Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 688

Барилгын материалд өргөнөөр хэрэглэдэг болсон шохойг Са(OH)2 -г гарган авахдаа шохойн чулууг CaCO3-г түүхий эдээр авдаг.

Шохой шатаах зууханд 10000С-д  шохойн чулууны задрах урвал явагдана.

Урвал 1.        CaCO3(хат) → CaO(хат)+ CO2(х)

Ус нь кальцийн оксидтой харилцан үйлчилнэ.

Урвал 2.        CaO(хат) + H2O(ш) → Ca(OH)2(хат)

Эдгээр урвалын энтальпийн өөрчлөлт ямар байх вэ?

  • A.1-р урвал эндотерм, 2-р урвал эндотерм

  • B. 1-р урвал эндотерм, 2-р урвал экзотерм 

  • C.1-р урвал экзотерм, 2-р урвал эндотерм 

  • D.1-р урвал экзотерм, 2-р урвал экзотерм

Оноо: 1 №: 687

Аль хий нь автомашины хөдөлгүүрийн яндангийн утаанд бусдаасаа их хэмжээтэй агуулагдах вэ?

  • A.Нүүрстөрөгчийн диоксид    

  • B.Нүүрстөрөгчийн моноксид    

  • C.Азот 

  • D.Усны уур

Оноо: 1 №: 686

А нэгдэл нь дараах шинж чанартай. Үүнд

• Тасалгааны температур, атмосферын даралтанд шингэн төлөвтэй

• Устай холилдохгүй

• PCl5-тай цагаан өнгийн уур үүсгэдэггүй

Энэ ямар бодис вэ?

  • A. Этан

  • B.Этаны хүчил

  • C.Этилийн спирт

  • D.Этил этаноат

Оноо: 1 №: 685

x,y,z элементийн физик шинж чанар хүснэгтэд үзүүлэв.

Элемент

tхай ⁰C

tбуц ⁰C

Нягт, г/см3

X

-7

59

3.12

Y

98

883

0.9

Z

649

1107

1.7

X, Y, Z элементийг тогтооно уу.

           

           

                 

        

  • A. X = Br2                   Y = Al                         Z = Si

  • B. X = Br2                   Y = Na                        Z = Mg

  • C. X = I2                      Y = Mg                       Z = Na     

  • D. X = I2                      Y = Si                         Z = K

Оноо: 1 №: 684

Хар тугалган (IV)-ны хлорид, бромид ионыг бром болтол исэлдүүлэг ба Pb4+ ион ангижран Pb2+ ион үүсгэнэ. 6.98г хар тугалга (IV) хлорид дээр натрийн бромидыг илүүдэл хэмжээтэйгээр нэмэх үед ялгарсан бромын масс.

 

  • A. 0.799 г   

  • B.1.598 г

  • C.3.196 г 

  • D.6.392 г

Оноо: 2 №: 683
Багц даалгавар

Хлорт нитрозил NOCl дараах тэгшитгэлийн дагуу задарч азотын моноксид NO үүсгэдэг

230⁰С ба 465⁰С д тэнцвэр тогтсон саванд өөр өөр тоо хэмжээ бүхий гурван хий агуулагдаж байв. Температур тус бүр дэх хийн концентрацийг хүснэгтэд үзүүлэв.

 

 Концентраци,  (моль/л)

Температур, 0C

NOCl

NO

Cl2

230

2.33 ∙ 10-3

1.46 ∙ 10-3

1.15 ∙ 10-2

465

3.68 ∙ 10-4

7.63 ∙ 10-3

2.14 ∙ 10-4

a) Тэнцвэрийн тогтмолыг тооцоолох илэрхийллийг бичнэ үү.

   Тэнцвэрийн тогтмолын нэгжийн гаргалгааг хийнэ үү?

  • a) Зөв тооцоолсон бол 1оноо

    Нэгжийг тодорхойлсон бол 1оноо

    Гаргалгаа хийлгүй нэгжийг шууд тависан бол оноо өгөхгүй

Оноо: 2 №: 682
Багц даалгавар

Дараах бодисуудын бүтцэд үндэслэн дараах даалгаварыг гүйцэтгэнэ үү.

a) Эдгээр молекулын туйлшрал ихсэх дарааллаар байрлуулна уу. Үндэслэлээ тайлбарлана уу.

  • a) Эфир, спирт, ус  /1оноо/   Молекулын бүтэц, химийн холбоонд үндэслэн зөв тайлбарласан бол  /1 оноо/

Оноо: 1 №: 681
Багц даалгавар

a) Фенол, этанол, усыг хүчиллэг шинж ихсэх дарааллаар байрлуулна уу.

  • Цууны альдегид- этанол - фенол  1оноо

Оноо: 1 №: 680
Багц даалгавар

Нэгэн карбон хүчлийн томъёог тодорхойлохын тулд натрийн гидроксидоор фенолфталейн ашиглан титрлэжээ.

a) Хүчлийг титрлэхэд шаардлагатай багажуудаас 5-ыг нэрлэнэ үү.

  • багаж нэрлээд 1 оноо

Оноо: 1 №: 679

1 ба 2 дугаартай хуруу шилэнд үл мэдэгдэх давсны уусмал агуулагдаж байв. Эдгээр давснууд ижил анион агуулдаг болох нь мэдэгдэж байсан бөгөөд давсан дахь ионуудыг танихын тулд дараах туршилтыг явуулж үр дүнг хүснэгтэд үзүүлэв.

Туршилт

1-р хуруу шил

2-р хуруу шил

Дөлний өнгийг турших

Дөлний өнгийг ягаан болгодог

Дөлний өнгийг шар болгодог

Давсны хүчлийн шингэрүүлсэн уусмал нэмэх

Өнгөгүй хий ялгарсан

Өнгөгүй хий ялгарсан

Ялгарсан хийг шохойн усан дундуур нэвтрүүлэхэд цагаан тунадас үүсдэг

Ялгарсан хийг калийн перманганатын хүчиллэг уусмал дундуур нэвтрүүлэхэд уусмалыг өнгөгүй болгодог

Нэмэлт туршилт

 

Давсны уусмал дээр барийн хлоридын уусмал нэмэх үед цагаан өнгийн тунадас үүсдэг бөгөөд энэхүү тунадас илүүдэл хүчилдээ уусдаг

Туршилтын үр дүнгээс үндэслэн 1 ба 2 р хуруу шилэнд ямар бодисууд агуулагдаж байсныг тодорхойлно уу

 

 

  • A.CaCO3, Na2SO4  

  • B.K2CO3, Na2SO4  

  • C.K2CO3, Na2SO3  

  • D.Li2CO3, Na2SO4

Оноо: 1 №: 678

Уусмалд нитрат ион байгааг яаж таних вэ?

  • A.Нитратыг хөнгөнцагаанаар ангижруулан азотын диоксид болон аммиак үүсгэнэ

  • B.Нитратыг калийн перманганатаар исэлдүүлэн өнгөний өөрчлөлтөөр

  • C.Илрүүлэгчээр

  • D. Нитрат бүгд усанд сайн уусдаг тул уусгана

Оноо: 1 №: 677

Аль эгнээнд Cr3+, CrO42-, Cr2O72- ионы өнгүүдийг зөв бичсэн байна вэ?

 

 

 

 

  • A.Ногоон, улаан, улбар шар

  • B.Улаан, шар, улбар шар

  • C.Ногоон, шар, улбар шар

  • D.Улбар шар, Ногоон, Шар

Оноо: 1 №: 676

Бага хэмжээний аммиакийг танихад аль арга нь тохиромжтой вэ?

          

 

 

 

  •   А.  Өнгөөр    

  •   B. Лакмусын улаан цаасыг хөх болгодог

  •   С. Лакмусын хөх цаасыг улаан болгодог  

  •   D. Агаараас хөнгөн хий

Оноо: 2 №: 675
Багц даалгавар

Сурагч зэсийн сульфатын уусмалын электролизыг явуулжээ.

a) Электролиз явуулах багажинд катод, анод, зэсийн сульфатын 1моль/л концентрацитай уусмал, амперметр гүйдэл үүсгэгчийг хэрхэн байрлуулахыг зургаар илэрхийлнэ үү.
 

  •  Эерэг сөрөг туйл тэмдэглэж катод, анодыг бичиж тэмдэглэсэн бол 0.5 оноо

    уусмалыг заасан бол 0.5 оноо.

    А тэмдэглэгээг зөв хийсэн бол 0.5 оноо

    Гүйдэл үүсгэгч зурсан бол 0.5 оноо

Оноо: 2 №: 674
Багц даалгавар

Устөрөгчийн фторид усанд уусаж сул хүчил үүсгэдэг. Энэ хүчлийн диссоциацийн тогтмол K=5.6 ∙10-4моль/л

a) 0.05 моль/л HF ийн уусмал pH тооцоолно уу.
 

  • a) H+=5.29 * 10^-3 (1оноо)

    pH = -log[H+]=2.3 (1оноо)

Оноо: 1 №: 1064
Багцын даалгавар

b) Хий байдалтай аммиак ба фторт устөрөгч хоорондоо харилцан үйлчлээд аммонийн фторидын талст үүсгэдэг.

Урвалын төрлийг тодорхойлно уу.

  • Зөв хариулт  /1 оноо/

Оноо: 1 №: 672

Аль эфирийн натрийн шүлтийн уусмалтай гидролизод орох үедээ натрийн ацетат (натрийн этаноат) үүсгэх вэ?

 

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1 №: 671

Алканаас хэд хэдэн шаталсан урвалын дунд карбон хүчил үүсдэг.

1,3-р шатанд ямар процесс явагдсан бэ?

  • A. 1 конденсаци, 3 шатах

  • B. 1 крекит, 3 дегидратаци

  • C. 1 крекинг 3 исэлдэх

  • D. 1 дегидрогенжих, 3 шатах

Оноо: 2 №: 669

X, Y, Z нь гурван өөр галоген. Хүснэгтэд X2,Y2,Z2 ийн усан уусмал дээр X-,Y-,Z- агуулсан уусмал нэмэх үед явагдсан урвалыг өгөв. X-, Y-, Z- ионуудыг ангижруулагч шинж буурах дарааллаар байрлуулна уу.

 

X- (уус)

Y-(уус)

Z-(уус)

X2 (уус)

Урвалд ороогүй

Урвалд ороогүй

Урвалд ороогүй

Y2 (уус)

X2 үүссэн

Урвалд ороогүй

Z2 үүссэн

Z2 (уус)

X2 үүссэн

Урвалд ороогүй

Урвалд ороогүй

X-, Y-, Z- ионуудыг ангижруулагч шинж буурах дарааллаар байрлуулна уу.

 

Хүчтэй ангижруулагч → Сул ангижруулагч

A

X-

Y-

Z-

B

X-

Z-

Y-

C

Y-

Z-

X-

D

Z-

X-

Y-

 

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 1 №: 668

Азотын моноксид нь бензинээр явдаг авто машины яндангаас үүсдэг анхдагч бохирдуулагч хий юм. Аль урвалаар азотын моноксидыг каталитик хувиргалтад оруулж байна вэ?

  • A. NO + CO = NO2 + C

  • B. NO + CO2 → NO2 + CO

  • C. 2NO + 2CO → N2 + CO2

  • D. 2NO + CO2 → 2NO2 + C

Оноо: 1 №: 667

Магнийн усны уураар үйлчлэх үед Х бодис үүсээд устөрөгч ялгардаг.  Х бодисын шинж аль нь вэ?

  • A. Энэ бодисын Mr=58

  • B. Усанд сайн уусдаг

  • C. Амфротер шинжтэй

  • D. Молийн масс нь 40 г/моль

Оноо: 1 №: 661
Багц даалгавар

Транс-4-гидрокси-2-ноненал нь тамхины найрлаганд байх бөгөөд уушигны хорт хавдар үүсэх шалтгааны нэг болдог.

CH3(CH2)4CH(OH)CH=CHCHO

Транс-4-гидрокси-2-ноненал

a. Энэ бодисын хураангуй томъёог бичнэ үү.

  •  C9H16O2 1 оноо

Оноо: 1 №: 660
Багц даалгавар

Кинетик онолоор хийн шинжийг тайлбарладаг.

            a. Кинетик онол ёсоор идеал хий гэж юу вэ? 2 шинжийг бичнэ үү.

                        i.

                        ii.

  • i. Молекул хоорондын харилцан үйлчлэл байхгүй 0.5 оноо
    ii. Хийн молекулын эзэлхүүнийг үл тооцдог
    0.5 оноо

Оноо: 1 №: 659

Y бодис нь дараах шинж чанартай

                        - Тасалгааны температур, атмосфер даралтад шингэн

                        - Усанд уусахгүй    

                        - Калийн перманганатын хүчиллэг уусмалын өнгийг өөрчлөхгүй

  • A.Этан

  • B.Этаны хүчил

  • C.Этанол         

  • D. Этилэтаноат

Оноо: 1 №: 658

2-метилбутадиен-1,3 (CH2=C(CH3)-CH=CH2)-ийг нийлэг мяндас үйлдвэрлэхэд мономер болгон ашигладаг. Концентрацитай хүхрийн хүчлээр 170°С температурт аль бодисыг үйлчлэх үед энэхүү мономер үүсэхгүй вэ?

  • A. (CH3 )2 C(OH)CH(OH)CH3

  • B. HOCH2 CH(CH3)CH2CH2 OH

  • C. HOCH2 CH(CH3 ) CH(OH)CH3

  • D. HOCH2 C(CH3)(OH)CH2 CH3
     

Оноо: 1 №: 657

CH3CH2OH спирт CH3CH2CH2COOH карбон хүчилтэй харилцан үйлчлээд ямар энергийг үүсгэх вэ?

  • A. Этил пропаноат

  • B. Этил бутаноат

  • C. Пропил этаноат

  • D. Бутил этаноат
     

Оноо: 0 №: 656

Этиленгликоль (HOCH2CH2OH)-ийг хөлдөхөөс хамгаалагч шингэн болгон техникт ашигладаг. Этиленгликоль исэлдэж хэд хэдэн бүтээгдэхүүн үүсгэх боломжтой. Эдгээр бүтээгдэхүүний нэг нь натритай урвалд ордоггүй. Ямар найрлагатай бүтээгдэхүүн байх вэ?

  • A. C2H2O2

  • B. C2H2O3

  • C. C2H2O5

  • D. C2H4O2
     

Оноо: 1 №: 655

Аль урвалаар пропен үүсэхгүй вэ?

  • A. Пропанол 1 дээр концентрацитай хүхрийн хүчил илүүдлээр нэмэх

  • B. 2 бромпропанлуу натрийн гидроксидын халуун усан уусмал нэмэх

  • C. 1 бромпропанлуу натрийн гидроксидын спиртэн уусмал нэмэх

  • D. Пропанол 2 ийн уурыг хөнгөнцагааны оксидтой халаах
     

Оноо: 1 №: 654

Бромэтан нь натрийн гидроксидын шүлтлэг уусмалтай гидролизод орох урвал ямар механизмаар явагдах вэ?

 

  • A. Хоёрдугаар эрэмбийн нуклеофил халагдах урвал

  • B. Нэгдүгээр эрэмбийн нуклеофил халагдах урвал

  • C. Хоёр дугаар эрэмбийн электрофил халагдах урвал

  • D. Нэгдүгээр эрэмбийн урвал
     

Оноо: 1 №: 653

Хлорэтений полимержилтээр  поливинил хлорид (PVC) үүсдэг. PVC полимер дахь С-С холбоог хлорэтений молекул дахь C=C холбоотой харьцуулна уу.

  • A. Урт ба хүчтэй

  • B. Урт ба сул

  • C. Богино ба хүчтэй

  • D. Богино ба сул
    1

Оноо: 1 №: 652

Трихлорцууны хүчил (CCl3COOH)-ийг гоо сайхны хагалгаа, арьсны эмчилгээнд ашигладаг. Энэ бодисыг цууны хүчлийг хлороор үйлчлэн гаргаж авдаг. Урвал ямар механизмаар явагдах вэ?

  • A. Электрофил, нэгдэх

  • B. Электрофил, халагдах

  • C. Чөлөөт радикал, нэгдэх

  • D. Чөлөөт радикал, хасагдах
     

Оноо: 1 №: 651

Нуклеофиль ямар онцлогтой вэ?

  • A. Үргэлж давхар холбоо руу довтолдог

  • B. Чөлөөт хос электронтой

  • C. Дан атом

  • D. Сөрөг цэнэгтэй

Оноо: 1 №: 650

Чихрийн шижин өвчний эмчилгээнд хэрэглэгддэг “Гамма-линолены хүчил” нь “Oenothera biennis” ургамлын үрэнд агуулагддаг.

                                    Гамма линолены хүчил

            Гамма линолейны хүчил хэдэн цис-транс изометртэй вэ?

  • A.3

  • B.6

  • C.8

  • D. 12

Оноо: 1 №: 648

Аммонийн нэгдлүүд агуулсан газруудад агаарын бохирдол их байдаг. Энэ нь дараах урвал явагдсантай холбоотой.

Дараах илэрхийллийн аль нь энэ урвалд тохирохгүй вэ?

  • A.Хүчил суурийн саармагжих

  • B.Донор акцепторын холбоо үүсэх

  • C.Ионы холбоо үүсэх

  • D. Исэлдэн, ангижрах

Оноо: 1 №: 646

Голын усанд Ca2+, Mg2+, CO32-, HCO3-, Cl- ба NO3- ион агуулагдана. Ундны усанд кальцийн гидроксид нэмэх үед ямар тунадас үүсэх вэ?

  • A. . CaCl2              

  • B.CaCO3          

  • C.Ca(NO3)2

  • D. Mg(NO3)2

Оноо: 1 №: 645

Графикт өгөгдсөн температуртай үеийн хийн молекулын тоо ба энергийн хамаарлыг үзүүлжээ. Тодорхой хэмжээний энерги бүхий молекулууд мөргөлдсөнөөр химийн урвал явагддаг.

Eид-хийн хоорондох катализа-тортай болон катализаторгүй үеийн идэвхжлийн энерги.

            Зурагт тохирох зөв илэрхийллийг сонгоно уу.


  • A.Eид1 катализатортай урвал, идэвхтэй мөргөлдөлт цөөн

       Eид2 катализаторгүй урвал, идэвхтэй мөргөлдөлт их

  • B.Eид1 катализаторгүй урвал, идэвхтэй мөргөлдөлт цөөн

       Eид2 катализатортай урвал, идэвхтэй мөргөлдөлт их

  • C.Eид1 катализатортай урвал, идэвхтэй мөргөлдөлт их

        Eид2 катализаторгүй урвал, идэвхтэй мөргөлдөлт цөөн

  • D.Eид1 катализаторгүй урвал, идэвхтэй мөргөлдөлт их

        Eид2 катализатортай урвал, идэвхтэй мөргөлдөлт цөөн

Оноо: 1 №: 644

Зэсийн хүдрээс зэсийг электролизоор гарган авдаг. Хольцтой зэс нь бага хэмжээний алт, мөнгө агуулсан байдаг. Электролизын үед эдгээр металл нь анодын орчимд шаар үүсгэн тунадаг. Мөнгө яагаад шаар үүсгэсэн бэ?

  • A.Мөнгөний ангижрах потенциал зэсээс их

  • B.Мөнгө нь катод дээр ялгарах зэсээс их нягттай

  • C.Мөнгө нь электролиттэй харилцан үйлчлээд усанд уусдаггүй мөнгөний хлоридын давс үүсгэнэ

  • D.Мөнгө электролиттэй харилцан үйлчлээд усанд уусдаггүй сульфатын давс үүсгэнэ.

Оноо: 1 №: 643

Устөрөгчийн хэт исэл нь ус ба хүчилтөрөгч үүсгэн аажмаар задардаг.

Үүсэхийн стандарт энтальпийн өөрчлөлтийн утгыг ашиглан урвалын стандарт энтальпийн өөрчлөлтийг олно уу.

  • A.+98 кЖ/моль

  • B.-98 кЖ/моль

  • C.-196 кЖ/моль

  • D. -947.2 кЖ/моль

Оноо: 1 №: 642

Иодын талстыг зөөлөн халаахад ягаан уур үүсдэг.   Өгсөн мэдээлэлд тохирох зөв хариултыг сонгоно уу.  

Задарсан холбоо ба харилцан үйлчлэлийн хүчний төрөл ,   Ягаан өнгөтэй бодисын томьёо

  • A.  Ковалент холбоо. (I-I)                                                     I

  • B.Ковалент холбоо. (I-I)                                                      I2          

  • C.Туйлгүй молекул хоорондын хүч                                  I2

  • D. Туйлгүй болон - Туйлтай молекул хоорондын хүч    I2

Оноо: 1 №: 641

Аль урвалаар үүссэн нүүрстөрөгч агуулсан бүтээгдэхүүн нь органик урвалжаасаа бага холбооны өнцөгтэй байна вэ?

  • A.Бром этан натрийн гидроксидын спиртийн уусмалтай харилцан үйлчлэх

  • B.. Метан агаарт шатах

  • C.Метан илүүдэл хлортой хэт ягаан туяаны үйлчлэлээр халах урвалд орох

  • D Этений полимержих

Оноо: 1 №: 640

Метаны буцлах температур неоныхоос их байдгийн шалтгааныг зөв тайлбарласан хариуг сонгоно уу.

  • A.Метаны молекул неоны атомаас их масстай

  • B.Метаны молекулууд устөрөгчийн холбоогоор холбогддог харин неоны атомууд устөрөгчийн холбоогоор холбогдохгүй

  • C.Метаны молекул хоорондын харилцан үйлчлэлийн хүч неоныхоос их

  • D. Метаны молекул туйлтай, харин неон туйлгүй

Нийт: 19,976