Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 465

Дараах өгүүлбэрийг гүйцээнэ үү. Зөгий нь ургамалд ................................ шавж юм..

  • тоос хүртээдэг

Оноо: 1 №: 464

Дараах асуултад хариулна уу. Цаа буга нь ......................................... идэштэн.

  • өвсөн
    ургамал

Оноо: 1 №: 463

Дараах асуултад хариулна уу. Мазаалайн амьдралын орчинг бичнэ үү ......................................... .

  • говь, цөл
    элсэрхэг газар

Оноо: 1 №: 462

Дараах өгүүлбэрийг гүйцээж бичнэ үү. Цүнхээ буруу үүрэх, хүнд юм өргөх нь нурууг .......................болгон ....................... аюултай.

  • муруй, гэмтээх
    бөгтөр, гэмтээх

Оноо: 1 №: 461

Дараах өгүүлбэрийг гүйцээж бичнэ үү. Эмгэн хумсны нэрэн дээрх дун түүнийг ............................ үүрэгтэй.

  • хамгаалах

Оноо: 1 №: 460

Дараах өгүүлбэрийг гүйцээж бичнэ үү. Гурван үе шатыг дамжин хөгждөг шавжийг ............................ хувиралтай шавж гэнэ.

  • бүрэн бус
    бүтэн бус, бүрэн биш, бүтэн биш

Оноо: 1 №: 459

Дараах өгүүлбэрийг гүйцээж бичнэ үү. Үрээс үндэс анх гарахыг ............................ гэнэ.

  • соёолох

Оноо: 1 №: 458

Дараах өгүүлбэрийг гүйцээж бичнэ үү. Чийгийн улаан хорхой идэш тэжээлийн хэлхээнд ............................ үүрэгтэй.

  • задлагч
    задлах

Оноо: 1 №: 784

Зурагт үзүүлсэн аргаар ямар хийг гарган авах боломжтой вэ?

http://him.1september.ru/2003/42/23-2.gif

 

  • A.Аммиак

  • B.Хлорт устөрөгч

  • C.Хлор

  • D.Хүчилтөрөгч

Оноо: 1 №: 783

Бодисын найрлага дахь элементүүдийг тодорхойлохдоо дараах хүснэгтэд үзүүлсэн туршилтыг гүйцэтгэжээ. Гурван хуруу шилэнд төмөр (II)-ийн хлорид, хөнгөнцагааны хлорид болон натрийн бромидын уусмал тус бүрт агуулагдаж байсан гэвэл туршилтын үр дүнг үндэслэн аль хуруу шилэнд ямар бодис байсныг тогтооно уу.

Туршилт

1-р хуруу шил

2-р хуруу шил

3-р хуруу шил

Натрийн шүлтийн уусмал нэмэх

Цагаан тунадас үүссэн

Ногоон тунадас үүсээд агаарт бор болсон

Өөрчлөлт гараагүй

Шүлтийг илүүдлээр нэмсэн

Илүүдэл шүлтэнд ууссан

Илүүдэл шүлтэнд уусаагүй

Өөрчлөлт гараагүй

 

 

  • A.Төмрийн хлорид, Хөнгөнцагааны хлорид, Натрийн бромид

  • B.Хөнгөнцагааны хлорид, Натрийн бромид, Төмрийн хлорид

  • C.Натрийн бромид, Төмрийн хлорид, Хөнгөнцагааны хлорид

  • D. Хөнгөнцагааны хлорид, Төмрийн хлорид, Натрийн бромид

Оноо: 3 №: 782

Барийн хлоридын талст давсны BaCl2∙nH2O найрлагыг тодорхойлох туршилтыг явуулж дараах хэмжилтийг хийжээ.

Хэмжилт

Масс, г

Хоосон тигель

10.53

Талст давс хийсний дараах тигель

12.54

Эхний халаалтын дараах тигель

12.294

Хоёрдахь халаалтын дараах тигель

12.244

a) Халааж ууршуулах үед ялгарсан усны массыг олно уу. [1 оноо]

 

b) Талст давсны томъёог олно уу [1 оноо]

 

c) Туршилтын тухай мэдээлэлд үндэслэн энэхүү дадлага ажлыг ямар багаж хэрэглэхийг төлөвлөнө үү [1 оноо]

  • a) Ууршсан ус 0.296, b)томъёо BaCl2x2H2O c) багаж бичээд 1 оноо

Оноо: 3 №: 781

Азотын бордооны түүхий эд болох аммиакийг үйлдвэрлэхэд дараах урвал явагддаг.

N2(х) + 3H2(х) .  2NH3х)   

Бодис

N2(х)

H2(х)

NH3(х)

ΔS0 ,  Ж/(K∙моль)

191.4

130.6

192.5

 

a) Урвалын энтропийн өөрчлөлтийг тооцоолно уу [1 оноо]

 

b) Хэрэв 700 К температурт урвалын энтальпи -110.2 кЖ/моль бол өгсөн температурт Гиббсийн энергийн өөрчлөлтийг тооцоолно уу [1 оноо]

 

с) Энэ температурт урвал аяндаа явагдах уу? [1 оноо]

  • a) энтропи -198.2, b) Гиббс 28,54, c) урвал энэ температурт явагдах боломжгүй

Оноо: 1 №: 777

Х1, Х2, Х3 нь хлорид, иодид болон өөр нэгэн анион агуулсан давснууд байв. Эдгээрийн мөнгөний нитраттай харилцан үйлчилсэн туршилтын дүнг хүснэгтэнд үзүүлэв. Туршилтын үр дүнгээс үндэслэн аль Х1, Х2, Х3 ямар анион болохыг тогтооно уу

 

Х1

Х2

Х3

Мөнгөний нитраттай харилцан үйлчлэх

Шар тунадас

Тунадас үүсээгүй

Цагаан тунадас

 

 

Х1

Х2

Х3

A

Хлорид

Гидроксид

Иодид

B

Иодид

Карбонат

Хлорид

C

Хлорид

Сульфат

Иодид

D

Иодид

Нитрат

Хлорид

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1 №: 776

X ба У давс нь 2 өөр катион, нэг ижил анион агуулдаг. Эдгээр катион ба анионыг тодорхойлохын тулд дараах туршилтыг явуулжээ.

            Туршилтын үр дүнд үндэслэн Х ба У давсны найрлагыг тодорхойлно уу.

Туршилт

Ажиглалт

Х + NaOH (уус)

Цагаан тунадас үүссэн. Илүүдэл шүлтэд тунадас уусаагүй.

X + NH3 (уус)

Цагаан тунадас үүссэн,  Илүүдэл аммиакын уусмалд уусаагүй

У + NaOH (уус)

Цагаан тунадас үүсээд агаарт бор өнгөтэй болсон

Илүүдэл шүлтэнд уусаагүй

У+ NH3 (уус)

Цагаан тунадас үүсээд агаарт бор өнгөтэй болсон. Илүүдлээр нэмэхэд уусаагүй

У + BaCl2 (уус)

Цагаан тунадас үүссэн. Илүүдэл хүчтэй хүчил уусаагүй.

 

          

  • A.Zn 2+, Al 3+, SO32-       

  • B.Cr 3+, Al 3+, CO32-

  • C. Mg 2+, Mn 2+, SO42-   

  • D.Ba 2+, Ca 2+, Cl -

Оноо: 4 №: 775

Төмөр нь хүний биед шаардлагатай микроэлементүүдийн нэг юм.

a) Хүн хоол хүнсээрээ дамжуулан шаардлагатай төмрийг авдаг. Зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн дэх төмрийн агуулгийг хүснэгтэд үзүүлэв.

 

Амьтны гаралтай хүнс

Төмрийн агуулга мг/100 г

Хүнсний ногоо

Төмрийн агуулга мг/100 г

Жимс жимсгэнэ

Төмрийн агуулга мг/100 г

Адууны мах

3,1

Шар лууван

0,6

Наранцэцгийн үр

61

Хонины мах

1,3-2

Байцаа

0.1-1

Хатаасан мөөг

35

Гахайн элэг

12

Төмс

1

Нэрс

7

Өндөг

2.1

Арвайн гурил

10.7

Чангаанз

12

Малын бөөр

7.1-8.9

Цагаан будаа

2.3

Нохойн хошуу

28

Амьтны гаралтай хүнс, хүнсний ногоо, жимс жимсгэний төрөлд агуулагдах төмрийн дундаж агуулгаар баганан диаграмм байгуулна уу. [1 оноо]

            b) Энэхүү диаграммд үндэслэн төмрийн агуулга ба хүнсний бүтээгдэхүүний төрлийн талаар ямар дүгнэлт хийх боломжтой вэ? [1 оноо]

 

 

            c) Төмөр дутагдсанаас үүссэн цус багадалттай найздаа зориулж ямар хүнс хэрэглэж болох болон хэрэглэж болохгүй хүнсний талаар зөвлөмж бичнэ үү? (50 үгтэй) [2 оноо]

  • а) диаграмм зөв 1 оноо b) жимс жимсгэнэ, элэг 1 оноо, c) өглөө өдөр орой төмрийн агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэн хооллох меню боловсруулсан бол 2 оноо. Харин өдөрт зөвхөн 1-2 төрлийн хүнс сонгон хэрэглэх меню зохиосон бол 1 оноо.

Оноо: 1 №: 774

Нефтийг нэрэх арга нь нэрлэгийн ямар төрөлд багтах вэ? Холимгийн ямар шинжид нь үндэслэн цэвэрлэдэг арга вэ?

  • A.Хэсэгчилсэн нэрлэгийн арга, буцлах температурын зөрүү

  • B.Энгийн нэрлэгийн арга, буцлах температурын зөрүү

  • C.Хэсэгчилсэн нэрлэгийн арга, хувийн жингийн зөрүү

  • D. Хэсэгчилсэн нэрлэгийн арга, хувийн жингийн зөрүү

Оноо: 1 №: 773

Нефтийн бүтээгдэхүүний найрлагыг хүснэгтэнд үзүүлэв.

Фракц

Нүүрстөрөгчийн тоо

Бензин

С59

Лигроин

С510

Керосин

С1016

Мазут

С70 <

 

Онгоцны түлш ба зам барилгад хэрэглэдэг фракцуудын нэрийг бичнэ үү?

  • A.Лигроин, мазут

  • B. Бензин лигроин

  • C.Керосин, мазут

  • D. Лигроин, керосин

Оноо: 1 №: 771

Бөх бат чанар сайтай резин гарган авахдаа дараах бодисыг ашигладаг.

Энэ полимерыг ямар урвалаар гарган авах вэ?

  • A.полимержих

  • B.поликонденсаци

  • C.цагираг задран дахин бүлэгжих

  • D. нэгдэх

Оноо: 3 №: 770

Ширэм үйлдвэрлэдэг байшин зуухны зургийг үзүүлэв.

a) Төмрийн оксидуудыг нүүрстөрөгч (II)-ийн оксидоор ангижруулах урвалын тэгшитгэл бичнэ үү? Энэ урвал зуухны аль хэсэгт явагдах вэ? [1 оноо]

 

 

b) Урвалыг бүрэн гүйцэд явуулахын тулд зуухны аль хэсгээр халуун агаарыг оруулах шаардлагатай вэ? Яагаад энэ хэсгээр агаар үлээлгэж байна вэ? [1 оноо]

 

 

c) Ширэм ба гангийн найрлага ямар ялгаатай байна вэ? [1 оноо]

  • a) төмрийн оксидоос төмөр үүсэх урвал 1 оноо b) 3,4 өөр халуун агаар орсноор байшин зуух жигд хална 1 оноо c)

Оноо: 3 №: 767

Насанд хүрсэн хүнд 15 мг төмөр өдөрт шаардагддаг бөгөөд хүний биед хоол хүнсээр авсан төмрийн 10% нь шимэгддэг.

a) Төмөр хүний биед ямар хэрэгтэй вэ? [1 оноо]

 

b) Төмрийн дутагдлаас сэргийлэх хоёр аргыг бичнэ үү [1 оноо]

 

c) Хүн төмрийн өдрийн хэрэглээгээ хангахын тулд хэдэн кг тахианы мах идэх хэрэгтэй вэ? 100 г тахианы маханд 3 мг төмөр агуулагддаг гэж үзнэ. [1 оноо]

  • а) гемоглобины найрлаганд ордог 1 оноо b) арга тус бүр 0.5 нийт 1 оноо c) Зөвхөн тахиа хэрэглэвэл 5 кг тахианы мах хэрэглэнэ 1 оноо

Оноо: 3 №: 766

Дараах полимержих урвалыг гүйцээгээд асуултад хариулна уу.

a) Полимержих урвалын бүдүүвчийг гүйцээнэ үү.

b) Мономерийг олон улсын нэршлээр нэрлэнэ үү.

…………………………………………………….

…………………………………………………….

c) Энэхүү полимерт үйлчлэх молекул хоорондын хүчний төрлийг тогтооно уу.

…………………………………………………….

…………………………………………………….

  • a) тэгшитгэл гүйцээж 1 оноо b) нэршил 1 оноо с) устөрөгчийн холбоо, дипол диполийн харилцан үйлчлэл, Ван дер Ваальсын хүчний аль нэгийг сонгосон бол 1 оноо

Оноо: 4 №: 765

Чулуун нүүрсийг боловсруулах түгээмэл арга бол коксжуулах юм.

a) Бүдүүвчийн хоосон нүдэнд коксжуулалтын бүтээгдэхүүний нэрийг бичнэ үү  [1 оноо]

b) Коксжуулалтын дүнд үүсэх шингэн төлөвт орших бодисын хэрэглээнээс хоёрыг бичнэ үү [1 оноо]

 

c) Чулуун нүүрсийг коксжуулах ба нефтийг нэрэх аргын төстэй ба ялгаатай тал нь юу вэ? [2 оноо]

Төсөөтэй тал

Ялгаатай тал

 

  • a) коксын хий, давирхай, кокс 1 оноо b) түүхий бензин, үнэрт нүүрс устөрөгч гарган эм болон будгийн бодисууд гэх мэт гарган авдаг талаар 2 хэрэглээ бичсэн бол 1 оноо. с/ Ялгаатай тал 1 оноо, төстэй тал 1 оноо

Оноо: 3 №: 763

 (–CH2 – CH2–)n томъёотой полимер нь зөөлөн, лав хэлбэрийн хатуу төлөвтэй.

A. Энэхүү полимерийн мономерийн бүтцийг зурна уу. [1 оноо]

 

B. Энэхүү полимерийг юунд хэрэглэдэг вэ? [1 оноо]

 

С. Энэхүү полимерийг бага даралтын оронд өндөр даралтад гаргаж авбал өөр төрлийн шинж чанартай полимер үүсдэг. Түүний шинж чанарыг дурдана уу. [1 оноо]

  • а. мономер этилены байгуулалт 1 оноо, b. хуванцар 1 оноо c. хатуу, хагас тунгалаг гэх мэт 1 оноо

Оноо: 1 №: 762

Деканы крекингээр нефтийн францгийн аль хэсэгт хамаарах бодисууд үүсэх вэ?

            I. Хийн түлш II. Лигройн    III. Дизель      IV. Мазут       V. Түлшний тос

  • A.I ба II

  • B.I ба III

  • C. IV ба V

  • D.II ба III

Оноо: 3 №: 761

2 л 0.1 моль/л концентрацитай кальцийн гидроксид агуулсан шохойн усны уусмал дундуур хэвийн нөхцөлд 3.36 л нүүрсхүчлийн хий нэвтрүүлэв.

a) Шохойн ус нүүрсхүчлийн хийтэй болон кальцийн карбонат илүүдэл нүүрсхүчлийн хийтэй харилцан үйлчлэх урвалын тэгшитгэл бичнэ үү.

 

b) Кальцийн гидроксидын тоо хэмжээг олно уу.

 

c) Урвалаас үүссэн кальцийн карбонатын массын олно уу.

  • а. 2 тэгшитгэл бол 1 оноо , тус бүр 0.5 оноо b. 0.2 моль бол 1 оноо с. 20г бол 1 оноо

Оноо: 1 №: 759

Салатыг удаан хадгалахын тулд ямар төрлийн нэмэлт бодис хэрэглэх  вэ?

Тэмдэглэгээ

Зориулалт

E 200 – 299

Хадгалалтын хугацааг уртасгагч

E 300 – 399

Антиоксидант

E 500 – 599

Хүчиллэгжүүлэгч

E 700 – 799

Антибиотикууд

  • A.E 200 – 299

  • B.E 300 – 399

  • C.E 500 – 599

  • D. E 700 – 799

Оноо: 3 №: 757

Нэгэн төрлийн нейлоны химийн томъёог үзүүлэв.

[NH−(CH2)6−NH−CO−(CH2)8−CO]n

a) Хэрэв энэ полимерийг поликонденсацийн урвалаар гарган авсан бол мономер нь ямар бодисууд байсныг тодорхойлно уу. [1 оноо]

 

b). Эдгээр мономерүүдын найрлага дахь функциональ бүлгүүдийг нэрлэнэ үү [1 оноо]

 

c) Эдгээр мономеруудын хооронд үүссэн холбоог юу гэж нэрлэдэг вэ? Энэ нь байгаль дээр өргөн тархсан өөр ямар бодисд агуулагддаг вэ? [1 оноо]

  • а) Томьёо зөв бол 1 оноо b. амин, карбон хүчил бол 1 оноо с. Пептидийн холбоо, уураг бол 1 оноо

Оноо: 3 №: 753

Азо нэгдэл нь улаанаас шар, ногоон, хөх ба хөх ягаан гэх мэт өнгөтэй. Диазо нэгдлийн төлөөлөгч болох метилоранж нь хүчил, шүлтийг таних илрүүлэгч юм.

a) Метилоранжийн найрлагад массын хувиар 51.38% нүүрстөрөгч, 4.28% устөрөгч, 12.84% азот, 7.03% натри, 14.68% хүчилтөрөгч, 9.79% нь хүхэр агуулсан байдаг бол түүний хялбар томьёог олно уу.

 

b) Метилоранж хүчил ба шүлтэд ямар өнгөтэй байдаг вэ?

 

c) Метилоранж яагаад уусмалын орчноос хамаарч өнгөө өөрчилдөг вэ?

  • a) C14H14N3NaO3S томъёо гарсан бол 1 оноо, илрүүлэгчийн өнгө зөв бичсэн бол 1 оноо илрүүлэгч өнгөө өөрчлөх нь эргэх урвал явагдаж хүчиллэг орчинд улаан өнгөтэй шүлтлэг орчинд шар өнгөтэй бодис үүсэж байна гэх мэт тайлбарласан бол 1 оноо

Оноо: 1 №: 748

Цагаан өнгийн Х хуурай давсны найрлагыг тодорхойлохын тулд дараах туршилтыг явуулж ажиглалтыг тэмдэглэн авав. Х давсны найрлага дахь катион, анионыг тогтооно уу

Туршилт

Ажиглалт

Х давсыг халааж задлах

Туршилтаар хий байдалтай бодисууд үүссэн

Хий ялгарч байгаа хуруу шилний амсарт норгосон лакмусын улаан цаасыг ойртуулах

Лакмусын цаасыг хөх болгож байв

Үүссэн хийг шохойн устай саван дундуур нэвтрүүлэх

Шохойн ус цагаан өнгийн булингартай болсон

 

  • A.Na+, CO32-

  • B.Ca2+, SO32-

  • C.NH4+, CO32-

  • D. Ag+, Cl-

Оноо: 4 №: 746

Натрийн карбонатын талст гидрат (Na2CO3∙nH2O) давсны хүчилтэй харилцан үйлчлээд натрийн хлорид, нүүрстөрөгчийн диоксид ба ус үүсгэдэг. 2.86 г Na2CO3∙nH2O талст давс 50 мл 0.4 моль/л концентрацитай давсны хүчилтэй харилцан үйлчлэв.

a) Холбогдох урвалын тэгшитгэлийг бичнэ үү. [1 оноо]

 

b) Урвалд хэдэн моль HCl урвалд орсон бэ? [1 оноо]

 

c) Урвалд хэдэн моль Na2CO3∙nH2O урвалд орсон бэ? [1 оноо]

 

d) n коэффициентыг олно уу. [1 оноо]

  • а. тэгшитгэл бол 1 оноо b. 0.0195 моль бол 1 оноо с. 9.75*10-3 бол 1 оноо d. n=10 бол 1 оноо

Оноо: 3 №: 745

12.04 x 1023 ш хлорын молекул агуулсан хий Т=273 К ба Р=202.6 кПа даралтад оршиж байв.

a) Хлорын тоо хэмжээг олно уу.

b) Хэвийн нөхцөлд хлорын эзлэхүүнийг олно уу.

c) Т=273 К ба Р=202.6 кПа даралтад эзлэхүүнийг олно уу.

  • а. 2 моль бол 1 оноо b. 44.8л бол 1 оноо с. 22.4 л бол 1 оноо

Оноо: 3 №: 744

Кальцийн нитрат (Ca(NO3)2) өгөгджээ.

a) Энэ молекулын байгуулалтын томъёог бичнэ үү.

 

b) Энэ молекулд байх химийн холбооны төрлийг тогтоож жишээлэн тайлбарлана уу.

 

c) 200 мл 2 моль/л концентрацитай кальцийн нитратын уусмал дахь давсны тоо хэмжээг олно уу.

  • а. байгуулалт бол 1 оноо b. Ковалент холбоотой бол 1 оноо с. 0.4 моль бол 1 оноо

Оноо: 1 №: 743

1 л хий хэвийн нөхцөлд 3.17 г масстай байв. Энэ хийн гелитэй харьцуулсан нягтыг олно уу.

 

  • A.17.00

  • B. 17.75

  • C.18.00

  • D. 18.45

Оноо: 1 №: 742

Тус бүр 56 г жинтэй хлорт устөрөгч, азот, ацетилен, этилен болон цахиур байв. Эдгээрийн хэд нь тоо хэмжээгээр тэнцүү байх вэ?

  • A.2

  • B.3

  • C.4

  • D.5

Оноо: 1 №: 741

0,25 моль хлорын молекул дахь хлорын атомын тоог олоорой.

 

  • A.1.62 x 1023

  • B.3.01 x 1023

  • C.6.02 x 1023

  • D.1.51 x 1023

Оноо: 1 №: 739

Аль эгнээнд зөвхөн изотопиуд байна вэ?

  • A.16O, 32S, 12C

  • B.41K, 41Ca, 41Sc

  • C.40A2, 40K, 40Ca

  • D. 16O, 17O, 18O

Оноо: 3 №: 738

Бром нь байгаль дээр 2 изотопитой бөгөөд 79 массын тоотой изотопи нь 55%-ийг эзэлдэг. Бромын харьцангуй дундаж атом масс 79.9 бол бромын хоёр дахь изотопийн массын тоог олно уу.

a) Изотопийн дундаж атом массыг олох томъёог бичнэ үү. [1 оноо]

 

b) Бромын хоёр дахь изотопийн массын тоог олно уу. [1 оноо]

 

c) Бромын изотопууд дахь протон нейтрон, электроны тоог тодорхойлно уу. [1 оноо]

  • а. томьёо зөв бол 1 оноо b. 81 бол 1 оноо с. Br79 35,44,35 бол 0.5 оноо, Br81 35,46,35 бол 0.5 оноо

Оноо: 4 №: 737

Лабораторын нөхцөлд хлорт устөрөгчийг хуурай натрийн хлоридыг концентраци ихтэй хүхрийн хүчлийн уусмалаар үйлчилж гарган авдаг.

a) Туршилт явуулах багажийг нэрлэнэ үү. [1 оноо]

b) Урвалаас ялгарсан хийг ямар аргаар дараах аргуудаар хураан авах боломжтой вэ? Дүгнэлт бичнэ үү [2 оноо]

Дүгнэлт:         Агаарыг түрүүлэх

 

                        Усыг түрүүлэх

c) Лабораторын нөхцөлд хлорт устөрөгчийн хүчлийг гарган авах урвалын тэгшитгэлийг бичнэ үү [1 оноо]

  • а. нэрлээд 1 оноо b. агаараас хүнд тул хуруу шил дээшээ харсан байна-1 оноо , хлорт устөрөгч усанд уусдаг тул боломжгүй- 1 оноо с. тэгшитгэл зөв бол 1 оноо

Оноо: 4 №: 736

2-бром-2-метилбутаны галогент алкан юм.

a) 2-бром-2-метилбутаны байгуулалтын томъёог бичнэ үү. [1 оноо]

 

b) 2-бром-2-метилбутаны шүлтийн уусмал дахь гидроксид ионтой харилцан үйлчлэх урвалын тэгшитгэл бичнэ үү. [2 оноо]

            i. Энэ урвалын төрлийг тодорхойлно уу.

 

            ii. ОН- ион яагаад нуклеофиль урвалж болдог вэ?

 

c) Энэ урвалын явагдах механизмыг тайлбарлана уу. [1 оноо]

  • а. байгуулалт бол 1 оноо b. нэгдүгээр эрэмбийн нуклеофиль халагдах  1 оноо, эсрэг цэнэгтэй цөмрүү довтолдог учраас гэсэн бол 1 оноо с. Br холбоо туйлширснаар карбокатион үүсэж урвалжийн ОН бүлэгтэй урвалд орно -1 оноо

Оноо: 1 №: 735

1-с 6 дугаартай оксидуудын шинж чанарыг А - F дугаартай оксидуудтай зөв холбоно уу.

  • A. 1 – A          2 – F               3 – E               4 – B               5 – C               6 – D  

  • B.1 – C          2 – A               3 – B               4 – E               5 – F               6 – D  

  • C.1 – C          2 – F               3 – A               4 – D               5 – B               6 – E  

  • D. 1 – F          2 – C               3 – B               4 – A               5 – D               6 – E

Нийт: 19,976