Аль нь иргэний эрх зүйн харилцааны субьект вэ?
A. Иргэн, хуулийн этгээд
B. Иргэн, төр
C. Байгууллага
D. Өрх гэр
1948 онд НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь бусад олон улсын тунхаг бичгүүдээс юугаараа онцлогтой вэ?
A. Хамгийн олон улс хүлээн зөвшөөрсөн анхны олон улсын эрх зүйн баримт бичиг
B. НҮБ-аас баталсан
C. Хувь хүний олон эрхийг баталгаажуулсан
D. Улс орон бүр заавал дагаж мөрдөхийг даалгасан
Хүний төрөлх статусыг тодорхойлох шинж аль нь вэ?
A. Мэргэжил
B. Алдар гавьяа
C. Яс үндэс
D. Эрхэлдэг ажил
Нийгмийн аль хэв маягын ангилалд Бүгд найрамдах төр бүхий нийгэм нь хамаарах вэ?
A. Орчин үеийн нийгэм
B. Аж үйлдвэржилтийн өмнөх нийгэм
C. Постмодерн нийгэм
D. Уламжлалт нийгэм
Байгууллага гэж юу вэ?
A. Гишүүдийнхээ нийтлэг хэрэгцээг хангахад чиглэсэн байгууламж
B. Хатуу хяналт, дүрэм журам бүхий, олон нийтээс тусгаарлагдан үйл ажиллагаагаараа холбогдсон хүмүүсийн нэгдэл.
C. Гишүүдийнхээ нийтлэг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн сайн дурын гишүүнчлэлтэй байна.
D. Нэгдмэл зорилгод хүрэхээр нэгдсэн албан ёсны дүрэм, зохион байгуулалтын тогтолцоо бүхий бүлэг.
Иргэний эрх зүйн бүрэн бус чадамж ямар насны хүмүүст байх вэ?
A. 14-18
B. 14-17
C. 0-14
D. 16-18
Нийгмийн давхраажилтын ялгаралд голлон нөлөөлж буй хүчин зүйлсээс илүүц хариултыг сонгоно уу.
A. Эрх мэдэл
B. Ажил мэргэжлийн нэр хүнд
C. Удам угсаа
D. Эдийн засаг
Үндсэн үүрэг хэмээх ойлголт хэнд илүү хамаатай вэ?
A. Тухайн улсын иргэнд
B. Хүн бүрт
C. Гадаадын иргэдэд
D. Иргэний харьяалалгүй хүмүүст
Аль нь анхдагч мэдээлэл вэ?
A. Судалгааны тайлангийн хураангуй
B. УИХ-ын гишүүнтэй хийсэн ярилцлага
C. Сурах бичиг
D. Судалгааны өгүүлэл
Сурагчдын дүрэмт хувцасны чанарын судалгаанд түүврийн аргыг ашиглахаар шийдсэн бол аль сонголт зөв бэ?
A. Хаалттай асуулгын аргаар судалгаа хийнэ.
B. Ангийн нийт сурагчдыг хамруулна
C. Нээлттэй асуулгын аргаар судалгаа хийнэ.
D. Анги бүрээс 7 сурагч авна
Социализмын үеийн Монголын нийгмийн давхраажилтад хамаарах ойлголт аль вэ?
A. Ажилчдын давхраа
B. Бага орлоготой энгийн ажилчид
C. Орон гэргүйчүүд
D. Инженер техникийн ажилтан
Эртний Энэтхэгийн "Махабхарата" хэмээх яруу найрагт "Үхэр, ямаа, хүн, хонь, морь, илжиг, луус-энэ долоо бол гэрийн тэжээмэл амьтан" гэж өгүүлжээ" гэсэн баримтад хамаарах гол асуулт аль нь вэ?
A. "Махабхарата" хэмээх яруу найрагт өөр ямар асуудлыг тусгасан вэ?
B. Энэтхэгт боолчлол хөгжсөний учир юу вэ?
C. Хүнийг яагаад гэрийн тэжээмэл амьтдын тоонд оруулсан бэ?
D. Гэрийн тэжээвэр амьтаны онцлог шинжүүд юу вэ?
Эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн бүтэц, соёлоор хамааран тодорхойлогдох ялгааг юу гэх вэ?
A. Хүйс
B. Жендэр
C. Давхраажилт
D. Нэр хүнд
Аль нь албан оролцооны хэлбэр вэ?
A. Сайн дурын байгууллагад гишүүнээр элсэх
B. Соёл, урлаг, спортын үйл ажиллагаанд оролцох
C. Хүмүүстэй уулзах, танилцах
D. Найз нөхөд танилуудтайгаа харилцах
Эртний үеэс эдүгээг хүртэл үнэ цэнэ нь хадгалагдсаар ирсэн шилдэг бүтээлүүдийг аль ангилалд хамааруулах вэ?
A. Сонгодог урлаг
B. Элит урлаг
C. Олон нийтэд зориулсан урлаг
D. Хээнцэр урлаг
Нийгмийн түүхэн хэв маягуудын нийтлэг ба ялгаатай талуудыг танин мэдэхэд дараах аргуудаас алиныг нь хэрэглэх ёстой вэ?
A. Ярилцлагын арга
B. Харьцуулалтын арга
C. Ажиглалтын арга
D. Анкетийн арга
Амьдралын боломжийн жишиг гэж үзэж буй хэрэгцээг хангах чадваргүй байдлыг юу гэж нэрлэдэг вэ?
A. Харьцангуй ядуурал
B. Үнэмлэхүй ядуурал
C. Амьдралын түвшин доогуур байх
D. Гачигдал
НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцэд зааснаар Хүүхэд гэж хэн вэ?
A. Тухайн улс насанд хүртэлх хугацааг үүнээс эрт байхаар заагаагүй бол 18 нас хүртэлх хүн бүрийг хүүхэд гэнэ.
B. Бие бялдар, оюун ухааны эрчимтэй хөгжлийн үедээ байгаа хүн.
C. Иргэний үнэмлэх авсан хүн бүр.
D. Эрх эдэлж, үүрэг хүлээсэн хүн.
Дараах бодомжуудын аль нь нийгмийг тодорхойлох гол шинжийг илэрхийлэх вэ?
A. Нийгмийн бүхэллэг, нийтлэг, гол тогтвортой байдлыг илэрхийлэх нэгдэл холбоо
B. Нийгмийн амьдралыг цогцлуулж буй хүмүүсийн үйл ажиллагаа
C. Нийгэм, байгаль, соёлын нэгдэл
D. Хүн төрөлхтөний нийтлэг эрх ашгийн төлөөх үйл ажиллагаа
Гэр бүлийн засаглалын тогтолцоонд эх юмуу эхнэр голлох үүрэгтэй оролцох ёсыг юу гэж нэрлэдэг вэ?
A. Моногами
B. Полигами
C. Матриархаль
D. Эндогами
Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүнд үл хамаарах зүйл дурдсан бол аль нь вэ?
A. Нэр хүнд
B. Боловсрол
C. Эрх мэдэл
D. Гэрлэлт
Дараах ойлголтуудын аль нь хүний хөгжлийг тодорхойлох үзүүлэлтэд хамааралгүй вэ?
A. Боловсролын түвшин
B. Нэг хүнд ноогдорх ДНБ
C. Оюуны хөгжлийн түвшин
D. Дундаж наслалт
Тэгш бус байдлыг илэрхийлэх хамгийн түгээмэл ойлголт аль вэ?
A. Давхраажилт
B. Нэр хүнд
C. Боловсрол
D. Эд хөрөнгө
Материаллаг баялгийн хэмжээ, эрхэлж буй ажил мэргэжлээрээ тодорхойлогддог тогтолцоонд аль нь хамаарах вэ?
A. Боолчлол
B. Каст
C. Язгуур
D. Анги
Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай, эрх зүйн хувьд баталгаажсан, хаалттай тогтолцоо аль нь вэ?
A. Боолчлол
B. Каст
C. Язгуур
D. Анги
Харьцангуй түгээмэл биш бөгөөд Азийн орнуудын давхраажилтад гол төлөв илэрдэг уламжлалт тогтолцоо аль нь вэ?
A. Боолчлол
B. Каст
C. Язгуур
D. Анги
Нийгмийн давхраажилтын хэв маягт хамаарах ойлголт аль нь вэ?
A. Боолчлол, каст, давхраа, анги
B. Боолчлол, каст, давхраажилт, анги
C. Боолчлол, каст, язгуур, анги
D. Боолчлол, эрх мэдэл, язгуур, анги
Аль нь нийгмийн давхраажилтын хэв маягийн шинжид хамаарах вэ?
A. Заавал энэ дарааллаар байна.
B. Хүмүүс чухал үүрэгтэй.
C. Эрх зүйн хувьд баталгаажсан
D. Зэрэгцэн оршиж болдог
Баялаг, эрх мэдэл, нэр хүнд зэргээр нэг шатлал буюу зэрэглэлд багтах нийгмийн бүлгийг тодорхойлсон тодорхойлолт аль нь вэ?
A. Тэгш байдал
B. Статус
C. Давхраа
D. Тэгш бус байдал
Хайлах үзэгдэл нь төлөвийн ямар өөрчлөлт вэ?
A. хатуугаас шингэн төлөвт шилжих
B. шингэнээс хийн төлөвт шилжих
C. хийгээс шингэн төлөвт шилжих
D. шингэнээс хатуу төлөвт шилжих
Хөлдөх үзэгдэл төлөвийн аль өөрчлөлт нь вэ?
A. хатуугаас шингэн төлөвт шилжих
B. шингэнээс хийн төлөвт шилжих
C. хийгээс шингэн төлөвт шилжих
D. шингэнээс хатуу төлөвт шилжих
Уурших үзэгдэл төлөвийн аль өөрчлөлт нь вэ?
A. хатуугаас шингэн төлөвт шилжих
B. шингэнээс хийн төлөвт шилжих
C. хийгээс шингэн төлөвт шилжих
D. шингэнээс хатуу төлөвт шилжих
Аль нь конденсацилагдах үзэгдэл вэ?
A. хатуугаас шингэн төлөвт шилжих
B. шингэнээс хийн төлөвт шилжих
C. хийгээс шингэн төлөвт шилжих
D. шингэнээс хатуу төлөвт шилжих
Соронз ашиглан ялгах боломжтой холимгийг сонгоно уу.
A. элсэн чихэр ба гурил
B. зомгол ба төмрийн үртэс
C. зэс ба төмрийн үртэс
D. модны үртэс ба хуванцарын жижиг хэсгүүд
Аль баавгайн төрөл нь хүйтэн сэрүүн, цас мөстэй газар амьдрахад дасан зохицсон байдаг вэ?
A. хүрэн баавгай
B. цагаан баавгай
C. панда баавгай
D. мазаалай баавгай
Аль баавгайн төрөл нь говь цөлд амьдрахад дасан захицсон байдаг вэ?
A. хүрэн баавгай
B. цагаан баавгай
C. панда баавгай
D. мазаалай баавгай
Үр нь гаднаа байдаг жимс аль нь вэ?
A. улаан лооль
B. тарвас
C. алим
D. гүзээлзгэнэ
Гадаад араг ястай амьтныг сонгоно уу.
A. могой
B. хулгана
C. дун
D. загас
Дотоод араг ястай амьтныг сонгоно уу.
A. царцаа
B. дун
C. яст мэлхий
D. могой
Хэд дэх хүүхэд цүнхээ зөв үүрсэн байна вэ?
A.1
B. 2
C.3
D. бүгд