Цайрын нитратын усан уусмалд урвал бүрэн явагдаж дуусах хүртэл нь натрийн гидроксидыг дусал дуслаар нэмжээ. Энэ үед ямар үзэгдэл ажиглагдах вэ?
A.Цагаан тунадас үүсээд илүүдэл шүлтэндээ уусна
B.Тунгалаг уусмал үүсээд илүүдэл шүлтэнд аажимдаа булингартана
C.Цагаан тунадас үүснэ
D. Тунгалаг уусмал үүснэ
Аль графикт хийн эзлэхүүн ба даралтын хоорондын хамаарлыг зөв илэрхийлсэн байна вэ.
A. B. C. D.
A.
B.
C.
D.
1-с 6 дугаартай энтальпигийн өөрчлөлтүүдийг A-F дугаартай тэгшитгэлүүдтэй зөв харгалзуулна уу?
A.1a, 2f, 3b, 4e, 5c, 6d
B.1c, 2e, 3b, 4a, 5f, 6b
C.1a, 2f, 3b, 4d, 5e, 6c
D. 1d, 2f, 3b, 4a, 5e, 6c
А, В, С нэгдлийн 1-5-р шинж чанар ба А-Е тайлбарыг зөв харгалзуулна уу.
А. В. С.
A.1f, 2e, 3a, 4e, 5b
B.1b, 2a, 3d, 4e, 5f
C.1c, 2 e, 3a, 4b, 5f
D. 1d, 2c, 3b, 4e, 5a
А. В. С.
Эдгээр бодисын цахилгаан дамжуулалт ба хайлах температур ямар байх вэ?
|
А бодис |
В бодис |
С бодис |
|||
|
t0хай |
Цахилгаан дамжуулалт |
t0хай |
Цахилгаан дамжуулалт |
t0хай |
Цахилгаан дамжуулалт |
A |
Их |
Уусмал ба хайлмалдаа дамжуулна |
Их |
Дамжуулахгүй |
Их |
Сайн дамжуулна |
B |
Их |
Сайн дамжуулна |
Дунд |
Бага дамжуулна |
Бага |
Уусмал ба хайлмалдаа дамжуулна |
C |
Бага |
Дунд зэрэг |
Дунд |
Дамжуулахгүй |
Их |
Сайн |
D |
Бага |
Дамжуулахгүй |
Бага |
Бага дамжуулна |
бага |
Дамжуулахгүй |
A.
B.
C.
D.
Эдгээр бодисын жижиг хэсгүүдийн хоорондын химийн холбооны төрлийг тогтооно уу.
a. b. c.
A. a. Металлын b. Туйлгүй ковалент c Ионы
B.a. Ионы холбоо b. Туйлтай ковалент c. Металлын
C. a. Металлын b. Туйлтай ковалент c. Ионы
D. a. Ионы b. Туйлгүй ковалент c. Металлын
Гидридүүдийн буцлах температурыг хүснэгтэд үзүүлэв.
Доорх эгнээний дагуу гидрүүдүүдийн буцлах температур ихсэж байгаа шалтгааныг аль тохиолдолд илүү зөв тайлбарласан байна вэ?
Гидрид |
CH4 |
SiH4 |
GeH4 |
SnH4 |
NH3 |
H2O |
HF |
Буцлах температур, К |
112 |
161 |
185 |
221 |
241 |
373 |
293 |
A. Үеийн дагуу гидридүүдийн масс ихсэхэд буцлах температур ихэснэ.
B.Гидридүүдийн масс ихсэхэд буцлах температур ихэснэ.
C.Үеийн дагуу элементүүдийн цахилгаан сөрөг чанарын зөрүү ихсэж холбооны туйлшрал нэмэгдсэнээр молекул хоорондын ван дер Ваальсын хүч нэмэгдэх учраас гидридүүдийн буцлах температур ихэснэ.
D. 2-р үеийн элементүүдэд цөмийн цэнэг ихсэн тусам Элемент – Н холбооны туйлшрал ихсэж молекул хоорондын устөрөгчийн холбоо үүссэнээр буцлах температур ихэсдэг.
Төмрийг гаргаж авах үйлдвэрт 200 кг 30% Fe3O4 агуулан Соронзон гүрийг ашиглажээ.
Төмрийн үйлдвэрт 200 кг 29 % Fe3O4 агуулсан соронзон гүрийг ашиглав.
a) Нүүрстөрөгч (II)-ийн оксидоор Fe3O4 оксидыг ангижруулах урвалын тэгшитгэлийг бичнэ үү. [1 оноо]
b) Соронзон гүрийн найрлага дахь төмрийн оксидын тоо хэмжээг олно уу. [1 оноо]
c) Соронзон гүрээс 80%-ийн гарцтайгаар төмөр гаргаж авсан бол үүссэн төмрийн массыг олно уу. [1 оноо]
a) тэгшитгэл 1 оноо b) 250 моль 1 оноо c) 33.6 кг төмөр 1 оноо
Аль тохиолдолд төмөр хоёр валенттай нэгдэл үүсгэх вэ?
A.Fe + H2SO4 (конц) халаалт
B.Fe + HNO3 (шин) →
C. Fe + Cl2 илүү →
D. Fe + S →
Байгаль дахь дараах эрдсүүдийн алинд нь төмрийн агуулга хамгийн их байх вэ?
A.Төмрийн соронзон гүр (Fe3O4)
B.Төмрийн улаан гүр (Fe2O3)
C.Пирит (FeS2)
D. Төмрийн байван (FeSO4∙7H2O)
. Ямар исэлдэхүйн хэмтэй хлор агуулсан оксидод массын хувиар 59,66% хлор агуулагдах вэ?
A.+1
B.+3
C.+5
D. +7
Хром (III)-ын хлоридод Cr3+ ба Cl- ион агуулагдана.
a) Дараах жижиг хэсгүүдийн электрон байгууламжийн томъёог бичнэ үү. [1 оноо]
I. Хлорын атом
II. Хлорын ион
III. Хромын атом
IV. Хромын III ион
b) Хлорын атом ба хлорын ионы радиусыг харьцуулна уу. Яагаад радиус өөрчлөгдөж байна вэ? [1 оноо]
c) Хромын атом, хромын ионы радиусыг жишиж ялгаатай байгаагийн шалтгааныг тайлбарлаарай. [1 оноо]
a) электрон байгууламж тус бүр 0.25 нийт 1 оноо b) хлорын ион электроны тоо ихэссэнээр цөм ба электроны хоорондын харилцан үйлчлэлийн хүч ихсэж анионы радиус нь атомынхаас бага болдог 1 оноо c) Хромын катион элетроны тоо цөөрсөн байх бөгөөд харилцан үйлчлэлийн хүч буурч радиус ихсэнэ 1 оноо
Барилгын ажилд ашиглах шохойн чулууны найрлага дахь кальцийн карбонатын агууламжийг тодорхойлохын тулд түүнийг давсны хүчлээр титрлэдэг. Шохойн чулуунд агуулагдах бусад хольц давсны хүчилтэй урвалд ордоггүй
a) Урвалын болон ионы тэгшитгэлийг бичнэ үү. [2 оноо]
Урвалын тэгшигтгэл
Ионы тэгшитгэл
b) Урвалаас үүсэх нүүрсхүчлийн хийг илүүдэл шохойн усны уусмал дундуур нэвтрүүлэхэд явагдах урвалын тэгшитгэл бичнэ үү. [1 оноо]
c) 1 г шохойн чулууг хүчлээр үйлчлэх үед ялгарсан хийг шохойн усан дундуур нэвтрүүлэв. Энэ үед 0.8 г тунадас үүссэн бол шохойн чулуун дахь кальцийн карбонатын агуулгыг хувиар илэрхийлнэ үү [1 оноо]
a) молекул тэгшитгэл 1 оноо ионы тэгшитгэл 1 оноо b) тэгшитгэл 1 оноо c) 80% 1 оноо
25 мл барийн гидроксид (Ва(ОН)2 )–ын уусмалыг саармагжуулахад давсны хүчлийн 50 мл 0.1 моль/л концентрацитай уусмалаар титрлэв.
a. Холбогдох урвалын тэгшитгэл бичнэ үү. [1 оноо]
b. Титрлэлтийн үед эквивалент цэгийг тодорхойлохын тулд ямар илрүүлэгч ашиглах вэ? Илрүүлэгчийн өнгөний өөрчлөлт ямар байх вэ? [1 оноо]
c. Барийн гидроксидын молийн концентрацийг олно уу. [1 оноо]
а) тэгшитгэл 1 оноо
b) фенолфталейн ягаан өнгөтэй 1 оноо
c) Ba(OH)2 моль 0.0025 моль 0.5 оноо концентраци 0.1 моль/л 0.5 оноо
Хэвийн нөхцөлд байгаа нэг моль ямар ч хий 22.4 л эзэлхүүнтэй байдаг.
a. Дараах хүснэгтэнд байх А, В, С, D тоог олно уу. [1 оноо]
Хий |
Хийн эзэлхүүн, мл |
Хийн тоо хэмжээ, моль |
Хийн масс, г |
CH4 |
112 |
А |
В |
О2 |
С |
D |
8 |
b. Хоёр тариурыг хооронд нь зурагт үзүүлсэний дагуу холбожээ
40 мл хүчилтөрөгч (О2) 40 мл азот (II)-ын оксид (NO)
1- тариуртай хийг 2-р тариурт шилжүүлсний дараа NOx оксид үүсэв.
i. Хийн нийт эзлэхүүн урвалд орсон хүчилтөрөгчийн эзлэхүүнээс хамаарах хамаарлын графикыг ашиглан исэлдэх урвалд орсон хүчилтөрөгчийн эзлэхүүнийг олно уу [1 оноо]
ii Урвалд орсон азотын оксид (NO)-ын эзлэхүүнийг олно уу [1 оноо]
iii Азотын оксид (NO)-ын томъёог тогтооно уу. [1 оноо]
c. Холбогдох урвалын тэгшитгэлийг бичиж тэнцүүлнэ үү [1 оноо]
a) A 0.005, B 0.08, C 5600, D 0.25 тус бүр 0.25 оноо нийт 1 оноо,
b) 20 мл хүчилтөрөгч, 40 мл азотын оксид, NO2 3 оноо
c) тэгшитгэл 1 оноо
Металлыг хүчилтөрөгчийн дотор шатаагаад үүссэн бүтээгдэхүүний массын зөрүүгээр металлыг тодорхойлов.
Туршилтын үед хийсэн хэмжилтүүдийг хүснэгтэнд үзүүлэв.
Хэмжилт |
Масс, г |
Хоосон тигель |
13.44 |
Металлтай тигель |
14.04 |
Металлын оксидтой тигель |
14.44
|
a. Туршилтанд шаардлагатай багаж, бодис урвалж, аюулгүй ажиллагааг бичнэ үү. [1 оноо]
Багаж
Аюулгүй ажиллагаа
b. Урвалд орсон металл ба үүссэн металлын оксидын массыг олно уу. [1 оноо]
mметалл= .............. mметаллын оксид =
c. Өгөгдсөн металл II валенттай ямар металл болохыг тогтооно уу? [1 оноо]
а) багаж төлөвлөлт 0.5 оноо, аюцулгүй ажиллагаа 0.5 оноо,
b) 0.6 г металл, 1 г металлын оксид 1 оноо,
c) 24 г/моль магни 1 оноо
Хар тугалганы оксид (Pb3O4)-ыг нүүрсээр ангижруулах урвал
1.37 г хар тугалганы оксидыг нүүрсээр ангижруулав.
a. Урвал бүрэн явагдахад хамгийн ихдээ хэдэн г хартугалга үүсэх вэ? [1 оноо]
b. Хэрэв урвалын гарц 75% байсан бол үүсэх хартугалганы массыг олно уу? [1 оноо]
c. Энэхүү туршилтыг явуулахын тулд
1-рт тодорхой масстай хартугалганы оксид ба нүүрсийг жигнэн авсан.
2-рт хоёр бодисыг холиод, халаасны дараа үүссэн хольцын массыг хэмжсэн.
3-рт урвалын эхний ба эцсийн хуруу шилний жингийн зөрүүгээр ялгарсан хийн массыг олж урвалаар үүссэн бодисын массыг тооцно. Энэ туршилтанд хэрэглэгдэх багаж хэрэгсэл ба аюулгүй ажиллагааг төлөвлөнө үү. [2 оноо]
Багаж хэрэгсэл
Аюулгүйн ажиллагаа
a) 1.242 г хар тугалга 1 оноо
b) 0.9315 г хар тугалга 1 оноо
c) багаж хэрэгсэл зөв 1 оноо аюулгүй ажиллагаа төлөвлөлт 1 оноо
Түүхий нефтийг боловсруулж олон төрлийн нүүрсустөрөгчдийг гарган авдаг.
a. Түүхий нефтийг боловсруулахад явагддаг физик, химийн хувирлаас нэрлэнэ үү.
Физик хувирал.............................................
Хими хувирал................................................
b. Түүхий нефтээс алкан ба алкены аль алиныг гарган авах боломжтой.
i Алкан яагаад химийн идэвхгүй байдаг вэ?
…………………………………………………….
…………………………………………………….
ii Пропан ба пропены молекул дахь химийн холбооны өнцөг хэд байх вэ?
…………………………………………………….
…………………………………………………….
c. Метан хлортой харилцан үйлчлэх урвалаар хлорт метан үүсэх урвалын механизмыг тайлбарлана уу? Урвалын үе шат болон хувирлуудыг бичнэ үү.
…………………………………………………….
…………………………………………………….
…………………………………………………….
a) нэрлэгээс буцлах температур өөр өөр органик бодис үүсэх нь физик 0.5 оноо крекинг явуулах гэх мэт боловсруулалт хими 0.5 оноо
b) тайлбарыг химийн холбоотой холбон тайлбарласан бол 0.5 оноо холбооны өнцөг зөв бол 0.5 оноо
c) Гурван шатны тэгшитгэл бичсэн бол 1 оноо Шат тус бүрийн тайлбар бичсэн эсвэл шат тус бүрийг нэрлэсэн бол 1 оноо
Үелэх системийн 3-р үеийн элементүүдийн хайлах цэгийг хүснэгтэд үзүүлэв.
Элемент |
Цөмийн цэнэг |
Тэмдэг |
Хайлах цэг, K |
Натри |
11 |
Na |
371 |
Магни |
12 |
Mg |
922 |
Хөнгөн цагаан |
13 |
Al |
933 |
Цахиур |
14 |
Si |
1683 |
Фосфор |
15 |
P |
317 |
Хүхэр |
16 |
S |
392 |
Хлор |
17 |
Cl |
172 |
Аргон |
18 |
Ar |
84 |
a) 3-р үеийн элементүүдийн хайлах температурын өөрчлөлтөөр диаграмм байгуулна уу.
b) Цахиур яагаад өндөр температурт хайлж байна вэ?
c) Аргон яагаад хамгийн бага температурт хайлж байна вэ?
a) график бүх цэг зөв тэмдэглэсэн бол 1 оноо,
b) атомын талст тортой, туйлгүй ковалент холбоогоор холбогдсон том молекулт бүтэцтэй гэх мэт тайлбараас зөвхөн нэгийг бичихэд хангалттай1 оноо
c) аргон гадаад давхраандаа батжилтай хүрээнд орсон химийн жижиг хэсгүүдийн хоорондын харилцан үйлчлэлийн хүч бага гэх мэт хариултаас нэгийг бичсэн бол 1 оноо
3,15 гр шавелийн хүчлийн талст гидрат (H2C2O4∙nH2O)-ыг усанд уусгаж 250 мл уусмал бэлтгэв. Энэ уусмалаас 25 мл таслан авч 0,1 моль/л концентрацитай калийн перманганатын хүхрийн хүчлээр хүчлээр хүчиллэгжүүлсэн уусмалаар титрлэжээ. Энэ үед калийн перманганатын уусмалаас 10 мл зарцуулагдсан.
a) Урвалын тэгшитгэлийг гүйцээж электрон ионы аргаар тэнцүүлнэ үү. [1 оноо]
MnO4- + C2O42- + H+ → ……. + CO2 + H2O
b) Титрлэлтэнд зарцуулсан калийн перманганатын тоо хэмжээг олно уу. [1 оноо]
c) 25 мл шавелийн хүчлийн уусмал дахь хүчлийн тоо хэмжээг олно уу. [1 оноо]
d) 3.15 г хүчлийн талст гидратад агуулагдах хүчлийн массыг олно уу. [1 оноо]
e) Хүчлийн талст гидратын томъёог тогтооно уу. [1 оноо]
a) тэнцүүлсэн бол 1 оноо
b) 0.001 моль 1 оноо
c) 0.0025 моль хүчил 1 оноо
d) 2.25 г 1 оноо
e) 2 молекул устай 1 оноо
Дэлхийн гадаргуу орчмын агаарын дундаж темпратур ихсэхэд хүлэмжийн хий нөлөөлдөг.
a) Анхдагч хүлэмжийн хийг үүсгэгч бодисуудаас 3-ийг бичнэ үү. [1 оноо]
b) Нүүрстөрөгчийн моноксид хэрхэн хүлэмжийн хийн нөлөө үзүүлэх вэ. [1 оноо]
c) Октан (C8H18) автомашины хөдөлгүүр дотор дутуу шатаж нүүрстөрөгчийн моноксид үүсгэх урвалын тэгшитгэл бичнэ үү. [1 оноо]
а) усны уур, нүүрстөрөгчийн диоксид, метан, азот-(I) оксид, озон гэсэн бодисуудаас 3 сонгосон бол 1 оноо,
b) Нүүрстөрөгчийн моноксидын исэлдэх урвалын тэгшитгэл 1 оноо,
c) тэгшитгэл зөв бичиж тэнцүүлсэн бол 1 оноо
Поливинилхлорид (PVC) хуванцарын хаягдлын задралын тухай зөв илэрхийллүүдийг сонгоно уу?
a. PVC хуванцар бактерийн үйлчлэлээр аажим задардаг.
b. PVC хуванцар нарны гэрлээр аажим задардаг.
c. PVC шаталтаар их хэмжээний этилен үүсдэг.
d. PVC шатах үед их хэмжээний HCl хий үүсдэг.
A.a, b, d
B. a, b
C.c, d
D.a, d
Хүнсний илчлэг тооцоолох томъёо нь K = 4a + 4b + 9.1c байдаг. Энд K- илчлэг чанар, a- уургийн масс, b- нүүрс усны масс, c- өөх тосны масс болно.
a) Энэ томъёонд байгаа 4 ба 9 тоо юуг илэрхийлсэн тоонууд вэ?. [1 оноо]
b) Сургуулийн үдийн цайнд сурагчид будаатай махтай шөл 250 г, мантуу 1 ш (50 г)-ийг иджээ.
100 г хүнсэнд агуулагдах шимт бодис:
Хүнсний бүтээгдэхүүн |
Уураг, г |
Нүүрсус, г |
Өөх тос, г |
Будаатай махтай шөл |
19.7 |
7.67 |
6.6 |
Мантуу |
2.53 |
19.9 |
0.74 |
Энэ сурагчийн үдийн хоолонд идсэн хүнсэн дэх уураг .... г, өөх тос .... г, нүүрсус .... г байна. [1 оноо]
c) Хэрэв хүний хоногийн хоолны илчлэг дунджаар 2000 ккал байдаг бол сурагч үдийн хоолоор нийт илчлэгийн хэдэн хувийг авсан бэ? [1 оноо]
а) тус бүр 1 г уураг, нүүрс ус, өөх тосыг задлахад ялгарах энерги 1 оноо
b) уураг 22.23, нүүрс ус 27.47 г, өөх тос 7.34 г 1 оноо
c) 265.994 ккал буюу 13.3 хувь 1 оноо
Na, Mg, Cl, Si, P, S-ийн ямар гурван физик шинж чанарыг илэрхийлсэн байна вэ?
A.Иончлолын энерги, хайлах температур, цахилгаан дамжуулалт
B.Атомын радиус, цахилгаан дамжуулалт, дулаан дамжуулалт
C.Атомын радиус, хайлах температур, иончлолын энерги
D.Цахилгаан дамжуулалт, хайлах температур, иончлолын энерги
Аль нэгдлийн дотор 57.5 % натри агуулагдах вэ?
A.Натрийн карбонат
B.Натрийн хлорид
C.Натрийн гидроксид
D.Натрийн оксид
Азот устөрөгчтэй харилцан үйлчилж аммиак үүсгэдэг.
N2(х) + 3N2(х) ⇄ 2NH3(х)
2 моль азот, 6 моль устөрөгч, 2,4 моль аммиакын хольцыг урвалд оруулжээ. Тэнцвэр тогтох үед хольцод 2,32 моль азот агуулагдаж байв.
a) Тэнцвэрийн тогтмолыг олох илэрхийллийг бичнэ үү. [1 оноо]
b) Тэнцвэрийн тогтмолыг тооцоолно уу. [1 оноо]
c) Бүтээгдэхүүний гарцыг ихэсгэхийн тулд даралтыг хэрхэн өөрчлөх шаардлагатай вэ. [1 оноо]
a) Илэрхийлэл зөв 1 оноо.
b) 0.187 бол 1 оноо.
c) даралт ихэсгэнэ 1 оноо
Олейны хүчлийн томъёог өгчээ.
a) Олейны хүчил ямар бодисын найрлаганд агуулагдах вэ? [1 оноо]
b) Олейны хүчлийн цис ба транс изомерын томъёог бичнэ үү? [1 оноо]
c) Олейны хүчил агуулсан тос ямар төлөвт орших вэ? [1 оноо]
a) өөх тос, 1 оноо.
b) Томъёо зөв бол 0.5*2=1 оноо.
c) Шингэн 1 оноо
Гааны найрлагад агуулагддаг органик нэгдлийн томъёог өгөв.
А. Энэ бодисын найрлагад байгаа нүүрстөрөгчийн атомуудын эрлийзжилтийг тогтоож өгсөн хүснэгтийг бөглөнө үү.
|
sp3 |
sp2 |
Нүүрстөрөгчийн атомын тоо |
|
|
B. Молекул дахь C-C хооронд үүссэн пи ба сигма холбооны тоог тодорхойлно уу.
|
π холбоо |
σ холбоо |
Холбооны тоо |
|
|
C. Өгсөн нэгдлийн найрлага дахь элементүүдийн эзлэх хувийг олно уу.
а) sp3-5, sp2-5, 1 оноо
b) C-C сигма холбоо 10, пи холбоо 2, 1 оноо
c) нүүртөрөгч 80%, устөрөгч 9,3%, хүчилтөрөгч 10.7%, 1 оноо
Хоёр валенттай 4.6 г металл нь 1000C температуртай 2 атм даралттай үед 0.88 л хүчилтөрөгчтэй харилцан үйлчлээд оксид үүсгэдэг.
a) Урвалд орсон хүчилтөрөгчийн тоо хэмжээг олно уу.
b) Металлын молийн массыг олно уу.
c) Энэ металлын оксидыг давсны хүчлээр саармагжуулах урвалын тэгшитгэлийг бичнэ үү.
a) Хүчилтөрөгч 0.0575 моль 1 оноо.
b) Металл 40 г/моль 1 оноо.
c) Урвалын тэгшитгэл 1 оноо.
Берилли, магни, кальци болон стронцийн нитратууд бүгд халаалтаар задардаг. 2 г эдгээр нитратын нэгийг задлахад хэвийн нөхцөлд 683 мл хийн хольц үүссэн.
a) 2-р бүлгийн металлуудын нитратын задралаар хийн хольц үүсдэг бол урвалын тэгшитгэл бичнэ үү. [1 оноо]
a) Металлын нитратын задралаар металлын оксид, азотын оксид, хүчилтөрөгч үүсгэж тэнцүүлсэн бол 1 оноо
A2(хий) + B2(хий) = 2AB(шин) урвалд А бодисын концентрацийг 3 дахин ихэсгэхэд урвалын хурд хэд дахин ихсэх вэ?
A. 3
B. 6
C.8
D.9
Ижил концентрацитай дараах хүчлүүдийн алинд нь цайр удаан уусах вэ?
A.Давсны хүчил
B.Хүхрийн хүчил
C.Иодот устөрөгчийн хүчил
D.Цууны хүчил
Угаалгын хужир бол натрийн карбонатын талст давс Na2CO3*H2O юм. Сурагч энэхүү талст давсны томъёог тодорхойлохын тулд 5.13 г угаалгын хужирыг усанд уусгаж 250 мл уусмал бэлтгэжээ. Энэ уусмалаас 25 мл таслан авч 0.1 моль/л концентрацитай давсны хүчлийн уусмалаар титрлэхэд 35.8 мл хүчил зарцуулагдав. Туршилтын үр дүнд үндэслэн талст давсны томъёог дараах дарааллын дагуу тооцоолно уу.
a) Натрийн карбонат давсны хүчилтэй харилцан үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичнэ үү. [1 оноо]
b) 35.8 мл 0.1 моль/л концентрацитай хүчлийн уусмалын доторх хлорт устөрөгчийн тоо хэмжээг олно уу. [1 оноо]
c) 25 мл, ба 250 мл натрийн карбонатын уусмал доторх давсны молийг олно уу. [1 оноо]
d) Натрийн гидрокарбонатын талст давс дахь усны молекулын тоог тодорхойлно уу. [1 оноо]
а) урвалын тэгшитгэл бичиж тэнцүүлээд 1 оноо
b) HCl моль 0.00358 1 оноо
c) давсны моль 0.00179 моль 1 оноо
d) томъёо нь 10 молекул устай 1 оноо
Натри, хүчилтөрөгч, хүхэр нь үелэх хүснэгтийн нэг үед байрлах бөгөөд натрийн оксид (Na2O) нь ионы холбоотой, хүхрийн диоксид (SO2) нь ковалент холбоотой.
a) Оксид тус бүрийн устай харилцан үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичиж тэнцүүлнэ үү. [1 оноо]
Na2O
SO2
b) Үүссэн усан уусмалуудыг холих үед явагдах урвалын тэгшитгэлийг бичнэ үү. [1 оноо]
c) Натрийн гидроксидын 200 мл 0.5 моль/л концентрацитай уусмал дундуур хэвийн нөхцөлд 0.56 л хүхрийн диоксидыг нэвтрүүлсэн бол үүссэн давсны тоо хэмжээг олно уу. [1 оноо]
а. Тэгшитгэл тус бүр 0.5 оноо нийт 1 оноо
b.тэгшитгэл 1 оноо
c)зөв хариу 1 оноо 0.025 моль Na2SO3
Үеийн дагуу элементүүдийн атомын радиус хэрхэн өөрчлөгдөхийг хүснэгтэд үзүүлэв.
Элемент |
Na |
Mg |
Al |
Si |
P |
S |
Cl |
Атомын радиус, нм |
0.186 |
0.160 |
0.143 |
0.117 |
0.110 |
0.104 |
0.099 |
a) Яагаад атомын радиус багасаж байна вэ?. [1 оноо]
b) Дараах ионы радиусын өөрчлөгдөх хандлагыг графикаар илэрхийлнэ үү. [1 оноо]
Ион |
Na+ |
Mg2+ |
Al3+ |
P3- |
S2- |
Cl- |
c) Ионы радиусын хандлагын шалтгааныг тайлбарлана уу. [1 оноо]
радиус өөрчлөгдөх шалтгаан нь цөмийн цэнэг ихсэж байгаа боловч электроны давхрааны тоонд өөрчлөлт ороогүй учир цөмийн электроныг татах хүч ихсэж байгаатай холбон тайлбарласан бол 1 оноо.
Ионы радиус электроны нийт тоогоор тэнцүү ионуудад цөмийн цэнэг ихтэй нь бага радиустай байдаг. Харин электроны нийт тоо ихсэхэд радиус их байдгийг зөв дүрсэлсэн бол 1 оноо.
Ионы радиус өөрчлөгдөж байгаа шалтгааныг зөв бичсэн бол 1 оноо
Аммиак хийн төлөвт байгаа хлортой дараах харилцан үйлчлэлд ордог.
8NH3 + 3Cl2 → N2 +6NH4Cl
Дараах нотолгооны аль нь үнэн бэ?
A.Бүх азот исэлдсэн
B. Хлор ангижирсан
C.Аммоны хлоридын уусмалын орчин рН>7 байдаг
D.Энэ урвал эргэх урвал юм
Калийн перманганатын хүчиллэгжүүлсэн халуун уусмалыг өнгөгүй болгодог боловч бромын усны өнгийг арилгадаггүй бодис аль нь вэ?
A.Бутан
B.Этанол
C. Этен
D.Этаны хүчил
Бензойн (C6H5COОHl)-ы хүчилтэй харилцан үйлчлээд давс, нүүрсхүчлийн хий, ус үүсгэх бодисыг олно уу?
A. Натрийн гидрокарбонат
B. Нүүрсний хүчил
C. Цууны хүчил
D. Бензойны хүчлийн натрийн давс
Дараах хийнүүдийн алийг хүчилтөрөгч дутагдалтай үед шатаахад хоргүй хий үүсгэх вэ?
A.Метан
B.Устөрөгч
C.Хүхэр
D.Пропен
Электролизын үед анод дээр үүсэх хлорыг шүлтийн халуун уусмал дундуур нэвтрүүлэв.
a) Энэ үед хлор – 1 ба +5 исэлдэхүйн хэмтэй 2 нэгдэл үүсгэдэг бол урвалаар үүсэх бүтээгдэхүүнийг тодорхойлж урвалын тэгшитгэлийг гүйцээж бичнэ үү?
Тэгшитгэлээ гүйцээж бичсэн бол 0.5 оноо
тэнцүүлэлт 0.5 оноо