Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 585

Хүний ёсоор амьдрах хэм хэмжээ болох ёс суртахууны эрхэмлэх зүйлс, өмнөх үеийн дэвшилтэт зан заншил, үзэл сургаалыг өөриймшүүлэх үйл ажиллагаа, түүний үр дүнг бүхэлд нь ямар ойлголтоор илэрхийлж болох вэ?

  • A. Хувь хүний ёс суртахууны төлөвшил

  • B. Хувь хүний ёс суртахууны соёл

  • C. Хувь хүний ёс суртахууны ухамсар

  • D. Хувь хүний ёс суртахууны үнэлэмж

Оноо: 1 №: 584

Ёс суртахуун нь нийгэмд олон талын үүрэг гүйцэтгэдэг. Хувь хүний үйл ажиллагааг бусад хүмүүс болон нийгмийн эрх ашиг сонирхолтой нийцүүлэн чиглүүлж байдаг ёс суртахууны үүргийг нэрлэнэ үү?

  • A. Танин мэдэхүйн үүрэг

  • B. Төлөвшүүлэх үүрэг

  • C. Зохицуулах үүрэг

  • D. Үнэлэмжийн үүрэг

Оноо: 1 №: 583

Хувь хүнээс өөртөө хандах, бас нийгэм хамт олон, олон нийтийн зүгээс түүнд хандах ёс суртахууны өвөрмөц харилцааг илэрхийлдэг ойлголт аль нь вэ?

  • A. Нэр төр

  • B. Аз жаргал

  • C. Шударга ёс

  • D. Нэр хүнд

Оноо: 1 №: 582

Зөв хамаарлыг тогтооно уу?

А. Күнз                           1. Дундажийн зарчим

В. Аристотель                2. Хэв дундын ёс

С. Нагаржуна                 3. Төв үзэл

  • A. 1а.2в.3с

  • B. 1с.2а.3в

  • C. 1а.2с.3в

  • D. 1в.2а.3с

Оноо: 1 №: 581

"Ариун сурталт хүн хэн бүхэнтэй зохицон амьдардаг, дорд хүн л харин өөртэйгөө тохирох хүнийг хайдаг" хэмээн Күнз сургасан буй. Энэ сургаал ёс суртахууны ямар зарчимтай холбогдох вэ?

  • A. Хүмүүнлэг байх зарчим

  • B. Зохирол, зохицлын зарчим

  • C. Шударга ёсны зарчим

  • D. .Ёс суртахууны хэм хэмжээнд захирагдах зарчим

Оноо: 1 №: 580

Харилцан итгэлцэл, үнэнийг өгүүлэх, алагчлахгүй хандах гэсэн утгыг агуулж байдаг ёс зүйн ойлголтыг нэрлэнэ үү?

  • A. Нэр төр

  • B. Аз жаргал

  • C. Шударга ёс

  • D. Нэр хүнд

Оноо: 1 №: 579

Хүн чанарын шалгуур бөгөөд хүний ухамсар, зан байдлын хэм хэмжээг илэрхийлдэг ойлголт аль нь вэ?

  • A. Ёс суртахуун

  • B. Ёс зүй

  • C. Гоо зүй

  • D. Урлаг

Оноо: 1 №: 578

Бусад хүмүүс болон нийгэмтэйгээ зөв зохистой харилцах хэм хэмжээ, ойлголт, зарчмуудын нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?

  • A. .Ёс суртахууны харилцаа

  • B. Ёс суртахууны ухамсар

  • C. Ёс суртахууны үнэлэмж

  • D. . Ёс суртахууны онол

Оноо: 1 №: 577

Хувь хүний ёс суртахууны гол шалгуур нь юу вэ?

  • A. Хөдөлмөрч байх

  • B. Ухаалаг байх

  • C. Энгийн даруу байх

  • D. Хариуцлага хүлээх чадвар

Оноо: 1 №: 576

Суралцагчийн ёс суртахууны хориглосон хэм хэмжээнд аль нь үл хамаарах вэ?

  • A. Даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх

  • B. Сургуулийн орчинд орилох, исгэрэх, чанга инээлдэх

  • C. Мэдээллийг гуйвуулах, нуун дарагдуулах

  • D. Шалгалтын явцад бусдад мэдээлэл өгөх, бусдаас мэдээлэл авах

Оноо: 1 №: 575

Ёс суртахуун ба ёс заншил хэмээх ойлголтууд

  • A. Агуулгын хувьд ижил ойлголтууд

  • B. Ёс суртахуун нь ёс заншлаас өргөн агуулгатай

  • C. .Ёс заншил нь ёс суртахуунаас өргөн агуулгатай

  • D. Эдгээр ойлголт хамааралгүй

Оноо: 1 №: 574

Аль нь ёс заншлын үндсэн үүрэгт үл хамаарах вэ?

  • A. Өмнөх үеийн туршлагыг хуримтлуулах, хадгалах, өвлүүлэх

  • B. Нийгмийн харилцааг зохицуулах,

  • C. Шинэ мэдлэг бүтээх

  • D. Шинэ бүтээлч зорилтуудыг шийдвэрлэх

Оноо: 1 №: 573

Дараах эргэцүүллээс аль нь худал вэ? Ёс зүйн мэдлэгийн ач холбогдол нь

  • A. Хувь хүн ёс суртахууны соёлыг эзэмших.

  • B. Амьдралын утга учрыг ойлгох.

  • C. Сайн хүн болох.

  • D. Сайхны мөн чанарыг ухаарах

Оноо: 1 №: 572

Аль нь буруу вэ?

  • A. Ёс зүй нь ёс суртахууныг судалдаг философийн салбар ухаан мөн.

  • B. Ёс заншлаас татгалзаж болохгүй.

  • C. Ёс суртахууны хэм хэмжээ нь нийт хүн төрөлхтнийг хамарсан түгээмэл шинжтэй.

  • D. .Үндэстэн бүхэн өөрийн гэсэн ёс заншилтай

Оноо: 1 №: 571

А.Хүнлэг байх 1.Ёс суртахууны хэм хэмжээ

В. Сайн ба муу 2.Ёс зүйн үндсэн ойлголт

С.Эелдэг эвсэг байх 3.Ёс суртахууны зарчим

D.Бусадтай харилцах 4.Ёс суртахууны харилцаа

  • A. A3B2C1D4

  • B. A1B2C3D4

  • C. A4B2C1D3

  • D. A3B1C2D4

Оноо: 1 №: 570

Суралцагчийн ёс суртахууны үүрэг болгосон хэм хэмжээнд үл хамаарах вэ?

  • A. Даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх

  • B. Суралцагч бүр эрдэм мэдлэг эзэмшихийг зорилгоо болгож, өөрийгөө хөгжүүлж, сурлагадаа ахиц гаргаж байх

  • C. Мэдээллийг гуйвуулах, нуун дарагдуулах

  • D. Сургуулийн өмч хөрөнгө, эд хогшлыг ариг гамтай эдэлж ашиглах

Оноо: 1 №: 569

Зөв хариултыг тэмдэглэнэ үү?

  • A. Сайн үйл бол ёс суртахуунлаг үйл юм.

  • B. Сайн үйл бол хүний амьдралын нэг суурь хэрэгцээ юм.

  • C. Сайн үйл бол нэг талаас сэтгэл санааны үзэгдэл, нөгөө талаас оюун санааны үзэгдэл мөн.

  • D. Бүх хариулт зөв

Оноо: 1 №: 568

“Хүү минь чи бусад хүүхдээс онцгой өөр. Чи бусадтай адилхан байвал суут хүн болж чадахгүй шүү дээ” гэж А.Эйнштейнд ээж нь хэлжээ. Энэ нь ёс суртахууны элементүүдийн алинд хамаарах вэ?

  • A. Ёс суртахууны мэдрэмж

  • B. Ёс суртахууны төсөөлөл

  • C. Ёс суртахууны үнэлгээ

  • D. Ёс суртахууны итгэл үнэмшил

Оноо: 1 №: 567

Хувь хүний ухамсрын элементүүдэд хамааралгүй ойлголтыг олно уу?

  • A. Ёс суртахууны мэдрэмж

  • B. Ёс суртахууны төсөөлөл

  • C. Ёс суртахууны итгэл үнэмшил

  • D. Ёс суртахууны хэл

Оноо: 1 №: 566

Аль нь ёс суртахууны ухамсрын ангилал вэ?

  • A. Эдийн засаг, нийгмийн

  • B. Хувь хүний, нийгмийн

  • C. Хувь хүний, хамт олны

  • D. Нийгмийн, соёлын

Оноо: 1 №: 565

Нөхөж бичнэ үү. Хүмүүс хоорондоо болон нийгэмтэйгээ харилцах хэм хэмжээ, ойлголтуудын цогцыг .............. гэнэ.

  • A. Ёс суртахууны ухамсар

  • B. Ёс суртахууны харилцаа

  • C. Ёс суртахууны үйлдэл

  • D. Ёс суртахууны мэдлэг

Оноо: 1 №: 564

Ёс суртахууны бүтцэд хамааралгүй ойлголтыг олно уу?

  • A. Ёс суртахууны ухамсар

  • B. Ёс суртахууны харилцаа

  • C. Ёс суртахууны үйлдэл

  • D. Ёс суртахууны мэдлэг

Оноо: 1 №: 563

Хүн болохын тулд өөртөө зайлшгүй төлөвшүүлэх ёстой, сайн сайхан зан чанаруудын нийлбэрийг юу гэж нэрлэдэг вэ?

  • A. Ёс зүй

  • B. Ёс суртахуун

  • C. Ёс заншил

  • D. Зан суртахуун

Оноо: 1 №: 562

Ёс суртахууны хэм хэмжээний онцлогыг илэрхийлэх ойлголт аль нь вэ?

  • A. Улс төрийн тогтолцоо

  • B. Хариуцлагын тогтолцоо

  • C. Эдий засгийн хөгжил

  • D. Соёлын хэм хэмжээ

Оноо: 1 №: 561

Дараах ойлголтуудаас аль нь ёс суртахууны зарчимд хамаарах вэ?

  • A. Шударга байх

  • B. Хариуцлагтай байх

  • C. Нинжин сэтгэл

  • D. Бусдыг хүндлэх

Оноо: 1 №: 560

Дараах ойлголтуудаас аль нь ёс суртахууны шаардлагад хамаарах вэ?

  • A. Шударга байх

  • B. Хүмүүнлиг үзэл

  • C. Нинжин сэтгэл

  • D. Нэр төр

Оноо: 1 №: 559

Ёс суртахууны тусгай хэм хэмжээнд аль нь хамаарах вэ?

  • A. Эелдэг байх

  • B. Ухаалаг байх

  • C. Багш, шавийн барилдлагыг хүндэтгэх

  • D. Тэвчээртэй байх

Оноо: 1 №: 558

Хүн өөртэйгээ болон гэр бүл, хамт олон, хүмүүс, нийгэмтэй харилцах харилцааг зохицуулж байдаг зарчим, шаардлагуудыг юу гэх вэ?

  • A. Ёс суртахууны хэм хэмжээ

  • B. Ёс суртахууны соёл

  • C. Ёс суртахууны дүрэм

  • D. Ёс суртахууны шаардлага

Оноо: 1 №: 557

Нийгэмд хэм хэмжээ шинжтэй болж, тогтож хэвшсэн нийтлэг ёс, журмыг юу гэж нэрлэх вэ?

  • A. Ёс зүй

  • B. Ёс суртахуун

  • C. Зан суртахуун

  • D. Зан заншил

Оноо: 1 №: 556

Ёс зүй юу судалдаг вэ?

  • A. Хүмүүсийн хувьд хэм хэмжээний шинжтэй болж тогтсон ёс журмыг

  • B. Хүмүүсийн зан чанарын олон янз байдлыг

  • C. Хувь хүний биеэ авч явах зарчим, байр суурийг

  • D. Нийгмийн ёс журам, хүмүүсийн эрх үүргийг

Оноо: 1 №: 555

Урлагын нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэгтэй хамаарлгүй өгөдлийг тэмдэглэнэ үү.

  • A. Бие хүн төлөвшүүлэх үүрэг

  • B. Гоо сайхны үүрэг

  • C. Танин мэдэхүйн үүрэг

  • D. Хуулийн мэдлэгийг дээшлүүлэх үүрэг

Оноо: 1 №: 554

Аман түүх, домог үлгэр, археологийн судалгаа нь ..............-ыг судлах аргууд мөн.

  • A. Эх сурвалжийг

  • B. Уран зохиолыг

  • C. Ардын аман зохиолыг

  • D. Соёлыг

Оноо: 1 №: 553

.... бол зөвхөн ардын аман зохиолын нэгэн төрөл төдийгүй, соёлын үнэт зүйл мөн.

  • A. Уран зураг

  • B. Домог

  • C. Шүлэг

  • D. Яруу найраг

Оноо: 1 №: 552

Албан ёсны хэм хэмжээнд хамааралгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.

  • A. Хууль

  • B. Тогтоол

  • C. Ёс суртахуун

  • D. Зарлиг

Оноо: 1 №: 551

Дараах эхийг уншаад оновчтой тайлбарыг олно уу. Протестант, католик, иудайн шашныг шүтдэг хүмүүсээс үг хэлэх эрх чөлөөнийхөө дагуу ерөнхийлөгчийг шүүмжилж, шашны эсрэг үг хэлж, фашизмыг дэмждэгээ илэрхийлж болох уу гэсэн асуултыг Г.Ленский нарын эрдэмтэд 1950-ад оны үед асуужээ. Гэтэл цагаан арьст протестентууд хамгийн чөлөөтэй байсан бол хар арьст протестантуудад чөлөөт үзэл хамгийн бага, иудаистууд удаалж, харин цагаан арьст католикуудад дундаж хандлага илэрчээ.

  • A. Шашин шүтлэг нь хүмүүсийн нийгмийн зарим байр сууриас хамаараад улс төрийн итгэл үнэмшил нь бүрэлдэхэд ялгаатай нөлөөлдөг.

  • B. Протестант шашинтангууд хамгийн чөлөөт үзэлтэй.

  • C. Хүмүүсийн шашны шүтлэг нь тэдгээрийн улс төрийн итгэл үнэмшил, хандлага бүрэлдэхэд нөлөөгүй

  • D. Шашин шүтлэг ба улс төрийн үзэл баримтлал хооронд ямар ч холбоо байхгүй.

Оноо: 1 №: 550

Аль нь соёлын цочирдлын илрэлд хамаарах вэ?

  • A. Технологийн дэвшил

  • B. Интернэтийн хэрэглээ

  • C. Хүмүүсийг хэт их шүүмжлэх

  • D. Өөртөө итгэх

Оноо: 1 №: 549

Зан заншлын тодорхойлолт аль вэ?

  • A. Заншил болсон хэм хэмжээ

  • B. Зөв, буруугийн мэдрэмжийн хэм хэмжээ

  • C. Хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэм хэмжээ

  • D. Ахмадаа хүндэтгэх уламжлал

Оноо: 1 №: 548

Соёлын аноми -хомсдол гэж юу вэ?

  • A. Олон соёлын зөрчилдөөн

  • B. Нийгмийн соёлын нэгдлийн эвдрэл

  • C. Нийгмийн дэг журам, зохион байгуулалтын алдагдал

  • D. Гэмт хэргийн өсөлт

Оноо: 1 №: 547

Хүн төрөлхтөний соёл ба амьтны амьдралын загвар хоорондын гол ялгаа юу вэ?

  • A. Зөн совингоор олгогддог

  • B. Дасан зохицохуйн хэлбэрээрээ

  • C. Харилцан үйлчлэлээс шалтгаалдагаараа

  • D. Суралцахуйн замаар олгогддог

Оноо: 1 №: 546

Хүмүүсийн тодорхой үйлдлээ даган мөрддөг, албан бус хэм хэмжээ алинд нь хамаатай вэ?

  • A. Зан заншил

  • B. Ёс суртахуун

  • C. Эрх зүй

  • D. Хууль

Нийт: 19,976