиастай хотын цаг агаарын өдрүүдийн температурын зөрөө ихтэй байна.

Оноо: 3 №: 615

Цаг агаарын мэдээний хүснэгтийг ажиглаад аль хотын цаг агаар хүйтэн байгааг бичээрэй.

  • Улиастай хотын цаг агаарын хэм хамгийн хүйтэн байна.

Нийт: 19,976