ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 16-р даалгавар

Доод найруулгын зэрэг бүхий өгүүлбэрийг сонгоорой.

  • A.

    Таны хэлсэн мэргэн үг миний толгойд хадаатай.

  • B.

    Мөрөн дээрх бөндгөрөө мэдэж хэлээрэй.

  • C.

    Их багштаны тэргүүнд  эрдэм гэгч ойгүй ээ.

  • D.

    Хүний толгойд олон юм бодогддог.

  • E.

    Тэргүүтнийг дэлдийлгэж, толгойтныг бөхийлгөх

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 15-р даалгавар

Ойролцоо утгатай үг бүхий хэлцийг олоорой.

  • A.

    Баруун чихээр ороод, зүүн чихээр гарах       

  • B.

    Надад инээд, чамд ханиад

  • C.

    Сайн эр урдаа шархтай, муу эр хойноо шархтай                  

  • D.

    Гэмтэйгээс гэтэлгэсэн, гайтайгаас гаргасан

  • E.

    Торгон дээлтэй хүнийг бөөлжихөд өрмөг дээлтэй хүн ч жигшинэ

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 14-р даалгавар

“Тэмүүжин, Бөртэ тэргүүтэй хөвгүүд, бэрс, шадар, баатруудыг үтэр цуглуул...” гэсэн өгүүлбэрт цуваа цэг хэрэглэсний учир юу вэ?

  • A.

    Зохиолын том бүлэг, их хэсгийг орхисон тул мөрлөсөн цэг хэрэглэсэн.

  • B.

    Өгүүлбэрийн дунд хэлэлгүй орхисон үгийн оронд цуваа цэг хэрэглэсэн.

  • C.

    Мэгдэж түгдэрсэн тул цуваа цэг хэрэглэсэн.

  • D.

    Эш татсан зүйлийн энд тэндээс орхисон тул цуваа цэг хэрэглэсэн.

  • E.

    Үг, өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисон тул цуваа цэг хэрэглэсэн.

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 13-р даалгавар

“Ээдэрсэн утсыг тэвчээрээр эвт нь оруулахаас бус, хүчээр хийж хэрхэвч үл болох. Энэ бол хатдын залуу байхаасаа л сурах ажил. Хэрвээ үр хөвгүүд, эзэн эрээ өөд татсугай хэмээвэл чухам ээдэрсэн утсыг салгах мэт хичээвэл зохилтой” гэсэн хэсэгт ямар өнгө аяс илэрч байна вэ?

  • A.

    халагласан  

  • B.

    хөөрхийлсөн   

  • C.

    сургамжилсан 

  • D.

    биширсэн

  • E.

    бахархсан

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 12-р даалгавар

Өгүүлбэрт онцолсон баймж бүтээвэртэй ойролцоо утгатай нөхцөлийг олоорой.

Өэлүний өнгө жавхаа бараг алга болсон ч сөргөхийн аргагүй сургамжтай үгс нь хэвээрээ.

  • A.

    –соор

  • B.

  • C.

    -оод

  • D.

  • E.

    -вч

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 11-р даалгавар

Төгсгөлийн цогцолборт байгаа үг хэллэгийн дарааллыг ажиглаад цэгийн оронд тохирох үгийг сонгоорой.

их бага, эрх мэдэл, дотоод гадаад, айл гэр, нар сар, ааш зан, ...............

  • A.

    хувь тавилан

  • B.

    өнгө жавхаа

  • C.

    арга билиг

  • D.

    хатуу чанд

  • E.

    үр хөвгүүд

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 10-р даалгавар

 “...Өөр лүүгээ ширтэн буй хадам эхийн харцыг мэдэрч, түгшин эмээж суужээ” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг аль хэлцээр солин найруулбал тохирох вэ?

  • A.

    зүрх догдлох

  • B.

    айхаа арьсанд боох

  • C.

    зүрх амаар гарах

  • D.

    зүрх алдах

  • E.

    зүрх гаргах

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 9-р даалгавар

“ээдэрсэн утас” гэсэн дүрслэлийн далд утгад тохирох нь аль вэ?

  • A.

    Хэрвээ үр хөвгүүд, эзэн эрээ өөд татсугай хэмээвэл чухам ээдэрсэн утсыг салгах мэт хичээвэл зохилтой.

  • B.

    Энэ бол хатдын залуу байхаасаа л сурах ажил.

  • C.

    Утас ялгах биш, ширэлдэн холбогдсон ихсийн үг санааг ялган тунгаах

  • D.

    Мэргэд гэдэг бол нар сарыг хамтатгасан хурмаст гэвээс болно.

  • E.

    Өгөөдэй, Толуй хоёр төвшин болоод нягт чамбай.

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 8-р даалгавар

“...Одоо Бөртэгийн дэргэд суугаа зөөлөн харцтай, наснаасаа эрт өтөлсөн буурал эмэгтэйд тэр үеийн Өэлүний өнгө жавхаа бараг алга болсон ч сөргөхийн аргагүй сургамжтай үгс нь хэвээрээ, илүү ч гүн утгатай болсон ажаам” гэсэн хэсгээс зохиогчийн үнэлгээ дүгнэлтийг илэрхийлэх хамгийн чухал үг хэллэгийг олоорой.

  • A.

    наснаас эрт өтөлсөн      буурал эмэгтэй

  • B.

    өнгө жавхаа алга болсон ч сөргөхийн аргагүй

  • C.

    зөөлөн харцтай, буурал эмэгтэй         

  • D.

    үгс нь хэвээрээ, илүү ч гүн утгатай болсон

  • E.

    сургамжтай үгс нь хэвээрээ

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 7-р даалгавар

“Хэрвээ үр хөвгүүд, эзэн эрээ өөд татсугай хэмээвэл чухам ээдэрсэн утсыг салгах мэт хичээвэл зохилтой. Ганц хайрлалтай нь үүнийг санах эхнэр даанч ховор. Харин чи өөр хүн.” гэсэн өгүүлбэрт байгаа эсрэгцүүлэн холбох үг ямар үүргээр орсон бэ?

  • A.

    Хөвгүүдээ төвшин болоод нягт нямбай болгож хүмүүжүүлснийг тодруулах

  • B.

    Бөртэ бусад хатдаас илүү тэвчээртэйг тодруулах

  • C.

    Ээдэрсэн утсыг салгах мэт хичээдэг ухаалаг болохыг тодруулах

  • D.

    Үр хүүхдээ зөв үйлд сургаж байгааг тодруулах

  • E.

    Эрх мэдэлдээ омтгойрдоггүй шинжийг тодруулах

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 6-р даалгавар

Зохиогчийн хэлэх гэсэн санааг илэрхийлсэн өгүүлбэр аль нь вэ?

  • A.

    Чухамдаа гэрийн гаднах үйл бидэнд хамаагүй.

  • B.

    Айл гэрээс үл хамаарах төр гэж үгүй.

  • C.

    Дотоод, гадаад ажил цөм нийлж, нэгэн айлын үйлс болдог.

  • D.

    Чухам ээдэрсэн утсыг салгах мэт хичээвэл зохилтой.

  • E.

    Би чамайг эрх мэдэлдээ омтгойрох хүн гэж ер үл бодном.

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 5-р даалгавар

Эхийн гол санаанд тохирох хэлц аль нь вэ?

  • A.

    Ёсчлон явбал хурчлан бууна

  • B.

    Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй

  • C.

    Бие шулуун бол сүүдэр буруугүй

  • D.

    Сэтгэл сайхан бол өнгө нь сайхан

  • E.

    Ёсыг ёроолоос нь, учрыг угаас нь

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 4-р даалгавар

Эхийн сэдвийг сонгоорой.

  • A.

    Эх хүний эрхэм нандин сургаалын тухай

  • B.

    Чингис хаан олон аймгийг нэгтгэсэн тухай

  • C.

    Бөртэ хатны ухаажин, урамшиж буй тухай

  • D.

    Ээдэрсэн утасны орооцолдоог гаргах тухай

  • E.

    Их Монгол улсын хүчирхэгжсэн тухай

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 3-р даалгавар

Үгийн утгыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.

1. ээдрээ              a.чимээ аниргүй

2. аг чиг                b.бэрхшээх, төвөгшөөх

3. тээршээх         c.ширэлдэж орооцолдох

4. аймсах              d. үймэрч уймрах

  • A.

    1c,2b,3a,4d

  • B.

    1a,2b,3c,4d

  • C.

    1c,2a,3b,4d

  • D.

    1c,2d,3b,4a

  • E.

    1d,2b,3a,4c

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 2-р даалгавар

Аль өгүүлбэр нь Бөртэ хатан, Өэлүн эхийн зүдэж буйг мэдсэн цаг хугацааг илэрхийлж байна вэ?

  • A.

    Зөөлөн харцтай, наснаасаа эрт өтөлсөн буурал эмэгтэй.

  • B.

    Хатан ойрдоо хийгээгүй ажилд баахан тээршээсэн.

  • C.

    Нэгэнтээ, Тэмүүжиний гэрт очно гэдгээ мэдэж байсан.

  • D.

    Энэ бол хатдын залуу байхаасаа л сурах ажил.

  • E.

    Тэмүүжинтэй дэр нэгтгэхээс өмнө сургийг сонсож байсан.

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 1-р даалгавар

ӨЭЛҮН ЭХ

“Алив охин минь, энэ утасны  ээдрээг гаргаад орхи!” гэж Өэлүн эх хэлээд, ширдэг дээр овоолсон торгон утасны зүг заалаа. Бөртэ хатан ойрдоо хийгээгүй ажилд баахан тээршээвч утсыг өвөр дээрээ аваад, махлаг хуруугаараа сэмлэн ялгах зуур өөр лүүгээ ширтэн буй хадам эхийн харцыг мэдэрч, түгшин эмээж суужээ.

“Иймэрхүү ажлаас сүрхий төсөөрөх нь дээ, чи минь” гэж эх хэлснээ, “Чиний буруу алга. Эзэн эр чинь өнөө Хар тэргүүтний хаан. Тийм болохоор чи утас ялгах биш, ширэлдэн холбогдсон тэр олон ихсийн үг санааг ялган тунгаах илүү бэрх ажилтай хүн шүү дээ” гэж үгээ залгахад нь Бөртэ аг чиг сууж, Тэмүүжинтэй дэр нэгтгэхээс өмнө энэ хатуу чанд эхийн зовон зүдэж яваа сургийг сонсож, аймсан байснаа дурсана. Есүхэй баатрын нас нөгчсөнийг дуулаад, эцэг Дэй сэцэн нь охиныхоо хувь тавиланд хэрхэн түгшиж байгааг Бөртэ гадарласан. Нэгэнтээ Тэмүүжиний гэрт очно гэдгээ мэдэж байсан болохоор охин өөрөө ч Есүхэйн хөвгүүдийн сургийг шимтэн чагнадаг байжээ.

            ...Одоо Бөртэгийн дэргэд суугаа зөөлөн харцтай, наснаасаа эрт өтөлсөн буурал эмэгтэйд тэр үеийн Өэлүний өнгө жавхаа бараг алга болсон ч сөргөхийн аргагүй сургамжтай үгс нь хэвээрээ, илүү ч гүн утгатай болсон ажаам.

“Ээдэрсэн утсыг тэвчээрээр эвт нь оруулахаас бус, хүчээр хийж хэрхэвч үл болох. Энэ бол хатдын залуу байхаасаа л сурах ажил. Хэрвээ үр хөвгүүд, эзэн эрээ өөд татсугай хэмээвэл чухам ээдэрсэн утсыг салгах мэт хичээвэл зохилтой. Ганц хайрлалтай нь үүнийг санах эхнэр даанч ховор. Харин чи өөр хүн. Хөвгүүдийн чинь зан ааль надад их л сайшаагдана. Өгөөдэй, Толуй хоёр төвшин болоод нягт чамбай. Гэвч...чи, Тэмүүжин хүүг минь баахан мартсан мэт...” Энэ үгэнд Бөртэ ичих, цочих хосолж эхийн зүг харвал Өэлүн инээмсэглэсэнгүй, харц нь сүрхий шаардах өнгөтэй. Бөртэ толгой бөхийж:

“Эх өршөө. Хүү тань өнөө их бага олон аймгийг хамтатган захирсан хаан бус уу. Түүнийг сурган залах гэгч яахан санаанд багтана” гэвэл, Өэлүн шүүрс алдаад: “Чухамдаа гэрийн гаднах үйл бидэнд хамаагүй. Гэвч дотоод, гадаад ажил цөм нийлж, нэгэн айлын үйлс болдог. Айл гэрээс үл хамаарах төр гэж үгүй. Би чамайг эрх мэдэлдээ омтгойрох хүн гэж ер үл бодном. Гагцхүү эзэн эрийнхээ ааш занг хөвгүүдийнхээсээ багагүй ажиж байгаасай гэж хүснэ. Эртнээс сургаснаар арга билиг гэгч энэ бөлгөө. Арга гэж нар болой. Нар гэгч эр. Эрийн чанар хатууд түшжээ. Тэгвэл билиг гэгч сар буюу эм. Эмийн чанар зөөлнийг эрхэмлэнэ. Мэргэд гэдэг бол нар сарыг хамтатгасан хурмаст гэвээс болно” гэв...

Т. Мандир

  1. Өэлүн эх, Бөртэ хатанд хандан “Утасны ээдрээг гаргаад орхи” гэж хэлсний учир юу вэ?
  • A.

    Ураг удмын ахан дүүс нь хоорондоо эвлэхгүй их харгалдаантай байсан учраас

  • B.

    Их хааны эх болон хатдын дунд зөрчил маргаан байнга гараад байсан учраас

  • C.

    Оёж шидэх үйл үйлдэхэд утас нь байнга ээдэрч орооцолдоод болохгүй байсан учраас

  • D.

    Үр хөвгүүд, эзэн эрээ эвтэй, хүчтэй байлгах арга ухааныг сургамжилъя гэсэн учраас

  • E.

    Бөртэ хатан ойрдоо огт ажил хийхгүй цааргалж, хойшлуулаад  байдаг болсноос

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 35-р даалгавар

Уншихдаа онцолсон үгийн бичлэгийг ажиглаад бүгдийг зөв бичсэн хэсгийг сонгоорой.

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 34-р даалгавар

гэсэн бичлэгт тохирох үг аль нь вэ?

  • A.

    хот хүрээ

  • B.

    ан гөрөө         

  • C.

    төмрийн хөрөө

  • D.

    цан хяруу

  • E.

    хэрээ шувуу

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 33-р даалгавар

“Тэр одоохондоо унаа аваагүй” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг хэрхэн бичих вэ?

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 32-р даалгавар

Үтэр түргэн ирэв” өгүүлбэрийн онцолсон үгийг зөв бичсэнийг олоорой.

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 31-р даалгавар

Уншаад зөв харгалзуулсан хэсгийг олоорой.

  • A.

    1a,2 b,3c

  • B.

    1b,2c,3a

  • C.

    1a,2c,3b         

  • D.

    1c,2a,3 b

  • E.

    1b,2 a,3c

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 30-р даалгавар

Уншаад холбох эгшгийн дүрмээр бичсэн үгийг олоорой.

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 29-р даалгавар

“-саар4” нөхцөл залгахад холбох эгшгийн дүрмээр бичигдэх үгс нь аль вэ?

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 28-р даалгавар

Хатуу дэвсгэрээр төгссөн хэсгийг сонгоорой.

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 27-р даалгавар

“тараг” гэсэн үгэнд үйлдэхийн тийн ялгалын нөхцөлийг зөв дагуулсныг хэсгийг олоорой.

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 26-р даалгавар

гэсэн холбоо үгийг зөв уншаарай.

  • A.

    ховооны цаана

  • B.

    хөвүүний цана   

  • C.

    хөвөөний зах   

  • D.

    хөвгүүний цаана   

  • E.

    гүвээний цаана

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 25-р даалгавар

Бүгдийг зөв бичсэн хэсгийг сонгоорой.

  • A.

    больчихыг, болчхоод, ороочхонгуут        

  • B.

    тарьчих, өгчхүүзэй, жимийлций

  • C.

    саначхаад, буудаллаа, хэлбэл

  • D.

    тогтчхоод, саначихыг, мартчихангуут

  • E.

    дуусч, тосч, харуусч

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 24-р даалгавар

Эдгээр үгэнд бүтээвэр залгаж бичихэд гийгүүлэгч нэмэгдэх үгийг олоорой.

  • A.

    жолооч+ийн

  • B.

    Хэрлэн+ий   

  • C.

    төгсөх+ийн

  • D.

    зуслан+ийн

  • E.

    дотно+ы

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 23-р даалгавар

Дүрслэх язгуур бүхий үгийг олоорой.

  • A.

    хархий 

  • B.

    гэдий

  • C.

    түсхий

  • D.

    торхий

  • E.

    пасхий

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 22-р даалгавар

Үндсэн утгаараа байгаа холбоо үгийг сонгоорой.

  • A.

    нэр хугарах

  • B.

    нэр харах   

  • C.

    нэр зүүх   

  • D.

    нэр өгөх   

  • E.

    нэр хөөдөх

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 21-р даалгавар

Төрөл биш үгийг олоорой.

  • A.

    буурь

  • B.

    буудай   

  • C.

    буудал     

  • D.

    буулт

  • E.

    буулгалт

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 20-р даалгавар

Нийлмэл үгийн бүтсэн аргыг ажиглаад цэгийн оронд тохирохыг сонгоорой.

эрх чөлөө, газрын үнэр, арга ухаан, тулганд өрдөх,...........

  • A.

    хүрэн үнээ    

  • B.

    хүнээс асуух

  • C.

    улс төр  

  • D.

    үгэнд баясах 

  • E.

    насны намар

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 19-р даалгавар

“Баатар ах анхандаа миний хичээлийн хуваарийг ялгаж өгдөг байв” гэсэн өгүүлбэрийн онцолсон гишүүний утга, үүргийг зөв тодорхойлсон хэсгийг олоорой.

  • A.

    “ялгаж өгдөг байв” гэснийг хугацааны утгаар  дэлгэрүүлэх үүрэгтэй.

  • B.

    “хуваарийг” гэснийг цагийн утгаар  дэлгэрүүлэх  үүрэгтэй.

  • C.

    “өгдөг байв” гэснийг орны утгаар дэлгэрүүлэх үүрэгтэй.

  • D.

    “хичээл” гэснийг тодотгож, дэлгэрүүлэх үүрэгтэй.

  • E.

    “Баатар ах” гэснийг шинж чанарын утгаар дэлгэрүүлэх үүрэгтэй.

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 18-р даалгавар

Адилтгасан дүрслэл бүхий өгүүлбэрийг сонгоорой.

  • A.

    Долоон цагаан тохомтой, хөтлийн цагаан дөш хар эмээлтэй...

  • B.

    Шүр сайхан дэлтэй, сувд сайхан сүүлтэй...

  • C.

    Гучин алд иштэй, сумт улаан шадтай...

  • D.

    Алтай дүүрэн арван түмэн, хонгор бараан адуутай...

  • E.

    Бугын тарганыг, булганы харыг намнаж...

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 17-р даалгавар

“-ын, -ийн -ий,-ы” бүтээвэр нь зориулалтын утга ялгаж байгаа хэсгийг олоорой.

  • A.

    сарын сайн нь, өдрийн сайхан нь 

  • B.

    газрын хол, усны урт

  • C.

    уулын чулуу, усны эх         

  • D.

    нүдний шил, шүдний сойз

  • E.

    миний ном, чиний цүнх

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 16-р даалгавар

Доод найруулгын зэрэг бүхий өгүүлбэрийг сонгоорой.

  • A.

    Хүний толгойд олон юм бодогддог.

  • B.

    Таны хэлсэн мэргэн үг миний толгойд хадаатай.

  • C.

    Их багштаны тэргүүнд  эрдэм гэгч ойгүй ээ.

  • D.

    Мөрөн дээрх бөндгөрөө мэдэж хэлээрэй.

  • E.

    Тэргүүтнийг дэлдийлгэж, толгойтныг бөхийлгөх

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 15-р даалгавар

Эсрэг утгатай үг бүхий хэлцийг сонгоорой.

  • A.

    Мандахдаа үүдээр багтахгүй, муудахдаа үүдээр гарахгүй

  • B.

    Навч цэцэг нарнаас, насны жаргал ажлаас

  • C.

    Наадаж явбал насны жаргал, инээж явбал өдрийн жаргал             

  • D.

    Данх руугаа толгойгоо хийсэн, тогоо руугаа хошуугаа хийсэн

  • E.

    Бохирыг нь арилгаж, борвийг нь тэнийлгэх   

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 14-р даалгавар

“Тэмүүжин, Бөртэ тэргүүтэй хөвгүүд, бэрс, шадар, баатруудыг үтэр цуглуул...” гэсэн өгүүлбэрт цуваа цэг хэрэглэсний учир юу вэ?

  • A.

    Өгүүлбэрийн дунд хэлэлгүй орхисон үгийн оронд цуваа цэг хэрэглэсэн.

  • B.

    Үг, өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисон тул цуваа цэг хэрэглэсэн.

  • C.

    Мэгдэж түгдэрсэн тул цуваа цэг хэрэглэсэн.

  • D.

    Эш татсан зүйлийн энд тэндээс орхисон тул цуваа цэг хэрэглэсэн.

  • E.

    Зохиолын том бүлэг, их хэсгийг орхисон тул мөрлөсөн цэг хэрэглэсэн.

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 13-р даалгавар

“Эзэн дээдсийн төлөөнөө ёсч шударга, цэгц үнэн журмыг сахихын үлгэрийг үзүүлсэн энэ иргэнийг Хамаг Монголын хаад, ноёд, харц ард хэн боловч мартах ёсгүй” гэсэн хэсэгт ямар өнгө аяс илэрч байна вэ?

  • A.

    сануулсан 

  • B.

    тайтгарсан

  • C.

    цэцэрхсэн

  • D.

    хөөрхийлсөн  

  • E.

    санааширсан

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 12-р даалгавар

Хуагчины “Эрхэм чухаг иргэн” болох шинжийг тодруулах үүргээр орсон бүлэг үгс аль вэ?

  • A.

    үтэр цуглуулах, эхэд бараалхах, хорвоогоос халих, гэзгээ задлах, зүрх эмтрэх, хагацан одох, айлдах, түмэндээ сонордуулах, мэхэсхийн хүндэтгэх

  • B.

    Өэлүн эх, Тэмүүжин, Бөртэ, хөвгүүд, бэрс, шадар баатрууд, ахлах хэвтүүл, зардас, хаад ноёд, харц, хамаг эрчүүл

  • C.

    ёсч шударга, цэгц үнэнч, нэгэн сэтгэлт, үнэнч зүтгэлт, бие сэтгэлээрээ, солонго мэт сонсдог, үен мэт үздэг

  • D.

    гудгар, урвагар, тунгалаг, өтгөн буурал, цуулмал, цагаан, цөвүүн, солонго мэт, үен мэт, цонхигор, бөөр алаг

  • E.

    шөнө дунд, мичид шингэх мөч, тэр нэгэн цөвүүн өдөр, үүрийн харанхуй

Нийт: 13,274