Аль график нь 13-18 протонтой атомын р орбиталь дахь хослоогүй электроны тоог илэрхийлсэн байна вэ?
A.
B.
C.
D.
Гэрийн нөхцөлд хэрэглэдэг цайруулагчийн идэвхтэй найрлага нь натрийн гипохлорит буюу NaClO байдаг. Цайруулагч дотор агуулагдах концентрацитай NaClO нь тодорхой хэмжээний устөрөгчийн хэт исэл (H2O2)-тэй урвалд орсон.
25 мл цайруулагч нь илүүдэл H2O2-ийн уусмалтай харилцан үйлчлээд 0.035 моль хүчилтөрөгч ялгаруулсан бол цайруулагч дахь NaClO-ын концентрацийг олно уу.
A.8.75 ∙ 10-4 моль/л
B.0.7 моль/л
C.0.875 моль/л
D. 1.4 моль/л
Хатуу төлөвт буй А бодисыг шинжилж хүснэгтэнд үзүүлсэн үр дүнг гарган авчээ.
Туршилт |
Ажиглалт |
1) А бодисын гадаад байдал |
Нунтаг, ногоон |
2) А бодисыг хуруу шилэнд халаасан.
Ялгарсан B хийг туршиж үзсэн |
Хар өнгөтэй хатуу Б бодис үүссэж В хий ялгарсан. Ялгарсан В хий шохойн усыг булингартуулсан |
3) А бодис дээр хүхрийн хүчил нэмсэн. |
Хий эрчимтэй ялгараад цэнхэр өнгийн уусмал үүссэн. Цэнхэр өнгөтэй тунадас үүссэн. |
A бодисыг тодорхойлно уу.
A.CuCO3 1 оноо
Концентрацитай хлорт устөрөгчийн хүчлийн уусмал дундуур цахилгаан гүйдэл нэвтрүүлэв.
Электролизын үед электродууд дээр хийн бөмбөлөг үүсэж байв.
a. Электролизын үед катод анод дээр үүсэх бүтээгдэхүүнийг тодорхойлно уу.
I. Катод
II. Анод
I. H2 (1 оноо)
II. Cl2 (1 оноо)
Сурагч зэс (II)-ын сульфатын талст гидратад агуулагдах усыг тодорхойлов. Тэр A, B гэсэн 2 төрлөөр багажаа бэлтгэв.
a.Дөрвөлжин нүдэнд харгалзах багажны нэрийг бичнэ үү.
……………………………
Шилэн аяга
Нүүрстөрөгчийн диоксид ба устөрөгчөөс метанолыг үйлдвэрлэдэг. CO2хий+8H2хий⇄〖CH〗3〖OH〗_хий+H2O_хий ΔH=-49кЖ/моль
Үйлдвэрт метанолын гарцыг ихэсгэхийн тулд ямар нөхцлийг хэрхэн өөрчлөх шаардлагатай вэ?
A.Катализаторын тоо хэмжээг ихэсгэнэ
B.Илүүдлээр усны уур нэмнэ.
C.Даралтыг ихэсгэнэ
D. Температурыг ихэсгэнэ
Сурагч үл мэдэгдэх концентрацитай калийн перманганатын хүчиллэгжүүлсэн уусмалын концентрацийг титрлэх аргаар тодорхойлжээ. Үүний тулд калийн перманганатын уусмалаар бюреткийг цэнэглэв. Натрийн сульфитын 0.5моль/л концентрацитай уусмалаас 25 мл-ийг хэмжээст цилиндрээр хэмжин авч шувтан колбонд хийгээд калийн перманганатийн уусмалаар титрлэв.
a. Энэ үед зарцуулагдсан перманганатын уусмалын эхний ба эцсийн эзэлхүүнийг зурагт үзүүлэв. Зарцуулагдсан уусмалын эзэлхүүнийг тодорхойлно уу.
Сүүлийн уншилт 32 мл. Эхний уншилт 19 мл
зөрүү 13 мл (тус бүр 0,3 оноо нийт 1 оноо)
Сурагч нэгэн ургамлын навчнаас өнгөтэй бодисыг нь хандлан ялгаж аваад шинж чанарыг судлав.
a. Хоосон нүдэнд багажны нэрийг бичнэ үү. Өнгөт бодисуудыг салгахад хроматограффын аргыг ашигласан. Үүссэн хроматограммыг зурагт үзүүлэв.
Юүлүүр шүүлтүүрийн цаас уур нухуур (1оноо)
Хамжаа зарчмын дагуу ДНХ-ийн дарааллыг хуулбарлах РНХ-ийн нуклеотидын дарааллыг тогтооно уу.
A. ТЦТГАЦ
B. УЦУГАЦ
C. ЦТЦАГТ
D. ТУТЦАЦ
Витамин нь бидний биед зайлшгүй шаардлагатай боловч хүний организм синтезлэх боломжгүй органик нэгдлүүд юм.
Өгөгдсөн витаминуудын шинж чанарт үндэслэн бүдүүвчийг гүйцээнэ үү.
a. Зарим витаминууд зөвхөн тосонд уусдаг эдгээр витаминуудыг нэрлэнэ үү. [1 оноо]
b. Витамины нэр, үүрэг, хүнсний эх үүсвэрийг X1-X4-т харгалзах хүснэгтийн нүдэнд бичнэ үү. [2 оноо]
Витамин |
Үүрэг |
Хүнсний эх үүсвэр |
Витамин А |
X1 ................................................ |
X2..................................... |
Витамин X3 |
Цусан дахь кальци, организм дахь фосфорын хэмжээг зохицуулах |
Загас, өндөг, элэг, мөөг |
Витамин X4 |
Цусны бүлэгнэлт болон ясны бэхжилт |
Өндөгний шар, элэг, навчит хүнсний ногоо |
a) A, D, E, K 1 оноо
b) А витамины үүрэг организмын өсөлт, дархлааны систем, хараанд чухал нөлөөтэй 1 оноо, жүрж, шар өнгийн жимс, лууванд бусад хүнснээс илүү агуулагдана. 1 оноо. D ба К витамин
Энзим нь нэгдэх урвалын (бага молекулт нэгдлээс бүтээгдэхүүн үүсэх) хурдыг ч бас ихэсгэдэг. Бүдүүвчинд энзимийн урвалд оролцох явцыг харуулав. Энэ бүдүүвчийг ажиглан дараах асуултнуудад хариулна уу.
a) А-D хэсгийг нэрлэнэ үү. [1 оноо]
b) 1-р шатанд ямар хувирал явагдаж ямар бүтээгдэхүүн үүсэх вэ? [1 оноо]
c) 2-р шатанд ямар хувирал явагдах вэ? [1 оноо]
a) Энзим, субстрант, идэвхтэй төв, завсрын шатны бүтээгдэхүүн 1 оноо
b) 1-р шатанд энзимийн идэвхтэй төв дээр субстрант бэхлэгдэж завсарын шатны бүтээгдэхүүн үүсгэнэ. 1 оноо.
с) Идэвхитэй төвд бэхлэгдсэн субстрантууд харилцан үйлчилж бүтээгдэхүүн үүсгэнэ. 1 оноо.
Энзим яагаад урвалын хурдыг ихэсгэдэг вэ?
A. Идэвхжлийн энергийг бууруулдаг
B. Идэвхжлийн энергийг ихэсгэдэг
C. Устөрөгчийн холбоо үүсгэдэг
D. Уусмалын pH өрчилдөг
Дараах уургуудыг биологийн үүрэгтэй нь зөв харгалзуулна уу.
1. Инсулин a. Зөөх
2. Каллаген b. Агших
3. Актин миозин c. Бүтэц үүсгэх
4. Гемоглобин d. Тэжээлийн бодис
5. Казейн f. Зохицуулах
A. 1f 2d 3c 4a 5b
B. 1d 2f 3b 4a 5c
C.1d 2b 3c 4d 5a
D. 1f 2c 3b 4a 5d
Уургийн бүтцийн загварын зургийг ажиглан даалгаврыг гүйцэтгэнэ үү.
a) Зурагт уургийн бүтцийн ямар түвшинг илэрхийлсэн байна вэ? Үндэслэлээ тайлбарлана уу. [1 оноо]
b) Үүссэн химийн холбооны төрлүүдийг тодорхойлно уу. [1 оноо]
c) Уургийн хоёрдогч, гуравдагч, дөрөвдөгч бүтцийг үүсгэж байгаа сул холбоо тасрахад уургийн биологийн идэвх нь алдагддаг. Энэ үзэгдлийг юу гэж нэрлэх вэ? Энэ үзэгдэл явагдахад нөлөөлөх хүчин зүйлээс 3-ыг тоочно уу. [2 оноо]
1 ……………………………………………………………
2 ……………………………………………………………
3 ……………………………………………………………
a) Уургийн гуравдагч бүтэц , хоёрдогч бүтцээр үүссэн полипиптедийн хэлхээнүүд хоорондоо гуравдагч бүтэц үүсгэнэ
b) устөрөгчийн, дисульцидын, пептидийн, ван дер Ваальсийн хүч
с) Денатурацийн үзэгдэл. Нөлөөлөх хүчин зүйл хүчил, суурь, температур, органик уусгагч
Урвалын явцын диаграммыг ашиглан дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү.
a. Энэ аль урвалд харгалзах диаграмм болохыг сонгон дугаарыг дугуйлна уу.
b. Энэ урвалын механизмыг тодорхойлно уу.
……………………………………………………………
c. Энэ урвалын 1, 2-р шатны урвалын схемийг бичнэ үү.
1-р шат ……………………………………………………………
2-р шат ……………………………………………………………
a) 2-р урвалыг сонгосон бол 1 оноо b) SN1 бол 1 оноо c) карбокатион үүсгэсэн урвалд 1 оноо карбокатионоос спирт үүсэх шат 1 оноо
2 метил бут - 2 -ен хлорт устөрөгчтэй хариллцан үйлчлэх урвалын механизм ба урвалаас үүссэн бүтээгдэхүүнийг олно уу.
A. Нуклеофил, 2 метил-3-хлорбутан
B.Нуклеофил, 2 метил-2-хлорбутан
C.Электрофил, 2 метил-3-хлорбутан
D.Электрофил, 2-метил-2-хлорбутан
Метан хлортой харилцан үйлчлээд хлорметан (CH3Cl)-ыг үүсгэдэг.
|
ΔH0үүс, кЖ/моль |
CH4 |
-75 |
CH3Cl |
-82 |
HCl |
-92 |
a. CH3Cl үүсэх урвалын энтальпийн өөрчлөлт (ΔH)-ийг тооцоолно уу. [1 оноо]
b. CH3Cl үүсэх урвалын идэвхжлийн энерги 16 кЖ/моль бол тооцоолсон урвалын стандарт энтальпийн өөрчлөлтийг ашиглан урвалын завсрын үе ба бүтээгдэхүүн бодисын энергийг дүрсэлсэн энтальпийн диаграммыг гүйцээж зурна уу. [2 оноо]
c. Урвал явагдсан төрөл ба урвалын механизмыг тодорхойлно уу. [1 оноо]
a) урвалын энтальпийн өөрчлөлт -99 бол 1 оноо
b) бүтээгдэхүүн бодисын энтальпийн түвшинг эх бодисоос доогуур байрлуулсан бол 1 оноо, урвалд оролцож байгаа бодисуудын төлөв байдлыг бичсэн бол 0.5 оноо, энтальпийн өөрчлөлтийг диаграммд тэмдэглэсэн бол 0.5 оноо.
c) экзотермик урвал, чөлөөт радикалын механизмаар явагдах халах урвал 1 оноо
Сорбины хүчлийн мөөгөнцөрийг устгахад тус хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахад ашигладаг.
Тус бүр 1 моль сорбины хүчилийн 2 дээж авч туршилт явуулав. 1-р дээжийг бромын усан дундуур нэвтрүүлсэн. 2-р дээжийг илүүдэл хэмжээний хүчилтөрөгчийн орчинд шатаасан. Хэрэв хоёр урвалд сорбины хүчил бүрэн урвалд орсон бол зарцуулагдсан бром ба хүчилтөрөгчийн молийн тоог олно уу?
A.2 моль Br2, 6 моль О2,
B.4 моль Br2, 7 моль О2,
C.4 моль Br2, 6 моль О2,
D.. 2 моль Br2, 7 моль О2,
Аль молекулд туйлшрал их байх вэ?
A.
B.
C.
D.
Хүснэгтэнд үелэх системийн 2р үеийн элементүүдийн фторт нэгдлүүдийн хайлах, буцлах цэгийг үзүүлэв.
|
Хайлах температур°C |
Буцлах температур°C |
LiF |
845 |
1676 |
BeF2 |
803 |
1175 |
BF3 |
-128 |
-100.3 |
CF4 |
-127.8 |
-186 |
NF3 |
-129.1 °C |
- |
OF2 |
-145 °C |
- |
F2 |
-219.6 °C |
- |
a. LiF ба OF2 нь тасалгааны температурт ямар төлөвт орших вэ? [1 оноо]
LiF ……………………………., OF2………………………………
b. Яагаад литийн фторид хамгийн өндөр температурт хайлдаг вэ? [1 оноо]
c. Яагаад фторт хамгийн бага температурт хайлдаг вэ? [1 оноо]
a) LiF хат, OF2 хий (1оноо)
b) Ионт бүтэцтэй хүчтэй ионы холбоотой 1оноо
c) Туйлгүй ковалент холбоотой молекулууд хоорондоо молекул хоорондын сул харилцан үйлчлэлтэй байна. (1оноо)
Үл мэдэгдэх шингэнийг тодорхойлохын тулд нягтыг нь пикнометрээр хэмжих үед дараах үр дүн гарчээ. a) Шингэний нягтыг олох томъёо b) Туршилтын үр дүнд үндэслэн нягтыг тооцоолно уу
a. Шингэний нягтын олох томъёо. [1 оноо]
b. Туршилтын үр дүнд үндэслэн нягтыг тооцоолно уу [1 оноо]
Пикнометрийн масс |
12.540 г |
Шингэнтэй пикнометрийн масс |
44.04 г |
Усны эзлэхүүн |
25 мл |
Шингэний эзлэхүүн |
25 м |
c) Өргөн хэрэглэгддэг дараах шингэнүүдийг аль нэг нь лаборторид байсан бол шингэнийг тодорхойлно уу. [1 оноо]
Шингэн |
Нягт г/см3 |
Шингэн |
Нягт г/см3 |
Бензин |
0,70 |
Тетрахлорметан |
1,60 |
Ацетон |
0,80 |
Иодбензол |
1,83 |
Бензол |
0,88 |
1,2 бромбензол |
1,96 |
Ус |
1,00 |
Трибромметан |
2,89 |
Глицерин |
1,26 |
Дииодметан |
3,33 |
Бромбензол |
1,52 |
|
|
a) ρ=m/v (1оноо) b) 31,5/25=1,26г/моль (1оноо) c) Глицерин (1оноо)
Агаарын найрлага дахь нүүрстөрөгчийн диоксид усны уурт хэсэгчлэн ууссанаас ус бага зэрэг хүчиллэг болдог. Энэ үед дараах урвал явагддаг.
CO2(х) + H2O (ш) ⇆ H+(уус)+ HCO-3(уус)
a) Усны хүчиллэг шинж ихэссэнээр гантиг ба шохойн чулуу (CaCO3)-гаар хийсэн материалыг идэгдэлд оруулдаг. Урвалын тэгшитгэлийг гүйцээж бичнэ үү. [1 оноо]
CaCO3+ H+ ⟶
b) Хийн уусах чанар температураас хэрхэн хамаарах хамаарлыг графикаар илэрхийлнэ үү. [1 оноо]
Температур °С |
1 атм даралтанд нүүрсхүчлийн хийн уусах чанар |
0 |
3,371 |
5 |
2,808 |
10 |
2,36 |
15 |
2,001 |
20 |
1,723 |
25 |
1,511 |
30 |
1,324 |
40 |
1,055 |
50 |
0,866 |
c) Хийн уусах чанар температураас хэрхэн хамаарч байна вэ? [1 оноо]
a) CaCO3+2H+ --> Ca2+ + H2O + CO2
b) График зөв
c) Температур ихсэхэд хийн уусах чанар буурна
Полимерын найрлагад үндэслэн дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү.
д/д |
Полимерын томьёо |
Нэр |
Хуванцарын тэмдэглэгээ |
1 |
Нейлон |
|
|
2 |
[-CH2-CH=CH-CH2-]n |
Бутадиены каучук |
|
3 |
Полистирол |
|
a) Дээрх полимеруудыг гарган авах урвалаар нь ангилна уу. [1 оноо]
- Полимержих урвалаар үүссэн...................................................................
- Поликонденсацын урвалаар үүссэн ........................................................
- Цагираг задран полимержсэн .................................................................
b) Полимерын тэмдэглэгээнээс үндэслэн полистирол материалаар хийсэн саванд хоол хүнсийг хадгалах боломжтой эсэхийг тайлбарлана уу. [1 оноо]
c) Эдгээр полимер материалын хог хаягдлыг хэрхэн устгах вэ? [1 оноо]
a) 1 - Бутадиены каучук, Полистирал 2-Нейлон
b) болохгүй: Халуун юмс хийхэд хортой бүтээгдэхүүн үүсгэдэг.
c) Микро организм ашиглах задлах нүүрс устөрөгчдөөс тогтсон хуванцарыг шатаах.
Олонх орнуудад хуванцар хог хаягдлыг ангилан ялгадаг. Тэдгээрийн зарим хэсгийг дулааны станцад ашиглах боломжтой юм. Поливинилхлорид (PVC) нь шатааж болдоггүй полимерүүдийн нэг төлөөлөгч юм. Үүний учрыг тайлбарлана уу.
A. Энэ нь азоны давхаргыг сийрэгжихэд нөлөөлдөг
B. Амархан шатдаггүй
C. Шаталтын бүтээгдэхүүн нь хортой
D. Хөрсөнд задрах боломжтой
Органик эфирийн найрлаганд 62,07% нүүрстөрөгч 10,34% устөрөгч, 27,59% хүчилтөрөгч агуулагдана. Энэ бодисын молекул масс нь 116. Энэ эфирийг үүсгэсэн карбон хүчил ба спиртийн массын харьцаа нь 44 :23 байдаг.
a) Эфирийн молекул томъёог олно уу. [1 оноо]
b) Энэхүү эфирийн 4 изомерын томьёог бичиж нэрлэнэ үү. [2 оноо]
A. |
B. |
C. |
D. |
c) Энэхүү эфирийн хирал нүүрстөрөгч бүхий нэгэн изомерийг мөнгөний нитратын аммиакийн уусмалаар үйлчлэх үед 2.16 г тунадас буусан бол урвалд орсон эфирийн массыг олно уу. [1 оноо]
a) C6H12O2 бол
b) Изомер томьёо нэртэйгээ зөв бол
c) Тэгшитгэл 1 оноо 116x0,1=11,6г эфир
Дараах хүснэгтэнд өгсөн урвалын төрөл болон урвалыг явуулахад шаардлагатай урвалжийг харгалзуулан бичнэ үү.
Органик урвал |
Урвалын төрөл |
Урвалж |
CH3CHO→CH3COOH |
a |
b |
CH3CHBrCH2CH3→ →CH3CH=CH-CH3 |
c |
d |
CH3CHOHCH2CH3 |
i |
j |
CH3COOC2H5 →CH3COOH |
k |
e |
a. Исэлдэх
b. Ag2O
c. Ялгаруулах
d. NaOH спирт уусмал
i. Исэлдэх
j.K2Cr2O7 - ын хүчиллэгжүүлсэн уусмал
k. Гидролиз
e. H2O, NaOH явагдах боломжтой
Графикт үелэх хүснэгтийн 1-р бүлгийн элементүүдийн шинж чанарыг үзүүлэв.
A. Ионы радиус
B. Иончлолын энерги
C. Нейтрон протоны харьцаа
D. Устай урвалд орох хурд
Нүүрсустөрөгчийн галогент уламжлалууд болох хлорт этан, бромт этан, иодот этаныг мөнгөний нитратын усан уусмалтай зөөлөн халааж гидролизд оруулав . Галогент уламжлалуудын тунадас үүсгэх дараалал нь RCl < RBr < RI байдаг. Үүний шалтгаан нь юу вэ?
A.R-X Холбооны туйлшрал RCl оос RI эгнээний дагуу буурна.
B.AgCl оос AgI эгнээний дагуу AgX(хат) –ын уусах чанар буурна.
C.Хлороос иод хүртэл галогенуудын иончлолын энерги багасна.
D.RCl оос RI хүртэл R-X холбооны энерги буурна.
Дараах бодисуудаас хирал нүүрстөрөгч ба цис-транс изомертэй нэг бодисыг сонгоно уу.
A.
B.
C.
.
D.
C6H5CHO бензальдегидийг будгийн бодис, эмийн бодис, үнэртэн гоо сайхны барааны үйлдвэр, уусгагчид ашигладаг.
Энэ бодис нь дараах бодисуудын алинтай нь харилцан үйлчилэх вэ?
A.Натрын карбонатын хүйтэн усан уусмал
B.Натрийн шүлтийн концентрацитай халуун уусмал
C.Металл натритай
D.Калийн перманганатын хүчиллэг уусмалтай
Ацетилен (C2H2)-ыг гагнуурт өргөнөөр ашигладаг. Кальцийн карбидыг усаар үйлчлэн гидролизод оруулах үед кальцийн гидроксид, хий байдалтай ацетиленийг үүсгэдэг.
Энэ урвалыг лабораторид киппийнаппаратанд явуулдаг. a) Лабораторийн нөхцөлд ацетиленыг гарган авах урвалын тэгшитгэлийг бичнэ үү. [1 оноо]
b) Урвалд оролцож буй бодисуудын шинж чанарын тухай мэдлэг болон Киппийн аппаратны зургийг ашиглан дараах өгүүлбэрийг гүйцээн бичнэ үү. [1 оноо]
Киппийн аппаратны В тавиур дээр …………………………… бодисыг тавина. Дээд хэсэгт байрлах юүлүүрээр А …………………………… бодисыг хийнэ.
a) CaC2+2H2O=Ca(OH)2+C2H2 (1оноо)
b)тавиур дээр CaC2 тавина, дээд юүлүүрээр ус нэмнэ (1оноо)
Лабораторийн нөхцөлд метаныг натрийн ацетатын давс (CH3COONa)-ыг натрийн шохой (NaOH + CaO)-той халааж гарган авдаг. Туршилтыг дараах боломжийг ашиглан явуулжээ.
Дээрх өгөгдөлд үндэслэн метаныг гарган авах туршилтыг төлөвлөнө үү.
a) Энэ урвалыг явуулахад шаардлагатай багаж хэрэгслийн нэрийг бичнэ үү.
................... ........................... ..........................
b) Холбогдох урвалын тэгшитгэлийг бичнэ үү.
…………………………………………………….
…………………………………………………….
…………………………………………………….
c) Метаныг яагаад усыг түрүүлэх замаар хураан авч болдог вэ?
…………………………………………………….
…………………………………………………….
…………………………………………………….
d) Агаарыг түрүүлэх замаар хэрхэн хурааж авахыг тайлбарлана уу.
…………………………………………………….
…………………………………………………….
…………………………………………………….
a) Хуруу шил, цилиндр, хий дамжуулах хоолой спиртэн дэн гм
b) CH3COONa+NaOH=CH3COOH+Na2CO3 (1оноо)
c) Метан устай урвалд ордоггүй, усанд муу уусдаг хий. 1 оноо
Фруктоз нь хүнсний ногоо, жимс, зөгийн баланд агуулагддаг моносахарид юм. Цусан дахь фруктозын агуулга ихсэх нь зүрх судасны өвчин үүсэх үндэс болдог. Фруктозын молекул томьёо нь C6H12O6 бөгөөд задгай ба цагираг бүтэцдээ харилцан шилжиж байдаг.
a) Фруктозын молекулын задгай бүтцэд нүүрстөрөгчийн хирал атом хэд байна вэ?
b) Фруктозын молекулд байх функциональ бүлгүүдийг нэрлэнэ үү. [
c) Зөгийн балны массын 80% нь фруктоз байдаг бол 250 г зөгийн баланд агуулагдах фруктозын тоо хэмжээг олно уу.
a) 3 байна (1оноо)
b) гидроксид, карбонил (1оноо)
c) x=200г 200/180г/моль=1,11 моль (1оноо)
Химийн бодисыг тээвэрлэх явцад дараах шошготой савуудыг ашигладаг.
Дараах хийнүүдээс алийг нь хортой гэсэн шошготой саванд тээвэрлэх вэ?
A. Пропан
B. Хүчилтөрөгч
C. Устөрөгч
D. Азотын диоксид
Сурагч натрийн хлорид ба натрийн иодидыг судлан ажиглахын тулд концентрацитай хүхрийн хүчил ба концентрацитай фосфорын хүчлийг ашиглав. Туршилтын ажиглалтыг хүснэгтэд үзүүлэв.
|
Натрийн хлорид |
Натрийн иодид |
H2SO4(конц) |
Өнгөгүй, хүчиллэг хий үүссэн |
Ягаан уур үүссэн |
H3PO4(конц) |
Өнгөгүй, хүчиллэг хий үүссэн |
Өнгөгүй, хүчиллэг хий үүссэн |
Ажиглалтаас ямар дүгнэлт хийж болох вэ?
A.Концентрацитай фосфорын хүчил нь концентрацитай хүхрийн хүчлээс илүү хүчтэй исэлдүүлэгч.
B. Концентрацитай фосфорын хүчил нь иодид ионоос илүү хүчтэй исэлдүүлэгч
C. Концентрацитай хүхрийн хүчил нь хлоридоос хүчтэй исэлдүүлэгч
D.Концентрацитай хүхрийн хүчил нь иодидоос илүү хүчтэй исэлдүүлэгч
Аль давс нь шохойн усыг илүүдэл нүүрсхүчлийн хийгээр үйлчлэх үед үүсэх бүтээгдэхүүн бэ?
A. (CaOH)2CO3
B. CaCO3
C. CaHCO3
D. Ca(HCO3)2
Аль оксид нь усанд уусаад илүү шүлтлэг уусмал үүсэх вэ?
A. Al2O3
B. CuO
C. BeO
D. K2O
Азот (IV)-ын оксидын димержих урвал 2NO2 ⇄ N2O4 явагдаж тэнцвэр тогтжээ. Тэнцвэрийн үед хийн парциал даралт 0.33 атм NO2 ба 0.67 атм N2O4 байв. Адил температуртай үеийн Kp-ыг тооцоолно уу.
A. 0,16
B. 0,49
C. 2,03
D. 6,15
A(х) +B(х) ⟶C(х)+D(х) урвалын потенциал энергийн диаграмыг үзүүлэв. C(х) + D(х) → A(х) + B(х) урвалын идэвхжлийн энерги ба энтальпийн өөрчлөлт ямар байхыг тодорхойл
A. Идэвхжлийн энерги их ба ΔH нь эерэг
B. Идэвхжлийн энерги их ба ΔH нь сөрөг
C. Идэвхжлийн энерги бага ба ΔH нь эерэг
D. Идэвхжлийн энерги бага ба ΔH нь сөрөг
Дараах хийнүүдийн аль нь идеал хийтэй илүү төсөөтэй шинжтэй вэ?
A. Устөрөгч
B. Азот
C. Гели
D. Угаарын хий