Төрөл биш үгийг олоорой.
A.
буурь
B.
буудай
C.
буудал
D.
буулт
E.
буулгалт
Нийлмэл үгийн бүтсэн аргыг ажиглаад цэгийн оронд тохирохыг сонгоорой.
Аз жаргал, төмөр зам, эрч хүч, туулайн бөөр,...........
A.
эрүү толгой
B.
ган зам
C.
модон байшин
D.
цэцгийн дэлбээ
E.
санааны чимэг
“Баатар ах анхандаа миний хичээлийн хуваарийг ялгаж өгдөг байв” гэсэн өгүүлбэрийн онцолсон гишүүний утга, үүргийг зөв тодорхойлсон хэсгийг олоорой.
A.
“өгдөг байв” гэснийг орны утгаар дэлгэрүүлэх үүрэгтэй.
B.
“хуваарийг” гэснийг цагийн утгаар дэлгэрүүлэх үүрэгтэй.
C.
“ялгаж өгдөг байв” гэснийг хугацааны утгаар дэлгэрүүлэх үүрэгтэй.
D.
“хичээл” гэснийг тодотгож, дэлгэрүүлэх үүрэгтэй.
E.
“Баатар ах” гэснийг шинж чанарын утгаар дэлгэрүүлэх үүрэгтэй.
Ихэсгэж хэтрүүлсэн дүрслэл бүхий өгүүлбэрийг сонгоорой.
A.
Туг сайхан сүүлтэй, тугал хар нүдтэй...
B.
Туулай сайхан зоотой, дугариг сайхан хүзүүтэй...
C.
Ерэн алд биетэй, есөн төө чихтэй...
D.
Ан шувуундаа унадаг их хар морьтой...
E.
Хас эрдэнэ шүдтэй, халир мөнгөн уруултай...
“-ын, -ийн -ий,-ы” бүтээвэр нь зориулалтын утга ялгаж байгаа хэсгийг олоорой.
A.
нүдний шил, шүдний сойз
B.
газрын хол, усны урт
C.
уулын чулуу, усны эх
D.
сарын сайн нь, өдрийн сайхан нь
E.
миний ном, чиний цүнх
Дээд найруулгын зэрэг бүхий өгүүлбэрийн сонгоорой.
A.
Туурга нэвт туяатай, гэр нэвт гэгээтэй.
B.
Нарт тэнгэрийн дор насад энх амьдарна.
C.
Нарны гэрэл тооноор тусаж, гэрт гэгээ нэмнэ.
D.
Мэргэд гэдэг бол нар сарыг хамтатгасан хурмаст гэвээс болно
E.
Нар шиг мандаж, сар шиг гэрэлтэнэ.
Эсрэг утгатай үг бүхий хэлцийг сонгоорой.
A.
Бохирыг нь арилгаж, борвийг нь тэнийлгэх
B.
Навч цэцэг нарнаас, насны жаргал ажлаас
C.
Наадаж явбал насны жаргал, инээж явбал өдрийн жаргал
D.
Данх руугаа толгойгоо хийсэн, тогоо руугаа хошуугаа хийсэн
E.
Мандахдаа үүдээр багтахгүй, муудахдаа үүдээр гарахгүй
“Гэвч... чи, Тэмүүжин хүүг минь баахан мартсан мэт” гэсэн өгүүлбэрт цуваа цэг хэрэглэсний учир юу вэ?
A.
Мэгдэж түгдэрсэн тул цуваа цэг хэрэглэсэн.
B.
Үг, өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисон тул цуваа цэг хэрэглэсэн.
C.
Өгүүлбэрийн дунд хэлэлгүй орхисон үгийн оронд цуваа цэг хэрэглэсэн.
D.
Эш татсан зүйлийн энд тэндээс орхисон тул цуваа цэг хэрэглэсэн.
E.
Зохиолын том бүлэг, их хэсгийг орхисон тул мөрлөсөн цэг хэрэглэсэн.
“Эзэн дээдсийн төлөөнөө ёсч шударга, цэгц үнэн журмыг сахихын үлгэрийг үзүүлсэн энэ иргэнийг Хамаг Монголын хаад, ноёд, харц ард хэн боловч мартах ёсгүй” гэсэн хэсэгт ямар өнгө аяс илэрч байна вэ?
A.
хөөрхийлсөн
B.
тайтгарсан
C.
цэцэрхсэн
D.
сануулсан
E.
санааширсан
Хуагчины “Эрхэм чухаг иргэн” болох шинжийг тодруулах үүргээр орсон бүлэг үгс аль вэ?
A.
Өэлүн эх, Тэмүүжин, Бөртэ, хөвгүүд, бэрс, шадар баатрууд, ахлах хэвтүүл, зардас, хаад ноёд, харц, хамаг эрчүүл
B.
ёсч шударга, цэгц үнэнч, нэгэн сэтгэлт, үнэнч зүтгэлт, бие сэтгэлээрээ, солонго мэт сонсдог, үен мэт үздэг
C.
үтэр цуглуулах, эхэд бараалхах, хорвоогоос халих, гэзгээ задлах, зүрх эмтрэх, хагацан одох, айлдах, түмэндээ сонордуулах, мэхэсхийн хүндэтгэх
D.
гудгар, урвагар, тунгалаг, өтгөн буурал, цуулмал, цагаан, цөвүүн, солонго мэт, үен мэт, цонхигор, бөөр алаг
E.
шөнө дунд, мичид шингэх мөч, тэр нэгэн цөвүүн өдөр, үүрийн харанхуй
“Хуагчин эмгэн Бөртэ хатныг минь бүхээгт тэргэнд нуун бие сэтгэлээрээ хамгаалж явсан билээ” өгүүлбэрийн онцолсон үгийг хэлцээр солин найруулбал аль нь тохирохгүй вэ?
A.
зүрх гаргах
B.
хоёргүй сэтгэлээр
C.
амь тавин зүтгэх
D.
хар толгойгоо бодох
E.
амиа хайрлахгүй
“Тэр нэгэн цөвүүн өдөр довтлон айсуй дайсныг солонго мэт сонсож, үен мэт үзэв” гэсэн өгүүлбэрийн онцолсон дүрслэлийг олоорой.
A.
егөөдөл
B.
амьдчилал
C.
адилтгал
D.
багасгал
E.
бэлгэдэл
“Бөөр алаг үхэрт хөллөсөн бүхээгт тэрэг Бунхат уулын зүг хөдөлж, холдон холдсоор үүрийн харанхуйд уусан одлоо” гэсэн хэсгээс үйл явдлын хувирал өөрчлөлтийг дүрслэхэд чухал үүрэгтэй үг хэллэгийг олоорой.
A.
хөллөх, хөдлөх, холдох, уусан одох
B.
үхэрт хөллөсөн, бүхээгт тэрэг хөдлөх
C.
бөөр алаг, үүрийн харанхуй
D.
бүхээгт тэрэг, харанхуйд уусах
E.
Бунхат уулын зүг, холдон холдох
Их хаан, Хуагчин эмгэний үнэнч шударга зүтгэлийг хэрхэн үнэлж дүгнэсэн бэ?
A.
Эрэг шороо нурж, энхэл донхол үүсдэг бол иргэн хүн хальж, элэг зүрх эмтрэв.
B.
Энэ иргэнийг хамаг монголын хаад, ноёд, харц ард хэн боловч мартах ёсгүй...
C.
Хаан, харц биднээсээ хагацан одсон Хуагчин эмгэн таныгаа баатрын ёсоор хүндлэх учиртай.
D.
Хоёр сэтгэлт эр хүнийг, эр бус эм хэмээлтэй, нэгэн сэтгэлт эмийг, эм бус эр хэмээлтэй гэсэн үг байдаг.
E.
Таны ачаар амьд гарсан бид өсөж өндийж, өрх гэрээ толгойлж, улс үндсээ аварч өстнөө өвдөглөж, атаатнаа атгаж өдий зэрэгт хүрэв.
“Иймийн тул, эмгэн зарц таныгаа бид, түүхэндээ бичиж, түмэндээ сонордуулж явах болно” онцолсон холбох үгийг ямар үүргээр хэрэглэсэн байна вэ?
A.
Үйлийн орны адил төсийг тогтоох
B.
Мэдээллийг хооронд нь жиших харьцуулах
C.
Өмнөх мэдээллээс дараагийн мэдээллийг ялган онцлох
D.
Өмнөх мэдээллүүдийг ерөнхийлөн дүгнэх
E.
Мэдлээлэлд хоорондын шалтгаан-үрийг тодруулах
Эхийн үйл явдал өрнөж эхлэх шалтгаан юу вэ?
A.
Хойшоо гурав алхахад эмгэний цонхигор нүүрийг гивлүүрээр бүтээв.
B.
. “Тэмүүжин, Бөртэ тэргүүтэй хөвгүүд, бэрс, шадар, баатруудыг үтэр цуглуул...” гэж зарлиг айлдав.
C.
Хоёр сэтгэлт эр хүнийг, эр бус эм хэмээлтэй, нэгэн сэтгэлт эмийг, эм бус эр хэмээлтэй гэсэн үг байдаг.
D.
Хамаг эрчүүл, зардсын барьсан цуулмал цагаан бөсийг малгайдаа зүүж, бүсгүйчүүл үсээ задлан унжуулав.
E.
Бөөр алаг үхэрт хөллөсөн бүхээгт тэрэг Бунхат уулын зүг хөдөлж, холдон холдсоор үүрийн харанхуйд уусан одлоо.
Эхийн гол санааг илэрхийлэх хэлцийг сонгоорой.
A.
Хэлүүлж явах нэр, хэвтэж хоцрох яс
B.
Төрийн нуруу төвшин бол түмний нуруу амгалан
C.
Эвдрэх төрийн ноён байснаас энх төрийн боол байсан нь дээр
D.
Шулуун явдлын гэгээн нь, шударга төрийн хүндлэл нь
E.
Хаан гэгч улсдаа эзэн, харуул гэгч ордондоо эзэн
Эхийг сэдвийг сонгоорой.
A.
Хатан эхийн зарлигийг хөвгүүд, бэр, жанжин, хүлэг баатрууд дагасан тухай
B.
Цэгц шударга, үнэнч зүтгэсэн хүнийг эрхэмлэн хүндэтгэж буй тухай
C.
Бөртэ хатныг минь бүхээгт тэргэнд нуун, хамгаалж явсан тухай
D.
Чингис хаан Хуагчин эмгэнд зориулан үг хэлж буй тухай
E.
Эх хүнийг төрт ёсны дагуу хүндэтгэн хайрлаж хамгаалах тухай
Хүндэтгэлийн үгийн утгыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.
1. дээшлүүлэх a.ярих, хэлэх
2. сонордуулах b.сэрээх, босгох
3. айлдах c.дуулгах, сонсгох
4. халих d.үхэх, амьгүй болох
A.
1c,2d,3b,4a
B.
1a,2b,3c,4d
C.
1b,2a,3c,4d
D.
1b,2c,3a,4d
E.
1d,2b,3a,4c
Эхэд өгүүлснээр “мичид шингэх мөч” гэдэг нь аль цаг хугацааг илэрхийлж байна вэ?
A.
Хуагчин эмгэн тэртээ цагийн нэг шөнө довтлон ирж буй дайсны чимээг сонссон мөч
B.
Хамаг Монголын Хаант улсад эрхэм үүрэг гүйцэтгэсэн Хуагчин эмгэний амьсгал хураасан үе
C.
Хөвгүүд, бэр, жанжин, хүлэг баатрууд Өэлүн эхийн хэлсэн ёс жаягийг дагаж ирсэн хугацаа
D.
Бөртэ тэргүүтэй хөвгүүд, бэрс, шадар, баатруудын байнгын ёслол үйлддэг хугацаа
E.
Хуагчин эмгэний цогцсыг хөдөөлүүлэхээр авч яваа хугацааг
ХАТАН ЭХИЙН ЗАРЛИГ
Шөнө дундаас хойхно цаг. Өүлэн эх ахлах хэвтүүлийг дуудан ирүүлээд:
“Тэмүүжин, Бөртэ тэргүүтэй хөвгүүд, бэрс, шадар, баатруудыг үтэр цуглуул...” гэж зарлиг айлдахад : Жа ... гээд эргэх гэснээ зогтусаж, “Ахайтан! Их эзнийг дээшлүүлэх гэж үү?” гэвэл өтгөн буурал гэзгээ задалж суусан хатан ээж: “Тийм ээ! Тэр улсын хаан боловч миний үр учир үгийг дагах ёстой” гэв.
Хатан эхийн зарлигийг сонссон хөвгүүд, бэр, жанжин, хүлэг баатрууд тунгалаг тэнгэрт одод анивчиж, мичид шингэх мөчид эхэд бараалхах ёс жаягаар хувцаслан цуглав.
Толгой гудгар, царай урвагар Өүлэн ээж, зөөлөн зөөлөн алхалсаар ирж түр чимээгүй зогссоноо: “Хамаг Монголын Хаант улсын нэгэн эрхэм чухаг иргэн хорвоогоос халилаа. Иймийн учир, эрчүүл цагаан бөс зүүж, эмс бүсгүйчүүл гэзгээ задалцгаа!” гэж зарлиг буулгаад: “Эзэн дээдсийн төлөөнөө ёсч шударга, цэгц үнэн журмыг сахихын үлгэрийг үзүүлсэн энэ иргэнийг Хамаг Монголын хаад, ноёд, харц ард хэн боловч мартах ёсгүй...” гэхэд хамаг эрчүүл, зардсын барьсан цуулмал цагаан бөсийг малгайдаа зүүж, бүсгүйчүүл үсээ задлан унжуулав.
Өүлэн эх баруун ханцуйг үл ялиг хөдөлгөн, цэнхэр пансан алчуур гаргаж, хацар дагасан сувдан нулимсаа арчаад:
“Хаан Тэмүүжин, чи хагацлын үг айлдах уу?” гэв.
Хаантан эхийн зүг мэхэсхийн хүндэтгээд: “Эрэг шороо нурж, энхэл донхол үүсдэг бол иргэн хүн хальж, элэг зүрх эмтрэв. Хоёр сэтгэлт эр хүнийг эр бус эм хэмээлтэй, нэгэн сэтгэлт эмийг, эм бус эр хэмээлтэй гэсэн үг байдаг. Хаан, харц биднээсээ хагацан одсон Хуагчин эмгэн таныгаа баатрын ёсоор хүндлэх учиртай. Та, хаан эцэг Есүхэйн үеэс хатан ээжид минь үнэнч зүтгэж, хайртай Бөртэ хатныг минь бүхээгт тэргэнд нуун, бие сэтгэлээрээ хамгаалж явсан билээ. Хуагчин та, тэр нэгэн цөвүүн өдөр довтлон айсуй дайсныг солонго мэт сонсож, үен мэт үзэж, хатан эхэд минь хэлж, биднийг сэрээгээгүй сэн бол бөөс мэт биес минь Гурван мэргэдийн сумны зэв, сэлэмний ирийг мялаагаад дуусах байсан биш үү! Таны ачаар амьд гарсан бид өсөж өндийж, өрх гэрээ толгойлж, улс үндсээ аварч, өштөнөө өвдөглөж, атаатнаа атгаж, өдий зэрэгт хүрэв. Хаан хэдий хүчтэй ч харцын хүчинд түшьюү гэсэн мэргэн үг буй. Иймийн тул, эмгэн зарц таныгаа бид, түүхэндээ бичиж, түмэндээ сонордуулж явах болно” гэж айлдаад, хойшоо гурав алхахад эмгэний цонхигор нүүрийг гивлүүрээр бүтээв.
Бөөр алаг үхэрт хөллөсөн бүхээгт тэрэг Бунхат уулын зүг хөдөлж, холдон холдсоор үүрийн харанхуйд уусан одлоо.
М. Гүрсэд
- “Эрчүүл цагаан бөс зүүж, эмс бүсгүйчүүл гэзгээ задалцгаа!” гэж Өэлүн эх хэлсний учир юу вэ?
A.
Эх хатан, хаан хоёрын зөрчил маргаанд домын арга хэрэглэж байсан учраас
B.
Хаант улсын чухаг иргэн хорвоогоос хальсан тул гашуудан хүндэтгэх учраас
C.
Гурван мэргэд дайран довтлох тул хүн бүр сэрэмж алдахгүй болгох учраас
D.
Эрчүүл цагаан бөс зүүж, эмс бүсгүйчүүл гэзгээ задлах нь шөнө дундын ёс учраас
E.
Шөнө дундаас хойхно ахлах хэвтүүлүүд ямар нэгэн зүйлээс сэрэмж авсан учраас
Уншихдаа онцолсон үгийн бичлэгийг ажиглаад, бүгдийг зөв бичсэн хэсгийг сонгоорой.
A.
B.
C.
D.
E.
гэсэн бичлэгт тохирох үг аль нь вэ?
A.
төмрийн хөрөө
B.
ан гөрөө
C.
хот хүрээ
D.
цан хяруу
E.
хэрээ шувуу
“Би отгондоо илүү их хайртай” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг хэрхэн бичих вэ?
A.
B.
C.
D.
E.
“Үтэр түргэн ирэв” өгүүлбэрийн онцолсон үгийг зөв бичсэнийг олоорой.
A.
B.
C.
D.
E.
Уншаад зөв харгалзуулсан хэсгийг сонгоорой.
A.
1c,2a,3 b
B.
1a,2 b,3c
C.
1a,2c,3b
D.
1c,2 b,3a
E.
1b,2 a,3c
Уншаад холбох эгшгийн дүрмээр бичсэн үгийг олоорой.
A.
B.
C.
D.
E.
Тодотгон холбох нөхцөлөөр зөв хувилгасныг олоорой.
A.
B.
C.
D.
E.
Хатуу дэвсгэрээр төгссөн хэсгийг сонгоорой.
A.
B.
C.
D.
E.
“ой” гэсэн үгэнд харьяалахын тийн ялгалын нөхцөл дагуулсныг олоорой.
A.
B.
C.
D.
E.
гэсэн холбоо үгийг зөв уншаарай.
A.
гүвээний цаана
B.
хөвгүүний цана
C.
хөвөөний зах
D.
хөвгүүний цаана
E.
ховооны цаана
Бүгдийг зөв бичсэн хэсгийг сонгоорой.
A.
нисч, гэсч, дуусч
B.
харчхаад, эмээллээ, товчилбол
C.
түүхчдийг, тооцуулашгүй, сарнишгүй
D.
тэмээчний, нутгийн, нөхцөлөөр
E.
нутгийнханы, харуусаж, нөхөгдшгүй
Эдгээр үгэнд бүтээвэр залгаж бичихэд гийгүүлэгч нэмэгдэх үгийг олоорой.
A.
дотно+ы
B.
Хэрлэн+ий
C.
төгсөх+ийн
D.
жолооч+ийн
E.
зуслан+ийн
Дуурайх язгуур бүхий үгийг олоорой.
A.
далийх
B.
хазайх
C.
шархийх
D.
муруйх
E.
сарийх
Үндсэн утгаараа байгаа холбоо үгийг сонгоорой.
A.
нэр хөөдөх
B.
нэр харах
C.
нэр зүүх
D.
нэр хугарах
E.
нэр өгөх
Төрөл биш үгийг олоорой.
A.
туурга
B.
туувар
C.
тууварчин
D.
туугч
E.
тууварла
Нийлмэл үгийн бүтсэн аргыг ажиглаад цэгийн оронд тохирохыг сонгоорой.
эрх чөлөө, газрын үнэр, арга ухаан, тулганд өрдөх,...........
A.
үгэнд баясах
B.
хүнээс асуух
C.
хүрэн үнээ
D.
улс төр
E.
насны намар
“Ширнэн гуай сүүлдээ манай ажлын газар жижүүр хийдэг болсон юм” гэсэн өгүүлбэрийн онцолсон гишүүний утга, үүргийг зөв тодорхойлсон хэсгийг олоорой.
A.
“манай ажил” гэснийг орны утгаар дэлгэрүүлэх үүрэгтэй.
B.
“хийдэг болсон юм” гэснийг хугацааны утгаар дэлгэрүүлэх үүрэгтэй.
C.
“жижүүр” гэснийг орны утгаар дэлгэрүүлэх үүрэгтэй.
D.
үйлийн эзний утга илэрхийлсэн гол гишүүний үүрэгтэй.
E.
“ажлын газар” гэснийг шинж чанарын утгаар дэлгэрүүлэх үүрэгтэй.
Адилтгасан дүрслэл бүхий өгүүлбэрийг сонгоорой.
A.
Алтай дүүрэн арван түмэн, хонгор бараан адуутай...
B.
Долоон цагаан тохомтой, хөтлийн цагаан дөш хар эмээлтэй...
C.
Гучин алд иштэй, сумт улаан шадтай...
D.
Шүр сайхан дэлтэй, сувд сайхан сүүлтэй...
E.
Бугын тарганыг, булганы харыг намнаж...
“ч” бүтээвэр нь зэрэгцүүлэн онцлох утга ялгаж байгаа хэсгийг олоорой.
A.
Бид эндээс гарч, тэднийг дагууллаа.
B.
Малч хүний гярхай чанар өөр юм.
C.
Багш ч ирлээ, бид ч цуглалаа.
D.
Чихэр амттай боловч жингээр идэж болохгүй.
E.
Яавч засрахгүй яриатай хүн шүү.