“Соёлын орон зай” гэдэг ойлголт ямар утга санааг илэрхийлдэг вэ?
A. Хамтын мэдрэмж, үнэлэмж
B. Улсын хил хязгаар
C. Төрсөн газар орон
D. Соёлын дурсгалт зүйлс
Ардын соёлын онцлог аль нь вэ?
A. Ардын соёл нь нийгмийн бүх давхаргын хүмүүст хүртээлтэй байдаг.
B. Ардын соёлыг нийгмийн бүх гишүүд нэгдэн бүтээдэг.
C. Ардын соёлыг ардын билиг авьяастнууд урлан бүтээдэг.
D. Ардын соёлыг мэргэжлийн уран бүтээлчид туурвин бүтээдэг .
Угсаатны зүй, аман түүх, биет бус соёлын өвийн судалгаа гэдэг бол
A. Тухайн орон нутгийн иргэдтэй уулзаж, өөрийн нутаг ус, түүх, удам угсаа, домог, шүтлэг, ёс заншлынхаа талаар ярьсныг хэлнэ.
B. Морин хуур хөгжмийг ЮНЕСКО-д бүртгүүлсэнийг
C. Уртын дууны түүхээр кино бүтээсэнийг
D. Монголын нууц товчоо зохиолоор зурсан цуврал зургийн үзэсгэлэн гарсаныг
Соёлыг аж ахуй эрхлэлтээр нь ан агнуур, түүвэрлэгчдийн соёл, нүүдэлчдийн соёл, газар тариаланчдын соёл гэж ангилж болно. Энэ нь соёлын ямар хэв маягт хамаарах ойлголт вэ?
A. Соёлын түүхэн хэв маяг
B. Нэг загварын соёл
C. Олон хэв загварын соёл
D. Олон улсын соёл
Дэлхий нийтийн олон янзын соёлд нийтлэг, ерөнхий шинж тэмдэг ажиглагддаг бөгөөд энэ байдлыг соёл судлалд юу гэх нэрлэдэг вэ?
A. Соёлын түгээмэл шинж
B. Соёлын онцлог шинж
C. Соёлын төсөөтэй шинж
D. Соёлын өвөрмөц шинж
Ой модоо хайрлан хамгаалах нь соёлын аль хэлбэрт хамаарах вэ?
A. Харилцааны соёл
B. Экологийн соёл
C. Сэтгэлгээний соёл
D. Гоо сайхны соёл
Хэл нь ёс заншил, үндэсний соёл хоёрын алинд хамаарах вэ?
A. Үндэсний соёл
B. Ёс заншил
C. Боловсрол
D. Мэдлэг
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн заалтад “Түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа” мөн гэж заажээ. Үүнтэй холбоотой жишээ аль нь байна вэ?
A. Алтаргана наадам
B. Морин хуур
C. Уртын дуу
D. Монгол бичиг
Цагаан сарын бэлэг бол төрөл садан, орсон гарсан зочдынхоо алгыг тэнийлгэдэг өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл. Гадаад улс орнуудад ч гэсэн “Зул” сараараа гэр бүл, хамаатан саднаараа цугларан нэгэндээ бэлэг, дурсгалын зүйл өгч хөгжин цэнгэдэг уламжлалтай. Эдгээр хүмүүсийн ярианы гол сэдэв юу байна вэ?
A. Цагаан сарын бэлэг
B. Цагаан сарын бэлтгэл ажил
C. Золгох ёс
D. Монголын соёл
УДЭТ-ын тайзнаа олны хүртээл болгосон “Монголын Их Хатад” бүжгэн туульс нь урлагийн ямар төрөлд хамаарах вэ?
A. Үндэсний сонгодог урлагийн
B. Дэлхийн сонгодог урлагийн
C. Ардын урлагийн
D. Модерн урлагийн
Олон Улсын балетын нэрт мастеруудыг оролцуулсан тоглолтыг Монгол оронд зохион байгуулах болсон нь соёлын ямар хэлбэрийг илтгэж байна вэ?
A. Ардын соёл
B. Нийтийн соёл
C. Сонгодог соёлын
D. Үндэсний соёл
Дараах хэллэгээс аль нь соёлын мөн чанар, утга холбогдлыг бүрэн тодорхойлж чадах вэ?
A. Соёл бол хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар
B. Соёл бол аливаа ард түмэн, үндэстнийг бусад ард түмэн үндэстнээс ялгах гол шинж юм.
C. Соёл бол хүний туршлагыг хадгалж дамжуулах бодит хэлбэр юм.
D. Соёл бол аливаа нийгмийн аж төрөх ёс, нийгмийн зохион байгуулалтыг бүрдүүлэгч гол хүчин зүйл юм.
Соёлыг ардын, нийтийн, сонгодог гэж ангилахдаа ямар шалгуурыг баримталдаг вэ?
A. Соёлын зориулалт
B. Соёлын түвшин
C. Соёлын гарал үүсэл
D. Соёлын хэрэглээ
Тухайн ард түмэн, үндэстний оюун санаагаар бүтэж, уламжлагдан ирсэн түүхэн тодорхой орон зайг төлөөлж чадах эх хэл, ардын мэдлэг, амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам наргиа, ёс заншил зэрэг соёлын орон зайг юу гэх вэ?
A. Соёлын биет өв
B. Соёлын биет бус өв
C. Сонгодог соёл
D. Соёлын дурсгалт зүйлс
Дараах ойлголтуудаас аль нь багтаамжаараа хамгийн бага вэ?
A. Монголын залуучуудын соёл
B. Дэлхийн соёл
C. Монголын соёл
D. Хүн төрөлхтний соёл
Түүхэн тодорхой цаг үеийг төлөөлж чадах түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий оюуны болон материаллаг эд зүйлсийг соёл судлалд юу гэж нэрлэдэг вэ?
A. Соёлын өв
B. Соёлын бүтээгдэхүүн
C. Соёлын үйлдвэрлэл
D. Соёлын үйл ажиллагаа
Хүй нэгдлийн хүн бүх ертөнцийг амьтай хэмээн төсөөлж иржээ. Өөрөөр хэлбэл, зэрлэг адгуусан амьтан, амьгүй юмс ч амьд ертөнцийн шинж чанарыг агуулдаг гэж төсөөлж байв. Энэ нь сэтгэлгээний ямар хэв маягт хамааруулдаг вэ?
A. Уран сайхны сэтгэлгээ
B. Шашны сэтгэлгээ
C. Шид, домгийн сэтгэлгээ
D. Шинжлэх ухааны сэтгэлгээ
Ёс суртахууны хэм хэмжээний эх сурвалж аль нь вэ?
A. Ёс заншил
B. Хууль, дүрэм
C. Шашны ёс жаяг
D. Итгэл үнэмшил
Соёл, ёс заншил гэсэн ойлголтуудын харилцааг зөв илэрхийлсэн хэллэг аль нь вэ?
A. Ёс заншил нь соёлыг бий болгодог.
B. Соёл нь ёс заншлын бүрдэл хэсэг мөн.
C. Ёс заншил бол соёлын бүрдэл хэсэг мөн.
D. Соёл нь ёс заншлыг бий болгодог
Дараах ойлголтуудаас аль нь хамгийн өргөн утгатай вэ?
A. Соёл
B. Боловсрол
C. Шинжлэх ухаан
D. Шашин
Хошин урлагийн тоглолт соёлын аль хэлбэрт багтах вэ?
A. Ардын соёл
B. Нийтийн соёл
C. Сонгодог соёл
D. Үндэсний соёл
1876 онд телефон утас, 1903 онд агаарын тээвэр, XX зуунд компьюторийг бүтээсэн нь дараах ойлголтуудын алинд хамаарах вэ?
A. Соёлын нэвчилт
B. Нээлт
C. Шинэ санаа
D. Соёлын харилцааны өргөжил
Бодит байдлыг дүрээр илэрхийлдэг мэдлэгийн хэлбэрийг ... гэдэг.
A. Философи
B. Шинжлэх ухаан
C. Шашин
D. Урлаг
Хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзлийн анхдагч хэлбэр аль нь вэ?
A. Шашин
B. Илбэ дом, домог
C. Шинжлэх ухаан
D. Философи
Компьютер, технологи, интернэт сүлжээнд суурилсан соёлын харилцаа, мэдээлэл дамжуулах арга хэрэгсэл, харилцааны дэлгэрэлтийг соёл судлалд юу гэх вэ?
A. Кибер орон зай
B. Технолгийн дэвшил
C. Соёлын хөгжил
D. Соёлын даяаршил
Соёлын үүсэл хөгжил, түүний бүтэц бүрэлдэхүүн, хөгжлийн асуудлыг судалдаг салбар шинжлэх ухаан аль нь вэ?
A. Угсаатны соёл судлал
B. Соёлын антропологи
C. Соёл судлал
D. Соёлын философи
Аль нь соёлын бүрэлдэхүүн хэсэгт хамаарахгүй вэ?
A. Итгэл үнэмшил
B. Бэлгэдэл
C. Зүүд
D. Зан заншил
Одоогоос гурван мянга шахуу жилийн өмнө үүсэхдээ бүхийл үнэт зүйлийг эргэлзээнд оруулж, асуудлыг асуудлаас тайлбарлаж эхэлсэн мэдлэгийн төрөлд аль нь хамаарах вэ?
A. Шинжлэх ухаан
B. Шашин
C. Шид домог
D. Философи
Дэлхийн өвд бүртгэгдээгүй Монголын соёлын өв аль нь вэ?
A. Орхоны хөндийн соёл
B. Цагаан агуйн соёл
C. Увс нуурын сав газрын байгалийн өв
D. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор
Хүн төлөвших тасралтгүй үйл явцыг шинжлэх ухааны хэлээр юу гэдэг вэ?
A. Туршлага
B. Соёл
C. Соёл иргэшил
D. Нийгэмшил
Орчин үеийн судлаачид америкийн нийгмийг бие даасан ангиудад хуваасан байдалд хамааралгүй ойлголт байна уу?
A. Дээд анги
B. Дунд анги
C. Доод анги
D. Номинклатур анги
Бие даан амьдрах чадваргүй хүн нийгмийн халамжийн ямар төрлийн үйлчилгээ хүртэх вэ?
A. Нийгмийн асрамжийн үйлчилгээ
B. Нийгмийн халамжийн тэтгэвэр
C. нийгмийн халамжийн тэтгэмж
D. Нийгмийн хамгааллын үйлчилгээ
Нийтийн мэдээллийн хэрэгсэлийн хувь хүнд нөлөөлөх үүрэг аль вэ?
A. Мэдээллийн олон эх сурвалж ашиглах
B. Хүмүүсийн үзэл бодол төлөвшихөд нөлөөлөх
C. хэлэлцэх асуудлын чиглэлийг гаргах
D. Иргэдийг шаардлагтай мэдээллэр хангах
Хөдөлмөрийн сахилга зөрчсөн этгээдийг ажлаас халах нь аль төрлийн санкци вэ?
A. Албан ёсны шийтгэл
B. Албан бус шийтгэл
C. Ёс зүйн хэм хэмжээ
D. Зан суртахууны хэм хэмжээ
Зөв ойлголт аль нь вэ?
A. Хүн нийгэмд нэг л статус эзэлдэг
B. Хүн нийгэмд маш олон статус ээлжлэн эзэлдэг
C. Хүн нийгэмд маш олон статусыг зэрэгцүүлэн амьдарч байдаг.
D. Хүний статус зөвхөн бие хүнд л байдаг
Дараах ойлголтуудаас аль нь өргөн хүрээтэй вэ?
A. Нийгэм
B. Төр
C. Улс
D. Үндэстэн
Хүн амыг илүү өргөн хамрах бололцоотой тоон арга аль нь вэ?
A. Ярилцлага
B. Бичиг баримт судлах арга
C. Ажиглалттын арга
D. Асуулга
Машины эд анги нь ямар үүрэгтэй болохыг нэгтгэн дүгнээд энэ нь машинд зайлшгүй болохыг таньж мэдсэн нь аль аргад үндэслэсэн байна вэ?
A. Анализ
B. Синтез
C. Индукци
D. дедукци
Нийгмийг хамгийн ерөнхий утгаар нь хэрхэн ангилдаг вэ?
A. Улс орон ба төр
B. Хосолмол ба нийлмэл
C. Энгийн ба нийлмэл
D. Нүүдлийн ба суурин иргэншил
Аль нь зөв тодорхойлолт вэ?
A. Нийгмийн өөрчлөлт гэдэг нь нийгэмд өрнөж буй бүхий л үйл явцыг бус харин нийгмийн бүтэц, хэм хэмжээ, үйл байдлын өргөн далайцтай, суурь өөрчлөлтүүдийг хэлнэ.
B. Нийгмийн өөрчлөлт гэдэг нь нийгэмд өрнөж буй бүхий л үйл явцыг бус харин нийгмийн бүтэц, хэм хэмжээний өөрчлөлтийг хэлнэ.
C. Нийгмийн өөрчлөлт гэдэг нь нийгмийн бүтэц, хэм хэмжээ, үйл байдлын өргөн далайцтай, суурь өөрчлөлтүүдийг хэлнэ.
D. Нийгмийн өөрчлөлт гэдэг нь нийгэмд өрнөж буй эдийн засгийн өөрчлөлтүүдийг хэлнэ.