Зурагт бодисын төлвийн зарим шилжилтийг харуулжээ.
A, Б, В, Г гэсэн бодисын төлвийн шилжилтийг зөв тодорхойлсон хариултыг сонгоно уу.
A.
B.
C.
D.
Дараах зураг дахь W, X, Y, Z гэсэн бодисын төлвийн шилжилтийг нэрлэнэ үү.
A.
B.
C.
D.
Химийн лабораторид хэрэглэгддэг хэрэгслийн зураг ба зориулалтыг харгалзуулсан хариуг сонгоно уу.
A. 1X,2Y,3Z
B. 1X,2Z,3Y
C. 1Z,2Y,3X
D. 1Z,2X,3Y
Усны 3 өөр төлөв дэх жижиг хэсгүүдийн эмх цэгцийг зургаар харуулжээ.
В диаграммаар бодисын ямар төлвийг илэрхийлж байна вэ?
A. хатуу
B. шингэн
C. хий
D. давс
Хэмжээст цилиндрт хэмжилт хийсэн зургийг сайтар ажиглаад шингэний эзлэхүүнийг зөв илэрхийлсэн утгыг сонгоно уу.
A. 20 см3
B. 22 см3
C. 25 см3
D. 30 см3
Сурагч 25 см3 давсны хүчлийн дээжүүд бэлтгэв. Дээжүүд дээрээ янз бүрийн эзлэхүүнтэй натрийн гидроксидын уусмал нэмэхээр болов. Туршилт тус бүрийн температурын өөрчлөлтийг ажиглахаар төлөвлөжээ. Туршилтанд хэрэглэгдэхгүй багажыг сонгоно уу.
A.
B.
C.
D.
Сурагч бодисын массыг дараах 3 алхамаар хэмжив.
Үүнд: Эхлээд электрон жинг тэглэв. Жин дээр шилэн аяга тавиад жинлэв. Дараа нь бодисоо жинлэв.
Сурагчийн хийсэн массыг хэмжих техник үйлдлийг сонгоно уу.
A. Шингэн бодисын массын зөрүүгээр хэмжсэн.
B. Шингэн бодисын массыг шууд хэмжсэн.
C. Хатуу бодисын массын зөрүүгээр хэмжсэн.
D. Хатуу бодисын массыг шууд хэмжсэн.
Химийн лабораторид шингэн бодисын эзлэхүүнийг нарийн хэмжих зориулалтаар ашигладаг шил савын нэрийг сонгоно уу.
A. Шилэн аяга
B. Шувтан колбо
C. Хэмжээст цилиндр
D. Хуруу шил
Химийн туршилтад хэрэглэгддэг дараах шил сав, тэдгээрийн зориулалтууд өгөгджээ.
a. Бодисыг холих, халаах
b. Бодисыг шүүх, юүлэх
c. Шингэний эзлэхүүнийг хэмжих
d. Шингэний эзлэхүүнийг илүү нарийн хэмжих
Шил сав тус бүрийг зориулалттай нь зөв харгалзуулна уу.
A. 1b, 2c, 3d, 4a
B. 1a, 2c, 3d, 4b
C. 1b, 2d, 3c, 4a
D. 1a, 2d, 3c, 4b
Хүснэгтэд химийн туршилтын шил сав өгсөн байна.
Шил сав тус бүрийг зөв нэрлэсэн эгнээг сонгоно уу.
A. A
B. B
C. C
D. D
Багш танд 50 см3 уусмалын массыг хэмжих даалгавар өгчээ. Массыг шууд хэмжих техникийг сонгоно уу.
A. Жинг тэглээд цагийн шилээ тавиад тэглэнэ. Дараа нь 50 см3 уусмалаа хийгээд жинлэнэ.
B. Жинг тэглээд шилэн аягаа тавиад тэглэнэ. Дараа нь 50 см3 уусмалаа хийгээд жинлэнэ.
C. Жинг тэглээд цагийн шилээ тавиад жинлэнэ. Дараа нь 50 см3 уусмалаа хийгээд жинлэнэ.
D. Жинг тэглээд шилэн аягаа тавиад жинлэнэ. Дараа нь 50 см3 уусмалаа хийгээд жинлэнэ.
Диффузийн онцлог шинжийн тухай дараах мэдээллүүдээс зөвийг нь сонгоно уу.
A. Диффузээр жижиг хэсгүүд их концентрацтай мужаас бага концентрацтай муж руу аяндаа шилждэг.
B. Диффузийн дүнд шингэний хэсгүүд дэх уусмалын концентраци ялгаатай болно.
C. Хатуу, шингэн, хийн гэсэн бүх төлөвт диффуз адил хурдтай явагдана.
D. Шингэн дэх диффуз нь хий дэх диффузээс хурдан явагдана.
Диффузийн хурдад нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх дараах мэдээллүүдээс зөвийг нь сонгоно уу.
A. Температур ихсэхийн хэрээр жижиг хэсгийн кинетик энерги нэмэгдэх учраас диффузийн хурд нэмэгддэг.
B. Диффузийн хурд жижиг хэсгийн хэмжээнээс шууд хамааралтай.
C. Хатуу бодис бүхэл том байх тусам уусгагчтай шүргэлцэх гадаргуу их учраас диффузийн хурд их байна.
D. Шингэнд диффуз бага концентрацтайгаас их концентрацтай руу тархаж явагдана.
Диффузийн хурдад нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх дараах мэдээллүүдээс зөвийг нь сонгоно уу.
A. Жижиг хэсгийн масс багасахад түүний хөдөлгөөний хурд буурах тул диффузийн хурд буурдаг.
B. Диффузийн хурд жижиг хэсгийн хэмжээнээс урвуу хамааралтай.
C. Жижиг хэсгийн хэмжээ томрохын хэрээр уусгагч дотор түүний хөдөлгөөний хурд ихсэх учраас диффузийн хурд нэмэгддэг.
D. Температур ихсэхийн хэрээр жижиг хэсгийн кинетик энерги буурах учраас диффузийн хурд нэмэгддэг.
Дараах өгөгдлүүдээс аль нь диффузийн жишээ биш вэ?
A. Сүүг алчуурт шингээх
B. Утаа агаарт тархах
C. Цай хандлах
D. Хүж уугих
Диффузын жишээ аль нь вэ?
A. Асгарсан сүүг гал тогооны алчуурт шингээж авах
B. Дулаан өрөөнд зайрмаг хайлах
C. Салхи үлээхэд цэцгийн тоос унах
D. Тасалгаанд хоолны үнэр тархах
Хоёр буюу түүнээс дээш бодисын жижиг хэсгүүдийн эмх замбараагүй хөдөлгөөний дүнд хоорондоо холилдон тархах үзэгдлийг . . . . . гэнэ.
Өгүүлбэрийг гүйцээх түлхүүр үгийг сонгоно уу.
A. Химийн урвал
B. Диффуз
C. Броуны хөдөлгөөн
D. Талсжих
Бодисыг бүрдүүлж буй молекулуудын мөргөлдөлтөөр үүссэн эмх замбараагүй хөдөлгөөнийг . . . . . . . гэнэ.
Өгүүлбэрийг гүйцээх түлхүүр үгийг сонгоно уу.
A. Химийн урвал
B. Диффуз
C. Броуны хөдөлгөөн
D. Уусах
Цас, бороо орох нь энергийн ямар өөрчлөлт болох вэ?
A. Уурших
B. Эндотерм
C. Экзотерм
D. Хайлах
Үүл үүсгэж буй усан дуслууд томорсоор жингээ даахгүй газарт буухыг бороо гэж нэрлэдэг. Явагдаж буй үзэгдэлд бодисын төлвийн ямар шилжилт явагдсан бэ?
A. Хайлах
B. Конденсаци
C. Хуурай нэрэгдэх
D. Уурших
Хийн температур тогтмол үед хийн эзэлхүүнийг . . . . . . . . . . . . . . . савны хананы нэгж талбайг мөргөж буй жижиг хэсгийн тоо олон болох тул сав доторх хийн даралт . . . . . . .
Мэдээллийг гүйцээх хоёр үгийг зөв илэрхийлсэн хариултыг сонгоно уу.
A. ихэсгэхэд, ихэсдэг
B. ихэсгэхэд, багасдаг
C. багасгахад, багасдаг
D. багасгахад, ихэсдэг
Бодис хатуу төлвөөс шингэн төлөв рүү шилжихдээ тодорхой хэмжээний энергийг шингээж буй тул . . .C . . . нь . . . . . .H . . . процесс, харин шингэн төлвөөс хатуу төлөвт шилжихдээ өөрөөсөө тодорхой хэмжээний энергийг орчинд алдах тул . . . E. . . нь . . . . . M. . . . процесс юм.
С, Н, Е, М гэсэн үсгүүдэд харгалзах түлхүүр үгийг зөв харгалзуулсан хариултыг сонгоно уу.
A.
B.
C.
D.
Үзэгдлүүдээс хуурай нэрэгдэх үзэгдлийн жишээг сонгоно уу.
A. Хүйтэн савны гадаргууд усан дуслууд үүсэх
B. Бороо орох
C. Концертын үед хуурай мөс ашиглан утаа гаргах
D. Шүүдэр буух
Кино, концертын үед утаа гаргахад ашигладаг хуурай мөс нь хатуу төлөвт байгаа нүүрсхүчлийн хий юм. Энэ нь тасалгаанд шингэн төлөвт шилжилгүйгээр шууд хийн төлөвт шилждэг бодис юм. Энэ төлвийн шилжилтийн нэрийг сонгоно уу.
A. Конденсаци
B. Хайлах
C. Уурших
D. Сублимаци
Бодисыг бүрдүүлж буй жижиг хэсгүүд нь хоорондоо ойрхон байрлаж, шилжин хөдөлдөг зай багатай тул шахагдахгүй.
Энэ мэдээлэлд тохирох бодисын төлвийг сонгоно уу.
A. Хатуу
B. Шингэн
C. Хий
D. Холимог
Бодисыг бүрдүүлж буй жижиг хэсгүүдийн хооронд хүчтэй таталцах хүч үйлчилдэг учраас жижиг хэсгүүд орон зайд ойр ойрхон, тодорхой эмх цэгцтэй байрлана.
Энэ мэдээлэлд тохирох бодисын төлвийг сонгоно уу.
A. Хатуу
B. Шингэн
C. Хий
D. Аморф
Ёс суртахууны ухамсрын зөв ангилал аль нь вэ?
A. Хүний ба бие хүний
B. Хүний ба байгалийн
C. Хүний ба нийгмийн
D. Хүний ба экологийн
Ёс суртахууныг өөриймшүүлсний үр дүнд хүмүүс өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа хянах, удирдах нь нийгмийн ёс суртахууны үүргийн аль төрөлд хамаарах вэ?
A. Зохицуулах үүрэг
B. Төлөвшүүлэх үүрэг
C. Танин мэдэхүйн үүрэг
D. Үнэлэмж баримжааллын үүрэг
Хүмүүс биеэ авч явах чиг баримжаа эзэмшиж, өөрийн болон бусдын ёс суртахууны төлөвшилд үнэлгээ өгөх нь нийгмийн ёс суртахууны үүргийн аль төрөлд хамаарах вэ?
A. Зохицуулах үүрэг
B. Төлөвшүүлэх үүрэг
C. Танин мэдэхүйн үүрэг
D. Үнэлэмж баримжааллын үүрэг
Ёс суртахуунаар дамжин хүмүүс харилцааны дүрэм, журам, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг эзэмших нийгмийн ёс суртахууны үүрэг аль вэ?
A. Зохицуулах үүрэг
B. Төлөвшүүлэх үүрэг
C. Танин мэдэхүйн үүрэг
D. Үнэлэмж баримжааллын үүрэг
Хувь хүний үйл ажиллагааг бусад хүмүүс болон нийгмийн эрх ашиг сонирхолтой нийцүүлэх нийгмийн ёс суртахууны үүрэг аль вэ?
A. Зохицуулах үүрэг
B. Төлөвшүүлэх үүрэг
C. Танин мэдэхүйн үүрэг
D. Үнэлэмж баримжааллын үүрэг
Хүн бол ертөнцийн хамгийн эрхэм дээд үнэлэмж мөн гэж ямар сургаалд номлодог вэ?
A. Христийн шашны сургаал
B. Буддын шашны сургаал
C. Лалын шашны сургаал
D. Гуманизм
Ёс заншлын үндсэн үүрэгтэй хамаарахыг тэмдэглэнэ үү.
A. Алтан дүрмийг баримтлах
B. Бусдын эрх ашигийг хүндэтгэх
C. Өмнөх үеийн туршлагыг хуримтлуулах, хадгалах, өвлүүлэх
D. Хэв дундын ёсыг баримтлах
Эртний хятадын философич Күнз ”Алтан дунджийн” зарчмыг юу гэж нэрлэсэн вэ?
A. Алтан дүрэм
B. Хэв дундын ёс
C. Баримтлах зарчим
D. Баримтлах дэг
Нэр төр ба алдар хүнд хэмээх ойлголтуудын харьцааг аль нь зөв илэрхийлсэн байна вэ?
A. Ялгаатай боловч нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж байдаг.
B. Нэр хүнд нь илүү өргөн хүрээтэй ойлголт.
C. Алдар хүнд нь илүү өргөн хүрээтэй ойлголт.
D. Харилцан хамааралгүй ойлголтууд
Хүний хэлж буй үг, хийж буй ажил, үйл хөдөлгөөнөөр тухайн хүний бусад хүмүүст, өөртөө, нийгэмд хандаж буй хандлага илрэхийг юу гэж нэрлэх вэ?
A. Ёс суртахууны хариуцлага
B. Ёс суртахууны үүрэг
C. Ёс суртахууны зарчим
D. Ёс суртахууны үйлдэл
Аль нь нийгмийн ёс суртахууны үндсэн зарчимд хамаарах вэ?
A. Нинжин сэтгэл, шударга ёс
B. Сайн, муу
C. Эрх, үүрэг
D. Хүмүүнлэг ёс, эх оронч үзэл
Ажил үүрэгтээ төдийгүй мэргэжлийн мэдлэг, боловсрол, тухайн мэргэжлийн онцлог бүхий салбар, байгууллагын хамтран ажиллагчидтайгаа харилцах ёс суртахууны хэм хэмжээг ямар ёс зүй гэх вэ?
A. Нийгмийн ёс зүй
B. Хариуцлагын ёс зүй
C. Мэргэжлийн ёс зүй
D. Багшийн ёс зүй
Хүн өөрийн бодлоо хэрэгжүүлэх эсэх сонголт, оюуны үнэт зүйлийг дэмжих, аливаа зүйлд итгэх ба үл итгэх, шийдвэрлэхэд дарамтгүй байхыг юу гэх вэ?
A. Нэр хүнд
B. Үүрэг харицлага
C. Итгэл үнэмшил
D. Эрх мэдэл
Бие хүний дотоод хэрэгцээ, нийгмээс хүмүүст тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхийг юу гэх вэ?
A. Ёс суртахууны хариуцлага
B. Ёс суртахууны үүрэг
C. Ёс суртахууны зарчим
D. Ёс суртахууны эрх