Ёс суртахууны үүргийг биелүүлэх, нэр төрийг шударга ёсны зарчмаар үнэлэхийг юу гэж нэрлэх вэ?
A. Ёс суртахууны хариуцлага
B. Ёс суртахууны үүрэг
C. Ёс суртахууны зарчим
D. Ёс суртахууны эрх
Албан бус хэм хэмжээний онцлогт хамааралгүйг тэмдэглэнэ үү?
A. Албадлага хэрэглэдэггүй
B. Сайн дурын шинжтэй
C. Олон түмэн сайшаах, магтах шинжтэй
D. Төрийн зүгээс хянаж, шалгадаг
Эдгээр хэм хэмжээний аль нь анхдагч вэ?
A. Хууль
B. Зан заншил
C. Дүрэм
D. Журам
Сургуулийн үйлчлэгчийн угаасан шалан дээгүүр гишгэхдээ зөвшөөрөл авах, гутлаа арчих нь ямар зан чанарын илрэл вэ?
A. Бусдыг хүндлэх
B. Эелдэг зан чанар
C. Хөдөлмөрч зан чанар
D. Эх оронч
Аль нь алдар хүнд хэмээх ойлголтыг илүү тодотгож байна вэ?
A. Өөрийгөө хүндлэх
B. Гавьяат тамирчин
C. Бусдыг хүндлэх
D. Бусдын үгийг сонсох
Аль нь нэр төр хэмээх ойлголтыг илүү тодотгож байна вэ?
A. Хүний хүндэтгэл хүлээх эрх
B. Гавьяат үйлс
C. Гавьяат хуульч
D. Гавьяат тамирчин
Ёс суртахууны эрхэмлэх зүйлс,өмнөх үеийн дэвшилтэт зан заншил, үзэл сургаалыг өөриймшүүлэх үйл ажиллагаа, түүний үр дүнг бүхэлд нь илэрхийлсэн ойлголтыг олно уу?
A. Ёс суртахууны ухамсар
B. Ёс суртахууны харилцаа
C. Ёс суртахууны үйлдэл
D. Ёс суртахууны төлөвшил
Ёс суртахуун ба ёс заншил хэмээх ойлголтууд нь агуулгын хувьд ямар харьцаатай вэ?
A. Агуулгын хувьд ижил
B. Ёс суртахуун ёс заншлаас өргөн хүрээтэй
C. Ёс заншил ёс суртахуунаас өргөн хүрээтэй
D. Эдгээр ойлголтуудыг харьцуулах боломжгүй
Аль нь хувь хүнд хандах ёс суртахууны харилцааг илэрхийлж байна вэ?
A. Эмэгтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах
B. Улс төрийн нам, шатар сонирхогчидтой харилцах
C. Захирал, нийгмийн ажилтанитай харилцах
D. Шударга, хөдөлмөрч байх
Аль нь нийгэмд хандах ёс суртахууны харилцааг илэрхийлж байна вэ?
A. Эх оронч, хөдөлмөрч байх
B. Гэр бүлд, залуучуудтай харилцах
C. Ахмад настан, хүүхэдтэй харилцах
D. Эмч, багштай харилцах
Байгалийн баялгийг ашиглан шударга бусаар орлого олох нь ёс суртахууны ямар зарчмыг зөрчиж байна вэ?
A. Хөдөлмөрч байх
B. Хүнлэг байх
C. Хамтач байх
D. Эх оронч байх
Дараах эргэцүүллээс аль нь үнэн бэ? Сайн хүн байхын тулд дараах чадваруудад суралцах нь чухал.
A. Амьдралынхаа зорилгыг тодорхойлох
B. Хариуцлага хүлээх
C. Өөрийн гэсэн үнэлэмжтэй байх
D. Бүх хариулт үнэн
Дараах эрэгцүүллээс аль нь худал вэ? Хувь хүнийг дээдлэх үзэл нь
A. Хувь хүн бүрийн бие даасан байдлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх
B. Хүн бүр давтагдашгүй цор ганц өөрийн онцлогтой болохыг ойлгох
C. Хэт аминч хувиа хичээх үзэл
D. Хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг үзэл
Монголчууд үр хүүхэддээ "Санаа зөв бол заяа зөв" хэмээн сургаж иржээ. Энэ зүйр цэцэн үг ёс суртахууны ямар ойлголттой ойролцоо утгыг илэрхийлж байна вэ?
A. Үүрэг
B. Нинжин сэтгэл
C. Нэр төр
D. Шударга ёс
Монголчууд үр хүүхэддээ "Хүн ёс дагана. Нохой яс дагана" хэмээн сургаж иржээ. Ёс гэж юу вэ? .
A. Ёс суртахууны тогтсон зуршил, дүрэм.
B. Тухайн хүний төрх байдал, үйл хөдөлгөөний эв дүй.
C. Хүмүүсийн зан байдлын хэм хэмжээг төлөвшүүлэх, үйлдлийг эмх цэгцэд оруулах нэг хэрэгсэл
D. Бүх нийтээрээ дагаж мөрдөх шаардлага
Монголчуудын хувьд ёс суртахууны эрхэмлэх зүйлс олон буй. Тэдгээрээс нэрлэхдээ үл хамаарах зүйл дурьдсан бол аль нь вэ?
A. Хүнлэг энэрэнгүй байх
B. Сайн сайхныг эрхэмлэх
C. Эв эеийг хичээх
D. Байгаль дэлхийгээ үл хайрлах
Нинжин сэтгэл энгийн зүйлсээс эхэлдэг. Нинжин сэтгэлтэй хүний үйлдлийн зарим жишээ дурьдахдаа буруу зүйл бичсэнийг олж тэмдэглэнэ үү?
A. Бусдад хүнлэг бус хандах
B. Амьтан, ургамлыг хайрлан хамгаалах
C. Уучилж чаддаг байх
D. Бусдад чин сэтгэлээсээ туслах
Шударга зан чанарын агуулгад үл холбогдох зүйл аль нь вэ?
A. Ямагт үнэнийг эрхэмлэнэ.
B. Хуурамч дүр эсгэнэ.
C. Ажил хэрэгт зарчимч хандана.
D. Өөрөө өөртөө шударга байж чадна.
Хөдөлмөрч зан чанарын агуулгад холбогдох зүйл аль нь вэ?
A. Амар хялбар аргаар амьдрах гэж зүтгэх
B. Бусдын хөдөлмөрийг завших
C. Шударга хөдөлмөрийг эрхэмлэх
D. .Бусдын өмч хөрөнгийг залилах
Гэр бүлийн харилцааны ёс суртахууны нийтлэг хэм хэмжээнд үл хамаарах хариултыг тэмдэглэнэ үү?
A. Хүнлэг байх
B. Үнэнч шударга байх
C. Тэвчээртэй байх
D. Эх оронч байх
"Өөрийгөө танин мэд" хэмээн Сократ сургажээ. Энэ үгийн гол утга юунд орших вэ?
A. Өөрийн ухамсар
B. Аминч үзэл
C. Өөрийн мөрөөдөл
D. Өөрийн ажиглалт
Монгол ёс заншлын тулгуур зарчимд үл хамаарах хариултыг тэмдэглэнэ үү?
A. Байгаль орчноо хамгаалах
B. Үндэс угсаа, төрт ёс, нутаг усаа дээдлэх
C. Ах, дүүсийн холбоо харилцааг дээдлэх
D. Амин хувийн эрх ашгаа дээдлэх
"Муулахад гомдох, магтахад хөөрөх зэрэг Муу дүрийг цаг ямагт тэвч. Муудаж хувирдаггүй шижир алт мэт Муугүй сайн чанараар орших болтугай." Энэ хэний үзэл баримтлал вэ?
A. Ноён хутагт Данзанравжаа
B. Зая бандида Лувсанпэрэнлэй
C. С.Агваанбалдан
D. Агваанхайдав
Монголчууд үр хүүхэддээ "Ажил хийж хүн болдог. Ар давж хүлэг болдог" хэмээн сургаж иржээ. Энэ зүйр цэцэн үгийн утга юуг илэрхийлж байна вэ?
A. Ухаалаг байх
B. Хөдөлмөрч байх
C. Нэр төртэй байх
D. Шударга байх
"Хүн шударга байх тусмаа шударга бус явдалд бусдыг сэрдэх нь бага байдаг. Дорд сэтгэлтэн л ариун шударга алхамуудаас хүртэл хамгийн бусармаг явдлыг олж хардаг."Энэ хэний үзэл баримтлал вэ?
A. Цицерон
B. Платон
C. Аристотель
D. Сократ
Хувь хүнд мэргэжлийн бүлэг, хамт олон нийгмээс хүлээлгэсэн итгэл найдвар нь ёс суртахууны ямар ойлголтод хамаарах вэ?
A. Хүнлэг ёс
B. Шударга ёс
C. Аз жаргал
D. Алдар хүнд
Ёс суртахууны бүтцэд үл хамаарах зүйлийг тэмдэглэнэ үү?
A. Эрх зүйн ухамсар
B. Ёс суртахууны ухамсар
C. Ёс суртахууны харилцаа
D. Ёс суртахууны үйлдэл
"Ёс суртахуунтай байх нь биднээс хамаарна. Гэхдээ үүнд хичээл зүтгэл, ухаалаг чанар хэрэгтэй болно" Энэ хэний үзэл баримтлал вэ?
A. Күнз
B. Платон
C. Аристотель
D. Сократ
"Хүнлэг байх эсэх нь зөвхөн биднээс, өөрсдөөс маань хамаарна". Энэ хэний үзэл баримтлал вэ?
A. Күнз
B. Платон
C. Аристотель
D. Сократ
Ёс суртахууны хэм хэмжээний онцлогуудыг дурьдахдаа үл хамаарах зүйл оруулсан бол аль нь вэ?
A. Ёс суртахууны хэм хэмжээ нь хүмүүсийн харилцааг эерэг, эмх журамтай, үнэ цэнэтэй болгодог
B. Ёс суртахууны хэм хэмжээ нь албадлагад тулгуурлан хэрэгждэг.
C. Ёс суртахууны хэм хэмжээ нь нийгмийн харилцаанд бичигдээгүй хууль хэлбэрээр үйлчилж байдаг.
D. Ёс суртахууны хэм хэмжээ нь нийгмийн бүх харилцаанд хүмүүсийн авир үйлдэл, үйл ажиллагааг зохицуулж байдаг суурь шинжтэй хэм хэмжээ юм.
"Ухаарч ойлгоогүй амьдралыг туулж өнгөрүүлэх нь утга учиргүй". Энэ хэний үзэл баримтлал вэ?
A. Күнз
B. Платон
C. Аристотель
D. Сократ
"Хүнийг хүн болгож байдаг зүйл бол ёс суртахуун юм." Энэ хэний үзэл баримтлал вэ?
A. К.А.Гельвеций
B. В.К.Маркс
C. И.Кант
D. Ж.С.Милль
Хувь хүн зорилгоо тодорхойлж, өөртөө шаардлага тавих, эрүүл байх, муу зуршлаасаа салах, хэрэгцээгээ хянах, хэлсэн үгэндээ хүрдэг байх зэрэг хариуцлага нь ямар ойлголтод хамаарах вэ?
A. Өөрийгөө нээх
B. Өөрийгөө удирдах
C. Өөрийгөө үнэлэх
D. Өөрийгөө таних
"Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг зүйр цэцэн үг ямар утгыг илэрхийлж байна вэ?
A. Хүнлэг байх
B. Хөдөлмөрч байх
C. Нэр төртэй байх
D. Өөрийн ухамсар
Ёс суртахууны хэм хэмжээнд захирагдах зарчмын илрэх хандлагыг тоочихдоо буруу зүйл оруулсаныг олж тэмдэглэнэ үү?
A. Өөрийгөө хянах чадвар
B. Хувийн зохион байгуулалт
C. Анхаарал халамж
D. Өөрийн эрх ашгийг бусдын эрх ашгаар хязгаарлах
Ёс суртахууны хэм хэмжээг удирдлага болгож, өөриймшүүлж, өөрийн сэтгэл оюуныг засаж сайжруулахыг ямагт хичээж, үг, үйлдлээ хянаж, үүргээ сайтар ойлгож, хариуцлагатай хандаж байгаа хүн аль нь вэ?
A. Нийгэмшсэн хүн
B. Ёс суртахууны соёлтой хүн
C. Ёс суртахууны алтан дүрэм
D. Ажил хэрэгч хүн
"Бусад хүмүүстэй харилцахдаа тэд чамтай яаж харилцаасай гэж чи өөрөө хүсдэг билээ, түүн шигээ л харилцаж бай". Энэ бодомжийг юу гэж нэрлэдэг вэ?
A. Ёс суртахууны хууль
B. Ёс суртахууны хэм хэмжээ
C. Ёс суртахууны алтан дүрэм
D. Ёс суртахууны боловсролтой хүн
Нийгмийн бүлэг, хамт олон, бие хүний зан төлөв, үйлдлийн үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлж, ёс суртахууны аливаа үйлдэл, түүний сэдэл, төрх, үр дагавар зэргийг ёс суртахууны зарчим, шаардлагад нийцэж байна уу, үгүй юу гэдэг талаас нь шүүн тунгаах үйл явц нь хувь хүний ёс суртахууны ухамсарын аль элементэд хамаарах вэ?
A. Ёс суртахууны мэдрэмж
B. Ёс суртахууны үзэл төсөөлөл
C. Ёс суртахууны үнэлгээ
D. Ёс суртахууны итгэл үнэмшил
Ёс суртахуунаар дамжин хүмүүс зөв зохистой ухаалаг харилцааны дүрэм, журам, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг эзэмшиж байдаг. Энэ нь ёс суртахууны нийгмийн ямар үүрэгт хамаарах вэ?
A. Танин мэдэхүйн үүрэг
B. Төлөвшүүлэх үүрэг
C. Зохицуулах үүрэг
D. Үнэлэмжийн үүрэг
Ёс суртахууныг өөриймшүүлсний үр дүнд хүмүүс өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа хянаж удирдаж байдаг ёс суртахууны үүргийг нэрлэнэ үү?
A. Танин мэдэхүйн үүрэг
B. Төлөвшүүлэх үүрэг
C. Зохицуулах үүрэг
D. Үнэлэмжийн үүрэг